Return to Video

᠎Еболагийн тухай бидний мэдэх (бас мэдэхгүй) зүйлс - Алекс Жендлер

  • 0:07 - 0:10
    1976 оны зун үл мэдэх тахал
  • 0:10 - 0:14
    Африкийн хоёр төв хотод тархаж
  • 0:14 - 0:17
    ихэнх өвчтөн нь нас барсан юм.
  • 0:17 - 0:18
    Анагаахын судлаачид үүний шалтгааныг
  • 0:18 - 0:22
    үхлийн Марбург вирус гэж сэжиглэж байв.
  • 0:22 - 0:27
    Гэвч тэд микроскопоор харахад
    шинэ эмгэг төрөгч байсан ба
  • 0:27 - 0:31
    энэ нь улмаар зэргэлдээх
    Эбола голын нэрээр нэрлэгджээ.
  • 0:31 - 0:33
    Шар хумхаа болон халуун хумхаа шиг,
  • 0:33 - 0:39
    Эбола вирусаар үүсгэгдсэн өвчин нь
    цус алдалтын хумхааны архаг хэлбэр юм.
  • 0:39 - 0:42
    Энэ нь дархлааны эсийг довтолж эхлэх ба
  • 0:42 - 0:44
    үйл ажиллагааг нь саармагжуулан,
  • 0:44 - 0:46
    улмаар вирус өсөн үрждэг.
  • 0:46 - 0:50
    Халдвар авсны 2-20 хоногийн дараа
  • 0:50 - 0:52
    эхний шинж тэмдгүүд болох халуурах,
  • 0:52 - 0:53
    өвдөх,
  • 0:53 - 0:55
    мөн хоолой өвдөх
  • 0:55 - 0:57
    зэрэг хэлбэрээр энгийн
    ханиад мэт илрэх боловч,
  • 0:57 - 0:59
    маш хурдан бөөлжих,
  • 0:59 - 1:01
    тууралт,
  • 1:01 - 1:02
    суулгалт илэрнэ.
  • 1:02 - 1:03
    Вирус тархах тусам
  • 1:03 - 1:06
    тунгалагийн зангилаа
    болон чухал эрхтэнүүд болох
  • 1:06 - 1:10
    бөөр, элэг зэргийг гэмтээн
    үйл ажиллагааг нь алдагдуулдаг.
  • 1:10 - 1:14
    Гэхдээ Эбола вирус нь өөрөө
    өвчтнийг үхэлд хүргэдэггүй.
  • 1:14 - 1:19
    Харин их хэмжээний эсийн үхэл нь
    дархлаа тогтолцооны хэт ачаалал буюу
  • 1:19 - 1:21
    цитокин ихсэл үүсгэж,
  • 1:21 - 1:25
    дархлааны урвал эрчимжин
    цусны судсыг гэмтээж,
  • 1:25 - 1:28
    дотуур ба гадна цус алдалт үүсгэдэг.
  • 1:28 - 1:32
    Хэт их шингэн алдалт
    болон бусад хүндрэлүүд нь
  • 1:32 - 1:37
    эхний шинж тэмдэг илрэх
    6-16 хоногийн дотор аминд аюултай.
  • 1:37 - 1:39
    Гэхдээ зөв арчилгаа,
    шингэн сэлбэх эмчилгээ нь
  • 1:39 - 1:43
    өвчтний үхлийн тоог
    мэдэгдэхүйц бууруулдаг.
  • 1:43 - 1:46
    Хэдий Эбола өндөр аюултай ч
  • 1:46 - 1:49
    зарим хүчин зүйлс
    халдварлалтыг хязгаарладаг.
  • 1:49 - 1:53
    Жижиг агаарын тоосоор
    үрждэг вирус шиг биш ба
  • 1:53 - 1:56
    Эбола зөвхөн биеийн шингэнд агуулагдана.
  • 1:56 - 1:57
    Жишээ нь шүлс,
  • 1:57 - 1:57
    цус,
  • 1:57 - 1:58
    салст,
  • 1:58 - 1:59
    бөөлжис,
  • 1:59 - 2:00
    эсвэл ялгадас.
  • 2:00 - 2:01
    Тархахын тулд
  • 2:01 - 2:05
    өвчтэй хүнээс өөр биед дамжих бөгөөд
  • 2:05 - 2:09
    нүд, ам, хамар зэрэг замаар нэвтэрдэг.
  • 2:09 - 2:11
    Мөн өвчний аюултай байдал нь
  • 2:11 - 2:14
    вирус олшроход нэмэгддэг тул
