0:00:01.228,0:00:05.262 Эцгийн эрхэт ёсны болон овгийн зохион байгуулалттай олон нийгэмд 0:00:05.262,0:00:10.487 Аав нар ихэвчлэн хүү нараараа танигддаг. 0:00:10.487,0:00:13.703 Харин би бол өөрийн охиноороо танигдсан 0:00:13.703,0:00:15.747 цөөн хэдэн аав нарын нэг юм. 0:00:15.747,0:00:17.373 Би үүгээрээ бахархдаг. 0:00:17.373,0:00:21.542 (Алга ташилт) 0:00:23.810,0:00:26.658 Малала боловсролын төлөөх өөрийн аянаа 0:00:26.658,0:00:29.545 2007 онд эхлүүлж, өөрийн эрхийнхээ төлөө зогссон. 0:00:29.545,0:00:34.103 Түүний хичээл зүтгэлийг 2011 онд үнэлж 0:00:34.103,0:00:37.543 түүнд үндэсний энх тайвны шагналыг олгосон. 0:00:37.543,0:00:39.412 Тэр улсдаа маш нэр хүндтэй, 0:00:39.412,0:00:43.456 алдартай залуу охин болсон билээ. 0:00:43.456,0:00:46.784 Үүнээс өмнө, тэр миний охин байлаа. 0:00:46.784,0:00:49.789 Харин одоо би түүний аав болсон. 0:00:50.741,0:00:52.496 Ноёд хатагтай нараа 0:00:52.496,0:00:55.643 Хэрвээ бид хүн төрөлхтний түүхийг харах юм бол, 0:00:55.643,0:00:58.471 эмэгтэйчүүдийн түүх 0:00:58.471,0:01:01.847 бол шударга бус байдал 0:01:01.847,0:01:03.907 тэгш бус байдал 0:01:03.907,0:01:09.218 хүчирхийлэл, мөлжлөгийн түүх юм. 0:01:09.218,0:01:11.053 Та мэднэ дээ 0:01:11.053,0:01:15.204 Эцгийн эрхэт нийгэмд 0:01:15.204,0:01:17.646 бүр анхнаасаа л 0:01:17.646,0:01:20.652 эмэгтэй хүүхэд төрөхөд 0:01:20.652,0:01:24.932 энэ үйл явдлыг тэмдэглэдэггүй байсан. 0:01:24.932,0:01:27.096 Тэр охиныг таатай хүлээж авдаггүй. 0:01:27.096,0:01:29.872 Эцэг нь ч тэр эх нь ч тэр. 0:01:30.492,0:01:32.177 Хөршүүд ирээд 0:01:32.187,0:01:34.321 ээжид нь гашуудал илэрхийлдэг. 0:01:34.385,0:01:37.170 Хэн ч аавд нь баяр хүргэдэггүй. 0:01:39.232,0:01:42.315 Эх нь охин хүүхэд төрүүлсэндээ 0:01:42.387,0:01:46.754 маш их хямарч, зовсон байдаг 0:01:47.834,0:01:52.153 Ээж нь анхны хүүхдээ охин төрүүлэхэд 0:01:52.732,0:01:55.183 тэр гунигладаг. 0:01:55.183,0:01:58.930 Хоёр дахь охиноо төрүүлэхэд 0:01:58.930,0:02:00.777 тэр цочирддог. 0:02:00.777,0:02:04.161 Хүү төрүүлнэ гэсэн горьдлоготойгоор 0:02:04.161,0:02:07.367 гурав дахь охиноо төрүүлэхэд 0:02:07.367,0:02:11.946 буруу зүйл хийсэн гэмт хэрэгтэн мэт санагддаг. 0:02:12.906,0:02:15.540 Зөвхөн эх нь зовоод зогсохгүй 0:02:15.540,0:02:18.277 дөнгөж төрсөн охин ч бас. 0:02:18.277,0:02:20.412 Түүнийг өсөж том болох үед 0:02:20.412,0:02:22.547 тэр бас л зовох болно. 