Return to Video

Хамгийн аюултай газруудад шударга бус байдлыг бичиж авдаг нууц дурангууд

  • 0:01 - 0:03
    Би яриагаа Мэригийн түүхээр
  • 0:03 - 0:05
    яриагаа эхэлмээр байна.
  • 0:05 - 0:07
    Тэр африкийн нэгэн тосгоноос гаралтай.
  • 0:07 - 0:10
    Түүний хамгийн анхны дурсамж бол
  • 0:10 - 0:11
    түүний гэр бүл
  • 0:11 - 0:13
    улс төрийн эрх баригчдын өдөөсөн
  • 0:13 - 0:16
    үймээн самуунаас зугтаж байгаа зураглал.
  • 0:16 - 0:20
    Түүний ахыг төрийн цэрэг хөнөөсөн ба
  • 0:20 - 0:22
    зүгээр л өөр намд байснаас нь болж
  • 0:22 - 0:26
    Мэрийг хэд хэдэн удаа хүчиндсэн.
  • 0:27 - 0:29
    Нэгэн өглөө, сонгуулиас хэдэн сарын өмнө
  • 0:29 - 0:31
    Мэрийгийн тосгоны иргэдийг
  • 0:31 - 0:34
    дахин сүрдүүлгийн уулзалтанд дуудлаа.
  • 0:34 - 0:36
    Энэ уулзалтын үеэр нэг залуу
  • 0:36 - 0:37
    хүмүүсийн урд гараад,
  • 0:37 - 0:39
    хэн гэдгийг чинь,
  • 0:39 - 0:41
    хэнд саналаа өгөхийг чинь мэднэ,
  • 0:41 - 0:44
    хэрэв зөв хуудсыг бөглөхгүй бол
  • 0:44 - 0:47
    бид өшөө авах болно гэж хэлдэг.
  • 0:47 - 0:48
    Харин Мэригийн хувьд
  • 0:48 - 0:50
    энэ уулзалт арай өөр байсан.
  • 0:50 - 0:52
    Түүнд өөр мэдрэмж төрсөн.
  • 0:52 - 0:54
    Энэ удаа Мэри уулзалтыг хүлээж байсан юм.
  • 0:54 - 0:56
    Учир нь тэр энэ удаад
  • 0:56 - 0:59
    даашинзандаа нууц камер байрлуулсан байв.
  • 0:59 - 1:02
    Түүнийг нь өөр хэн ч анзаарсангүй.
  • 1:02 - 1:04
    Эдгээр уулзалтуудыг бичиж авна гэдэг
  • 1:04 - 1:06
    амьдралаараа дэнчин тавьж байна гэсэн үг.
  • 1:06 - 1:07
    Үүнийг Мэри мэднэ.
  • 1:07 - 1:11
    Гэхдээ тэднийг зогсоож
  • 1:11 - 1:13
    өөрийгөө болон бусдыг хамгаалах
  • 1:13 - 1:15
    цорын ганц арга нь тэр байлаа.
  • 1:15 - 1:17
    Тэдний сүрдүүлгийг илчилж,
  • 1:17 - 1:19
    хэн нэгэн тэдэнтэй тэмцэж байгаа шүү
  • 1:19 - 1:20
    гэдгийг харуулах,
  • 1:20 - 1:22
    өөрсдийгөө гэм зэмгүй гэж цагаатгах
  • 1:22 - 1:24
    ойлголтоос нь салгахыг зорьсон юм.
  • 1:24 - 1:26
    Мэри болон түүний найзууд нууцаар
  • 1:26 - 1:29
    олон сарын турш эрх баригч намын
  • 1:29 - 1:31
    сүрдүүлгийг бичиж байлаа.
  • 1:31 - 1:34
    [Нууц дурангаар бичсэн бичлэг]
  • 1:34 - 1:38
    Бид одоо ирэх сонгуулийн тухай ярилцана.
  • 1:38 - 1:40
    Бид хүссэнээ хийнэ,
  • 1:40 - 1:43
    үүнийг хэн ч зогсоож чадахгүй.
