1 00:00:00,785 --> 00:00:03,070 Та нарыг шөнө одод руу ширтэхэд 2 00:00:03,070 --> 00:00:05,216 харж буй зүйлс чинь үнэхээр гайхалтай. 3 00:00:05,240 --> 00:00:06,260 Бас үзэсгэлэнтэй. 4 00:00:06,260 --> 00:00:09,216 Гэхдээ илүү гайхалтай нь таны харж чадахгүй байгаа зүйлс юм. 5 00:00:09,216 --> 00:00:11,216 Учир нь одоохондоо бидний мэдэж байгаагаар 6 00:00:11,240 --> 00:00:14,616 од бүрийн эсвэл бараг л бүх одны эргэн тойронд 7 00:00:14,640 --> 00:00:15,896 гараг эсвэл 8 00:00:15,920 --> 00:00:17,590 хэд хэдэн гараг ч байх магадлалтай. 9 00:00:17,980 --> 00:00:20,076 Тиймээс энэ зурагнаас та 10 00:00:20,076 --> 00:00:22,360 бидний мэддэг бүх гарагууд 11 00:00:22,360 --> 00:00:23,990 сансарт байгааг харж чадахгүй. 12 00:00:23,990 --> 00:00:27,390 Гэхдээ бид гарагуудын талаар бодох үедээ бидний байгаагаас маш өөр, 13 00:00:27,390 --> 00:00:30,056 алс холд байгаа зүйлийн талаар бодох хандлагатай байдаг. 14 00:00:30,056 --> 00:00:31,816 Гэхдээ бид бас л гараг дээр байгаа ба 15 00:00:31,840 --> 00:00:35,136 бидний алс хол, өргөн уудамаас эрэл хайгуул хийж байгаа тэр л зүйлс 16 00:00:35,160 --> 00:00:39,336 дэлхийн дээрх маш олон гайхалтай зүйлстэй адил байдаг. 17 00:00:39,360 --> 00:00:42,856 Мөн бид хайгуул хийж байхдаа гайхалтай зүйлсийг олсоор байна. 18 00:00:42,880 --> 00:00:47,096 Гэхдээ би та нарт дэлхий дээр байгаа сонин зүйлийн талаар хэлэхийг хүсэж байна. 19 00:00:47,120 --> 00:00:49,856 Бас энэ зүйл бол минут бүр 20 00:00:49,880 --> 00:00:52,296 180 кг устөрөгч, 21 00:00:52,320 --> 00:00:54,936 бараг 3 кг гели 22 00:00:54,960 --> 00:00:57,800 дэлхийгээс сансарт алдагдаж байгаа явдал юм. 23 00:00:58,800 --> 00:01:02,760 Мөн энэ хий нь алдагдсаар байгаа бөгөөд хэзээ ч буцаж ирдэггүй. 24 00:01:03,440 --> 00:01:06,456 Түүнчлэн устөрөгч, гели болон бусад олон зүйлс 25 00:01:06,480 --> 00:01:09,336 дэлхийн агаар мандал гэдэг зүйлийг бүрдүүлдэг. 26 00:01:09,360 --> 00:01:13,176 Агаар мандал нь ердөө л эдгээр хийнүүдийн үүсгэж буй нарийн хөх шугам юм. 27 00:01:13,200 --> 00:01:16,270 Энэ шугам нь олон улсын сансрын станцаас авсан 28 00:01:16,270 --> 00:01:18,940 зарим сансрын нисгэгчдийн зурагнаас харагдаж байна. 29 00:01:19,200 --> 00:01:22,576 Мөн манай гарагийг хүрээлдэг энэхүү нарийхан давхарга 30 00:01:22,600 --> 00:01:24,936 амьдрал үүсэж, хөгжих боломжтой болгодог. 31 00:01:24,960 --> 00:01:27,816 Энэ давхарга бидний гарагийг маш олон нөлөөлүүдээс, 32 00:01:27,840 --> 00:01:29,856 солирууд гэх мэт зүйлсээс хамгаалдаг. 