Ice Bucket Challenge-ыг эхлүүлсэн ээж
-
0:01 - 0:02Өдрийн мэнд!
-
0:02 - 0:04Та бүхний хэд нь
-
0:04 - 0:07"ALS Мөстэй хувингийн сорилт"-д
оролцсон бэ? -
0:07 - 0:09(Алга ташилт)
-
0:09 - 0:11Ураа!
-
0:11 - 0:14Би та нарт чин сэтгээлээсээ
-
0:14 - 0:17маш их талархсанаа хэлмээр байна.
-
0:17 - 0:19Та нар ALS өвчний холбоо
-
0:19 - 0:25125 сая америк долларын
хандив босгосныг мэдэх үү? -
0:25 - 0:28Ураа!
(Алга ташилт) -
0:31 - 0:352011 оны зун буцаад очъё.
-
0:35 - 0:37Манай гэр бүл, хүүхдүүд бүгд том болсон.
-
0:37 - 0:38Бидний үүр хоосон болсон байлаа,
-
0:38 - 0:41иймээс бид гэр бүлээрээ амрахаар шийдсэн.
-
0:41 - 0:43Миний охин Жен, хүргэн хоёр маань
-
0:43 - 0:45Нью-Йоркоос ирсэн.
-
0:45 - 0:46Хамгийн бага хүү Эндрю
-
0:46 - 0:49Чарльзтаун дах гэрээсээ ирсэн.
-
0:49 - 0:51Тэр Бостонд ажиллаж байсан юм.
-
0:51 - 0:52Мөн манай хүү Пит
-
0:52 - 0:55Бостоны коллежиийн багт бейсбол,
-
0:55 - 0:58мөн Европт мэргэжлийн
бейсболын багт байсан. -
0:58 - 1:03Даатгал зардаг байсан тэрээр
гэртээ бидэн дээр ирсэн. -
1:03 - 1:04Нэгэн орой би
-
1:04 - 1:06Питтэй шар айраг ууж байхад
-
1:06 - 1:08тэр над руу хараад
ингэж хэлсэн: -
1:08 - 1:10"Ээж ээ, мэдэхгүй юм даа,
-
1:10 - 1:14гэхдээ даатгал зарах нь
миний сонирхол биш юм шиг байна. -
1:14 - 1:20Би өөрийнхөө бүрэн чадавхид хүрч
чадахгүй байгаа мэт санагдаж байна. -
1:20 - 1:23Энэ миний амьдралын зорилго биш
гэж бодож байна" гэв. -
1:23 - 1:27Тэгээд тэр "Нээрээ, ээж ээ,
-
1:27 - 1:30Би амралт дуусахаас өмнө явах ёстой,
-
1:30 - 1:34манай лигийн баг сүүлийн шатанд шалгарсан.
-
1:34 - 1:39Иймээс би Бостон руу буцах ёстой,
багийнхныхаа урмыг хугалмааргүй байна. -
1:39 - 1:42Харамсалтай нь, би ажилдаа
бейсболд дуртай шигээ -
1:42 - 1:44дуртай биш" гэсэн.
-
1:44 - 1:47Ингээд Пит түрүүлээд
гэр бүлийн амралтнаас буцаж -
1:47 - 1:49ээжийгээ гомдоосон.
-
1:49 - 1:53Тэгээд бид дөрвөн өдрийн дараа
эцсийн шатны -
1:53 - 1:56тоглолтыг үзэхээр очлоо.
-
1:56 - 1:59Бид тоглолт үзэж байв.
Пит талбай дээр байсан. -
1:59 - 2:01Шидсэн бөмбөг ойртон ирсээр
-
2:01 - 2:03түүний бугуйг оночихов.
-
2:03 - 2:06Өө, Пит минь.
-
2:06 - 2:08Түүний бугуй нь яг ийм болсон.