  • 1:43 - 1:45
    Хэрэв сөрөг хүчнийхэнтэй
  • 1:45 - 1:46
    байгааг чинь мэдвэл
  • 1:46 - 1:48
    бид чамайг өршөөхгүй.
  • 1:48 - 1:53
    [Сүрдүүлгийн цэргийн бүрэлдэхүүн]
  • 1:53 - 1:55
    [Нам] чамайг хэзээ ч тамлан зовоож чадна.
  • 1:55 - 1:58
    Залуус чамайг зодно.
  • 1:59 - 2:04
    [Улс төрийн цуглааны үеэрх зөрчил]
  • 2:08 - 2:10
    Эргээд Намд элссэн гэж
  • 2:10 - 2:12
    худлаа ярьж байгаа хүмүүст,
  • 2:12 - 2:14
    та нарын цаг дуусч байна.
  • 2:14 - 2:17
    [Намын залуусын цэрэг бүрэлдэхүүн]
  • 2:17 - 2:19
    Зарим хүмүүс эсэргүүцэж байгаад үхсэн.
  • 2:19 - 2:22
    Зарим нь орон гэрээ алдсан.
  • 2:22 - 2:26
    Хэрэв Намтай хамтарч ажиллахгүй бол
  • 2:26 - 2:32
    амьдрал чинь сүйрнэ.
  • 2:38 - 2:42
    Эдгээр дүрсүүдийг дэлхий даяар цацсан.
  • 2:42 - 2:43
    Хамгийн гол нь
  • 2:43 - 2:46
    эргээд нийгэмд нь харуулсан.
  • 2:46 - 2:49
    Буруутай эдгээдүүд хараад хэн нэгэн
  • 2:49 - 2:51
    тэднийг дагаж байгааг мэдээд айж эхэлсэн.
  • 2:51 - 2:55
    Тэгээд гэм зэмгүй байдал үгүй болсон
  • 2:55 - 2:57
    Мэри болон түүний найзууд
  • 2:57 - 3:00
    сонгуулийн үеэр эрх баригч нам
  • 3:00 - 3:02
    хүч хэрэглэхгүй байхыг шаардан
  • 3:02 - 3:04
    олон зуун хүний амийг аварсан.
  • 3:04 - 3:06
    Мэри бол нууц дуран ашиглан
  • 3:06 - 3:09
    хүний эрхийн зөрчлийг баримтжуулан
  • 3:09 - 3:11
    хүмүүст тусалсан Видера байгууллагын
  • 3:11 - 3:13
    олон зуун гишүүдийн нэг юм.
  • 3:13 - 3:15
    Миний гарал үүсэл намайг
  • 3:15 - 3:17
    өөр чигт хөтлөх ёстой байсан.
  • 3:17 - 3:19
    Би Израиль гэр бүлд төрсөн.
  • 3:19 - 3:21
    Миний санаж байгаагаар
  • 3:21 - 3:23
    Би эх орондоо зүтгэж,
  • 3:23 - 3:26
    бусдад зөв итгэлээ зүйлээ батлахын тулд
  • 3:26 - 3:29
    үргэлж армид орохыг хүсдэг байсан.
  • 3:29 - 3:34
    Би хамгийн анхны Палестины бослогын дараа
  • 3:34 - 3:37
    армид элсэн орсон.
  • 3:37 - 3:40
    Хамгийн чанга
  • 3:40 - 3:43
    хэцүү ангид байлаа.
  • 3:43 - 3:46
    Бас салааныхаа хамгийн том буутай нь.
  • 3:47 - 3:49
    Хамгийн түрүүнд офицер болоод
  • 3:49 - 3:52
    доороо сайн цэргүүдтэй болоод
  • 3:52 - 3:55
    Баруун эрэгт зүтгэж эхэлсэн.
  • 3:55 - 3:58
    Тэгээд эдгээр зургуудыг харсан.
  • 4:06 - 4:08
    Миний харсан зүйл надад таалагдаагүй.
  • 4:08 - 4:09
    Хэсэг хугацааны дараа
  • 4:09 - 4:13
    Баруун эрэгт зүтгэхээс татгалзаж
  • 4:13 - 4:16
    шоронд хоригдох болсон.
