Return to Video

Зарим хүмүүс яагаад улирлын харшилтай байдаг вэ? - Элинор Нелсон

  • 0:07 - 0:08
    Хавар цаг аа гэж.
  • 0:08 - 0:12
    Цэцэг, ногоо ургаж, модны навчис
    шинээр дэлгэрнэ.
  • 0:12 - 0:14
    Гэвч та харшилтай бол
  • 0:14 - 0:19
    ийнхүү амьдрал шинээр эхлэхэд танд
    баяр авчрахаасаа илүү айдас төрүүлнэ.
  • 0:19 - 0:23
    Гадаа гараад минутын дотор л
    найтааж, хамар чинь бөглөрнө.
  • 0:23 - 0:24
    Нус чинь гойжиж,
  • 0:24 - 0:26
    нүд хавдан, нулимс урсаж,
  • 0:26 - 0:28
    хоолой чинь загатнана.
  • 0:28 - 0:33
    Та болон бусад сая сая хүмүүсийн хувьд
    харшлын улирал ирнэ.
  • 0:33 - 0:35
    Тэгвэл энэ салстын үрэвслийн
    гол шалтгаан нь юу вэ?
  • 0:35 - 0:38
    Хариулт нь таны дотор оршино.
  • 0:38 - 0:40
    Энэ бол таны дархлааны систем.
  • 0:40 - 0:44
    Өвсний ханиад эсвэл харшлын ринит ч гэж
    нэрлэгддэг улирлын харшил нь
  • 0:44 - 0:49
    аюултай биш зүйлд үзүүлэх дархлааны
    хэт мэдрэг чанарын хариу урвал юм.
  • 0:49 - 0:51
    Мод болон өвсний тоос,
  • 0:51 - 0:56
    хөрсний үрнээс авахуулаад бяцхан мөөгөнцөр
    хүртэл салстын бүрхэвчинд чинь хүрэхэд
  • 0:56 - 0:59
    таны бие эдгээр гэмгүй аялагчдыг
    халдварт нян шиг хүлээн авч
  • 0:59 - 1:02
    тэдэнтэй тэмцдэг шигээ довтолж эхэлнэ.
  • 1:02 - 1:04
    Дархлааны систем ой санамжтай.
  • 1:04 - 1:08
    Гадны биет аюултай гэж тэмдэглэгдвэл
  • 1:08 - 1:10
    цусны цагаан эс довтлогчийг
    дараа ирэх үед нь санах
  • 1:10 - 1:14
    тусгай эсрэг биетийг үйлдвэрлэдэг.
  • 1:14 - 1:17
    Тэгээд даруй биеийн
    хамгаалалтын системийг бэхжүүлнэ.
  • 1:17 - 1:21
    Гэхдээ заримдаа дархлааны систем
    санаандгүйгээр тоос гэх мэт
  • 1:21 - 1:24
    аюулгүй биетийн эсрэг дохио өгдөг.
  • 1:24 - 1:28
    Эдгээрийг дахиад мэдэрмэгч цусны
    цагаан эсийг гадаргуу дахь эсрэг биет
  • 1:28 - 1:30
    даруй таньж, дээр нь наалдана.
  • 1:30 - 1:33
    Ингэснээр гистамин гэх мэт
    мэдрэлийн эсүүдийг өдөөгчид
  • 1:33 - 1:35
    эсээс үрэвсүүлэх
  • 1:35 - 1:36
    химийн бодис ялгаруулах нөхцөл үүсгэж,
  • 1:36 - 1:41
    салслаг бүрхүүл дэх цусны судсыг хөөх,
    шингэн алдахад хүргэнэ.
  • 1:41 - 1:46
    Өөрөөр хэлбэл, загатнаж, найтааж,
    хамар бөглөрөн, нус гойжино гэсэн үг.
  • 1:46 - 1:52
    Харшил үргэлж биш ч ихэвчлэн хүүхэд насанд
    анх удаа үзэгддэг.
  • 1:52 - 1:56
    Гэхдээ яагаад зарим хүмүүс харшилтай,
    харин заримд нь байдаггүй вэ?
  • 1:56 - 2:00
    Харшил гэр бүлийн хүмүүст элбэг тохиолддог
    учир нь генетик нэг шалтгаан байж магад.
  • 2:00 - 2:04
    Тэр бүү хэл, харшил ихтэй байх нь
    дархлааны системийг зохицуулдаг
  • 2:04 - 2:07
    генд гарсан алдаатай холбоотой байдаг.
  • 2:07 - 2:10
    Өссөн орчин ч бас үүнд хамаатай.
  • 2:10 - 2:12
    Хүүхэд насандаа
    харшил үүсгэгчидтэй ойр байх нь
  • 2:12 - 2:16
    тухайн биетэд харшлах
    эрсдлийг бууруулдаг.
  • 2:16 - 2:18
    Хөдөө, өнөр гэр бүл,
  • 2:18 - 2:19
    хөгжиж буй оронд
  • 2:19 - 2:23
    өссөн хүмүүс цөөн харшилтай
    байх хандлагатай ч,
  • 2:23 - 2:28
    удамшил болон бусад маш олон
    хүчин зүйлсээс хамаарч болно.
  • 2:28 - 2:30
    Түүхийн хувьсалд
    уламжлалт анчин омогтой
  • 2:30 - 2:33
    зэрэгцэн хувьсан өөрчлөгдсөн
    нян, шимэгчидтэй
  • 2:33 - 2:37
    хүүхэд насандаа илүү олон тулгардаг
    гэсэн нэг онол байдаг.
  • 2:37 - 2:39
    Эрүүл ахуйн таамаглалаар бол
  • 2:39 - 2:41
    дархлааны систем танил хүрээний нянгуудад
