Return to Video

Гол гатлах тааврыг тайлж чадах уу? - Лиза Винэр

  • 0:07 - 0:10
    Хүчтэй түймэр хээр талд тархахад
  • 0:10 - 0:15
    гурван арслан болон гурван гну гөрөөс
    амиа аврахаар зугтлаа.
  • 0:15 - 0:17
    Тамын галаас оргохын тулд
  • 0:17 - 0:21
    матартай голын зүүн эрэг рүү
    гарах ёстой болно.
  • 0:21 - 0:24
    Азаар ойрхон нэгэн
    сал байж таарлаа.
  • 0:24 - 0:27
    Хамгийн ихдээ хоёр амьтныг
    даах энэ салыг
  • 0:27 - 0:31
    багадаа нэг амьтан
  • 0:31 - 0:33
    сэлүүрдэж явах хэрэгтэй.
  • 0:33 - 0:36
    Нэг л асуудал байна.
  • 0:36 - 0:40
    Голын аль ч талд арслангууд гөрөөснөөс
    тоогоороо илүү байвал,
  • 0:40 - 0:41
    хэсэгхэн хугацаанд ч гэсэн
  • 0:41 - 0:45
    араатан араншин нь гарч ирэх бөгөөд
    үр дүн нь тийм ч таатай биш байх болно.
  • 0:45 - 0:50
    Голын аль талд ч байсан
    арслан гөрөөснөөс олон байж болохгүй.
  • 0:50 - 0:55
    Арслангууд гөрөөсийг зооглолгүй
    зургаан амьтан голыг гатлах
  • 0:55 - 0:58
    хамгийн хурдан арга юу вэ?
  • 0:58 - 1:02
    Өөрөө бодохыг хүсвэл энд бичлэгийг
    түр зогсоогоорой.
  • 1:02 - 1:03
    Хариулт эхлэхэд: 3
  • 1:03 - 1:04
    Хариулт эхлэхэд: 2
  • 1:04 - 1:05
    Хариулт эхлэхэд: 1
  • 1:05 - 1:07
    Хэрвээ иймэрхүү асуудал дээр
    гацчихвал
  • 1:07 - 1:11
    гаргаж болох бүх шийдвэрээ,
    үр дүнтэй нь
  • 1:11 - 1:14
    жагсааж бичээд үз.
  • 1:14 - 1:18
    Жишээлбэл, хэн эхлээд гол гатлах вэ
    гэдэг дээр 5 сонголт байна:
  • 1:18 - 1:19
    нэг гөрөөс,
  • 1:19 - 1:20
    нэг арслан,
  • 1:20 - 1:21
    хоёр гөрөөс,
  • 1:21 - 1:22
    хоёр арслан,
  • 1:22 - 1:24
    эсвэл хоёулангаас нь нэг нэг.
  • 1:24 - 1:25
    Хэрвээ нэг амьтан
    ганцаар явбал,
  • 1:25 - 1:28
    буцаад л салаа авч ирэх хэрэгтэй болно.
  • 1:28 - 1:29
    Хэрвээ 2 гөрөөс эхлэн явбал,
  • 1:29 - 1:32
    үлдсэн нэг шууд л идүүлнэ.
  • 1:32 - 1:35
    Тэгэхээр тэр сонголтууд бүгд болохгүй.
  • 1:35 - 1:37
    Хоёр арслан явуулах,
  • 1:37 - 1:38
    эсвэл хоёр амьтнаас нэг нэгийг,
  • 1:38 - 1:43
    гэсэн сонголтууд хоёул ижил тооны
    нүүдэлтэй шийдлүүд өгнө.
  • 1:43 - 1:46
    Цаг үрэхгүйн тулд хоёр дахь
    сонголтыг тайлбарлая.
  • 1:46 - 1:48
    Амьтан бүрээс нэг нэг эхэлж гатлана.
  • 1:48 - 1:51
    Хэрвээ гөрөөс үлдээд арслан буцвал,
  • 1:51 - 1:54
    баруун эрэг дээр 3 арслан гарч,
  • 1:54 - 1:56
    Үлдсэн 2 гөрөөст байдал
    хүнд болно.
  • 1:56 - 1:59
    Тэгэхээр бид арсланг
    үлдээх хэрэгтэй боллоо.
  • 1:59 - 2:02
    Гөрөөс буцаад баруун эрэг рүү явна.
  • 2:02 - 2:04
    Одоо бидэнд өмнөх таван сонголт байна.
  • 2:04 - 2:07
    Гэхдээ нэг арслан аль хэдийн
    зүүн эрэг дээр оччихсон.
  • 2:07 - 2:10
    Хэрвээ хоёр гөрөөс явбал,
    үлдсэн нэг нь идүүлнэ,
  • 2:10 - 2:12
    Мөн амьтан бүрээс нэг нэг явбал,
  • 2:12 - 2:15
