Return to Video

Ой ширэнгэ хамгаалах тэмцлээс суралцах зүйлс

  • 0:01 - 0:04
    Португалиуд анх 500-гаад жилийн
  • 0:04 - 0:06
    өмнө Латин Америкт хөл тавиад
  • 0:06 - 0:10
    гайхалтай ширэнгэ, нутгийнхантай таарсан
  • 0:10 - 0:11
    Тэдний өмнө нь үзээгүй
  • 0:11 - 0:14
    энэ бүх шинэ био-хүрээлэл дундаас
  • 0:14 - 0:17
    нэг зүйл тэдний анхаарлыг хурдан татжээ.
  • 0:17 - 0:21
    Тэр зүйлийн холтсыг тайрахад
  • 0:21 - 0:24
    хар улаан хүрэн давирхай гарч ирэх ба
  • 0:24 - 0:27
    үүгээр даавуу будаж, хувцас хийхэд
  • 0:27 - 0:30
    маш тохиромжтой байжээ.
  • 0:30 - 0:31
    Нутгийн хүмүүс
  • 0:31 - 0:34
    энэ зүйлийг Пао Бразил гэдэг байв.
  • 0:34 - 0:37
    Үүнээс үүдэн энэ нутгийг "Бразилын Газар",
  • 0:37 - 0:41
    цаашдаа "Бразил" гэж нэрлэсэн юм.
  • 0:41 - 0:43
    Дэлхий дээрх модны нэрээр нэрлэгдсэн
  • 0:43 - 0:45
    цорын ганц улс.
  • 0:45 - 0:48
    Бразилд ойн хамгаалагч байх янзын байдаг
  • 0:48 - 0:51
    шалтгаануудын нэг бол энэ.
  • 0:51 - 0:53
    Ойн гаралтай бүтээгдэхүүнүүд
  • 0:53 - 0:55
    бидний эргэн тойронд зөндөө байдаг.
  • 0:55 - 0:57
    Ой мод хүний хэрэглээнүүдээс гадна
  • 0:57 - 1:00
    цаг уур зохицуулалтанд
    чухал ач холбогдолтой.
  • 1:00 - 1:04
    Бразилд бороо болдог ууршилтын бараг
  • 1:04 - 1:08
    70 хүртэлх хувийг ой мод ялгаруулдаг.
  • 1:08 - 1:11
    Зөвхөн Амазон гэхэд л өдөрт
  • 1:11 - 1:14
    20 тэрбум тонн ус агаар мандалт шахдаг.
  • 1:17 - 1:20
    Дэлхий дээрх хамгийн том гол
  • 1:20 - 1:22
    Амазон мөрний далайд нэг өдөрт
  • 1:22 - 1:26
    нийлүүлдэг 17 тэрбум тонноос ч их.
  • 1:26 - 1:30
    Үүнтэй ижил хэмжээний ууршилт гаргахад
  • 1:30 - 1:32
    бид 6 сарын турш
  • 1:32 - 1:34
    дэлхий дээрх бүх эрчим хүчний эх үүсвэрийг
  • 1:34 - 1:37
    ажиллуулан, ус буцалгах хэрэгтэй.
  • 1:37 - 1:40
    Ийм л хэмжээний үйлчилгээг
  • 1:40 - 1:41
    бидэнд зориулж байна.
  • 1:41 - 1:44
    Дэлхий дээр 4 сая га газрыг ой мод эзэлдэг,
  • 1:44 - 1:47
    хэмжээний хувьд Хятад, АНУ, Канад ба
  • 1:47 - 1:51
    Бразилийн газрыг нийлүүлсэнтэй ойролцоо.
  • 1:53 - 1:56
    Үүний 75% нь сэрүүн бүсд, харин
  • 1:56 - 2:00
    25% нь халуун уур амьсгалтай бүсд оршдог.
  • 2:01 - 2:03
    Гэхдээ энэ 25% болох 1 тэрбум га нутаг
  • 2:03 - 2:07
    био хүрээллийн дийлэнх хэсгийг агуулж,
  • 2:07 - 2:10
    мөн нэн чухал биомассын 50% болох
  • 2:10 - 2:13
    нүүрстөрөгчийг ялгаруулдаг.
