Return to Video

Бэрхшээлээр дүүрэн амьдралыг ойлгож, хүлээн авч сурах нь | Эрдэнэболдын Уянга | TEDxUlaanbaatarWomen

  • 0:10 - 0:11
    За, бүгд сайн байна уу?
  • 0:14 - 0:18
    Та бүхний ихэнх нь миний хөтөч нохой
    Глайдсийг мэдэх байх.
  • 0:20 - 0:25
    Эхлээд Глайдсыг тухтай болгоодохъё.
  • 0:30 - 0:33
    За, хэвтээрэй, хэвтээрэй.
  • 0:38 - 0:42
    Намайг ярьж байх үед
    Глайдс биеэ маажиж,
  • 0:42 - 0:47
    босч, зүүдэндээ хуцаж ч магад.
  • 0:50 - 0:53
    Ралф Валдо Эмерсон нэгэн удаа:
  • 0:53 - 0:56
    "Чамайг үргэлж өөр нэгэн болгох гэсэн
  • 0:56 - 1:00
    энэ хорвоод өөрийнхөөрөө байна гэдэг
  • 1:00 - 1:04
    хамгийн агуу амжилт" гэсэн.
  • 1:04 - 1:08
    Гэхдээ энэ бол маш том сорилт
    гэж би хэлмээр байна.
  • 1:09 - 1:13
    Би сорилт, бэрхшээлд дуртай
    хүмүүсийн нэг биш л дээ.
  • 1:13 - 1:16
    Юу бодох, яаж амьдрах
    эрх чөлөө минь бий л бол
  • 1:16 - 1:21
    би олны нэг явахдаа
    сэтгэл хангалуун байдаг.
  • 1:23 - 1:27
    Гэвч намайг хөгжлийн бэрхшээлээр минь
    шүүмжилж эхлэхэд би
  • 1:27 - 1:31
    хөндлөнгөөс хараад суух боломжгүй болдог.
  • 1:31 - 1:34
    Би үргэлж ном, зохиолд дуртай байсан.
  • 1:34 - 1:38
    Номын санч юм уу, хэл шинжээч болж,
  • 1:38 - 1:41
    номтой ойр байхыг хүсдэг байлаа.
  • 1:42 - 1:46
    Харин хараагүй хүний туршлагаас,
  • 1:46 - 1:49
    ялангуяа сүүлийн хэдэн жилд би
  • 1:49 - 1:51
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх
  • 1:51 - 1:54
    нийгмийн туйлшрал, үл тоомсорлох үзэл нь
  • 1:54 - 1:58
    номын санчаар ажиллан, тайван амьдрахад
  • 1:58 - 2:02
    хэтэрхий хүчтэй, шударга бус
    гэдгийг ойлгосон.
  • 2:07 - 2:12
    Дэнис Уэйтли хэлэхдээ
    "Амьдралд 2 чухал сонголт байдаг:
  • 2:13 - 2:16
    нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авах,
  • 2:16 - 2:19
    эсвэл үүнийг өөрчлөх
    хариуцлагыг үүрэх" гэсэн.
  • 2:20 - 2:22
    Зүгээр л энгийн амьдрах гэхэд
  • 2:22 - 2:25
    өдөрт тутамд тулгардаг
    хүндрэлүүдийг бодоход,
  • 2:28 - 2:31
    утга учир, аз жаргалтай амьдрахыг хүсдэг
  • 2:31 - 2:34
    хөгжлийн бэрхшээлтэй хэн бүхэнд
  • 2:34 - 2:38
    нэг л сонголт байдаг гэж би итгэдэг:
  • 2:38 - 2:41
    байгаа байдлыг өөрчлөх хариуцлагыг үүрэх.
  • 2:43 - 2:49
    4 настайдаа би нүдний торлог бүрхэвчний
    ховор эмгэгтэйгээ мэдсэн,
  • 2:49 - 2:54
    дараагийн 20 жилийн хугацаанд
    бага багаар харах чадвараа алдсан.