  • 4:16 - 4:17
    Энэ тийм ч...
  • 4:17 - 4:20
    (Алга ташилт)
  • 4:20 - 4:21
    муу байгаагүй ээ,
  • 4:21 - 4:25
    яг л муу хоолтой зочид буудалд
    байгаа юм шиг байсан.
  • 4:25 - 4:26
    (Алга ташилт)
  • 4:26 - 4:28
    Шоронд байхдаа хүмүүс үүнийг
  • 4:28 - 4:30
    мэдэх хэрэгтэй гэдгийг ойлгосон.
  • 4:30 - 4:32
    Баруун эрэг дэх бодит байдлыг
  • 4:32 - 4:35
    хүмүүст ойлгуулах хэрэгтэй.
  • 4:35 - 4:37
    Тэд миний юу сонссоныг сонсож,
  • 4:37 - 4:39
    юу харсныг минь хараасай гэж хүссэн.
  • 4:39 - 4:40
    Үүнээс илүүтэйгээр
  • 4:40 - 4:42
    зовж байгаа тэдгээр хүмүүс
  • 4:42 - 4:44
    Палестинчууд өөрсдөө
  • 4:44 - 4:46
    өөрийн түүхээ хэлэх
    боломжтой байх хэрэгтэй.
  • 4:46 - 4:52
    Нөхцөл байдлын гаднаас ирсэн
    сэтгүүлч, кино зураглаачид биш.
  • 4:52 - 4:55
    Би Израилийн хүний эрхийн төлөөх
  • 4:55 - 4:58
    байгууллага болох Бэ'Цэлэмд нэгдсэн.
  • 4:58 - 5:00
    Бид Баруун Эрэг дэх
    нөхцөл байдлыг судалж
  • 5:00 - 5:04
    хамгийн аюултай газарт амьдарч буй
    100 гэр бүлийг сонгон авсан.
  • 5:04 - 5:08
    Тэд хяналтын цэг, цэргийн баазууд,
  • 5:08 - 5:10
    түр суурьшсан хүмүүстэй ойр амьдардаг.
  • 5:10 - 5:14
    Бид тэдэнд камер өгч, сургаж эхэлсэн.
  • 5:14 - 5:18
    Тун удалгүй цэргүүд болон түр суурьшигчид
    тэднийг хэрхэн хүчирхийлж байгаа
  • 5:18 - 5:23
    аймшигтай дүр зургууд гарч ирэх болсон.
  • 5:23 - 5:26
    Энэ ажлынхаа хэсгээс та бүхэнд
    хоёр бичлэг үзүүлмээр байна.
  • 5:26 - 5:30
    Эдгээрийг Израиль даяар цацахад
    маш том мэтгэлцээнийг эхлүүлж байсан.
  • 5:30 - 5:32
    Эдгээр бичлэгүүд
    хэтэрхий ил тод
  • 5:32 - 5:35
    санагдаж магадгүй гэдгийг анхааруулъя.
  • 5:35 - 5:37
    Эхний бичлэгэнд гарах багтай хүмүүс бол
  • 5:37 - 5:39
    Еврей түр суурьшигчид.
  • 5:39 - 5:42
    Камер асаахаас хэдхэн минутын өмнө
  • 5:42 - 5:44
    тэд газраа арчилж байсан
  • 5:44 - 5:45
    Палестин хүмүүс дээр ирээд
  • 5:45 - 5:48
    тэднийг явахыг шаардсан.
  • 5:48 - 5:50
    Учир нь тэр газар Еврейчүүдийнх гэсэн.
  • 5:50 - 5:52
    Палестин гэр бүл эсэргүүцсэн.
  • 5:52 - 5:55
    Юу болсныг харцгаая.
  • 5:55 - 5:59
    Багтай хүмүүс бол Еврей түр суурьшигчид.
  • 5:59 - 6:04
    Тэд Палестинчууд дээр ирж байна.
