1 00:00:06,643 --> 00:00:08,412 МЭӨ 3-р зуунд 2 00:00:08,412 --> 00:00:13,806 Мезопотам хаад лааны тосон хавтанцар дээр зүүдээ тэмдэглэн тайлбарладаг байжээ. 3 00:00:13,806 --> 00:00:15,146 Хэдэн мянган жилийн дараа 4 00:00:15,146 --> 00:00:17,248 эртний Eгипетчүүд зүүдний тухай 5 00:00:17,248 --> 00:00:20,654 түгээмэл зуун зүүдний тайллыг жагсаасан ном бичсэн байдаг. 6 00:00:20,654 --> 00:00:21,863 Тэр цаг үеэс хойш бид 7 00:00:21,863 --> 00:00:25,650 яагаад зүүдэлдэг учрыг олох эрлээ зогсоогоогүй. 8 00:00:25,650 --> 00:00:28,121 Ингээд шинжлэх ухааны олон судалгаа, 9 00:00:28,121 --> 00:00:29,787 технологийн дэвшил, 10 00:00:29,787 --> 00:00:31,505 бас цөхрөлтгүй оролдлогын эцэст 11 00:00:31,505 --> 00:00:36,443 бидэнд баттай хариу байхгүй ч хэдэн сонирхолтой онол байна. 12 00:00:36,443 --> 00:00:40,937 Бид хүслээ биелүүлэхийн тулд зүүдэлдэг. 13 00:00:40,937 --> 00:00:42,494 1900-аад оны эхэнд 14 00:00:42,494 --> 00:00:46,512 Зигмунд Фройдын үзсэнээр хар дарсан зүүд гэх мэт бүхий л зүүд 15 00:00:46,512 --> 00:00:49,851 бидний өдөр тутмын амьдралын дүр зургийн цуглуулга, 16 00:00:49,851 --> 00:00:51,901 бас бэлэгдлийн утга агуулгыг илтгэнэ гэжээ. 17 00:00:51,901 --> 00:00:55,464 Эдгээр нь бидний далд ухамсрын хүслийг гүйцэлдүүлэхтэй холбоотой юм. 18 00:00:55,464 --> 00:00:59,374 Фройдын үзэж байснаар сэрэх үедээ санаж байгаа зүүд бүхэн 19 00:00:59,374 --> 00:01:02,900 бидний далд ухамсрын бодол санаа, хүсэл эрмэлзлийг 20 00:01:02,900 --> 00:01:05,535 билэг тэмдгээр орлуулан харуулдаг. 21 00:01:05,535 --> 00:01:08,489 Тэдгээр дүрслэлд анализ дүгнэлт хийснээр 22 00:01:08,489 --> 00:01:12,182 далд ухамсрын агуулгыг нь нээн илрүүлж, 23 00:01:12,182 --> 00:01:15,387 тэдгээрээс үүссэн сэтгэлзүйн асуудлыг шийдэж болно гэж 24 00:01:15,387 --> 00:01:17,615 Фройд үзэж байв. 25 00:01:17,615 --> 00:01:20,789 Бид санахын тулд зүүдэлдэг. 26 00:01:20,789 --> 00:01:23,192 Тархины үйл ажиллагааг сайжруулахын тулд 27 00:01:23,192 --> 00:01:24,535 нойр хэрэгтэй ч 28 00:01:24,535 --> 00:01:27,107 унтаж байхдаа зүүдлэх нь бүр ч сайн. 29 00:01:27,107 --> 00:01:29,691 2010 онд судлаачдын тогтоосноор туршилтад оролцогчид нь 30 00:01:29,711 --> 00:01:33,297 түр дуг хийхдээ төөрдөг байшин зүүдэлсэн бол 3 хэмжээст төөрдөг байшингаас 31 00:01:33,297 --> 00:01:37,476 гарах даалгаврыг дахин оролдохдоо илүү сайн гүйцэтгэж байлаа. 32 00:01:37,476 --> 00:01:41,393 Тэр бүү хэл даалгаврын тухай зөвхөн сэрүүн үедээ бодсон хүмүүстэй харьцуулахад 33 00:01:41,393 --> 00:01:44,211 эдгээр хүмүүс 10 дахин сайн байсан. 34 00:01:44,211 --> 00:01:48,739 Мөн унтсан мөртлөө зүүдлээгүй хүмүүсээс ч 10 дахин илүү байжээ. 