Return to Video

Уран бүтээлчийн оюун санаагаар аялахуй

  • 0:01 - 0:03
    Намайг лесби нар ууланд өсгөсөн ба
  • 0:03 - 0:06
    дээр үед Нью Йоркт
    ойн амьтан шиг л юм ирсэн.
  • 0:06 - 0:08
    (Инээд)
  • 0:08 - 0:12
    Толгой минь их эргэсэн гэхдээ
    үүнийг дараа ярья.
  • 0:13 - 0:15
    Найман настай байх үеэс эхлэе.
  • 0:16 - 0:18
    Би Kолорадод модон хайрцаг аваад
  • 0:18 - 0:23
    дотор нь долларын дэвсгэрт,
    бал, сэрээ хийсэн.
  • 0:23 - 0:29
    Би хүн төрхтнүүд эсвэл харь гарагийнхан
    500 жилийн дараа үүнийг олоод,
  • 0:29 - 0:32
    бид бодол санаагаа хэрхэн солилцдог,
  • 0:32 - 0:35
    магадгүй шпагеттиг яаж иддэг
    байсан талаар мэднэ гэж бодсон.
  • 0:35 - 0:37
    Би үнэндээ мэдээгүй.
  • 0:37 - 0:39
    Энэ бага зэрэг инээдтэй л дээ.
  • 0:39 - 0:43
    Учир 30 жилийн дараахь би
    одоо ч хайрцаг хийсээр л байна.
  • 0:44 - 0:47
    Хавайд байх үедээ би
  • 0:47 - 0:50
    ууланд авирах, сурфинг гэх мэт
    хачин зүйлст дуртай байсан.
  • 0:50 - 0:52
    Бас ээждээ зориулж эвлүүлэг хийж байлаа.
  • 0:52 - 0:54
    Толь бичгийг ураад
  • 0:54 - 0:57
    Агнес Мартиных шиг сүлжээс хийсэн.
  • 0:57 - 1:00
    Дээр нь давирхай асгатал,
    зөгий наалдчихсан.
  • 1:00 - 1:03
    Ээж маань зөгийнөөс айдаг
    мөн харшилтай учраас
  • 1:03 - 1:07
    дээр нь дахин давирхай асгаж,
    зөгийг нуух гэж оролдсон.
  • 1:07 - 1:08
    Гэтэл эсрэгээрээ болсон.
  • 1:08 - 1:10
    Нэгэн төрлийн томруулалт болж,
  • 1:10 - 1:13
    толь бичгийн үгсийг томруулах шилээр
    харж байгаа мэт болсон.
  • 1:13 - 1:16
    Ингээд би яасан бэ гэж үү?
    Би илүү олон хайрцаг хийсэн.
  • 1:16 - 1:20
    Ингэхдээ би электрон бараа, мэлхий,
  • 1:20 - 1:23
    гудамжнаас олсон сонирхолтой шил
    гээд олсон бүхнээрээ хийж эхэлсэн.
  • 1:23 - 1:26
    Учир нь би амьдралын туршид
    ямар нэгэн юм олсоор байсан ба
  • 1:26 - 1:29
    үүнээс харилцаа үүсгэж,
    түүхийг нь өгүүлэхийг хичээсэн.
  • 1:30 - 1:32
    Ингээд би эдгээр обьектуудийг
    тойруулан зурж эхэлсэн.
  • 1:32 - 1:36
    "Хөөх, би агаарт зурж чадаж байна"
    гэдгээ ойлгосон.
  • 1:36 - 1:38
    Би агаарт хөвөх зураас зурсан,
  • 1:38 - 1:41
    яг л гэмт хэргийн газар
    цогцсыг тойруулан зурдаг шиг.
  • 1:41 - 1:42
    Ингээд би обьектуудийг авч
  • 1:42 - 1:45
    зохиомол биесийн системчлэл бүтээсэн.
  • 1:45 - 1:49
    Нэгт, ургамлын.
    Та нар бараг ойлгох байх.
  • 1:50 - 1:53
    Дараа нь би сонирхолтой шавьж,
    амьтдаар бүтээсэн.
  • 1:54 - 1:57
    Маш хөгжилтэй байсан.
    Би давирхааны давхраан дээр л зурсан.