-
2:08 - 2:10Дараагийн зургаан сарын турш
-
2:10 - 2:12Пит Бостон дах гэр лүүгээ буцан,
-
2:12 - 2:15дургүй ажлаа хийж,
-
2:15 - 2:17эмчид үзүүлж,
-
2:17 - 2:19ажиллагаагүй болсон бугуй нь
-
2:19 - 2:21яасныг мэдэхийг оролдож байлаа.
-
2:21 - 2:23Зургаан сарын дараа, 3-р сард
-
2:23 - 2:24нөхөр бид хоёр луу залгаж:
-
2:24 - 2:26"Ээж ээ, аав аа, энд нэг эмч
-
2:26 - 2:29бугуйг минь оношилсон.
-
2:29 - 2:33Эмчийн уулзалтанд хамт очих уу?" гэлээ.
-
2:33 - 2:35Би "Тэгэлгүй яахав. Бид очноо" гэв.
-
2:35 - 2:38Тэр өглөө Пит, Жон бид гурав
-
2:38 - 2:40босч хувцаслаад
-
2:40 - 2:42тус тусдаа машиндаа суугаад явсан.
-
2:42 - 2:43Учир нь үзлэгийн дараа
-
2:43 - 2:47өөрсдийн ажилдаа явах байлаа.
-
2:47 - 2:49Бид мэдрэлийн эмчийн өрөөнд орж сууцгаав.
-
2:49 - 2:51Дөрвөн эмч орж ирэн,
-
2:51 - 2:53ахлах эмч нь суудалдаа суусан.
-
2:53 - 2:56Тэр "За Пит, бид бүх шинжилгээний
хариуг харлаа. -
2:56 - 2:59Энэ бол булгарсан,
-
2:59 - 3:02хугарсан,
-
3:02 - 3:04мэдрэлийн эсийн гэмтэлтэй,
-
3:04 - 3:06халдвар авсан эсвэл
-
3:06 - 3:09Лаямын өвчтэй бугуй аль нь ч биш."
-
3:09 - 3:13Түүний хянамгай жагсаалт
үргэлжилсээр байхад -
3:13 - 3:15би дотроо яг юу гэх гээд
-
3:15 - 3:18байгаа юм бол доо гэж бодож суусан.
-
3:18 - 3:20Ингээд эмч өвдөг дээрээ гараа тавиад,
-
3:20 - 3:23миний 27 настай хүү рүү эгцлэн хараад:
-
3:23 - 3:27"Би 27-той залууд үүнийг
яаж хэлэхээ мэдэхгүй байна. -
3:27 - 3:30Пит, чи ALS-тэй юм байна" гэсэн.
-
3:30 - 3:33ALS гэнээ?
-
3:33 - 3:3780 настай аав нь ALS-тэй
нэг найз надад байсан. -
3:37 - 3:39Би нөхөр лүүгээ, тэр над руу харлаа.
-
3:39 - 3:42Бид эмч лүү харж "ALS гэнээ?
-
3:42 - 3:44За ямар эмчилгээ хийх вэ? Хийлгэе.
-
3:44 - 3:48Бид юу хийх үү? Алив ээ."
-
3:48 - 3:50Эмч бидэн рүү харж:
"Ноён болон хатагтай Фрейтиз, -
3:50 - 3:52үүнийг хэлэхэд маш харамсалтай байна.
-
3:52 - 3:57Гэхдээ ямар нэг эмчилгээ эсвэл
эдгээх арга байхгүй." -
3:57 - 4:00Бид хамгийн муу яллагдагчид байлаа.
-
4:00 - 4:02Бид Лу Геригээс хойш 75 жилийн турш
-
4:02 - 4:04энэ өвчинтэй тэмцэх талаар
-
4:04 - 4:10ямар ч ахиц гараагүй
гэдгийг ойлгоогүй байсан. -
4:10 - 4:13Ингээд бид гэртээ харьж Жен болон Дэн
-
4:13 - 4:15Уол Стрийтээс нисч ирэн,
-
4:15 - 4:18Эндрю Чарльзтаунаас гэр лүүгээ,
-
4:18 - 4:20харин Пит Бостоны коллежоос
-
4:20 - 4:23найз охин Жулигээ авчирахаар явсан.
