Return to Video

Берлиний хананы үүсэл болон уналт - Конрад Х. Жарауш

  • 0:07 - 0:11
    1961 оны 8 сарын 13-ны үүрээр
  • 0:11 - 0:15
    цагдаа болон цэргүүдээр хүрээлүүлсэн
    Зүүн Германы барилгын ажилчид
  • 0:15 - 0:20
    Берлин хотын гудамж, эргэн тойрныг
    сүйтгэж,
  • 0:20 - 0:22
    хашлагууд босгож эхэлсэн.
  • 0:22 - 0:26
    Тэр үдэш түүхэн дэх хамгийн гутамшигт
    тусгаарлах шугамын эхлэл болсон нь
  • 0:26 - 0:28
    Берлиний хана юм.
  • 0:28 - 0:31
    Ханын гүйцэтгэл бүтэн 10 жил
    үргэлжлэхдээ
  • 0:31 - 0:32
    дүүрэг, хороодыг хувааж,
  • 0:32 - 0:34
    өрх гэрийг салгаж,
  • 0:34 - 0:37
    Герман төдийгүй дэлхийг
    хоёр хэсэгт хуваасан юм.
  • 0:37 - 0:39
    Үүний эхлэлийг ойлгохын тулд
  • 0:39 - 0:41
    бид Дэлхийн II Дайн луу
    эргэж очих хэрэгтэй.
  • 0:41 - 0:43
    Америк, Англи, Франц улсууд
  • 0:43 - 0:47
    ЗХУ-тай хүчээ нэгтгэн Тэнхлэгийн
    Эрх Баригчидтай тэмцэх болсон.
  • 0:47 - 0:49
    Нацист Германыг ялсныхаа дараа
  • 0:49 - 0:53
    ялалт байгуулсан гүрнүүд Германыг
    хэсэг хэсгээр нь эзэлсэн.
  • 0:53 - 0:55
    Энэ хуваагдал нь түр зуурынх байх
    ёстой байсан ч
  • 0:55 - 0:59
    урьдын холбоот улсууд дайны дараах
    Европыг хэрхэн байгуулах тал дээр
  • 0:59 - 1:01
    санал зөрөлджээ.
  • 1:01 - 1:04
    Барууны хүч либерал эдийн засгийн
    системийг дэмжиж байхад
  • 1:04 - 1:07
    ЗХУ нь хүчгүй болсон Германыг нэгтгэсэн
  • 1:07 - 1:10
    дуулгавартай коммунист гүрнүүдийг
    бүтээхийг хүссэн.
  • 1:10 - 1:12
    Тэдний харилцаа муудсаар,
    энэ хооронд
  • 1:12 - 1:15
    Германы баруун нутагт ХБНГУ үүсч,
  • 1:15 - 1:20
    зүүнд ЗХУ Бүгд найрамдах Ардчилсан
    Герман Улсыг байгуулсан байлаа.
  • 1:20 - 1:24
    ЗХУ-ын дагуул улсууд барууны бүх худалдаа
    болон хөдөлгөөнийг хязгаарласнаар
  • 1:24 - 1:27
    нэвтрэх боломжгүй хана
    аяндаа үүсч,
  • 1:27 - 1:30
    Төмөр Хөшиг гэж нэрлэгдэх болсон.
  • 1:30 - 1:35
    Германы хуучин нийслэл Берлинд
    байдал тун ярвигтай болж байлаа.
  • 1:35 - 1:39
    Берлин нь БНАГУ-н газар нутагт байсан ч
  • 1:39 - 1:43
    дайны дараах гэрээнд холбоот улсууд
    нэгдмэл удирдлагатай гэж заасан.
  • 1:43 - 1:47
    Ингээд Америк, Англи мөн Францууд
    Берлин хотын баруун хэсгүүдэд
  • 1:47 - 1:49
    Ардчилсан бүлэглэл үүсгэсэн.
  • 1:49 - 1:53
    Зүүн Германчууд хил давах
    хориотой байсан хэдий ч,
  • 1:53 - 1:57
    Берлинд бол алхаад,
    эсвэл метро, машин, автобусанд суун
  • 1:57 - 1:59
    хотын баруун хэсэгт нэвтрэн орж,
  • 1:59 - 2:03
    Баруун Герман, эсвэл бүр цааш
    явах бүрэн боломжтой байжээ.
  • 2:03 - 2:07
    Энэ нээлттэй хил нь Зүүн Германы
    удирдлагад асуудал үүсгэсэн.
  • 2:07 - 2:11
    Тэд Коммунизм бол Хитлерийн эсрэг
    хүч хэмээн итгүүлэхийн сацуу
  • 2:11 - 2:15
    Баруун Германыг Нацист дэглэмтэй хэвээр
    гэж иргэддээ итгүүлж байсан юм.
