Return to Video

Та хүн мөн үү?

  • 0:01 - 0:04
    Энэ бол хүний тест.
  • 0:04 - 0:07
    Таныг хүн эсэхийг шалгах тест.
  • 0:07 - 0:11
    Хэрвээ аль нэг нь танд тохиолдож
    байсан бол гараа өргөөрэй.
  • 0:11 - 0:15
    Ойлгосон уу? Тийм үү?
  • 0:15 - 0:17
    Тэгвэл эхэлцгээе.
  • 0:17 - 0:20
    Хүүхэд байхаа больсон ч
  • 0:20 - 0:22
    нусаа идэж үзсэн үү?
  • 0:22 - 0:25
    (Инээд)
  • 0:25 - 0:28
    Зүгээр ээ, энд аюулгүй.
  • 0:28 - 0:32
    Та ямар нэг ичгүүртэй зүйл санаад
  • 0:32 - 0:37
    хачин авиа гаргаж байсан уу?
  • 0:37 - 0:41
    Сэтгэл дундуур байгаагаа
    мэдэгдэхийн тулд
  • 0:41 - 0:45
    зурвасын эхний үсгээ албаар
    жижгээр бичиж байсан уу?
  • 0:45 - 0:47
    (Инээд)
  • 0:47 - 0:50
    За.
  • 0:50 - 0:53
    Та уурласнаа мэдэгдэх гэж
  • 0:53 - 1:00
    мессэжээ цэгээр төгсгөж байсан уу?
    За. Цэг.
  • 1:00 - 1:03
    Танд хүн өөдгүй зүйл хэлэхэд
  • 1:03 - 1:05
    зүгээр инээчихээд
  • 1:05 - 1:07
    дараа нь өдөржингөө
  • 1:07 - 1:10
    яагаад тэгснээ гайхаж байсан уу?
  • 1:10 - 1:13
    За.
  • 1:13 - 1:15
    Тасалбар бүртгэлийн хэсгээс
    хаалга хүртэл алхахдаа
  • 1:15 - 1:18
    онгоцны тасалбараа хаясан мэт мэдрэмж
  • 1:18 - 1:20
    1000 удаа төрж байсан уу?
  • 1:20 - 1:22
    Тийм ээ.
  • 1:22 - 1:25
    Та өмдөө өмссөнийхөө дараа
  • 1:25 - 1:29
    гуяны хэсэгт тань оймс наалдчихсан
    байгааг мэдэж байсан уу?
  • 1:29 - 1:31
    (Инээд)
  • 1:31 - 1:34
    Сайн байна.
  • 1:34 - 1:36
    Та өөр хүний нууц үгийг таах гэж
  • 1:36 - 1:38
    хэтэрхий олон удаа
    оролдсоноос болоод
  • 1:38 - 1:41
    тэр хүний хаяг
    цоожлогдож байсан уу?
  • 1:41 - 1:43
    Ммм.
  • 1:43 - 1:46
    Таныг хэзээ нэгэн цагт хуурамч гэх вий
  • 1:46 - 1:50
    гэсэн ядаргаатай мэдрэмж төрж байсан уу?
  • 1:50 - 1:53
    Тийм ээ, та энд аюулгүй.
  • 1:53 - 1:56
    Танд ямар нэгэн чадвар,
  • 1:56 - 1:59
    байгалиасаа сайн хийж чаддаг зүйл
  • 1:59 - 2:02
    байсан ч болоосой гэж хүсэж байсан уу?
  • 2:02 - 2:03
    Ммм.
  • 2:03 - 2:08
    Та амьдрал дээр ямар нэг зүйл эвдэлчихээд
  • 2:08 - 2:13
    буцаах товч хайж байсан уу?
  • 2:13 - 2:16
    Та TED-н тэмдэгээ алдчихаад
  • 2:16 - 2:19
    шууд л Ванкувер дахь 3 хоногийн амралт
  • 2:19 - 2:22
    ямар байх бол гэж төсөөлж байсан уу?
  • 2:24 - 2:27
    Танд жирийн л нэгэн мэт
    санагдаж байсан хүн
  • 2:27 - 2:30
    гэнэт л үзэсгэлэнтэй
  • 2:30 - 2:33
    болж хувирдгийг гайхаж байсан уу?
  • 2:33 - 2:36
    Та хэн нэгэн лүү захиа бичихдээ
  • 2:36 - 2:40
    утас руугаа хараад,
    тэнэг мэт мишээж байсан уу?
  • 2:40 - 2:43
    Дараа нь тэр хүн рүүгээ
  • 2:43 - 2:47
    "Би утсаа гөлрөөд,
    тэнэг хүн шиг мишээж байна"
  • 2:47 - 2:49
    гэж бичиж байсан уу?
  • 2:49 - 2:52
    Та хүслээ дарж чадалгүй
  • 2:52 - 2:57
    хүний утсыг нууцаар үзэж байсан уу?
  • 2:57 - 3:00
    Та өөртэйгөө ярьж байгаад
  • 3:00 - 3:03
    гэнэт өөртөө
    ямар новшийн ханддагаа
  • 3:03 - 3:05
    ухаарч байсан уу?
  • 3:05 - 3:07
    (Инээд)
  • 3:07 - 3:09
    Яг маргаан дунд
  • 3:09 - 3:12
    утасны тань цэнэг дуусахад
  • 3:12 - 3:15
    яг л утас чинь та хоёроос
  • 3:15 - 3:18
    салж буй мэт санагдаж байсан уу?
  • 3:18 - 3:24
    Хамаагүй хялбар байх ёстой
    асуудал урагшгүй байхад
  • 3:24 - 3:28
    энэ зүгээр л болох ёстой юм болов уу?
  • 3:28 - 3:30
    гэж бодож байсан уу?
  • 3:30 - 3:33
    Жижиг зүйлс цөөхөн тохиолдолд л
  • 3:33 - 3:36
    аяндаа болдогийг анзаарсан уу?
  • 3:36 - 3:38
    Та жаргалтай сэрээд
  • 3:38 - 3:42
    гэнэт хэн нэгэн таныг орхисон тухай
  • 3:42 - 3:45
    муухай дурсамжинд автаж байсан уу?
  • 3:45 - 3:49
    Таны амьдралаас явсан хүнгүйгээр
  • 3:49 - 3:53
    ирээдүйгээ төсөөлж чадахгүй үе байсан уу?
  • 3:54 - 3:57
    Гунигтай инээмсэглэл болон
  • 3:57 - 4:01
    юу ч болсон цаг явсаар байна
    гэдэг ухаарлаар
  • 4:01 - 4:04
    тэр мөч рүү эргэн харж байсан уу?
  • 4:05 - 4:07
    Баяр хүргэе.
  • 4:07 - 4:09
    Та тестийг дуусгалаа.
  • 4:09 - 4:13
    Та бүгд хүн юм байна.
  • 4:13 - 4:16
    (Алга ташилт)
Title:
Та хүн мөн үү?
Speaker:
Зе Франк
Description:

"Би хүн мөн үү?" гэж та гайхаж байсан уу? Үүнийг тодорхойлохын тулд Зе Франк хэдэн энгийн асуултыг асуулаа. Тайвшраад зааврыг дагаад хийнэ үү. Эхэлцгээе...

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:34
Indra Ganzorig approved Mongolian subtitles for Are you human?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Are you human?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Are you human?
Indra Ganzorig edited Mongolian subtitles for Are you human?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Are you human?
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Are you human?
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Are you human?
Nomindari Bayaraa edited Mongolian subtitles for Are you human?
Show all

Mongolian subtitles

Revisions