Return to Video

Хэрхэн өөрийнхөө үзэл бодлоос цааш сэтгэж, үнэнийг олох вэ?

  • 0:01 - 0:04
    Тэгэхээр та нар ухаалаг утас чинь
    жижигрээд,
  • 0:04 - 0:07
    тархитай чинь шууд холбогдлоо гээд
    төсөөл дөө.
  • 0:08 - 0:10
    Хэрвээ хүмүүст ийм төрлийн
    тархины чип байсан бол
  • 0:10 - 0:11
    бодлынхоо хурдаар л
  • 0:11 - 0:14
    интернетэд юм оруулах болон
    татах боломжтой болно.
  • 0:14 - 0:17
    Википедия эсвэл олон нийтийн
    мэдээллийн сүлжээнд нэвтрэх нь
  • 0:17 - 0:18
    ядаж л дотроосоо бол
  • 0:18 - 0:21
    өөрийнхөө ой санамжтай зөвлөлдөж буй мэт
    болно.
  • 0:21 - 0:24
    Ингэвэл бодож байгаа шиг их амархан,
    ойр дотно байх болно.
  • 0:26 - 0:29
    Гэхдээ энэ нь та нарт үнэнийг мэдэхэд
    илүү амархан болгож чадах болов уу?
  • 0:29 - 0:32
    Мэдээлэл рүү нэвтрэх арга нь
    илүү хурдан байлаа гээд
  • 0:32 - 0:34
    илүү найдвартай гэсэн үг мэдээж биш,
  • 0:34 - 0:37
    мөн хүн бүр мэдээллийг яг ижилхэн ойлгож
    хүлээж авна гэсэн үг биш.
  • 0:37 - 0:41
    Мэдээллийг үнэлэх нь илүү сайжрана ч
    гэсэн үг ч биш.
  • 0:41 - 0:42
    Үнэндээ бүр дордож магадгүй,
  • 0:42 - 0:45
    учир нь мэдээлэл ихсэх тусам
    үнэлж дүгнэх цаг нь багасдаг.
  • 0:46 - 0:50
    Яг одоо бидэнд иймэрхүү л зүйл
    тохиолдоод байгаа юм.
  • 0:50 - 0:54
    Бид аль хэзээний мэдээллийн ертөнцийг
    халаасандаа авч явдаг болсон.
  • 0:54 - 0:58
    Гэхдээ хэр их мэдээлэл хуваалцаж бас
    онлайнаар нэвтэрч байна
  • 0:58 - 1:01
    тэр хэмжээгээрээ бидэнд
    үнэн ба худлын ялгааг
  • 1:01 - 1:03
    харахад бэрх болж байнаа.
  • 1:04 - 1:07
    Яг л илүү ихийг мэдээд байгаа мөртлөө
    улам багыг ойлгоод байгаа мэт.
  • 1:08 - 1:11
    Магадгүй энэ нь орчин үеийн онцлог байх.
  • 1:11 - 1:15
    Олон нийтийн ихээхэн хэсэг нь алслагдсан
    мэдээллийн хөөсөнд амьдарч байна.
  • 1:16 - 1:21
    Бид үзэл бодол төдийгүй баримт мэдээнд
    туйлширч хандах болсон.
  • 1:21 - 1:24
    Үүний нэг шалтгаан нь интернетийг
    чиглүүлэг мэдээллийн шинжээчид
  • 1:24 - 1:27
    бидэнд зөвхөн илүү
    их мэдээлэл өгдөггүй,
  • 1:27 - 1:29
    харин бидний хүссэн мэдээллийг
    илүү ихээр өгдөг.
  • 1:29 - 1:32
    Бидний онлайн амьдралыг
    бүхэлд нь тусгайлан бэлтгэх болсон.
  • 1:32 - 1:36
    Суртачилгаанаас эхлээд
    Фейсбүүкийн мэдээнүүд хүртэл
  • 1:36 - 1:39
    бидний сонирхол дээр тулгуурласан байдаг.