0:02:22.547,0:02:24.600 Таван нас хүрсэн охин 0:02:24.600,0:02:27.929 сургуульд явахын оронд 0:02:27.929,0:02:29.672 гэртээ үлдэж байхад 0:02:29.672,0:02:33.704 түүний эрэгтэй дүү нар нь сургуульд ордог. 0:02:34.294,0:02:36.887 12 нас хүртлээ яаж ийгээд 0:02:36.887,0:02:39.528 тэр сайхан амьдралтай байна. 0:02:39.528,0:02:41.199 Тэр хөгжилдөж наадаж болно. 0:02:41.199,0:02:44.388 Тэр гудамжинд найз нартайгаа тоглож болно. 0:02:44.388,0:02:46.427 Яг л эрвээхий шиг 0:02:46.427,0:02:49.202 гудамжаар зугаалж болно. 0:02:49.202,0:02:53.017 Гэвч тэр өсвөр насны охин болж 0:02:53.017,0:02:55.357 13 нас хүрэхэд нь 0:02:55.357,0:02:58.976 түүнийг эрэгтэй харгалзагчгүйгээр 0:02:58.976,0:03:02.468 гэрээсээ гарахыг нь хориглодог. 0:03:02.468,0:03:07.843 Тэр гэрийнхээ дөрвөн хананы дунд хоригдоно. 0:03:07.843,0:03:13.037 Тэр чөлөөтэй, бие даасан хувь хүн байхаа болино. 0:03:13.037,0:03:16.057 Тэр гэр бүл, 0:03:16.057,0:03:18.538 аав, ах дүү нарынхаа хувьд 0:03:18.538,0:03:21.988 нэр төр гэх зүйл нь болдог. 0:03:21.988,0:03:24.676 Хэрвээ охин энэ нэр төр гэх 0:03:24.676,0:03:27.887 хуулийг нь зөрчих юм бол 0:03:27.887,0:03:31.271 тэр амь насаа ч алдаж болно. 0:03:32.251,0:03:35.392 Мөн энэхүү хүндэтгэл, 0:03:35.392,0:03:37.615 нэр төрийн журам нь 0:03:37.615,0:03:41.305 зөвхөн охины амьдралд нөлөөлөөд зогсохгүй, 0:03:41.305,0:03:43.431 тэр гэр бүлийн эрэгтэй гишүүдийн 0:03:43.431,0:03:47.000 амьдралд ч нөлөөлдөг нь хачирхалтай. 0:03:48.230,0:03:54.033 Би долоон эмэгтэй, нэг эрэгтэй хүүхэдтэй айлыг мэднэ. 0:03:54.823,0:03:56.645 Тэр айлын ганц хүү нь 0:03:56.645,0:03:59.449 долоон эгч дүүс болон 0:03:59.449,0:04:02.844 эцэг эхийнхээ амжиргааг залгуулахын тулд 0:04:02.844,0:04:05.192 Персийн булан руу нүүн ажиллаж байгаа. 0:04:05.192,0:04:11.046 Учир тэр хэрвээ түүний долоон эгч дүүс 0:04:11.046,0:04:13.768 мэргэжилтэй болоод 0:04:13.768,0:04:16.148 гэрээсээ гаран амь зууж эхэлбэл, 0:04:16.148,0:04:19.419 энэ нь ичгэвэртэй хэрэг болно гэж боддог. 0:04:20.299,0:04:21.889 Ингээд ганц хүү нь 0:04:21.889,0:04:25.242 өөрийн амьдралын баяр баясгалан болон 0:04:25.242,0:04:28.634 эгч дүү нарынхаа аз жаргалыг 0:04:28.634,0:04:32.248 тэр нэр төр гэх зүйлийн төлөө золиослосон. 0:04:33.218,0:04:34.752 Эцгийн эрхэт нийгэмд 0:04:34.752,0:04:37.110 дуулгавартай байдал гэх 0:04:37.110,0:04:40.860 бас өөр нэгэн дүрэм журам бий. 0:04:41.560,0:04:45.286 Сайн охин хүүхэд 0:04:45.286,0:04:50.594 маш дуугүй, даруу, 0:04:50.594,0:04:54.565 хүлцэнгүй байх ёстой. 