Return to Video

Ice Bucket Challenge-ыг эхлүүлсэн ээж

  • 0:01 - 0:02
    Өдрийн мэнд!
  • 0:02 - 0:04
    Та бүхний хэд нь
  • 0:04 - 0:07
    "ALS Мөстэй хувингийн сорилт"-д
    оролцсон бэ?
  • 0:07 - 0:09
    (Алга ташилт)
  • 0:09 - 0:11
    Ураа!
  • 0:11 - 0:14
    Би та нарт чин сэтгээлээсээ
  • 0:14 - 0:17
    маш их талархсанаа хэлмээр байна.
  • 0:17 - 0:19
    Та нар ALS өвчний холбоо
  • 0:19 - 0:25
    125 сая америк долларын
    хандив босгосныг мэдэх үү?
  • 0:25 - 0:28
    Ураа!
    (Алга ташилт)
  • 0:31 - 0:35
    2011 оны зун буцаад очъё.
  • 0:35 - 0:37
    Манай гэр бүл, хүүхдүүд бүгд том болсон.
  • 0:37 - 0:38
    Бидний үүр хоосон болсон байлаа,
  • 0:38 - 0:41
    иймээс бид гэр бүлээрээ амрахаар шийдсэн.
  • 0:41 - 0:43
    Миний охин Жен, хүргэн хоёр маань
  • 0:43 - 0:45
    Нью-Йоркоос ирсэн.
  • 0:45 - 0:46
    Хамгийн бага хүү Эндрю
  • 0:46 - 0:49
    Чарльзтаун дах гэрээсээ ирсэн.
  • 0:49 - 0:51
    Тэр Бостонд ажиллаж байсан юм.
  • 0:51 - 0:52
    Мөн манай хүү Пит
  • 0:52 - 0:55
    Бостоны коллежиийн багт бейсбол,
  • 0:55 - 0:58
    мөн Европт мэргэжлийн
    бейсболын багт байсан.
  • 0:58 - 1:03
    Даатгал зардаг байсан тэрээр
    гэртээ бидэн дээр ирсэн.
  • 1:03 - 1:04
    Нэгэн орой би
  • 1:04 - 1:06
    Питтэй шар айраг ууж байхад
  • 1:06 - 1:08
    тэр над руу хараад
    ингэж хэлсэн:
  • 1:08 - 1:10
    "Ээж ээ, мэдэхгүй юм даа,
  • 1:10 - 1:14
    гэхдээ даатгал зарах нь
    миний сонирхол биш юм шиг байна.
  • 1:14 - 1:20
    Би өөрийнхөө бүрэн чадавхид хүрч
    чадахгүй байгаа мэт санагдаж байна.
  • 1:20 - 1:23
    Энэ миний амьдралын зорилго биш
    гэж бодож байна" гэв.
  • 1:23 - 1:27
    Тэгээд тэр "Нээрээ, ээж ээ,
  • 1:27 - 1:30
    Би амралт дуусахаас өмнө явах ёстой,
  • 1:30 - 1:34
    манай лигийн баг сүүлийн шатанд шалгарсан.
  • 1:34 - 1:39
    Иймээс би Бостон руу буцах ёстой,
    багийнхныхаа урмыг хугалмааргүй байна.
  • 1:39 - 1:42
    Харамсалтай нь, би ажилдаа
    бейсболд дуртай шигээ
  • 1:42 - 1:44
    дуртай биш" гэсэн.
  • 1:44 - 1:47
    Ингээд Пит түрүүлээд
    гэр бүлийн амралтнаас буцаж
  • 1:47 - 1:49
    ээжийгээ гомдоосон.
  • 1:49 - 1:53
    Тэгээд бид дөрвөн өдрийн дараа
    эцсийн шатны
  • 1:53 - 1:56
    тоглолтыг үзэхээр очлоо.
  • 1:56 - 1:59
    Бид тоглолт үзэж байв.
    Пит талбай дээр байсан.
  • 1:59 - 2:01
    Шидсэн бөмбөг ойртон ирсээр
  • 2:01 - 2:03
    түүний бугуйг оночихов.
  • 2:03 - 2:06
    Өө, Пит минь.
  • 2:06 - 2:08
    Түүний бугуй нь яг ийм болсон.
