Return to Video

Түүх Чингис хааны эсрэг - Алекс Жендлер

  • 0:07 - 0:11
    Чингис хаан бол хамгийн их
    айдас төрүүлсэн хаадын нэг бөгөөд
  • 0:11 - 0:16
    Еврази тив даяар зогсоохын аргагүй
    аян дайныг эхлүүлсэн юм.
  • 0:16 - 0:19
    Гэхдээ Чингис хаан
    харгис хэрцгий нэгэн байсан уу эсвэл
  • 0:19 - 0:24
    өнөөгийн ертөнцийн үндсийг тавьсан
    энх тайвныг эрхэмлэгч байв уу?
  • 0:24 - 0:29
    Энэ талаар бид "Түүх Чингис хааны эсрэг"
    хэмээх хичээлд үзнэ.
  • 0:29 - 0:32
    "Шүүх хурлыг эхлүүлж байна.
    Өнөөдөр хэний хэргийг хэлэлцэх билээ?
  • 0:32 - 0:36
    Чингис хаан!"
  • 0:36 - 0:39
    "Эрхэм шүүгч таныг Гэнгис Хааны талаар
    сонссон гэдгийг харлаа.
  • 0:39 - 0:44
    Түүний 13-р зуунд удирдсан цэрэг эрс
    сая сая хүний аминд хүрч,
  • 0:44 - 0:48
    байлдан дагуулалт нь устгал, сүйрэл
    авчирсан билээ."
  • 0:48 - 0:53
    "Эсэргүүцэж байна. Юуны түрүүнд түүний
    нэрийг Чингис хаан гэж дууддаг."
  • 0:53 - 0:54
    "Тийм үү?"
  • 0:54 - 0:56
    "Тийм ээ, Монгол хэлээр.
  • 0:56 - 1:00
    Ямартай ч тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх
    хамгийн агуу удирдагч нарын нэг мөн.
  • 1:00 - 1:05
    Тэмүүжин нэртэй төрсөн тэрээр
    бага насандаа эцгээсээ өнчирч,
  • 1:05 - 1:10
    үгээгүй хоосонг туулсан ч, дотроо эвдэрч
    хагарсан Монгол аймгуудыг нэгтэж,
  • 1:10 - 1:14
    түүний байгуулсан гүрэн
    Номхон далайн эргээс
  • 1:14 - 1:19
    Европын төв хүрсэн, цаг үеийн
    хамгийн том гүрэн болсон юм."
  • 1:19 - 1:22
    "Тэгээд аллага, дайны юу нь
    сайн байгаа юм?
  • 1:22 - 1:25
    Хойд Хятадын нийт хүн амын
    60 гаруй хувийг хядсан шүү дээ."
  • 1:25 - 1:30
    "Чин гүрэн он удаан хугацаанд
    хойд нутгийн аймгуудад
  • 1:30 - 1:34
    хахууль өгч дотор нь хагаруулж,
    үеэс үед довтолдог байсан.
  • 1:34 - 1:37
    Чингис хаан Монгол аймгуудыг
    нэгтгэх гэж оролдсон
  • 1:37 - 1:41
    сүүлийн хаантай ижил хувь заяа
    туулахыг хүсээгүй бөгөөд хүн амын
  • 1:41 - 1:44
    их өөрчлөлт нь тооллого боловсронгуй бус
    байсантай холбоотой байх магадлалтай.
  • 1:44 - 1:49
    Мөн тариачдыг ихээр Чингисийн армид
    элсүүлсэнг дурдах хэрэгтэй.
  • 1:49 - 1:52
    "Та тоо баримтыг хүссэнээрээ
    өөрчилж болох ч,
  • 1:52 - 1:58
    тэдний цэрэг хотуудыг ард иргэдтэй нь
    хуу арчиж байсан."
  • 1:58 - 2:01
    "Чингис дайснуудаа бууж өгч,
    татвар төлөхийг илүүд үздэг байсан.
  • 2:01 - 2:05
    Гэхдээ үүний хариуд хаанд үнэнч байж,
    дипломат харилцаагаа хадгалах ёстой.
  • 2:05 - 2:10
    Сүйдсэн хотууд голдуу бууж өгснийхөө дараа
    хааны эсрэг боссон,
  • 2:10 - 2:12
    эсвэл жишээ болгон дайралтанд
    өртдөг байсан.
  • 2:12 - 2:17
    Тэрээр шударга ёсыг
