Бид бүгд феминист байх хэрэгтэй
-
0:00 - 0:04Би энэхүү илтгэлээ сайн найз
Околома Мадүэвэсийн тухай -
0:04 - 0:07ярианаас эхлэхийг хүсэж байна.
-
0:07 - 0:09Околома манай гудамжинд
амьдардаг байсан бөгөөд -
0:09 - 0:12намайг яг ах шиг минь
харж ханддаг байлаа. -
0:12 - 0:16Хэрэв надад нэг хөвгүүн таалагдвал
би Околомагийн бодлыг асуудаг байв. -
0:16 - 0:19Околома 2005 оны 12 сард
Нигер улсад болсон -
0:19 - 0:22Сосолисо онгоцны аймшигт ослоор
амиа алдсан. -
0:23 - 0:25Яг долоон жилийн өмнө.
-
0:26 - 0:30Околома маргалдаж, инээлдэж бас үнэнчээр
ярилцаж болохоор тийм л хүн байсан юм. -
0:32 - 0:34Мөн тэр намайг феминист гэж дуудсан
анхны хүн байсан. -
0:36 - 0:39Би 14-тэй байсан ба
бид тэднийд нэг сэдвээр маргаж байв. -
0:39 - 0:42Бид хоёр уншсан номнуудаасаа
олж авсан хагас хугас -
0:42 - 0:44мэдлэгээрээ маргалдаж байсан нь тэр.
-
0:44 - 0:46Юуны тухай маргалдаж байснаа одоо
санахгүй байгаа ч -
0:47 - 0:50Околома тэр мэтгэлцээнийг таслан
миний нүд рүү хараад -
0:50 - 0:53"Чи өөрийгөө феминист гэдгээ мэдэх үү?"
гэж хэлсэн нь тодхон санагддаг. -
0:53 - 0:55Энэ магтаал биш байлаа.
-
0:55 - 0:57(Инээд)
-
0:57 - 0:59Дууны өнгөнөөс нь тодорхой байсан.
-
0:59 - 1:01"Чи бол терроризмыг дэмжигч" гэсэн шиг
-
1:01 - 1:03сөрөг утгатай зүйл хэлэхэд сонсогддог
дууны өнгө байсан. -
1:03 - 1:04(Инээд)
-
1:05 - 1:09Тэр үед би феминист гэх үгийн утгыг сайн
мэдэхгүй байсан ч -
1:09 - 1:12түүнийгээ Околомад мэдэгдэхийг хүсээгүй.
-
1:12 - 1:15Тиймээс би хэлснийг нь үл тоож,
маргаанаа цааш үргэлжлүүлсэн юм. -
1:15 - 1:18Тэр өдөр гэртээ очоод би хамгийн түрүүнд
-
1:18 - 1:20"феминист" гэдэг үгийг
толь бичгээс хайж байсан. -
1:20 - 1:23Энэ явдлаас хэдэн жилийн дараа би
-
1:23 - 1:28эхнэрээ зоддог нэгэн залуу ба
түүний золгүй төгсгөлийн тухай -
1:28 - 1:30ном бичсэн.
-
1:31 - 1:33Намайг Нигер улсад номоо
сурталчилж байх үеэр -
1:33 - 1:35нэгэн эелдэг сэтгүүлч эр
-
1:35 - 1:38надад зөвлөгөө өгөхийг
хүсч байна гэж хэлсэн. -
1:39 - 1:41Энд байгаа бүх нигеричүүдэд хэлэхэд
-
1:41 - 1:42бидний мэдэж байгаачлан
-
1:42 - 1:48манайхан бусдад сайн дураараа
зөвлөгөө өгөхдөө тун сурамгай шүү дээ. -
1:50 - 1:53Миний зохиолыг хүмүүс феминист гэж
ярьж байна гэж тэр сэтгүүлч надад хэлсэн. -
1:53 - 1:55Тэр надад зөвлөгөө өгөхдөө
-
1:55 - 1:58толгойгоо гунигтайгаар сэгсрэн
-
1:58 - 2:00"өөрийгөө хэзээ ч битгий
феминист гэж дууд, -
2:00 - 2:04учир нь феминистүүд гэдэг бол
нөхөр олж чадахгүйдээ гонсойж яваа -
2:04 - 2:06аз жаргалгүй эмэгтэйчүүд"
гэж хэлдэг юм даа. -
2:06 - 2:07(Инээд)
-
2:09 - 2:12Иймд би өөрийгөө "аз жаргалтай феминист"
гэж нэрлэхээр шийдэв. -
2:13 - 2:16Тэгтэл нэгэн боловсролтой
нигери эмэгтэй над дээр ирээд -
2:16 - 2:17"феминизм бол манай соёл биш,
-
2:17 - 2:19феминизм Африктай хамааралгүй,
-
2:19 - 2:21мөн би өөрийгөө феминист
гэж нэрлэж байгаа нь -
2:21 - 2:23барууны номонд
толгойгоо мэдүүлснийх" гэлээ. -
2:24 - 2:26Энэ нь намайг их гайхшруулсан.
-
2:26 - 2:29Учир нь багадаа уншсан
номнууд маань яав ч феминист байгаагүй. -
2:29 - 2:31Би 16 нас хүрэхээсээ өмнө
Англид хэвлэгдсэн -
2:31 - 2:34хайр дурлалын тухай бараг бүх
зохиолыг уншсан байх. -
2:34 - 2:36"Феминист сонгодгууд" гэгддэг номнуудыг
-
2:36 - 2:38унших гэж оролдох бүртээ
-
2:38 - 2:41амархан уйдаж, дуусгах гэж зовдог байлаа.
-
2:41 - 2:43Феминизм африкийнх биш гэсэн болохоор
-
2:43 - 2:47дараа нь би өөрийгөө "аз жаргалтай Африк
феминист" гэж нэрлэхээр шийдэв. -
2:48 - 2:51Тэгээд сүүлдээ би эрчүүдийг үзэн яддаггүй,
уруулын будагт дуртай, -
2:51 - 2:54эрчүүдэд биш, өөртөө зориулж
өндөр өсгийт өмсдөг -
2:54 - 2:56аз жаргалтай Африк феминист болсон доо.
-
2:56 - 2:58(Инээд)
-
2:58 - 3:00Эдний ихэнх нь мэдээж хэтрүүлэг,
-
3:00 - 3:05гэхдээ феминизм гэдэг үг
олон утга агуулдаг, ихэнхдээ сөрөг утга. -
3:05 - 3:07Чи эрчүүдийг үздэггүй,
хөхний даруулгыг үздэггүй, -
3:07 - 3:09чи Африкийн соёлыг үзэн яддаг гээд л.
-
3:10 - 3:12Харин одоо би багынхаа нэг түүхийг ярья.
-
3:13 - 3:15Намайг бага сургуульд байхад
-
3:15 - 3:19манай багш улирлын эхэнд
бид нараас шалгалт аваад -
3:19 - 3:22хамгийн өндөр оноо авсан хүүхдийг
ангийн дарга болгоно гэв. -
3:22 - 3:24Ангийн дарга гэдэг том нэр хүнд байлаа.
-
3:25 - 3:27Чи ангийн дарга болбол
-
3:27 - 3:29шуугилддаг хүүхдүүдийн нэрийг
бичиж авна аа гэсэн үг. -
3:29 - 3:31(Инээд)
-
3:31 - 3:34Өөрийн гэсэн эрх мэдэлтэй байгаа биз.