  • 6:21 - 6:23
    Энэ бол Баруун Эрэг дэх жагсаал
  • 6:23 - 6:25
    Ногоон цамцтай нь Палестин эр
  • 6:25 - 6:28
    Түүнийг удахгүй баривчлагдана.
  • 6:28 - 6:31
    Энд түүний нүдийг боосон,
    гавласан байгааг харж байна.
  • 6:31 - 6:34
    Тэр хэдэн секундын дараа
    энэ жагсаалд ирсэндээ харамсах болно.
  • 6:38 - 6:42
    Түүний хөл рүү резинэн сумаар буудсан.
  • 6:43 - 6:46
    Тэр зүгээр ээ
  • 6:48 - 6:53
    Бүх түр суурьшигч, цэргүүд ингэдэггүй.
  • 6:53 - 6:57
    Бид энд зөвхөн цөөнхийг ярьж байна.
    Гэхдээ тэднийг шүүн таслах хэрэгтэй.
  • 6:57 - 6:59
    Үүнтэй ижил бичлэгүүд арми болон
  • 6:59 - 7:03
    цагдаа нарыг мөрдлөгө хийлгэхэд хүргэсэн.
  • 7:03 - 7:05
    Израилийн олон нийт мөн адил
  • 7:05 - 7:08
    үүний тухай бүгд мэдсэн.
  • 7:08 - 7:11
    Мөн энэ ажил нь тухайн газар нутаг дээрх
  • 7:11 - 7:14
    хүний эрхийн төлөөх тэмцлийг
    өөрөөр харахад хүргэж,
  • 7:14 - 7:18
    Баруун Эрэг дэх хүчирхийллийн
    тоог багасгасан.
  • 7:21 - 7:23
    Би энэхүү төслийн амжилтыг хараад
  • 7:23 - 7:26
    энэ аргачлалаа бусад газарт хэрхэн
    ашиглаж болох талаар бодож эхэлсэн.
  • 7:26 - 7:28
    Өнөөдөр бид дэвшилттэй технологи,
  • 7:28 - 7:30
    ухаалаг утас,
    интернетийн тусламжтайгаар
  • 7:30 - 7:32
    дэлхийд юу болж байгааг
  • 7:32 - 7:35
    бүгдийг харж ойлгодог,
  • 7:35 - 7:37
    хүн бүр түүхээ хуваалцдаг гэж боддог.
  • 7:37 - 7:39
    Гэхдээ үүний зарим хэсэг нь л үнэн.
  • 7:39 - 7:42
    Өнөө үед технологийн
    бүх боломжууд байдаг ч
  • 7:42 - 7:44
    дэлхийн хүн амын
    тэн хагасаас бага хувь нь
  • 7:44 - 7:46
    интернет ашиглах боломжтой ба
  • 7:46 - 7:49
    3 тэрбумаас их,
  • 7:49 - 7:51
    тоог дахин хэлье,
  • 7:51 - 7:57
    3 тэрбумаас олон хүн эрх баригчдаар
    хянан өөрчилсөн мэдээллийг авч байдаг,
  • 7:59 - 8:00
    Тухайн үед
  • 8:00 - 8:04
    надтай Юрий Фрухтман
    гэгч нэг сайн залуу уулзсан.
  • 8:04 - 8:06
    Тэр бол кино бүтээгч, активист.
  • 8:06 - 8:08
    Бид нэг ижил зүйл бодож
    байгаагаа ойлголцон
  • 8:08 - 8:15
    хамтдаа Видера байгууллагаа
    нээхээр шийдсэн.
  • 8:15 - 8:18
    Лондонд байгууллагаа эхлүүлж байх үед
  • 8:18 - 8:20
    бид ард иргэд нь хүчирхийлэлд өртөж
  • 8:20 - 8:22
    харгислал явагдаж байгаа
  • 8:22 - 8:24
    мэдээлэл дутагдалтай
  • 8:24 - 8:27
    газруудаар нууцаар явж байсан.
  • 8:27 - 8:31
    Бид яаж тусалж чадах вэ
    гэдгийг ойлгохыг хичээсэн.
