Return to Video

Дэлхийд сонсгох түүх хүн бүрт бий

  • 0:01 - 0:03
    Өнөөдөр орой би та бүхэнд
  • 0:03 - 0:08
    өөрийн хайртай нэгэн, найз нөхөр,
    эсвэл танихгүй хүнийг урьж,
  • 0:08 - 0:10
    нандин ярилцлага хийх нь
  • 0:10 - 0:14
    тэр хүний болон таны амьдралын
    хамгийн чухал мөчүүдийн нэг
  • 0:14 - 0:17
    байж болох юм гэдгийг тайлбарлая.
  • 0:17 - 0:22
    22 настай байхад минь маш их аз тохиож,
    радиогоор өгүүллэг хийх явцдаа
  • 0:22 - 0:23
    би хийх дуртай зүйлээ олсон.
  • 0:23 - 0:26
    Мөн яг энэ үед би
  • 0:26 - 0:31
    маш ойр дотно байсан аавыгаа
    ижил хүйстэн гэдгийг мэдсэн юм.
  • 0:31 - 0:33
    Би үнэхээр гайхсан.
  • 0:33 - 0:35
    Гэр бүл маань маш дотно байсан тул
  • 0:35 - 0:37
    би сэтгэлээр их унасан.
  • 0:37 - 0:40
    Бидний нэг ярвигтай
    ярианы үеэр аав маань
  • 0:40 - 0:43
    Стоунволлын жагсаалыг дурдсан.
  • 0:43 - 0:45
    Тэр надад 1969 оны нэгэн орой
  • 0:45 - 0:48
    хар арьст болон Латин гаралтай,
    эмэгтэй болж хувцасласан хэсэг залуус
  • 0:48 - 0:52
    Манхэттэнд байдаг Стоунволл Инн гэдэг
    ижил хүйстний клубд
  • 0:52 - 0:54
    цагдаа нарын эсрэг тэмцсэн тухай
    ярьсан.
  • 0:54 - 0:56
    Мөн энэ явдал ижил хүйстнүүдийн
  • 0:56 - 0:59
    эрхийн төлөөх хөдөлгөөнийг
    эхлүүлсэн байлаа.
  • 0:59 - 1:01
    Энэ гайхалтай түүх сонирхлыг минь
    ихэд татсан.
  • 1:01 - 1:06
    Ийнхүү би дуу хураагуураа авч,
    энэ түүхийг цааш судлахаар шийдсэн.
  • 1:06 - 1:09
    Майкл Ширкэр хэмээх залуу архивчийн хамт
  • 1:09 - 1:12
    тэр орой Стоунволл Иннд байсан
    хүмүүсээс олж чадах
  • 1:12 - 1:16
    хүн бүрийг хайж уулзсан юм.
  • 1:16 - 1:18
    Ийнхүү ярилцлага авч явахдаа
  • 1:18 - 1:20
    микрофон минь намайг
  • 1:20 - 1:23
    миний хэзээ ч очихгүй байсан
    газруудад аваачиж,
  • 1:23 - 1:27
    хэзээ ч ярилцаж үзэхгүй байсан
    хүмүүстэй уулзуулсныг анзаарсан.
  • 1:27 - 1:32
    Надад хамгийн бишрэм, хүчтэй, эрэлхэг
    хүмүүстэй
  • 1:32 - 1:34
    уулзах боломж олдсон.
  • 1:34 - 1:37
    Стоунволлын түүх улс даяар сонсогчдод
  • 1:37 - 1:39
    анх удаагаа хүрсэн нь энэ байлаа.
  • 1:39 - 1:42
    Би энэ хөтөлбөрийг аавдаа зориулснаар
  • 1:42 - 1:47
    бидний харилцаа,
    миний амьдрал өөрчлөгдсөн.
  • 1:48 - 1:52
    Дараагийн 15 жилийн турш би илүү олон
    баримтат радио хөтөлбөр хийж,
  • 1:52 - 1:55
    хэвлэл мэдээллээр бараг гардаггүй
    хүмүүсийг таниулахыг зорьж байлаа.
  • 1:55 - 1:57
    Ярилцлага авах энэ энгийн үйлдэл
  • 1:57 - 2:00
    хүмүүст хичнээн чухал байж болохыг
  • 2:00 - 2:02
    би дахин дахин харж байв.
  • 2:02 - 2:06
    Ялангуяа тэдний түүх бусдад хамаагүй
    гэж үргэлж хэлүүлж байсан хүмүүст.
  • 2:06 - 2:08
    Хүмүүс микрофон барьмагцаа
  • 2:08 - 2:11
    цэх суун ярьж эхэлдгийг ажиглаж болно.
  • 2:11 - 2:13
    1998 онд би Манхэттэний Бауэри дах
  • 2:13 - 2:15
    сүүлчийн нийтийн дэн буудлуудын талаар
  • 2:15 - 2:18
    баримтат нэвтрүүлэг хийж байлаа.
  • 2:18 - 2:20
    Хүмүүс энэ хямд буудлуудад
    олон арван жил
  • 2:20 - 2:23
    шоронгийн өрөө шиг жижиг зайд
    амьдардаг байлаа.
  • 2:23 - 2:25
    Өрөө хооронд сааралжин хаалт
  • 2:25 - 2:27
    оршин суугчдын өрөөнүүдийг
    тусгаарладаг байв.
  • 2:27 - 2:29
    Сүүлд нь би гэрэл зурагчин
    Харви Вангтай хамт
  • 2:29 - 2:32
    тэр хүмүүсийн талаар ном бичсэн.
  • 2:32 - 2:34
    Номны эхний хувилбарыг дэн
    буудалд аваачин,
  • 2:34 - 2:38
    тэдний нэгд өөрийнх нь хэсгийг үзүүлснээ
    би тод санадаг.