-
4:23 - 4:25Онош гарснаас зургаан цагийн дараа
-
4:25 - 4:28бид хамтдаа тойрч суугаад
оройн хоол идэнгээ -
4:28 - 4:30ярилцаж суулаа.
-
4:30 - 4:33Тэр орой хоол би хийснээ ч санахгүй байна.
-
4:33 - 4:40Гэтэл манай удирдагч Пит
цаашид яахыг шийдсэн. -
4:40 - 4:43Тэр бидэнтэй яг л багийнхаа шинэ
гишүүнтэй ярьж байгаа юм шиг ярьсан. -
4:43 - 4:46Тэр хэлэхдээ "Бид одоо
сэтгэл санаагаар унахгүй, -
4:46 - 4:49эргэж харахгүй,
-
4:49 - 4:51урагшаа л харна.
-
4:51 - 4:57Дэлхийг өөрчлөх ямар гайхалтай
боломж бидэнд байна гээч? -
4:57 - 4:59Би энэ ALS өвчний
хүлээн зөвшөөрөхийн аргагүй -
4:59 - 5:02нөхцөл байдлыг өөрчилнө.
-
5:02 - 5:04Бид байдлыг огцом өөрчилж,
-
5:04 - 5:08сайн үйлсийг дэмжигч Билл Гейтс
шиг хүмүүст хүргэнэ" гэсэн. -
5:08 - 5:12Ингээд л боллоо.
Бидний цаашдын зам тодорхой болсон. -
5:12 - 5:14Дараа дараачийн хэдэн өдөр, сар,
-
5:14 - 5:17долоо хоногт бидний ах, эгч нар,
-
5:17 - 5:20гэр бүлийнхэн маань ирж,
-
5:20 - 5:22Фрейтийн багийн цувааг үүсгэж байлаа.
-
5:22 - 5:25Авга ах Дейв веб мастер,
-
5:25 - 5:27авга ах Арти нягтлан бодогч,
-
5:27 - 5:30авга эгч Дана график зураач,
-
5:30 - 5:33харин бага хүү Эндрю
-
5:33 - 5:36ажлаасаа гарч
Чарльзтаун дах гэрээ орхин -
5:36 - 5:40"Би Питийн асрагч болно" гэсэн юм.
-
5:40 - 5:43Дээрээс нь түүний ангийнхан, багийнхан,
-
5:43 - 5:45ажлын хамт олон гээд л Питийн амьдралдаа
-
5:45 - 5:48нөлөөлж чадсан бүх хүн,
-
5:48 - 5:52түүний үүсгэсэн хүрээлэл
хоорондоо холбогдож -
5:52 - 5:56Фрейтийн Багийг бүрдүүллээ.
-
5:56 - 5:58Онош гарснаас зургаан сарын дараа,
-
5:58 - 6:03Питийн хийсэн ухуулгын ажлыг үнэлж нэгэн
эрдэм шинжилгээний хурал дээр шагнасан. -
6:03 - 6:06Тэр маш цэцэн цэлмэг үг хэлсэн,
-
6:06 - 6:09түүний ярианы дараа
хэлэлцүүлэг болж, -
6:09 - 6:11эмийн компаний захирлууд,
-
6:11 - 6:14биохимич болон эмч нар оролцсон.
-
6:14 - 6:16Би тэнд суугаад сонсож байхад
-
6:16 - 6:19ярьсан зүйлсийн ихэнх нь ойлгогдоогүй.
-
6:19 - 6:22Би ШУ-ны хичээлээс
аль болох бултдаг байсан. -
6:22 - 6:25Гэхдээ энэ хүмүүсийг харан сонсож байхад,
-
6:25 - 6:27тэд "Би ингэдэг, би тэгдэг" гэх нь
-
6:27 - 6:31тэдний хооронд танил биш
байдал үүсгэсэн. -
6:31 - 6:35Хэлэлцүүлэг дуусахад
-
6:35 - 6:36асуулт хариулт эхэлсэн.