  • 1:39 - 1:42
    Тэгэхээр биднийг мэдээлэл хүлээж авах
    хооронд
  • 1:42 - 1:44
    тэр мэдээллүүдийн ихэнхи нь
    бодит амьдралын гэхээсээ илүү
  • 1:44 - 1:47
    бидний өөрсдийн үзэл бодлын
    тусгал болдог.
  • 1:47 - 1:51
    Энэ нь биднийг холдуулдаг
    хөөсөн бөмбөлгүүдийг
  • 1:51 - 1:53
    хагалах биш улам томруулж байдаг.
  • 1:53 - 1:56
    Тэгэхээр магадгүй бид маш ихийг мэднэ
    гэж боддог мөртлөө,
  • 1:56 - 1:59
    мэддэг зүйлс дээрээ санаа нийлдэггүй
  • 1:59 - 2:02
    энэ парадокс шиг нөхцөл байдал
  • 2:02 - 2:04
    гайхмаар зүйл биш байх.
  • 2:05 - 2:09
    Одоо яаж бид энэ мэдлэгийн
    туйлшралын асуудлыг зохицуулах вэ?
  • 2:09 - 2:13
    Ойлгомжтой нэг арга бол
    технологийг өөрчилж
  • 2:13 - 2:15
    өөрсдийнхөө дижитал тавцангаа
    дахин зохиож,
  • 2:15 - 2:18
    туйлшралд автахаас сэргийлэх.
  • 2:19 - 2:22
    Мөн би Фейсбүүк болон Гүүглийн
    ухаалаг хүмүүс
  • 2:22 - 2:25
    энэ асуудал дээр ажиллаж байгааг
    хэлэхэд таатай байна.
  • 2:25 - 2:26
    Энэ төслүүд маш их чухал.
  • 2:28 - 2:31
    Технологийг засаж өөрчлөх нь чухал ч гэлээ
  • 2:31 - 2:34
    зөвхөн технологийг солих нь
    бидний мэдлэгийн туйлшралыг
  • 2:34 - 2:37
    зохицуулчихна гэж бодохгүй байна.
  • 2:37 - 2:40
    Учир нь эцсийн эцэст бол энэ нь
    дан технологийн
  • 2:40 - 2:42
    асуудал гэж бодохгүй байна
  • 2:42 - 2:45
    Миний бодлоор энэ бидний
    сэтгэх арга барил болон
  • 2:45 - 2:47
    үнэт зүйлстэй холбоотой
    хүн төрөлхтний асуудал.
  • 2:48 - 2:49
    Асуудыг шийдвэрлэхийн тулд,
  • 2:49 - 2:51
    бидэнд тусламж хэрэгтэй гэж бодож байна
  • 2:51 - 2:54
    Бидэнд сэтгэл зүйн ухаан болон
    улс төр судлалын тусламж хэрэгтэй.
  • 2:54 - 2:57
    Мөн бидэнд философийн ухаан хэрэгтэй.
  • 2:59 - 3:02
    Учир нь мэдлэгийн туйлшралын асуудлыг
    шийдвэрлэхийн тулд,
  • 3:04 - 3:08
    бид ганц л нийтлэг бодит байдалд
    хамтдаа оршдог гэдэг
  • 3:08 - 3:12
    ганц үндсэн философийн
    үзэл сурталтай
  • 3:12 - 3:14
    эргэн нэгдэх шаардлагатай.
  • 3:15 - 3:17
    Нийтлэг бодит байдал гэх санаа нь
  • 3:17 - 3:19
    яг л ихэнхи философийн үзэлтэй адил
  • 3:19 - 3:21
    тодорхойлоход амархан
  • 3:21 - 3:24
    харин практик руу шилшүүлэхэд маш хэцүү
    байдаг.