  • 2:38 - 2:40
    Залуу хуудас руу чимээгүй ширтэж байгаад
  • 2:40 - 2:43
    гараас минь номыг шүүрч
  • 2:43 - 2:46
    урт корридороор номоо
    толгой дээрээ сэгсрэн
  • 2:46 - 2:52
    "Би оршдог юм байна! Би оршдог!"
    хэмээн орилж байсныг сайн санаж байна.
  • 2:52 - 2:57
    (Алга ташилт)
  • 2:57 - 3:02
    Олон талаар "Би оршдог" хэмээх энэ үг
    миний олон жил бодож явсан
  • 3:02 - 3:04
    СториКорын уриа болсон.
  • 3:04 - 3:08
    Гол санаа нь баримтат бүтээлийг
    орвонгоор нь өөрчлөх байсан.
  • 3:08 - 3:12
    Ярилцлагыг олон нийтэд хүрдэг
    баримтат бүтээлийг голдуу
  • 3:12 - 3:16
    урлагийн бүтээл, хүмүүсийг
    зугаацуулах хэрэгсэл,
  • 3:16 - 3:19
    эсвэл боловсролын материал
    болгон ашигладаг.
  • 3:19 - 3:21
    Гэхдээ миний хийхийг
    хүссэн зүйл бол
  • 3:21 - 3:23
    ярилцлагыг өөрийг нь зорилгоо болгож
  • 3:23 - 3:27
    энэ байдлаар олон олон хүнд
    түүхээ бусдад өгүүлэх
  • 3:27 - 3:29
    боломж олгохыг хүссэн.
  • 3:29 - 3:32
    Ийнхүү 11 жилийн өмнө
    Гранд Сэнтрал вокзал дээр
  • 3:32 - 3:35
    хүссэн хүн бүр өөр хэн нэгэнд
    хүндэтгэл үзүүлж
  • 3:35 - 3:39
    амьдралынх нь талаар ярилцлага хийх
    боломжтой жижиг өрөөг байгуулсан.
  • 3:39 - 3:43
    Энэ өрөөнд ирэхэд таныг
    нэг туслагч хүлээн авна.
  • 3:43 - 3:46
    Та жишээ нь өвөөтэйгээ
  • 3:46 - 3:49
    нэг цаг шахам сууж, яриаг нь сонсож
    ярилцана.
  • 3:49 - 3:53
    Ихэнх хүмүүс "Надад маш нандин
    энэ хүнтэй хийх
  • 3:53 - 3:56
    сүүлийн ярилцлага байсан бол
    түүнээс би юу асуух вэ?" гэж
  • 3:56 - 3:58
    бодон ярилцлагаа хийдэг.
  • 3:58 - 4:01
    Ярилцлага дуусмагц бид
    ярианы чинь нэг хувийг танд өгч,
  • 4:01 - 4:04
    өөр нэг хувийг Конгрессийн
    номын сан дах
  • 4:04 - 4:06
    Америкийн Ардын Амьдралын Төвд хадгалдаг.
  • 4:06 - 4:09
    Ингэснээр таны хойч үе өөрийх нь
    дуу хоолой, түүхээр
  • 4:09 - 4:13
    таны өвөөгийн тухай мэдэж авах болно.
  • 4:13 - 4:17
    Бид энэ цэгийг дэлхийн хамгийн
    их хөл хөдөлгөөнтэй
  • 4:17 - 4:19
    газруудад байгуулж, хүмүүсийг урьж,
  • 4:19 - 4:21
    өөр хэн нэгэнтэй дотно яриа
    өрнүүлэхийг хүсдэг.
  • 4:21 - 4:26
    Бүтэх эсэхийг мэдэхгүй байсан ч,
    эхнээсээ маш амжилттай болсон.
  • 4:26 - 4:29
    Хүмүүс ярилцлагыг маш ихээр
    хүндэтгэн үзэж,
  • 4:29 - 4:32
    ярилцлагын өрөөнүүдэд гайхалтай
    харилцан ярианууд өрнөж байв.
  • 4:32 - 4:35
    Одоо анхны Гранд Сэнтрал дах цэгт хийж,
  • 4:35 - 4:39
    хожим багахан хэсгийг нь дүрсжүүлсэн
    ярилцлагыг үзүүлье.
  • 4:39 - 4:43
    Энэ бол ээж Саратай ярилцлага хийж буй
    12 настай хүү Жошуа Литтмэн.
  • 4:43 - 4:45
    Жош Аспергерийн синдром өвчтэй.
  • 4:45 - 4:48
    Та бүхэн Аспергертэй хүүхдүүд
    бахдам ухаалаг ч,
  • 4:48 - 4:51
    хүмүүстэй харилцахдаа
    маруухан байдгийг мэдэх байх.
  • 4:51 - 4:53
    Тэд ихэвчлэн ямар нэг зүйлд
    хэт дуртай болдог.
  • 4:53 - 4:55
    Жошийн хувьд амьтдад
    маш дуртай бөгөөд
  • 4:55 - 4:58
    энэ бол 9 жилийн өмнө
  • 4:58 - 5:00
    ээжтэйгээ Гранд Сэнтралд хийсэн ярилцлага.
  • 5:00 - 5:03
    (Бичлэг) Жош Литтмэн: Таны амьдрал
    амьтадгүйгээр
  • 5:03 - 5:05
    хэр өөр байхыг нэгээс 10 хүртэл
    тоогоор илэрхийлбэл?
  • 5:05 - 5:08
    Сара Литтмэн: Наймаар илэрхийлнэ байх.
  • 5:08 - 5:11
    Учир нь тэд миний амьдралд
    асар их баяр баясал авчирдаг.
  • 5:11 - 5:14
    ЖЛ: Амьтадгүйгээр амьдралд чинь
    ямар өөрчлөлт гарах бол?
  • 5:14 - 5:17
    СЛ: Жоом, могойгүйгээр амьдарч
    чадна шүү.
  • 5:17 - 5:19
    ЖЛ: Хоргүй, эсвэл надад халгүй л бол
  • 5:19 - 5:21
    надад могойнд дургүйцэх
    зүйл байхгүй.