33 00:01:29,880 --> 00:01:33,656 Бас энэ гайхамшигт үзэгдэл 34 00:01:33,680 --> 00:01:36,496 алга болж байгаа нь 35 00:01:36,520 --> 00:01:39,320 та бүгдийг бага ч болов айлгаж байгаа байх. 36 00:01:40,160 --> 00:01:43,456 Тэгэхээр энэ үйл явц нь миний судалж байгаа зүйл ба 37 00:01:43,480 --> 00:01:45,720 үүнийг агаар мандлын алдагдал гэдэг. 38 00:01:46,680 --> 00:01:51,256 Мөн түүнчлэн агаар мандлын алдагдал нь зөвхөн дэлхийтэй хамааралтай зүйл биш юм. 39 00:01:51,280 --> 00:01:55,016 Хэрвээ та нар надаас асуувал, энэ нь гараг байхын салшгүй нэг хэсэг гэж хэлнэ. 40 00:01:55,040 --> 00:01:59,376 Учир нь зөвхөн дэлхий бус ертөнц даяарх гарагуудад 41 00:01:59,400 --> 00:02:01,976 агаар мандлын алдагдал болдог. 42 00:02:02,000 --> 00:02:07,400 Мөн хэрхэн ийм зүйл болж байгаа нь бидэнд гарагуудыг ойлгоход тусладаг. 43 00:02:07,920 --> 00:02:10,576 Учир нь та нар нарны аймгийн талаар бодож байхдаа 44 00:02:10,600 --> 00:02:12,640 энд байгаа зурагны талаар бодож болох юм. 45 00:02:13,800 --> 00:02:17,120 бас та нар "8 гараг, магадгүй 9 гараг байна" гэж хэлэх байх. 46 00:02:17,120 --> 00:02:19,926 Тэгвэл энэ зурагнаас болж дарамтанд орж байгаа хүн байвал 47 00:02:19,926 --> 00:02:21,136 би нэгийг нэмчихье. 48 00:02:21,160 --> 00:02:22,230 (Инээцгээж байна) 49 00:02:22,230 --> 00:02:25,390 "Шинэ тэнгэрийн хаяа" хөлгийн ачаар бид Дэлхий ванг багтааж байгаа. 50 00:02:26,160 --> 00:02:27,376 Энэ илтгэл болон 51 00:02:27,400 --> 00:02:30,136 агаар мандлын алдагдалын талаар ярихдаа үүнийг ашиглах юм. 52 00:02:30,160 --> 00:02:32,176 Миний бодлоор дэлхий ван бол гараг, 53 00:02:32,200 --> 00:02:36,136 зарим талаараа бидний харж чаддаггүй бусад оддын эргэн тойронд байдаг гарагууд 54 00:02:36,160 --> 00:02:37,936 мөн л гарагт тооцогддог. 55 00:02:37,960 --> 00:02:40,656 Тэгэхлээр гарагуудын үндсэн шинж бол 56 00:02:40,680 --> 00:02:43,696 тэдгээр нь татах хүчний үйлчлэлээр 57 00:02:43,720 --> 00:02:45,536 хоорондоо холбогддог биетүүд юм. 58 00:02:45,560 --> 00:02:48,056 Иймээс энэ нь зүгээр л хамтдаа татах хүчээр наагдсан 59 00:02:48,080 --> 00:02:49,680 их хэмжээний материал юм. 60 00:02:50,240 --> 00:02:52,850 Эдгээр биетүүд үнэхээр том ба маш их татах хүчтэй. 61 00:02:52,850 --> 00:02:54,200 Иймээс бөөрөнхий хэлбэртэй. 62 00:02:54,200 --> 00:02:56,266 Тиймээс та нарын харж байгаагаар бүгд, 63 00:02:56,266 --> 00:02:57,376 Дэлхийн ван ч гэсэн 64 00:02:57,376 --> 00:02:58,520 бөөрөнхий байдаг. 