Return to Video

Тусламж хүсэх нь сул дорой биш, хүчтэй зан чанарын илрэл

  • 0:01 - 0:05
    Бид бүгдэд ой санамжид тодоос тод
    үлдсэн чухал үйл явдлууд байдаг.
  • 0:05 - 0:09
    Миний хувьд цэцэрлэгт орох үе маань
    анхны тийм нэгэн мөч байлаа.
  • 0:09 - 0:12
    Ах маань сургуульд орчихсон байсан тул
    жам ёсоор миний ээлж ирлээ.
  • 0:13 - 0:15
    Сургуулийн хонгилоор алхаж явахдаа
  • 0:15 - 0:18
    би маш их догдолж, эгээтэй л
    өмдөө норгочихоогүй.
  • 0:19 - 0:20
    Ангийн хаалганд дөхөж очиход
  • 0:20 - 0:23
    багш намайг элгэмсэг дотноор хүлээн авч,
  • 0:23 - 0:25
    анги руу дагуулан ороод
  • 0:25 - 0:26
    бяцхан шүүгээг маань зааж өглөө.
  • 0:27 - 0:29
    Тийм шүүгээ байсныг бүгдээрээ
    санаж байгаа биз дээ?
  • 0:29 - 0:31
    Өөрсдийнхөө зүйлийг хийдэг.
  • 0:31 - 0:33
    Тэгээд багш надад: "Тэнд очоод
  • 0:33 - 0:36
    хичээл эхэлтэл хүүхдүүдтэй тогло"
    гэж хэллээ.
  • 0:36 - 0:40
    Би ч тэнд очоод хэзээ язааны танил газраа
    ирж байгаа мэт сууж аваад
  • 0:40 - 0:41
    тоглож гарлаа.
  • 0:41 - 0:43
    Гэтэл миний хажууд сууж байсан хүү,
  • 0:43 - 0:46
    түүнийг цагаан футболк,
    цэнхэр шорттой байсныг
  • 0:46 - 0:48
    яг өчигдөр мэт тодхон санаж байна,
  • 0:49 - 0:51
    гэнэт тоглохоо болиод
  • 0:51 - 0:53
    "Яагаад чи ийм намхан юм бэ?" гэж асуув.
  • 0:54 - 0:57
    Би түүнийг надтай ярьж байна гэж
    бодсонгүй тоглосоор л байв.
  • 0:57 - 0:58
    (Инээд)
  • 0:58 - 1:00
    Тэгтэл тэр илүү чанга дуугаар
  • 1:00 - 1:02
    "Хөөе, чи яагаад ийм намхан юм бэ?"
    гэж асуулаа.
  • 1:03 - 1:04
    Би түүн рүү өлийж хараад:
  • 1:04 - 1:08
    "Чи юу яриад байгаа юм бэ? Бүгдээрээ
    тоглоцгооё. Сайхан л байна шүү дээ.
  • 1:08 - 1:09
    Би үүнийг их хүлээсэн" гэв.
  • 1:10 - 1:12
    Тэгээд бид тоглож байтал
    минут орчмын дараа
  • 1:12 - 1:16
    түүний цаана байсан цагаан футболк,
    ягаан юбкатай охин
  • 1:16 - 1:18
    босоод, гараа ташаан дээрээ аван
  • 1:18 - 1:21
    "Харин тийм, яагаад чи өөр
    харагдаад байгаа юм бэ?" гэв.
  • 1:22 - 1:24
    Би явж очоод "Чи юу яриад байгаа юм бэ?
    Би өөр биш.
  • 1:24 - 1:28
    Би намхан биш. Үргэлжлүүлэн
    тоглоцгооё л доо" гэж хэллээ.
  • 1:29 - 1:32
    Тэр үед би эргэн тойрноо анзааран харлаа.
  • 1:32 - 1:35
    Хүүхдүүд тоглохоо болиод бүгд над руу
    харж байгааг мэдэрсэн юм.