  • 3:25 - 3:26
    Үнэхээр хүлээн зөвшөөрөхийн тулд
  • 3:26 - 3:29
    бид яг одоо том сорилт болсон
  • 3:29 - 3:31
    гурван зүйлийг хийх хэрэгтэй.
  • 3:33 - 3:35
    Нэгт, бид үнэнд итгэх хэрэгтэй.
  • 3:36 - 3:38
    Бидний соёл энэ санаатай
  • 3:38 - 3:40
    зөрчилдөөд байгааг та бүхэн
  • 3:40 - 3:42
    хэдийн анзаарсан байх.
  • 3:43 - 3:46
    Саяхан нэгэн улс төр шүүмжлэгчийн хэлснээр
  • 3:46 - 3:49
    бид факт баримтууд байхгүй болсон мэт
  • 3:49 - 3:51
    байнга л санаа зөрж байдаг болсон.
  • 3:53 - 3:57
    Энэ бол мэдрэгдээд байгаа
  • 3:57 - 4:01
    эзэн биегүй нэг асуудлыг
    багцалсан дүгнэлт.
  • 4:02 - 4:03
    Тайлбарлавал:
  • 4:04 - 4:07
    бид зүгээр л өөрсдийнхөө туйлшралаас
    цааш сэтгэж,
  • 4:07 - 4:10
    гажуу мэдээллээсээ ангижирч
    чадахгүй байгаа юм.
  • 4:10 - 4:11
    Харин оролдох болгонд
  • 4:11 - 4:15
    дахин л өөрсдийнхөө үзэл бодлоос
    шинэ мэдээлэл гаргаад авчихдаг.
  • 4:16 - 4:18
    Тэгэхээр энэ бодлын хэлхээ нь
  • 4:19 - 4:21
    бид зүгээр л ганц үнэн байдаг гэдэг нь
    хуурмаг төсөөлөл,
  • 4:21 - 4:23
    эсвэл байсан ч хэнд ч хамаагүй.
  • 4:23 - 4:26
    Учир нь хүмүүс хэзээ ч үнэнг олж мэдэхгүй
  • 4:26 - 4:30
    эсвэл үнэн гэж угийн л оршдоггүй
    гэдэг аргумент болно.
  • 4:31 - 4:34
    Үүнийг "Үнэний эргэлзээ" гэх бөгөөд
  • 4:34 - 4:36
    философийн цоо шинэ санаа
    бол биш.
  • 4:37 - 4:41
    20-р зууны сүүлэн энэ санаа нь
    зарим эрдэм шинжилгээний салбарт
  • 4:41 - 4:43
    маш их хүчтэй байанг
    зарим хүмүүс мэдэх байх.
  • 4:43 - 4:48
    Ярьвал үнэндээ хуучны Грек философич
    Протагорасын үед ч байсан,
  • 4:48 - 4:50
    илүү цаашаа биш юмаа гэхэд.
  • 4:50 - 4:53
    Протагорас ганц үнэн байх нь хуурамч
    төсөөлөл,
  • 4:53 - 4:56
    учир нь ''Хүн бол бүх зүйлийн
    хэмжүүр'' гэсэн юм.
  • 4:56 - 4:58
    Хүн бол бүх зүйлийн хэмжүүр...
  • 4:58 - 5:02
    Энэ хэллэг хүмүүст өөрсдөө үнэнийг
    бүтээ нээх боломжийг олгодог учраас
  • 5:02 - 5:04
    та нарт бодит байдал дээр тулгуурласан
    огшмоор эсвэл
  • 5:04 - 5:07
    эрх чөлөө мэдрүүлсэн хэсэг шиг санагдаж
    магад.
  • 5:09 - 5:12
    Гэхдээ миний бодлоор бол энэ нь
    философийн нэр зүүсэн,
  • 5:12 - 5:15
    өөрөө өөрсөддөө логикоор тайлбарлах арга
    мэт санагддаг.