0:04:54.565,0:04:55.904 Энэ бол шалгуур. 0:04:55.904,0:04:59.736 Үлгэр жишээ охин маш даруухан байх хэрэгтэй. 0:04:59.736,0:05:02.025 Тэр чимээгүй байх ёстой 0:05:02.025,0:05:05.196 бас өөрийн эцэг эх болон 0:05:05.196,0:05:07.416 ахмад хүмүүсийн шийдвэрийг 0:05:07.416,0:05:10.641 дургүй байсан ч 0:05:10.641,0:05:13.047 хүлцэнгүйгээр дагах ёстой. 0:05:13.047,0:05:16.376 Хэрвээ тэр сэтгэлгүй хүнтэйгээ гэрлэвэл 0:05:16.376,0:05:19.118 эсвэл хөгшин хүнтэй гэрлэвэл 0:05:19.118,0:05:20.678 тэр хүлээн зөвшөөрөх л ёстой. 0:05:20.678,0:05:23.196 Учир нь тэр дуулгаваргүй гэж 0:05:23.196,0:05:25.819 дуудуулахыг хүсэхгүй. 0:05:25.819,0:05:27.451 Хэрвээ тэр эрт гэр бүл болбол 0:05:27.451,0:05:28.925 мөн л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 0:05:28.925,0:05:32.947 Эс бөгөөс түүнийг дуулгаваргүй хэмээн хэлэх болно. 0:05:32.947,0:05:35.870 Эцэст нь юу болох вэ? 0:05:35.870,0:05:38.145 Нэгэн яруу найрагч эмэгтэйн хэлснээр 0:05:38.145,0:05:40.292 Тэр гэрлэнэ, оронд орно, 0:05:40.292,0:05:44.793 тэгээд илүү олон хүү, охин төрүүлэх болно. 0:05:45.863,0:05:48.232 Үүнд хамгийн харамсалтай нь 0:05:48.232,0:05:50.564 өнөөх ээж нь охиддоо 0:05:50.564,0:05:54.426 дуулгавартай байх талаар 0:05:54.426,0:05:57.256 харин хөгвүүддээ нэр хүндийн тухай 0:05:57.256,0:05:59.109 өнөөх л сургамжаа заадаг. 0:05:59.109,0:06:04.222 Энэ хор хөнөөлтэй тойрог үргэлжилсээр л байдаг. 0:06:05.997,0:06:08.524 Ноёд хатагтай нар аа, 0:06:08.524,0:06:12.166 сая сая эмэгтэйчүүдэд тулгараад буй энэ асуудал 0:06:12.166,0:06:14.358 өөрчлөгдөж болно. 0:06:14.578,0:06:16.953 Хэрвээ бид өөрөөр бодох юм бол, 0:06:16.953,0:06:20.934 Хэрвээ эрчүүд эмэгтэйчүүд өөрөөр бодох юм бол, 0:06:20.934,0:06:25.152 Хэрвээ хөгжиж буй орны эцгийн эрхт ёсны болон 0:06:25.152,0:06:27.135 овгийн нийгэм дэх эрчүүд эмэгтэйчүүд 0:06:27.135,0:06:30.046 Хэрвээ тэд гэр бүл, нийгмийн 0:06:30.046,0:06:34.210 хэдхэн л дүрэм журмыг зөрчиж чадвал, 0:06:34.650,0:06:37.290 Хэрэв тэд эмэгтэйчүүдийн 0:06:37.290,0:06:41.012 үндсэн эрхийг зөрчиж буй 0:06:41.012,0:06:44.659 өөрсдийн улс орны систем дэх 0:06:44.659,0:06:48.113 ялгаварлан гадуурхсан хуулийг арилгаж чадвал. 