    хатуу баримталдаг хүн байсан."
  • 2:17 - 2:21
    "Чингисийн армийн харгислал
    яав ч шудaрга ёс байж чадахгүй.
  • 2:21 - 2:24
    Эхийнхээ гэдсэнд байсан ургийн
    амийг тасалж,
  • 2:24 - 2:27
    дайралтын үед хоригдогч нарыг
    хүн бамбай эсвэл
  • 2:27 - 2:30
    бүслэлт хийхдээ шуудуу дүүргэгч
    болгон ашигладаг байсан,
  • 2:30 - 2:32
    буулгаж авсан хотынхоо бүх
    эмэгтэйчүүдийг олзолж..."
  • 2:32 - 2:35
    "Болно оо! Ямар зэрлэг юм бэ!"
  • 2:35 - 2:39
    "Энэ бүхэн дундад зууны үеийн
    бусад армиудаас ялгаатай гэж үү?"
  • 2:39 - 2:42
    "Тэглээ гээд Чингис хааныг
    харгис байгаагүй гэж хэлж болохгүй."
  • 2:42 - 2:45
    "Гэхдээ энэ нь Чингисийг цаг үетэй нь
    харьцуулахад тийм ч хэрээс хэтэрсэн,
  • 2:45 - 2:48
    цусны төлөө аллага хийж байгаагүйг
    харуулж байна.
  • 2:48 - 2:52
    Овог аймгуудыг нэгтгэснээр
    бэр богтлох ёсыг зогсоон
  • 2:52 - 2:55
    Монгол эмэгтэйчүүд
    илүү эрх мэдэлтэй болсон.
  • 2:55 - 2:57
    Тэд гэр ахуйн асуудлыг
    удирдан явуулж,
  • 2:57 - 2:59
    нөхрөөсөө салах эрхтэй байсан ба
  • 2:59 - 3:01
    итгэлтэй зөвлөхүүд байж.
  • 3:01 - 3:04
    Тэмүүжин анхны эхнэртэйгээ
    насаараа ханилсан бөгөөд
  • 3:04 - 3:08
    өөрийн эсэх нь эргэлзээтэй
    ууган хүүг өөрийн хэмээн өсгөсөн юм."
  • 3:08 - 3:12
    "Тэгсэн ч гэсэн Чингисийн үр хойчийн
    үйлс гамшгийн үр дагавартай байсан:
  • 3:12 - 3:17
    түүний өв залгамжлагч нарын дайнд
    40 сая гаруй хүмүүс амиа алдсан.
  • 3:17 - 3:21
    Нийт дэлхийн хүн амын 10 хувь.
  • 3:21 - 3:24
    Үүнээс гадна тэдний цэрэг арми
    Каффааг эзлэхдээ
  • 3:24 - 3:28
    Европт халдаасан хар тахалд
    олон хүн амиа алдсан."
  • 3:28 - 3:30
    "Энэ хэргийг санаатай
    зохион байгуулаагүй шүү дээ."
  • 3:30 - 3:33
    "Тэд цэрэг эрсээ тахлаар
    үхэж байхыг мэдмэгцээ
  • 3:33 - 3:37
    халдвартай цогцоснуудыг хотын
    хана давуулж шиддэг байсан."
  • 3:37 - 3:39
    "Заваан юм."
  • 3:39 - 3:41
    "Таны дурдаж буй баримтууд
  • 3:41 - 3:44
    түүхэн явдал болсноос
    100 жилийн дараа бичигдсэн.
  • 3:44 - 3:46
    Энэ баримтууд үнэний хэр хувьтай бол?
  • 3:46 - 3:51
    Харин ч амь гарсан хүмүүс Чингис хааны
    байгуулсан гүрний өгөөжийг магтдаг."
  • 3:51 - 3:52
    "Сайн үр дагаврууд гэнэ ээ?"
  • 3:52 - 3:56
    "Монгол гүрэн ард иргэдэд хүссэн
    шашнаа шүтэхийг зөвшөөрч,
  • 3:56 - 4:01
    цэргүүдээ анхаарч, гарал угсаанаас илүү
    байгуулсан гавьяагаар нь зэрэг дэвшүүлж,
  • 4:01 - 4:03
    асар өргөн буухиа шуудан байгуулж,
  • 4:03 - 4:06
    бүх нийтээр мөрдөх хууль жаяг
    хэрэгжүүлээд зогсохгүй
  • 4:06 - 4:08
    соёл иргэншилд асар их
    нөлөөлөл үзүүлсэн."
  • 4:08 - 4:12
    "Та тухайн цаг үеийн соёлын төв байсан
    Багдад хотыг