  • 5:16 - 5:18
    Тодорхой, бат байхын хүндрэлийг
  • 5:18 - 5:21
    үнэн орших боломжгүйтэй
    андуурч байгаа юм.
  • 5:22 - 5:23
    Хар даа...
  • 5:25 - 5:28
    Бүх зүйл дээр баттай байх нь мэдээж хэцүү.
  • 5:29 - 5:31
    Магадгүй хүний ертөнц ч
    зүгээр нэг төсөөлөл байж болно.
  • 5:32 - 5:35
    Та нарын тархинд өөрсдийг чинь
    буруу мэдээллээр хооллодог
  • 5:35 - 5:36
    чип ч байж магадгүй.
  • 5:38 - 5:42
    Бодит байдал дээр бид үнэндээ
    төрөл бүрийн факт дээр санал нийлдэг.
  • 5:42 - 5:45
    Жишээ нь сум хүнийг алж болдог гэдэгт
    бүгд санал нийлнэ
  • 5:46 - 5:50
    Хүн гараа дэвээд нисч чадахгүй гэдэгтэй
    ч бас санал нийлнэ.
  • 5:50 - 5:52
    Бидэнд нөлөөлдөг гадаад бодит байдал
    байдаг бөгөөд
  • 5:53 - 5:55
    үүнийг үл тоомсорловол аюултай
    гэдэгтэй ч
  • 5:55 - 5:57
    бид санал нийлдэг,
    эсвэл нийлэх ёстой.
  • 5:59 - 6:03
    Тэгсэн ч гэсэн үнэнд эргэлзэх
    үргэлж энүүхэнд байдаг.
  • 6:03 - 6:07
    Учир нь биднийг өрөөсгөл бодлоосоо салж
    логикоор сэтгэх боломжийг олгодог.
  • 6:07 - 6:09
    Ингэхдээ бид яг л кинон дээр гардаг,
  • 6:09 - 6:12
    өөрийгөө төсөөллийн ертөнцөд амьдарч
    байгаагаа мэддэг ч
  • 6:13 - 6:16
    тэрэндээ өөрөө дуртай байхаар шийдсэн
    залуу шиг болдог.
  • 6:17 - 6:20
    Эцсийн эцэст дуртай юмаа авах нь
    сайхан мэдрэмж төрүүлдэг.
  • 6:20 - 6:23
    Үргэлж зөв байх нь ч сайхан байдаг.
  • 6:23 - 6:26
    Тэгэхээр ихэнхидээ хүмүүст өөрсдийгөө
    мэдээллийн хөөс дотор ороогоод
  • 6:26 - 6:29
    фактаас холуур амьдран,
  • 6:30 - 6:32
    тэр хөөсөө
    бодит амьдрал мэт хүлээж авах нь
  • 6:32 - 6:35
    хүмүүст илүү амархан байдаг.
  • 6:37 - 6:42
    Жишээ хэлэхэд миний бодлоор жинхэнэ
    фактаас холуур байхын нөлөө нь
  • 6:42 - 6:47
    бидний худал мэдээлэлийн үзэгдэлд
    ханддаг хандалтаас харагддаг.
  • 6:48 - 6:52
    2016 оны Америкийн ерөнхийлөгчийн
    сонгуулийн үед
  • 6:52 - 6:55
    интернетэд цацагдсан худал мэдээнүүд
  • 6:55 - 6:58
    бидний туйлшрах сэтгэлгээнд
    нөлөөлж,
  • 6:58 - 7:00
    хөөсийг маань томруулах зорилготой
    байсан.
  • 7:00 - 7:02
    Үнэхээр нүдэн дээр илт байсан зүйл нь
  • 7:02 - 7:05
    тэр мэдээллүүд их олон хүмүүсийг
    мангартуулаад зогсоогүй.