0:06:48.743,0:06:53.987 Эрхэм ах эгч, дүү нар минь, Малалаг төрөхөд 0:06:53.987,0:06:56.140 анх удаагаа 0:06:56.140,0:06:57.414 надад итгээрэй, 0:06:57.414,0:07:01.841 шударгаар хэлэхэд, би шинээр төрсөн хүүхдүүдэд дургүй, 0:07:02.391,0:07:06.173 гэхдээ намайг очоод түүний нүд рүү харахад 0:07:06.173,0:07:08.293 надад итгээрэй, 0:07:08.293,0:07:11.514 би үнэхээр бахархсан. 0:07:12.274,0:07:14.444 Түүнийг төрөхөөс өмнө, 0:07:14.444,0:07:17.480 би түүний нэрний талаар бодсон. 0:07:17.480,0:07:20.765 Тэр үед би Афганистаны эрх чөлөөний домогт 0:07:20.765,0:07:24.630 тэмцэгч, баатарлаг нэгнийг биширдэг байлаа. 0:07:24.630,0:07:29.639 Тэр эмэгтэйн нэрийг Майвандын Малалай гэдэг байв. 0:07:29.639,0:07:33.924 Би охиндоо түүний нэрийг өгсөн. 0:07:33.924,0:07:36.916 Миний охин Малалаг төрснөөс 0:07:36.916,0:07:38.655 хэд хоногийн дараа 0:07:38.655,0:07:40.313 миний үеэл манайд ирсэн. 0:07:40.313,0:07:42.281 Хачирхалтай тохиолдлоор 0:07:42.281,0:07:44.996 тэр манайд ирэхдээ 0:07:44.996,0:07:47.701 Юсуфзай гэр бүлийн 0:07:47.701,0:07:50.689 ургийн бичгийг авчирсан байсан. 0:07:51.369,0:07:53.925 Тэр ургийн бичгийг харахад, 0:07:53.925,0:07:59.978 манай өвөг дээдсийн 300 жилийн түүхийг харуулж байв. 0:07:59.978,0:08:03.835 Гэхдээ бүгд эрчүүд байсан. 0:08:04.375,0:08:06.797 Тэгээд би үзгээ аваад 0:08:06.797,0:08:08.801 өөрийнхөө нэрнээс зураас татаад 0:08:08.801,0:08:12.500 "Малала" гэж бичсэн. 0:08:13.585,0:08:16.355 Түүнийг өсөж томроход, 0:08:16.355,0:08:19.938 дөрвөн нас хагастай байхад нь 0:08:19.938,0:08:23.474 би түүнийг сургуульдаа бүртгэж авсан. 0:08:23.474,0:08:26.380 Та бүхэн яагаад охиноо сургуульд 0:08:26.380,0:08:28.882 оруулснаа дурдав гэж асуух байх. 0:08:28.882,0:08:30.937 Тиймээ, би үүнийг дурдах ёстой. 0:08:30.937,0:08:34.522 Канадад, Америк болон олон өндөр хөгжилтэй орнуудад 0:08:34.522,0:08:37.849 энэ нь магадгүй энгийн үзэгдэл байх л даа. 0:08:37.849,0:08:40.307 Гэхдээ ядуу буурай улс орнуудад 0:08:40.307,0:08:43.875 эцгийн эрхт ёсны, овгийн зохион байгуулалттай нийгмүүдэд 0:08:43.875,0:08:47.489 энэ нь охины амьдралд тохиох маш том үйл явдал юм. 0:08:47.489,0:08:51.128 Сургуульд орно гэдэг нь 0:08:51.128,0:08:56.447 түүний бие даасан байдал, нэр хүндийн гол илрэл юм. 0:08:56.877,0:08:58.555 Сургуульд орсноор 0:08:58.555,0:09:01.967 тэр ирээдүйн амьдралынхаа 0:09:01.967,0:09:03.900 боломжийг нээн илрүүлэх, 0:09:03.900,0:09:07.412 хүсэл мөрөөдөл болон зорилгынхоо ертөнцөд 0:09:07.412,0:09:10.658 орно гэсэн үг юм. 0:09:10.658,0:09:12.737 Би таван эгчтэй дүүстэй. 0:09:12.737,0:09:15.451 Тэдний нэг нь ч сургуульд явж чадаагүй. 