-
3:34 - 3:39Бас болоогүй багшийн өгсөн савааг бариад
-
3:39 - 3:42анги дундуур алхаж,
өнөө шуугиан гаргагчдыг дэгэнд нь оруулна. -
3:43 - 3:46Мэдээж тэр савааг
жинхэнээсээ ашиглах эрхгүй байсан. -
3:47 - 3:50Гэхдээ л 9 настай надад тэр үедээ л
их сонирхолтой санагдаж байв. -
3:50 - 3:53Би ангийн дарга болохыг их хүсэж байлаа.
-
3:53 - 3:55Мөн шалгалтад хамгийн өндөр оноог авав.
-
3:56 - 3:59Гэтэл багш ангийн дарга эрэгтэй
байх ёстой гэж намайг гайхшруулж орхив. -
4:00 - 4:02Багш тэрийгээ урьдчилж хэлэхээ мартчихаж.
-
4:02 - 4:05Учир нь багшид энэ ойлгомжтой
зүйл байж л дээ. -
4:05 - 4:06(Инээд)
-
4:06 - 4:09Шалгалтын хоёр дахь өндөр оноог
эрэгтэй хүүхэд авсан бөгөөд -
4:09 - 4:11тэр хүү ангийн дарга болов.
-
4:12 - 4:14Бүр хамгийн сонирхолтой нь
-
4:14 - 4:18тэр тун эелдэг, даруу хүү байсан бөгөөд
-
4:18 - 4:21саваа барьж ангийн дундуур явах
ямар ч сонирхолгүй нэгэн байлаа. -
4:22 - 4:25Гэтэл надад тэгэх ямар их хүсэл зориг
байсан гэж санана. -
4:27 - 4:29Харамсалтай нь би эмэгтэй, тэр эрэгтэй.
-
4:29 - 4:30Тиймээс тэр хүү ангийн дарга болсон.
-
4:31 - 4:33Би хэзээ ч энэ явдлыг мартдаггүй.
-
4:34 - 4:36Би заримдаа надад илэрхий юм бүрийг
-
4:36 - 4:40бусдад ч бас ойлгомжтой байгаа
гэж буруу тооцоолох гээд байдаг. -
4:40 - 4:43Найз Луигаа жишээ болгож ярья л даа.
-
4:43 - 4:44Луи бол тун гайхалтай, шударга залуу.
-
4:44 - 4:47Заримдаа бид ярилцаж байх зуур
-
4:47 - 4:50"Эмэгтэйчүүдэд юмс өөр, эсвэл хэцүү
гээд байдгийг чинь би ойлгохгүй юм. -
4:51 - 4:54Өнгөрсөнд тийм байсан байх,
харин одоо биш" гэнэ. -
4:54 - 4:58Ийм ойлгомжтой зүйлийг Луи яагаад
олж харахгүй байгааг би ойлгодоггүй байв. -
4:58 - 5:02Нэг орой Луи бид хоёр Лагост
найзуудтайгаа уулзсан юм. -
5:02 - 5:05Лагосыг сайн мэдэхгүй
хүмүүст гэж хэлэхэд -
5:05 - 5:07барилгуудын гадаа эргэлдэж,
-
5:07 - 5:11зочид машинаа зогсоолд тавихад нь
сүр дуулиантай "тусалдаг" -
5:11 - 5:14идэвхтэй эрчүүд гэсэн
Лагосын тогтсон соёл бий. -
5:16 - 5:19Тэр орой бидэнд зогсоол олж өгсөн
-
5:19 - 5:22залуугийн "үзүүлбэр" надад их таалагдсан.
-
5:22 - 5:25Тэндээс явах гэж байхдаа би
түүний гарыг цайлгахаар шийдэв. -
5:27 - 5:31Тэгээд цүнхээ онгойлгож,
гараа цүнхэндээ хийгээд, -
5:31 - 5:34өөрөө ажиллаж олсон мөнгөнөөсөө
тэр залууд өгөв. -
5:36 - 5:40Тун их баярлаж,
аз жаргалтай болсон тэр эр -
5:40 - 5:42надаас өнөөх мөнгийг аваад,
-
5:42 - 5:43Луи руу эргэж
-
5:43 - 5:45"Баярлалаа эрхэм ээ!" гэж хэлэв.
-
5:45 - 5:48(Инээд)
-
5:51 - 5:54Луи ихэд гайхаж над руу хараад,
-
5:54 - 5:58"Тэр яагаад надад баярласан юм бэ?
Би мөнгө өгөөгүй шүү дээ" гэсэн юм. -
5:59 - 6:02Тэр үед Луи ухаарах шиг болсон нь
царайнаас нь илэрхий байсан. -
6:03 - 6:05Надад байсан мөнгийг ямар нэг байдлаар
-
6:05 - 6:09Луи л өгсөн байх гэж бодсоноос гарцаагүй.
-
6:10 - 6:11Учир нь Луи эрэгтэй хүн.
-
6:13 - 6:14Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд өөр.
-
6:14 - 6:17Бид өөр даавартай,
өөр бэлэг эрхтэнтэй, -
6:17 - 6:19өөр биологийн чадвартай.
-
6:19 - 6:22Эмэгтэйчүүд хүүхэд гаргаж чадна,
эрчүүд чадахгүй. -
6:23 - 6:24Одоохондоо.
-
6:24 - 6:25(Инээд)
-
6:25 - 6:31Эрчүүд тестостерон даавартай, мөн
бие махбодын хувьд эмэгтэйчүүдээс хүчтэй. -
6:31 - 6:33Дэлхийд эмэгтэйчүүдийн тоо
эрчүүдийнхээс арай илүү. -
6:33 - 6:36Дэлхийн хүн амын 52% орчим нь эмэгтэйчүүд.
-
6:36 - 6:40Гэвч дийлэнхдээ эрх мэдэл, нэр алдартай
албан тушаалд эрчүүд байдаг. -
6:41 - 6:43Кени улсын Нобелийн энхтайвны шагналт
-
6:43 - 6:45Вангари Матайя
-
6:45 - 6:47үүнийг тун энгийнээр хэлсэн байдаг.
-
6:48 - 6:51"Дээшлэх тусам улам цөөн эмэгтэйчүүд бий."
-
6:52 - 6:57Сүүлийн АНУ-ын сонгуулиар
Лилли Ледбэтэрийн хууль их яригдсан. -
6:57 - 7:00Толгой холбосон гоё нэртэй
энэ хуулийг тунгаан бодвол -
7:00 - 7:02яг адил ажил хийж буй,
-
7:02 - 7:05яг адил чадвартай
эрэгтэй, эмэгтэй хоёр байхад -
7:05 - 7:08эрэгтэй нь эр хүн гэдгээрээ
илүү цалинтай байгаа асуудал юм. -
7:08 - 7:11Энгийнээр бол эрчүүд
дэлхийг удирддаг ба үүнийг -
7:12 - 7:141000 жилийн өмнө ойлгож болохоор байв.
-
7:15 - 7:18Учир нь тэр үед хүн төрөлхтний хувьд
биеийн хүч чадал гэдэг -
7:18 - 7:22амьд үлдэх эсэхийг нь тодорхойлохуйц
чухал хүчин зүйл байсан. -
7:22 - 7:25Бяр чадал ихтэй хүн манлайлагч болох
хандлага давамгайлдаг байсан ба -
7:27 - 7:30эрчүүд ерөнхийдөө биеийн хүч ихтэй байдаг.
