Return to Video

Хар арьст хүүгээ Америкт хэрхэн өсгөх вэ?

  • 0:01 - 0:03
    Бага байхдаа би яагаад
    аав ээж хоёрын дагадаг
  • 0:03 - 0:06
    энэ олон дүрмийг дагах ёстойгоо
    ойлгодоггүй байсан.
  • 0:06 - 0:09
    Яагаад зүлгээ тайрах ёстой гэж?
  • 0:09 - 0:11
    Гэрийн даалгавар яагаад тийм чухал гэж?
  • 0:11 - 0:15
    Яагаад зутандаа чихэр хийж болохгүй гэж?
  • 0:15 - 0:18
    Хүүхэд нас минь ийм
    асуултаар дүүрэн байсан.
  • 0:18 - 0:22
    Хүүхэд байхад яагаад гэдгийг мэдэхгүй ч
  • 0:22 - 0:26
    ээж аавынхаа үгийг сонсох нь
    хамгийн зөв юм байна гэж ойлгосон.
  • 0:26 - 0:29
    Тэд намайг өөрийнхөөрөө
    сэтгэхийг хүсээгүйдээ биш.
  • 0:29 - 0:32
    Биднийг хүмүүжүүлэхдээ тэд үргэлж
  • 0:32 - 0:36
    бодит байдлыг ойлгуулахаас гадна
    эрхийн тэнцвэргүй байдлыг
  • 0:36 - 0:40
    хүлээн зөвшөөрүүлэхгүйн төлөө зүтгэсэн.
  • 0:40 - 0:43
    Энэ нь хүмүүжлийн маш зөв хэлбэр байсныг
  • 0:43 - 0:45
    би ойлгосон.
  • 0:46 - 0:50
    Миний дуртай сурган хүмүүжүүлэгч
    Бразилийн зохиолч Паоло Фрейри
  • 0:50 - 0:53
    боловсролыг соён гэгээрүүлэх,
    хүн чанарыг түгээхийн тулд
  • 0:53 - 0:57
    ашиглах хэрэгтэйг тодорхой илэрхийлдэг.
  • 0:57 - 1:01
    "Хэлмэгдэгсдийг сурган хүмүүжүүлэх" гэдэг
    хамгийн алдартай номондоо
  • 1:01 - 1:05
    тэрээр "Бусдыг хүн байхад нь саад бологч
  • 1:05 - 1:07
    хэзээ ч жинхэнэ хүн байж чадахгүй" гэсэн.
  • 1:08 - 1:12
    Би сүүлийн үед хүн чанарын тухай
    нилээд бодож үзсэн.
  • 1:12 - 1:15
    Ялангуяа ямар хүнд
  • 1:15 - 1:18
    "жинхэнэ хүнлэг" гэж
    хэлүүлэх эрх олддог вэ?
  • 1:18 - 1:21
    Сүүлийн хэдэн сар бид
  • 1:21 - 1:24
    хар арьст эрэгтэй, эмэгтэй хүмүүс
  • 1:24 - 1:28
    гэмгүй атлаа цагдаа, хүчний
    гарт амиа алдахыг харлаа.
  • 1:28 - 1:31
    Эдгээр үйл явдлууд,
    мөн үүнээс үүдсэн хэргүүд
  • 1:31 - 1:33
    миний өөрийн хүүхэд насыг санагдуулж
  • 1:33 - 1:37
    Америкт өнгөт арьстан хүүхэд өсгөх явцад
    аав ээжийнхээ гаргасан шийдвэрийг
  • 1:37 - 1:41
    өмнө ойлгож байгаагүйгээрээ
    ойлгох болсон.
  • 1:42 - 1:46
    Зөвхөн миний аюулгүй байдлын төлөө
  • 1:46 - 1:50
    хүүхэд насны минь зарим хэсгийг
    надаас булаах мэт үйлдэл нь
  • 1:50 - 1:53
    ямар хэцүү байсан гэдгийг ойлгосон.
  • 1:53 - 1:55
    Жишээ нь, би 12 настай байхдаа
  • 1:55 - 1:59
    өөр хот руу хоногоор аялалд явсан.
  • 1:59 - 2:02
    Орой нь найзуудтайгаа хамт усан буу авч
  • 2:02 - 2:06
    зочид буудлын машины зогсоол дээр
    усаар байлдсан.
  • 2:06 - 2:08
    Машины ард нуугдан
  • 2:08 - 2:11
    гудамжны гэрэл дундах
    харанхуйд гүйлдэн
  • 2:11 - 2:14
    хүүхдийн инээд хаа сайгүй
    хангинаж байлаа.
  • 2:14 - 2:16
    Гэтэл арван минутын дараа
  • 2:16 - 2:19
    аав минь гарч ирээд
    бугуйнаас чирэн
  • 2:19 - 2:23
    өрөө рүү маань намайг дагуулан орсон.
  • 2:23 - 2:25
    Найзуудын минь өмнө ичгүүртэй байдалд
  • 2:25 - 2:28
    оруулсаныг нь хэлэхээс өмнө
  • 2:28 - 2:31
    намайг ямар гэнэн болчимгүй
    байсныг минь тэр хэллээ.
  • 2:31 - 2:35
    Айдас бүрхсэн нүдээрээ
    над руу харан:
  • 2:35 - 2:38
    "Хүү минь, намайг уучлаарай,
  • 2:38 - 2:41
    гэхдээ чи цагаан арьст найзуудтайгаа
    адилхан загнаж болохгүй.
  • 2:41 - 2:43
    Буудаж тоглож болохгүй.
  • 2:43 - 2:45
    Харанхуйд хөөцөлдөж, гүйж болохгүй.
  • 2:45 - 2:48
    Юуны ч араар нуугдаж болохгүй" гэв.
  • 2:48 - 2:51
    Түүний ямар их айж байсныг