  • 2:08 - 2:10
    Дараагийн зургаан сарын турш
  • 2:10 - 2:12
    Пит Бостон дах гэр лүүгээ буцан,
  • 2:12 - 2:15
    дургүй ажлаа хийж,
  • 2:15 - 2:17
    эмчид үзүүлж,
  • 2:17 - 2:19
    ажиллагаагүй болсон бугуй нь
  • 2:19 - 2:21
    яасныг мэдэхийг оролдож байлаа.
  • 2:21 - 2:23
    Зургаан сарын дараа, 3-р сард
  • 2:23 - 2:24
    нөхөр бид хоёр луу залгаж:
  • 2:24 - 2:26
    "Ээж ээ, аав аа, энд нэг эмч
  • 2:26 - 2:29
    бугуйг минь оношилсон.
  • 2:29 - 2:33
    Эмчийн уулзалтанд хамт очих уу?" гэлээ.
  • 2:33 - 2:35
    Би "Тэгэлгүй яахав. Бид очноо" гэв.
  • 2:35 - 2:38
    Тэр өглөө Пит, Жон бид гурав
  • 2:38 - 2:40
    босч хувцаслаад
  • 2:40 - 2:42
    тус тусдаа машиндаа суугаад явсан.
  • 2:42 - 2:43
    Учир нь үзлэгийн дараа
  • 2:43 - 2:47
    өөрсдийн ажилдаа явах байлаа.
  • 2:47 - 2:49
    Бид мэдрэлийн эмчийн өрөөнд орж сууцгаав.
  • 2:49 - 2:51
    Дөрвөн эмч орж ирэн,
  • 2:51 - 2:53
    ахлах эмч нь суудалдаа суусан.
  • 2:53 - 2:56
    Тэр "За Пит, бид бүх шинжилгээний
    хариуг харлаа.
  • 2:56 - 2:59
    Энэ бол булгарсан,
  • 2:59 - 3:02
    хугарсан,
  • 3:02 - 3:04
    мэдрэлийн эсийн гэмтэлтэй,
  • 3:04 - 3:06
    халдвар авсан эсвэл
  • 3:06 - 3:09
    Лаямын өвчтэй бугуй аль нь ч биш."
  • 3:09 - 3:13
    Түүний хянамгай жагсаалт
    үргэлжилсээр байхад
  • 3:13 - 3:15
    би дотроо яг юу гэх гээд
  • 3:15 - 3:18
    байгаа юм бол доо гэж бодож суусан.
  • 3:18 - 3:20
    Ингээд эмч өвдөг дээрээ гараа тавиад,
  • 3:20 - 3:23
    миний 27 настай хүү рүү эгцлэн хараад:
  • 3:23 - 3:27
    "Би 27-той залууд үүнийг
    яаж хэлэхээ мэдэхгүй байна.
  • 3:27 - 3:30
    Пит, чи ALS-тэй юм байна" гэсэн.
  • 3:30 - 3:33
    ALS гэнээ?
  • 3:33 - 3:37
    80 настай аав нь ALS-тэй
    нэг найз надад байсан.
  • 3:37 - 3:39
    Би нөхөр лүүгээ, тэр над руу харлаа.
  • 3:39 - 3:42
    Бид эмч лүү харж "ALS гэнээ?
  • 3:42 - 3:44
    За ямар эмчилгээ хийх вэ? Хийлгэе.
  • 3:44 - 3:48
    Бид юу хийх үү? Алив ээ."
  • 3:48 - 3:50
    Эмч бидэн рүү харж:
    "Ноён болон хатагтай Фрейтиз,
  • 3:50 - 3:52
    үүнийг хэлэхэд маш харамсалтай байна.
  • 3:52 - 3:57
    Гэхдээ ямар нэг эмчилгээ эсвэл
    эдгээх арга байхгүй."
  • 3:57 - 4:00
    Бид хамгийн муу яллагдагчид байлаа.
  • 4:00 - 4:02
    Бид Лу Геригээс хойш 75 жилийн турш
  • 4:02 - 4:04
    энэ өвчинтэй тэмцэх талаар
  • 4:04 - 4:10
    ямар ч ахиц гараагүй
    гэдгийг ойлгоогүй байсан.
  • 4:10 - 4:13
    Ингээд бид гэртээ харьж Жен болон Дэн
  • 4:13 - 4:15
    Уол Стрийтээс нисч ирэн,
  • 4:15 - 4:18
    Эндрю Чарльзтаунаас гэр лүүгээ,
  • 4:18 - 4:20
    харин Пит Бостоны коллежоос
  • 4:20 - 4:23
    найз охин Жулигээ авчирахаар явсан.