  • 5:21 - 5:23
    СЛ: Би могойнд тийм ч дуртай бишээ.
  • 5:23 - 5:25
    ЖЛ. Гэхдээ жоом бол бидний үзэх ядах
    дуртай нэгэн шавьж.
  • 5:25 - 5:27
    СЛ: Тийм шүү, тэр үнэн.
  • 5:27 - 5:30
    ЖЛ: Танд хүүхэдтэй байхыг тэсч
    чадахгүй үе байсан уу?
  • 5:30 - 5:33
    СЛ: Нялх байхад чинь гэдэс чинь
    их өвддөг байсан.
  • 5:33 - 5:35
    Чи уйлаад, уйлаад л.
  • 5:35 - 5:38
    ЖЛ: Гэдэс яаж өвддөг байсан гэж?
    СЛ: Гэдэс чинь өвдвөл чи
  • 5:38 - 5:41
    4 цаг ч хамаагүй орилж уйлдаг байсан.
  • 5:41 - 5:43
    ЖЛ: Эмигээс ч чанга уйлдаг
    байсан гэж үү?
  • 5:43 - 5:46
    СЛ: Чи чанга уйлдаг байсан ч,
    Эмигийх илүү өндөр дуутай.
  • 5:46 - 5:49
    ЖЛ: Надад хүн бүр Эмийг
    тэнгэрийн элч мэт,
  • 5:49 - 5:52
    надаас илүү хайрладаг
    юм шиг санагддаг.
  • 5:52 - 5:56
    СЛ: Яагаад чамд хүмүүс Эмид илүү
    хайртай мэт санагддагийг ойлгож байна.
  • 5:56 - 5:59
    Энэ чиний Аспергерийн синдромтой
    холбоотой гэсэн үг биш л дээ.
  • 5:59 - 6:01
    Гэхдээ нөхөрсөг байх Эмигийн хувьд
    илүү амар байдаг.
  • 6:01 - 6:04
    Харин чиний хувьд арай хэцүү байдаг байх.
  • 6:04 - 6:08
    Чамайг таньж мэдэхэд илүү цаг
    гаргасан хүмүүс чамд маш их хайртай.
  • 6:08 - 6:11
    ЖЛ: Бэн, Эрик, Карлос шиг уу?
    СЛ: Тийм ээ.
  • 6:11 - 6:15
    ЖЛ: Би илүү сайн, үнэнч, гэхдээ
    арай цөөхөн найзтай гэж үү? (Инээд)
  • 6:15 - 6:17
    СЛ: Би тэдний чанарыг
    шинжихгүй ч, миний бодлоор...
  • 6:17 - 6:21
    ЖЛ: Юу гэхээр, Эми Клаудиад хайртай,
    дараа нь дургүй болсон,
  • 6:21 - 6:23
    буцаж дуртай болоод,
    дахин дургүй болчихсон.
  • 6:23 - 6:25
    СЛ: Зарим нь охидын асуудал, хүү минь.
  • 6:25 - 6:28
    Чиний хувьд чухал нь гэвэл
    чамд маш сайн хэдэн найз байдаг ба
  • 6:28 - 6:30
    амьдралд чинь тэд л хэрэгтэй.
  • 6:30 - 6:34
    ЖЛ: Би төрөхдөө таны хүсч байсан шиг
    хүү байсан уу?
  • 6:34 - 6:37
    Би таны хүлээлтэнд хүрсэн үү?
  • 6:37 - 6:40
    СЛ: Хонгор минь, чи миний
    хүлээлтийг хол давсан.
  • 6:40 - 6:45
    Учир нь хүүхдээ ямар болоосой гэсэн
    төсөөлөл байдаг ч,
  • 6:45 - 6:49
    чи намайг ээжийн хувьд боловсроход
    маш их тусалсан.
  • 6:49 - 6:51
    ЖЛ: Би таныг ээж болгосон шүү дээ.
  • 6:51 - 6:54
    СЛ: Чи намайг ээж болгосон.
    Зөв санаа шүү. (Инээд)
  • 6:54 - 6:57
    Учир нь чи эцэг эх байх
    тухай номнуудад гардгаас
  • 6:57 - 6:59
    тэс өөрөөр сэтгэдэг.
  • 6:59 - 7:03
    Чиний дэргэд би үнэхээр хайрцагнаас
    гадуур сэтгэж сурах хэрэгтэй болж,
  • 7:03 - 7:07
    энэ нь намайг эх хүн, хувь хүний хувьд
    илүү бүтээлч болгосон.
  • 7:07 - 7:09
    Үүнд чинь би үргэлж баярладаг.
  • 7:09 - 7:11
    ЖЛ: Эмиг төрөхөд мөн энэ
    тус болсон уу?
  • 7:11 - 7:16
    СЛ: Эмиг төрөхөд тус болсон, гэхдээ
    чи миний хувьд үнэхээр онцгой,
  • 7:16 - 7:19
    чам шиг хүүтэйдээ би маш азтай.
  • 7:19 - 7:26
    (Алга ташилт)
  • 7:27 - 7:29
    Дэйв Аисэй: Энэ түүх радиогоор
    цацагдсаны дараа
  • 7:29 - 7:32
    Жош түүний хичнээн гайхалтай
    хүү гэдгийг бичсэн
  • 7:32 - 7:33
    зуу зуун захиа авсан.
  • 7:33 - 7:36
    Түүний ээж Сара захиануудыг
    ном болгон нэгтгэж,
  • 7:36 - 7:38
    Жош сургууль дээрээ хүнд үетэй тулгарахад
  • 7:38 - 7:40
    тэд хамт захиануудаа уншдаг байсан.
  • 7:40 - 7:42
    Миний баатруудын хоёр нь
    өнөө орой
  • 7:42 - 7:44
    бидэнтэй байгааг
    хэлэх гэсэн юм.
  • 7:44 - 7:48
    Сара Литтмэн ба түүний хүү Жош
    коллежийн тэргүүний оюутан болсон.
