Зоригтой охидыг адал явдлаар хүмүүжүүл
-
0:01 - 0:05Би багадаа Гиннесийн дэлхийн дээд
амжилтын тухай номонд их дуртай, -
0:05 - 0:09өөрөө дэлхийн шинэ амжилт
тогтоохыг их хүсдэг байлаа. -
0:09 - 0:11Гэхдээ, бага зэргийн асуудал байсан нь:
-
0:12 - 0:14Надад ямар ч авъяас байсангүй.
-
0:15 - 0:18Тэгээд би ямар нэгэн авъяас шаарддаггүй
-
0:18 - 0:21шинэ амжилт тогтоохоор шийдсэн юм.
-
0:22 - 0:25Би дэлхийн шинэ амжилтыг
-
0:25 - 0:26мөлхөлтийн төрлөөр тогтоохоор шийдэв.
-
0:28 - 0:30(Инээд)
-
0:31 - 0:34Тухайн үед дээд амжилт нь 20 км байв.
-
0:36 - 0:39Энэ нь яагаад ч юм ядах юмгүй
хийж болохоор санагдаж байлаа. -
0:39 - 0:41(Инээд)
-
0:43 - 0:44Би Анн гэдэг найзаа элсүүлж,
-
0:44 - 0:48бэлтгэл ч хийх шаардлагагүй гэдэг
шийдвэрийг хамтран гаргав. -
0:48 - 0:51(Инээд)
-
0:51 - 0:54Тэгээд бид 2 шинэ амжилт тогтоохоор
оролдсон өдрөө -
0:54 - 0:57азын жинснүүд дээрээ
тавилгын зөөлөвч зүүгээд, -
0:57 - 0:58гараанаас гарав.
-
0:59 - 1:02Дөнгөж эхлээд л асуудалд орлоо.
-
1:02 - 1:06Жинсний материал
бидний арьсыг урж, холгож, -
1:06 - 1:08тун удалгүй бидний өвдөг
гэмтэж эхлэв. -
1:09 - 1:10Хэдэн цагийн дараа
-
1:11 - 1:12бороо орж эхлэв.
-
1:14 - 1:16Тэгээд Анн тэмцээнийг орхив.
-
1:17 - 1:19Удалгүй, гадаа харанхуй болов.
-
1:21 - 1:23Тэр үед миний өвдөгнөөс жинс нэвтэртэл
цус гарч байлаа. -
1:24 - 1:27Хүйтнээс, өвдөлтөөс,
нэгэн хэвийн байдлаас үүдэн -
1:27 - 1:28би хий юм харж эхлэв.
-
1:28 - 1:32Та нарт өөрийнхөө ямар их зүдэрсэн талаар
ойлгуулахын тулд дараах баримтыг хэлье. -
1:33 - 1:37Би сургуулийн гүйлтийн замын эхний
нэг тойрогт 10 минут зарцуулсан. -
1:38 - 1:41Харин сүүлийн тойрогт
бараг 30 минут болов. -
1:42 - 1:46Ингээд 12 цагийн турш мөлхөсний эцэст
-
1:46 - 1:48би зогсов.
-
1:48 - 1:51Нийт явсан замаа тооцоход
13,6 км байлаа. -
1:52 - 1:5620,5 км-ийн дээд амжилтыг
эвдэж чадаагүй. -
1:56 - 2:00Би маш олон жилийн турш энэ түүхийг
хөгийн бүтэлгүйтэл гэж бодож явлаа. -
2:00 - 2:02Гэхдээ өнөөдөр би өөрөөр хардаг.
-
2:02 - 2:06Учир нь би дэлхийн шинэ амжилтыг
тогтоохоор оролдож байх үедээ -
2:06 - 2:073 зүйл хийж байсан юм.
-
2:07 - 2:09Би өөрийн тухтай бүсээсээ гарсан,
-
2:09 - 2:12би өөрийн хүч чадлаа сорьсон,
-
2:12 - 2:14мөн би өөртөө болон гаргасан шийдвэртээ
-
2:14 - 2:16итгэх итгэлээ олсон юм.