  • 2:15 - 2:19
    Америк болон холбоот улсууд Баруун Германы
    сэргээн босголтонд мөнгө урсгаж байхад
  • 2:19 - 2:23
    ЗХУ нь Зүүн Германы нөөц баялгийг
    дайны нөхөн төлбөр болгон авч,
  • 2:23 - 2:27
    төвлөрсөн эдийн засгийг
    улам гүн хямралд оруулж байлаа.
  • 2:27 - 2:31
    Зүүн Германчуудын амьдрал
    иргэдийн үнэнч байдлыг тогтмол хянах
  • 2:31 - 2:34
    чагнагч болон мэдээлэгч нараас бүрдсэн
  • 2:34 - 2:38
    Стаси хэмээн нууц цагдаа нарын
    бүрэн хяналтанд орсон юм.
  • 2:38 - 2:42
    Зүүн Германд эрүүл мэндийн үйлчилгээ болон
    боловсрол үнэгүй байсан ч
  • 2:42 - 2:43
    Баруунд цалин нэмэгдэж,
  • 2:43 - 2:45
    өргөн хэрэглээний бараа
    ихэсч,
  • 2:45 - 2:47
    мөн хувь хүний эрх чөлөө илүү байлаа.
  • 2:47 - 2:52
    1961 он гэхэд 3.5 сая залуу мэргэжилтнүүд
  • 2:52 - 2:54
    Зүүн Германыг орхисон нь
  • 2:54 - 2:56
    нийт иргэдийн бараг 20%
    байлаа.
  • 2:56 - 2:58
    Илүү алдагдал хүлээхгүйн тулд
  • 2:58 - 3:03
    Зүүн Герман хилээ бүр мөсөн хаахыг
    шийдсэн нь Берлиний Ханы эхлэл болсон.
  • 3:03 - 3:05
    Берлин хотын дундуур 43 км,
  • 3:05 - 3:08
    Зүүн Германд цаашлаад
    112 км үргэлжлэх
  • 3:08 - 3:12
    анхны хаалт нь өргөст тор болон
    банзан хашаанаас бүтсэн байсан.
  • 3:12 - 3:15
    Зарим Берлинчүүд торон дээгүүр үсэрч
    эсвэл цонхоор
  • 3:15 - 3:17
    зугтааж байсан.
  • 3:17 - 3:20
    Гэхдээ хана өргөсөх тусам зугтахад бэрх
    болсон.
  • 3:20 - 3:24
    1965 он гэхэд 106 км урт 3,6 м өндөр
  • 3:24 - 3:31
    авирахаас сэргийлсэн гөлгөр хоолой бүхий
    бетон хана нэмэгдсэн юм.
  • 3:31 - 3:34
    Дараагийн жилүүдэд хананд
    хадаасан талбай,
  • 3:34 - 3:35
    хамгаалах ноход,
  • 3:35 - 3:37
    газрын тэсрэх бөмбөг,
  • 3:37 - 3:41
    302 харуулын цамхаг,
    20 шуудуй нэмэгдсэн.
  • 3:41 - 3:44
    Зэргэлдээ орших хашаанаас
    100 метр зайнд байх талбайг
  • 3:44 - 3:46
    Үхлийн Зураас гэх ба
  • 3:46 - 3:51
    тэнд байсан бүх барилгыг нурааж, оронд нь
    зуу зуун цэргүүдэд
  • 3:51 - 3:54
    асуудалгүй харагдах
    элсэн талбай бий болгосон юм.
  • 3:54 - 3:57
    Ингэснээр давах гэсэн хүнийг шууд
    буудах боломжтой болж.
  • 3:57 - 4:03
    Гэсэн ч 1961-1989 оны хооронд
    нийт 5000 орчим хүн
  • 4:03 - 4:07
    Зүүн Германаас
    зугтаж чадсан.
  • 4:07 - 4:10
    Зарим нь гадаадад байхдаа зугтсан
    дипломатууд эсвэл тамирчид байсан бол
  • 4:10 - 4:13
    бусад нь нүхэн гарц ухаж,
    бохирын хоолойгоор сэлж,
  • 4:13 - 4:16
    эсвэл агаарт хөөрөх шаар нисгэн
    оргосон
  • 4:16 - 4:17
    энгийн иргэд байсан юм.
  • 4:17 - 4:21
    Бүр хулгайн танкаар хана мөргөж
    зугтах тохиолдол ч гарч.
  • 4:21 - 4:22
    Гэсэн ч эрсдэл маш өндөр.
  • 4:22 - 4:26
    138 гаруй хүмүүс оргох гэж оролдоод
    амиа алдсан.
  • 4:26 - 4:31
    Зарим нь тэдэнд туслах хүчгүй Баруун