65 00:02:58,860 --> 00:03:02,356 Иймээс та нар татах хүч үнэхээр энд үйлчилдэг юм байна гэдгийг харж чадна. 66 00:03:02,356 --> 00:03:05,056 Гэвч эндээс харж чадахгүй байгаа 67 00:03:05,080 --> 00:03:06,916 гарагуудын өөр нэг суурь шиж чанар бол 68 00:03:06,916 --> 00:03:09,416 нарны аймаг дахь бүх гарагууд 69 00:03:09,440 --> 00:03:12,560 тойрон эргэдэг нар хэмээх од юм. 70 00:03:13,200 --> 00:03:16,920 Мөн энэ нь үндсэндээ агаар мандлыг алдагдлыг удирдаж байгаа зүйл юм. 71 00:03:17,760 --> 00:03:23,096 Үндсэндээ одод гарагуудаас агаар мандал алдагдахад нөлөөлж буй шалтгаан нь 72 00:03:23,120 --> 00:03:28,496 одод гарагуудад агаар мандлыг сарниулах шалтгаан болдог гэрэл, дулааныг 73 00:03:28,520 --> 00:03:31,616 өгдгөөс болдогт юм. 74 00:03:31,640 --> 00:03:33,456 Иймд хэрвээ та нар халуун агаарын 75 00:03:33,480 --> 00:03:37,616 бөмбөлөг эсвэл Тайландын баярын дэнлүүнүүдийн зургийг харвал 76 00:03:37,640 --> 00:03:41,136 халуун агаар нь хийг дээш нь түлхдэгийг харж болно. 77 00:03:41,160 --> 00:03:43,390 Бас хэрвээ та нарт нарны гаргадаг шиг 78 00:03:43,390 --> 00:03:44,926 хангалттай энерги, дулаан байвал 79 00:03:44,926 --> 00:03:48,696 маш хөнгөн, татах хүчинд л баригдаж буй хий 80 00:03:48,720 --> 00:03:50,480 сансар руу алдагдана. 81 00:03:51,600 --> 00:03:55,536 Энэ нь дэлхий болон бусад гарагууд дээрх 82 00:03:55,560 --> 00:03:58,256 агаар мандлын алдагдлын шалтгаан болж байгаа. 83 00:03:58,280 --> 00:04:00,976 Энэ харилцан үйлчилцэл нь одноос гарах дулаан ба 84 00:04:01,000 --> 00:04:04,320 гараг дээрх татах хүчний тэсвэрлэлт хоёрын хооронд байдаг. 85 00:04:05,000 --> 00:04:06,736 Түүнчлэн би та нарт энэ үйл явдал 86 00:04:06,760 --> 00:04:10,096 минутанд 180 кг устөрөгч, бараг 3 кг гелийн 87 00:04:10,120 --> 00:04:12,200 хурдтай явагддагийг хэлсэн. 88 00:04:13,040 --> 00:04:14,696 Гэхдээ энэ ямар харагддаг бол? 89 00:04:14,720 --> 00:04:16,536 Тэгэхээр бид 80-аад онд ч гэсэн 90 00:04:16,560 --> 00:04:18,296 дэлхийн хэт ягаан туяаны 91 00:04:18,320 --> 00:04:19,776 зургийг НАСА-ийн динамик 92 00:04:19,800 --> 00:04:22,696 хайгуулын хөлгийг ашиглан авсан. 93 00:04:22,720 --> 00:04:24,536 Дэлхийн энэ хоёр зураг 94 00:04:24,560 --> 00:04:28,296 алдагдаж буй устөрөгчийг улаан 95 00:04:28,320 --> 00:04:29,576 өнгөөр харуулж байна. 96 00:04:29,600 --> 00:04:33,216 Мөн та бүхэн хүчилтөрөгч, азот гэх мэт элементүүдийг 97 00:04:33,240 --> 00:04:34,696 туяаг харуулж буй дугуй доторх 98 00:04:34,720 --> 00:04:37,056 цагаан сүүмэлзсэн гэрэл болон халуун орны 99 00:04:37,080 --> 00:04:39,860 эргэн тойрон дахь үүлс дотор харж болно. 