  • 7:06 - 7:07
    Хуурмаг мэдээллийн
    энэ үзэгдлээс
  • 7:07 - 7:09
    намайг хамгийн
    цочроосон зүйл нь
  • 7:09 - 7:13
    тэр мэдээлэл ямар хурдан
    мэдлэгийн туйлшрах
  • 7:13 - 7:16
    үүсэх үндэс болж байсан байлаа.
  • 7:16 - 7:19
    Ихдээд, зөвхөн "Хуурамч мэдээ" гэх
    энэ нэр
  • 7:19 - 7:23
    одоо зүгээр "надад таалагддаггүй мэдээлэл"
    гэсэн утгатай болчихсон.
  • 7:23 - 7:30
    Энэ л миний яриад байгаа үнэнд үл итгэх
    итгэлийн нэг жишээ.
  • 7:31 - 7:35
    Миний бодлоор үнэнд эргэлзэхийн
  • 7:36 - 7:39
    жинхэнэ аюултай тал нь
  • 7:39 - 7:42
    энэ нь бүх хүч чадлыг
    нэг тийшээ шилжүүлдэг.
  • 7:42 - 7:45
    "Хүн бол бүх зүйлийн хэмжүүр"
    гэх нь гарцаагүй
  • 7:45 - 7:49
    "Энэ хүн бол бүх зүйлийн хэмжүүр"
    болдог.
  • 7:50 - 7:53
    Яг л "хүн бүр өөрсдийнхөө төлөө
    байх хэрэгтэй" гэдэг
  • 7:53 - 7:56
    "хэн хүчтэй нь амьд үлддэг"
    болдог шиг.
  • 7:56 - 7:59
    Оруэлын бичсэн "1984" номын төгсгөлд
  • 8:00 - 8:04
    цагдаа залуу Обраян нь
    гол дүр Уинстон Смиттийг
  • 8:04 - 8:08
    2 дээр 2-ыг нэмбэл 5 гэдэгт итгүүлэх гэж
    тамлаж байгаа хэсэг гардаг.
  • 8:09 - 8:11
    Обраяны хувьд гол санаа нь
  • 8:13 - 8:18
    тэр Уинстон Смиттэд
    намын хэлсэн бүх зүйл үнэн,
  • 8:18 - 8:21
    харин үнэн бол намыг хэлсэн үг
    гэж итгүүлэх байдаг.
  • 8:21 - 8:25
    Мөн Обраян нэгэнт энэ бодлыг
    хүлээн зөвшөөрсөн цагт
  • 8:25 - 8:29
    шүүмжлэлт эсэргүүцэл гаргах
    боломжгүй болохыг мэдэж байлаа.
  • 8:30 - 8:32
    Хэрвээ үнэн гэдэг намын өмч болвол
  • 8:32 - 8:35
    чи тэр намтай үнэн худал гэж мэлзэж
    чадахгүй шүү дээ.
  • 8:37 - 8:41
    Би өмнө нь нийтлэг бодит байдлыг
    хүлээн зөвшөөрөхийн тулд
  • 8:41 - 8:42
    бид 3 зүйл хийх ёстой гэсэн.
  • 8:42 - 8:44
    Эхнийх нь үнэнд итгэх.
  • 8:44 - 8:48
    Хоёрдахийг нь Кантын "Гэгээрэл"-н
    уриа болгосон Латин үгээр
  • 8:48 - 8:51
    тайлбарлаж болно:
  • 8:51 - 8:53
    ''Sapere aude''.
  • 8:53 - 8:54
    ''Мэдэх гээд зүрхэл''.
  • 8:54 - 8:57
    Эсвэл Кантын хүсдэгээр
    ''Өөрөө сэтгэж, мэдэх гэж зүрхэл".
  • 8:58 - 9:00
    Миний бодлоор интенетийн эхэн үед
  • 9:00 - 9:01
    ихэнхи хүмүүс
  • 9:01 - 9:05
    мэдээллийн технологи нь бидэнд
    өөрсдөө мэдэж, ойлгохыг
  • 9:05 - 9:07
    илүү амархан болгоно гэж боддог байсан.
