Та нарыг шөнө одод руу ширтэхэд харж буй зүйлс чинь үнэхээр гайхалтай. Бас үзэсгэлэнтэй. Гэхдээ илүү гайхалтай нь таны харж чадахгүй байгаа зүйлс юм. Учир нь одоохондоо бидний мэдэж байгаагаар од бүрийн эсвэл бараг л бүх одны эргэн тойронд гараг эсвэл хэд хэдэн гараг ч байх магадлалтай. Тиймээс энэ зурагнаас та бидний мэддэг бүх гарагууд сансарт байгааг харж чадахгүй. Гэхдээ бид гарагуудын талаар бодох үедээ бидний байгаагаас маш өөр, алс холд байгаа зүйлийн талаар бодох хандлагатай байдаг. Гэхдээ бид бас л гараг дээр байгаа ба бидний алс хол, өргөн уудамаас эрэл хайгуул хийж байгаа тэр л зүйлс дэлхийн дээрх маш олон гайхалтай зүйлстэй адил байдаг. Мөн бид хайгуул хийж байхдаа гайхалтай зүйлсийг олсоор байна. Гэхдээ би та нарт дэлхий дээр байгаа сонин зүйлийн талаар хэлэхийг хүсэж байна. Бас энэ зүйл бол минут бүр 180 кг устөрөгч, бараг 3 кг гели дэлхийгээс сансарт алдагдаж байгаа явдал юм. Мөн энэ хий нь алдагдсаар байгаа бөгөөд хэзээ ч буцаж ирдэггүй. Түүнчлэн устөрөгч, гели болон бусад олон зүйлс дэлхийн агаар мандал гэдэг зүйлийг бүрдүүлдэг. Агаар мандал нь ердөө л эдгээр хийнүүдийн үүсгэж буй нарийн хөх шугам юм. Энэ шугам нь олон улсын сансрын станцаас авсан зарим сансрын нисгэгчдийн зурагнаас харагдаж байна. Мөн манай гарагийг хүрээлдэг энэхүү нарийхан давхарга амьдрал үүсэж, хөгжих боломжтой болгодог. Энэ давхарга бидний гарагийг маш олон нөлөөлүүдээс, солирууд гэх мэт зүйлсээс хамгаалдаг. Бас энэ гайхамшигт үзэгдэл алга болж байгаа нь та бүгдийг бага ч болов айлгаж байгаа байх. Тэгэхээр энэ үйл явц нь миний судалж байгаа зүйл ба үүнийг агаар мандлын алдагдал гэдэг. Мөн түүнчлэн агаар мандлын алдагдал нь зөвхөн дэлхийтэй хамааралтай зүйл биш юм. Хэрвээ та нар надаас асуувал, энэ нь гараг байхын салшгүй нэг хэсэг гэж хэлнэ. Учир нь зөвхөн дэлхий бус ертөнц даяарх гарагуудад агаар мандлын алдагдал болдог. Мөн хэрхэн ийм зүйл болж байгаа нь бидэнд гарагуудыг ойлгоход тусладаг. Учир нь та нар нарны аймгийн талаар бодож байхдаа энд байгаа зурагны талаар бодож болох юм. бас та нар "8 гараг, магадгүй 9 гараг байна" гэж хэлэх байх. Тэгвэл энэ зурагнаас болж дарамтанд орж байгаа хүн байвал би нэгийг нэмчихье. (Инээцгээж байна) "Шинэ тэнгэрийн хаяа" хөлгийн ачаар бид Дэлхий ванг багтааж байгаа. Энэ илтгэл болон агаар мандлын алдагдалын талаар ярихдаа үүнийг ашиглах юм. Миний бодлоор дэлхий ван бол гараг, зарим талаараа бидний харж чаддаггүй бусад оддын эргэн тойронд байдаг гарагууд мөн л гарагт тооцогддог. Тэгэхлээр гарагуудын үндсэн шинж бол тэдгээр нь татах хүчний үйлчлэлээр хоорондоо холбогддог биетүүд юм. Иймээс энэ нь зүгээр л хамтдаа татах хүчээр наагдсан их хэмжээний материал юм. Эдгээр биетүүд үнэхээр том ба маш их татах хүчтэй. Иймээс бөөрөнхий хэлбэртэй. Тиймээс та нарын харж байгаагаар бүгд, Дэлхийн ван ч гэсэн бөөрөнхий байдаг. Иймээс та нар татах