-
2:16 - 2:18Тухайн үедээ мэдээгүй ч гэсэн
-
2:18 - 2:21эдгээр нь бүтэлгүйтлийн шинж тэмдэг
биш байлаа. -
2:21 - 2:24Харин эр зоригийн илрэл байв.
-
2:25 - 2:28Би 1989 онд 26 настайдаа
-
2:28 - 2:30Сан Франциско хотын гал сөнөөгч болж,
-
2:31 - 2:35тэнд 1500 эрэгтэй ажилтантай хэлтсийн
15 дахь эмэгтэй болж байлаа. -
2:35 - 2:39(Алга ташилт)
-
2:41 - 2:43Та нарын төсөөлж байгаачлан,
намайг очиход -
2:43 - 2:46тухайн ажлыг хийж чадах эсэх
эргэлзээ маш их байлаа. -
2:46 - 2:51Хэдийгээр би 177 см өндөртэй, 68 кг
жинтэй коллежийн сэлүүрчин, -
2:51 - 2:56мөн 12 цагийн турш өвдөгний халуу дүүгсэн
өвдөлтийг тэсч чадсан хүн байсан ч, -
2:56 - 2:57(Инээд)
-
2:57 - 3:00би өөрийнхөө хүч чадал, тэвчээрээ
нотлох хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. -
3:00 - 3:02Удалгүй нэг өдөр галын дуудлага ирж,
-
3:02 - 3:04манай багийнхан очиход,
-
3:04 - 3:08зөрөг зам дээрх барилгаас
хар утаа нүүгэлтэж байлаа. -
3:08 - 3:11Би Скип гэдэг том залуутай хамтран
-
3:11 - 3:13тэр ус шүрших хоолой урд,
би ардаас нь явав. -
3:13 - 3:15Гал яг л асдгаараа асч
-
3:15 - 3:18утаатай, их халуун байлаа.
-
3:19 - 3:21Гэтэл гэнэтхэн
дэлбэрэлт болж, -
3:21 - 3:24Скип бид 2 хойш шидэгдэж,
-
3:24 - 3:27миний маск цохигдон далийсан байлаа.
-
3:27 - 3:29Хэсэг хугацаанд багагүй толгой эргэв.
-
3:29 - 3:32Түүний дараагаар би босоод
-
3:32 - 3:34цоргыг олохоор тэмтэрч
-
3:34 - 3:37гал сөнөөгчийн хийх ёстой зүйлийг хийсэн:
-
3:37 - 3:38би урагшаа зүтгэн,
-
3:38 - 3:40усыг нээж,
-
3:40 - 3:42өөрийн гараар галыг унтраасан.
-
3:43 - 3:45Уг дэлбэрэлтийн шалтгаан нь
ус халаагч байв. -
3:45 - 3:48Хүн шархдаагүйгээр зогсохгүй
тийм ч сүртэй осол биш байв. -
3:48 - 3:51Гэхдээ дараа нь Скип над дээр ирээд,
-
3:51 - 3:53"Сайн ажиллалаа, Каролин"
-
3:53 - 3:55гэж гайхширсан хоолойгоор хэлэв.
-
3:55 - 3:57(Инээд)
-
3:58 - 4:03Галыг унтраах тийм ч хэцүү байгаагүй,
гэтэл яагаад тэр над руу -
4:03 - 4:06гайхсан маягтай хардаг билээ?
-
4:06 - 4:08Тэгээд бүх зүйл тодорхой болов:
-
4:08 - 4:11Скип их сайхан залуу,
-
4:11 - 4:14мөн маш сайн гал сөнөөгч хэдий ч
-
4:14 - 4:17эмэгтэй хүнийг хүчтэй биш
гэж бодоод зогсохгүй, -
4:17 - 4:20зоригтой ч биш гэж боддог байв.
-
4:21 - 4:23Мөн тэр тэгэж боддог
цорын ганц хүн нь ч биш байв. -
4:23 - 4:26Найзууд, танилууд болон танихгүй хүмүүс,
-
4:26 - 4:28мэргэжлийн маань замд таарсан
эрэгтэй, эмэгтэй хүмүүс -
4:28 - 4:31бүгд надаас нэг зүйлийг
дахин дахин асуудаг: -
4:31 - 4:35"Каролин, тэр их гал, тэр их аюулаас
чи айхгүй байна уу?" гэж. -
4:35 - 4:39Үнэндээ би хэзээ ч эрэгтэй гал сөнөөгчөөс
энэ асуултыг асууж байхыг сонсоогүй. -
4:39 - 4:41Тэгээд би сонирхож эхлэв.
