Return to Video

Орчуулахад хамгийн хэцүү үгсийн нэг - Kристиан Апарта

  • 0:07 - 0:09
    [Чи спорт өдөрлөг
    хаана болохыг мэдэх үү?]
  • 0:09 - 0:13
    Энэ өгүүлбэрт орчуулахад
    хамгийн хэцүү үг нь аль нь вэ?
  • 0:14 - 0:15
    "Know" гэдгийг орчуулахад амархан.
  • 0:16 - 0:20
    "Pep rally" гэдгийг олон хэл соёлд
    шууд орчуулахад амаргүй ч
  • 0:20 - 0:22
    ойролцоо үгээр зүйрлүүлж болно.
  • 0:22 - 0:26
    Гэхдээ хамгийн хэцүү үг нь
    хамгийн богино үг буюу "you" юм.
  • 0:27 - 0:28
    Их энгийн мэт боловч
  • 0:28 - 0:31
    ямар тохиолдолд хэлж байгааг мэдэхгүйгээр
  • 0:31 - 0:35
    ихэнхдээ "you" гэдгийг
    зөв орчуулахад тун хэцүү.
  • 0:36 - 0:40
    Юун түрүүнд, харьцаж байгаа
    хүнтэйгээ та хэр дотно вэ?
  • 0:41 - 0:44
    Олон соёлд дэг ёсны
    өөр өөр түвшин байдаг.
  • 0:44 - 0:45
    Таны дотны найз,
  • 0:45 - 0:47
    олон насаар ах эсвэл дүү хүн,
  • 0:47 - 0:48
    танихгүй хүн,
  • 0:48 - 0:50
    захирал.
  • 0:50 - 0:52
    Эдгээр хүн болгоныг дуудахад
    арай өөр "you" хэрэгтэй.
  • 0:53 - 0:56
    Олон хэлэнд төлөөний нэр
    эдгээр ялгааг харуулдаг ба
  • 0:56 - 0:59
    үүнийг бидний мэдэхээр
    Т-V онцлогоор ялгадаг.
  • 1:00 - 1:01
    Франц хэлэнд жишээлбэл,
  • 1:01 - 1:05
    сургууль дээрээ найзтайгаа "tu" гэж ярина.
  • 1:05 - 1:07
    Харин багшаа "vous" гэж хэлнэ.
  • 1:07 - 1:10
    Англи хэл ч иймэрхүү
    төстэй дүрэмтэй байсан.
  • 1:10 - 1:12
    Хуучны "thou" гэдэг үгийг санаж байна уу?
  • 1:12 - 1:15
    "Thou" нь дотны хүндээ хэрэглэдэг
    албан бус төлөөний үг,
  • 1:15 - 1:18
    харин "you" нь албан,
    эелдэг хувилбар
  • 1:18 - 1:20
    байсан нь сонирхолтой.
  • 1:20 - 1:23
    Ингээд англи хэлтнүүд үргэлж
    эелдэг байхаар шийдэж
  • 1:23 - 1:24
    энэхүү ялгаа үгүй болсон.
  • 1:25 - 1:28
    Гэхдээ "you" гэдгийг орчуулахад
    үүнээс өөр бэрхшээл бий.
  • 1:28 - 1:31
    Хауса эсвэл Kорана хэлэнд
  • 1:31 - 1:34
    "you" гэдгийн хэлбэрийг сонсож буй
    хүний хүйс тодорхойлно.
  • 1:34 - 1:38
    Өөр олон тохиолдолд сонсогч нь
    ганцаараа эсвэл олуулаа байхаас шалтгаалж
  • 1:38 - 1:40
    жишээлбэл герман хэлэнд
    "Du" эсвэл "ihr" гэж хэлнэ.
  • 1:41 - 1:42
    Англи хэлэнд ч бас
  • 1:42 - 1:46
    зарим аялгаар "y'all", "youse" гэдгийг
    ижил утгаар хэрэглэдэг.
  • 1:47 - 1:49
    Франц хэлний "vous",
  • 1:49 - 1:51
    орос хэлний "Вы" гэх мэт
  • 1:51 - 1:53
    олон тооны хэлбэрийг заримдаа
  • 1:53 - 1:56
    ганц хүнд хүндэтгэл үзүүлж хэлдэг.
  • 1:56 - 1:58