  • 2:13 - 2:15
    2000 жилийн өмнө 6 тэрбум га гаруй
  • 2:15 - 2:17
    газрыг ой мод эзэлдэг байсан.
  • 2:17 - 2:19
    Одоо байгаагаас 50%-р
  • 2:19 - 2:21
    их хэмжээний газар гэсэн үг.
  • 2:21 - 2:23
    Бид сүүлийн 2000 жилд
  • 2:23 - 2:25
    2 тэрбум га ой мод алдсны хагасыг нь
  • 2:25 - 2:28
    сүүлийн 100 жилд л алдсан /1 тэрбум га/
  • 2:28 - 2:32
    Энэ нь сэрүүн бүсийн ой мод устгаж байгаад
  • 2:32 - 2:35
    халуун бүсийн ой модыг устгаж эхэлсэн үе.
  • 2:36 - 2:39
    Бодоод үз дээ. Бид 2000 жилийн турш
  • 2:39 - 2:42
    сэрүүн бүсд устгасантай тэнцүү ойг
  • 2:42 - 2:44
    халуун бүсд
  • 2:44 - 2:47
    сүүлийн 100 жилд устгасан.
  • 2:47 - 2:51
    Энэ бол бидний устгал, сүйрлийн хурд.
  • 2:51 - 2:55
    Бразил энэ бүхний нэг чухал хэсэг.
  • 2:55 - 2:57
    Манай ой хэмжээгээрээ Оросын дараа,
  • 2:57 - 2:59
    дэлхийд 2-т ордог ба дэлхийн нийт
  • 2:59 - 3:02
    ой модын 12%-г бүрдүүлдэг.
  • 3:02 - 3:04
    Үүний дийлэнх нь Амазонд байдаг.
  • 3:04 - 3:08
    Амазоны ширэнгийн газар нутагт
    Европын олон
  • 3:08 - 3:12
    орнуудыг багтааж болохыг та харж байна.
  • 3:12 - 3:14
    Энэ ойн бүрхэвчийн 80%
  • 3:14 - 3:16
    одоог хүртэл байгаа нь сайн мэдээ ч
  • 3:16 - 3:20
    ойн 15%-г нь ердөө
    сүүлийн 30 жилд устгасан.
  • 3:20 - 3:23
    Энэ хурдаараа тун удалгүй
  • 3:23 - 3:26
    бидний уур амьсгалыг зохицуулдаг
  • 3:26 - 3:29
    Амазоны энэ хүчирхэг хөөргийг алдана.
  • 3:29 - 3:31
    90-ээд оны сүүл, 2000 оны эхээр
  • 3:31 - 3:34
    ойгүйдэл улам хурдсаж байсан.
  • 3:44 - 3:48
    Нэг жилд 27 сая км2 буюу
  • 3:48 - 3:52
    2,7 сая га газар. Жил тутам Коста Рикагийн
  • 3:52 - 3:55
    газар нутгийн талтай тэнцэх газрын ойг
  • 3:55 - 3:58
    устгаж байна гэсэн үг
  • 3:58 - 4:01
    Энэ үед - 2003, 2004 онд
  • 4:01 - 4:06
    намайг засгийн газарт ажиллаж эхлэхэд
  • 4:06 - 4:11
    Үндэсний Ойн Хэлтсийн баг маань
  • 4:11 - 4:16
    ой устгалын үүсэл, шалтгаануудыг тогтоож,
  • 4:16 - 4:18
    нутгийн захиргаа, иргэний нийгэмлэгүүд
  • 4:18 - 4:21
    бизнес ба нутгийн зөвлөлүүдийг оролцуулж,
  • 4:21 - 4:24
    ой сүйтгэдэг эх үүсвэрүүдийг олж,
  • 4:24 - 4:27
    үндэсний хэмжээнд тэмцэх төлөвлөгөө зохиох
    даалгавар авсан юм.
  • 4:27 - 4:30
    Ийнхүү бид өөр өөр бүсүүдэд хэрэгжүүлэх,
  • 4:30 - 4:33
    144 үйл ажиллагаатай төлөвлөгөөг зохиосон.
  • 4:33 - 4:36
    Та бүхэнд тэднийг бүгднийг нь танилцуулна.