-
7:30 - 7:32Мэдээж олон онцгой тохиолдол байгаа.
-
7:32 - 7:33(Инээд)
-
7:33 - 7:37Гэвч өнөөдөр бид тэс өөр ертөнцөд
амьдарч байна. -
7:38 - 7:42Одоо бол бяр чадалтай нь бус
-
7:42 - 7:45хэн илүү бүтээлч,
хэн илүү оюуны өндөр чадамжтай, -
7:45 - 7:48хэн илүү шинийг санаачилж байгаа нь
манлайлж чадах ба -
7:48 - 7:50үүнд ямар ч даавар чухал нөлөөгүй.
-
7:50 - 7:53Эрчүүдийн оюуны чадамжтай,
бүтээлч, шинийг санаачлах -
7:53 - 7:56чадвартай байх боломж нь
эмэгтэйчүүдийнхтэй яг адил. -
7:56 - 7:57Бид өөрчлөгдсөөр байна,
-
7:57 - 8:01гэвч жендерийн тухай хандлага
огт өөрчлөгдөөгүй л байна. -
8:02 - 8:06Хэдэн долоо хоногийн өмнө би
Нигерийн нэг том зочид буудалд орсон юм. -
8:06 - 8:10Би тэр буудалд нэр өгье гэж бодож байсан ч
өгөөгүй нь дээр гэж бодов. -
8:10 - 8:13Орох үед хамгаалагч нь намайг
зогсоож ядаргаатай асуултууд асууж эхлэв. -
8:14 - 8:16Учир нь нигери бүсгүй ганцаараа
-
8:16 - 8:19буудал руу орж байвал
биеэ үнэлэгч байхаас гарцаагүй гэж боддог. -
8:21 - 8:22Ер нь энэ буудлууд яагаад
-
8:22 - 8:25биеэ үнэлэгчдийн
бодит эрэлтийн оронд -
8:25 - 8:28үзэгдэх төдийн нийлүүлэлтэд
илүү анхаараад байдаг юм бэ? -
8:30 - 8:35Лагост би ганцаараа
цэнгээний газар луу орж чаддаггүй. -
8:35 - 8:37Тийм газруудад ганцаараа
яваа эмэгтэйг оруулдаггүй. -
8:37 - 8:39Харин та эр хүнтэй явж байвал
нэг өөр хэрэг. -
8:40 - 8:42Нигерт эрэгтэй хүнтэй хамт ресторанд
орох бүрт маань -
8:42 - 8:45зөөгч нар эрчүүдтэй мэндэлж
намайг үл тоодог. -
8:46 - 8:48Зөөгчид бол...
-
8:48 - 8:49(Инээд)
-
8:49 - 8:52Сая зарим эмэгтэйчүүд
"Би бас тэгэж бодсон!" гэсэн байх. -
8:52 - 8:54Зөөгчид бол эрчүүд эмэгтэйчүүдээс
илүү чухал -
8:54 - 8:57гэж тэдэнд заасан нийгмийн бүтээгдэхүүн.
-
8:58 - 9:01Зөөгчид мэдээж муу зүйл санаж
тэгдэггүйг би мэднэ л дээ. -
9:01 - 9:05Гэвч аливааг тархиараа мэдэх,
сэтгэл хөдлөлөөрөө мэдрэх гэдэг хоёр өөр. -
9:05 - 9:08Үл тоох бүрт нь надад
үл үзэгдэгч шиг мэдрэмж төрдөг. -
9:08 - 9:09Таагүй мэдрэмж төрдөг.
-
9:10 - 9:12Би ч бас эрчүүдтэй адил,
-
9:12 - 9:16бусдад хүндлэгдэх эрхтэй
хүн шүү дээ гэж хэлмээр санагддаг. -
9:17 - 9:18Энэ бүгд жижигхэн зүйл,
-
9:18 - 9:21гэхдээ жижиг зүйлс хамгийн ихээр
хатгаж өвтгөдөг биш гэж үү. -
9:21 - 9:23Саяхан би Лагост амьдардаг,
-
9:23 - 9:26залуухан эмэгтэй байх ямар байдаг тухай
нэг нийтлэл бичсэн. -
9:26 - 9:28Түүнийг уншсан хэвлэгч надад
-
9:29 - 9:31"Таны нийтлэл маш ууртай байсан" гэв.
-
9:31 - 9:32Мэдээж тэр нийтлэл ууртай байсан!
-
9:32 - 9:34(Инээд)
-
9:37 - 9:38Би ууртай байна.
-
9:39 - 9:42Өнөөдрийн жендерийн нөхцөл байдал бол
эмгэнэлтэй шударга бус явдал. -
9:42 - 9:43Иймд бид бүгд уурлах ёстой.
-
9:43 - 9:47Уур бухимдал заримдаа олон эерэг өөрчлөлт
авч ирдгийг бид түүхээс мэднэ. -
9:47 - 9:50Ууртай байгаа ч надад бас итгэл бий.
-
9:51 - 9:53Учир нь хүн төрөлхтөн
сайн сайхны төлөө -
9:54 - 9:56өөрийгөө өөрчлөх чадвартай
гэдэгт би итгэдэг. -
9:57 - 9:59Жендер дэлхийн хаана ч хамаатай.
-
9:59 - 10:01Гэхдээ би одоо зөвхөн Нигери болон
-
10:01 - 10:03Африкийг ерөнхийд нь яримаар байна.
-
10:03 - 10:07Учир нь энэ миний сайн мэддэг,
бас миний зүрх сэтгэл уяатай байдаг газар. -
10:07 - 10:09Өнөөдөр би та бүхнээс
-
10:09 - 10:13өөр, илүү шударга, эрэгтэй эмэгтэй
хүмүүс бүгд өөртөө үнэнч байж чадах -
10:13 - 10:16тийм л нийгмийн төлөө
-
10:16 - 10:20зүтгэж, мөрөөдөж эхлэхийг
уриалмаар байна. -
10:20 - 10:22Үүний тулд эхлээд:
-
10:22 - 10:24Бид охидоо өөрөөр өсгөх ёстой.
-
10:24 - 10:27Бас хөвгүүдээ өөрөөр өсгөх ёстой.