  • 4:23 - 4:25
    Онош гарснаас зургаан цагийн дараа
  • 4:25 - 4:28
    бид хамтдаа тойрч суугаад
    оройн хоол идэнгээ
  • 4:28 - 4:30
    ярилцаж суулаа.
  • 4:30 - 4:33
    Тэр орой хоол би хийснээ ч санахгүй байна.
  • 4:33 - 4:40
    Гэтэл манай удирдагч Пит
    цаашид яахыг шийдсэн.
  • 4:40 - 4:43
    Тэр бидэнтэй яг л багийнхаа шинэ
    гишүүнтэй ярьж байгаа юм шиг ярьсан.
  • 4:43 - 4:46
    Тэр хэлэхдээ "Бид одоо
    сэтгэл санаагаар унахгүй,
  • 4:46 - 4:49
    эргэж харахгүй,
  • 4:49 - 4:51
    урагшаа л харна.
  • 4:51 - 4:57
    Дэлхийг өөрчлөх ямар гайхалтай
    боломж бидэнд байна гээч?
  • 4:57 - 4:59
    Би энэ ALS өвчний
    хүлээн зөвшөөрөхийн аргагүй
  • 4:59 - 5:02
    нөхцөл байдлыг өөрчилнө.
  • 5:02 - 5:04
    Бид байдлыг огцом өөрчилж,
  • 5:04 - 5:08
    сайн үйлсийг дэмжигч Билл Гейтс
    шиг хүмүүст хүргэнэ" гэсэн.
  • 5:08 - 5:12
    Ингээд л боллоо.
    Бидний цаашдын зам тодорхой болсон.
  • 5:12 - 5:14
    Дараа дараачийн хэдэн өдөр, сар,
  • 5:14 - 5:17
    долоо хоногт бидний ах, эгч нар,
  • 5:17 - 5:20
    гэр бүлийнхэн маань ирж,
  • 5:20 - 5:22
    Фрейтийн багийн цувааг үүсгэж байлаа.
  • 5:22 - 5:25
    Авга ах Дейв веб мастер,
  • 5:25 - 5:27
    авга ах Арти нягтлан бодогч,
  • 5:27 - 5:30
    авга эгч Дана график зураач,
  • 5:30 - 5:33
    харин бага хүү Эндрю
  • 5:33 - 5:36
    ажлаасаа гарч
    Чарльзтаун дах гэрээ орхин
  • 5:36 - 5:40
    "Би Питийн асрагч болно" гэсэн юм.
  • 5:40 - 5:43
    Дээрээс нь түүний ангийнхан, багийнхан,
  • 5:43 - 5:45
    ажлын хамт олон гээд л Питийн амьдралдаа
  • 5:45 - 5:48
    нөлөөлж чадсан бүх хүн,
  • 5:48 - 5:52
    түүний үүсгэсэн хүрээлэл
    хоорондоо холбогдож
  • 5:52 - 5:56
    Фрейтийн Багийг бүрдүүллээ.
  • 5:56 - 5:58
    Онош гарснаас зургаан сарын дараа,
  • 5:58 - 6:03
    Питийн хийсэн ухуулгын ажлыг үнэлж нэгэн
    эрдэм шинжилгээний хурал дээр шагнасан.
  • 6:03 - 6:06
    Тэр маш цэцэн цэлмэг үг хэлсэн,
  • 6:06 - 6:09
    түүний ярианы дараа
    хэлэлцүүлэг болж,
  • 6:09 - 6:11
    эмийн компаний захирлууд,
  • 6:11 - 6:14
    биохимич болон эмч нар оролцсон.
  • 6:14 - 6:16
    Би тэнд суугаад сонсож байхад
  • 6:16 - 6:19
    ярьсан зүйлсийн ихэнх нь ойлгогдоогүй.
  • 6:19 - 6:22
    Би ШУ-ны хичээлээс
    аль болох бултдаг байсан.
  • 6:22 - 6:25
    Гэхдээ энэ хүмүүсийг харан сонсож байхад,
  • 6:25 - 6:27
    тэд "Би ингэдэг, би тэгдэг" гэх нь
  • 6:27 - 6:31
    тэдний хооронд танил биш
    байдал үүсгэсэн.