100 00:04:39,860 --> 00:04:43,000 Эдгээр зургуудаас дүгнэн харахад 101 00:04:43,000 --> 00:04:46,736 агаар мандал нь зөвхөн дэлхийтэй холбогдоод зогсохгүй 102 00:04:46,760 --> 00:04:50,376 сансрын уудам руу тэмүүлж байгаа ба 103 00:04:50,400 --> 00:04:52,320 нэмж хэлэхэд түгшүүрийн хэмжээнд байгаа. 104 00:04:53,080 --> 00:04:56,896 Гэвч дэлхий нь агаар мандлын алдагдал тохиолдож байгаа ганц гараг биш юм. 105 00:04:56,920 --> 00:05:00,376 Бидний хамгийн ойрын хөрш ангараг нь дэлхийгээс илүү жижиг, 106 00:05:00,400 --> 00:05:04,080 иймээс ангарагт агаар мандлаа барьж тогтоох хангалттай татах хүч байдаггүй. 107 00:05:04,080 --> 00:05:06,556 Үүнээс гадна хэдийгээр ангараг агаар мандалтай ч 108 00:05:06,556 --> 00:05:08,856 дэлхийгээс илүү нимгэн давхаргатайг харж болно. 109 00:05:08,856 --> 00:05:10,136 Гадаргыг нь л зөвхөн хар. 110 00:05:10,160 --> 00:05:13,616 Та нар нөлөөлүүдийг зогсоох агаар мандал байхгүйг илтгэх 111 00:05:13,640 --> 00:05:15,496 нүх сүв, тогоонуудыг харна. 112 00:05:15,520 --> 00:05:18,296 Бас бид үүнийг улаан гараг гэж харах ба 113 00:05:18,320 --> 00:05:20,856 ангаргыг улаан өнгөтэй болгож байгаа агаар мандлын 114 00:05:20,880 --> 00:05:22,456 алдагдлын үүргийг харна. 115 00:05:22,480 --> 00:05:26,056 Бидний бодлоор ангараг урьд нь илүү чийглэг байсан бөгөөд 116 00:05:26,080 --> 00:05:30,656 ус нь хангалттай их энергитэй үедээ устөрөгч ба хүчилтөрөгч болон задарсан, 117 00:05:30,680 --> 00:05:34,416 устөрөгч маш хөнгөн учраас, сансар луу алдагдаж 118 00:05:34,440 --> 00:05:36,376 хүчилтөрөгч нь 119 00:05:36,400 --> 00:05:38,216 исэлдсэн эсвэл газарт шингэсэн нь 120 00:05:38,240 --> 00:05:41,960 бидний хардаг танил зэвэрсэн мэт өнгийг үүсгэдэг гэж боддог. 121 00:05:42,960 --> 00:05:44,850 Иймээс ангаргын зурагнуудыг хараад, 122 00:05:44,850 --> 00:05:47,766 агаар мандлын алдагдал магадгүй тохиолдсон гэх нь зүйтэй байх. 123 00:05:47,776 --> 00:05:51,496 Гэхдээ МАВЕН хэмээх НАСА-ийн ангараг дээрх хиймэл дагуул тандалт хийж байгаа ба 124 00:05:51,520 --> 00:05:55,056 үүний жинхэнэ үүрэг нь агаар мандлын алдагдлыг судлах юм. 125 00:05:55,080 --> 00:05:59,656 Энэ бол Ангаргын агаар мандал, тогтворгүй хувирлыг судлах сансрын хөлөг юм. 126 00:05:59,680 --> 00:06:03,336 МАВЕН-аас ирсэн үр дүнгүүд та бүгдийн дэлхий дээр харж байгаатай 127 00:06:03,360 --> 00:06:04,280 тун төстэй. 