-
6:36 - 6:39Тэгээд л би шууд гараа өргөн
-
6:39 - 6:40микрофон авч
-
6:40 - 6:42тэдэн рүү харан "ALS өвчнийг судалдаг
-
6:42 - 6:44та бүхэнд маш их баярлалаа.
-
6:44 - 6:46Бидэнд энэ нь маш чухал.
-
6:46 - 6:48Гэхдээ би
-
6:48 - 6:50та нарын биеийг хэллэгийг ажиглан
-
6:50 - 6:52яриаг чинь сонсож суулаа.
-
6:52 - 6:57Энд хамтын ажиллагаа явагдаж
байгаа мэт санагдахгүй байна. -
6:57 - 7:00Зөвхөн энэ ч биш, үүнээс гадна
-
7:00 - 7:05хийх ажил, үр дүнгийн
хүснэгт, үзүүлэлт хаана байгаа вэ? -
7:05 - 7:09Энэ өрөөнөөс гараад
та нар юу хийх вэ?" гэж асуусан. -
7:09 - 7:12Ингээд намайг хойшоо харахад
-
7:12 - 7:19200 нүд над руу цоо ширтэж байлаа.
-
7:19 - 7:22Ингээд би тэр өрөөнд байсан
-
7:22 - 7:27эвгүй зүйлийн талаар ярьснаа ойлгосон.
-
7:27 - 7:30Ингэж л миний зорилго эхэлсэн.
-
7:30 - 7:33Ирэх хоёр жилийн турш
-
7:33 - 7:36Пит бид хоёрт сайн, муу
олон зүйл тохиолдсон. -
7:36 - 7:38Пит багахан хэмжээний
эм хэрэглэж эхэлсэн. -
7:38 - 7:41ALS-тэй хүмүүст энэ нь хонгилын үзүүрт
харагдах гэрэл байсан. -
7:41 - 7:43Энэ бол 3-р шатны туршилт.
-
7:43 - 7:48Зургаан сарын дараа мэдээ ирэхэд
ямар ч үр нөлөө өгөөгүй байлаа. -
7:48 - 7:50Бид гадаадад эмчилгээ
хийлгэх ёстой байсан ч, -
7:50 - 7:53төлөвлөгөө нурсан юм.
-
7:53 - 7:54Иймээс дараагийн хоёр жилийн турш
-
7:54 - 7:59хүүгээ өдөр бүр бага, багаар
-
7:59 - 8:02холдохыг нь харсаар байлаа.
-
8:02 - 8:05Хоёр жил хагасын өмнө
-
8:05 - 8:08Пит бейсболын талбайд
ялалт байгуулж байсан бол -
8:08 - 8:12өнөөдөр харин бүх бие нь мэдээгүй болсон.
-
8:12 - 8:14Тэр толгойгоо өндийлгөж чадахгүй,
-
8:14 - 8:17мотортой тэргэнцэртэй болсон.
-
8:17 - 8:19Тэр хоолоо залгиж идэж чадахгүй,
-
8:19 - 8:21тусгай хооллох соруултай болсон.
-
8:21 - 8:24Ярьж ч чадахгүй.
-
8:25 - 8:29Нүдний харцны технологи ашиглан,
-
8:29 - 8:31авиа гаргадаг төхөөрөмжөөр ярьдаг.
-
8:31 - 8:32Бид уушгийг нь
байнга ажигладаг, -
8:32 - 8:35учир нь түүний өрц нь суларсаар байгаа.
-
8:35 - 8:40Нэг л өдөр түүнийг хүчилтөрөгчийн
аппаратанд оруулах эсэхээ шийднэ. -
8:40 - 8:45ALS хүний бүх хөдөлгөөнийг булаадаг,
-
8:45 - 8:49гэхдээ тархи нь хэвийн ажилласаар байдаг.