  • 4:36 - 4:38
    Үгүй дээ, харин энэ хэдэн жилд
  • 4:38 - 4:41
    хэрэгжүүлсэн ажлуудаас жишээ болгон
  • 4:41 - 4:43
    хэдийг танилцуулна.
  • 4:43 - 4:45
    Бид үндэсний сансрын агентлагтай хамтран,
  • 4:45 - 4:48
    ой устгал явагдаж байгаа газар, үйлдлийг
  • 4:48 - 4:51
    тухайн мөчид цаг алдалгүй дамжуулдаг
  • 4:51 - 4:53
    систем боловсруулсан.
  • 4:53 - 4:56
    Одоо Бразилд сар бүр, эсвэл 2 сар тутам
  • 4:56 - 4:59
    ой устгаж байгаа газруудыг мэдээллэдэг
  • 4:59 - 5:01
    системтэй болсон.
  • 5:01 - 5:03
    Ингэснээр бид ойг устгаж байх үед
  • 5:03 - 5:05
    шуурхай арга хэмжээ авч чаддаг болсон.
  • 5:05 - 5:07
    Бүх мэдээлэл нээлттэй тул бусад
  • 5:07 - 5:09
    системүүд авч ашиглах боломжтой.
  • 5:09 - 5:13
    Ийнхүү 1,4 сая м3 хууль бусаар
    огтолсон модыг хурааж,
  • 5:13 - 5:17
    үйл ажиллагааг таслан зогсоосон.
  • 5:17 - 5:20
    Хураасан модныхоо зарим хувийг боловсруулж
  • 5:20 - 5:23
    зарсан орлогоор орон нутгийн байгаль
  • 5:23 - 5:27
    хамгаалах төслүүдийг
    санхүүжүүлэх сан үүсгэсэн.
  • 5:29 - 5:31
    Мөн энэ системийн тусламжтайгаар авилга,
  • 5:31 - 5:34
    хууль бүс үйл ажиллагааг
    илрүүлж, 700 гаруй
  • 5:34 - 5:37
    хууль зөрчигчид шоронд суух ял сонсож,
  • 5:37 - 5:39
    нийгмийн хариуцлага үүрсэн.
  • 5:39 - 5:45
    Бид хууль бусаар ой мод бэлтгэж,
    ашигладаг салбаруудад
  • 5:45 - 5:48
    банкнаас зээл, санхүүгийн тусламж
  • 5:48 - 5:51
    олгохгүй байх холбоо үүсгэсэн.
  • 5:51 - 5:53
    Мөн эцсийн харилцагч нарыг холбосон.
  • 5:53 - 5:57
    Супермаркетууд, нядалгааны газар гэх мэт
    мод огтлох
  • 5:57 - 6:01
    зөвшөөрөлгүй бүсээс огтолсон мод бүхий
    бүтээгдэхүүн
  • 6:01 - 6:03
    худалдаж авснаар мөн хариуцлага үүрнэ.
  • 6:03 - 6:05
    Асуудлыг багасгахын тулд
    томоохон сүлжээ бүтээсэн.
  • 6:05 - 6:09
    Мөн бид газар түр эзэмшихтэй
    холбоотой асуудлууд,
  • 6:09 - 6:12
    зөрчил дээр ихээхэн ажилласан.
  • 6:12 - 6:15
    50 сая га газрыг хамгаалалтанд авсан.
  • 6:15 - 6:20
    Ойролцоогоор Испанийн газартай тэнцүү.
  • 6:20 - 6:24
    Үүнээс 8 сая нь уугуул иргэдийн
    газар байсан.
  • 6:24 - 6:27
    Ингээд бид үр дүнгээ харж эхэлсэн.
  • 6:28 - 6:31
    Сүүлийн 10 жилд Бразилд ой мод огтлох
  • 6:31 - 6:33
    75%-иар буурсан.
  • 6:33 - 6:40
    (Алга ташилт)
  • 6:40 - 6:42
    Үүнийг өмнөх 10 жилийн
  • 6:42 - 6:46
    дундаж ой устгалтай харьцуулвал бид
  • 6:46 - 6:50
    8,7 сая га буюу Австри улсын
    газар нутагтай
  • 6:50 - 6:52
    тэнцэх хэмжээний ой модыг аварсан.
  • 6:52 - 6:54
    Үүнээс чухал нь 3 тэрбум тонн нүүрстөрөгч
  • 6:54 - 6:57
    агаар мандалд ялгаруулахаас сэргийлсэн.