128 00:06:04,280 --> 00:06:07,770 Бид урт хугацааны туршид ангараг агаар мандлаа алдаж байгааг мэдэж байсан. 129 00:06:07,770 --> 00:06:09,866 Гэвч бидэнд хэд хэдэн гайхам зурагнууд байна. 130 00:06:09,866 --> 00:06:12,736 Жишээ нь энд, та нарын харж байгаачлан улаан дугуй доторх бол 131 00:06:12,760 --> 00:06:14,256 ангарагын хэмжээ ба 132 00:06:14,280 --> 00:06:18,456 хөх доторхоос та бүхэн гарагаас алдагдаж байгаа устөрөгчийг харж болно. 133 00:06:18,480 --> 00:06:21,780 Үүнээс гадна энэ нь гарагийн хэмжээнээс 10 дахин их зайд байгаа ба 134 00:06:21,780 --> 00:06:25,036 энэ нь гарагийн татах хүчний нөлөөлний хүрээнээс хангалттай хол юм. 135 00:06:25,036 --> 00:06:26,736 Ингээд сансарт алдагдаж байна. 136 00:06:26,760 --> 00:06:28,976 Энэ нь биднийг ангараг устөрөгчөө алдсанаас 137 00:06:29,000 --> 00:06:31,760 улаан болсон гэсэн санааг батлахад тус болдог юм. 138 00:06:32,520 --> 00:06:35,096 Гэхдээ устөрөгч нь цорын ганц алдагдсан хий биш. 139 00:06:35,120 --> 00:06:38,296 Би дэлхий дээрх гели, зарим хүчилтөрөгч, азотыг дурьдсан. 140 00:06:38,320 --> 00:06:42,096 МАВЕН-аас бид мөн ангаргаас алдагдаж байгаа хүчилтөрөгчийг харж болно. 141 00:06:42,120 --> 00:06:44,576 Мөн та нар хүчилтөрөгч нь илүү хүнд учраас 142 00:06:44,600 --> 00:06:47,650 устөрөгч шиг хол явж чадахгүйг харж болно. 143 00:06:47,650 --> 00:06:49,936 Гэвч энэ хий гарагаас алдагдсан хэвээр байгаа. 144 00:06:49,960 --> 00:06:53,150 Та нар улаан дугуйгаар хязгаарлагдаж байгааг бүхнийг харж чадахгүй. 145 00:06:53,800 --> 00:06:57,816 Иймд бид зөвхөн өөрсдийн гараг дээрээсээ агаар мандлын алдагдлыг хараад зогсохгүй 146 00:06:57,840 --> 00:07:01,456 өөр хаа нэгтээ үүнийг судалж, биднийг гарагуудын өнгөрсний талаар 147 00:07:01,480 --> 00:07:04,576 судлах боломжтой болгох сансрын хөлөг илгээж чадаж байна. 148 00:07:04,600 --> 00:07:06,856 Мөн гарагуудын талаар ерөнхийд нь, 149 00:07:06,880 --> 00:07:08,640 дэлхийн ирээдүйн талаар мэдэж болно. 150 00:07:08,640 --> 00:07:11,396 Иймээс бид чухамдаа ирээдүйн талаар олж мэдэх ганц зам бол 151 00:07:11,396 --> 00:07:14,440 холын хол дахь, бидний харж чадахгүй гарагууд юм. 152 00:07:15,440 --> 00:07:18,496 Энэ талаар ярихаасаа өмнө бага зэрэг тэмдэглэл хийх хэрэгтэй. 153 00:07:18,520 --> 00:07:20,760 Би та нарт урам хугалж магадгүй дэлхийн вангийн 154 00:07:20,760 --> 00:07:22,046 зураг шиг зураг үзүүлэхгүй. 155 00:07:22,046 --> 00:07:24,220 Учир нь бидэнд одоогоор байхгүй. 