-
10:28 - 10:31Бид хөвгүүдийг тэдэнд тун
халгаатай байдлаар өсгөдөг. -
10:31 - 10:34Бид тэдний хүмүүнлэг чанарыг
хавчиж боодог. -
10:34 - 10:37Бид эрэлхэг байдлыг маш
явцуу утгаар тодорхойлдог. -
10:37 - 10:41Эрэлхэг байна гэдэг
хатуу, жижиг гяндан болон хувирч -
10:41 - 10:43бид тэр гяндандаа
хөвгүүдийг хорьчихдог. -
10:43 - 10:45Бид хөвгүүдийг айдсаас, сул дорой,
-
10:45 - 10:49эмзэг мэдрэмтгий байхаас
айдаг болгож өсгөдөг. -
10:50 - 10:53Бид хөвгүүдэд өөрөөрөө бус,
баг зүүж амьдрахыг зааж сургадаг. -
10:53 - 10:57Учир нь тэд нигеричүүдийн хэлдгээр
"хүчирхэг эр" байх ёстой. -
10:58 - 11:03Дунд сургуулийн хүү охин хоёул
өсвөр насныхан, -
11:03 - 11:06тэр хоёрт яг адил хэмжээний
халаасны мөнгө байгаа ч -
11:06 - 11:09болзоонд эрэгтэй нь
тооцоо хийх ёстой болдог. -
11:09 - 11:11"Эр хүн" гэдгээ
батлахын тулд шүү дээ. -
11:11 - 11:16Тэгснээ яагаад тэд аав ээжээсээ мөнгө
хулгайлчих гээд байдаг юм бол гэж гайхдаг. -
11:18 - 11:20Хэрэв охид хөвгүүдийн аль аль нь
-
11:20 - 11:24эршүүд байдлыг
мөнгөтэй холбохгүй өссөн бол, -
11:24 - 11:27"эрэгтэй нь төлөх ёстой" биш, харин
-
11:27 - 11:30"хэн мөнгөтэй нь төлнө" гэх
хандлагатай байсан бол яах байсан бэ? -
11:30 - 11:33Түүхэн давуу байдалтай
холбоотойгоор мэдээж -
11:33 - 11:35эрчүүд илүү их мөнгөтэй байдаг,
-
11:35 - 11:38гэхдээ бид одооноос
хүүхдүүдээ өөрөөр өсгөж эхэлбэл -
11:38 - 11:41магадгүй 50, 100 жилийн дараа
-
11:41 - 11:44хөвгүүд "эр хүн шиг" гэдгээ батлах гэсэн
дарамт, шахалтад өртдөггүй болно. -
11:46 - 11:49Эрчүүдэд хийдэг
хамгийн хөнөөлтэй зүйл бол -
11:49 - 11:51тэднийг хатуужилтай байх ёстой
мэт мэдрэмж төрүүлж, -
11:51 - 11:55үнэн хэрэгтээ тэднийг тун сул дорой
эготой болгож орхидогт байгаа юм. -
11:55 - 11:59Жинхэнэ "хүчирхэг эр" байх тусам
илүү их дарамт шахалт мэдэрч, -
11:59 - 12:02тэр хэрээр эго буюу өөрийн төсөөлөл нь
сул дорой болчихдог. -
12:03 - 12:06Бас болоогүй бид охидод
бүр илүү их гай зовлон учруулдаг. -
12:06 - 12:09Учир нь бид охидыг эрчүүдийн эмзэг эгог
тэжээдэг нэгэн болгож өсгөдөг. -
12:10 - 12:14Бид охидод өөрсдийгөө үргэлж багасгаж,
жижгэрүүлэхийг заадаг. -
12:14 - 12:15Бид охидод ингэж хэлдэг:
-
12:16 - 12:18"Чи зорилготой байж болно,
гэхдээ хэт их биш." -
12:18 - 12:19(Инээд)
-
12:19 - 12:22"Чи амжилтад хүрэхээр зорьж болно,
гэхдээ хэт өндөр амжилтад биш. -
12:22 - 12:25Эс тэгвээс чи эрчүүдийн амжилтыг булаана"
-
12:25 - 12:28Хэрэв та гэр бүлээ тэжээдэг эмэгтэй бол
-
12:28 - 12:30үүнийгээ бусдаас нуух хэрэгтэй,
-
12:30 - 12:31ялангуяа олон нийтийн газар,
-
12:31 - 12:34эс тэгвээс та эр нөхрийнхөө
нэр хүндийг унагах болно. -
12:35 - 12:37Гэхдээ энэ таамгийг ахин нэг
бодоод үзвэл ямар вэ? -
12:37 - 12:41Эмэгтэй хүний амжилт яагаад
эрчүүдийн эсрэг заналхийлэл байна гэж? -
12:41 - 12:45Бид ер нь энэ үгийг үгийн сангаасаа
авч хаявал ямар вэ, -
12:45 - 12:49"эр хүний нэрийг унагах" гэж англи хэлний
миний хамгийн дургүй үг байх. -
12:51 - 12:53Нигери танил маань нэг удаа надаас
-
12:53 - 12:56"эрчүүд чамаас айдаг байх вий гэж
санаа зовдог уу" гэж асуусан. -
12:57 - 12:58Би огт санаа зовдоггүй.
-
12:58 - 13:01Надад санаа зовох
ямар ч үндэслэл байгаагүй. -
13:01 - 13:03Учир нь надаас айж сүрддэг эр байвал
-
13:03 - 13:05тэр яах аргагүй миний
огт сонирхохгүй эр хүн гэсэн үг. -
13:05 - 13:07(Инээд)
-
13:07 - 13:09(Алга ташилт)
-
13:14 - 13:17Гэхдээ л тэр асуулт намайг гайхшруулсан.
-
13:18 - 13:21Би эмэгтэй хүн учраас
гэрлэлт рүү тэмүүлж байх ёстой, -
13:22 - 13:24би амьдралынхаа сонголтуудыг хийхдээ
-
13:24 - 13:27гэрлэлт л хамгийн чухал байхаар
тооцоолох ёстой мэт байдаг. -
13:28 - 13:30Гэрлэлт гэдэг сайн зүйл байж болно.
-
13:30 - 13:34Гэрлэлт нь аз жаргал, хайр
хамтын дэмжлэг байж болно. -
13:34 - 13:37Гэвч бид яагаад охидод гэрлэлтийг
чухалчлахыг заагаад, -
13:37 - 13:39хөвгүүдэд ингэж заадаггүй юм бэ?
-
13:41 - 13:43Гэрлэж магадгүй эрэгтэй нь
айж сүрдэх вий гэсэндээ -
13:43 - 13:46байшингаа зарахаар шийдсэн
нэг эмэгтэйг би мэднэ. -
13:48 - 13:52Гэрлээгүй хэрнээ
хуралд явахдаа хуримын бөгж зүүдэг -
13:52 - 13:54нэг нигери эмэгтэйг би мэднэ.
-
13:54 - 13:55Түүний хэлснээр бол
-
13:55 - 13:59хурлын бусад оролцогч түүнийг
"хүндлээсэй" гэсэндээ бөгж зүүдэг гэнэ. -
14:00 - 14:02Гэр бүл, найзууд, бүр
ажлынх нь хүмүүс үргэлж -
14:02 - 14:07хүнтэй гэрлэ гэх дарамт үзүүлж,
аймшигтай сонголт хийхийг нь шаарддаг -
14:07 - 14:09олон залуу бүсгүйчүүдийг би мэднэ.
-
14:10 - 14:12Энэ нийгэм тодорхой насанд хүрсэн
гэрлээгүй эмэгтэйг -
14:12 - 14:16өөрийгөө азгүй амьтан мэтээр
харахыг заадаг. -
14:17 - 14:20Харин тодорхой насанд хүрсэн
гэрлээгүй эрэгтэйг -
14:20 - 14:22сонголтоо хийж амжаагүй л яваа
юм байна даа гэж боддог. -
14:22 - 14:24(Инээд)
-
14:24 - 14:26Бидэнд ингэж хэлэх амархан:
-
14:26 - 14:29"Эмэгтэйчүүд энэ бүхэнд
зүгээр үгүй гэж хэлж болно шүү дээ." -
14:29 - 14:31Гэвч бодит байдал дээр энэ
илүү хэцүү, илүү ярвигтай. -
14:31 - 14:33Бид бүгд нийгмийн амьтад.
-
14:33 - 14:36Бид нийгмээсээ үзэл санаагаа олж авдаг.
-
14:36 - 14:38Үүний нэг жишээ бол бидний
-
14:38 - 14:41гэрлэлт, үерхлийн тухай ярихдаа
хэрэглэдэг үг хэллэг юм. -
14:41 - 14:44Гэрлэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн
харилцан холбоо бус -
14:44 - 14:46өмчлөлийн утгатай үг хэллэг ашигладаг.