  • 8:31 - 8:34
    Миний мэдэж авсан 4 зүйл бий:
  • 8:34 - 8:36
    1-рт, бид олон нийтийн нүднээс далд
  • 8:36 - 8:39
    хүчирхийлэл явагдаж байгаа орон нутгийн
  • 8:39 - 8:43
    ард иргэдийг оролцуулах хэрэгтэй.
  • 8:43 - 8:45
    Бид тэдэнтэй хамтран ажиллаж
  • 8:45 - 8:49
    аль дүр зургийг хүмүүс олж
    харахгүй байгааг тодорхойлж,
  • 8:49 - 8:51
    тэдгээрийг нь баримтжуулахад нь
    туслах хэрэгтэй.
  • 8:52 - 8:54
    Миний олж мэдсэн 2-р зүйл бол
  • 8:54 - 8:57
    тэдэнд аюулгүй мэдрэмжийг төрүүлэх.
  • 8:57 - 9:02
    Аюулгүй байдал хамгийн
    чухал нь байх ёстой.
  • 9:02 - 9:04
    Намайг өмнө нь Баруун Эрэгт ажиллаж байхад
  • 9:04 - 9:06
    хэн дуртай нь камер гаргаж ирэхэд
  • 9:06 - 9:08
    тэднийг барагтаа л буудахгүй.
  • 9:08 - 9:11
    Гэхдээ бидний ажиллахыг
    хүссэн газруудад
  • 9:11 - 9:15
    гар утсаа гаргаж ирэхэд л чи үхдэл болно.
  • 9:15 - 9:17
    Ийм учраас бид ажиллагаагаа
  • 9:17 - 9:18
    нууцаар хийн
  • 9:18 - 9:20
    шаардлагатай үед нууц камер
  • 9:20 - 9:22
    ашиглахаар болсон юм.
  • 9:22 - 9:24
    Харамсалтай нь тодорхой шалтгааны улмаас
  • 9:24 - 9:27
    ямар нууц дуран ашигладгаа
    та бүхэнд харуулж чадахгүй нь.
  • 9:27 - 9:29
    Энэ бол өмнө нь
    ашигладаг байсан дуран
  • 9:29 - 9:31
    Та бүхэн дурын газраас худалдан авч болно.
  • 9:31 - 9:35
    Өнөөдөр бид тусгайлан хийгдсэн
    нууц дуран ашиглаж байгаа.
  • 9:35 - 9:37
    Эрх баригч намын сүрдүүлгийг
  • 9:37 - 9:39
    бичиж авахад ашигласан
  • 9:39 - 9:41
    яг л Мэригийн зүүж байсан шиг.
  • 9:41 - 9:43
    Энэ бол хүрээлэн буй
  • 9:43 - 9:46
    орчиндоо уусдаг,
  • 9:46 - 9:48
    хэнд ч харагддаггүй дуран.
  • 9:48 - 9:52
    Бичлэг хийхэд аюулгүй байдлын хувьд
    зөвхөн нууц дурангаар ч зогсохгүй.
  • 9:52 - 9:56
    Аюулгүй байдал гэдэг нь камераа
    асааж эхлэхээс ч өмнө эхэлдэг.
  • 9:56 - 9:58
    Хамтрагчдаа аюулгүй байлгахын тулд
  • 9:58 - 10:01
    бүх бичлэг, байрлалын эрсдэлийг тооцож,
  • 10:01 - 10:04
    хэрэв ямар нэг зүйл буруугаар эргэвэл
  • 10:04 - 10:07
    нөөц төлөвлөгөө боловсруулдаг.
  • 10:07 - 10:09
    Бас ажиллагаа эхлэхээс өмнө
    бүх зүйл байх ёстой газраа
  • 10:09 - 10:12
    байгаа эсэхийг шалгана.
  • 10:12 - 10:16
    3-рт, баталгаажуулалт нэн чухал.
  • 10:16 - 10:19
    Харгислалыг гайхалтай тодоор бичиж авсан ч
  • 10:19 - 10:22
    түүнийгээ гэрчилж чадахгүй бол
    тэр бичлэг юунд ч хүрэхгүй.