  • 1:36 - 1:38
    Тэр үед юу гэж бодсон вэ гэхээр
  • 1:38 - 1:41
    орчин үеийн хэллэгээр бол "OMG"
    эсвэл "WTF" гэсэн л болов уу.
  • 1:42 - 1:44
    (Инээд)
  • 1:46 - 1:47
    Яг юу болоод өнгөрөв өө?
  • 1:48 - 1:52
    Тэр өглөө надад байсан бүхий л
    өөртөө итгэх итгэл минь
  • 1:52 - 1:55
    цаг минут өнгөрөх тусам
    бага багаар алга болж,
  • 1:55 - 1:57
    асуултууд ундарсаар байлаа.
  • 1:58 - 2:00
    Тэр өдөр тарах цаг ч болж
  • 2:00 - 2:02
    багш биднийг тойрог болгон зогсооход
  • 2:02 - 2:05
    би үнэндээ тойргоос гадна
    буйгаа мэдэрч билээ.
  • 2:05 - 2:06
    Би хэн рүү ч харж чадахгүй,
  • 2:06 - 2:09
    тэнд юу болоод өнгөрснийг огт ойлгосонгүй.
  • 2:10 - 2:12
    Түүнээс хойш хэдэн жилийн турш
  • 2:12 - 2:14
    олон нийтийн газраар
    явахыг үзэн яддаг байв.
  • 2:14 - 2:17
    Би хүмүүсийн ширтэх харц, шоолох шивнээ,
  • 2:17 - 2:19
    чичлэн заах хуруу бүрийг
    мэдэрдэг байлаа.
  • 2:19 - 2:20
    Зүгээр ч нэг хуруу биш,
  • 2:20 - 2:22
    харин над руу чичлэн заах хуруу байлаа.
  • 2:22 - 2:23
    Энэ бүхнийг үзэн ядна.
  • 2:23 - 2:26
    Би хэнд ч харагдахгүйн тулд
    аав ээжийхээ араар нуугдана.
  • 2:27 - 2:29
    Хүүхэд л болсон хойно
  • 2:29 - 2:32
    бусад хүүхдийн сониуч зан, эсвэл
    томчуудын үл тоомсорлосон байдлыг
  • 2:32 - 2:34
    ойлгохгүй байх нь аргагүй шүү дээ.
  • 2:35 - 2:39
    Бодит ертөнц шууд болон шууд бус
    аль ч утгаараа над шиг хэмжээтэй хүмүүст
  • 2:39 - 2:43
    зориулагдаагүй болох нь улам бүр
    тодорхой болсоор байлаа.
  • 2:44 - 2:50
    Над шиг хүмүүс бусдын нүдэнд өртөмтгий
    байдгийг та бүхэн анзаарсан байх.
  • 2:50 - 2:52
    Жижиг биенээсээ болоод
  • 2:52 - 2:55
    амьдралынхаа турш олон
    саад бэрхшээлтэй тулгардаг.
  • 2:55 - 2:58
    Үүнийг ч зарим хүмүүс таамаглах байх.
  • 2:58 - 3:00
    Харин зарим нь үгүй.
  • 3:00 - 3:05
    Хэн нэгнийг сэтгэцийн өвчиндөө
    шаналж байгааг,
  • 3:05 - 3:07
    хүйсийн баримжаагаа тодорхойлж
    чадахгүй зовж байгааг,
  • 3:07 - 3:10
    настай эцэг, эхээ асарч
    чадаж байгаа эсэхийг,
  • 3:10 - 3:12
    санхүүгийн асуудалд орсон эсэхийг
  • 3:12 - 3:14
    хүмүүс хараад хэлж чадахгүй шүү дээ.
  • 3:15 - 3:16
    Миний өндөр надад тулгардаг
  • 3:16 - 3:19
    бэрхшээлийн нэг болохыг
    та бүхэн харж байна.