  • 7:48 - 7:52
    (Алга ташилт)
  • 7:52 - 7:55
    СториКорын түүхүүдийг сонсоод олон хүн
    уйлснаа хэлдэг нь
  • 7:55 - 7:57
    гунигтай болохоор биш.
  • 7:57 - 7:59
    Ихэнх нь гунигтай биш.
  • 7:59 - 8:01
    Юу жинхэнэ, юу сурталчилгаа гэдгийг
  • 8:01 - 8:04
    мэдэх хэцүү болсон энэ үед
    ийм үнэн, ариун түүх
  • 8:04 - 8:07
    сонссонтой холбоотой гэж
    бодож байна.
  • 8:07 - 8:10
    Энэ нь нэг талаасаа
    реалити телевизийн эсрэг зүйл.
  • 8:10 - 8:12
    Хэн ч СториКор руу баян,
  • 8:12 - 8:14
    алдартай болох гэж ирдэггүй.
  • 8:14 - 8:17
    Энэ бол өгөөмөр сэтгэл,
    хайраас гарч буй энгийн үйлдэл.
  • 8:17 - 8:20
    Ихэнх нь энгийн хүмүүсийн
    энэрэнгүй сэтгэл, зориг хатуужил,
  • 8:20 - 8:24
    сайхан сэтгэл, ёс журамтай амьдрал.
  • 8:24 - 8:26
    Ийм түүх сонсоход заримдаа
  • 8:26 - 8:31
    ариун газраар алхаж буй мэт санаддаг.
  • 8:31 - 8:34
    Ийнхүү Гранд Сэнтралын энэ
    туршилт амжилт олж,
  • 8:34 - 8:36
    бид улс даяар хүрээгээ тэлсэн юм.
  • 8:36 - 8:38
    Өнөөдөр Америк даяар
    бүх 50 мужийн
  • 8:38 - 8:41
    мянга мянган хотын
    100,000 гаруй хүн
  • 8:41 - 8:44
    СториКорын ярилцлага
    хийгээд байна.
  • 8:44 - 8:49
    Энэ бол хүний дуу хоолойг цуглуулсан
    хамгийн том, цор ганц цоморлиг.
  • 8:49 - 8:55
    (Алга ташилт)
  • 8:55 - 8:57
    Бид зуу зуун зөвлөгчдийг
    ажилд аван сургаж,
  • 8:57 - 9:00
    хүмүүсийг ярилцлагын үеэр
    чиглүүлэн тусалдаг.
  • 9:00 - 9:02
    Ихэнх нь 1 юм уу 2 жил
    СториКорт ажиллан,
  • 9:02 - 9:06
    улс даяар аялж, хүн төрөлхтний
    суу билгийг цуглуулдаг.
  • 9:06 - 9:08
    Тэд үүнийгээ гэрч
    болох гэдэг ба
  • 9:08 - 9:09
    зөвлөгч бүрээс
  • 9:09 - 9:13
    эдгээр ярилцлагын үеэр сурсан
  • 9:13 - 9:16
    хамгийн чухал зүйл юу болохыг асуувал
  • 9:16 - 9:19
    хүмүүсийн мөн чанар нь
    сайн байдаг гэж хэлнэ.
  • 9:19 - 9:22
    СториКорын эхний хэдэн жилийн хувьд
  • 9:22 - 9:25
    тодорхой хэмжээгээр туйлширдаг
    гэж та маргаж болох ч,
  • 9:25 - 9:27
    улс орны өнцөг булан бүрт,
  • 9:27 - 9:29
    баян, ядуу, 5 настайгаас
    105 настай,
  • 9:29 - 9:32
    80 өөр хэл, өөр өөр
    улс төрийн бүлэглэлийн гээд
  • 9:32 - 9:36
    төрөл бүрийн мянга мянган
    хүнээс ярилцлага авсны дараа
  • 9:37 - 9:41
    энэ хүмүүс нээрээ нэг зүйл
    сэдээд байх шиг байна гэж та бодно.
  • 9:41 - 9:45
    Би өөрөө энэ ярилцлагуудаас
    маш их зүйл сурсан.
  • 9:45 - 9:47
    Би эргэн тойрны
    хүмүүсийн үгэн дэх
  • 9:47 - 9:51
    яруу найраг, ухаан билэг, гоо сайхныг
    олж харсан.
  • 9:51 - 9:54
    Бид сонсох цаг л гаргаж
    чадах юм бол шүү дээ.
  • 9:54 - 9:57
    Жишээ нь, Бруклины хэлтсийн ажилтан
    Дэнни Пиразагийн
  • 9:57 - 10:00
    эхнэр Аннигаа СториКорт урин,
  • 10:00 - 10:05
    хичнээн хайртайгаа өгүүлсэн
    энэ ярилцлага шиг.
  • 10:05 - 10:07
    [Дэнни ба Анни]
  • 10:07 - 10:10
    (Дуу) Дэнни Пираза: Тэгэхээр,
    би чамд "Хайртай" гэж хэлэх бүртээ
  • 10:10 - 10:12
    дотроо буруу зүйл хийсэн мэт
    санагддаг.
  • 10:12 - 10:14
    Би дэндүү олон хэлдэг.
    Би хичнээн навсгар ч гэсэн
  • 10:14 - 10:17
    надаас гарч байгаа үг шүү гэдгийг
    сануулах гэж хэлдэг.
  • 10:17 - 10:21
    Яг л хуучирсан өнгөгүй радионоос
    уянгалаг дуу гарч байгаа адил,
  • 10:21 - 10:23
    тэр радиог гэртээ байлгаж байх
    сайхан шүү дээ.
  • 10:23 - 10:25
    Анни Пераза: Гал тогооны
    ширээн дээр
  • 10:25 - 10:26
    надад үлдээсэн зурвас
    байхгүй бол
  • 10:26 - 10:28
    ямар нэг муу юм болж
    гэж боддог.