0:09:16.281,0:09:19.555 Намайг 2 долоо хоногийн өмнө 0:09:19.555,0:09:24.989 Канадын визны мэдүүлэг хөтөлж байх үед 0:09:25.869,0:09:29.358 гэр бүлийн мэдээлэл гэсэн хэсэгт 0:09:30.988,0:09:33.443 би зарим эгч нарынхаа 0:09:33.443,0:09:35.377 овог нэрийг санахгүй байсан гэвэл 0:09:35.377,0:09:36.772 та нар гайхах байх. 0:09:37.252,0:09:39.171 Учир юу вэ гэвэл 0:09:39.171,0:09:42.433 би өмнө нь тэдний нэрийг 0:09:42.433,0:09:46.479 ямар ч бичиг баримт дээр бичигдсэн байхыг нь хараагүй. 0:09:47.739,0:09:50.679 Ийм учраас би 0:09:50.679,0:09:54.212 охиноо хүндэтгэсэн юм. 0:09:54.212,0:09:58.525 Миний аав эгч нарт минь, өөрийн охиддоо 0:09:58.525,0:10:00.280 өгч чадаагүй тэр зүйл. 0:10:00.280,0:10:04.111 Би үүнийг өөрчлөх ёстой гэж бодсон. 0:10:04.521,0:10:07.528 Би охиныхоо ухаан, авьяас чадвараар 0:10:07.528,0:10:11.200 бахархдаг байсан. 0:10:11.200,0:10:13.794 Би найз нарыгаа ирэхэд 0:10:13.794,0:10:15.453 түүнийг хажуудаа суулгадаг байсан. 0:10:15.453,0:10:19.927 Би түүнийг олон уулзалтанд хамт дагуулж явдаг байсан. 0:10:20.237,0:10:21.898 Бүхий л сайн сайхан үнэт чанаруудыг 0:10:21.898,0:10:25.108 түүний зан төлөвт нь суулгахыг хичээсэн. 0:10:25.108,0:10:28.771 Зөвхөн Малалагаар зогсохгүй 0:10:28.771,0:10:31.507 би эдгээр бүх сайн чанаруудыг өөрийн сургууль, 0:10:31.507,0:10:36.050 эмэгтэй болон эрэгтэй сурагчиддаа дамжуулсан. 0:10:36.050,0:10:40.429 Би боловсролыг эрх чөлөөний төлөө ашигласан. 0:10:40.429,0:10:42.294 Би охиддоо, 0:10:42.294,0:10:44.249 эмэгтэй сурагчиддаа 0:10:44.249,0:10:49.318 хүлцэнгүй бай гэх тэр сургамжийг мартахыг заасан. 0:10:49.318,0:10:52.283 Би эрэгтэй сурагчиддаа хоосон нэр хүндийн тухай 0:10:52.283,0:10:57.354 сургамжийг дагахгүй байхыг заасан. 0:11:01.696,0:11:05.681 Эрхэм ах дүү нар минь, 0:11:05.681,0:11:10.264 Бид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсан. 0:11:10.264,0:11:13.886 Бид тэдэнд нийгэмд илүү өргөн орон зайг 0:11:13.886,0:11:17.903 бий болгохын төлөө тэмцэж байсан. 0:11:18.113,0:11:21.326 Гэвч нэгэн шинэ үйл явдал бий болж эхэлсэн. 0:11:21.326,0:11:23.819 Энэ нь хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн 0:11:23.819,0:11:27.787 эрхийн эсрэг асар хөнөөлтэй зүйл байлаа. 0:11:27.787,0:11:31.604 Үүнийг Талибанчлал гэж нэрлэж байсан. 