  • 2:55 - 2:58
    Эмч нар эцэг эхэд маань намайг
  • 2:58 - 3:01
    40, эсвэл бүр 50 хүрээд хараагүй болох ба
  • 3:01 - 3:07
    надад сургууль, их сургуульд
    сурахад төвөг үүсэхгүй гэсэн.
  • 3:08 - 3:12
    Гэвч тэдний зөв байгаагүй,
  • 3:12 - 3:17
    8 нас хүрэхдээ би ном,
    самбар дээрх бичгийг
  • 3:17 - 3:21
    уншиж, харж чадахаа больсон.
  • 3:21 - 3:24
    Намайг их сургуульд орох үед
  • 3:24 - 3:27
    би өөрийгөө толинд харж
    чадахгүй болсон байв.
  • 3:30 - 3:36
    Амьдралын алхам, тойрог бүрт би
    нэгэн шийдвэртэй тулж байсан:
  • 3:36 - 3:43
    өөрт байгаа шалтгуудаа хүлээн зөвшөөрч,
    биеэ хацайлсан амар замыг сонгох,
  • 3:43 - 3:47
    эсвэл өөрийгөө зоригжуулан,
    үл мэдэх зүйлс рүү алхах.
  • 3:48 - 3:52
    Би үргэлж хоёрдахыг нь сонгож байсан.
  • 3:52 - 3:56
    Би Монголын хараагүй хүүхдүүдэд зориулсан
  • 3:56 - 3:59
    тусгай сургуульд сурч, 2000 онд төгссөн.
  • 4:00 - 4:03
    Тухайн үед энэ нь
  • 4:03 - 4:06
    хараагүй иргэдийн эзэмших
    хамгийн өндөр боловсрол байлаа.
  • 4:06 - 4:09
    Тусгай үйлдвэрт ажиллах,
    эсвэл гэртээ суух нь
  • 4:09 - 4:13
    хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ байв.
  • 4:14 - 4:16
    Гэвч би энэ хэм хэмжээг дагахыг хүсээгүй.
  • 4:16 - 4:20
    Би их сургуульд сурч, сайн ажилд орж,
  • 4:20 - 4:24
    гэр бүлийнхнээ надаар
    бахархаасай гэж хүссэн.
  • 4:25 - 4:28
    Иймд би бусдаас хоёр дахин хүчтэй байж,
  • 4:28 - 4:34
    хоёр дахин шургуу
    хөдөлмөрлөх хэрэгтэй болсон.
  • 4:37 - 4:41
    14 хүртлээ би бусад хүүхдүүдийн
    нэгэн адил байлаа.
  • 4:42 - 4:47
    Би өөрийгөө хэзээ нэгэн цагт
    хараагүй болно гэж мэдээгүй,
  • 4:47 - 4:50
    харин маш муу хараатай л гэж боддог байв.
  • 4:51 - 4:55
    Энэ нөхцөл байдлын амьдралд үзүүлэх
    нөлөө хамгийн ихдээ
  • 4:55 - 5:01
    зузаан шилнээсээ болж
    дооглуулан хочлуулах,
  • 5:01 - 5:05
    эсвэл бусдаас өөрөөр уншихаар
    илэрдэг байв.
  • 5:07 - 5:13
    Гэхдээ би 14 хүрээд өөрийнхөө тухай
    үнэнийг олж мэдэн,
  • 5:14 - 5:17
    үүнээс хойш амьдрал миний хувьд
    тэмцэл болж хувирсан.
  • 5:17 - 5:22
    Би хараагүй амьдрана гэж
    төсөөлж чадахгүй байсан.
  • 5:22 - 5:26
    Хараагаа алдана гэдэг
    бүх зүйлсийн төгсгөл гэж бодож байв.
  • 5:26 - 5:29
    Гэнэт би олон жилийн өмнө
  • 5:29 - 5:34
    яагаад аав минь намайг тэр олон
    музей руу дагуулж явсныг ойлгов.
  • 5:35 - 5:38
    Тэр үед намайг 8 настай байхад
  • 5:38 - 5:44
    музей нэг бол уйтгартай,
    нэг бол аймаар санагддаг байсан.