  • 6:31 - 6:35
    Хэлэлцүүлэг дуусахад
  • 6:35 - 6:36
    асуулт хариулт эхэлсэн.
  • 6:36 - 6:39
    Тэгээд л би шууд гараа өргөн
  • 6:39 - 6:40
    микрофон авч
  • 6:40 - 6:42
    тэдэн рүү харан "ALS өвчнийг судалдаг
  • 6:42 - 6:44
    та бүхэнд маш их баярлалаа.
  • 6:44 - 6:46
    Бидэнд энэ нь маш чухал.
  • 6:46 - 6:48
    Гэхдээ би
  • 6:48 - 6:50
    та нарын биеийг хэллэгийг ажиглан
  • 6:50 - 6:52
    яриаг чинь сонсож суулаа.
  • 6:52 - 6:57
    Энд хамтын ажиллагаа явагдаж
    байгаа мэт санагдахгүй байна.
  • 6:57 - 7:00
    Зөвхөн энэ ч биш, үүнээс гадна
  • 7:00 - 7:05
    хийх ажил, үр дүнгийн
    хүснэгт, үзүүлэлт хаана байгаа вэ?
  • 7:05 - 7:09
    Энэ өрөөнөөс гараад
    та нар юу хийх вэ?" гэж асуусан.
  • 7:09 - 7:12
    Ингээд намайг хойшоо харахад
  • 7:12 - 7:19
    200 нүд над руу цоо ширтэж байлаа.
  • 7:19 - 7:22
    Ингээд би тэр өрөөнд байсан
  • 7:22 - 7:27
    эвгүй зүйлийн талаар ярьснаа ойлгосон.
  • 7:27 - 7:30
    Ингэж л миний зорилго эхэлсэн.
  • 7:30 - 7:33
    Ирэх хоёр жилийн турш
  • 7:33 - 7:36
    Пит бид хоёрт сайн, муу
    олон зүйл тохиолдсон.
  • 7:36 - 7:38
    Пит багахан хэмжээний
    эм хэрэглэж эхэлсэн.
  • 7:38 - 7:41
    ALS-тэй хүмүүст энэ нь хонгилын үзүүрт
    харагдах гэрэл байсан.
  • 7:41 - 7:43
    Энэ бол 3-р шатны туршилт.
  • 7:43 - 7:48
    Зургаан сарын дараа мэдээ ирэхэд
    ямар ч үр нөлөө өгөөгүй байлаа.
  • 7:48 - 7:50
    Бид гадаадад эмчилгээ
    хийлгэх ёстой байсан ч,
  • 7:50 - 7:53
    төлөвлөгөө нурсан юм.
  • 7:53 - 7:54
    Иймээс дараагийн хоёр жилийн турш
  • 7:54 - 7:59
    хүүгээ өдөр бүр бага, багаар
  • 7:59 - 8:02
    холдохыг нь харсаар байлаа.
  • 8:02 - 8:05
    Хоёр жил хагасын өмнө
  • 8:05 - 8:08
    Пит бейсболын талбайд
    ялалт байгуулж байсан бол
  • 8:08 - 8:12
    өнөөдөр харин бүх бие нь мэдээгүй болсон.
  • 8:12 - 8:14
    Тэр толгойгоо өндийлгөж чадахгүй,
  • 8:14 - 8:17
    мотортой тэргэнцэртэй болсон.
  • 8:17 - 8:19
    Тэр хоолоо залгиж идэж чадахгүй,
  • 8:19 - 8:21
    тусгай хооллох соруултай болсон.
  • 8:21 - 8:24
    Ярьж ч чадахгүй.
  • 8:25 - 8:29
    Нүдний харцны технологи ашиглан,
  • 8:29 - 8:31
    авиа гаргадаг төхөөрөмжөөр ярьдаг.
  • 8:31 - 8:32
    Бид уушгийг нь
    байнга ажигладаг,
  • 8:32 - 8:35
    учир нь түүний өрц нь суларсаар байгаа.
  • 8:35 - 8:40
    Нэг л өдөр түүнийг хүчилтөрөгчийн
    аппаратанд оруулах эсэхээ шийднэ.
  • 8:40 - 8:45
    ALS хүний бүх хөдөлгөөнийг булаадаг,
  • 8:45 - 8:49
    гэхдээ тархи нь хэвийн ажилласаар байдаг.