  • 2:14 - 2:17
    өвчилсөн хүн ч шинж тэмдэг илрэх хүртэл
  • 2:17 - 2:20
    халдвар тараахгүй байж болно.
  • 2:20 - 2:24
    Эбола нь гадаргуу дээр
    хэд хэдэн цаг амьдарч чадах ба
  • 2:24 - 2:28
    онолын хувьд найтаах болон
    ханиалгахад дамжих боломжтой ч
  • 2:28 - 2:32
    мэдэгдэх бүхий л халдварууд
    хүнд хэлбэрийн өвчтөнд
  • 2:32 - 2:35
    хүрснээр халдсан байдаг.
  • 2:35 - 2:37
    Энэ нь эмнэлэгийн ажилтан болон
  • 2:37 - 2:40
    өвчтний найзууд, гэр бүлд
    халдварлах магадлалыг ихэсгэдэг.
  • 2:40 - 2:43
    Ийм учраас хэдий
    аймшигтай үр дагавартай ч
  • 2:43 - 2:47
    Эбола нь бусад түгээмэл халдварыг
    бодвол үхлийн тоо нь бага.
  • 2:47 - 2:48
    Жишээ нь улаан бурхан,
  • 2:48 - 2:49
    хумхаа,
  • 2:49 - 2:51
    эсвэл томуу.
  • 2:51 - 2:53
    Тархалт дарагдвал,
  • 2:53 - 2:55
    вирус дараагийн тархалт эхлэх хүртэл
  • 2:55 - 2:58
    илрэхгүй байж болно.
  • 2:58 - 3:00
    Хэдий мэдээж сайн хэрэг боловч,
  • 3:00 - 3:03
    энэ нь Эболаг судлахад
    хэцүү болгож байгаа юм.
  • 3:03 - 3:06
    Эрдэмтэд сарьсан багваахайг
    байгалийн зөөгч нь гэж үзэж байгаа ч
  • 3:06 - 3:10
    хэрхэн хүнд дамждаг нь
    тодорхойгүй хэвээр байна.
  • 3:10 - 3:13
    Мөн Эбола тархдаг ихэнх орнууд нь
  • 3:13 - 3:17
    дэд бүтэц болон ариун
    цэврийн байдал муу тул
  • 3:17 - 3:19
    энэ нь өвчин тархах нөхцлийг бүрдүүлдэг.
  • 3:19 - 3:20
    Мөн эдгээр газруудын ядуурал,
  • 3:20 - 3:23
    нийт тохиолдлууд нь бага учраас
  • 3:23 - 3:29
    эмийн компануудын судалгаанд
    хөрөнгө оруулах сонирхол бага байна.
  • 3:29 - 3:32
    Хэдий туршилтын зарим эм
    тодорхой үр дүн харуулсан ч,
  • 3:32 - 3:34
    мөн Засгийн газар вакцин
    хийхийг санхүүжүүлж байгаа ч
  • 3:34 - 3:36
    2014 оны байдлаар
  • 3:36 - 3:40
    Эболагийн тархалтын эсрэг хамгийн
    түгээмэл ба оновчтой аргууд нь
  • 3:40 - 3:41
    тусгаарлалт,
  • 3:41 - 3:43
    эрүүл ахуйн дэглэм,
  • 3:43 - 3:44
    мэдээлэл юм.
Title:
᠎Еболагийн тухай бидний мэдэх (бас мэдэхгүй) зүйлс - Алекс Жендлер
Description:

Бүрэн хичээлийг: http://ed.ted.com/lessons/what-we-know-and-don-t-know-about-ebola-alex-gendler

Хүний амь насанд нэн аюултай Эбола вирус анх 1976 онд гарч ирснээс хойш энэ өвчний хэд хэдэн удаагийн томоохон тархалтууд гарч байсан. Үүнээс хамгийн аймшигтай нь 2014 онд гарсан. Энэхүү вирус хэрхэн тархдаг, хүний биед хэрхэн үйлчилдэг вэ? Алекс Жендлер Эбола гэж юу болох, яагаад үүнийг судлахад төвөгтэй байдгийг тайлбарлах болно.

Хичээлийг Alex Gendler, анимейшныг Andrew Foerster.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:01

Mongolian subtitles

Revisions