  • 5:45 - 5:47
    Аав маань надад манай орны
  • 5:47 - 5:50
    соёлын үнэт зүйлс, түүхийн талаарх
  • 5:50 - 5:57
    дурсамж үлдээхийг хүссэнийг би ойлгосон.
  • 6:01 - 6:04
    Надад үзэж, сурах хичнээн их зүйлс,
  • 6:04 - 6:08
    харин хичнээн бага хугацаа байгааг ойлгон,
  • 6:08 - 6:13
    хэрхэн гэнэт сандарч байснаа санаж байна.
  • 6:16 - 6:19
    Би унших номнууд хайж,
  • 6:19 - 6:23
    ном миний цор ганц аврал гэж бодож байв.
  • 6:25 - 6:28
    Би сургуулийнхаа дотуур байрны
    өрөөнд суугаад
  • 6:28 - 6:33
    уншиж л байвал амьд байх мэт
    зогсолтгүй уншиж байснаа санадаг.
  • 6:34 - 6:39
    3 долоо хоногийн дотор би
    сургуульд маань байсан
  • 6:39 - 6:43
    бүх Монгол брайл номнуудыг
    уншиж дуусгав.
  • 6:44 - 6:48
    Би бусад хичээлүүдээ мөн
    адил эрчээр чармайн сурч байв.
  • 6:48 - 6:53
    Би толгойндоо чадах хэмжээгээрээ
    их мэдлэг хийн,
  • 6:53 - 6:56
    хараа алдах үед бэлэн байхыг
    хичээж байв.
  • 6:57 - 7:01
    Би өөрийгөө энэ бүхэнд
    бэлдэхийг хүссэн.
  • 7:01 - 7:06
    Харамсалтай нь сургуулийн ном,
    материал хомс байж,
  • 7:06 - 7:09
    бүх зүйлсийн хүрэлцээгүй
    байдал намайг
  • 7:09 - 7:12
    цухалдуулж байлаа.
  • 7:14 - 7:18
    Гэсэн ч би туйлбартай байж,
  • 7:18 - 7:22
    нөөц материалын хомс байдал
    надад саад болж чадаагүй.
  • 7:22 - 7:26
    Харин ч намайг бусад бололцоонуудаа
    судлахад хүргэсэн.
  • 7:26 - 7:32
    Жишээ нь би сургуулийнхаа
    бүх номыг уншиж дуусгаснаа мэдсний дараа
  • 7:32 - 7:36
    сургуульд хандивийн Англи брайл
    номнууд байдгыг мэдэж авсан.
  • 7:37 - 7:39
    Ингээд яасан байх нь уу?
  • 7:39 - 7:42
    Би Англи хэл сурч эхэлсэн.
  • 7:42 - 7:44
    Мэдээж бидэнд Англи хэлний багш,
  • 7:44 - 7:49
    шаардлагатай материал,
    ном сурах бичиг аль нь ч байгаагүй ч
  • 7:49 - 7:52
    энэ бүхэн намайг зогсоогоогүй.
  • 7:53 - 7:57
    Ийнхүү тусгай сургуулиа төгссний дараа би
  • 7:57 - 8:02
    энгийн ахлах сургуульд, харааны
    эмгэггүй хүүхдүүдтэй сурч эхэлсэн.
  • 8:04 - 8:07
    Би их сургуульд орохыг хүсч байсан тул
  • 8:07 - 8:10
    10 жилийн боловсрол заавал
    эзэмшсэн байх шаардлагатай байв.
  • 8:13 - 8:15
    Дахин сорилт.
  • 8:15 - 8:17
    Хэн ч хараагүй сурагчид хэрхэн
    хичээл заах,
  • 8:17 - 8:20
    хэрхэн харьцах талаар
    ойлголтгүй байсан.
  • 8:21 - 8:26
    Хичээлийн эхний өдөр
    дэвтрээ нүхлэж,
  • 8:26 - 8:32
    хичээл үймүүллээ гэж загнуулж
    байснаа би санадаг.
  • 8:32 - 8:36
    Би брайлаар хичээлээ
    тэмдэглэж авч байсан юм.
  • 8:37 - 8:42
    Гэхдээ би айдсаа давж,
    ичиж зовохоо больсон.