  • 10:22 - 10:26
    Сүүлийн үед Сири болон Газа-д
    болж байгаа дайны хувьд
  • 10:26 - 10:31
    урьдчилан бэлдсэн эсвэл өөр нэг
    дайны бичлэгийг зөндөө харж байна.
  • 10:31 - 10:34
    Энэ нь эх сурвалжийн найдвартай
    байдлыг огт үгүй хийхээс гадна
  • 10:34 - 10:39
    бусад найдвартай эх сурвалжуудад ч
    сөргөөр нөлөөлж байдаг.
  • 10:39 - 10:42
    Бид мэдээлэлд итгэх, түүнийгээ шалгах
  • 10:42 - 10:45
    олон төрлийн аргыг ашигладаг.
  • 10:45 - 10:47
    Энэ бүгд хамтрагчидтайгаа уулзахаас эхлэн
  • 10:47 - 10:50
    тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл
    авч тэдэнтэй маш нягт ажиллан,
  • 10:50 - 10:52
    яаж тэрхүү байрлалд бичлэг хийсэн,
  • 10:52 - 10:54
    замын тэмдэг, бугуйн цагаа,
  • 10:54 - 10:56
    сонины дугаар зэргийг бичсэн эсэх,
  • 10:56 - 10:59
    газрын зурагтай харьцуулалт хийх,
  • 10:59 - 11:02
    давхар шалгах, өгөдлийн
  • 11:02 - 11:06
    метадата-г шалгах тодруулах гэх мэт
  • 11:06 - 11:09
    4-рт, хамгийн чухал зүйл бол
  • 11:09 - 11:13
    зураг ашиглан эерэг өөрчлөлтийг
    яаж бий болгох тухай юм.
  • 11:14 - 11:16
    Нөлөө үзүүлэхийн тулд
  • 11:16 - 11:21
    өгөгдлийг хэрхэн ашиглах вэ
    гэдэг нь нэн чухал.
  • 11:21 - 11:23
    Өнөөдөр бид нууцаар бичлэг хийдэг
  • 11:23 - 11:25
    зуу зуун активистуудтай ажилладаг.
  • 11:25 - 11:28
    Нөхцөл байдлыг ойлгохын тулд
    бид бодит байдлыг тайлбарлахад
  • 11:28 - 11:31
    аль дүр зураг дутуу байгааг,
  • 11:31 - 11:36
    асуудалд нөлөөлж байгаа
    гол хүмүүс нь хэн бэ гэдгийг,
  • 11:36 - 11:40
    тэмцэлээ ахиулахын тулд хэзээ
    бичлэгийг цацах вэ гэдгийг тодорхойлдог.
  • 11:40 - 11:42
    Заримдаа мэдээллийн хэрэгслүүдэд өгч
  • 11:42 - 11:44
    орон нутгийн хэмжээнд таниулахыг хичээдэг.
  • 11:44 - 11:46
    Заримдаа шийдвэр гаргагчидтай
  • 11:46 - 11:48
    өөрчлөлтийн төлөө хамтран ажиллана.
  • 11:48 - 11:53
    Заримдаа шүүхэд хуульчидтай
    эд мөрийн баримт болгон ажиллана.
  • 11:53 - 11:54
    Гэвч ихэнх тохиолдолд
  • 11:54 - 11:58
    нийгэмд эерэг өөрчлөлт гаргах
    хамгийн үр дүнтэй арга бол,
  • 11:58 - 12:00
    ард иргэд дунд ажиллах явдал юм.
  • 12:00 - 12:03
    Би та бүхэнд нэгэн жишээ танилцуулъя.
  • 12:03 - 12:08
    Фатума бол Кени эмэгтэйчүүдийн
    хүчирхийллийн эсрэг бүлгэмийн гишүүн.
  • 12:08 - 12:11
    Түүний эргэн тойрны эмэгтэйчүүд
  • 12:11 - 12:14
    ажил, сургууль руугаа явах
    замдаа үргэлж дарамтанд өртдөг.
  • 12:14 - 12:18
    Тэд энэ үйлдэлийг нь хүрээлэл
    дотроос нь өөрчлөхийг хичээж байна.
