Return to Video

Шээсээ барих нь муу юу? - Хиба Шахийд

  • 0:07 - 0:09
    Эхлээд бага зэрэг тухгүй мэдрэмж төрж
  • 0:09 - 0:12
    удалгүй тэвчихийн аргагүй
    мэдрэмж болон хувирна.
  • 0:12 - 0:14
    Эцэст нь өөр зүйл бодохын аргагүй болж
  • 0:14 - 0:16
    аргаа баран цөхөрсөндөө
  • 0:16 - 0:21
    тэвдэн сандарч угаалгын өрөө олоод
    нэг юм бие тавирна.
  • 0:21 - 0:24
    Хүмүүс өдөрт хамгийн багадаа
    4-6 удаа шээх ёстой.
  • 0:24 - 0:29
    Гэхдээ заримдаа орчин цагийн амьдралын
    шаардлагаар шээсээ барих хэрэг гардаг.
  • 0:29 - 0:32
    Энэ зуршил биед хэр муу вэ?
    Үүнийг хэр удаан тэвчиж чадах вэ?
  • 0:32 - 0:35
    Үүнийг хариулт нь аарцгийн дотор нуугдах
  • 0:35 - 0:37
    зууван хүүдий буюу давсагны
    үйл ажиллагаанд оршино.
  • 0:37 - 0:41
    Энэхүү бүтцийг тойроод
    хэд хэдэн эрхтэн байрладаг ба
  • 0:41 - 0:43
    эдгээр нь нийлээд шээсний эрхтэн
    тогтолцоог бий болгоно.
  • 0:43 - 0:45
    Хос бөөр,
  • 0:45 - 0:46
    шээс дамжуулах хос суваг,
  • 0:46 - 0:48
    дотор гадна хунигч булчин,
  • 0:48 - 0:50
    мөн шээсний сүв.
  • 0:50 - 0:55
    Байнга бөөрнөөс доошилж байдаг
    шаравтар шингэнийг шээс гэнэ.
  • 0:55 - 0:59
    Бөөр шээсийг ус болон
    биед хэрэггүй зүйлсээс найруулж
  • 0:59 - 1:03
    хэрэггүй шингэнээ булчинлаг гуурс болох
    шээс дамжуулах сувагт цутгадаг.
  • 1:03 - 1:07
    Эдгээр нь шээсийг доошлуулж
    хөндий эрхтэн болох давсагт хүргэдэг.
  • 1:07 - 1:12
    Энэхүү эрхтний хана нь детрузор
    буюу булчин эсээс бүрдэх ба
  • 1:12 - 1:17
    давсагт шээс бүрэлдэж эхлэхэд суларч,
    яг л шаар шиг тэлэх боломжийг олгоно.
  • 1:17 - 1:20
    Ийнхүү давсаг дүүрэхэд
    эдгээр булчин нь агшдаг.
  • 1:20 - 1:24
    Давсагны дотор хунигч булчин
    автоматаар өөрөө нээгдэж
  • 1:24 - 1:27
    шээс ялгарна.
  • 1:27 - 1:29
    Ингээд шингэн шээсний гуурсаар доошилж
  • 1:29 - 1:32
    гадна хунигч булчингийн
    наана ирээд зогсоно.
  • 1:32 - 1:34
    Энэ яг л гоожуур шиг ажилладаг.
  • 1:34 - 1:37
    Шээсээ барихыг хүсвэл
    энэ булчингаа чангална.
  • 1:37 - 1:41
    Шээмээр болсон үед
    энэ боолтоо нээж болно.
  • 1:41 - 1:43
    Тэгвэл хэзээ шээхээ мэдэхийн тулд
  • 1:43 - 1:44
    давсаг дүүрснийг хэрхэн мэдэх вэ?
  • 1:44 - 1:48
    Детрозур булчинд сунгалтын
    мянга мянган мэдрэгч
  • 1:48 - 1:50
    давсаг дүүрэхэд ажиллаж эхэлнэ.
  • 1:50 - 1:55
    Тэд мэдрэлийн судлаар дамжин
    нугасны ууцны хэсэгт дохио дамжуулдаг.
  • 1:55 - 1:57
    Рефлекс өдөөх дохио
    эргээд давсаг руу хүрч
  • 1:57 - 1:59
    детрузор булчинг агшихад хүргэн
  • 1:59 - 2:03
    давсагны даралтыг нэмэгдүүлэн
    танд дүүрч буй мэдрэмж төрүүлнэ.
  • 2:03 - 2:07
    Яг энэ үед дотор хунигч булчин сулардаг.
  • 2:07 - 2:09
    Үүнийг шээс ялгаруулах рефлекс гэнэ.
  • 2:09 - 2:12
    Зохисгүй үед шээс хүрвэл тархи
  • 2:12 - 2:16
    гадна хунигч булчинг агшаах өөр нэг дохиог
    дамжуулан үүнийг зогсоож болдог.