  • 10:28 - 10:30
    Чи өглөө бүр надад
    хайрын захиа бичдэг.
  • 10:30 - 10:31
    ДП: Болж болох ганц муу юм нь
  • 10:31 - 10:32
    би үзгээ олохгүй
    байх биз.
  • 10:32 - 10:34
    АП: Хонгорхон гүнж минь,
  • 10:34 - 10:37
    Өнөөдөр гадаа маш их
    бороотой байна.
  • 10:37 - 10:39
    Би өглөө 11:20-д чам руу
    залгах болно.
  • 10:39 - 10:41
    ДП: Энэ бол романтик
    цаг агаарын мэдээ.
  • 10:41 - 10:44
    АП: Мөн би чамд хайртай.
    Би чамд хайртай. Би чамд хайртай.
  • 10:44 - 10:47
    ДП: Гэрлэлт аз жаргалтай бол
    ажил дээр юу ч болж байсан,
  • 10:47 - 10:49
    өдрийн бусад үед
    юу ч болсон байсан,
  • 10:49 - 10:51
    гэртээ хайртай хүнээ
    тэврэхэд,
  • 10:51 - 10:54
    "Надаас гараа ав" гээд
    чамайг түлхэхгүй гэдэг бодол
  • 10:54 - 10:57
    үнэхээр нөмөр түшиг болдог.
  • 10:57 - 10:59
    Гэрлэх гэдэг өнгөт зурагттай
    болохтой адил.
  • 10:59 - 11:02
    Чи хэзээ ч эргээд хар, цагаан
    зурагттай болохыг хүсдэггүй.
  • 11:02 - 11:05
    (Инээд)
  • 11:05 - 11:07
    ДИ: Дэнни 152 см өндөр,
  • 11:07 - 11:10
    солир нүдтэй, урагшаа түрсэн
    ганц шүдтэй байсан ч
  • 11:10 - 11:14
    түүний ганц чигчий хуруунд
    Холливудын
  • 11:14 - 11:17
    бүх эрчүүдийг нийлүүлснээс илүү
    хайр шингэсэн байсан.
  • 11:17 - 11:19
    Би өөр юу сурсан бол?
  • 11:19 - 11:22
    Би хүн бусдыг өршөөх
    төсөөлшгүй уужим
  • 11:22 - 11:24
    сэтгэлийн тэнхээтэй
    гэдгийг сурсан.
  • 11:24 - 11:28
    Би тэсвэр хатуужил, хүч чадал
    гэж юу болохыг мэдэж авсан.
  • 11:28 - 11:31
    Ошей Израэл болон Мэри Жонсон хоёрын
    энэ ярилцлага шиг.
  • 11:31 - 11:35
    Ошей өсвөр насандаа
    бүлэг зодоон хийж байгаад
  • 11:35 - 11:38
    Мэригийн ганц хүү
    Ларамиун Бёрдыг хөнөөсөн.
  • 11:38 - 11:41
    12 жилийн дараа Мэри
    Ошейтэй уулзаж
  • 11:41 - 11:45
    хүүгийнх нь амийг авсан энэ хүн
    хэн байсныг мэдэхээр
  • 11:45 - 11:46
    шоронд очсон.
  • 11:46 - 11:49
    Тэд бага багаар найзууд болж,
  • 11:49 - 11:52
    Ошей суллагдсаныхаа дараа
  • 11:52 - 11:55
    Мэригийн хөрш болон нүүж очсон.
  • 11:55 - 11:59
    Ошейг суллагдсаны дараа
    тэдний хийсэн ярилцлагын
  • 11:59 - 12:01
    багахан хэсгийг хүргэе.
  • 12:02 - 12:05
    (Бичлэг) Мэри Жонсон: Миний хүү
    энэ хорвоод байхаа больсон.
  • 12:05 - 12:07
    Би түүний сургуулиа төгсөхийг
    хараагүй ч,
  • 12:07 - 12:10
    одоо чи их сургуульд орох гэж байна.
  • 12:10 - 12:12
    Надад чамайг төгсөхийг харах
    боломж байна.
  • 12:12 - 12:15
    Би түүнийг гэрлэхийг хараагүй.
  • 12:15 - 12:19
    Магадгүй үүнийг би чамтай цуг
    үзэх байх.
  • 12:19 - 12:21
    Ошей Израэл: Таныг ийм зүйл
    хэлэхийг сонсож,
  • 12:21 - 12:25
    таны миний амьдралын нэг хэсэг
    болж байгаа нь миний хувьд урам зориг.
  • 12:25 - 12:30
    Та намайг зөвөөр амьдрахад
    урам өгч байна.
  • 12:30 - 12:32
    Би танд хичнээн их зовлон учруулсан ч,
  • 12:32 - 12:35
    та надад одоо ч итгэн, надтай
    харилцаж байгаа тань
  • 12:35 - 12:37
    үнэхээр гайхалтай.
  • 12:37 - 12:43
    МЖ: Бидний хувьд түүхээ хуваалцах нь
    амар зүйл биш гэдгийг би мэднэ.
  • 12:43 - 12:46
    Ингээд өөд өөдөөсөө хараад
    сууж байхад хүртэл.
  • 12:46 - 12:52
    Амар зүйл огт биш гэдгийг би мэдэх тул
    чамайг мөн биширч байна.
  • 12:52 - 12:57
    ОИ: Би танд хайртай.
    МЖ: Би ч бас чамд хайртай, хүү минь.
  • 12:57 - 12:59
    (Хөгжим)
    [Ошей ба Мэри]
  • 12:59 - 13:06
    (Алга ташилт)
  • 13:06 - 13:12
    ДИ: Би мөн маш олон удаа
    эр зориг, хүн чанар болон
  • 13:12 - 13:17
    цаг хугацаа хэрхэн шударга ёсны талд
    орж чаддагийг харж байлаа.