  • 8:50 - 8:54
    Ингээд 2014 оны 7 сарын 4-нд
  • 8:54 - 8:59
    Лу Геригийн 75 жилийн ойн
    илтгэл болоход
  • 8:59 - 9:04
    MLB.com-оос Питийг Bleaher Report-д
    нийтлэл бичихийг хүссэн.
  • 9:04 - 9:11
    Энэ маш чухал үйл явдал байсан, учир нь
    тэр үүнийг нүднийхээ харцаар бичсэн.
  • 9:11 - 9:18
    20 өдрийн дараа мөс хайлж эхэлсэн.
  • 9:18 - 9:22
    7-р сарын 27-нд Питийн Нью-Йорк дах
    өрөөний найз нь
  • 9:22 - 9:25
    тэнд байдаг Пэт Күин гэдэг
    ALS-тэй хүнийг илэрхийлсэн
  • 9:25 - 9:29
    "Күиний Төлөө" гэсэн бичигтэй цамц,
  • 9:29 - 9:31
    Бостон коллежийн шорт өмссөн.
  • 9:31 - 9:35
    Тэр "Би ALS-ийн Мөстэй хувингийн
    сорилтонд оролцож байна" гэж хэлээд
  • 9:35 - 9:38
    хувинтай мөсөө толгой дээрээ асгасан.
  • 9:38 - 9:42
    "Ингээд би ......-г нэр дэвшүүлж байна"
    хэмээн Бостон руу дамжуулсан.
  • 9:42 - 9:46
    Тэр өдөр 7-р сарын 27 байсан.
  • 9:46 - 9:48
    Дараагийн хэдэн өдөр бидний нүүр хуудас,
  • 9:48 - 9:51
    гэр бүл, найз нөхдөөр дүүрэн байсан.
  • 9:51 - 9:53
    Хэрвээ та ухрааж үзээгүй бол
    Фэйсбүүкийн нэг сайхан зүйл нь
  • 9:53 - 9:56
    он сараа буцаж харж болдог.
  • 9:56 - 10:00
    Та нар авга ах Арти яаж хөглөснийг
    харах хэрэгтэй.
  • 10:00 - 10:03
    Энэ хамгийн гайхалтай нь байсан ба
  • 10:03 - 10:06
    хоёр дах өдрөө л болсон байх.
  • 10:06 - 10:10
    Дөрөв дэх өдөр нь Фэйсбүүк хуудасгүй
  • 10:10 - 10:12
    вебмастер Дейвээс
  • 10:12 - 10:14
    мессэж ирлээ.
  • 10:14 - 10:17
    "Нэнси, юу гээч нь болоод байна?"
  • 10:17 - 10:21
    Питийн веб рүү хүн орох бүрт
    түүнд мэдээлэл ирдэг ба
  • 10:21 - 10:24
    түүний утас дэлбэрэх шахаж байлаа.
  • 10:24 - 10:26
    Бид бүгд хамтдаа суугаад шалгатал
  • 10:26 - 10:29
    мөнгө орж ирж буйг мэдсэн.
    Гайхалтай!
  • 10:29 - 10:32
    Бид хүмүүст мэдлэг өгснөөр
    хандив цуглахыг ойлгож байсан ч
  • 10:32 - 10:35
    хэдхэн өдөр болно гэж мэдээгүй.
  • 10:35 - 10:40
    Бид цуглаад татвараас чөлөөлөх
    дугаарыг вебсайт дээрээ байршуулаад л
  • 10:40 - 10:43
    цааш үргэлжлүүлсэн.
  • 10:43 - 10:45
    Нэг дэх долоо хоногт Бостоны
    хэвлэл мэдээллийн хэрэгсэл.
  • 10:45 - 10:48
    Хоёр дах долоо хоногт
    үндэсний хэмжээний хэвлэл мэдээлэл.
  • 10:48 - 10:51
    Хоёр дах долоо хоног дээр манай хөрш
  • 10:51 - 10:53
    манай хаалгыг онгойлгоод
  • 10:53 - 10:55
    гал тогоо руу пицца шидээд:
  • 10:55 - 10:58
    "Та нарт хоол хэрэгтэй гэж бодлоо" гэсэн.
  • 10:58 - 11:01
    (Инээд)
  • 11:01 - 11:05
    Гурав дах долоо хоногт
    одууд Entertainment Tonight,
  • 11:05 - 11:07
    Access Hollywood нэвтрүүлэгт оролцсон.