  • 3:19 - 3:22
    Гэхдээ харна гэдэг нь
  • 3:22 - 3:26
    яг үнэндээ надад ямар байдгийг, өдөр бүр
    юуг даван туулдгыг ойлгоно гэсэн үг биш.
  • 3:26 - 3:29
    Тиймээс би үнэнийг
    хэлэхээр энд ирсэн юм.
  • 3:29 - 3:33
    Хэн ч бай бусдын оронд өөрийгөө
    орлуулж тавьж чадна гэдэгт би итгэдэггүй.
  • 3:33 - 3:38
    Тийм болохоор бусдыг ойлгох
    шинэ арга замд суралцах хэрэгтэй.
  • 3:38 - 3:42
    Энгийнээр хэлбэл, би хэзээ ч хэрхэн
    чи байхыг мэдэж чадахгүй.
  • 3:42 - 3:44
    Харин чи хэзээ ч хэрхэн
    би байхыг мэдэхгүй.
  • 3:44 - 3:47
    Би чиний айдастай тулгарч,
    мөрөөдлийг чинь дагаж чадахгүй.
  • 3:47 - 3:49
    Чи ч миний өмнөөс тэгж чадахгүй.
  • 3:49 - 3:52
    Гэхдээ бид нэг нэгнээ дэмжиж чадна.
  • 3:52 - 3:55
    Бусдын оронд өөрийгөө тавьснаас
  • 3:55 - 3:58
    бид бусдыг ойлгох шинэ
    арга замд суралцах хэрэгтэй.
  • 3:59 - 4:01
    Би бага байхдаа л зарим зүйлсийг
  • 4:01 - 4:05
    ихэнх хүмүүсийн хийдгээс
    өөрөөр хийх ёстой гэдгээ мэдэх болсон.
  • 4:05 - 4:09
    Гэсэн ч би зарим нэг зүйл дээр
    бусадтай адилхан гэдгээ ойлгосон.
  • 4:09 - 4:11
    Тэдний нэг нь хичээл байлаа.
  • 4:11 - 4:13
    Хэхэ хэхэ, энд л би эн тэнцүүхэн байсан.
  • 4:14 - 4:17
    Үнэнийг хэлэхэд би хичээлдээ
    маш сайн байсан юм.
  • 4:17 - 4:19
    Энэ нь надад маш чухал байлаа.
  • 4:19 - 4:24
    Би том болох тусам биеийн хүчний ажил
    хийж чадахгүй гэдгээ ойлгож байв.
  • 4:24 - 4:26
    Тиймээс ч надад боловсрол хэрэгтэй.
  • 4:26 - 4:29
    Тэгээд би их сургуульд явж
    дипломтой болсон ч
  • 4:29 - 4:33
    ажилд орохын тулд би бусдаас нэг алхмын
    өмнө байх ёстой гэдгээ мэдэж байлаа.
  • 4:33 - 4:36
    Би эрдмийн зэрэг хамгаалах
    хэрэгтэй байсан тул
  • 4:36 - 4:38
    суралцаад авч чадлаа.
  • 4:38 - 4:40
    Ингээд ярилцлагад ороход бэлэн болов.
  • 4:40 - 4:42
    Ажлын анхны ярилцлагаа
    санаж байгаа биз дээ? Юу өмсөх вэ?
  • 4:42 - 4:44
    Ямар асуулт ирэх бол?
  • 4:44 - 4:46
    Гар барихдаа өөртөө итгэлттэй бай.
  • 4:46 - 4:48
    Би ч гэсэн тэр үед байсан.
  • 4:48 - 4:50
    Ажлын ярилцлагад орохоос 24 цагийн өмнө
  • 4:50 - 4:52
    намайг хүүхэд байхаас минь мэдэх
    найз маань залгаад
  • 4:52 - 4:57
    "Мишел, чиний очих барилга
    шатаар ордог юм байна" гэж хэлэв.
  • 4:57 - 4:59
    Би шатаар гарч чадахгүй
    гэдгийг тэр мэднэ.