  • 6:57 - 7:01
    Энэ бол өнөөдрийг хүртэлх хүлэмжийн хийг
    багасгахад чиглэсэн ажлуудаас
  • 7:01 - 7:04
    хамгийн их эерэг үр дүн үзүүлсэн ажил.
  • 7:06 - 7:11
    Ой хамгаалах энэ төрлийн хөдөлгөөн,
    үйл ажиллагаанд
  • 7:11 - 7:14
    эдийн засгийн ямар нэг үйл ажиллагаа
    явагддаггүй тул
  • 7:14 - 7:18
    эдийн засгийн нөлөөгүй гэж
    хүмүүс боддог байж болно.
  • 7:19 - 7:22
    Сонирхолтой нь байдал яг эсрэгээрээ.
  • 7:22 - 7:26
    Бодит байдал дээр ойгүйжилт
    хамгийн эрчимтэй багассан мөчлөгт
  • 7:26 - 7:30
    эдийн засаг дунджаар өмнөх 10 жилийн
    үзүүлэлтээс багадаа хоёр дахин өссөн.
  • 7:30 - 7:33
    Ой устгал өссөж байсан үесээ гэсэн үг.
  • 7:33 - 7:35
    Энэ бол сайн сургамж.
  • 7:35 - 7:38
    Магадгүй энэ ой мод устгах багассантай
  • 7:38 - 7:41
    ямар ч холбоогүй байж болох талтай.
  • 7:41 - 7:43
    Энэ бүгд сайн мэдээ,
  • 7:43 - 7:45
    мөн чамлахааргүй амжилт.
  • 7:45 - 7:49
    Бид үүгээр маш их бахархах хэрэгтэй байх.
  • 7:49 - 7:51
    Гэхдээ энэ огт хангалттай биш.
  • 7:51 - 7:54
    Жишээ нь 2013 онд Амазон дахь
  • 7:54 - 7:56
    ой мод устгалын үеэр
  • 7:56 - 7:59
    хагас сая гарам га ой устгасан.
  • 7:59 - 8:02
    Минут тутам 2 хөлбөмбөгийн талбайтай
  • 8:02 - 8:08
    тэнцэх газар нутаг бүхий ой
    Амазонд устсан гэсэн үг.
  • 8:08 - 8:12
    Бразилийн бусад биомасс дахь
  • 8:12 - 8:15
    устгасан ойн хэмжээг нэгтвэл,
    энэ нь дэлхий дээрх
  • 8:15 - 8:20
    хамгийн өндөр ой сүйтгэлийн
    түвшин болно.
  • 8:20 - 8:23
    Бид ойн баатрууд болсон ч,
  • 8:23 - 8:26
    ой мод устгал ялсаар л байх болно.
  • 8:26 - 8:28
    Бид сэтгэл ханах болоогүй байна,
  • 8:28 - 8:30
    ойртож ч очоогүй байна.
  • 8:30 - 8:33
    Миний бодлоор дараагийн алхам бол
  • 8:33 - 8:36
    2020 он гэхэд Бразилыг ямар ч
  • 8:36 - 8:40
    ойн алдагдалгүй орон болгохоор
    тэмцэх, түүндээ хүрэх.
  • 8:40 - 8:42
    Энэ бол бидний дараагийн алхам.
  • 8:42 - 8:45
    Цаг агаарын өөрчлөлт,
    ой мод хоёрын харилцаа
  • 8:45 - 8:47
    үргэлж миний анхаарлыг татдаг байсан.
  • 8:47 - 8:51
    Учир нь нэгт, хүлэмжийн хийн
    15% ойгүйжилтээс үүсдэг тул
  • 8:51 - 8:54
    энэ асуудалд ихээхэн холбогдолтой.
  • 8:54 - 8:56
    Мөн ой мод энэ асуудлын шийдэлд
  • 8:56 - 8:58
    томоохон үүрэг гүйцэтгэж болно.
  • 8:58 - 9:01
    Учир нь энэ бол
    бидний мэдэх нүүрстөрөгчийг
  • 9:01 - 9:04
    шингээх, барих, агуулах
    хамгийн өгөөжтэй арга.