  • 4:12 - 4:14
    Хүлэгү хаан хэрхэн сүйтгэснийг
    хэлж байна уу?
  • 4:14 - 4:17
    Номын сан, эмнэлэг, ордуудыг шатаан,
  • 4:17 - 4:19
    усалгааны цооногуудыг устгасныг
    хэлж байна уу?
  • 4:19 - 4:22
    "Багдадын хэрэг бол золгүй явдал байсан ч
  • 4:22 - 4:24
    хотын Калиф бууж өгөхөөс татгалзсан бөгөөд
  • 4:24 - 4:30
    Хүлэгү дараагаар Бэрх хаанд үндэслэлгүй
    сүйтгэлийнхээ төлөө шийтгүүлсэн.
  • 4:30 - 4:33
    Соёл иргэншлийг устгах
    Монголын бодлого байгаагүй.
  • 4:33 - 4:37
    Тэд эзэлсэн газруудынхаа
    эмч, эрдэмтэд, урчуудыг аварч,
  • 4:37 - 4:39
    эзэнт гүрний газар бүр лүү шилжүүлэн
  • 4:39 - 4:42
    дэлхий даяар мэдлэг түгээж байсан."
  • 4:42 - 4:45
    "Тэгвэл Киевийн Русийг сүйрүүлж,
  • 4:45 - 4:48
    баруун Европт сэргэн мандалт
    цэцэглэж байхад
  • 4:48 - 4:51
    хүн ардыг нь харанхуй бүдүүлэг
    цаг үед орхисныг юу гэх вэ?"
  • 4:51 - 4:54
    "Тухайн үед Баруун Европ барагтаа
    тайван байгаагүй.
  • 4:54 - 4:59
    Монголчуудын ноёрхол тогтворжсоноор
    Торгоны Зам дахин сэргэж,
  • 4:59 - 5:02
    Өрнө, Дорныг холбосон худалдаа,
    соёлын харилцааг хөгжүүлж,
  • 5:02 - 5:07
    улмаар Орос, Хятадад гарч байсан
    дотоодын бүлэг хоорондын тэмцлээс
  • 5:07 - 5:09
    нэгдмэл орон болоход тусалсан.
  • 5:09 - 5:13
    Эзэнт гүрнээс хойшид ч
    Чингис хааны үр удам
  • 5:13 - 5:17
    Евразийг удирдаж байсан
    язгууртнуудад багтаж байсан.
  • 5:17 - 5:21
    "Өөр шигээ олон дарангуйлагчдыг
    гаргаж ирсэнд гайхах юмгүй."
  • 5:21 - 5:24
    "Хэлж байгаагаа бодоорой.
    Та ч бас түүний угсаа байж магадгүй."
  • 5:24 - 5:26
    "Юу гэнэ ээ?"
  • 5:26 - 5:30
    "Өнөөдөр түүний үр удам
    16 сая хүн байдаг.
  • 5:30 - 5:32
    200 хүн тутмын 1 гэсэн үг."
  • 5:32 - 5:36
    Агуу байлдан дагуулагч бүр
    сая сая хүнийг эрхшээлдээ оруулдаг.
  • 5:36 - 5:38
    Хэний түүх үлдэх бол?
  • 5:38 - 5:41
    Түүхэн удирдагчийн соёл иргэншилд
    оруулсан хувь нэмэр
  • 5:41 - 5:45
    замдаа учруулсан үхлүүдийг
    цагаатгаж чадах болов уу?
  • 5:45 - 5:50
    Түүхийг шүүхийн тавцан дээр авчрахад
    ийм л асуултууд урган гардаг.
Title:
Түүх Чингис хааны эсрэг - Алекс Жендлер
Description:

Хичээлийг бүрэн эхээр үзэх: http://ed.ted.com/lessons/history-vs-genghis-khan-alex-gendler

Чингис хаан бол түүхэнд хамгийн их айдас төрүүлсэн хаадын нэг бөгөөд Еврази тив даяар зогсоохын аргагүй аян дайныг эхлүүлсэн юм. Гэхдээ тэр харгис дарангуйлагч байсан уу, эсвэл орчин цагийн ерцөнцийн үндсийг тавьсан нэгтгэгч байв уу? Энэхүү маргаантай дүрийг Алекс Жендлер "Түүх Чингис хааны эсрэг" хичээлдээ харуулж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
06:07

Mongolian subtitles

Revisions Compare revisions