  • 13:17 - 13:20
    Артур Мартинез нэртэй
    төрсөн Алэксис Мартинезийн
  • 13:20 - 13:24
    Чикаго дахь Харолд Икис төслийн үед
    хийсэн ярилцлага үүнийг өгүүлнэ.
  • 13:24 - 13:27
    Тэрбээр охин Лэслитэйгээ
    залуу байхдаа бүлгэмд элсэн,
  • 13:27 - 13:29
    дараа нь хүслээ биелүүлэн
  • 13:29 - 13:34
    эмэгтэй хүн болох шилжилтэнд орсон талаар
    ярилцсан юм.
  • 13:34 - 13:36
    Энэ бол Алэксис болон
    түүний охин Лэсли.
  • 13:36 - 13:39
    (Дуу) Алэксис Мартинез: Миний хувьд
    хамгийн хэцүү зүйл
  • 13:39 - 13:43
    намайг ач охидынхоо амьдралын
    нэг хэсэг болохыг
  • 13:43 - 13:45
    зөвшөөрөхгүй байх вий
    гэдэг байсан.
  • 13:45 - 13:47
    Гэсэн ч чи, чиний нөхөр эсрэгээр нь хийж,
  • 13:47 - 13:49
    надад тэдэнтэй байхыг
    зөвшөөрсөн.
  • 13:49 - 13:52
    Үүний нэг үр шим бол миний
    ач охидтойгоо бүтээсэн харилцаа.
  • 13:52 - 13:56
    Заримдаа тэд намайг эрэгтэй,
    эмэгтэй гэж хааяа муудалцдаг л даа.
  • 13:56 - 13:58
    Лэсли Мартинез: Гэвч тэд энэ талаар
    чөлөөтэй ярилцаж болно.
  • 13:58 - 14:01
    АМ: Тийм ээ, чөлөөтэй ярилцаж байгаа нь
    миний хувьд гайхамшиг.
  • 14:01 - 14:05
    ЛМ: Та уучлалт гуйж биднийг яах бол гэж
    айх шаардлага байхгүй.
  • 14:05 - 14:08
    Бид таныг хэзээ ч амьдралаасаа хасахгүй.
  • 14:08 - 14:12
    Бид таньд хичнээн хайртайг
    таныг мэдээсэй гэж би хүсдэг.
  • 14:12 - 14:15
    АМ: Би өдөр болгон
    яг ингэж амьдардаг.
  • 14:15 - 14:20
    Би гудамжаар алхахдаа эмэгтэй хүн байж,
    түүндээ сэтгэл маш өндөр байдаг.
  • 14:20 - 14:22
    Арай нарийхан хоолойтой
    байсан болоосой гэж хүсдэг ч,
  • 14:22 - 14:28
    би одоо хайранд алхаж, өдөр бүрийг
    ийм байдалтай өнгөрөөхийг хичээдэг.
  • 14:32 - 14:35
    ДИ: Би одоо хайранд алхдаг.
  • 14:35 - 14:38
    Би та бүхэнд СториКорын
    нэгэн нууцыг дэлгэе.
  • 14:38 - 14:41
    Энэ ярилцлагуудыг хийхэд
    зориг шаарддаг.
  • 14:41 - 14:44
    СториКор бидний мөнх бус
    чанарыг илчилдэг.
  • 14:44 - 14:45
    Оролцогчид тэдний ярилцлага
  • 14:45 - 14:48
    тэднийг үгүй болсноос
    хойш үлдэхийг мэднэ.
  • 14:48 - 14:50
    Аяра Баёок хэмээх эмч
  • 14:50 - 14:53
    бидэнтэй хамтран, удахгүй нас барах
    хүмүүстэй
  • 14:53 - 14:54
    ярилцахад тусалдаг байлаа.
  • 14:54 - 14:57
    Тэрээр "Хамгийн Чухал Дөрвөн Зүйл"
    гэдэг номондоо
  • 14:57 - 15:01
    хамгийн хайртай хүн чинь эсвэл та өөрөө
    өөд болохын өмнө
  • 15:01 - 15:04
    хүмүүсийн хэлэхийг хүсдэг
    дөрвөн зүйлийн талаар бичсэн:
  • 15:04 - 15:06
    баярлалаа, би танд хайртай,
  • 15:06 - 15:10
    намайг уучлаарай, би таныг
    уучилж байна.
  • 15:10 - 15:12
    Эд бол бидний бие биедээ хэлж болох
  • 15:12 - 15:14
    хамгийн хүчирхэг үгнүүд бөгөөд
  • 15:14 - 15:17
    яг энэ л СториКорын өрөөнд
    өрнөдөг.
  • 15:17 - 15:20
    Энэ бол таны хайртай хүндээ сүүлийн үгээ
    хэлэх боломж ч байж болно:
  • 15:20 - 15:23
    харуусал үгүй, хэлж амжаагүй үг үгүй.
  • 15:23 - 15:26
    Хэцүү, мөн зориг шаарддаг.
  • 15:26 - 15:31
    Гэхдээ үүний л тулд та
    амьд яваа, үгүй гэж үү?
  • 15:31 - 15:34
    Тэгэхээр, TED Шагнал.
  • 15:34 - 15:37
    Анх би хэдэн сарын өмнө
    Крисээс TED Шагнал
  • 15:37 - 15:41
    авах боломжтойг сонсоод
    тэр чигтээ гайхширч хоцорсон.
  • 15:41 - 15:44
    Тэд намайг 50 үгэнд багтах,
    маш товч хүн төрөлхтний төлөөх
  • 15:44 - 15:46
    хүслээ бэлдэхийг хүссэн.
  • 15:46 - 15:49
    Би энэ талаар бодоод,
    50 үгээ бичихэд
  • 15:49 - 15:53
    хэдэн долоо хоногийн дараа Крис залгаж
    "Хичээгээрэй" гэж хэлсэн.