  • 9:04 - 9:07
    Цаг уур, ой модны өөр нэгэн харилцаа
  • 9:07 - 9:10
    2008 онд намайг үнэхээр цочирдуулж,
  • 9:10 - 9:13
    улмаар ой хамгааллаас
    цаг уурын өөрчлөлт рүү
  • 9:13 - 9:15
    мэргэжлээ солиход хүргэсэн.
  • 9:15 - 9:18
    Би Канадын Бритиш Колумбиа
    мужид өөр орнуудын
  • 9:18 - 9:22
    ой хамгааллын тэргүүнүүдтэй уулзах
    уулзалтанд очсон юм.
  • 9:22 - 9:25
    Канад, Орос, Хятад, АНУ зэрэг улсуудын
  • 9:25 - 9:30
    эвсэл байдаг юм л даа.
  • 9:30 - 9:33
    Тэнд бид Канадын ойг идэж сүйтгэж байсан
  • 9:33 - 9:35
    энэхүү нарсны цох хорхойн
    талаар мэдэж авлаа.
  • 9:35 - 9:38
    (5 миллиметр)
  • 9:38 - 9:40
    Бидний харж байгаа энэ бор моднууд бол
  • 9:40 - 9:43
    үхмэл моднууд.
  • 9:43 - 9:48
    Энэ хорхойны авгалдайнаас болж
    үхсэн моднууд.
  • 9:48 - 9:50
    Болсон явдал гэвэл, энэ хорхойн өсөлтийг
  • 9:50 - 9:54
    өвлийн хүйтэн цаг агаар хязгаарладаг байж.
  • 9:54 - 9:58
    Олон жилийн турш хорхойн
    өсөлтийг хязгаарлахад
  • 9:58 - 10:01
    хангалттай хүйтрээгүйн улмаас
    хорхон өсөлт хяналтнаас гарч,
  • 10:01 - 10:06
    тэрбум модыг устгасан өвчин болсон.
  • 10:08 - 10:11
    Ийнхүү би ой мод бол дэлхий дулааралд
  • 10:11 - 10:14
    хамгийн анх, хамгийн их өртсөн хохирогчдын
  • 10:14 - 10:17
    нэг юм байна гэсэн ойлголттой буцаж ирсэн.
  • 10:18 - 10:22
    Би бүх хамтрагч нартайгаа
    зүтгэж, ой устгалыг
  • 10:22 - 10:25
    зогсоох ажилд туслан, ялалт байгуулсан ч
  • 10:25 - 10:28
    цаг агаарын дулааралд энэ тэмцлийг
  • 10:28 - 10:30
    алдах юм шиг надад санагдсан.
  • 10:30 - 10:34
    Үер, дулаан, түймэр гээд л.
  • 10:34 - 10:37
    Ийнхүү би ойн төлөөх ажлаа орхин,
  • 10:37 - 10:41
    цаг агаарын өөрчлөлтийн эсрэг ажиллаж,
  • 10:41 - 10:43
    сорилтыг ойлгож, ухамсарлах арга олж,
  • 10:43 - 10:46
    тэндээсээ эхлэхээр шийдсэн.
  • 10:46 - 10:50
    Цаг агаарын өөрчлөлт маш ойлгомжтой.
  • 10:50 - 10:53
    Зорилго нь маш тодорхой:
  • 10:53 - 10:56
    Бид дэлхийн дундаж температурын өсөлтийг
  • 10:56 - 10:58
    2 градус болгон хязгаарлахыг зорьж байгаа.
  • 10:58 - 11:01
    Ингэх хэд хэдэн шалтгаан бий,
  • 11:01 - 11:03
    гэхдээ тэднийг одоо дурдахгүй.
  • 11:03 - 11:05
    Гэхдээ 2 градуст хязгаарлахын тулд,
  • 11:05 - 11:08
    хэдий биднийг амьд үлдэхэд хангалттай ч,
  • 11:08 - 11:12
    Засгийн Газар Хоорондын
    Цаг Агаар Өөрчлөлтийн Зөвлөл
  • 11:12 - 11:16
    бид одооноос зууны эцэс хүртэл 1000 тэрбум
  • 11:16 - 11:19
    тонн СО2 агаар мандалд ялгаруулах төсөвтэй
  • 11:19 - 11:22
    гэж тодорхойлсон.