  • 1:57 - 2:00
    Энэ их дажгүй байсан учир нь би
    өөрийн үзэсгэлэнг гаргаж,
  • 2:00 - 2:02
    мөнгө олж эхэлсэн юм.
  • 2:02 - 2:05
    Найз охиноо хоолонд оруулж,
    Сизлер лүү явдаг болсон.
  • 2:05 - 2:06
    Энэ үнэхээр давгүй байсан шүү.
  • 2:06 - 2:08
    (Инээд)
  • 2:08 - 2:12
    Ингээд би хүний хэлбэр лүү орж,
  • 2:12 - 2:16
    биеийн хэмжээтэй баримлыг
    давхрага дотор зурж эхэлсэн.
  • 2:16 - 2:19
    Энэ гайхалтай байсан ч
    нэг л зүйл асуудал болж байлаа:
  • 2:19 - 2:20
    Би үхээд өгнө.
  • 2:21 - 2:24
    Би яахаа мэдээгүй. Учир нь давирхай
    намайг хордуулах аюултай.
  • 2:24 - 2:26
    Би унтах бүртээ үүний талаар бодсон.
  • 2:26 - 2:28
    Ингээд би шил хэрэглэхээр оролдсон.
  • 2:28 - 2:30
    Би шилний давхарга дээр зурж эхэлсэн ба
  • 2:30 - 2:34
    яг л цонхон дээр зурж буй мэт
    дээр нь дахин нэг цонх тавиад,
  • 2:34 - 2:36
    дахин нэг цонх тавиад,
    энэ олон давхарга нь
  • 2:36 - 2:38
    гурван хэмжээст зохиомжийг бүтээсэн.
  • 2:39 - 2:41
    Энэ арга бүтсэн, ингээд би давирхай
    хэрэглэхээ болисон.
  • 2:42 - 2:43
    Үүнийг олон жил хийж,
  • 2:43 - 2:48
    маш том бүтээл болох
    "Триптек"-ийг бүтээсэн.
  • 2:48 - 2:50
    "Триптек" нь Иеронимус Бошийн
  • 2:50 - 2:53
    "Хорвоогийн жаргалыг эдлэхүй" хэмээх
  • 2:53 - 2:56
    Испаний Прадо дох зургаас санаа авсан.
  • 2:56 - 2:57
    Та нар энэ зургийг мэдэх үү?
  • 2:57 - 2:59
    Сайн байна.
    Энэ их гоё зураг.
  • 2:59 - 3:01
    Цаг үеэсээ түрүүлсэн гэлцдэг юм билээ.
  • 3:01 - 3:03
    Тэгэхээр "Триптек"-ээр аялцгаая.
  • 3:03 - 3:06
    Энэ нь 10880 кг жинтэй.
  • 3:07 - 3:09
    5,5 метр урттай.
  • 3:09 - 3:12
    Хоёр талтай учир
    11 метр зохиомж юм.
  • 3:12 - 3:13
    Энэ бага зэрэг хачирхалтай.
  • 3:15 - 3:17
    Энд цусан оргилуур байна.
  • 3:17 - 3:19
    (Инээд)
  • 3:19 - 3:22
    Зүүн талд Eсүс болон царцаанууд.
  • 3:22 - 3:24
    Энэ агуй дотор
  • 3:24 - 3:27
    амьтан толгойтнууд хоёр ертөнцийн хооронд
    аялдаг юм.
  • 3:27 - 3:29
    Дүрслэлийн ертөнцөөс явж
  • 3:29 - 3:32
    өөрсдийн нуугддаг аналог
    газар доорхи ертөнц рүү очдог.
  • 3:32 - 3:35
    Амьтан толгойтнууд гэрэлт цамхагын
    хажууд байна.
  • 3:35 - 3:38
    Тэд далай руу үсрэн бүгдээрээ
    амиа егүүтгэх гэж байна.
  • 3:38 - 3:41
    Далай нь маш олон элемэнтээс бүтдэг.
  • 3:41 - 3:43
    Энэ шувуу байлдааны усан онгоцонд
    орооцолдчихож.
  • 3:43 - 3:44
    (Инээд)
  • 3:44 - 3:46
    Билли Грахам далайд байна.