  • 4:59 - 5:01
    Гэнэт би өөр зүйлд санаа зовж эхэллээ.
  • 5:01 - 5:04
    Миний хувьд би тийшээ хэрхэн очих нь
    чухал асуудал болж хувирав.
  • 5:05 - 5:11
    Би тэнд эрт очоод өргөгч машинаар дотогш
    орж чадсан, ярилцлага ч амжилттай болсон.
  • 5:11 - 5:14
    Тэд намайг юу туулж байж очсоныг
    мэдээгүйд би эмзэглээгүй ээ.
  • 5:14 - 5:18
    Та на тэр өдөр надад тулгарсан
    хамгийн хүнд сорил нь ярилцлага, эсвэл
  • 5:18 - 5:20
    байр луу орох зам байсан гэж бодно уу?
  • 5:20 - 5:23
    Үнэндээ, тэр өдрийн хамгийн
    хэцүү сорил миний хувьд
  • 5:23 - 5:25
    өнхөрч уналгүйгээр өргөгч машин
    дээр тогтож явах байсан юм.
  • 5:26 - 5:29
    Би зарим нэг нөхцөл байдалд
    маш эмзэг болдог.
  • 5:30 - 5:34
    Онгоцны буудал, хүлээлгийн өрөө,
    машины зогсоол,
  • 5:34 - 5:36
    өргөгч машины ойр тойронд
  • 5:36 - 5:38
    би маш болгоомжтой байх хэрэгтэй болдог.
  • 5:38 - 5:41
    Аливааг урьдчилан харж, уян хатан байж,
  • 5:41 - 5:43
    заримдаа чадлаараа
    хурдан хөдлөх хэрэг гарна.
  • 5:45 - 5:47
    Ямар ч байсан би ажилд орж
  • 5:47 - 5:50
    ажлын шаардлагаар
    үе үе аялах хэрэгтэй болсон.
  • 5:50 - 5:53
    Одоо үед аялна гэдэг бид бүгдийн хувьд
    амаргүй зүйл болсон.
  • 5:53 - 5:58
    Та онгоцны буудал дээр аюулгүйн үзлэгээр
    гүйж гараад гарцан дээрээ очдог байх.
  • 5:58 - 6:01
    Би цонхон талд суудал авсан бил үү?
    Нэмэлт үйлчилгээ авсан бил үү гээд л...
  • 6:02 - 6:04
    Харин миний хувьд яаран гүйгээд байдаггүй.
  • 6:04 - 6:06
    (Инээд)
  • 6:06 - 6:08
    Ялангуяа шалган нэвтрүүлэх бүсээр.
  • 6:08 - 6:11
    Учир нь ганцаарчилсан үзлэгээр
    шалгуулах хэрэгтэй болдог.
  • 6:12 - 6:13
    Энэ талаар тайлбар хийлгүй орхиё.
  • 6:13 - 6:15
    Үүний дараа би гарц руугаа явдаг.
  • 6:15 - 6:19
    Аав ээжийн маань хэлдгээр
    төрөлхийн ярих авьяасаа ашиглан
  • 6:19 - 6:24
    гарцан дээрх ажилтантай ярилцаж
    "Миний тэргэнцэр төдий хэмжээний жинтэй,
  • 6:24 - 6:25
    би цэнэгтэй зай байгаа болохоор
  • 6:25 - 6:28
    онгоцны хаалга хүртэл явчихна" гэж хэлнэ.
  • 6:29 - 6:32
    Мөн нисэхээсээ өмнөх өдөр
    очих хот руугаа холбогдож
  • 6:32 - 6:37
    тэргэнцэр маань замдаа эвдэрчихвэл
    хаанаас түрээсэлж болохыг асуудаг.
  • 6:38 - 6:40
    Тэгэхээр миний хувьд
    бүх зүйл бага зэрэг өөр.