хүч үнэхээр энд үйлчилдэг юм байна гэдгийг харж чадна. Гэвч эндээс харж чадахгүй байгаа гарагуудын өөр нэг суурь шиж чанар бол нарны аймаг дахь бүх гарагууд тойрон эргэдэг нар хэмээх од юм. Мөн энэ нь үндсэндээ агаар мандлыг алдагдлыг удирдаж байгаа зүйл юм. Үндсэндээ одод гарагуудаас агаар мандал алдагдахад нөлөөлж буй шалтгаан нь одод гарагуудад агаар мандлыг сарниулах шалтгаан болдог гэрэл, дулааныг өгдгөөс болдогт юм. Иймд хэрвээ та нар халуун агаарын бөмбөлөг эсвэл Тайландын баярын дэнлүүнүүдийн зургийг харвал халуун агаар нь хийг дээш нь түлхдэгийг харж болно. Бас хэрвээ та нарт нарны гаргадаг шиг хангалттай энерги, дулаан байвал маш хөнгөн, татах хүчинд л баригдаж буй хий сансар руу алдагдана. Энэ нь дэлхий болон бусад гарагууд дээрх агаар мандлын алдагдлын шалтгаан болж байгаа. Энэ харилцан үйлчилцэл нь одноос гарах дулаан ба гараг дээрх татах хүчний тэсвэрлэлт хоёрын хооронд байдаг. Түүнчлэн би та нарт энэ үйл явдал минутанд 180 кг устөрөгч, бараг 3 кг гелийн хурдтай явагддагийг хэлсэн. Гэхдээ энэ ямар харагддаг бол? Тэгэхээр бид 80-аад онд ч гэсэн дэлхийн хэт ягаан туяаны зургийг НАСА-ийн динамик хайгуулын хөлгийг ашиглан авсан. Дэлхийн энэ хоёр зураг алдагдаж буй устөрөгчийг улаан өнгөөр харуулж байна. Мөн та бүхэн хүчилтөрөгч, азот гэх мэт элементүүдийг туяаг харуулж буй дугуй доторх цагаан сүүмэлзсэн гэрэл болон халуун орны эргэн тойрон дахь үүлс дотор харж болно. Эдгээр зургуудаас дүгнэн харахад агаар мандал нь зөвхөн дэлхийтэй холбогдоод зогсохгүй сансрын уудам руу тэмүүлж байгаа ба нэмж хэлэхэд түгшүүрийн хэмжээнд байгаа. Гэвч дэлхий нь агаар мандлын алдагдал тохиолдож байгаа ганц гараг биш юм. Бидний хамгийн ойрын хөрш ангараг нь дэлхийгээс илүү жижиг, иймээс ангарагт агаар мандлаа барьж тогтоох хангалттай татах хүч байдаггүй. Үүнээс гадна хэдийгээр ангараг агаар мандалтай ч дэлхийгээс илүү нимгэн давхаргатайг харж болно. Гадаргыг нь л зөвхөн хар. Та нар нөлөөлүүдийг зогсоох агаар мандал байхгүйг илтгэх нүх сүв, тогоонуудыг харна. Бас бид үүнийг улаан гараг гэж харах ба ангаргыг улаан өнгөтэй болгож байгаа агаар мандлын алдагдлын үүргийг харна. Бидний бодлоор ангараг урьд нь илүү чийглэг байсан бөгөөд ус нь хангалттай их энергитэй үедээ устөрөгч ба хүчилтөрөгч болон задарсан, устөрөгч маш хөнгөн учраас, сансар луу алдагдаж хүчилтөрөгч нь исэлдсэн эсвэл газарт шингэсэн нь бидний хардаг танил зэвэрсэн мэт өнгийг үүсгэдэг гэж боддог. Иймээс ангаргын зурагнуудыг хараад, агаар мандлын алдагдал магадгүй тохиолдсон гэх нь зүйтэй байх. Гэхдээ МАВЕН хэмээх НАСА-ийн ангараг дээрх хиймэл дагуул тандалт хийж байгаа ба үүний жинхэнэ үүрэг нь агаар мандлын алдагдлыг судлах юм. Энэ бол Ангаргын агаар мандал, тогтворгүй хувирлыг судлах сансрын хөлөг юм. МАВЕН-аас ирсэн үр дүнгүүд та бүгдийн дэлхий дээр харж байгаатай тун төстэй. Бид урт хугацааны туршид