    Яг л өндөр хэргэм зэрэгтэй хүн
    "we" гэдэг шиг.
  • 1:58 - 2:01
    Мөн цөөн хэдэн хэлэнд
  • 2:01 - 2:04
    яг хоёр хүнд хандсан төлөөний үг байдаг.
  • 2:04 - 2:06
    Жишээлбэл, словени хэлний "vidva."
  • 2:06 - 2:08
    Энэ хангалттай хэцүү санагдахгүй байвал
  • 2:08 - 2:13
    нэг дор дэг ёс, тоо, хүйс гээд бүгдийг нь
    бодож байж дуудна гээд бод доо.
  • 2:14 - 2:17
    Испани хэлэнд хүйс ялгахгүй
    албан бус, ганц тоонд "tú",
  • 2:17 - 2:20
    хүйс ялгахгүй, албан, ганц тоонд "usted",
  • 2:20 - 2:23
    эр хүйс, албан бус, олон тоонд "vosotros",
  • 2:23 - 2:27
    эм хүйс, албан бус, олон тоонд "vosotras",
  • 2:27 - 2:30
    хүйс ялгахгүй, албан,
    олон тоонд "ustedes" гэж хэлнэ.
  • 2:30 - 2:32
    Дуусаа!
  • 2:32 - 2:33
    Энэ бүхний дараа
  • 2:33 - 2:35
    зарим хэлэнд хоёрдогч
    төлөөний нэрийг орхидог
  • 2:35 - 2:37
    гэдгийг сонсоход амар санагдах байх.
  • 2:38 - 2:40
    Румын, португал гэх мэт хэлэнд
  • 2:40 - 2:43
    үйл үгийг хэрхэн хувиргаж байгаагаас
  • 2:43 - 2:46
    төлөөний нэр ойлгомжтой байдаг учраас
    үүнийг хэлэхгүй орхиж болдог.
  • 2:47 - 2:50
    Харин солонгос, тай, хятад хэлэнд
  • 2:50 - 2:53
    ямар ч хэл зүйн дүрэм гэлгүй
    төлөөний үгийг шууд орхиж болдог.
  • 2:54 - 2:55
    Ярьж байгаа хүн ихэнхдээ
  • 2:55 - 2:58
    буруу төлөөний үг ашиглан
    бүдүүлэг харагдахгүйн тулд
  • 2:58 - 3:02
    сонсогчийг хам сэдвээс нь таахад хүргэдэг.
  • 3:02 - 3:05
    Хэрэв та орчуулагчаар ажиллахаар болоод
  • 3:05 - 3:08
    хам сэдэв нь өгөгдөөгүй
  • 3:08 - 3:09
    "You and you, no, not you, you"
  • 3:09 - 3:13
    гэсэн энэхүү өгүүлбэртэй дайралдвал
    "you" гэдгийг өөрөө л орчуулж дээ.
  • 3:13 - 3:14
    Амжилт хүсье!
  • 3:15 - 3:17
    Тэгээд энэ бичлэгийг
    олон хэлэнд орчуулах
  • 3:17 - 3:19
    сайн дурынханд
    хандан хэлэхэд...
  • 3:20 - 3:22
    ёстой уучлаарай!
Title:
Орчуулахад хамгийн хэцүү үгсийн нэг - Kристиан Апарта
Speaker:
Krystian Aparta
Description:

Бүрэн хичээлийг эндээс үзнэ үү: http://ed.ted.com/lessons/one-of-the-most-difficult-words-to-translate-krystian-aparta

Их энгийн мэт боловч ямар тохиолдолд хэрэглэж байгааг нь мэдэхгүйгээр "you" буюу "чи/та" гэдэг үгийг зөв орчуулах нь бараг боломжгүй зүйл. Ингээд Kристиан Апарта ямар шалтгаанаас болж энэ үгийг орчуулахад хэцүү байдгийг олон хэлний жишээгээр батлан харуулж байна.

Хичээлийг Krystian Aparta, дуут дүрсийг Avi Ofer.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:00

Mongolian subtitles

Revisions Compare revisions