-
8:50 - 8:54Ингээд 2014 оны 7 сарын 4-нд
-
8:54 - 8:59Лу Геригийн 75 жилийн ойн
илтгэл болоход -
8:59 - 9:04MLB.com-оос Питийг Bleaher Report-д
нийтлэл бичихийг хүссэн. -
9:04 - 9:11Энэ маш чухал үйл явдал байсан, учир нь
тэр үүнийг нүднийхээ харцаар бичсэн. -
9:11 - 9:1820 өдрийн дараа мөс хайлж эхэлсэн.
-
9:18 - 9:227-р сарын 27-нд Питийн Нью-Йорк дах
өрөөний найз нь -
9:22 - 9:25тэнд байдаг Пэт Күин гэдэг
ALS-тэй хүнийг илэрхийлсэн -
9:25 - 9:29"Күиний Төлөө" гэсэн бичигтэй цамц,
-
9:29 - 9:31Бостон коллежийн шорт өмссөн.
-
9:31 - 9:35Тэр "Би ALS-ийн Мөстэй хувингийн
сорилтонд оролцож байна" гэж хэлээд -
9:35 - 9:38хувинтай мөсөө толгой дээрээ асгасан.
-
9:38 - 9:42"Ингээд би ......-г нэр дэвшүүлж байна"
хэмээн Бостон руу дамжуулсан. -
9:42 - 9:46Тэр өдөр 7-р сарын 27 байсан.
-
9:46 - 9:48Дараагийн хэдэн өдөр бидний нүүр хуудас,
-
9:48 - 9:51гэр бүл, найз нөхдөөр дүүрэн байсан.
-
9:51 - 9:53Хэрвээ та ухрааж үзээгүй бол
Фэйсбүүкийн нэг сайхан зүйл нь -
9:53 - 9:56он сараа буцаж харж болдог.
-
9:56 - 10:00Та нар авга ах Арти яаж хөглөснийг
харах хэрэгтэй. -
10:00 - 10:03Энэ хамгийн гайхалтай нь байсан ба
-
10:03 - 10:06хоёр дах өдрөө л болсон байх.
-
10:06 - 10:10Дөрөв дэх өдөр нь Фэйсбүүк хуудасгүй
-
10:10 - 10:12вебмастер Дейвээс
-
10:12 - 10:14мессэж ирлээ.
-
10:14 - 10:17"Нэнси, юу гээч нь болоод байна?"
-
10:17 - 10:21Питийн веб рүү хүн орох бүрт
түүнд мэдээлэл ирдэг ба -
10:21 - 10:24түүний утас дэлбэрэх шахаж байлаа.
-
10:24 - 10:26Бид бүгд хамтдаа суугаад шалгатал
-
10:26 - 10:29мөнгө орж ирж буйг мэдсэн.
Гайхалтай! -
10:29 - 10:32Бид хүмүүст мэдлэг өгснөөр
хандив цуглахыг ойлгож байсан ч -
10:32 - 10:35хэдхэн өдөр болно гэж мэдээгүй.
-
10:35 - 10:40Бид цуглаад татвараас чөлөөлөх
дугаарыг вебсайт дээрээ байршуулаад л -
10:40 - 10:43цааш үргэлжлүүлсэн.
-
10:43 - 10:45Нэг дэх долоо хоногт Бостоны
хэвлэл мэдээллийн хэрэгсэл. -
10:45 - 10:48Хоёр дах долоо хоногт
үндэсний хэмжээний хэвлэл мэдээлэл. -
10:48 - 10:51Хоёр дах долоо хоног дээр манай хөрш
-
10:51 - 10:53манай хаалгыг онгойлгоод
-
10:53 - 10:55гал тогоо руу пицца шидээд:
-
10:55 - 10:58"Та нарт хоол хэрэгтэй гэж бодлоо" гэсэн.
-
10:58 - 11:01(Инээд)
-
11:01 - 11:05Гурав дах долоо хоногт
одууд Entertainment Tonight, -
11:05 - 11:07Access Hollywood нэвтрүүлэгт оролцсон.