-
4:41 - 4:45Яагаад хүмүүс эмэгтэй хүнийг
зоригтой байж чадна гэж боддоггүй юм бол? -
4:45 - 4:48Энэ асуултын хариу нь
ингэж тодорхой болсон юм. -
4:48 - 4:50Нэг найз маань бага охиныхоо
-
4:50 - 4:52маш аймхай талаар надад гомдоллов.
-
4:52 - 4:55Ингээд би найзын маань охин
үнэхээр аймхайг анзаарч, -
4:55 - 5:00гэхдээ түүнээс илүүтэйгээр
эцэг эх нь санаа зовсон байдалтай байв. -
5:00 - 5:03Тэд охиноо гадаа байхад нь ихэнхдээ
дараах зүйлсийг хэлж байв: -
5:03 - 5:07"Болгоомжтой бай", "Анхаараарай",
эсвэл "Үгүй". -
5:09 - 5:12Миний найзууд мэдээж муу эцэг эх биш.
-
5:12 - 5:15Тэд зүгээр л ихэнх эцэг, эхчүүдийн
хийдэг зүйлийг хийж байлаа. -
5:15 - 5:18Тэр нь хөвгүүдээс илүү охиддоо
анхаарал тавьж, болгоомжилж байв. -
5:19 - 5:24Инээдтэй нь тоглоомын талбайд байрладаг
галын шонтой холбоотой нэг судалгаа байв. -
5:24 - 5:29Түүний үр дүнд бяцхан охидуудад
галын шонгийн аюулын талаар -
5:29 - 5:32аав ээж нь сануулга өгөх магадлал
их байсан байна. -
5:32 - 5:36Тэгсэн хэдий ч бяцхан охидууд
галын шон дээр тоглохыг хүсвэл, -
5:36 - 5:39эцэг, эх нь хажууд нь туслах элбэг байв.
-
5:39 - 5:41Гэхдээ бяцхан хөвгүүдэд?
-
5:41 - 5:44Тэдэнд ямар ч айдас байсан хамаагүй,
-
5:44 - 5:47галын шон дээр тоглохыг нь дэмжиж,
-
5:47 - 5:52ихэнхдээ яаж хэрэглэдэг талаар
зааварчилгаа өгч байв. -
5:53 - 5:57Тэгэхээр энэ нь охид, хөвгүүдэд
ямар ойлголт өгдөг вэ? -
5:58 - 6:02Ерөнхийдөө охид эмзэг бөгөөд
тусламж их хүсдэг бол -
6:02 - 6:06хөвгүүд ямар ч хэцүү даалгаврыг
өөрсдөө даван туулах ёстой. -
6:07 - 6:09Энэ нь охид аймхай байж,
-
6:09 - 6:12хөвгүүд зоригтой байх ёстой
гэдэг мэссэж өгч байна. -
6:13 - 6:16Инээдтэй нь бага насандаа
охид болон хөвгүүд -
6:16 - 6:18бие махбодын хувьд их төстэй байдаг байна.
-
6:18 - 6:20Үнэндээ бэлгийн бойжилт хүртлээ
-
6:20 - 6:23ихэнх охид илүү хүчтэй бөгөөд
томоожсон байдаг. -
6:23 - 6:24Гэсэн хэдий ч насанд хүрсэн бид нар
-
6:24 - 6:27охидыг илүү эмзгээр төсөөлж,
-
6:27 - 6:29тэдэнд тусламж илүү хэрэгтэй,
-
6:29 - 6:31тэд их зүйлийг даван туулж
чадахгүй мэтээр аашилдаг. -
6:31 - 6:34Энэ нь бидний багадаа
хүлээн авдаг мэдээлэл ба -
6:34 - 6:37биднийг өсч бойжих үед
бүрэн шингэсэн байдаг. -
6:37 - 6:40Эмэгтэйчүүд бид нар үүнд итгэдэг,
эрэгтэйчүүд ч үүнд итгэдэг, -
6:40 - 6:41тэгээд яадаг гээч?