ангараг агаар мандлаа алдаж байгааг мэдэж байсан. Гэвч бидэнд хэд хэдэн гайхам зурагнууд байна. Жишээ нь энд, та нарын харж байгаачлан улаан дугуй доторх бол ангарагын хэмжээ ба хөх доторхоос та бүхэн гарагаас алдагдаж байгаа устөрөгчийг харж болно. Үүнээс гадна энэ нь гарагийн хэмжээнээс 10 дахин их зайд байгаа ба энэ нь гарагийн татах хүчний нөлөөлний хүрээнээс хангалттай хол юм. Ингээд сансарт алдагдаж байна. Энэ нь биднийг ангараг устөрөгчөө алдсанаас улаан болсон гэсэн санааг батлахад тус болдог юм. Гэхдээ устөрөгч нь цорын ганц алдагдсан хий биш. Би дэлхий дээрх гели, зарим хүчилтөрөгч, азотыг дурьдсан. МАВЕН-аас бид мөн ангаргаас алдагдаж байгаа хүчилтөрөгчийг харж болно. Мөн та нар хүчилтөрөгч нь илүү хүнд учраас устөрөгч шиг хол явж чадахгүйг харж болно. Гэвч энэ хий гарагаас алдагдсан хэвээр байгаа. Та нар улаан дугуйгаар хязгаарлагдаж байгааг бүхнийг харж чадахгүй. Иймд бид зөвхөн өөрсдийн гараг дээрээсээ агаар мандлын алдагдлыг хараад зогсохгүй өөр хаа нэгтээ үүнийг судалж, биднийг гарагуудын өнгөрсний талаар судлах боломжтой болгох сансрын хөлөг илгээж чадаж байна. Мөн гарагуудын талаар ерөнхийд нь, дэлхийн ирээдүйн талаар мэдэж болно. Иймээс бид чухамдаа ирээдүйн талаар олж мэдэх ганц зам бол холын хол дахь, бидний харж чадахгүй гарагууд юм. Энэ талаар ярихаасаа өмнө бага зэрэг тэмдэглэл хийх хэрэгтэй. Би та нарт урам хугалж магадгүй дэлхийн вангийн зураг шиг зураг үзүүлэхгүй. Учир нь бидэнд одоогоор байхгүй. Одоогоор "Шинэ тэнгэрийн хаяалбар" нь гарагуудын агаар мандлын алдагдлыг судлах даалгавартай. Тэгэхээр бидэнд хүлээх л үлдлээ. Гэхдээ миний ярихыг хүссэн гарагууд нь шилжиж байгаа эксо-гараг гэгддэг гарагууд. Манай нартай төстэй одыг тойрон эргэдэг гарагуудыг эксо-гараг эсвэл экстра-солар гэж нэрлэдэг. Мөн бидний шилжиж буй гарагууд гэж нэрлэдэг гаргууд онцгой шинжтэй. Хэрвээ та нар голд байгаа одыг харвал энэ од үнэхээр анивчиж байгааг харах болно Од анивчиж байгаа шалтгаан нь гарагууд байнга зөрөн өнгөрч байдаг ба энэ нь биднийг гэрэл анивчиж байгаа оддоос гарч буй гэрлийг харах боломж олгодог тодорхой чиглэлийг хааж байдгаас болдог. Мөн шөнийн тэнгэр дэх оддын анивчих хөдөлгөөнийг судалснаар бид гарагуудыг олох боломжтой болдог. Ингэснээр бид өөрсдийн сүүн зам дах 5000 гаруй гарагуудыг илрүүлэх боломжтой болсон юм. Мөн миний өмнө нь дурдсанаар үүнээс ч олон байгааг бид мэднэ. Бид эдгээр оддоос гарч буй гэрлийг харахдаа тухайн гаргийг биш цагт нь бичиж чадсан гэрлийн бүдгэрлийг хардаг байх нь. Тиймээс гараг одны урдуур ороход гэрэл багасдаг ба энэ нь та нарын өмнө нь харж байсан анивчилт юм. Тэгэхээр бид гарагуудыг нээхээс гадна гэрлийг өөр өөр долгионы урттай харж чаддаг байх нь ээ. Түүнчлэн би дэлхийг ба ангарагыг хэт ягаан туяагаар харахыг дурдсан. Хэрвээ бид Хаббл сансрын дурангаар шилжиж буй эксо-гарагуудыг харах юм бол бид хэт