-
14:47 - 14:49Бид "хүндлэл" гэх үгийг
-
14:50 - 14:52эмэгтэй хүн эрэгтэй хүнд гаргадаг үйлдэл
гэж ойлгохоос биш, -
14:52 - 14:54эсрэгээр нь ойлгох тохиолдол тун ховор.
-
14:56 - 14:59Нигерид эрэгтэй, эмэгтэйгүй
энэ үгийг хэрэглэдэг. -
14:59 - 15:01Энэ миний их гайхдаг хэллэг л дээ:
-
15:01 - 15:03"Би үүнийг гэрлэлтийнхээ төлөө хийсэн."
-
15:04 - 15:06Эрэгтэй хүн энэ үгийг хэлэх үед
-
15:06 - 15:09энэ нь ихэвчлэн эрчүүдийн угаасаа хийх
хэрэггүй зүйлс байдаг л даа. -
15:09 - 15:11(Инээд)
-
15:11 - 15:14Эрчүүд найзууддаа
-
15:14 - 15:18тун бухимдангуй байдлаар
эршүүд байдлаа батлан харуулах -
15:18 - 15:21бас ар гэртээ ямар хэрэгтэй,
ямар их хайрлаж хүндлэгддэг гэдгээ -
15:21 - 15:23батлах гэж энэ үгийг хэлдэг.
-
15:23 - 15:26"Манай эхнэр намайг өдөр бүр
цэнгээний газар орж болохгүй гэсэн. -
15:26 - 15:28Тиймээс би гэр бүлээ бодоод
амралтын өдөр л ордог." -
15:28 - 15:30(Инээд)
-
15:30 - 15:34Харин эмэгтэй хүн "Би үүнийг
гэрлэлтийнхээ төлөө хийсэн" -
15:34 - 15:37гэх тохиолдолд ихэвчлэн тэр эмэгтэй
ажлаа, хүсэл мөрөөдлөө орхиж, -
15:37 - 15:40албан тушаал хөөцөлдөхөө байсан
тухай яриа байдаг. -
15:41 - 15:44Хосын харилцаанд буулт хийх нь
эмэгтэйнх нь хийх ёстой зүйл мэт -
15:44 - 15:46бүсгүйчүүдэд зааж сургадаг.
-
15:47 - 15:50Бид охидыг бие биенээ ажил амжилтын
хувьд өрсөлдөгч гэж харахыг сургавал -
15:50 - 15:53эр хүний анхаарлыг татах тал дээр
өрсөлдөгч гэж харахаас -
15:53 - 15:55хамаагүй дээр, бас зөв гэж би боддог.
-
15:56 - 15:59Бид охидод хөвгүүд шиг
бэлгийн бодгаль -
15:59 - 16:00байж болохгүй гэж заадаг.
-
16:00 - 16:04Хүүтэй бол бид хөвгүүдийнхээ найз охины
тухай мэдэхэд асуудалгүй. -
16:04 - 16:07Харин охидын найз хөвгүүдийн хувьд?
Муу ёр гэм! -
16:07 - 16:08(Инээд)
-
16:08 - 16:10Гэхдээ мэдээж цаг нь ирэхээр
-
16:10 - 16:14бид охидоо нөхөр болоход яг тохирсон
төгс залуу дагуулж ирээсэй гэж хүсдэг. -
16:14 - 16:18Бид охидыг цагдаж
ариун онгон байхыг шаарддаг, -
16:18 - 16:20харин хөвгүүдийг тэгдэггүй.
-
16:20 - 16:24Энэ бүхэн яг ямар зарчмаар явагдах
ёстойг би огт ойлгодоггүй юм. -
16:24 - 16:26(Инээд)
-
16:26 - 16:29(Алга ташилт)
-
16:34 - 16:37Онгон байдлаа алдах явц ихэвчлэн ...
-
16:38 - 16:43Нигерийн их сургуульд нэг залуу бүсгүйг
хэсэг залуу хүчиндсэн хэрэг гарсан. -
16:43 - 16:45Зарим нь хэргийн тухай
мэдэж байгаа байх. -
16:45 - 16:48Ихэнх залуу нигери эрэгтэй, эмэгтэйчүүдийн
-
16:48 - 16:50хариу үйлдэл нь нэг иймэрхүү байсан:
-
16:50 - 16:53"Тийм ээ, хүчин бол буруу зүйл.
-
16:53 - 16:56Гэхдээ тэр охин 4 залуутай нэг өрөөнд
юу хийж байсан юм бэ?" -
16:57 - 17:01Энэ аймшигтай хүний үнэргүй хариу үйлдлийг
түр хойш тавиад үзье л дээ. -
17:02 - 17:06Тэр нигеричууд эмэгтэй хүнийг
байгалиасаа буруутай, -
17:07 - 17:10харин эрчүүд угаасаа ямар ч хяналтгүй
араатан шиг болохоор -
17:10 - 17:14хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
-
17:14 - 17:16гэсэн бодолтой болж
өсөж хүмүүжсэн гэсэн үг. -
17:17 - 17:19Бид охидод шившигтэй байдлыг
зааж сургадаг. -
17:19 - 17:21"Хөлөө битгий дэлгэ"
"Биеэ нууж хаа" гээд л. -
17:21 - 17:24Бид охидыг эмэгтэй
болж төрснөөрөө аль хэдийн -
17:24 - 17:26ямар нэг юмны
буруутан болсон мэт мэдрүүлдэг. -
17:26 - 17:28Ингээд охид өөрсдийгөө
хүсэл тэмүүлэлтэйг мэдэхгүй -
17:28 - 17:30нэгэн болж өсөн хүмүүждэг.
-
17:30 - 17:33Өсөж томроод тэд үргэлж дуу хоолойгоо
хорьдог нэгэн болдог. -
17:35 - 17:38Тэд бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй
нэгэн болж хувирдаг, -
17:39 - 17:40Мөн тэд...
-
17:40 - 17:42Энэ бол бидний охидод хийдэг хамгийн
буруу зүйл... -
17:42 - 17:46Тэд дүр эсгэлтийг бүр урлагийн нэг хэлбэр
болтол мэргэшүүлсэн нэгэн болдог. -
17:46 - 17:50(Алга ташилт)
-
17:52 - 17:56Гэрийн ажилд яснаасаа дургүй
нэг эмэгтэйг би мэднэ, -
17:56 - 17:57ёстой үнэн голоосоо дургүй.
-
17:57 - 17:59Гэхдээ тэр дуртай мэт дүр үзүүлдэг.
-
18:00 - 18:05Учир нь тэр гэрийн ажилд сайн байх нь
"сайн эхнэрийн чанар" гэж боддог ба -
18:05 - 18:07үүнийг ярихдаа өнөөх
нигери үгийг ашиглана: -
18:07 - 18:08тун "гэрсэг" байх ёстой.
-
18:09 - 18:11Удалгүй тэр нэг хүнтэй гэрлэв ээ.
-
18:11 - 18:15Гэтэл нөхрийнх нь гэрийнхэн түүнийг
их өөрчлөгдсөн гэж гомдоллосон гэсэн. -
18:15 - 18:16(Инээд)
-
18:16 - 18:18Үнэндээ бүсгүй өөрчлөгдсөн юм биш,
-
18:18 - 18:20харин дүр эсгэхээс залхсан хэрэг.