-
11:07 - 11:13Дөрөв дэх долоо хоног гэхэд
дэлхий даяар, BBC телевиз, Ирландын радио. -
11:13 - 11:16Та нар "Орчуулганд төөрсөн нь"
киног үзсэн үү? -
11:16 - 11:18Манай нөхөр Японы телевизийн
нэвтрүүлэгт орсон. -
11:18 - 11:20Их сонирхолтой байсан.
-
11:20 - 11:22(Инээд)
-
11:22 - 11:27Тэр алдартай бичлэгүүд,
-
11:27 - 11:32Пол Биссонеттийн мөсөн
оргилын видео үнэхээр гайхалтай. -
11:32 - 11:35Дублины гэлэнмаа нарынх ямар байсан бэ?
-
11:35 - 11:36Үзсэн хүн байна уу?
-
11:36 - 11:39Үнэхээр гайхалтай байсан.
-
11:39 - 11:41ЖэйТи буюу Жастин Тимберлейк.
-
11:41 - 11:45Тэгэхэд л түүнийг хамгийн том
од гэдгийг мэдсэн. -
11:45 - 11:48Би мессэжээ харсан чинь
-
11:48 - 11:53манай эгч "ЖэйТи! ЖэйТи!"
гэж бичсэн байсан. -
11:53 - 11:56Германы канцлер Ангела Меркел.
-
11:56 - 11:58Гайхалтай.
-
11:58 - 12:00Мөн ALS-тэй өвчтөнүүдийн болон
-
12:00 - 12:03гэр бүлийнхнийх нь хамгийн
дуртай нь аль нь гээч? -
12:03 - 12:05Бүгдээрээ.
-
12:05 - 12:10Учир нь энэ танигдаагүй,
санхүүжилтгүй, ховор өвчнийг -
12:10 - 12:16"АLS, ALS" гэж дахин дахин
хэлэхийг сонссон. -
12:16 - 12:20Итгэмээргүй байсан.
-
12:20 - 12:22Харин үгүйсгэгчдийн тухайд
-
12:22 - 12:24хэдэн тоо баримт дурдъя л даа.
-
12:24 - 12:27Тэгэхээр ALS Холбоо нь
-
12:27 - 12:31оны эцсээр 160 сая ам. доллар
цуглуулна гэж бодсон. -
12:31 - 12:34Кэмбриджийн ALS TDI,
-
12:34 - 12:363 сая доллар босгосон.
-
12:36 - 12:37Юу гээч?
-
12:37 - 12:40Тэд өөрсдийн бүтээсэн
эмийн туршилтыг хийсэн. -
12:40 - 12:44Санхүүжилтгүй гурван жил болсон байсан.
-
12:44 - 12:45Хоёр сар,
-
12:45 - 12:47энэ эм хоёр сарын дараа гарна.
-
12:47 - 12:51(Алга ташилт)
-
12:54 - 12:59Мөн YouTube-н тооцоолсноор,
-
12:59 - 13:06150 улс ALS-ын Мөстэй хувингийн
сорилтод оролцсон. -
13:06 - 13:12Фэйсбүүк дээр 2,5 сая бичлэг тавигдаж,
-
13:12 - 13:16би ч гайхалтай адал явдалтай учирч
-
13:16 - 13:18өнгөрсөн долоо хоногт
Фэйсбүүк байранд зочилсон. -
13:18 - 13:21Би тэдэнд "Манай гэрт ямар байсныг
би мэдэж байна. -
13:21 - 13:24Танай энд ямар байсныг
төсөөлөхгүй байна" гэсэн. -
13:24 - 13:28"Гайхмаар!" л гэж тэр хэлсэн.
-
13:28 - 13:33Манай гэр бүлийн дуртай
бичлэг аль нь вэ гэж үү? -
13:33 - 13:37Билл Гейтс.
-
13:37 - 13:40Яагаад гэвэл Питийг оношлогдсон орой
-
13:40 - 13:46ALS-ыг Билл Гейтс шиг хүмүүст
таниулна гэж байсан. -
13:47 - 13:49Тэгээд тэр үүнийгээ хийсэн.