  • 8:42 - 8:46
    Би хөгжлийн бэрхшээлийнхээ
    хоригдол нь байхыг хүсээгүй.
  • 8:47 - 8:51
    2006 онд би Хүмүүнлэгийн Их Сургуулийг
    төгссөн.
  • 8:52 - 8:56
    2007 онд би Фулбрайтын тэтгэлэг
    авсан анхны
  • 8:56 - 9:00
    хараагүй Монгол хүн болсон.
  • 9:00 - 9:05
    (Алга ташилт)
  • 9:07 - 9:12
    2009 онд би Номын санч,
    Мэдээллийн ШУ-ны магистрын зэргээ
  • 9:12 - 9:17
    Лузиана Мужийн Их Сургуулиас авч,
  • 9:17 - 9:22
    гэртээ Монголын анхны
    хөтөч нохойтойгоо ирсэн.
  • 9:22 - 9:24
    (Инээд)
  • 9:25 - 9:30
    Монголд ахлах сургууль, их сургуульд
    сурч байхад
  • 9:30 - 9:33
    надад нэг ч сонсдог ном,
  • 9:33 - 9:36
    хангалттай хэмжээний брайль ном
    олддоггүй байв.
  • 9:37 - 9:42
    Надад хичээлээ бичихэд хүрэх
    брайль цаас байгаагүй тул
  • 9:42 - 9:47
    би чадах чинээгээрээ хичээлээ
    цээжилж,
  • 9:47 - 9:50
    хамгийн чухал зүйлсийг
    тэмдэглэж авдаг байлаа.
  • 9:52 - 9:57
    Хэдий ном, материалын хүрэлцээгүй
    байдал хэцүү байсан ч,
  • 9:58 - 10:04
    нийгмийн харанхуй, тоомжиргүй байдал
    илүү хүндрэл учруулж байв.
  • 10:05 - 10:08
    Намайг зогсоход хүргэж байсан
    цорын ганц зүйл бол энэ.
  • 10:09 - 10:12
    Нэг удаа сэтгүүлч
  • 10:12 - 10:16
    миний амьдралын хамгийн хэцүү зүйл
    юу вэ гэж асуухад би
  • 10:16 - 10:19
    "Хувь нэмэр оруулж, тус болж
    чадахгүй байх" гэсэн.
  • 10:19 - 10:22
    Учир нь би хүний мэдрэмж, чадвар бүхэн
  • 10:22 - 10:27
    гагц бусадтай хуваалцсан үед л
    утга учиртай байдаг гэж итгэдэг.
  • 10:28 - 10:33
    Иймд хүн өөрийн хүрээлэл, нийгэмдээ
    чадах зүйлсээ хуваалцах
  • 10:33 - 10:37
    боломжгүй байх нь хамгийн
    гунигтай явдал гэж боддог.
  • 10:39 - 10:41
    Эрч хүч, мэдлэгээр дүүрэн ч
  • 10:41 - 10:44
    хувь нэмрээ оруулж
    чадахгүй байна гээд төсөөл дөө.
  • 10:45 - 10:47
    Нас бие гүйцсэн том хүн ч
  • 10:47 - 10:51
    хүмүүс тантай жаахан хүүхэд мэт
    харьцана гээд төсөөл дөө.
  • 10:51 - 10:54
    Хүмүүс таныг өөрөөр тань бус,
  • 10:54 - 10:58
    хөгжлийн бэрхшээлээр нь
    дүгнэнэ гээд төсөөл дөө.
  • 11:00 - 11:04
    Мэдлэггүй, зөв ойлголтгүй байна гэдэг
  • 11:04 - 11:10
    ямар ч ялгаварлах үзэл, үл ойлголцлын
    суурь шалтгаан байдаг.
  • 11:10 - 11:17
    Үр дагавар нь ном, материалын дутмаг
    байдлаас хамаагүй илүү их.
  • 11:17 - 11:23
    Хоол байхгүйн улмаас хүн өлсөх
    нэг хэрэг,
  • 11:24 - 11:29
    харин хүмүүс хоолгүй байгааг тань
    асуудал гэж
  • 11:29 - 11:31
    хүлээн зөвшөөрөхгүй байх нь тэс өөр хэрэг.