    би одоо ойлгосон.
  • 2:51 - 2:55
    Хэн нэгэн усан бууг минь
    жинхэнэтэй андуурсан бол
  • 2:55 - 2:58
    би тэр шөнийн харанхуйд алга болж
  • 2:58 - 3:00
    өнөөдөр энд байхгүй байсан.
  • 3:01 - 3:05
    Иймэрхүү захиас бүх л амьдралын
    минь турш байсан.
  • 3:05 - 3:08
    Гараа үргэлж харагдах газар байлгах,
    хэт хурдан хөдлөхгүй байх,
  • 3:08 - 3:11
    нар жаргаснаас хойш юүдэнтэй малгай
    өмсөхгүй байх гээд л.
  • 3:11 - 3:13
    Ээж аав маань биднийг алдаж,
  • 3:13 - 3:17
    дурсамжаас өөр зүйлгүй үлдэхгүй гэсэндээ
    аюулын дохиогоор дүүрэн далайд
  • 3:17 - 3:19
    захиасын дуулгаар хуяглан өсгөсөн.
  • 3:19 - 3:22
    Биднийг авсанд биш, амьд байгаасай гэж.
  • 3:22 - 3:25
    Биднийг хэн нэгнээс
    илүү гаргах гэсэндээ биш,
  • 3:25 - 3:28
    зүгээр л дэргэдээ байлгах гэсэндээ.
  • 3:28 - 3:30
    Бүх хар арьст найзууд минь
    адилхан зүйл сонсож,
  • 3:30 - 3:33
    газарт шаахад бэлхэн хадаас
    болох нас нь ирэхэд
  • 3:33 - 3:36
    энэ талаар бидэнтэй ярилцаж,
  • 3:36 - 3:40
    арьсны минь өнгийг
    айдастай хоршуулж өсгөсөн.
  • 3:40 - 3:43
    Гэхдээ хүүхэд байх эрхгүй байх нь
  • 3:43 - 3:46
    түүнд хэрхэн тусдаг вэ?
  • 3:46 - 3:49
    Өсвөр насны сонирхол нь
    амьд явахад чинь заналхийлж
  • 3:49 - 3:51
    сониуч байж болохгүй,
  • 3:51 - 3:54
    алдаа хийх эрхгүй,
  • 3:54 - 3:55
    хэн нэгний сохор гадуурхал
  • 3:55 - 3:58
    чиний өглөө сэрэхгүй байх
    шалтгаан байх вий.
  • 3:58 - 4:00
    Энэ биднийг тодорхойлох
    зүйл байж болохгүй.
  • 4:00 - 4:02
    Эцэг эх маань бидэнд
    бие маань сумны бай биш,
  • 4:02 - 4:06
    харин цаасан шувуу нисгэн, дээс харайж,
  • 4:06 - 4:09
    элгээ хөштөл инээхэд
    зориулагдсан гэдгийг заасан.
  • 4:09 - 4:12
    Багш нар маань бидэнд
    гар маань зөвхөн бууж өгөх дохио биш,
  • 4:12 - 4:13
    харин ангидаа дээш
    өргөхийг заасан.
  • 4:13 - 4:16
    Бидний татгалзах ганцхан зүйл нь
    бид энэ хорвоод
  • 4:16 - 4:18
    амьдрах хувьгүй гэдэг бодол гэж заасан.
  • 4:18 - 4:20
    Иймд хар арьстнууд ч
    амьдрах эрхтэй гэдэг нь
  • 4:20 - 4:25
    бусад нь тийм эрхгүй учраас биш, харин
    бид айдасгүй амьдрах эрхтэй болохоор тэр.
  • 4:25 - 4:27
    Бусад нь юу ч гэж хэлж байсан хамаагүй.
  • 4:27 - 4:29
    Хүү минь төрсөн мөчөөсөө
  • 4:29 - 4:33
    гэм хийсэн мэт байхгүй, гартаа барьсан
    тоглоом нь андуурагдахгүй
  • 4:33 - 4:35
    тийм дэлхийд амьдармаар байна.
  • 4:35 - 4:38
    Бид энэ дэлхийг өөрчилж
    чадахгүй гэдэгтэй санал нийлэхгүй.
  • 4:38 - 4:40
    Энэ ертөнцөд хэн нэг хүүхдийн нэр
  • 4:40 - 4:43
    цамц эсвэл булшин дээр бичигддэггүй,
  • 4:43 - 4:44
    хүний амины үнэ цэнэ
  • 4:44 - 4:48
    уушигтай байсан гэдгээс
    өөрөөр үнэлэгддэгүй,
  • 4:48 - 4:52
    хүн бүр амьд байх эрхтэй тийм газар
    байгаасай гэж хүсч байна.
  • 4:52 - 4:53
    Баярлалаа.
  • 4:53 - 4:58
    (Алга ташилт)
Title:
Хар арьст хүүгээ Америкт хэрхэн өсгөх вэ?
Speaker:
Клинт Смит
Description:

Хүүхэд байхад бид бүгд л ээж аав, багш нараас толгой эргэм олон зүйлсийг сонсдог. Энэ нь бяцхан Клинт Смитэд машины харанхуй зогсоолд цагаан арьст найзуудтайгаа усан буугаар байлдаж байсан тэр нэгэн орой тодорхой болсон юм. Энэхүү сэтгэл хөдөлгөм илтгэлдээ яруу найрагч тэрээр өөрийн эцгийн ууртай бөгөөд айдастай тэр нэгэн үдшийг буулган харуулсан юм.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:12

Mongolian subtitles

Revisions