-
13:49 - 13:51Нэг дэх зорилго маань биелсэн.
-
13:51 - 13:53Харин одоо эмчилгээний талаар.
-
13:53 - 13:59(Алга ташилт)
-
14:03 - 14:06За энэ их мөсний дараа,
-
14:06 - 14:07энэ явдал нь
-
14:07 - 14:11толгой дээрээ мөс асгахаас
хамаагүй илүү гэдгийг мэдэж байсан. -
14:11 - 14:12Гэхдээ та бүхэнд
-
14:12 - 14:15хэдэн зүйлийг сануулахыг хүслээ.
-
14:15 - 14:17Эхнийх нь,
-
14:17 - 14:19та өглөө бүр сэрэхдээ,
-
14:19 - 14:24та эерэг амьдрахыг сонгож болно.
-
14:24 - 14:27Та нараас хэн нэг нь
-
14:27 - 14:29намайг өглөө бүр байдгаараа эвхрээд,
-
14:29 - 14:32хөнжлөө толгой дээрээ нөмөрсөн
байвал намайг буруутгах уу? -
14:32 - 14:34Үгүй, хэн ч буруутгана гэж бодохгүй байна,
-
14:34 - 14:37гэхдээ Пит бидэнд өглөө сэрээд л
эерэг, идэвхтэй байх -
14:37 - 14:40урам зоригийг өгдөг.
-
14:40 - 14:43Би дэмжлэгийн бүлэгт явахаа больсон,
-
14:43 - 14:46учир нь тэндхийн хүн бүр
-
14:46 - 14:48зүлгээ химийн бодисоор шүрсэнээс болж
-
14:48 - 14:49ALS туссан гэж байсан.
-
14:49 - 14:51Би "Тэгж бодохгүй байна" гээд л
-
14:51 - 14:55бүх л сөрөг зүйлээс хол байхыг хүссэн.
-
14:55 - 14:58Та нарт үлдээх хоёр дах санаа маань
-
14:58 - 15:01сорилтонд орж байсан хүмүүс
-
15:01 - 15:04оюун ухааны хувьд маш хүчтэй байж
-
15:04 - 15:08түүнийг давж байсан.
-
15:08 - 15:10Пит одоо ч бейсболын тоглолтонд очдог,
-
15:10 - 15:13мөн багийнхантайгаа сууж
-
15:13 - 15:16хооллох зориулалттай соруулаа
-
15:16 - 15:17хашаанаас нь өлгөдөг.
-
15:17 - 15:19Тэрийг нь өлгөж
байгаа хүүхдүүдийг харвал тэд -
15:19 - 15:21"Пит, болж байна уу?"
"Тийм ээ." -
15:21 - 15:24Ингээд тэд гэдсэнд нь хийнэ.
-
15:24 - 15:28Яагаад гэвэл Пит
тэднийг бодит байдлыг харж, -
15:28 - 15:31түүний хэзээ ч бууж өгөхгүйг
мэдээсэй гэж хүсдэг юм. -
15:31 - 15:33Та бүхэнд үлдээх гурав дах санаа нь
-
15:33 - 15:37хэрвээ та хүлээн зөвшөөрөхийн аргагүй
-
15:37 - 15:40нөхцөл байдалтай тулгарвал
-
15:40 - 15:44таныг чадах чинээгээрээ гүн ухаж
-
15:44 - 15:46ээж баавгайгаа олж,
-
15:46 - 15:49цаашаа явахыг хүсч байна.
-
15:49 - 15:54(Алга ташилт)
-
16:23 - 16:25Баярлалаа.
-
16:25 - 16:29(Алга ташилт)
-
16:29 - 16:31Ярих цаг маань дуусч байгааг
мэдэж байна. -
16:31 - 16:32Гэхдээ би нэг зүйл хэлье.
-
16:32 - 16:35Хүү минь надад зөндөө бэлэг өгсөн.