-
6:42 - 6:45Бид эцэг, эх болох үедээ,
энэ мэдээллийг хүүхдүүддээ дамжуулдаг, -
6:45 - 6:46тэгээд дахин үргэлжилдэг.
-
6:47 - 6:49Тэгэхээр одоо би хариултаа оллоо.
-
6:49 - 6:52Ийм л учраас эмэгтэйчүүд,
бүр гал сөнөөгч эмэгтэйчүүд хүртэл -
6:52 - 6:54айх ёстой мэт нийгмийн
хүлээлттэй учирдаг. -
6:54 - 6:57Ингээд л эмэгтэйчүүд илүү
аймхай болж төлөвших нь. -
6:58 - 7:01Харин одоо намайг ингэж хэлэхэд
та нарын зарим нь итгэхгүй байх, -
7:01 - 7:04гэхдээ би айдсыг эсэргүүцдэг хүн биш.
-
7:04 - 7:08Айдас биднийг хамгаалахын тулд оршдог
чухал мэдрэмж гэдгийг мэднэ. -
7:08 - 7:10Гэхдээ асуудал нь юу вэ гэхээр
-
7:11 - 7:14охид өөрсдийн тухтай бүсээсээ гадуур
ямар нэг зүйлтэй учрахад -
7:14 - 7:17бидний зааж дэмждэг хамгийн эхний
хариу үйлдэл нь айдас байгаа юм. -
7:18 - 7:20Би олон жилийн турш
параплан нисгэгч байлаа. -
7:22 - 7:24(Алга ташилт)
-
7:24 - 7:27Параплан гэдэг нь шүхэр маягийн
далавч бөгөөд -
7:27 - 7:30үнэхээр сайн нисдэг,
-
7:30 - 7:33гэвч энэ нь олон хүний хувьд
уяагаар холбогдсон -
7:33 - 7:34орны даавуу шиг л харагддаг.
-
7:34 - 7:36(Инээд)
-
7:36 - 7:38Тэгээд би уулын орой дээр маш их хугацааг
-
7:38 - 7:40тэрхүү орны даавууг хийлэхэд,
-
7:40 - 7:41гүйхэд болон нисэхэд зарцуулсан.
-
7:42 - 7:44Би одоо та нарын юу гэж бодож байгааг
мэдэж байна. -
7:44 - 7:48Та нар, Каролин багахан ч гэсэн
айсан байх учиртай гэж байгаа байх. -
7:49 - 7:51Мэдээж та нарын зөв.
-
7:51 - 7:53Би үнэхээр айж байсан.
-
7:53 - 7:54Гэхдээ уулын орой дээр
-
7:54 - 7:57салхины зөв чиглэлийг хүлээн зогсохдоо,
-
7:57 - 7:59би өөр маш олон зүйлийг мэдэрсэн:
-
7:59 - 8:01сэтгэл догдлол, өөртөө итгэх итгэл.
-
8:02 - 8:04Би өөрийгөө сайн нисгэгч гэдгээ
мэдэж байсан. -
8:04 - 8:08Би нөхцөл байдал сайн байгааг, үгүй бол
тэнд зогсохгүй байснаа мэднэ. -
8:08 - 8:11Би агаар дээр мянган бээрийн өндөрт
ямар гайхамшигтай байхыг мэдэрсэн. -
8:11 - 8:13Мэдээж айсан,
-
8:13 - 8:15гэхдээ би айдсаа нухацтай
шинжилж үзээд, -
8:15 - 8:18хэр чухал болохыг
нь тодорхойлоод, -
8:18 - 8:22байх ёстой газар нь байрлуулсан:
-
8:22 - 8:26миний сэтгэл догдлол, төсөөлөл,
өөртөө итгэх итгэлийн ард. -
8:27 - 8:29Тэгэхээр би айдсын эсрэг хүн биш.
-
8:29 - 8:32Би зүгээр л их зоригтой хүн.