35 00:01:48,739 --> 00:01:51,269 Судлаачдын үзэж байгаагаар, ой тогтоолтын зарим үйлдэл 36 00:01:51,269 --> 00:01:54,221 биднийг зөвхөн унтаж байхад илэрдэг бөгөөд 37 00:01:54,221 --> 00:01:58,202 зүүдлэх нь эдгээр үйл явц болж байгаагийн илрэл юм. 38 00:01:58,202 --> 00:02:02,544 Бид мартахын тулд зүүдэлдэг. 39 00:02:02,544 --> 00:02:05,053 Таны тархины бүтцэд 10,000 их наяд орчим 40 00:02:05,053 --> 00:02:07,615 мэдрэлийн холбоос үүрэг гүйцэтгэдэг. 41 00:02:07,615 --> 00:02:11,510 Таны бодож бас хийж буй бүх зүйлс тэдгээр холбоосыг бүтээдэг. 42 00:02:11,510 --> 00:02:15,869 Зүүдний тухай 1983 оны нейробиологийн онолд "үл сурах" тухай гардаг. 43 00:02:15,869 --> 00:02:19,490 Энэ нь биднийг унтаж байхад тархины шинэ бор хальс 44 00:02:19,490 --> 00:02:22,765 эдгээр холбоосыг шалгаж үзээд 45 00:02:22,765 --> 00:02:25,329 хэрэггүйг нь устгадаг тухай юм. 46 00:02:25,329 --> 00:02:27,095 Ингэж зүүдэндээ 47 00:02:27,095 --> 00:02:28,924 сурснаа мартахгүй бол 48 00:02:28,924 --> 00:02:31,623 таны тархи хэрэггүй мэдээллээр дүүрч 49 00:02:31,623 --> 00:02:34,682 сэрүүн үедээ бодох хэрэгтэй байхад бодол санаа үймэрч 50 00:02:34,682 --> 00:02:37,303 огт хэрэггүй бодлууд таныг сатааруулж магадгүй. 51 00:02:37,303 --> 00:02:42,815 Бид тархиа ажиллуулахын тулд зүүдэлдэг. 52 00:02:42,815 --> 00:02:46,257 Үргэлжлүүлэн идэвхжүүлэх онолын хувьд 53 00:02:46,257 --> 00:02:49,651 тархи зөв ажиллахын тулд мэдээллийг нэгтгэж, 54 00:02:49,651 --> 00:02:53,294 урт хугацааны дурсамж болгон хадгалах шаардлагатай учир хүн зүүдэлдэг. 55 00:02:53,294 --> 00:02:55,792 Таныг унтаж байхад гадны өдөөгчийн хэмжээ бууран 56 00:02:55,792 --> 00:02:57,331 тодорхой түвшинд хүрэхэд 57 00:02:57,331 --> 00:02:58,914 тархи дурсамжийн сангаас 58 00:02:58,914 --> 00:03:01,588 мэдээлэл гаргаж авах явцыг автоматаар эхлүүлж, 59 00:03:01,588 --> 00:03:04,458 эдгээр нь таны зүүдэнд 60 00:03:04,458 --> 00:03:06,848 сэтгэл хөдлөл, бодлын хэлбэрээр илэрнэ. 61 00:03:06,848 --> 00:03:07,724 Өөрөөр хэлбэл, 62 00:03:07,724 --> 00:03:10,966 таны тархи бүрэн унтралгүй түр амарч 63 00:03:10,966 --> 00:03:14,200 зүүдийг яг л компьютерийн дэлгэц амраагч шиг ашигладаг гэсэн үг. 64 00:03:14,200 --> 00:03:18,145 Бид давтан суралцахын тулд зүүдэлдэг. 65 00:03:18,145 --> 00:03:21,994 Аюул заналхийллээр дүүрэн зүүд зүүдлэх нь их түгээмэл. 66 00:03:21,994 --> 00:03:24,072 Адгууслаг зөн совинг давтах тухай онолд 67 00:03:24,072 --> 00:03:27,790 зүүдний агуулга нь түүний үүргийг тодорхойлдог. 68 00:03:27,790 --> 00:03:31,200 Ой модонд баавгайд хөөгдөх эсвэл 69 00:03:31,200 --> 00:03:34,508 харанхуй гудамжинд нинжатай тулалдах гэх мэт айдаст автсан зүүд нь 70 00:03:34,508 --> 00:03:37,657 үзэлцэх эсвэл зугтаах зөн совингоо хурцлахад тусалж 71 00:03:37,657 --> 00:03:41,720 бодит амьдрал дээр хэрэг болох үед таныг бэлтгэж байдаг. 