  • 3:46 - 3:50
    тосны асгаралтаас үүссэн хаяа,
    Валдо, Осама Бин Ладены оромж
  • 3:50 - 3:53
    гээд л маш олон хачирхалтай
    зүйлсийг сайн харвал
  • 3:53 - 3:54
    та далайгаас олж болно.
  • 3:55 - 3:57
    Энэ нь эм амьтан байна.
  • 3:57 - 4:01
    Тэр далайгаас гарч ирж байгаа бөгөөд
    нэг гар луу гаа тос нулиман,
  • 4:01 - 4:03
    нөгөө гараасаа үүл гаргаж байна.
  • 4:03 - 4:05
    Гар нь хайрстай мэт бөгөөд
  • 4:05 - 4:09
    дэлхий болон огторгуйн домгийг
    өөртөө тэнцүү шингээсэн юм.
  • 4:10 - 4:12
    Энэ бол "Триптек"-ийн нэг тал.
  • 4:12 - 4:13
    Жоохон хүүрнэх зохиол маягийн.
  • 4:13 - 4:15
    Энэ бол нулимж байгаа гар нь.
  • 4:16 - 4:18
    Харин нөгөө тал руу нь гарвал
  • 4:18 - 4:20
    шувууных шиг хошуу байгааг харна.
  • 4:20 - 4:22
    Хошуунаасаа үүл гаргаж байна.
  • 4:23 - 4:26
    Мөн тэр 5 метр гаран могойн сүүлтэй ба
    энэ нь Триптекийг холбодог.
  • 4:27 - 4:30
    Мөн түүний сүүл нь галт уулын
    хойноос гал авдаг.
  • 4:30 - 4:31
    (Инээд)
  • 4:31 - 4:33
    Яагаад гэдгийг нь би мэдэхгүй.
  • 4:33 - 4:34
    (Инээд)
  • 4:34 - 4:36
    Байдаг л явдал шүү дээ.
  • 4:36 - 4:40
    Түүний сүүл нь ганц нүдтний
    нүдэн дотор төгсдөг ба
  • 4:40 - 4:42
    1986 оны террорист картаас бүтсэн.
  • 4:43 - 4:44
    Та нар үүнийг харсан уу?
  • 4:44 - 4:47
    1980-аад оны бейсболийн карт шиг,
    гэхдээ террористуудын зурагтай.
  • 4:47 - 4:48
    Цаг үеэсээ маш түрүүлсэн.
  • 4:48 - 4:51
    (Инээд)
  • 4:51 - 4:53
    За ингээд миний хамгийн сүүлийн бүтээл.
  • 4:53 - 4:54
    Би хоёр төсөл гүйцэтгэж байгаа.
  • 4:54 - 4:56
    Нэг нь "Психогазарзүй".
  • 4:56 - 4:59
    ийм 100 хүн бүтээх 6 жилийн төсөл.
  • 4:59 - 5:02
    Нэг бүр нь бидний соёлын архив бөгөөд
  • 5:02 - 5:04
    бидний урсан хэвлэл болон эдээр дамждаг
  • 5:04 - 5:07
    нэвтэрхий толь эсвэл сэтгүүл ч бай.
  • 5:07 - 5:10
    Гэхдээ бүтээл бүгд хүний хэлбэртэй
    архив болох бөгөөд
  • 5:10 - 5:13
    нэг дор 20, 4, 12-уулаа бүлгээрээ аялдаг.
  • 5:14 - 5:16
    Тэд яг л эс шиг
    хамтдаа нийлээд, хуваагддаг.
  • 5:16 - 5:19
    Нэг ёсондоо үүнийг судалж байгаа юм.
    Би олон жил зарцуулж байна.
  • 5:19 - 5:23
    Нэг бүр нь микроскопын
  • 5:23 - 5:25
    1500 кг шилэн дотор хүн гацчихсан мэт.
  • 5:26 - 5:28
    Үүний цээжинд жижиг агуй бий.
  • 5:29 - 5:32
    Энд толгой, тэнд цээж нь байна.
    Эхнээс нь харж болно.
  • 5:32 - 5:34
    Биеийг доош нь үзүүлье.
  • 5:34 - 5:38
    Цээжнээс нь хүрхрээ гарч байна.