  • 15:53 - 15:56
    Миний хүсэл бол:
  • 15:56 - 15:58
    Та бүхэн бидний
  • 15:58 - 16:01
    СториКороос сурсан бүх зүйлсийг
    цаашид үргэлжлүүлэн
  • 16:01 - 16:04
    дэлхий даяар түгээн,
  • 16:04 - 16:08
    дэлхийн хаана ч байгаа хэнийг ч бай,
    өөр нэгэн хүнтэй чин сэтгэлийн
  • 16:08 - 16:14
    ярилцлага хийн, түүнийгээ хадгалуулах
    боломжтой болгоход тусална уу.
  • 16:14 - 16:16
    Бид үүнийг хэрхэн хийх вэ?
  • 16:16 - 16:19
    Үүний тусламжтайгаар
  • 16:19 - 16:22
    бид ирээдүй рүү хурдан давшиж,
    хүн бүр ийм төхөөрөмжтэй
  • 16:22 - 16:24
    болох боломж нэмэгдсээр байгаа.
  • 16:24 - 16:27
    Энэ бол миний 11 жилийн өмнө
    СториКорпсыг эхлүүлж байхад
  • 16:27 - 16:30
    төсөөлөөгүй хүчтэй эд.
  • 16:30 - 16:31
    Дуу хураагууртай,
  • 16:31 - 16:34
    яаж хийхийг тайлбарлах
    боломжтой,
  • 16:34 - 16:36
    мөн дуун мэдээллийг цаашид
    дамжуулах чадалтай.
  • 16:36 - 16:39
    Эдгээр нь гол хүчин зүйлс шүү дээ.
  • 16:39 - 16:42
    Ийнхүү миний хүслийн эхний хэсэг
    хэдийн биелээд байгаа билээ.
  • 16:42 - 16:43
    Сүүлийн хоёр сарын хугацаанд,
  • 16:43 - 16:46
    манай баг СториКорыг
    ярилцлагын өрөөнөөс цааш хүргэх
  • 16:46 - 16:52
    аппликейшныг бүтээхээр шургуу хөдөлмөрлөж,
    хэн ч, хаана ч, хэдийд ч
  • 16:52 - 16:55
    ярицлага хийх боломжтой болгохоор
    хичээсэн билээ.
  • 16:55 - 16:59
    СториКорд 2 ярилцагчийн яриаг
    1 зөвлөгч чиглүүлж,
  • 16:59 - 17:03
    үүрд үлдэх ярилцлага хийдэг.
  • 17:03 - 17:06
    Харин энэ мөчид бид СториКор аппликейшны
  • 17:06 - 17:09
    эхний хувилбарыг гаргаж байна.
  • 17:09 - 17:12
    Аппликейшн таныг СториКор
    ярилцлагаар хөтлөн явах
  • 17:12 - 17:14
    цахим хөтөч бөгөөд
  • 17:14 - 17:16
    танд асуултаа сонгоход тусалж,
  • 17:16 - 17:18
    нандин ярилцлага хийхэд хэрэгтэй
  • 17:18 - 17:21
    бүхий л тусламжаар хангана.
  • 17:21 - 17:26
    Ганцхан товч даран ярилцлагыг
    Конгрессын номын сангийн архивт хадгална.
  • 17:26 - 17:29
    Технологи бол амархан хэсэг нь.
  • 17:29 - 17:32
    Жинхэнэ сорилт таны өмнө бий:
  • 17:32 - 17:34
    энэ хэрэгслийг ашиглан Америк болон
  • 17:34 - 17:38
    дэлхий даяар хэрхэн ашиглаж болохыг
    цаашид нээх.
  • 17:38 - 17:41
    Ингэснээр бид жилд мянга мянган
    ярилцлага биш
  • 17:41 - 17:44
    арав, хорь, зуун мянган ярилцлага хийх
  • 17:44 - 17:46
    боломжтой болох юм.
  • 17:46 - 17:48
    Үүнээс ч илүү байж болно.
  • 17:49 - 17:53
    Жишээ нь улс даяар
    АНУ-ын түүх судалж буй
  • 17:53 - 17:56
    ахлах ангийн сурагч бүр
    Талархлын баяраар настай хүнтэй
  • 17:56 - 18:00
    ярилцлага хийх гэрийн даалгавар
    авч байна гээд төсөөл дөө.
  • 18:00 - 18:03
    Зөвхөн тухайн амралтын өдрүүдэд
  • 18:03 - 18:08
    Америкийн нэгэн үеийн амьдрал,
    туршлагыг бичих болно.
  • 18:08 - 18:14
    (Алга ташилт)
  • 18:16 - 18:19
    Дэлхийн хаа нэгтээ хоорондоо
    сөргөлдсөн хоёр эх хүн
  • 18:19 - 18:23
    хамт суугаад, зөрчилдөөнийхөө
    талаар бус,
  • 18:23 - 18:26
    бие биенийхээ хэн гэдгийг
    мэдэхээр ярилцаж,
  • 18:26 - 18:29
    аажмаар бие биендээ итгэж
    эхэлнэ гээд төсөөл дөө.
  • 18:29 - 18:33
    Эсвэл дэлхий даяар хүмүүс
    75 насныхаа төрсөн өдрөөр
  • 18:33 - 18:35
    СториКорын ярилцлагад уригддаг
  • 18:35 - 18:37
    заншилтай болж байна гээд төсөөл дөө.
  • 18:37 - 18:39
    Таны нийгэм, хүрээллийнхэн,
  • 18:39 - 18:42
    тэтгэврийн байр, эмнэлэг,
    орон гэргүй хүмүүсийн байр,
  • 18:42 - 18:45
    шорон руу энэ төхөөрөмжтэй явж,
  • 18:45 - 18:48
    нийгэмд дуу нь хүрдэггүй
    тэдгээр хүмүүсийг хүндлэн,
  • 18:48 - 18:50
    тэднийг хэн гэдгийг, амьдралаас юу
    ухаарсныг,
  • 18:50 - 18:52
    хэрхэн дурсагдахыг хүсч байгааг
  • 18:52 - 18:53
    асууж байна гээд төсөөл.