    сал дээрх нэг гөрөөс
    нөгөө эрэг дээр очингуутаа
  • 2:15 - 2:18
    тоогоороо бага болно.
  • 2:18 - 2:19
    Энэ нь мухар төгсгөл учир,
  • 2:19 - 2:21
    гурав дахь гатлалт дээр,
  • 2:21 - 2:24
    зөвхөн хоёр арслан л явж болно.
  • 2:24 - 2:25
    Нэг нь үлдээд,
  • 2:25 - 2:27
    зүүн эрэг дээр хоёр арслан байна.
  • 2:27 - 2:30
    3 дахь арслан салаа буцаан
    баруун эрэг дээр авч ирнэ.
  • 2:30 - 2:33
    Тэнд бусад гөрөөсүүд хүлээж байгаа.
  • 2:33 - 2:34
    Одоо яах вэ?
  • 2:34 - 2:37
    2 арслан нөгөө талд хүлээж байгаа
    exnj
  • 2:37 - 2:41
    ганц сонголт нь 2 гөрөөс л явуулах.
  • 2:41 - 2:45
    Дараа нь, 2 гөрөөс буцаж ирвэл утгагүй
    зүйл болно.
  • 2:45 - 2:47
    Сүүлийн нүүдлээ бууцаалаа л
    гэсэн үг.
  • 2:47 - 2:49
    Хэрэв хоёр арслан буцвал,
  • 2:49 - 2:52
    баруун эрэг дээрх гөрөөсийг
    тоогоороо давчихна.
  • 2:52 - 2:56
    Тэгэхээр нэг арслан, нэг гөрөөс буцаад
    салтайгаа явна.
  • 2:56 - 2:59
    Одоо зүүн эрэг дээр амьтан бүрээс нэг
  • 2:59 - 3:01
    харин баруун эрэг дээр
    амьтан бүрээс 2 үлдэнэ.
  • 3:01 - 3:05
    Арслан, гөрөөс хоёрыг дахин
    буцаах нь утгагүй зүйл,
  • 3:05 - 3:08
    тэгэхээр дараагийн гатлалтаар
    хос арслан
  • 3:08 - 3:10
    эсвэл хос гөрөөс байх хэрэгтэй.
  • 3:10 - 3:14
    Хэрвээ хоёр арслан явбал зүүн эрэг дээрх
    гөрөөсийг иднэ, тиймээс тэд үлдэн,
  • 3:14 - 3:17
    оронд нь хос гөрөөс явна.
  • 3:17 - 3:21
    Бүх гөрөөс очих газраа байгаа тул
    дуусахад их ойрхон байна.
  • 3:21 - 3:23
    Тоогоор дутаагүй байна.
  • 3:23 - 3:26
    Одоо нэг арслан буцаж
    сэлүүрдэн яваад,
  • 3:26 - 3:29
    бусад арслангуудаа нэг нэгээр нь авч ирнэ.
  • 3:29 - 3:32
    Энэ нь нийтдээ 11 гатлалт бөгөөд,
  • 3:32 - 3:35
    бүх амьтдыг аюулгүй гарахад хэрэгтэй
    хамгийн бага тоо.
  • 3:35 - 3:40
    Эхний аялалд 2 арслан явуулах нь
    төстэй аргаар явж,
  • 3:40 - 3:44
    мөн л 11 гатлалт хийнэ.
  • 3:44 - 3:47
    Бүх 6 амьтан галаас ямар ч гэмтэлгүй
    амжиж зугтаан,
  • 3:47 - 3:50
    голын нөгөө талд шинэ амьдарлаа эхлүүлнэ.
  • 3:50 - 3:53
    Мэдээж, аюул ард үлдсэн учираас,
  • 3:53 - 3:57
    тэдний эв нэгдэл хэр удаан
    үргэлжлэхийг харах л үлдлээ.
Title:
Гол гатлах тааврыг тайлж чадах уу? - Лиза Винэр
Speaker:
Lisa Winer
Description:

Бүтэн хичээл үзэх: http://ed.ted.com/lessons/can-you-solve-the-river-crossing-riddle-lisa-winer

Ширүүн түймэр хээр талд тархахад 3 арслан болон 3 гну гөрөөс амь гарах гэж зугтана. Тамаас зугтахын тулд тэд матраар дүүрсэн голын зүүн эрэг рүү гарах хэрэгтэй. Та тэдэнд байгаа цор ганц салыг ашиглан нэг нь ч амь үрэгдэлгүйгээр голыг гатлахад туслаж чадах уу? Лиса Уаянэр хэрхэн хийхийг харуулна.

Хичээл: Лиса Уаянэр
Дүрс зураг: Артраке Студи

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:19

Mongolian subtitles

Revisions