  • 6:40 - 6:42
    Онгоцонд орсон даруйдаа
  • 6:42 - 6:46
    хатагтай нараас цүнхийг минь дээш тавьж
    өгөхийг гуйна, тэд ч дуртайяа тусална.
  • 6:47 - 6:49
    Би онгоцонд идэж уухгүйг хичээдэг.
  • 6:49 - 6:51
    Учир нь онгоцонд босоод,
    алхаад яваад байхыг хүсдэггүй.
  • 6:51 - 6:53
    Гэвч байгаль өөрийн хуваарьтай.
  • 6:53 - 6:56
    Саяхан надтай ийм зүйл болж
    би аргагүй байдалд орсон.
  • 6:56 - 6:58
    Би онгоцны урд хэсэг рүү очоод
  • 6:58 - 7:00
    онгоцны үйлчлэгчтэй ярилцан
  • 7:00 - 7:03
    "Хаалга манаад өгөхгүй юу, би түгжээнд нь
    хүрдэггүй ээ" гэж хүслээ.
  • 7:05 - 7:08
    Ингээд би дотор бие засаж байтал хаалга
    сэвхийн онгойж хаалганы цаана
  • 7:08 - 7:11
    нэгэн залуугийн айж, гайхсан
  • 7:11 - 7:13
    царай харагдав.
  • 7:13 - 7:15
    Би ч бас тийм харагдсан байх.
  • 7:16 - 7:20
    Гарч ирээд түүнийг хажуугийн эгнээнд
    харалдаа сууж байсныг анзаарлаа.
  • 7:22 - 7:24
    Тэр үнэхээр ичиж, нүүрээ хийх
    газаргүй болсон харагдсан.
  • 7:25 - 7:28
    Тэгэхээр нь би түүн рүү дөхөж
    очоод аяархнаар асуув:
  • 7:28 - 7:30
    "Чи саяны явдлыг
    мартаж чадахгүй л байх даа?"
  • 7:30 - 7:33
    (Инээд)
  • 7:36 - 7:38
    Тэр ч "Чадахгүй байхаа" гэж хариулсан.
  • 7:38 - 7:40
    (Инээд)
  • 7:40 - 7:43
    Харин тэр над шиг ингэж олон түмэнд
    ярихгүй л байгаа байх л даа.
  • 7:43 - 7:45
    (Инээд)
  • 7:45 - 7:48
    Гэхдээ бид үлдсэн нислэгийн турш
    өөрсдийнхөө талаар,
  • 7:48 - 7:52
    гэр бүл, ажил, спортын талаар ярилцсан.
  • 7:52 - 7:53
    Ингээд бид газардахад тэрээр:
  • 7:53 - 7:56
    "Таныг цүнхээ хүнээр
    дээш тавиулахыг харсан.
  • 7:56 - 7:57
    Би буулгаад өгөх үү" гэв.
  • 7:57 - 7:59
    Би "Тэг л дээ, баярлалаа" гээд
  • 7:59 - 8:02
    бие биедээ сайн сайхныг
    хүсэцгээсэн.
  • 8:02 - 8:03
    Тэр өдрийн хамгийн чухал зүйл нь
  • 8:04 - 8:07
    тэр ичсэн чигээрээ яваад
    өгчихөөгүйд байгаа юм.
  • 8:07 - 8:10
    Тухайн ичмээр үйл явдлыг
  • 8:10 - 8:12
    тэр хэзээ ч мартахгүй, би ч мөн адил.
  • 8:12 - 8:14
    Гэхдээ миний бодлоор тэр юу юунаас илүү
  • 8:14 - 8:17
    бидний яриаг, бидний өөр үзэл
    бодлын талаар санах байх.
  • 8:18 - 8:20
    Гадаад руу аялах болоход
  • 8:20 - 8:23
    зарим нэг талаараа илүү хүндрэлтэй байдаг.
  • 8:23 - 8:26
    Хэдэн жилийн өмнө би Занзибарт
  • 8:26 - 8:27
    тэргэнцэртэйгээ явж байлаа л даа.