  • 11:25 - 11:28
    Үүнийг жилийн тоонд хуваавал жилд дунджаар
  • 11:28 - 11:33
    11 тэрбум тн СО2 гаргаж байна гэсэн үг.
  • 11:34 - 11:37
    Тэгэхээр 1 тэрбум тн СО2 гэж юу вэ?
  • 11:37 - 11:40
    Энэ бол өдөрт 20 км явдаг жижиг машины
  • 11:40 - 11:43
    жилд гаргах СО2-той дөхнө.
  • 11:45 - 11:48
    Сао Паулогоос Ёоханнесбург руу нэг талдаа
  • 11:48 - 11:50
    нисэх нийслэгийн гаргах хэмжээ.
  • 11:50 - 11:52
    Хоёр талдаа хоёр тн СО2.
  • 11:52 - 11:56
    11 тэрбум тн бол түүнээс хоёр дахин их.
  • 11:56 - 11:59
    Өнөөдөр, жилд 50 тэрбум тн СО2 ялгарч,
  • 11:59 - 12:02
    энэ үзүүлэлт өссөөр байна.
  • 12:02 - 12:05
    Өссөөр 2020 гэхэд
    61 тэрбум хүрэх магадлалтай.
  • 12:05 - 12:11
    Бид 2050 он гэхэд 10 тэрбум болох хэрэгтэй
  • 12:11 - 12:13
    Энэ бүхэн болж байх хооронд,
  • 12:13 - 12:16
    хүн ам 7 тэрбумаас 9 тэрбум,
  • 12:16 - 12:18
    эдийн засаг 2010 оны 60 триллион
  • 12:18 - 12:21
    доллараас 200 триллион доллар болж өснө.
  • 12:21 - 12:24
    Бидний хийх ёстой зүйл бол харьцангуй
  • 12:24 - 12:29
    үр өгөөжтэй ажиллаж, жилд нэг хүнд ноогдох
  • 12:29 - 12:33
    7 тэрбум тонныг 1 тонн болтол бууруулах.
  • 12:36 - 12:38
    Сонгох хэрэгтэй болно: Онгоц авах, эсвэл
  • 12:38 - 12:40
    машин барих.
  • 12:40 - 12:43
    Асуулт нь бид үүнд хүрч чадах уу?
  • 12:43 - 12:46
    Энэ бол намайг ой хамгаалахын төлөө
  • 12:46 - 12:49
    тэмцэж байхад надад ирсэн асуулт.
  • 12:49 - 12:51
    Асар том, маш төвөгтэй асуудал.
  • 12:51 - 12:53
    Бид үнэхээр чадна гэж үү?
  • 12:53 - 12:56
    Би чадна гэж бодож байна. Бодоод үз дээ:
  • 12:56 - 12:59
    Бразилийн агаар мандалд
  • 12:59 - 13:02
    сүүлийн 10 жил ялгарсан хүлэмжийн хийн
  • 13:02 - 13:04
    60% ой устгалаас үүдсэн.
  • 13:04 - 13:06
    Одоо 30-с бага хувь болсон.
  • 13:06 - 13:09
    Дэлхийн хэмжээнд 60% нь эрчим хүч.
  • 13:09 - 13:12
    Хэрвээ ой хамгаалахаар тэмцсэнтэй адилаар
  • 13:12 - 13:16
    бид шууд эрчим хүчийг онилж чадвал,
  • 13:16 - 13:18
    бидэнд боломж гарч магадгүй.
  • 13:18 - 13:20
    Бидний хийх хэрэгтэй
  • 13:20 - 13:22
    5 зүйл байгаа гэж бодож байна:
  • 13:22 - 13:25
    Нэгт, бид хөгжлийг карбон
    ялгаруулалтаас салгах хэрэгтэй.
  • 13:25 - 13:28
    Ажлын байр, хөдөө аж ахуйг нэмэгдүүлж,
  • 13:28 - 13:31
    эдийн засгийг хөгжүүлэхийн тулд ой модоо
  • 13:31 - 13:34
    тэр чигт нь огтлох шаардлагагүй.
  • 13:34 - 13:37
    Ой сэргээж эхлэхэд эдийн засаг
    өсч эхлэсэн нь үүнийг баталж байна.