-
18:21 - 18:24Жендертэй холбоотой гол асуудал нь
-
18:24 - 18:26биднийг ямар хүн бэ гэдгийг
таньж мэдэхэд бус -
18:26 - 18:28ямар байх ёстойг зааварчилдагт байгаа юм.
-
18:29 - 18:32Бид жендерийн хүлээлтээс ангид байсан бол
-
18:32 - 18:35жинхэнэ өөрийнхөөрөө байх
-
18:35 - 18:38ямар их эрх чөлөөтэй байх байсныг
төсөөлөөд үз дээ. -
18:39 - 18:44Охид хөвгүүдийн биологийн ялгааг
үгүйсгэхийн аргагүй ч, -
18:44 - 18:47нийгэм тэр ялгаануудыг
бүр илүү дэвэргэж орхидог. -
18:47 - 18:50Ингээд энэ нь өөрийгөө бүтээх
явц болох хувирдаг. -
18:50 - 18:52Хоол хийхийг жишээ болгож ярья.
-
18:52 - 18:56Өнөөдөр гэрийн ажлыг эрчүүдээс илүү
эмэгтэйчүүд голчлон хийдэг, -
18:56 - 18:57хоол хийх, гэр цэвэрлэх.
-
18:57 - 18:59Гэхдээ яагаад?
-
18:59 - 19:02Эмэгтэйчүүд хоол хийх гентэй
төрдөг болохоор гэж үү? -
19:02 - 19:03(Инээд)
-
19:03 - 19:07Эсвэл хоол хийх нь эмэгтэй хүний
үүрэг гэх ойлголтоор хүмүүжсэнээс үү? -
19:07 - 19:11Уг нь би эмэгтэй хүн хоол хийх гентэй
төрдөг байх гэж хэлэх гэж байлаа, -
19:11 - 19:14гэвч бидний "ахлах тогтооч" гэж сүртэй
цоллодог дэлхийн хамгийн алдартай -
19:14 - 19:17тогооч нарын дийлэнх нь
-
19:17 - 19:18эрчүүд байдаг биш билүү?
-
19:19 - 19:21Би гайхалтай мундаг эмэгтэй болох
-
19:21 - 19:23эмээ рүүгээ хараад
-
19:23 - 19:24өсөж торних үед нь эрчүүдэд
-
19:25 - 19:28байсан шиг боломжууд түүнд олдож
байсан болов уу гэж боддог байсан. -
19:29 - 19:32Эмээгийн маань үетэй харьцуулахад
өнөөдөр эмэгтэйчүүдэд -
19:32 - 19:34маш олон боломжууд бий болж байна.
-
19:34 - 19:36Эдгээр нь хууль, эрх зүйн
өөрчлөлтүүдтэй холбоотой. -
19:36 - 19:38Мэдээж энэ бүхэн маш чухал.
-
19:38 - 19:42Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол
бидний жендерийг ойлгох -
19:42 - 19:46итгэл үнэмшил, хандлага сэтгэлгээ юм.
-
19:46 - 19:48Бид хүүхдүүдээ өсгөхдөө
-
19:48 - 19:51хүйсээс нь илүү чадварт нь
анхаарлаа хандуулбал ямар вэ? -
19:52 - 19:56Бид хүүхдүүдээ өсгөхдөө хүйсээс нь биш
сонирхолд нь анхаарвал ямар вэ? -
19:57 - 19:59Хүү, охинтой нэг гэр бүлийг би мэднэ.
-
19:59 - 20:01Тэд хоёул хичээлдээ их сайн,
-
20:01 - 20:03үнэхээр мундаг, хайр татам хүүхдүүд.
-
20:03 - 20:06Хүү нь өлслөө гэх тоолонд
ээж аав нь охиндоо -
20:06 - 20:08"Ахдаа бэлэн гоймон чанаж өг" гэж хэлдэг.
-
20:08 - 20:09(Инээд)
-
20:09 - 20:13Охин нь бэлэн гоймон чанахдаа
тийм ч дуртай биш ч, -
20:13 - 20:15тэр охин учраас хоол хийх ёстой.
-
20:15 - 20:17Ер нь ээж аав хоёр нь
-
20:17 - 20:19анхнаасаа л
-
20:19 - 20:23хүү охиндоо хоёуланд нь л бэлэн гоймон
чанахыг заачихсан байсан бол яах байв? -
20:24 - 20:27Уг нь хоол хийнэ гэдэг хөвгүүдэд
тун хэрэгтэй чадвар шүү дээ. -
20:27 - 20:32Өөрөө өөрийгөө тэжээх амин чухал
чадварыг заалгүй -
20:32 - 20:34бусдаас хамааралтай болгож орхино гэдэг
-
20:34 - 20:35(Инээд)
-
20:35 - 20:37байж боломгүй асуудал биш үү.
-
20:37 - 20:39(Алга ташилт)
-
20:42 - 20:46Нөхөртэйгөө яг адилхан боловсролын зэрэг,
ажил мэргэжилтэй нэг эмэгтэйг би мэднэ. -
20:46 - 20:49Хоёулаа ажлаасаа ирээд эхнэр нь л
хамаг гэрийн ажлаа хийдэг. -
20:49 - 20:51Ихэнх хосууд яг ийм байдаг байх.
-
20:51 - 20:52Гэхдээ хамгийн эмзэглэмээр нь
-
20:53 - 20:55нөхөр нь хүүхдээ хуурайлах бүрт
-
20:56 - 20:58бүсгүй "баярлалаа" гэж хэлдэг.
-
20:59 - 21:03Эр хүн өөрийнхөө хүүхдэд анхаарал тавих нь
тун энгийн, байх ёстой зүйл гэж -
21:03 - 21:07бүсгүй хүлээж авдаг байсан бол
нөхцөл байдал ямар байх бол? -
21:07 - 21:09(Инээд)
-
21:10 - 21:13Бага байхаас минь нийгэм надад заасан
жендерийн тухай мэдлэгээ -
21:13 - 21:15буцааж болиулах гэж их хичээж байгаа.
-
21:16 - 21:21Гэхдээ л жендерийн хүлээлтээс болж
би заримдаа их эмзэг болчихдог. -
21:21 - 21:24Хамгийн анх их сургуульд хичээл
заах өдрөө би -
21:24 - 21:26их санаа зовсон.
-
21:26 - 21:28Би хичээл дээр заах материалдаа
санаа зовоогүй. -
21:28 - 21:29Учир нь би их сайн бэлдсэн,
-
21:29 - 21:32бас заах дуртай юмаа заах гэж байсан юм.
-
21:32 - 21:34Харин юу өмсөх талаараа их санаа зовсон.
-
21:35 - 21:36Намайг хүндлээсэй гэж хүссэн.
-
21:37 - 21:39Би эмэгтэй хүн учраас
-
21:39 - 21:42бусдад үнэ цэнээ батлах гэж
өөрийн эрхгүй хичээхээ мэдэж байсан. -
21:43 - 21:45Хэрэв хэт эмэгтэйлэг
харагдвал бусад хүн намайг -
21:46 - 21:48хүлээн зөвшөөрөхгүй
байж мэднэ гэж санаа зовсон. -
21:48 - 21:52Уг нь би уруулын будгаа түрхэж
эмэгтэйлэг богино хувцсаа өмсөхийг -
21:52 - 21:53хүсэж байсан ч тэгээгүй.