  • 8:27 - 8:28
    Төсөөлөөд үз дээ:
  • 8:29 - 8:34
    намхан, цагаан арьстай, шар үстэй,
    тэргэнцэртэй эмэгтэй.
  • 8:34 - 8:36
    Ийм зүйл өдөр бүр тохиолдохгүй л байх.
  • 8:37 - 8:41
    Би ч дөхөж очоод, заяагдмал ярих
    авъяасаараа нислэгийн ажилтантай ярилцан
  • 8:41 - 8:44
    маш найрсагаар тэдний ёс уламжлал болон
    бусад зүйлсийг асуух зуураа
  • 8:44 - 8:47
    тэнд онгоц руу орох хоолой
    байхгүй байгааг анзаарсан юм.
  • 8:47 - 8:49
    "Та нар тэргэнцэрийг маань өргөн оруулж,
  • 8:49 - 8:51
    шатаар өгсөхөд минь туслах болох нь дээ"
  • 8:51 - 8:54
    гэж эелдэгээр сануулах хэрэгтэй болсон.
  • 8:54 - 8:58
    Тэгээд нислэгээ хүлээх зуураа
    бид цаг гаран ярилцлаа.
  • 8:58 - 9:00
    Маш гайхамшигтай нэг цаг байсан.
  • 9:00 - 9:03
    Хэн хэний маань үзэл бодол
    тэр өдөр өөрчлөгдсөн.
  • 9:03 - 9:05
    Намайг онгоцонд оруулж өгөөд
  • 9:05 - 9:08
    тэр нуруун дээр минь зөөлхөн алгадаад
    сайн сайхныг хүссэн юм.
  • 9:08 - 9:10
    Харин би түүнд маш их
    талархсанаа илэрхийлсэн.
  • 9:10 - 9:14
    Энэ удаад ч мөн адил, намайг анх хараад
    төрсөн эвгүй мэдрэмжээс илүү
  • 9:14 - 9:18
    сайхан дурсамж түүний
    ой санаанд үлдэх байх.
  • 9:19 - 9:22
    Би бусдаас маш их туслалцаа
    авдгийг анзаарсан байх.
  • 9:22 - 9:24
    Хэрэв гэр бүл, найз нөхөд,
  • 9:24 - 9:28
    хамт ажиллагсад, мөн тэр олон
    танихгүй хүмүүс байгаагүйсэн бол
  • 9:28 - 9:30
    би өнөөдөр энд байж байхгүй.
  • 9:30 - 9:33
    Тэд амьдралын минь турш өдөр бүр
    надад тусалсаар ирсэн.
  • 9:34 - 9:38
    Бид бие биедээ тусалж,
    дэмжиж байх нь маш чухал.
  • 9:38 - 9:40
    Тусламж хүснэ гэдэг бол хүч
    чадлын илрэл болохоос
  • 9:41 - 9:42
    сул доройн шинж биш.
  • 9:42 - 9:45
    (Алга ташилт)
  • 9:49 - 9:52
    Бид бүгдэнд маань амьдралын туршид
    туслалцаа хэрэг болдог.
  • 9:52 - 9:54
    Гэхдээ бид бусдад тусалж чаддаг байх,
  • 9:54 - 9:58
    туслах сэтгэлтэй байх нь бас чухал.
  • 9:58 - 10:01
    Бид бусдад буцаан өгдөг
    зарчимд суралцах хэрэгтэй.
  • 10:01 - 10:05
    Бидний амжилт өөрсдөөс маань л
    шалтгаална гэдэг нь ойлгомжтой.
  • 10:06 - 10:09
    Гэхдээ та бусдын амжилтад нэмэр оруулж
    чадна гэдгээ бодоод үзээрэй.
  • 10:09 - 10:13
    Яг л надтай өдөр болгон учрах
    тэдгээр хүмүүс шиг.