-
8:35 - 8:38Би таны охидыг заавал гал сөнөөгч,
-
8:38 - 8:40эсвэл параплан шүхэрчин
болох ёстой гээгүй, -
8:40 - 8:45зүгээр л бид охидоо хулчгар, бүр нэмэргүй
хүн болгон өсгөж байна гэдгийг, -
8:45 - 8:47бие махбодын эрсдэлээс сэргийлэн
анхааруулсан цагаас -
8:47 - 8:49энэ байдал эхэлдэг л гэж хэлж байна.
-
8:49 - 8:52Бидний сурсан айдас болон
туулж өнгөрүүлээгүй туршлага -
8:52 - 8:54бидэнтэй хамт өсч томордог.
-
8:54 - 8:58Түүнчлэн бидний даван туулж буй бүх зүйлд
уусан шингэж дараах байдлаар илэрч байна: -
8:58 - 9:00илэн далангүй ярилцахаас татгалзах,
-
9:00 - 9:03бусдад таалагдахын тулд дүр эсгэх,
-
9:03 - 9:06мөн өөрийн гаргасан шийдвэртээ
эргэлзэн, итгэлгүй байх гэх мэт. -
9:07 - 9:09Тэгэхээр бид яаж зоригтой болдог вэ?
-
9:10 - 9:12Сайхан мэдээ нь гэвэл
-
9:12 - 9:14зоригтой байхад
суралцаж болдог. -
9:14 - 9:16Тэгээд суралцаж болдог
бүх л зүйлийн адилаар, -
9:16 - 9:18дасгалжуулалт хэрэгтэй.
-
9:18 - 9:20Тэгэхээр нэгдүгээрт,
-
9:20 - 9:21бид гүнзгий амьсгаа аваад
-
9:21 - 9:23өөрсдийн охидоо тэшүүрээр гулгахад нь,
-
9:23 - 9:26модонд болон
тоглоомын талбайн галын шон дээр -
9:26 - 9:29авирахыг нь дэмжих хэрэгтэй.
-
9:29 - 9:32Миний ээж ийм л зүйл хийсэн.
-
9:32 - 9:33Тухайн үед түүний мэдэлгүй
-
9:33 - 9:36хэрэгжүүлсэн зүйлийг
судлаачид Эрсдэлтэй Тоглоом -
9:36 - 9:38гэж нэрлэдэг байна.
-
9:38 - 9:42Судалгааны үр дүнд эрсдэлтэй тоглоом нь
хүүхэд бүрт маш хэрэгтэйг тогтоосон: -
9:42 - 9:45Яагаад гэвэл энэ тоглоомын хэлбэр
аюулын үнэлгээ, -
9:45 - 9:47сэтгэл ханамжийн үнэ цэнэ,
-
9:47 - 9:49уян хатан чанар,
-
9:49 - 9:51мөн өөртөө итгэх итгэлийг сургадаг юм.
-
9:51 - 9:53Өөрөөр хэлбэл
-
9:53 - 9:56хүүхэд гадаа тоглон
зоригтой байхад суралцахдаа давхар -
9:56 - 9:59амьдралын үнэт хичээлийг сурдаг юм.
-
10:01 - 10:05Хоёрт, бид охиддоо хэт их
сэрэмжлүүлэг өгөхөө болих хэрэгтэй. -
10:05 - 10:08Тэгэхээр дараагийн удаа
-
10:08 - 10:10"Болгоомжтой байгаарай, гэмтэх нь" эсвэл
-
10:10 - 10:12"Битгий, аюултай" гэж хэлэхээ
азнаарай. -
10:12 - 10:16Яг үнэндээ дараах зүйлсийг
ихэвчлэн хэлж байгаагаа санаарай: -
10:16 - 10:18тэр өөрийгөө дайчлах хэрэггүй,
-
10:19 - 10:21тэр хангалттай сайн биш,
-
10:21 - 10:23тэр аймхай байх ёстой.
-
10:24 - 10:26Гуравт,
-
10:26 - 10:29эмэгтэйчүүд бид ч гэсэн зоригтой байхад
сурч эхлэх хэрэгтэй. -
10:30 - 10:33Бид өөрсөддөө заахгүй л бол
охидууддаа зааж өгч чадахгүй. -
10:34 - 10:36Тэгэхээр бас нэг зүйл байна:
-
10:36 - 10:39айдас болон сэтгэл догдлол нь
-
10:39 - 10:41үнэхээр төстэй мэдрэмж юм.