-
21:54 - 21:56Харин тун албаны харагддаг,
-
21:56 - 21:58эршүүд маягийн, үзэмжгүй хослолоо өмссөн.
-
21:59 - 22:00(Инээд)
-
22:00 - 22:03Гунигт үнэн гэвэл
бид гадаад үзэмжийг ярихдаа -
22:03 - 22:05эрчүүдийг норм, стандарт гэж үздэг.
-
22:06 - 22:08Эрэгтэй хүн ажил хэргийн уулзалтад
бэлдэж байхдаа -
22:08 - 22:11хэт эршүүд харагдаж, түүнээсээ болж
итгэл үнэмшил төрүүлж -
22:11 - 22:13чадахгүй байх вий
гэж санаа зовох шаардлагагүй. -
22:13 - 22:16Харин эмэгтэй хүн ажлын уулзалтад
бэлдэж байхдаа -
22:16 - 22:19хэт эмэгтэйлэг харагдаж, ингэснээрээ
бусдад үл тоогдох вий -
22:19 - 22:23гэдэгт үргэлж санаа зовох
шаардлагатай болдог. -
22:24 - 22:27Тэр өдөр би өнөөх үзэмжгүй хослолыг
өмсөөгүй байсан ч болоосой гэж боддог. -
22:27 - 22:31Нээрээ би тэр хослолыг хувцасныхаа
шүүгээнээс гаргаж хаясан. -
22:31 - 22:36Тэр үед би одоогийнх шиг өөрийнхөөрөө байх
хангалттай итгэлтэй байсан бол -
22:36 - 22:38би илүү өөрийнхөөрөө, сэтгэл хангалуун
бас тав тухтай байж, -
22:39 - 22:41цаашлаад сурагчид ч
заасан зүйлсээс минь -
22:41 - 22:43ихийг сурах байсан болов уу.
-
22:44 - 22:48Би ахиж хэзээ ч эмэгтэйлэг,
бүсгүй төрх байдалдаа -
22:48 - 22:49гэмшихгүй байхаар шийдсэн.
-
22:50 - 22:53(Алга ташилт)
-
22:56 - 22:59Өөрийн эмэгтэйлэг шинжээрээ би
хүндлэгдэхийг хүсэж байна. -
22:59 - 23:00Учир нь би хүндлэгдэх эрхтэй.
-
23:01 - 23:04Жендерийн тухай яриа
өрнүүлнэ гэдэг амаргүй. -
23:05 - 23:07Эрэгтэй, эмэгтэйн алинд ч
-
23:07 - 23:11жендерийн сэдвийг сөхөх үед шууд
эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол гардаг. -
23:11 - 23:13Энд байгаа зарим хүн
-
23:13 - 23:16"эмэгтэйчүүд ч асуудалтай шүү дээ" гэж,
-
23:18 - 23:20мөн зарим эрчүүд ингэж
бодож байгаа байх: -
23:20 - 23:21"яахав сонирхолтой л юм,
-
23:21 - 23:23гэхдээ би санал нийлэхгүй байна"
-
23:24 - 23:26Энэ чинь л асуудлын нэг хэсэг юм.
-
23:26 - 23:30Ихэнх эрчүүд жендерийн тухай
ухамсартайгаар бодож анзаардаггүй нь -
23:30 - 23:33жендертэй холбоотой
асуудлын нэг хэсэг юм. -
23:33 - 23:35Найз Луитэй минь адилаар
ихэнх эрчүүд одоо бол -
23:35 - 23:37бүх зүйл өөрчлөгдсөн гэж боддог.
-
23:38 - 23:41Мөн ихэнх эрчүүд үүнийг өөрчлөхийн
тулд юу ч хийдэггүй. -
23:41 - 23:44Эр хүн та нэг бүсгүйтэй ресторанд ороход
-
23:44 - 23:46зөөгч зөвхөн тантай мэндэлж байвал
-
23:46 - 23:49зөөгчөөс "Та яагаад энэ бүсгүйтэй
-
23:49 - 23:51мэндлэхгүй байгаа юм?" гэж асуудаг уу?
-
23:53 - 23:55Учир нь жендер...
-
23:55 - 23:57(Инээд)
-
24:05 - 24:09Бид энэ сэдвээр бүр удаан яриа
өрнүүлж ч болно шүү. -
24:09 - 24:13Учир нь жендер бол харилцан яриа
өрнүүлэхэд тун тавгүй сэдэв байж болно. -
24:13 - 24:16Энэ төрлийн яриаг дуусгаж болох
олон амархан арга замууд бий. -
24:16 - 24:20Зарим хүн биологи ба мичний
хувьслын тухай яриаг сөхөж, -
24:20 - 24:23эм мичнүүд эрийгээ
хэрхэн хүлээн зөвшөөрч -
24:23 - 24:25зайгаа тавьж өгдөг
талаар яриад ч юм уу. -
24:26 - 24:28Гол нь бид мич биш шүү дээ.
-
24:28 - 24:29(Инээд)
-
24:29 - 24:33(Алга ташилт)
-
24:34 - 24:39Мөн мичнүүд модон дээр амьдарч,
өглөөний цайндаа өт хорхой иддэг, -
24:39 - 24:41харин бид тэгдэггүйг санаарай.
-
24:41 - 24:45Эсвэл "Хөөрхий эрчүүд ч
олон асуудалтай тулгардаг" гэх байх. -
24:46 - 24:47Энэ мэдээж үнэн.
-
24:48 - 24:49Гэхдээ...
-
24:49 - 24:50(Инээд)
-
24:50 - 24:53Гэхдээ энд бид
өөр зүйлийн тухай ярьж байна. -
24:54 - 24:58Жендер, анги давхарга гэдэг хоёр өөр
төрлийн дарангуйлал шүү дээ. -
24:58 - 25:02Та нарт гэж хэлэхэд би дарангуйллын
бүтцийн тухай, -
25:02 - 25:04энэ нь нэгнээ хэрхэн
сохолж орхидог тухай багагүйг -
25:04 - 25:07өнгөт арьст эрчүүдтэй ярьж
байхдаа мэдэж авсан. -
25:07 - 25:10Нэг өнгөт арьст залуу
надтай ярьж байхдаа -
25:11 - 25:12ингэж хэлсэн:
-
25:12 - 25:15"Чи яагаад 'эмэгтэй хүний хувьд'
гэж ярьдаг юм бэ? -
25:15 - 25:19Яагаад зүгээр 'хүний хувьд' гэж
ярьж болдоггүй юм бэ" гэж асуусан. -
25:20 - 25:22Ингэж хэлсэн хүн нь
өөрөө үргэлж -
25:22 - 25:24"өнгөт арьст эрэгтэй
хүний хувьд" гэж ярьдаг. -
25:27 - 25:29Жендер бол чухал сэдэв.
-
25:29 - 25:31Эр, эм хүмүүс дэлхий ертөнцийг
өөрөөр даван туулдаг. -
25:31 - 25:34Жендер бидний ертөнц ямар байхыг
өнгө будгаар зааж өгдөг. -
25:34 - 25:35Бид үүнийг өөрчилж чадна.
-
25:37 - 25:38Эсвэл зарим хүн
-
25:38 - 25:43"Үнэндээ эмэгтэйчүүд эрчүүдийг
атгадаг шүү дээ" гэх байх. -
25:43 - 25:46Энэ хэллэг нь нигеричүүдийн хувьд
эмэгтэйчүүд эрчүүдийг -
25:46 - 25:48бэлгийн дур хүслээр нь барьж
-
25:48 - 25:50эрчүүдийг хүссэнээрээ хөдөлгөхийг
хэлж байгаа юм. -
25:51 - 25:54Гэхдээ энэ огтоос ч эрх мэдэл биш.