  • 10:14 - 10:18
    Бид нэг биедээ харилцан тусална
    гэдэг амин чухал зүйл.
  • 10:18 - 10:21
    Учир нь нийгмийн өрөөсгөл хандлага,
  • 10:21 - 10:26
    үзэл суртлаас болж хүн хоорондын
    харилцаанд ан цав суусаар байдаг.
  • 10:28 - 10:30
    Бид гаднах төрх, өнгөц байдалд хуурталгүй
  • 10:31 - 10:33
    гүн рүү нь орж байж хэн ч бай
  • 10:33 - 10:36
    харагдаж байгаа төрхөөсөө
    өөр болохыг ойлгох болно.
  • 10:36 - 10:38
    Ихэнх хүмүүсийн биеэр туулж үзээгүй,
  • 10:38 - 10:42
    огт анзаардаггүй бэрхшээлтэй
    тулгардаг болохоор бидэнд хэцүү байдаг.
  • 10:43 - 10:46
    Хэрэв бид бусдыг шүүмжлэхгүйгээр
    амьдарч чадвал
  • 10:46 - 10:51
    өөр хоорондоо туршлагаа хуваалцаж,
  • 10:51 - 10:54
    өрөөсгөл үзэл бодлоо
    өөрчлөх боломжтой болно.
  • 10:54 - 10:57
    Яг л сая миний ярьсан хоёр хүнтэй адил.
  • 10:59 - 11:02
    Тэгэхээр чи өөрийгөө зөвхөн
  • 11:02 - 11:04
    өөрийхөө л оронд тавьж чадна.
  • 11:05 - 11:07
    Би чиний оронд орж чадахгүй.
  • 11:07 - 11:10
    Чамайг ч миний 1 размерийн гутланд
    алхаж чадахгүйг мэднэ.
  • 11:10 - 11:11
    (Инээд)
  • 11:11 - 11:13
    Гэхдээ чи оролдоод үзэж болно.
  • 11:14 - 11:16
    Гэхдээ бид үүнээс ч илүүг хийж чадна.
  • 11:17 - 11:21
    Энэрэл нигүүлсэл, эр зориг,
    ойлголт ухаарал байхад
  • 11:21 - 11:23
    бид мөр зэрэгцэн алхаж
  • 11:24 - 11:26
    бие биенээ дэмжин тусалж чадна.
  • 11:26 - 11:28
    Хэрэв бид бусдыг өнгөц харсан
    төдийгөөр шүүн дүгнэлгүй,
  • 11:28 - 11:30
    бие биенээ дэмжиж тусалбал
  • 11:30 - 11:33
    нийгэм хэрхэн өөрчлөгдөж болохыг
    бодоод нэг үзээрэй!
  • 11:34 - 11:35
    Баярлалаа.
  • 11:35 - 11:41
    (Алга ташилт)
  • 11:41 - 11:42
    Баярлалаа.
Title:
Тусламж хүсэх нь сул дорой биш, хүчтэй зан чанарын илрэл
Speaker:
Мишeл Л. Салливан
Description:

Бид бүгдэд тулгардаг саад бэрхшээлийг ойлгох нэг нь байхад ихэнх хүмүүс огт анзаардаггүй, ойлгодоггүй болохыг Мишeл Л. Сaлливан хэлж байна. Харах өнцгийн тухай энэхүү илтгэлдээ Салливан бид бүгд бие биедээ тусалж дэмжиж байж оршин тогтнодог тогтолцооны нэгэн хэсэг болохыг сануулсан хөгжилтэй бөгөөд сургамжтай түүхээсээ хуваалцах болно. Тэрээр "Чамайг өөрөөс чинь илүү ойлгох хүн байхгүй", "энэрэл нигүүлсэл, эр зориг, ойлголт ухаарал байгаа цагт бид хамтдаа мөр зэрэгцэн алхаж чадна" гэдгийг хэлж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
11:55

Mongolian subtitles

Revisions