Return to Video

Атомын төлөөх 2,400 жилийн эрэл - Тереза Дауд

  • 0:07 - 0:09
    Эртний Грекийн философич болон
  • 0:09 - 0:12
    19-р зууны Куэкер хоёр
  • 0:12 - 0:17
    Нобелийн шагналт эрдэмтэдтэй
    юугаараа адилхан бэ?
  • 0:17 - 0:21
    Хэдийгээр тэд хоорондоо 2,400 жилийн
    түүхээр тусгаарлагдсан ч
  • 0:21 - 0:25
    Юмс юунаас бүтдэг вэ? гэсэн
    мөнхийн асуултын хариуг олоход
  • 0:25 - 0:27
    тус тусдаа хувь нэмэрээ оруулжээ.
  • 0:27 - 0:31
    МЭӨ 440-өөд оны үед Демокритус гэх хүн анх
  • 0:31 - 0:35
    дэлхий дээрх бүх юмс хоосон орон
    зайгаар хүрээлэгдсэн бяцхан хэсгүүдээс
  • 0:35 - 0:38
    бүрддэг гэсэн санааг дэвшүүлжээ.
  • 0:38 - 0:42
    Бас ямар бодисыг бүрдүүлж буйгаасаа
    хамааран хэлбэр, хэмжээ нь өөр гэж
  • 0:42 - 0:44
    таамагласан байдаг.
  • 0:44 - 0:50
    Тэрээр эдгээр хэсгүүдийг "атомос" буюу
    Грекээр үл хуваагдагч гэж нэрлэжээ.
  • 0:50 - 0:54
    Түүний санааг тухайн үеийн алдартай
    философичид эсэргүүцэж байв.
  • 0:54 - 0:57
    Жишээ нь Аристотел санал нийлэхээс
    эрс татгалзаж, оронд нь
  • 0:57 - 1:00
    бодис дөрвөн элементээс бүтнэ гэж үзсэн:
  • 1:00 - 1:03
    шороо, агаар, ус болон гал.
  • 1:03 - 1:07
    Үүнийг нь удаа дараах эрдэмтэд
    жишиг болгон дагажээ.
  • 1:07 - 1:13
    1808 онд Куэкер багш Жон Далтон гэгч хүн
    Аристотелийн онолд эргэлзэж эхлэх хүртэл
  • 1:13 - 1:18
    атом тэр чигтээ мартагдах дөхсөн байлаа.
  • 1:18 - 1:22
    Демокритусын атомын үзэл
    цэвэр онолын чанартай байсан бол
  • 1:22 - 1:26
    Далтон энгийн бодис үргэлж
    адил элементүүдэд, ижил харьцаатайгаар
  • 1:26 - 1:28
    хуваагдаж буйг бодитоор харуулжээ.
  • 1:28 - 1:31
    Түүнийхээр бол төрөл бүрийн бодисууд
  • 1:31 - 1:34
    өөр өөр элементийн атомын нэгдэл бөгөөд
  • 1:34 - 1:36
    шинээр үүсэж эсвэл устаж
    үгүй болох боломжгүй
  • 1:36 - 1:40
    өөр өөрийн тодорхой хэмжээ
    болон масстай гэнэ.
  • 1:40 - 1:42
    Түүний ажлыг өндрөөр үнэлэгдсэн ч
  • 1:42 - 1:46
    Куэкер хүний үүднээс эцсийн өдрөө хүртэл
    төлөв даруу амьдарчээ.
  • 1:46 - 1:50
    Шинжлэх ухаанчдын дунд атомын онол
    хүлээн зөвшөөрөгдсөн ч
  • 1:50 - 1:51
    дараагийн томоохон дэвшил
  • 1:51 - 1:55
    бүтэн зууны дараа буюу 1897 онд
    физикч Ж.Ж. Томпсоны
  • 1:55 - 2:00
    электроны нээлтээс өмнө
    гарсангүй.
  • 2:00 - 2:03
    Тэрээр шоколадтай жигнэмэгтэй
    төстэй загвар ашиглан
  • 2:03 - 2:08
    нэгэн жигд тархсан эерэг цэнэгтэй бодис
  • 2:08 - 2:11
    сөрөг цэнэгтэй электроноор дүүрсэн
    байдлаар атомыг үзүүлсэн.
  • 2:11 - 2:16
    1906 онд Томпсон электроны нээлтээрээ
    Нобелийн шагнал хүртсэн ч
  • 2:16 - 2:19
    түүний атомын загвар
    тийм ч удаан ашиглагдсангүй.
  • 2:19 - 2:24
    Учир нь түүний шавь нарын дунд
    цөмийн эрин үеийн эцэг гэж алдаршсан
  • 2:24 - 2:27
    Эрнест Рутерфорд тэргүүтэй
  • 2:27 - 2:31
    хэд хэдэн ухаалаг сурагчид байсан.
  • 2:31 - 2:34
    Рентген туяа хийд нөлөөлөх
    чанарыг судлах явцдаа
  • 2:34 - 2:38
    Рутерфорд алтан ялтас уруу эерэг цэнэгтэй,
    жижиг альфа бөөмөөр
  • 2:38 - 2:43
    буудах замаар зарим атомуудыг
    нарийвчлан судлахаар шийджээ.
  • 2:43 - 2:45
    Томпсоны загвараар бол
  • 2:45 - 2:47
    атомын нимгэн тархсан эерэг цэнэг
  • 2:47 - 2:51
    бөөмүүдийг хаанаас эргүүлэн
    ойлгох боломжгүй байлаа.
  • 2:51 - 2:53
    Яг л теннисний бөмбөг
    нимгэн цаасан дэлгэцийг
  • 2:53 - 2:56