  • 13:37 - 13:40
    Эрчим хүчний салбарт мөн ижил
  • 13:40 - 13:43
    үр дүн гарах боломжтой.
  • 13:43 - 13:46
    Хоёрт, урамшууллаа
    зөв хуваарилах хэрэгтэй.
  • 13:46 - 13:48
    Одоогоор бид чулуулаг түлшинд жилд
  • 13:48 - 13:50
    500 тэрбум долларын тусламж олгож байна.
  • 13:50 - 13:53
    Нүүрсний үнийг өсгөж, энэ төлбөрийг
  • 13:53 - 13:56
    сэргээгдэх эрчим хүч рүү
    оруулж яагаад болохгүй гэж.
  • 13:56 - 13:58
    Гуравт, ялгарч буй хүлэмжийн хийг хэмжиж,
  • 13:58 - 14:01
    хаана, хэзээ, хэн ялгаруулж байгааг ил тод
  • 14:01 - 14:03
    болгож, тохиолдол бүрт
  • 14:03 - 14:08
    тодорхой арга хэмжээ авах боломжтой
    болох хэрэгтэй.
  • 14:08 - 14:10
    Дөрөвт, бид хөгжлийн замыг давж үсрэх
  • 14:10 - 14:13
    шаардлагагүй. Өөрөөр хэлвэл, гар утаснаас
  • 14:13 - 14:17
    урьтаж холбооны газарт очих хэрэггүй.
  • 14:17 - 14:20
    Үүнтэй адилаар,
    цэвэр эрчим хүчийг гаргатлаа
  • 14:20 - 14:22
    одоогоор эрчим хүчгүй 1 тэрбум хүнд
  • 14:22 - 14:25
    чулуулаг түлш түгээх хэрэггүй.
  • 14:25 - 14:28
    Тавт, хариуцлагыг засгийн газар, бизнес
  • 14:28 - 14:31
    эрхлэгч, иргэний нийгэмлэг нар
    хамтарч үүрнэ.
  • 14:32 - 14:34
    Хүн болгон гар бие оролцох хэрэгтэй ба
  • 14:34 - 14:36
    бид хүн болгоныг хамруулах хэрэгтэй.
  • 14:36 - 14:41
    Эцэст нь, миний бодлоор ирээдүй
    бидний амьдрал явагддагтай адилаар
  • 14:41 - 14:45
    зүгээр яваад ордог,
    хувь тавилантай ижил биш.
  • 14:45 - 14:49
    Бид замналаа бодитоор өөрчлөх,
    шинэ зүйлд хөрөнгө, цаг гаргах
  • 14:49 - 14:53
    мөн явах замаа өөрчлөх чадалтай гэж
    бодох зоригтой байх хэрэгтэй.
  • 14:53 - 14:57
    Бидний Бразилийн ойн тэмцэлдээ
    хэрэгжүүлсэн энэ аргыг дэлхийн цаг агаарын
  • 14:57 - 14:59
    өөрчлөлттэй тэмцэхдээ хэрэгжүүлж
    чадна гэж найдаж байна.
  • 14:59 - 15:01
    Баярлалаа
  • 15:01 - 15:03
    (Алга ташилт)
Title:
Ой ширэнгэ хамгаалах тэмцлээс суралцах зүйлс
Speaker:
Тассо Азэвэдо
Description:

"Ширэнгэн ойг хамгаалъя" хэмээх байгаль орчны төлөөх уриаг бид сайн мэдэх ч, Тассо Азэвэдо энэ тэмцэл өнөө үед ямар шатанд өрнөж байгааг танилцуулах болно. 1990-ээд онуудад Бразилд аймшигт их ой устгал явагдсны дараагаар ой хамгаалах шинэ хууль батлагдаж, нээлттэй мэдээллийн сан үүсгэснээр ой устгалын хурд саарч байна. Гэхдээ энэ бүхэн хараахан хангалттай биш. Тассод дараагийн шатанд хэрэгжүүлэх 5 санааг дэвшүүлж, Бразилийн ой устгалын эсрэг ашигласан аргачлалыг нэгэн илүү том асуудалд хэрэглэж болох талаар хэлэлцэнэ. Энэ асуудал бол дэлхийн цаг уурын өөрчлөлт.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
15:16

Mongolian subtitles

Revisions