-
16:35 - 16:38Сүүлийн 29 жилийн турш
-
16:38 - 16:42Пит Фрейтизийн ээж байх
-
16:42 - 16:44нэр хүндтэй үүрэг надад ногдсон.
-
16:44 - 16:49Пит Фрейтиз бүх амьдралынхаа турш
уриалагч, удирдагч байсан. -
16:49 - 16:51Тэр сайхан сэтгэлтэй байсан болохоор
-
16:51 - 16:55тэр нь түүнд буцаж ирсэн.
-
16:55 - 17:01Тэр энэ дэлхийд яах гэж ирснээ мэддэг.
-
17:01 - 17:04Гайхалтай бэлэг шүү.
-
17:04 - 17:07Миний хүүгийн надад өгсөн
дараачийн гайхалтай бэлэг бол -
17:07 - 17:10миний амьдралын зорилго.
-
17:10 - 17:12Одоо би яагаад энд байгаагаа мэднэ.
-
17:12 - 17:15Би хүүгээ аварна,
-
17:15 - 17:18хэрэв Питийн хувьд амжихгүй байсан ч,
-
17:18 - 17:20би үргэлжлүүлэн ажиллах болно,
-
17:20 - 17:24тэгж байж өөр нэг ээж надтай
адил зовлон туулахгүй. -
17:24 - 17:27Гуравдугаарт хэлэхэд,
-
17:27 - 17:30миний хүүгийн өгсөн бэлэг бол
-
17:30 - 17:32тэр нэгэн гайхамшигт
-
17:32 - 17:33үйл явдалтай сар болох
-
17:33 - 17:372014 оны 8 сар.
-
17:37 - 17:43Оношлогдсон оройноо авчирахаар
явсан найз охин, одоогийн эхнэр Жули болон -
17:43 - 17:52Пит надад миний ач охин
Люси Фитзжералд Фрейтизийг бэлэглэсэн. -
17:52 - 17:57Люси төрөх ёстой хугацаанаасаа
хоёр долоо хоногийн өмнө -
17:57 - 17:59анхаарлын тэмдэг болон
-
17:59 - 18:032014 оны 8 сарын 31-нд мэндэлсэн.
-
18:05 - 18:14(Алга ташилт)
-
18:14 - 18:18Та нарт Питийн ангийнхан, хамт олон,
-
18:18 - 18:25мөн багийнхандаа хэлдэг байсан
үгийг хэлье. -
18:25 - 18:28Тэмүүлэлтэй бай.
-
18:28 - 18:31Чин сэтгэлээсээ бай.
-
18:31 - 18:34Хөдөлмөрч бай.
-
18:34 - 18:38Бас агуу байхаа мартуузай.
-
18:38 - 18:40Баярлалаа.
(Алга ташилт)
- Title:
- Ice Bucket Challenge-ыг эхлүүлсэн ээж
- Speaker:
- Нэнси Фрэйтиз
- Description:
-
27 настай Пит Фрэйтиз бэйсболын тоглолтын үеэр бугуйгаа гэмтээсний дараа гэнэтийн онош сонссон. Түүний яс хугарсан биш, харин ALS өвчин туссан байсан. Лу Геригийн өвчин гэгддэг ALS нь хүнийг тахир дутуу болгож, бүр үхэлд хүргэдэг ба ямар ч эмчилгээгүй.
Түүний ээж Нэнси Фрэйтиз гэр бүлээрээ хэрхэн ALS Мөстэй хувингийн сорилтыг зохион байгуулж Жастин Тимбэрлэйкээс эхлээд Билл Гэйтсийг хүртэл оролцуулсан талаар энэхүү илтгэлдээ ярина. Хэрвээ та энэ сорилтод оролцож байсан бол дараагийн алхмаа хийж бичлэгээ хуваалцсан шигээ энэ илтгэлийг ч бас хуваалцаарай. - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 18:53
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Tuya Bat accepted Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge | ||
Tuya Bat edited Mongolian subtitles for Meet the mom who started the Ice Bucket Challenge |