156 00:07:24,220 --> 00:07:27,746 Одоогоор "Шинэ тэнгэрийн хаяалбар" нь гарагуудын агаар мандлын алдагдлыг 157 00:07:27,746 --> 00:07:29,096 судлах даалгавартай. 158 00:07:29,120 --> 00:07:30,840 Тэгэхээр бидэнд хүлээх л үлдлээ. 159 00:07:31,560 --> 00:07:33,696 Гэхдээ миний ярихыг хүссэн гарагууд нь 160 00:07:33,720 --> 00:07:36,016 шилжиж байгаа эксо-гараг гэгддэг гарагууд. 161 00:07:36,040 --> 00:07:39,816 Манай нартай төстэй одыг тойрон эргэдэг гарагуудыг 162 00:07:39,840 --> 00:07:42,776 эксо-гараг эсвэл экстра-солар гэж нэрлэдэг. 163 00:07:42,800 --> 00:07:45,256 Мөн бидний шилжиж буй гарагууд гэж нэрлэдэг гаргууд 164 00:07:45,280 --> 00:07:46,536 онцгой шинжтэй. 165 00:07:46,560 --> 00:07:48,656 Хэрвээ та нар голд байгаа одыг харвал 166 00:07:48,680 --> 00:07:51,056 энэ од үнэхээр анивчиж байгааг харах болно 167 00:07:51,080 --> 00:07:52,936 Од анивчиж байгаа шалтгаан нь 168 00:07:52,960 --> 00:07:56,976 гарагууд байнга зөрөн өнгөрч байдаг ба 169 00:07:57,000 --> 00:07:59,136 энэ нь биднийг гэрэл анивчиж байгаа 170 00:07:59,160 --> 00:08:01,936 оддоос гарч буй гэрлийг харах боломж олгодог 171 00:08:01,960 --> 00:08:04,240 тодорхой чиглэлийг хааж байдгаас болдог. 172 00:08:04,960 --> 00:08:07,816 Мөн шөнийн тэнгэр дэх оддын анивчих хөдөлгөөнийг 173 00:08:07,840 --> 00:08:09,256 судалснаар бид 174 00:08:09,280 --> 00:08:10,936 гарагуудыг олох боломжтой болдог. 175 00:08:10,960 --> 00:08:15,136 Ингэснээр бид өөрсдийн сүүн зам дах 5000 гаруй гарагуудыг илрүүлэх 176 00:08:15,160 --> 00:08:16,330 боломжтой болсон юм. 177 00:08:16,330 --> 00:08:19,516 Мөн миний өмнө нь дурдсанаар үүнээс ч олон байгааг бид мэднэ. 178 00:08:19,516 --> 00:08:22,176 Бид эдгээр оддоос гарч буй гэрлийг харахдаа 179 00:08:22,200 --> 00:08:25,696 тухайн гаргийг биш 180 00:08:25,720 --> 00:08:27,776 цагт нь бичиж чадсан 181 00:08:27,800 --> 00:08:29,456 гэрлийн бүдгэрлийг хардаг байх нь. 182 00:08:29,480 --> 00:08:32,895 Тиймээс гараг одны урдуур ороход гэрэл багасдаг ба 183 00:08:32,919 --> 00:08:35,336 энэ нь та нарын өмнө нь харж байсан анивчилт юм. 184 00:08:35,360 --> 00:08:37,176 Тэгэхээр бид гарагуудыг нээхээс гадна 185 00:08:37,200 --> 00:08:40,015 гэрлийг өөр өөр долгионы урттай харж чаддаг байх нь ээ. 186 00:08:40,039 --> 00:08:44,135 Түүнчлэн би дэлхийг ба ангарагыг хэт ягаан туяагаар харахыг дурдсан. 187 00:08:44,159 --> 00:08:47,776 Хэрвээ бид Хаббл сансрын дурангаар шилжиж буй эксо-гарагуудыг харах юм бол 188 00:08:47,800 --> 00:08:49,896 бид хэт ягаан туяанд 189 00:08:49,920 --> 00:08:53,576 гарагууд оддын урдуур явж өнгөрөх үед одноос ирэх гэрэл багасч, 190 00:08:53,600 --> 00:08:55,376 илүү том анивчихыг харах болно. 