  • 11:07 - 11:13
    Дөрөв дэх долоо хоног гэхэд
    дэлхий даяар, BBC телевиз, Ирландын радио.
  • 11:13 - 11:16
    Та нар "Орчуулганд төөрсөн нь"
    киног үзсэн үү?
  • 11:16 - 11:18
    Манай нөхөр Японы телевизийн
    нэвтрүүлэгт орсон.
  • 11:18 - 11:20
    Их сонирхолтой байсан.
  • 11:20 - 11:22
    (Инээд)
  • 11:22 - 11:27
    Тэр алдартай бичлэгүүд,
  • 11:27 - 11:32
    Пол Биссонеттийн мөсөн
    оргилын видео үнэхээр гайхалтай.
  • 11:32 - 11:35
    Дублины гэлэнмаа нарынх ямар байсан бэ?
  • 11:35 - 11:36
    Үзсэн хүн байна уу?
  • 11:36 - 11:39
    Үнэхээр гайхалтай байсан.
  • 11:39 - 11:41
    ЖэйТи буюу Жастин Тимберлейк.
  • 11:41 - 11:45
    Тэгэхэд л түүнийг хамгийн том
    од гэдгийг мэдсэн.
  • 11:45 - 11:48
    Би мессэжээ харсан чинь
  • 11:48 - 11:53
    манай эгч "ЖэйТи! ЖэйТи!"
    гэж бичсэн байсан.
  • 11:53 - 11:56
    Германы канцлер Ангела Меркел.
  • 11:56 - 11:58
    Гайхалтай.
  • 11:58 - 12:00
    Мөн ALS-тэй өвчтөнүүдийн болон
  • 12:00 - 12:03
    гэр бүлийнхнийх нь хамгийн
    дуртай нь аль нь гээч?
  • 12:03 - 12:05
    Бүгдээрээ.
  • 12:05 - 12:10
    Учир нь энэ танигдаагүй,
    санхүүжилтгүй, ховор өвчнийг
  • 12:10 - 12:16
    "АLS, ALS" гэж дахин дахин
    хэлэхийг сонссон.
  • 12:16 - 12:20
    Итгэмээргүй байсан.
  • 12:20 - 12:22
    Харин үгүйсгэгчдийн тухайд
  • 12:22 - 12:24
    хэдэн тоо баримт дурдъя л даа.
  • 12:24 - 12:27
    Тэгэхээр ALS Холбоо нь
  • 12:27 - 12:31
    оны эцсээр 160 сая ам. доллар
    цуглуулна гэж бодсон.
  • 12:31 - 12:34
    Кэмбриджийн ALS TDI,
  • 12:34 - 12:36
    3 сая доллар босгосон.
  • 12:36 - 12:37
    Юу гээч?
  • 12:37 - 12:40
    Тэд өөрсдийн бүтээсэн
    эмийн туршилтыг хийсэн.
  • 12:40 - 12:44
    Санхүүжилтгүй гурван жил болсон байсан.
  • 12:44 - 12:45
    Хоёр сар,
  • 12:45 - 12:47
    энэ эм хоёр сарын дараа гарна.
  • 12:47 - 12:51
    (Алга ташилт)
  • 12:54 - 12:59
    Мөн YouTube-н тооцоолсноор,
  • 12:59 - 13:06
    150 улс ALS-ын Мөстэй хувингийн
    сорилтод оролцсон.
  • 13:06 - 13:12
    Фэйсбүүк дээр 2,5 сая бичлэг тавигдаж,
  • 13:12 - 13:16
    би ч гайхалтай адал явдалтай учирч
  • 13:16 - 13:18
    өнгөрсөн долоо хоногт
    Фэйсбүүк байранд зочилсон.
  • 13:18 - 13:21
    Би тэдэнд "Манай гэрт ямар байсныг
    би мэдэж байна.
  • 13:21 - 13:24
    Танай энд ямар байсныг
    төсөөлөхгүй байна" гэсэн.
  • 13:24 - 13:28
    "Гайхмаар!" л гэж тэр хэлсэн.
  • 13:28 - 13:33
    Манай гэр бүлийн дуртай
    бичлэг аль нь вэ гэж үү?
  • 13:33 - 13:37
    Билл Гейтс.