  • 5:38 - 5:41
    Түүний бэлэг эрхтэнг халхлаад
    эсвэл эрэгтэй биш ч юм уу,
  • 5:41 - 5:42
    энэ саармаг зүйл.
  • 5:43 - 5:46
    Би та нарт зүгээр харуулъя.
  • 5:46 - 5:48
    Учир нь би удаан тайлбарлаж чадахгүй.
  • 5:48 - 5:51
    Энд олон давхраа байгааг харж болно.
  • 5:52 - 5:54
    Энэ хоёр хуваагдаж буй бие байна.
  • 5:54 - 5:56
    Энэ хоёр толгойтой ба
  • 5:56 - 5:58
    хоёр толгой нь хоорондоо харилцаж байна.
  • 5:58 - 6:00
    Эм гарч ирж байгаа бөгөөд
  • 6:00 - 6:03
    нэг толгой руу энэ сонин хөшөөнөөс
    орж байна.
  • 6:03 - 6:05
    Цээжний хөндийд нь жижигхэн ой байна.
  • 6:05 - 6:07
    Та нарт харагдаж байна уу?
  • 6:07 - 6:09
    Юутай ч энэ илтгэл хайрцагнуудын тухай
  • 6:09 - 6:10
    яг л бидний амьдардаг хайрцаг шиг.
  • 6:11 - 6:13
    Бидний байгаа хайрцаг нь
    сансар огторгуй юм.
  • 6:14 - 6:16
    Энэ нь миний ярих сүүлийн хайрцаг.
  • 6:16 - 6:19
    Энэ бол тоосгон хайрцаг.
    Анхдагчдын Бүтээл нэртэй.
  • 6:19 - 6:20
    (Уухай)
  • 6:20 - 6:24
    Дотор нь эмч,
  • 6:24 - 6:28
    тархи судлаач, зураач, хөгжимчин,
  • 6:28 - 6:33
    зохиолч, радио, музей, сургууль,
  • 6:33 - 6:38
    бидний бүтээлийг дэлхийд түгээх
    хэвлэгч гар,
  • 6:38 - 6:40
    цэцэрлэг байна.
  • 6:40 - 6:42
    Энэ хайрцгыг сэгсэрвэл
  • 6:42 - 6:45
    энэ хүмүүс бие биенээ
    мөргөж эхэлнэ.
  • 6:45 - 6:47
    Би үүнийг дэлхийг өөрчлөх арга гэж боддог.
  • 6:47 - 6:51
    Та нар өөрсдийн амьдардаг хайрцгыг
    дахин дахин тодорхойлдог.
  • 6:51 - 6:55
    Бид энэ бүхэнд хамтдаа юм гэдгийг
    та нар ойлгож,
  • 6:55 - 6:56
    ялгаатай гэх төөрөгдлөө орхиж,
  • 6:56 - 7:01
    улс орнууд, хил хязгаар,
    шашны тусгаарлалт бүтдэггүйг ойлгоно.
  • 7:02 - 7:07
    Бид бүгд нэг л зүйлээс,
    нэг л хайрцганд бүтдэг.
  • 7:07 - 7:11
    Бид энэ зүйлсээ сайхнаар солилцож
    эхлэхгүй юм бол
  • 7:11 - 7:13
    тун удахгүй мөхөх болно.
  • 7:13 - 7:14
    Маш их баярлалаа.
  • 7:15 - 7:18
    (Алга ташилт)
Title:
Уран бүтээлчийн оюун санаагаар аялахуй
Speaker:
Дастин Иеллин
Description:

Дастин учир нарийн түвэгтэй, үлгэр домгоос санаа авсан гэмээр гайхалтай бүтээлүүд туурвидаг. Тэр өөрийн хэв маягийг хэрхэн хөгжүүлсэн бэ? Энэ сонирхолтой илтгэлдээ тэрээр уран бүтээлчийн хувьд 8 настай байхаасаа эхлүүлсэн аялал, өөрийн хосгүй ухаан болон харааны талаар хуваалцсан юм. Түүнийг сүүлийн хэдэн бүтээлд нь хүргэсэн замаар хамтдаа аялцгаая.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:32

Mongolian subtitles

Revisions