-
10:42 - 10:44Чичирсэн гар, түргэссэн зүрхний цохилт,
-
10:44 - 10:46сандарсан байдал,
-
10:46 - 10:47би та нарын ихэнх нь
-
10:48 - 10:50өөрсдийгөө айж байна гэж бодсон
сүүлийн удаадаа, -
10:50 - 10:54зүгээр л сэтгэл догдлолыг мэдэрч байсан
болов уу гэж мөрийцөхөд бэлэн байна. -
10:54 - 10:56Тэгээд та нэг боломжоо алдсан байна.
-
10:56 - 10:57Тийм учраас сайн давт.
-
10:58 - 11:01Охидууд гадаа гарч зоригтой байхыг
сурдаг бол, -
11:01 - 11:07томчууд тэшүүрээр гулгаж, модонд авирахыг
хүсдэггүйг ойлгож байна. -
11:07 - 11:10Тэгэхээр бид энэ занг
байнга сургуулилж байх хэрэгтэй. -
11:10 - 11:12Гэртээ, ажил дээрээ
-
11:12 - 11:14энд хүртэл,
-
11:15 - 11:17өөрийнхөө биширдэг хүнтэй
ярилцах зоригтой байх хэрэгтэй. -
11:18 - 11:22Эцэст нь, таны охин
эгц уулын орой дээрээс -
11:22 - 11:26дугуйтай доошоо буухаас
хэтэрхий айж байна гэж бодъё. -
11:28 - 11:31Ийм үед түүнийг зоригтой байдалдаа
хүрэхэд нь чиглүүл. -
11:31 - 11:35Эцсийн үр дүнд тэр уул
үнэхээр эгц байсан ч гэсэн -
11:35 - 11:39таны охин айдсаар биш эр зоригоор
үр дүнд хүрдгийг мэдэх болно. -
11:40 - 11:44Яагаад гэвэл урд нь байгаа
эгц уул гол нь биш. -
11:44 - 11:48Түүний өмнө байгаа амьдралд
чухал нөлөөтэй. -
11:48 - 11:52Охид бидний хамгаалж чадахгүй
бүхий л аюул, -
11:52 - 11:55бидний зөвлөн туслаж чадахгүй
бүхий л бэрхшээлүүдийг -
11:55 - 11:57үнэлж, зохицуулж сурна.
-
11:58 - 12:01Энд байгаа бидний охид болон
-
12:01 - 12:02дэлхийг тойрсон бүх охидын
-
12:02 - 12:04ирээдүйд нь тохиолдох л зүйл.
-
12:06 - 12:07Дашрамд дурдахад,
-
12:08 - 12:11мөлхөлтийн төрлөөр дэлхийн дээд амжилт
-
12:11 - 12:14(Инээд)
-
12:14 - 12:17өнөөдрийн байдлаар 56 км байгаа,
-
12:19 - 12:22би энэ дээд амжилтыг
эмэгтэй хүн эвдэхийг хармаар байна. -
12:22 - 12:28(Алга ташилт)
- Title:
- Зоригтой охидыг адал явдлаар хүмүүжүүл
- Speaker:
- Каролин Поул
- Description:
-
Зоригтой охид тэшүүрээр гулгаж, модонд авирч, унаж, өвдгөө шалбалж, буцаж босч ирдэг. Ингэснээр тэд зоригтой эмэгтэй болж өсдөг. Хэрхэн бүтээмжтэйгээр бага зэргийн эрсдлийг туулж, өөртөө итгэлтэй охид өсгөх талаар яриа, зөвлөмжийг гал сөнөөгч, параплан нисгэгч, адал явдал хайгч Каролин Поулаас суралцаарай.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:41
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Sundari Enkhtugs approved Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Sundari Enkhtugs accepted Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Sundari Enkhtugs edited Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure | ||
Buyanjargal Saikhanjargal edited Mongolian subtitles for To raise brave girls, encourage adventure |