  • 9:07 - 9:10
    Мэдээж мэдээлэл авах илүү
    амар болсон нь үнэн.
  • 9:10 - 9:14
    Гэхдээ интернет бидний амьдралын
    улам том хэсэг болох тусам
  • 9:14 - 9:16
    бидний интернетийн хамаарал, бидний
    хэрэглээ
  • 9:16 - 9:18
    илүү идэвхигүй болсон.
  • 9:18 - 9:21
    Өнөөдөр бид мэддэг зүйлсийн ихэнхийг
    Гүүглээс мэддэг.
  • 9:21 - 9:25
    Бид урьдчилан багцлагдсан хэсэг фактууд
    татаж аваад,
  • 9:25 - 9:29
    олон нийтийн сүлжээний дамжлагийн шат
    дагуу ийш тийш тараадаг.
  • 9:29 - 9:32
    Оюун ухааны эрэл хайгуул
    шаарддаг учир
  • 9:32 - 9:34
    Гүүгл мэдээж хэрэгтэй арга хэрэгсэл.
  • 9:34 - 9:40
    Бид хичээл зүтгэлээ бусдын холбоо сүлжээ
    болон хууль дүрэмд даатгачихдаг.
  • 9:40 - 9:43
    Энэ нь мэдээж биднийг оюун санаагаа
    төрөл бүрийн фактуудаар
  • 9:43 - 9:44
    дүүргэхгүй байх боломжийг олгодог.
  • 9:44 - 9:47
    Бид зүгээр л хэрэгтэй үедээ татаад авчихаж
    болно шүү дээ.
  • 9:47 - 9:48
    Энэ чинь гайхалтай.
  • 9:49 - 9:54
    Гэхдээ фактуудыг байгаагаар нь
    татаж авах болон
  • 9:55 - 10:00
    фактууд үнэхээр ямар учраас
    бэлэн байж байгааг ойлгох 2 ялгаатай.
  • 10:01 - 10:05
    Ямар нэг өвчин яагаад тархдагийг ойлгох
  • 10:05 - 10:08
    эсвэл математикийн нотолгоо
    яаж хийхийг ойлгох
  • 10:08 - 10:11
    эсвэл яагаад найз чинь сэтгэл санааны
    дарамтанд орсныг ойлгох
  • 10:11 - 10:13
    гэх мэт нь зүгээр л татаж авахаас
    илүү хичээл шаарддаг.
  • 10:13 - 10:16
    Өөрөө судалгаа хийх шаардлага гарах
    магадлал ч өндөр.
  • 10:19 - 10:20
    Арай бүтээлч нүдээр харах,
  • 10:20 - 10:22
    өөрийн төсөөллөө ашиглах,
  • 10:22 - 10:23
    талбарт өөрөө гарах,
  • 10:23 - 10:24
    туршилтыг өөрөө хийх,
  • 10:24 - 10:25
    нотолгоонуудыг шалгах,
  • 10:26 - 10:27
    хэн нэгэнтэй ярилцах гэх мэт.
  • 10:32 - 10:35
    Мэдээж би Гүүглээс сурахаа боль
    гэж хэлээгүй.
  • 10:36 - 10:38
    Юу гэх гэсэн бэ гэхээр,
  • 10:38 - 10:39
    Гүүглийг бас хэт үнэлэх ч хэрэггүй.
  • 10:39 - 10:44
    Бид мэдлэг олох, сонирхолтой,
    идэвхитэй өөр аргууд олох хэрэгтэй бөгөөд
  • 10:45 - 10:50
    байнга л чармайлтаа нөгөө хөөсөндөө
    оруулаад байхаас сэргийлэх хэрэгтэй.
  • 10:50 - 10:53
    Учир нь Гүүглээс сурснаас
    ихэнхидээ хүмүүс
  • 10:53 - 10:56
    бусдын мэдээллийн хөөснөөс
    мэдэж дуусдаг.