    Германчуудын нүдэн дээр буудуулсан.
  • 4:31 - 4:34
    Хана нь Зүүн Германы ажиллах хүчийг
    тогтоон барих аргаар
  • 4:34 - 4:36
    эдийн засгийг тогтворжуулсан ч,
  • 4:36 - 4:38
    нэр төрийг нь үгүй хийж,
  • 4:38 - 4:42
    Коммунист дарангуйллын билэг тэмдэг
    болгосон.
  • 4:42 - 4:45
    Зүүнтэй эвлэрэхийн тулд
    1972 оны Үндсэн Хэлэлцээр дээр
  • 4:45 - 4:48
    Зүүн Германы бодлогыг хүлээн зөвшөөрсөн ч
  • 4:48 - 4:54
    Баруун Герман ирээдүйд
    эргэн нэгдэх найдлага тээсээр байсан.
  • 4:54 - 4:57
    Зүүн Герман яваандаа гэр бүлийн
    уулзалт хийхийг зөвшөөрсөн ч
  • 4:57 - 5:01
    энэ уулзалтыг хүнд суртал,
    өндөр төлбөртэй зохион байгуулж,
  • 5:01 - 5:05
    хүмүүсийг энэ эрхээ эдлэхээс
    сэргийлж байлаа.
  • 5:05 - 5:08
    Гэсэн ч оролдож хүсэлт гаргасан хүмүүс
    олон байсан.
  • 5:08 - 5:10
    1980-д оны сүүлээр
  • 5:10 - 5:13
    бусад Зүүний Бүлгүүдийн бодлого
    чөлөөлөгдснөөр
  • 5:13 - 5:17
    ардчилал ба чөлөөтэй аялах эрхийн төлөө
    олны жагсаал гарч эхэлжээ.
  • 5:17 - 5:20
    1989 оны 11 сарын 9-ны орой
  • 5:20 - 5:25
    Зүүн Герман иргэдийн түгшүүрийг дарахын
    тулд зорчих эрхийг илүү амархан болгосон.
  • 5:25 - 5:29
    Гэтэл энэ мэдэгдэлээс үүдэн
    хэдэн мянган Зүүн Берлинчүүд
  • 5:29 - 5:31
    хил давах цэг дээр цугларч,
  • 5:31 - 5:35
    хамгаалагчдыг түргэн хаалгыг онгойлохыг
    шаардахад хүргэсэн.
  • 5:35 - 5:38
    Хөөрсөн иргэд Баруун Берлин руу
    урсан орж
  • 5:38 - 5:41
    2 талын хүмүүс бүгд хананы дээр бүжиглэж
    байжээ.
  • 5:41 - 5:45
    Мөн зарим нь олдсон багаж зэвсгээр
    ханыг нурааж эхэлсэн.
  • 5:45 - 5:48
    Хилийн цэргүүд эхэндээ дэг журам
    тогтоохыг оролдсон ч
  • 5:48 - 5:53
    удалгүй хэдэн жил үргэлжилсэн хуваагдал
    төгсгөл болох нь тодорхой болов.
  • 5:53 - 5:58
    40 жилийн дараа буюу 1990 оны 10 сард
    Герман улс албан ёсоор нэгдсэн.
  • 5:58 - 6:01
    ЗХУ ч удалгүй мөхсөн.
  • 6:01 - 6:04
    Ханын зарим хэсгүүд өнөө хүртэл
    Берлин хотод хэвээр байдаг нь
  • 6:04 - 6:07
    эрх чөлөөг боймолсон хаалт бүрийг
    бид нурааж чадна гэдгийг
  • 6:07 - 6:09
    сануулах зорилготой.
Title:
Берлиний хананы үүсэл болон уналт - Конрад Х. Жарауш
Speaker:
Конрад Х. Жарауш
Description:

Бүтэн хичээлийг үзэх: https://ed.ted.com/lessons/the-rise-and-fall-of-the-berlin-wall-konrad-h-jarausch

1961 оны 8 сарын 13-нд барилгын ажилчид Берлин хотын гудамжуудыг сүйтгэж, хотын дундуур хана босгож эхэлсэн. Тэр үдэш түүхэн дэх хамгийн гутамшигт тусгаарлалын тунхагыг анхлан босгосон нь Берлиний хана юм.
Хана баригдаж дуусахад шаардсан 10 жилийн хугацаанд хөрш айлууд хуваагдаж, өрх гэрийн гишүүд салж, Герман төдийгүй дэлхий хананы хоёр талд хуваагдсан юм. Хичээлийг Конрад Х. Жарауш, дүрслэлийг Рэмус ба Кики.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
06:26

Mongolian subtitles

Revisions