    цөмлөн гарахтай адил нөлөөтэй гэсэн үг.
  • 2:56 - 2:58
    Ихэнх бөөмүүд нэвтлэн гарч байхад
  • 2:58 - 3:01
    зарим нь буцаад ойж байсан нь
  • 3:01 - 3:06
    ялтас том том нүхтэй зузаан тортой
    төстэй гэсэн ойлголт төрүүлнэ.
  • 3:06 - 3:10
    Үүнээс Рутерфорд атом бол
    хэдхэн электронтой
  • 3:10 - 3:12
    их хэмжээний хоосон зай бөгөөд
  • 3:12 - 3:15
    жингийн ихэнх хэсэг нь
    төв хэсэгтээ төвлөрсөн гэж дүгнээд
  • 3:15 - 3:17
    түүнийгээ "цөм" гэж нэрлэжээ.
  • 3:17 - 3:19
    Альфа бөөмүүд хоосон
    зайгаар нь нэвтрэн,
  • 3:19 - 3:24
    нягт, эерэг цэнэгтэй цөмөөс
    эргэн ойж байв.
  • 3:24 - 3:27
    Гэвч атомын онол дуусах
    арай л болоогүй байлаа.
  • 3:27 - 3:32
    1913 онд Томпсоны өөр нэгэн
    сурагч болох Ниелс Бор
  • 3:32 - 3:34
    Рутерфордын цөмийн загварыг
    улам дэлгэрүүлэв.
  • 3:34 - 3:38
    Тэр Макс Планк болон Алберт Эйнштейний
    өмнөх ажилд тулгуурлан тайлбарлахдаа:
  • 3:38 - 3:41
    электронууд тогтмол энерги
    болон зайтайгаар
  • 3:41 - 3:44
    цөмийг тойрон эргэдэг бөгөөд
  • 3:44 - 3:50
    нэг түвшинээс нөгөө түвшинд үсэрч болох ч
    дундах зайд оршихгүй гэжээ.
  • 3:50 - 3:53
    Борын од гаригийн загвар
    анхаарлын төвд орсон ч
  • 3:53 - 3:56
    удалгүй зарим бэрхшээлүүдтэй
    тулгарч эхлэв.
  • 3:56 - 4:00
    Электронууд зөвхөн салангид хэсгүүд
    байхаасаа илүүтэйгээр
  • 4:00 - 4:04
    хамтдаа долгион шиг ажиллаж,
  • 4:04 - 4:08
    ганцхан цэгт хязгаарлагдахгүй байгаа нь
    туршилтаар ажиглагдаж эхлэв.
  • 4:08 - 4:11
    Мөн Вернер Хайзенберг өөрийн алдарт
    тодорхойгүйн зарчмыг гаргахдаа
  • 4:11 - 4:14
    атомыг тойрон эргэж байх үед нь
    электроны тухайн агшины
  • 4:14 - 4:18
    байрлал болон хурдыг
    нэгэн зэрэг тодорхойлох
  • 4:18 - 4:21
    боломжгүй болохыг үзүүлсэн юм.
  • 4:21 - 4:23
    Электронуудын байршлыг тогтоох боломжгүй
  • 4:23 - 4:26
    гэхдээ аль нэг боломжит байршилд
    оршин байгаа гэсэн санаа
  • 4:26 - 4:30
    одоогийн атомын квантын загварыг
    гаргахад нөлөөлж,
  • 4:30 - 4:33
    шинэ шинэ бэрхшээл дагуулсан
    гайхалтай онол бий болгон
  • 4:33 - 4:36
    утга учирыг нь олохыг л үлдээж байна.
  • 4:36 - 4:40
    Бидний атомын тухай ойлголт
    өөрчлөгдсөөр байгаа ч
  • 4:40 - 4:42
    суурь ойлголтууд нь хэвээрээ.
  • 4:42 - 4:45
    Тиймээс атомын онолын амжилтыг
  • 4:45 - 4:47
    галын наадмаар тэмдэглэцгээе.
  • 4:47 - 4:50
    Электронууд атомыг тойрч,
    энергийн түвшний хооронд шилжин,
  • 4:50 - 4:55
    тодорхой гэрлийн долгионы урттай
    энергийг шингээж эсвэл ялгаруулснаар
  • 4:55 - 4:58
    бид ийм гайхалтай өнгөнүүдийг
    харж байгаа юм.
  • 4:58 - 5:01
    Эцэст нь Демокритус
    бүтэн хоёр мянганы дараа
  • 5:01 - 5:04
    өөрийнх нь зөв байсныг
  • 5:04 - 5:06
    хаа нэгтээгээс сэтгэл хангалуун
    харж суугаа биз ээ.
Title:
Атомын төлөөх 2,400 жилийн эрэл - Тереза Дауд
Description:

Бүтэн хичээлийг үзэх: http://ed.ted.com/lessons/the-2-400-year-search-for-the-atom-theresa-doud

Бодис юунаас бүтдэгийг бид хэрхэн мэддэг вэ? Атомын эрэл нь 2,400 жилийн өмнө Грекийн философичийн ажлаар эхэлж Куэкер болон хэд хэдэн Нобелийн шагналт эрдэмтдийн үргэлжлүүлсэн уртын урт аялал юм. Тереза Дауд атомын онолын түүхийг дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө.

Хичээлийг Тереза Дауд, зураглалыг TED-Ed.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:23

Mongolian subtitles

Revisions