72 00:03:41,720 --> 00:03:43,947 Гэхдээ энэ нь үргэлж таагүй зүүд байх албагүй. 73 00:03:43,947 --> 00:03:46,388 Жишээлбэл, дур булаам хөршийн чинь тухай зүүд 74 00:03:46,388 --> 00:03:50,571 нөхөн үржихүйн зөн совингийн бэлтгэл дасгал байж болно. 75 00:03:50,571 --> 00:03:54,512 Бид эдгэрэхийн тулд зүүдэлдэг. 76 00:03:54,512 --> 00:03:57,156 Тархин дахь стресс дамжуулагч мэдрэлийн эсүүдийн идэвх 77 00:03:57,156 --> 00:03:59,509 нойрны "РEМ" үед харьцангуй буурдаг бөгөөд 78 00:03:59,509 --> 00:04:02,428 сэтгэлд гэмтэй үйл явдлын тухай зүүдлэх үед ч идэвх сулардаг. 79 00:04:02,428 --> 00:04:04,174 Судлаачдын үзсэнээр, 80 00:04:04,174 --> 00:04:07,942 энэ нь хүнд хэцүү дурсамжийн хүчийг сулруулж 81 00:04:07,942 --> 00:04:10,881 сэтгэлзүйн хувьд эдгэрэхэд туслах ач холбогдолтой. 82 00:04:10,881 --> 00:04:13,998 Хүнд хэцүү дурсамжаа бага дарамттайгаар зүүдэндээ эргэн санахад 83 00:04:13,998 --> 00:04:16,070 болсон үйл явдлыг илүү бодитоор харж 84 00:04:16,070 --> 00:04:20,140 тэдгээрийг сэтгэлзүйн хувьд эрүүл аргаар шүүн тунгаахад тусална. 85 00:04:20,140 --> 00:04:25,239 Хүнд хэцүү үйл явдлын дараах стресс эсвэл сэтгэл хөдлөлийн аливаа өвчтэй хүмүүс 86 00:04:25,239 --> 00:04:28,679 ихэнхдээ нойргүйдэлд өртдөг ба зүүдлэхгүй байх нь өвчнийг нь 87 00:04:28,679 --> 00:04:32,689 улам дордуулдаг гэж зарим эрдэмтэд үздэг. 88 00:04:32,689 --> 00:04:37,364 Бид шийдэл олохын тулд зүүдэлдэг. 89 00:04:37,364 --> 00:04:40,263 Бодит байдал, тогтсон логикийн хязгаарлалтгүйгээр 90 00:04:40,263 --> 00:04:43,269 таны бодол санаа асуудлыг бүрэн ойлгож, 91 00:04:43,269 --> 00:04:45,386 сэрүүн байхдаа төсөөлж ч байгаагүй, 92 00:04:45,386 --> 00:04:49,295 байж болох бүхий л шийдлийг зүүдэндээ бий болгодог. 93 00:04:49,295 --> 00:04:51,527 Жон Стайнбек үүнийг "зүүдний хороо" гэдэг ба 94 00:04:51,527 --> 00:04:53,164 зүүдлэх нь асуудал шийдэхэд 95 00:04:53,164 --> 00:04:56,612 сайн үр нөлөөтэй гэж судалгаагаар тогтоосон. 96 00:04:56,612 --> 00:04:58,958 Мөн түүнчлэн алдарт химич Август Kекуле 97 00:04:58,958 --> 00:05:01,879 бензол молекулын бүтцийг зүүдэндээ олсон бөгөөд 98 00:05:01,879 --> 00:05:04,940 ийм ч учраас заримдаа асуудлыг шийдэхэд 99 00:05:04,940 --> 00:05:06,920 "өглөө оройноос мэргэн" гэлцдэг. 100 00:05:06,920 --> 00:05:10,293 Ингээд зүүдний тухай онолуудаас цөөн хэдийг нь тайлбарлалаа. 101 00:05:10,293 --> 00:05:13,856 Технологи хөгжиж тархийг бид илүү сайн судалж, 102 00:05:13,856 --> 00:05:15,787 нэг л өдөр яагаад зүүдэлдэг тухай 103 00:05:15,787 --> 00:05:18,059 баттай тайлбарыг олох байх. 104 00:05:18,059 --> 00:05:21,942 Харин тэр болтол зүүдэлж мөрөөдсөөр л байя даа.