  • 13:37 - 13:40
    Яагаад гэвэл Питийг оношлогдсон орой
  • 13:40 - 13:46
    ALS-ыг Билл Гейтс шиг хүмүүст
    таниулна гэж байсан.
  • 13:47 - 13:49
    Тэгээд тэр үүнийгээ хийсэн.
  • 13:49 - 13:51
    Нэг дэх зорилго маань биелсэн.
  • 13:51 - 13:53
    Харин одоо эмчилгээний талаар.
  • 13:53 - 13:59
    (Алга ташилт)
  • 14:03 - 14:06
    За энэ их мөсний дараа,
  • 14:06 - 14:07
    энэ явдал нь
  • 14:07 - 14:11
    толгой дээрээ мөс асгахаас
    хамаагүй илүү гэдгийг мэдэж байсан.
  • 14:11 - 14:12
    Гэхдээ та бүхэнд
  • 14:12 - 14:15
    хэдэн зүйлийг сануулахыг хүслээ.
  • 14:15 - 14:17
    Эхнийх нь,
  • 14:17 - 14:19
    та өглөө бүр сэрэхдээ,
  • 14:19 - 14:24
    та эерэг амьдрахыг сонгож болно.
  • 14:24 - 14:27
    Та нараас хэн нэг нь
  • 14:27 - 14:29
    намайг өглөө бүр байдгаараа эвхрээд,
  • 14:29 - 14:32
    хөнжлөө толгой дээрээ нөмөрсөн
    байвал намайг буруутгах уу?
  • 14:32 - 14:34
    Үгүй, хэн ч буруутгана гэж бодохгүй байна,
  • 14:34 - 14:37
    гэхдээ Пит бидэнд өглөө сэрээд л
    эерэг, идэвхтэй байх
  • 14:37 - 14:40
    урам зоригийг өгдөг.
  • 14:40 - 14:43
    Би дэмжлэгийн бүлэгт явахаа больсон,
  • 14:43 - 14:46
    учир нь тэндхийн хүн бүр
  • 14:46 - 14:48
    зүлгээ химийн бодисоор шүрсэнээс болж
  • 14:48 - 14:49
    ALS туссан гэж байсан.
  • 14:49 - 14:51
    Би "Тэгж бодохгүй байна" гээд л
  • 14:51 - 14:55
    бүх л сөрөг зүйлээс хол байхыг хүссэн.
  • 14:55 - 14:58
    Та нарт үлдээх хоёр дах санаа маань
  • 14:58 - 15:01
    сорилтонд орж байсан хүмүүс
  • 15:01 - 15:04
    оюун ухааны хувьд маш хүчтэй байж
  • 15:04 - 15:08
    түүнийг давж байсан.
  • 15:08 - 15:10
    Пит одоо ч бейсболын тоглолтонд очдог,
  • 15:10 - 15:13
    мөн багийнхантайгаа сууж
  • 15:13 - 15:16
    хооллох зориулалттай соруулаа
  • 15:16 - 15:17
    хашаанаас нь өлгөдөг.
  • 15:17 - 15:19
    Тэрийг нь өлгөж
    байгаа хүүхдүүдийг харвал тэд
  • 15:19 - 15:21
    "Пит, болж байна уу?"
    "Тийм ээ."
  • 15:21 - 15:24
    Ингээд тэд гэдсэнд нь хийнэ.
  • 15:24 - 15:28
    Яагаад гэвэл Пит
    тэднийг бодит байдлыг харж,
  • 15:28 - 15:31
    түүний хэзээ ч бууж өгөхгүйг
    мэдээсэй гэж хүсдэг юм.
  • 15:31 - 15:33
    Та бүхэнд үлдээх гурав дах санаа нь
  • 15:33 - 15:37
    хэрвээ та хүлээн зөвшөөрөхийн аргагүй
  • 15:37 - 15:40
    нөхцөл байдалтай тулгарвал
  • 15:40 - 15:44
    таныг чадах чинээгээрээ гүн ухаж
  • 15:44 - 15:46
    ээж баавгайгаа олж,
  • 15:46 - 15:49
    цаашаа явахыг хүсч байна.
  • 15:49 - 15:54
    (Алга ташилт)
  • 16:23 - 16:25
    Баярлалаа.
  • 16:25 - 16:29
    (Алга ташилт)
  • 16:29 - 16:31
    Ярих цаг маань дуусч байгааг
    мэдэж байна.