-
25:56 - 25:59Энэ тохиолдолд бол эмэгтэйчүүд
-
25:59 - 26:02үе үе хэн нэгний эрх мэдлийг
өөрт таатай байдлаар эргүүлэх -
26:02 - 26:04нэг шалтагтай л гэсэн үг.
-
26:05 - 26:06Гэхдээ хүн ууртай, өвчтэй, аль эсвэл
-
26:07 - 26:09эрэгтэй хүний дур хүслийг
өдөөж чадахгүй байх тохиолдолд -
26:09 - 26:12яах ёстой вэ гэдэг асуудал гарна.
-
26:12 - 26:16(Инээд)
-
26:16 - 26:20Зарим хүн эмэгтэйчүүд
эрчүүдэд захирагддаг байх нь -
26:20 - 26:23манай соёл шүү дээ гэх байх.
-
26:23 - 26:25Гэхдээ соёл зогсолтгүй өөрчлөгдөж байна.
-
26:25 - 26:29Надад Лагост амьдардаг, 15 настай хоёр
хөөрхөн ихэр дүү байдаг юм. -
26:29 - 26:31Хэрэв 100 жилийн өмнө төрсөн бол
-
26:32 - 26:34тэд бусдад алуулж үхэх байсан.
-
26:34 - 26:37Тэр үед ихрүүдийг хөнөөх нь
бидний соёл байсан. -
26:39 - 26:41Соёлын гол учир нь юу юм бэ?
-
26:41 - 26:43Яахав гоёл чимэглэл,
-
26:43 - 26:45бүжиг...
-
26:45 - 26:49Үүнээс гадна хүмүүсийн өв санг авч үлдэх,
үргэлжлүүлэх явдал билээ. -
26:49 - 26:52Манай гэрийн соёл уламжлал, түүх,
-
26:52 - 26:54өвөг дээдсээс уламжлагдсан
газар шороонд -
26:54 - 26:57хамгийн их ач холбогдол
өгдөг ганц хүүхэд нь би. -
26:57 - 27:00Ах нар маань надтай адил сонирхдоггүй.
-
27:00 - 27:01Гэхдээ л би үгээ хэлэх,
-
27:02 - 27:04уулзалт цуглаанд оролцох
-
27:04 - 27:06боломжгүй байдаг.
-
27:06 - 27:07Учир нь би эмэгтэй.
-
27:08 - 27:10Соёл хүмүүсийг бүтээдэггүй,
-
27:10 - 27:12харин хүмүүс соёлыг бүтээдэг.
-
27:13 - 27:15Тэгэхээр...
-
27:15 - 27:18(Алга ташилт)
-
27:18 - 27:20Тэгэхээр эмэгтэй хүнд ээлтэй байх нь
-
27:20 - 27:22бидний соёл биш юм бол
-
27:22 - 27:25бид л үүнийг өөрсдийн соёл болгох ёстой.
-
27:26 - 27:32Би хайрт найз Околома Мадүэвэсийнхээ
тухай үе үе боддог юм. -
27:32 - 27:36Миний найз болон Сосолисо онгоцны ослоор
өнгөрсөн бусад бүх хүмүүс -
27:36 - 27:37амар тайван нойрсог.
-
27:38 - 27:41Найз минь хайртай хүмүүстээ үргэлж
дурсагдсаар байх болно. -
27:43 - 27:47Мөн найз минь тэр олон жилийн өмнө
намайг феминист гэж дуудсан нь зөв байсан. -
27:47 - 27:49Тийм ээ, би бол феминист.
-
27:49 - 27:53Тэр өдөр би толь бичгээс
феминист гэдэг үгийн утгыг харахад: -
27:53 - 27:57"Феминист: аль ч хүйсийн
хүмүүсийн нийгэм, улс төр, эдийн засгийн -
27:57 - 28:00оролцооны эрх тэгш байдлыг дэмждэг хүн"
гэсэн байсан. -
28:01 - 28:03Хүмүүсийн ярианаас сонсоод байхад
манай эмэг эмээ ч бас -
28:03 - 28:05феминист байсан юм билээ.
-
28:05 - 28:08Эмэг эмээ маань гэрлэхийг хүсээгүй
эрэгтэйнхээ гэрээс зугтааж -
28:08 - 28:11хожим нь хайртай хүнтэйгээ
хуримлаж байсан. -
28:11 - 28:15Газрын хүртээмж зэрэг нийгмийн асуудлаас
хавчигдаж, тусгаарлагдах бүртээ тэр -
28:15 - 28:19татгалзаж, эсэргүүцэж, үгээ хэлж
үзэл бодолдоо баттай зогсдог байсан. -
28:19 - 28:23Эмэг эмээ минь "феминист" гэх үгийг
мэддэггүй байсан ч -
28:23 - 28:25энэ нь түүнийг феминист биш
гэсэн үг огтоос биш. -
28:26 - 28:28Олон хүн өөрийгөө
ингэж өргөмжлөх хэрэгтэй. -
28:30 - 28:32Харин би феминист гэх үгийг
ингэж тодорхойлно: -
28:33 - 28:36"Феминист гэдэг нь эр, эм
-
28:36 - 28:37аль ч хүйсийн...
-
28:37 - 28:41(Инээд)
-
28:41 - 28:44(Алга ташилт)
-
28:47 - 28:50ингэж хэлдэг хүнийг хэлнэ:
-
28:50 - 28:53"Тийм ээ, өнөөдөр бидэнд
жендерийн асуудал байна, -
28:53 - 28:54үүнийг бид өөрчлөх ёстой.
-
28:55 - 28:56Бид илүү ихийг хийх ёстой."
-
28:58 - 29:00Миний мэдэх хамгийн мундаг феминист бол
-
29:00 - 29:01манай ах Кэнэ.
-
29:03 - 29:07Тэр бол тун сайхан сэтгэлтэй,
царайлаг, хайр татам залуу, -
29:07 - 29:09мөн тэр их эршүүд.
-
29:09 - 29:11Баярлалаа.
-
29:11 - 29:15(Алга ташилт)
- Title:
- Бид бүгд феминист байх хэрэгтэй
- Speaker:
- Чимаманда Нгози Адичэ
- Description:
-
Зохиолч Чимаманда Нгози Адичэ хэлэхдээ "Бид охидод хэт их хүсэл зорилготой байж болохгүй, хэт өндөр амжилтад хүрч болохгүй, эс бөгөөс энэ нь эрчүүдэд халтай гэж сургадаг". Дэлхий даяар феминизмийн тухай яриаг эхлүүлсэн энэхүү илтгэлдээ Адичэ хүмүүс нь аз жаргалтай, бас өөртөө үнэнч тийм л шударга дэлхийн тухай бид мөрөөдөж, одооноос төлөвлөх хэрэгтэй гэж уриаллаа.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 29:28
Indra Ganzorig approved Mongolian subtitles for We should all be feminists | ||
Indra Ganzorig accepted Mongolian subtitles for We should all be feminists | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for We should all be feminists | ||
Ariunzul Gantulga edited Mongolian subtitles for We should all be feminists | ||
Ariunzul Gantulga edited Mongolian subtitles for We should all be feminists |