0:11:31.944,0:11:35.632 Энэ нь улс төр, эдийн засаг, нийгмийн бүх л харилцаанд 0:11:35.632,0:11:37.842 эмэгтэйчүүдийн оролцоог 0:11:37.842,0:11:43.607 бүрэн үгүйсгэж, байхгүй болгоно гэсэн үг байв. 0:11:44.037,0:11:47.584 Зуу зуун сургуулиуд хаагдсан. 0:11:47.584,0:11:52.705 Охидыг сургуульд явахыг нь зогсоосон. 0:11:53.815,0:11:57.521 Эмэгтэйчүүд хүчээр гивлүүр өмсөж, 0:11:57.521,0:12:01.077 тэднийг зах руу явахыг нь хориглосон. 0:12:01.077,0:12:03.661 Хөгжимчид чимээгүй болж 0:12:03.661,0:12:05.618 охидыг ташуураар ороолгож, 0:12:05.618,0:12:08.251 мөн дуучид амь үрэгдэж байлаа. 0:12:09.891,0:12:11.725 Олон сая хүн зовж байсан ч 0:12:11.725,0:12:14.220 тэдний цөөнх нь л үзэл бодлоо илэрхийлж байв. 0:12:14.220,0:12:18.394 Эргэн тойронд алдаг, ташуурддаг хүмүүсээр дүүрэн байхад 0:12:18.394,0:12:22.530 өөрийнхөө эрхийн төлөө 0:12:22.530,0:12:24.556 дуугарна гэдэг бол 0:12:24.556,0:12:26.342 хамгийн аймшигтай зүйл. 0:12:26.342,0:12:30.059 Энэ үнэхээр хамгийн аймшигтэй зүйл. 0:12:30.059,0:12:31.952 10 настай байхдаа, 0:12:31.952,0:12:35.436 Малала боловсрол олж авах 0:12:35.436,0:12:38.507 эрхийн төлөө тэмцсэн. 0:12:38.507,0:12:43.279 Тэр BBC-ын блогт өдрийн тэмдэглэл хөтөлж байв. 0:12:43.279,0:12:46.253 Тэр New York Times-ын баримтат кинонд 0:12:46.253,0:12:49.077 сайн дураараа оролцсон. 0:12:49.077,0:12:53.993 Тэр өөрийн хүрч чадах бүх л сувгаар ярьж байв. 0:12:53.993,0:12:58.381 Түүний дуу хоолой хамгийн хүчирхэг нь байсан. 0:12:58.381,0:13:02.662 Энэ нь бүх дэлхийгээр цуурай мэт тарсан. 0:13:03.783,0:13:06.486 Үүний улмаас Талибанчууд 0:13:06.486,0:13:10.817 түүний аянг тэвчиж чадахгүйд хүрсэн юм. 0:13:10.817,0:13:13.666 2012 оны 10 сарын 9 өдөр 0:13:13.666,0:13:19.415 Малала толгой руугаа маш ойрын зайнаас буудуулсан. 0:13:19.415,0:13:23.560 Энэ өдөр манай гэр бүл болон миний хувьд ертөнцийн төгсгөл байв. 0:13:23.560,0:13:29.379 Дэлхий ертөнц том хар нүх болж хувирсан. 0:13:29.379,0:13:31.045 Миний охин 0:13:31.045,0:13:34.497 үхэл амьдралын зааг дээр байхад 0:13:34.497,0:13:38.336 Би эхнэрийнхээ чихэнд 0:13:38.336,0:13:41.438 "Би энэ бүхэнд өөрийгөө буруутгах 0:13:41.438,0:13:45.114 ёстой юу?" гэж шивнэсэн. 0:13:45.114,0:13:47.635 Гэтэл тэр гэнэт 0:13:47.635,0:13:50.146 "Өөрийгөө бүү буруутга. 0:13:50.146,0:13:53.362 Чи зөв зүйлийн төлөө зогссон. 0:13:53.362,0:13:55.157 Чи үнэний төлөө, 0:13:55.157,0:13:56.700 энх тайваны төлөө, 0:13:56.700,0:13:58.621 боловсролын төлөө өөрийн амьдралаа 0:13:58.621,0:14:00.189 эрсдэлд оруулсан. 