  • 10:56 - 10:58
    Хөөснөөс мэднэ гэдэг нь үргэлж л
    зөв байхыг хэлнэ.
  • 10:59 - 11:01
    Гэхдээ мэдэхийг зүрхлэх,
  • 11:01 - 11:03
    ойлгохыг зүрхлэх гэдэг
  • 11:04 - 11:07
    буруу байх бололцоо
    үүсгэж байна гэсэн үг.
  • 11:08 - 11:11
    Өөрөөр бол чиний хүссэн зүйл болон
    үнэн зүйл хоорондоо өөр байх
  • 11:11 - 11:15
    бололцоог үүсгэнэ гэсэн үг.
  • 11:16 - 11:19
    Ингээд бид нийтлэг бодит байдалд
    амьдрахыг хүсвэл хийх ёстой
  • 11:20 - 11:23
    Гуравдахь зүйл дээрээ ирлээ.
  • 11:23 - 11:26
    Даруу төлөв байх.
  • 11:26 - 11:29
    Даруу гэдгээрээ би энд мэдлэгийн
    даруу байдлыг,
  • 11:29 - 11:31
    өөрөөр хэлвэл
  • 11:32 - 11:34
    огт мэдэхгүй байгаагаа мэдэхийг
    хэлж байна.
  • 11:34 - 11:36
    Гэхдээ үнэндээ үүнээс ч илүү
    агуулгатай.
  • 11:36 - 11:39
    Бусдын баримт болон туршлагаас хамаарч
  • 11:39 - 11:43
    ертөнцийг харах нүдээ нээлттэй,
    өөрчлөхөд бэлэн байлгах.
  • 11:43 - 11:45
    Бусдын баримт болон туршлагаас хамаарч
  • 11:45 - 11:48
    ертөнцийг харах нүдээ нээлттэй,
    өөрчлөхөд бэлэн байлгах...
  • 11:48 - 11:50
    Зөвхөн өөрчлөлтөд бэлэн
    байхаас ч илүү.
  • 11:50 - 11:53
    Мөн зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд
    нээлттэй байхаас илүү.
  • 11:53 - 11:55
    Өөрийнхөө мэдлэгийг сайжруулах
    боломжтой гэж харах,
  • 11:55 - 11:58
    эсвэл бусдын хувь нэмрээр
    мэдлэгээ баяжуулах боломжтой
  • 11:58 - 12:00
    гэдгийг хүлээн зөвшөөрөх
    гэсэн үг.
  • 12:00 - 12:03
    Энэ чинь чи өөрөө ч гэсэн
    хариуцлага хүлээх ёстой
  • 12:03 - 12:05
    нийтлэг бодит байдлыг
    хүлээн зөвшөөрөхөд
  • 12:06 - 12:08
    шаардлагатай зүйлсийн нэг хэсэг.
  • 12:10 - 12:13
    Манай нийгэм яг үнэндээ
    энэ төрлийн даруу төлөв байдлыг
  • 12:13 - 12:16
    дэвшүүлэх эсвэл дэмжихдээ
    тийм ч сайн биш гэдгийг
  • 12:16 - 12:18
    хэлэхэд хэтрүүлэг биш гэж бодож байна.
  • 12:18 - 12:20
    Учир нь хүмүүс
  • 12:21 - 12:24
    их зан болон өөртөө итгэлтэй
    байдлыг хольж ойлгодог.
  • 12:24 - 12:27
    Мөн зарим талаараа бол,
    та нар мэднэ дээ,
  • 12:27 - 12:29
    их зан гаргах нь илүү амархан.
  • 12:29 - 12:32
    Зүгээр л өөрийгөө бүхнийг мэдэгч гэж
    бодох амархан байдаг.
  • 12:32 - 12:35
    Өөрийгөө бүгдийн учрыг олчихсон гэж
    бодоход амархан.