  • 2:16 - 2:20
    Давсаг 150-200 орчин мл шээс агуулсан үед
  • 2:20 - 2:22
    булчинлаг хана нь сунаж
  • 2:22 - 2:24
    танд шээс байгааг мэдрүүлнэ.
  • 2:24 - 2:29
    Ойролцоогоор 400-500 мл болсон үед
    энэ мэдрэмж тухгүй болно.
  • 2:29 - 2:31
    Давсаг цааш тэлсээр байж болох ч
    үүнд хязгаар бий.
  • 2:31 - 2:34
    1000-аас их мл болбол тэсэрч магадгүй.
  • 2:34 - 2:37
    Ихэнх хүмүүсийн давсаг
    үүнээс өмнө зад тавих боловч
  • 2:37 - 2:38
    маш ховор тохиолдолд
  • 2:38 - 2:41
    хүн шээх хэрэгцээгээ
    мэдэрч чадахгүй бол
  • 2:41 - 2:45
    их өвдөлттэйгөөр давсаг хагарч
    мэс засал шаардлагатай болно.
  • 2:45 - 2:47
    Гэвч хэвийн нөхцөлд
    шээе гэсэн таны шийдвэр
  • 2:47 - 2:51
    тархинаас давсагны булчин руу
    явуулж буй дохиог зогсоон
  • 2:51 - 2:53
    суллаж, шээс гадагшлуулдаг.
  • 2:53 - 2:57
    Энэ нь аарцгийн ёроолын
    булчингуудын нэг бөгөөд
  • 2:57 - 3:00
    шээсний суваг ба түүнтэй давсгийг
    холбосон булчинд тулгуур болдог.
  • 3:00 - 3:04
    Бидэнд аарцгийн ёроолын
    эдгээр булчин байгаагүй бол
  • 3:04 - 3:05
    ханиалгах,
  • 3:05 - 3:06
    найтаах,
  • 3:06 - 3:06
    инээх,
  • 3:06 - 3:09
    эсвэл үсэрч даралт өгөхөд
    бид шээс алдах байсан.
  • 3:09 - 3:12
    Үүний оронд аарцгийн ёроолын
    булчингууд таныг бэлэн болтол
  • 3:12 - 3:14
    тэр хавийг хаалттай байлгадаг.
  • 3:14 - 3:15
    Гэхдээ хэтэрхий удаан
    шээсээ барих,
  • 3:15 - 3:17
    хэтэрхий хурдан гадагшлуулах,
  • 3:17 - 3:20
    эсвэл зохистой тулгуургүйгээр шээх юм бол
  • 3:20 - 3:24
    яваандаа булчинг сулруулах
    эсвэл хэт их ачаалал өгнө.
  • 3:24 - 3:26
    Энэ нь хэт идэвхтэй
    аарцгийн ёроол,
  • 3:26 - 3:28
    давсгаар өвдөх
  • 3:28 - 3:29
    гэнэт шээс хүрэх,
  • 3:29 - 3:31
    эсвэл шээс задгайрахад
    хүргэж болзошгүй.
  • 3:31 - 3:33
    Тэгэхээр урт хугацааны
    эрүүл мэндээ бодоод
  • 3:33 - 3:35
    шээсээ барихгүй байсан нь дээр.
  • 3:35 - 3:38
    Гэхдээ одоохондоо таны бие болон
    тархи бүгдийг хариуцах учраас
  • 3:38 - 3:41
    та өөрөө хэзээ дуртайдаа
    бие засаж болно.
Title:
Шээсээ барих нь муу юу? - Хиба Шахийд
Speaker:
Heba Shaheed
Description:

Бүтэн хичээл: http://ed.ted.com/lessons/is-it-bad-to-hold-your-pee-heba-shaheed

Хүн өдөрт доод тал нь 4-6 удаа шээх хэрэгтэй ч заримдаа орчин цагийн амьдралын шаардлагаар шээсээ барих тохиолдолд гардаг. Биед энэ нь хэр муу вэ? Шээсээ хэр удаан тэвчиж болох вэ? Энэ зуршил хэр муу үр нөлөөтэй тухай Хиба Шахийд тайлбарлаж байна.

Хичээлийг Хиба Шахийд, дуут дүрсийг Артрак Студи.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:59
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Indra Ganzorig commented on Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Is it bad to hold your pee?
Show all
  • internal external sphincter - дотор ба гадна хунигч булчин юм байна шүү

Mongolian subtitles

Revisions Compare revisions