191 00:08:55,400 --> 00:08:58,816 Мөн энэ гарагуудыг эргэн тойрон дахь устөрөгчийн агаар мандал нь 192 00:08:58,840 --> 00:09:00,056 оддыг илүү хөвсгөр 193 00:09:00,080 --> 00:09:01,520 харагдуулдаг ба үүнээс болоод 194 00:09:01,520 --> 00:09:04,090 та нарын харж байгаагаас их гэрлийг хаадаг гэж боддог. 195 00:09:04,880 --> 00:09:07,776 Түүнчлэн энэ аргыг ашигласнаар бид агаар мандлын алдагдал 196 00:09:07,800 --> 00:09:12,056 болж байгаа хэд хэдэн шилжиж буй эксо-гарагуудыг нээх боложтой болсон. 197 00:09:12,080 --> 00:09:14,896 Бас бидний нээсэн гарагуудын заримыг халуун бархасбадь гэж 198 00:09:14,920 --> 00:09:16,536 нэрлэж болохуйц юм. 199 00:09:16,560 --> 00:09:19,136 Учир нь эдгээр гарагууд бархасбадь шиг хийн гарагууд ба 200 00:09:19,160 --> 00:09:20,936 өөрийн нарнаасаа бархасбадь 201 00:09:20,960 --> 00:09:23,216 нар хоёрын зайнаас 100 дахин ойр оршдог. 202 00:09:23,240 --> 00:09:26,696 Мөн алдагдахад бэлэн хөнгөн жинтэй хийгээр дүүрэн бөгөөд 203 00:09:26,720 --> 00:09:28,416 одноос ялгарч буй дулаанаас болж 204 00:09:28,440 --> 00:09:32,256 агаар мандлын алдагдал нь сүйрлийн түвшинд байдаг. 205 00:09:32,280 --> 00:09:36,896 Иймээс минутанд 180 кг устөрөгч алдагддаг дэлхийгээс ялгаатай нь 206 00:09:36,920 --> 00:09:38,176 эдгээр гарагуудын хувьд 207 00:09:38,200 --> 00:09:42,280 тэд минутанд 700 сая кг устөрөгчөө алдаж байгаа. 208 00:09:43,320 --> 00:09:47,656 Та магадгүй энэ зүйл гарагуудыг мөхөлд хүргэдэг үү гэж бодох байх. 209 00:09:47,680 --> 00:09:49,696 Хүмүүс манай нарны аймгийг хараад 210 00:09:49,720 --> 00:09:51,536 яг энэ асуултыг асуун гайхширсан. 211 00:09:51,560 --> 00:09:53,896 Учир нь нартай ойрхон гарагууд нь чулуурхаг байхад 212 00:09:53,920 --> 00:09:56,856 илүү холд орших гарагууд нь том, ба илүү хийн хэлбэртэй байна. 213 00:09:56,880 --> 00:09:59,256 Та нар нартай маш ойрхон бархасбадь шиг 214 00:09:59,280 --> 00:10:00,940 гарагтай цуг хөдөлж, 215 00:10:00,940 --> 00:10:02,616 доторх бүх хийг нь салгаж чадах уу? 216 00:10:02,640 --> 00:10:05,696 Бидний бодлоор халуун бархасбадь шиг нэг гарагаас эхэлсэн бол 217 00:10:05,720 --> 00:10:08,536 буд эсвэл дэлхий болж чадахгүй гэж бодож байна. 