  • 18:53 - 18:59
    (Алга ташилт)
  • 19:01 - 19:04
    Арван жилийн өмнө би аавтайгаа
    СториКор ярилцлага хийсэн.
  • 19:04 - 19:07
    Тэр сэтгэл мэдрэлийн эмч байсан ба
  • 19:07 - 19:10
    ижил хүйстнүүдийн эрхийн төлөөх
    олны танил тэмцэгч болсон.
  • 19:10 - 19:12
    Энэ бол бидний ярилцлагын үеэр
    авхуулсан зураг.
  • 19:12 - 19:15
    2 жилийн өмнөх хүртэл би
    тэр ярилцлагын талаар
  • 19:15 - 19:17
    огт бодоогүй бөгөөд
  • 19:17 - 19:21
    цоо эрүүл, 7 хоногт 40 цаг
    өвчтөнүүдээ үзэж байсан аав минь
  • 19:21 - 19:24
    гэнэт хорт хавдартай гэж
    оношлогдсон.
  • 19:24 - 19:27
    Тэр хэдхэн хоногийн дараа
    гэнэт өөд болсон.
  • 19:27 - 19:30
    Энэ бол 2012 оны 6-р сарын 28,
  • 19:30 - 19:34
    Стоунволлын бослогын ойн өдөр
    байсан.
  • 19:34 - 19:37
    Би түүнийг өнгөрсөн өдөр
    үүрийн 3 цагт
  • 19:37 - 19:39
    тэр ярилцлагыг
    анх удаагаа сонссон.
  • 19:39 - 19:41
    Манай хоёр хүүхэд жаахан ба
  • 19:41 - 19:45
    амьдралын минь тулгуур байсан
    энэ хүнтэй тэд зөвхөн
  • 19:45 - 19:49
    энэ ярилцлагаар танилцах боломжтойг
    мэдэж байлаа.
  • 19:49 - 19:54
    Би хэдий СториКорд итгэж байснаасаа
    илүүгээр итгэхгүй гэж бодсон ч,
  • 19:54 - 19:56
    тэр л мөчид би энэ ярилцлагуудын
  • 19:56 - 20:00
    ач холбогдлыг бүрэн дүүрэн,
    чин сэтгэлээсээ ойлгосон.
  • 20:00 - 20:02
    Өдөр бүр хүмүүс над дээр ирж
  • 20:02 - 20:06
    "Би аавыгаа, өвөөгөө, эмээгээ эсвэл ахыгаа
    ярилцлаганд урьсан ч болоосой.
  • 20:06 - 20:08
    Гэхдээ би дэндүү удаан хүлээсэн"
    гэж хэлдэг.
  • 20:08 - 20:10
    Одоо хэн ч дахин хүлээх
    шаардлагагүй болсон.
  • 20:10 - 20:12
    Бидний харилцаа маш хурдан,
  • 20:12 - 20:16
    дэс дараалалгүй болсон энэ үед
  • 20:16 - 20:19
    удаан хугацаанд үлдэх,
    үнэ цэнэтэй ярилцлагуудын
  • 20:19 - 20:23
    цахим архивыг бүтээхэд бидэнтэй нэгдээрэй.
  • 20:23 - 20:25
    Бидний хүүхдүүддээ зориулах бэлэг,
  • 20:25 - 20:29
    хүн байхын учир бүхий гэрээслэлийг
    бүтээхэд туслаарай.
  • 20:29 - 20:33
    Бидний хүслийг биелүүлэхэд
    таныг тусална гэж би итгэж байна.
  • 20:33 - 20:38
    Гэр бүл, найз нөхөд,
    бүр танихгүй хүнтэй ярилц.
  • 20:38 - 20:43
    Хамтдаа бид хүн төрөлхтний билиг
    ухааны цуглуулгыг бүтээн,
  • 20:43 - 20:47
    ингэхдээ арай илүү сонсож сурч,
  • 20:47 - 20:50
    арай бага орилж сурах байх.
  • 20:50 - 20:54
    Магадгүй эдгээр ярилцлагууд бидэнд
    юу үнэхээр чухал вэ гэдгийг сануулна.
  • 20:54 - 20:57
    Мөн магадгүй,
    зөвхөн магадгүй,
  • 20:57 - 21:00
    бид маш энгийн
    нэгэн үнэнийг ойлгох байх:
  • 21:00 - 21:04
    "Амь бүхэн, амьдрал бүхэн
  • 21:04 - 21:07
    тэнцүүхэн бөгөөд хязгааргүй
    үнэ цэнэтэй билээ."
  • 21:07 - 21:09
    Маш их баярлалаа.
  • 21:09 - 21:11
    (Алга ташилт)
  • 21:11 - 21:15
    Баярлалаа. Баярлалаа.
  • 21:15 - 21:17
    (Алга ташилт)
  • 21:17 - 21:20
    Баярлалаа.
  • 21:20 - 21:25
    (Алга ташилт)
Title:
Дэлхийд сонсгох түүх хүн бүрт бий
Speaker:
Дэйв Аисэй
Description:

Дэйв Аисэй хүмүүст зориулж өөрт чухал хэн нэгнийг хүндлэн залж, тэдний түүхийг сонсох боломжтой нэгэн чимээгүй газрыг бий болгохоор анхны СториКор ярилцлагын өрөөг Нью Йорк хотын Гранд Сентрал вокзалд 2003 онд нээсэн. Түүнээс хойш СториКор хүн төрөлхтний дууг хураасан хамгийн том, цор ганц цоморлиг болсон юм. Түүний TED Шагналын хүсэл: "Хүн төрөлхтний билэг ухааны энэхүү цахим цуглуулгыг цаашид өргөжүүлэх."
СториКорыг дэлхий нийтэд хүргэх түүний хүсэл болон СториКор аппликейшныг ашиглан хэрхэн ярилцлага хийж болохыг сонсоорой.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
21:38

Mongolian subtitles

Revisions