  • 11:33 - 11:35
    Материаллаг нөөц бол хэрэгсэл төдий тул
  • 11:35 - 11:39
    бүх асуудлыг ганцаар шийдэж чадахгүй.
  • 11:39 - 11:46
    Энэ хэрэгслүүдийг хөдөлгөөнд оруулдаг
    гар бол нийгмийн хандлага.
  • 11:48 - 11:52
    Хувийн зүгээс би өөрийгөө
    их зүйл туулсан гэж дүгнэдэг.
  • 11:54 - 11:57
    Харин чадварлаг залуу хүн ба
  • 11:57 - 12:02
    нийгмийн хүртээмж муутай бүлгийн
    төлөөллийн үүднээс харвал
  • 12:02 - 12:06
    надад цааш явах их урт зам бий.
  • 12:08 - 12:11
    Туулсан туршлагаасаа би
  • 12:11 - 12:15
    хүн дорвитой нийгмийн өөрчлөлт
    харахыг хүсвэл
  • 12:15 - 12:20
    хувь хүний амжилттай явах
    хангалтгүй боловч
  • 12:20 - 12:23
    эхлэл нь байж болох юм гэдгийг
    ойлгосон.
  • 12:24 - 12:29
    Өнгөрсөн 20 жилд би ихийг алдсан ч,
    илүү ихийг сурсан.
  • 12:31 - 12:36
    Би хараагаа алдах гэдэг бүх зүйлсийн
    төгсгөл биш гэдгийг ойлгосон.
  • 12:36 - 12:39
    Амьдрал надад заяасан бүхнийг би
  • 12:39 - 12:44
    удирдах боломжгүй байж болох юм
    гэдгийг ойлгосон.
  • 12:45 - 12:50
    Гэхдээ чамд энэ бүхнийг хэрхэн хүлээн авах
    их хүч байдаг нь
  • 12:50 - 12:52
    бүхий л зүйлийг өөрчилдөг.
  • 12:54 - 12:56
    Хэлэн Келлэрийн хэлсэлчлэн:
  • 12:57 - 13:01
    "Нэг хаалга хаагдахад,
    бид араас нь харуусалтай харсаар,
  • 13:01 - 13:04
    өөр нэг хаалга нээгдэхийг анзаардаггүй."
  • 13:05 - 13:10
    Иймд амьдралыг хараад зогсохгүй, мэдэр.
  • 13:10 - 13:13
    Учир нь амьдрал ганц хараад өнгөрөхөд
    дэндүү баялаг.
  • 13:15 - 13:20
    Иймд би таныг, баялаг ертөнцийн
  • 13:20 - 13:24
    нээлттэй сэтгэлгээтэй,
    нийгмийн эрх тэгш байдал,
  • 13:24 - 13:28
    ардчилалд итгэдэг иргэний хувьд,
  • 13:28 - 13:33
    өрөвдсөндөө бус ойлгож,
    хүлээн авсны үндсэн дээр
  • 13:33 - 13:40
    хөгжлийн бэрхшээлтэй хүнд
    гараа сунгана гэж найдаж байна.
  • 13:40 - 13:41
    Баярлалаа.
  • 13:41 - 13:46
    (Алга ташилт)
Title:
Бэрхшээлээр дүүрэн амьдралыг ойлгож, хүлээн авч сурах нь | Эрдэнэболдын Уянга | TEDxUlaanbaatarWomen
Description:

Энэхүү илтгэл нь TED чуулга уулзалтаас тустаа, бүс нутгийн TEDx арга хэмжээний үеэр тавигдсан болно.
Эрдэнэболдын Уянга Дархан хотоос гаралтай бөгөөд ном, нохойнд машид дуртай нэгэн. Тэрээр "Азтай Савар" нохой аврагчдын багийн үүсгэн байгуулагчдын нэг. Уянга утга учиртай амьдралаар амьдрахад эрдэм мэдлэг, уужим сэтгэл зайлшгүй шаардлагатай хэмээн бат итгэдэг.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
13:54

Mongolian subtitles

Revisions