  • 12:18 - 12:20
    Дараагийн бичлэгэнд Фатума
  • 12:20 - 12:25
    биднийг ажил руугаа дагуулж явна.
  • 12:25 - 12:29
    Нууц дуран ашиглан хийсэн
    өөрийнх нь бичлэг дээр
  • 12:29 - 12:31
    түүний хоолойг давхар оруулсан байгаа.
  • 12:31 - 12:34
    Намайг Фатума гэдэг.
  • 12:34 - 12:36
    Би 32 настай. Эх хүн.
  • 12:36 - 12:39
    Ziwa La Ng'Ombe бол миний гэр.
  • 12:39 - 12:42
    Өглөө болгон би 11 дугаартай
  • 12:42 - 12:44
    жижиг автобусаар явдаг.
  • 12:44 - 12:47
    Ажил руугаа хүрэх тайван аяллын оронд
  • 12:47 - 12:50
    өдөр бүр айдсаар эхэлдэг.
  • 12:50 - 12:52
    Надтай хамт явж
  • 12:52 - 12:54
    миний нүдээр
  • 12:54 - 12:57
    юу мэдэрдгийг минь мэдрээч.
  • 13:00 - 13:02
    Би алхаж байхдаа
  • 13:02 - 13:03
    надад хүрэх болов уу,
  • 13:03 - 13:05
    намайг барьж авах болов уу,
  • 13:05 - 13:08
    энэ жолооч дахиад надруу
    дайрах болов уу гэж боддог.
  • 13:08 - 13:10
    Дотор байгаа эрчүүд хүртэл,
  • 13:10 - 13:12
    тэдний надруу харж байгаа байдал,
  • 13:12 - 13:15
    миний биед хүрэх нь,
    надад хүрч наалдах нь,
  • 13:15 - 13:17
    намайг барьж авах нь хүртэл.
  • 13:17 - 13:19
    Харин одоо намайг суудалдаа сууж байхад
  • 13:19 - 13:22
    энэ өдрийн тухай бодлууд
    толгой дүүргээсэй гэж хүсдэг.
  • 13:22 - 13:24
    Миний мөрөөдөл,
    сургууль дээрээ байгаа
  • 13:24 - 13:28
    хүүхдүүдийн минь тухай бодлын
    оронд миний буух буудал дээр
  • 13:28 - 13:33
    надруу дахиад л дайрах болно гэж боддог.
  • 13:33 - 13:38
    Өнөөдөр хүний эрхийн төлөөх
    тэмцлийн шинэ талбар бий болжээ.
  • 13:38 - 13:41
    Би маш том буу авч явдаг байсан.
  • 13:41 - 13:44
    Харин одоо би үүнийг авч явдаг болсон.
  • 13:44 - 13:50
    Энэ бол хамаагүй хүчтэй,
    илүү үр дүнтэй зэвсэг юм.
  • 13:50 - 13:54
    Гэхдээ бид үүний хүчийг
    зөв ашиглах хэрэгтэй.
  • 13:54 - 14:00
    Зөв зургийг, зөв хүнд нь
    зөв цагт өгөх юм бол
  • 14:00 - 14:03
    бид үнэхээр нөлөө үзүүлж чадна.
  • 14:03 - 14:05
    Баярлалаа.
  • 14:05 - 14:13
    (Алга ташилт)
  • 14:13 - 14:16
    Баярлалаа.
  • 14:16 - 14:19
    (Алга ташилт)
Title:
Хамгийн аюултай газруудад шударга бус байдлыг бичиж авдаг нууц дурангууд
Speaker:
Орин Якобович
Description:

"Хүн нүдээрээ харж байж итгэдэг" - Орин Якобович. Тиймээс ч тэр өдөр тутамд болж буй хүчирхийлэл, улс төрийн бусармаг явдал болон дарлалыг нууц дурангаар бичиж авахад тусалдаг. Түүний Видера байгууллага нь эдгээр хүний эрхийн зөрчлүүдийн баримтыг баталгаажуулж дэлхий дахинд ил болгодог.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:35

Mongolian subtitles

Revisions