  • 2:41 - 2:45
    өртөөгүй үедээ тоосонцор гэх мэт
  • 2:45 - 2:50
    аюулгүй бодисуудын эсрэг
    хамгаалалт үүсгэн,
  • 2:50 - 2:51
    өөрийгөө завгүй байлгана.
  • 2:51 - 2:55
    Өөр нэг онолд өвчин үүсгэгч нянгуудаар
    хатуужсан дархлааны систем
  • 2:55 - 2:58
    харшил үүсгэгчид хэт мэдрэг байх нь
    бага гэж үздэг.
  • 2:58 - 3:03
    Бидэнтэй байнга таардаг цэцгийн тоос
    хамгийн түгээмэл өдөөгч боловч
  • 3:03 - 3:05
    өөр бодисын маш урт жагсаалт бий.
  • 3:05 - 3:06
    Тоос,
  • 3:06 - 3:07
    амьтны хаг,
  • 3:07 - 3:08
    шавьжны хор,
  • 3:08 - 3:09
    эмийн эмчилгээ,
  • 3:09 - 3:10
    зарим хүнс хүртэл
  • 3:10 - 3:14
    таны дархлааны системийг ядрааж мэднэ
  • 3:14 - 3:16
    Эдгээрийн зарим нь аймшигт нөлөөтэй.
  • 3:16 - 3:19
    Харшлаас болж "анафилактический шок" үүсч
  • 3:19 - 3:21
    энэ нь ихэвчлэн маш ихээр хавагнаж,
  • 3:21 - 3:23
    амьсгал давхцах болон
  • 3:23 - 3:25
    маш бага цусны даралтаар илэрдэг.
  • 3:25 - 3:27
    Үхэлд ч хүргэх магадлалтай.
  • 3:27 - 3:31
    Тэр бүү хэл, бие өөрөө өөрөөсөө харшилж
  • 3:31 - 3:32
    авто-дархлааны өвчин буюу
  • 3:32 - 3:37
    олон давхар хатуурал, чонын хөрвөс болон
    1-р зэргийн сахарын өвчинг үүсгэж болно.
  • 3:37 - 3:41
    Гэвч аминд халгүй харшлын шинжүүд ч
    таны үйлийг үзэж чадна.
  • 3:41 - 3:43
    Тэгвэл та үүний эсрэг
    юу хийж болох вэ?
  • 3:43 - 3:46
    Эмчилгээ шинж тэмдгүүдийг
    бууруулахад тусална.
  • 3:46 - 3:49
    Хамгийн түгээмэл нь гестаминийг
    эсэд наалдахаас сэргийлдэг аргууд юм.
  • 3:49 - 3:53
    Эдгээр анти-гестаминууд үрэвслийн
    хариу урвалыг зогсооно.
  • 3:53 - 3:56
    Стеройд дархлааны системийг
    тайвшруулахад тусална.
  • 3:56 - 4:00
    Өөр нэг байнгын чанартай сонголт бол
    дархлааны эмчилгээ юм.
  • 4:00 - 4:02
    Аажмаар, хяналттайгаар харшил үүсгэгчтэй
  • 4:02 - 4:05
    харьцах хэмжээг ихсгэснээр
  • 4:05 - 4:09
    тэдгээрийг дархлааны системд тийм ч
    аюултай биш гэдгийг ойлгуулж болно.
  • 4:09 - 4:13
    Хэрэв та үнэхээр адал явдалд дуртай бол
    уламжлалт биш нэг арга байна.
  • 4:13 - 4:15
    Гэдэсний шимэгч.
  • 4:15 - 4:19
    Цагаан хорхой шүдээ гэдэсний хананд зоож
  • 4:19 - 4:22
    дархлааны системийг мохоох
    химийн бодис ялгаруулна.
  • 4:22 - 4:26
    Зарим судалгаагаар цагаан хорхой
    харшлыг эмчилж чадна гэж үздэг.
  • 4:26 - 4:29
    Энэ нь аж үйлдвэржсэн орнуудад
  • 4:29 - 4:32
    цагаан хорхой маш бага,
    харин харшил их байдгийн
  • 4:32 - 4:34
    бас нэг шалтгаан ч байж болох юм.
  • 4:34 - 4:38
    Мэдээж та зүгээр л харшлын улирал
    дуусахыг хүлээж болно л доо.
  • 4:38 - 4:41
    Яг энэ үед хаврын цэцэгсийн тоосонцор
    буурч, зуны дунд сар ирэхэд
  • 4:41 - 4:44
    шарилжны үе эхэлнэ дээ.
Title:
Зарим хүмүүс яагаад улирлын харшилтай байдаг вэ? - Элинор Нелсон
Description:

Бүтэн хичээлийг эндээс үзнэ үү: http://ed.ted.com/lessons/why-do-some-people-have-seasonal-allergies-eleanor-nelsen

Хавар цагаа гэж. Цэцэг, ногоо ургаж, модны навчис шинээр дэлгэрнэ. Гэвч та харшилтай бол ийнхүү амьдрал шинээр эхлэхэд танд баяр авчрахаасаа илүү айдас төрүүлнэ. Тэгвэл энэ салст бүрхүүлийн үрэвслийн шалтгаан яг юунд байна вэ? Tаны дархлааны систем дүрсгүйтэж эхлэхэд юу болдог талаар Элинор Нелсон тайлбарлаж байна.

Хичээлийг Элинор Нелсон, анимейшныг TED-Ed.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:02

Mongolian subtitles

Revisions