0:14:00.189,0:14:02.658 Охин чинь чамаас урам зориг авч 0:14:02.658,0:14:04.339 чамтай нэгдсэн. 0:14:04.339,0:14:06.704 Та хоёр хоёулаа зөв замаар явж байсан. 0:14:06.704,0:14:09.517 Бурхан түүнийг хамгаалах болно" гэж хэлсэн. 0:14:09.517,0:14:12.863 Энэ хэдэн үг надад ихийг ухааруулсан. 0:14:12.863,0:14:16.974 Би тэр асуултыг дахиж асуугаагүй. 0:14:16.974,0:14:21.094 Малала эмнэлэгт байхдаа 0:14:21.094,0:14:24.341 тэр хүнд хэцүү өвчин шаналалд зовж, 0:14:24.341,0:14:26.861 толгой нь аймшигтай ихээр өвддөг байсан. 0:14:26.861,0:14:30.049 Учир нь нүүрний мэдрэлийн судаснууд нь тасарсан байсан. 0:14:30.049,0:14:32.501 Би эхнэрийнхээ царайг 0:14:32.501,0:14:36.998 бараан сүүдэрт дарагдахыг харсан. 0:14:38.038,0:14:43.469 Гэвч миний охин хэзээ ч гомдоллож байгаагүй. 0:14:44.139,0:14:46.200 Тэр бидэнд 0:14:46.200,0:14:48.251 "Би энэ мэдээгүй болсон нүүр, 0:14:48.251,0:14:50.993 муруй инээмсэглэлдээ санаа зовохгүй байна. 0:14:50.993,0:14:53.072 Би зүгээр болно оо. Битгий санаа зов" гэж хэлдэг байсан. 0:14:53.072,0:14:55.201 Тэр бидний хувьд тайтгарал маань байсан юм. 0:14:55.201,0:14:58.568 Тэр биднийг тайвшруулдаг байсан. 0:15:00.120,0:15:04.341 Ах дүүс минь, 0:15:04.341,0:15:07.443 Хамгийн хэцүү цаг мөчид ч бэрхшээлийг 0:15:07.443,0:15:10.848 хэрхэн даван туулж болдгийг бид түүнээс суралцсан. 0:15:10.848,0:15:14.256 Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 0:15:14.256,0:15:19.168 бэлгэ тэмдэг байхаас гадна, 0:15:19.168,0:15:23.167 тэр яг л бусад 16 настай охидтой адилхан 0:15:23.167,0:15:27.290 гэдгийг хуваалцаж байгаадаа баяртай байна. 0:15:27.290,0:15:32.422 Гэрийн даалгавар нь дутуу бол үүнээсээ болж тэр уйлдаг. 0:15:32.422,0:15:34.490 Тэр дүү нартайгаа маргалддаг. 0:15:34.490,0:15:38.213 Би үүнд нь маш их жаргалтай байдаг. 0:15:38.213,0:15:40.616 Хүмүүс надаас 0:15:40.616,0:15:44.108 "Малалаг чанга хатуу, зоригтой, 0:15:44.108,0:15:46.648 дуу хоолойгоо хүргэж чаддаг, төлөв томоотой 0:15:46.648,0:15:51.140 болгож хүмүүжүүлсэн арга барилын нууц нь юу вэ?" гэж асуудаг. 0:15:51.140,0:15:57.415 Би тэдэнд "Миний юу хийснийг бүү асуу. 0:15:57.415,0:16:01.134 Миний юу хийгээгүйг асуу. 0:16:01.633,0:16:06.533 Би түүний далавчийг нь тайраагүй юм. Ингээд л боллоо. " гэж хариулдаг. 0:16:06.533,0:16:09.415 Маш их баярлалаа. 0:16:09.415,0:16:14.911 (Алга ташилт) 0:16:14.911,0:16:18.911 Маш их баярлалаа. Баярлалаа (Алга ташилт)