  • 12:37 - 12:39
    Гэхдээ энэ чинь миний яриад байсан фактаас
    холуур байхын
  • 12:39 - 12:41
    дахин нэг жишээ юм.
  • 12:43 - 12:46
    Тэгэхээр нийтлэг бодит байдал гэх
    ойлголт нь
  • 12:46 - 12:48
    яг л ихэнхи философийн ойлголтууд шиг
  • 12:48 - 12:51
    хэтэрхий мэдээжийн, тодорхой
    мэт санагдаж,
  • 12:51 - 12:53
    бид түүнийг даван харж,
  • 12:53 - 12:56
    эцэст нь яагаад тийм чухал
    гэдгийг мартдаг.
  • 12:57 - 13:02
    Иргэд ядаж л бага ч гэсэн хугацаанд,
    ялангуяа хүмүүс санал зөрж байх үед
  • 13:02 - 13:07
    хүмүүс хоорондоо санал бодлоо хуваалцдаг
    тэр нийтийн орон зайг гаргаж
  • 13:07 - 13:12
    хэвшихгүй бол ардчилал гэж байхгүй.
  • 13:13 - 13:17
    Гэхдээ хэрвээ хүмүүс бүгд нэг бодит
    байдалд амьдардаг гэдгээ
  • 13:17 - 13:19
    хүлээн зөвшөөрөхгүй бол
  • 13:19 - 13:21
    энэ яриад байгаа орон зайг
    үүсгэж чадахгүй.
  • 13:23 - 13:26
    Үүнийг хүлээн зөвшөөрөхийн тулд бид
    үнэнд итгэх хэрэгтэй,
  • 13:26 - 13:29
    мөн илүү идэвхитэй мэдлэг олох арга замыг
    дэмжих хэрэгтэй.
  • 13:29 - 13:32
    Мөн бидэнд хүмүүс бүх зүйлсийн хэмжүүр биш
    гэдгийг
  • 13:32 - 13:35
    хүлээн зөвшөөрөх даруу байдал хэрэгтэй.
  • 13:37 - 13:41
    Магадгүй бид нэг өдөр тархиндаа
    интернеттэй байхын
  • 13:41 - 13:43
    төсөөллийг бодит байдал
    болгох байх.
  • 13:45 - 13:48
    Гэхдээ хэрвээ бид аймшигтай биш
    эрх чөлөөтэй байх,
  • 13:48 - 13:51
    зөвхөн идэвхигүй хүлээн авч мэдэх биш
  • 13:51 - 13:54
    юмсыг ойлгох ойлголтоо өргөжүүлэх
    хүсэлтэй байвал
  • 13:55 - 13:57
    бидний хувь хүний үзэл бодлууд
  • 13:57 - 14:01
    хичнээн үзэсгэлэнтэй бас гайхамшигтай,
  • 14:02 - 14:03
    бүгдээрээ зүгээр л
  • 14:03 - 14:06
    ганцхан бодит байдлын үзэл бодлууд
    гэдгийг санаж явах хэрэгтэй.
  • 14:07 - 14:08
    Баярлалаа
  • 14:08 - 14:13
    (Алга ташилт)
Title:
Хэрхэн өөрийнхөө үзэл бодлоос цааш сэтгэж, үнэнийг олох вэ?
Speaker:
Майкл Патрик Линч
Description:

Илүү ихийг интернетээс уншиж, үзэх болгонд юу үнэн болон юу худлаа вэ гэдгийг ялгахад хэцүү болдог. "Яг л илүү ихийг мэдээд байгаа мөртлөө багыг ойлгоод байгаа мэт" хэмээн философич Майкл Патрик Линч хүүрнэнэ. Энэ ярианд тэр биднийг өөрсөддөө үүсгэсэн хөөсийг тэсэлж, бүх зүйлийн үндэс суурь болсон нийтлэг бодит байдалд оролцохыг дуудаж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:26

Mongolian subtitles

Revisions Compare revisions