ягаан туяанд гарагууд оддын урдуур явж өнгөрөх үед одноос ирэх гэрэл багасч, илүү том анивчихыг харах болно. Мөн энэ гарагуудыг эргэн тойрон дахь устөрөгчийн агаар мандал нь оддыг илүү хөвсгөр харагдуулдаг ба үүнээс болоод та нарын харж байгаагаас их гэрлийг хаадаг гэж боддог. Түүнчлэн энэ аргыг ашигласнаар бид агаар мандлын алдагдал болж байгаа хэд хэдэн шилжиж буй эксо-гарагуудыг нээх боложтой болсон. Бас бидний нээсэн гарагуудын заримыг халуун бархасбадь гэж нэрлэж болохуйц юм. Учир нь эдгээр гарагууд бархасбадь шиг хийн гарагууд ба өөрийн нарнаасаа бархасбадь нар хоёрын зайнаас 100 дахин ойр оршдог. Мөн алдагдахад бэлэн хөнгөн жинтэй хийгээр дүүрэн бөгөөд одноос ялгарч буй дулаанаас болж агаар мандлын алдагдал нь сүйрлийн түвшинд байдаг. Иймээс минутанд 180 кг устөрөгч алдагддаг дэлхийгээс ялгаатай нь эдгээр гарагуудын хувьд тэд минутанд 700 сая кг устөрөгчөө алдаж байгаа. Та магадгүй энэ зүйл гарагуудыг мөхөлд хүргэдэг үү гэж бодох байх. Хүмүүс манай нарны аймгийг хараад яг энэ асуултыг асуун гайхширсан. Учир нь нартай ойрхон гарагууд нь чулуурхаг байхад илүү холд орших гарагууд нь том, ба илүү хийн хэлбэртэй байна. Та нар нартай маш ойрхон бархасбадь шиг гарагтай цуг хөдөлж, доторх бүх хийг нь салгаж чадах уу? Бидний бодлоор халуун бархасбадь шиг нэг гарагаас эхэлсэн бол буд эсвэл дэлхий болж чадахгүй гэж бодож байна. Гэвч хэрвээ та илүү жижиг гарагаас эхэлбэл хангалттай хэмжээний хий алдагдах магадлалтай бөгөөд энэ нь гарагт ихээр нөлөөлж анх байснаасаа шал өөр гараг болох боломжтой юм. Энэ бүхэн маш ерөнхий сонсогдож, бид өөрсдийн нарны аймгынхаа талаар бодож болох юм. Гэхдээ энэ дэлхий дээрх бидэнд ямар хамаатай вэ? Тэгэхээр холын ирээдүйд нар илүү хурц болно. Тэр үед бидний нарнаас авдаг дулаан маш хүчтэй болох болно. Та нар халуун бархасбадиас хөвөрч гарах хийг харж байгаатай адил, дэлхийгээс ч бас хий урсан гарах болно. Тэгэхээр бидний төсөөллөөр, эсвэл ядаж л бэлтгэлтэй байх зүйл бол холын ирээдүйд дэлхий илүү ангараг шиг харагдах явдал юм. Манай гарагийн ус задарч устөрөгч болоод, сансар руу илүү хурдан алдагдаж, бид улаан, хуурай гарагтай хоцрох гэж байна. Тэгэхээр битгий айгаарай, энэ зүйл хэдэн тэрбум жилдээ болохгүй учир бидэнд бэлтгэх цаг байна. (Инээд) Би та бүгдийг зөвхөн ирээдүйг ч биш одоо болж буй зүйлийг мэдээсэй гэж хүссэн шүү. Агаар мандлын алдагдал биднийг ярилцаж байхад ч болсоор байна. Сансрын уудамд болж буй маш олон гайхалтай шинжлэх ухааныг, холын хол гаргуудын талаар та сонсдог. Мөн бид эдгээр ертөнцийн талаар мэдэхийн тулд эдгээр гарагуудыг судлаж байна. Бид ангараг эсвэл халуун бархасбадь шиг эксо-гарагуудын талаар судлахдаа агаар мандлын алдагдал шиг зүйлсийг олдог. Энэ нь бидэнд дэлхийн талаар илүү их зүйлийг хэлж өгдөг. Тиймээс дараагийн удаа сансар хэт хол гэж бодохдоо миний ярьсныг санаарай. Баярлалаа. (Алга ташилт)