  • 16:31 - 16:32
    Гэхдээ би нэг зүйл хэлье.
  • 16:32 - 16:35
    Хүү минь надад зөндөө бэлэг өгсөн.
  • 16:35 - 16:38
    Сүүлийн 29 жилийн турш
  • 16:38 - 16:42
    Пит Фрейтизийн ээж байх
  • 16:42 - 16:44
    нэр хүндтэй үүрэг надад ногдсон.
  • 16:44 - 16:49
    Пит Фрейтиз бүх амьдралынхаа турш
    уриалагч, удирдагч байсан.
  • 16:49 - 16:51
    Тэр сайхан сэтгэлтэй байсан болохоор
  • 16:51 - 16:55
    тэр нь түүнд буцаж ирсэн.
  • 16:55 - 17:01
    Тэр энэ дэлхийд яах гэж ирснээ мэддэг.
  • 17:01 - 17:04
    Гайхалтай бэлэг шүү.
  • 17:04 - 17:07
    Миний хүүгийн надад өгсөн
    дараачийн гайхалтай бэлэг бол
  • 17:07 - 17:10
    миний амьдралын зорилго.
  • 17:10 - 17:12
    Одоо би яагаад энд байгаагаа мэднэ.
  • 17:12 - 17:15
    Би хүүгээ аварна,
  • 17:15 - 17:18
    хэрэв Питийн хувьд амжихгүй байсан ч,
  • 17:18 - 17:20
    би үргэлжлүүлэн ажиллах болно,
  • 17:20 - 17:24
    тэгж байж өөр нэг ээж надтай
    адил зовлон туулахгүй.
  • 17:24 - 17:27
    Гуравдугаарт хэлэхэд,
  • 17:27 - 17:30
    миний хүүгийн өгсөн бэлэг бол
  • 17:30 - 17:32
    тэр нэгэн гайхамшигт
  • 17:32 - 17:33
    үйл явдалтай сар болох
  • 17:33 - 17:37
    2014 оны 8 сар.
  • 17:37 - 17:43
    Оношлогдсон оройноо авчирахаар
    явсан найз охин, одоогийн эхнэр Жули болон
  • 17:43 - 17:52
    Пит надад миний ач охин
    Люси Фитзжералд Фрейтизийг бэлэглэсэн.
  • 17:52 - 17:57
    Люси төрөх ёстой хугацаанаасаа
    хоёр долоо хоногийн өмнө
  • 17:57 - 17:59
    анхаарлын тэмдэг болон
  • 17:59 - 18:03
    2014 оны 8 сарын 31-нд мэндэлсэн.
  • 18:05 - 18:14
    (Алга ташилт)
  • 18:14 - 18:18
    Та нарт Питийн ангийнхан, хамт олон,
  • 18:18 - 18:25
    мөн багийнхандаа хэлдэг байсан
    үгийг хэлье.
  • 18:25 - 18:28
    Тэмүүлэлтэй бай.
  • 18:28 - 18:31
    Чин сэтгэлээсээ бай.
  • 18:31 - 18:34
    Хөдөлмөрч бай.
  • 18:34 - 18:38
    Бас агуу байхаа мартуузай.
  • 18:38 - 18:40
    Баярлалаа.
    (Алга ташилт)
Title:
Ice Bucket Challenge-ыг эхлүүлсэн ээж
Speaker:
Нэнси Фрэйтиз
Description:

27 настай Пит Фрэйтиз бэйсболын тоглолтын үеэр бугуйгаа гэмтээсний дараа гэнэтийн онош сонссон. Түүний яс хугарсан биш, харин ALS өвчин туссан байсан. Лу Геригийн өвчин гэгддэг ALS нь хүнийг тахир дутуу болгож, бүр үхэлд хүргэдэг ба ямар ч эмчилгээгүй.
Түүний ээж Нэнси Фрэйтиз гэр бүлээрээ хэрхэн ALS Мөстэй хувингийн сорилтыг зохион байгуулж Жастин Тимбэрлэйкээс эхлээд Билл Гэйтсийг хүртэл оролцуулсан талаар энэхүү илтгэлдээ ярина. Хэрвээ та энэ сорилтод оролцож байсан бол дараагийн алхмаа хийж бичлэгээ хуваалцсан шигээ энэ илтгэлийг ч бас хуваалцаарай.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:53

Mongolian subtitles

Revisions