218 00:10:08,560 --> 00:10:10,736 Гэвч хэрвээ та илүү жижиг гарагаас эхэлбэл 219 00:10:10,760 --> 00:10:13,536 хангалттай хэмжээний хий алдагдах магадлалтай бөгөөд 220 00:10:13,560 --> 00:10:15,696 энэ нь гарагт ихээр нөлөөлж 221 00:10:15,720 --> 00:10:19,056 анх байснаасаа шал өөр гараг болох боломжтой юм. 222 00:10:19,080 --> 00:10:20,976 Энэ бүхэн маш ерөнхий сонсогдож, 223 00:10:21,000 --> 00:10:23,536 бид өөрсдийн нарны аймгынхаа талаар бодож болох юм. 224 00:10:23,560 --> 00:10:26,336 Гэхдээ энэ дэлхий дээрх бидэнд ямар хамаатай вэ? 225 00:10:26,360 --> 00:10:28,136 Тэгэхээр холын ирээдүйд 226 00:10:28,160 --> 00:10:30,296 нар илүү хурц болно. 227 00:10:30,320 --> 00:10:31,536 Тэр үед 228 00:10:31,560 --> 00:10:34,880 бидний нарнаас авдаг дулаан маш хүчтэй болох болно. 229 00:10:35,600 --> 00:10:39,936 Та нар халуун бархасбадиас хөвөрч гарах хийг харж байгаатай адил, 230 00:10:39,960 --> 00:10:42,296 дэлхийгээс ч бас хий урсан гарах болно. 231 00:10:42,320 --> 00:10:44,496 Тэгэхээр бидний төсөөллөөр, 232 00:10:44,520 --> 00:10:46,576 эсвэл ядаж л бэлтгэлтэй байх 233 00:10:46,600 --> 00:10:48,416 зүйл бол холын ирээдүйд 234 00:10:48,440 --> 00:10:51,216 дэлхий илүү ангараг шиг харагдах явдал юм. 235 00:10:51,240 --> 00:10:53,976 Манай гарагийн ус задарч устөрөгч болоод, 236 00:10:54,000 --> 00:10:56,416 сансар руу илүү хурдан алдагдаж, 237 00:10:56,440 --> 00:11:00,520 бид улаан, хуурай гарагтай хоцрох гэж байна. 238 00:11:00,610 --> 00:11:03,890 Тэгэхээр битгий айгаарай, энэ зүйл хэдэн тэрбум жилдээ болохгүй учир 239 00:11:03,890 --> 00:11:05,096 бидэнд бэлтгэх цаг байна. 240 00:11:05,096 --> 00:11:05,950 (Инээд) 241 00:11:05,950 --> 00:11:08,680 Би та бүгдийг зөвхөн ирээдүйг ч биш одоо болж буй зүйлийг 242 00:11:08,680 --> 00:11:10,256 мэдээсэй гэж хүссэн шүү. 243 00:11:10,280 --> 00:11:13,496 Агаар мандлын алдагдал биднийг ярилцаж байхад ч болсоор байна. 244 00:11:13,520 --> 00:11:16,860 Сансрын уудамд болж буй маш олон гайхалтай шинжлэх ухааныг, 245 00:11:16,860 --> 00:11:18,780 холын хол гаргуудын талаар та сонсдог. 246 00:11:18,780 --> 00:11:22,586 Мөн бид эдгээр ертөнцийн талаар мэдэхийн тулд эдгээр гарагуудыг судлаж байна. 247 00:11:22,586 --> 00:11:26,936 Бид ангараг эсвэл халуун бархасбадь шиг эксо-гарагуудын талаар судлахдаа 248 00:11:26,960 --> 00:11:29,976 агаар мандлын алдагдал шиг зүйлсийг олдог. 249 00:11:30,000 --> 00:11:33,736 Энэ нь бидэнд дэлхийн талаар илүү их зүйлийг хэлж өгдөг. 250 00:11:33,760 --> 00:11:37,816 Тиймээс дараагийн удаа сансар хэт хол гэж бодохдоо миний ярьсныг санаарай. 251 00:11:37,840 --> 00:11:39,056 Баярлалаа. 252 00:11:39,080 --> 00:11:42,120 (Алга ташилт)