"Компьютер програмчилж сурах нь хүмүүст хэрхэн сэтгэн бодохыг заадаг тул хүн бүр код бичиж сурах хэрэгтэй." - Стив Жобс Билл Гэйтс: Би 13 настайдаа анх компьютертэй танилцаж байлаа. Жэк (Twitter): 8 настай байхад аав ээж маань маань Макинтош авч өгсөн. 6-р ангидаа. Их сургуульд код бичиж сурсан. Ручи (Facebook анхны эмэгтэй инженэр, Dropboх-н дэд ерөнхийлөгч): 1-р курсдээ компьютерийн ухааны үндэс хичээл дээр. Тик Так Той тоглох програм бичиж байлаа. Дрю (DropBox): Анх их инээдтэй програм бичдэг байлаа, хэрэглэгчээс дуртай өнгө, насыг нь асуудаг энгийн програмууд л. Элэна (Clothia): Анх ногоон цагираг ба улаан дөрвөлжин дэлгэцэн дээр код бичиж зурж байлаа. Гэйб (Valve): Анх удаа бичсэн код маань "Сайн уу" гэж хэлж байсан. Компьютерт юу хийх вэ гэдэг заавар өгнө гэдэг үнэхээр гайхалтай. Код бичиж сурах миний хувьд компьютерийн ухааныг бүхэлд нь судалж, тухайн салбарын мастер эрдэмтэн болох зэрэгтэй огт холбоогүй байсан. Програмчилж эхэлсэн шалтгаан маань маш энгийн хүслээс үүдэлтэй. Эгч, дүү нартайгаа цагийг зугаатай өнгөрөөхөд туслах зүйл л хэрэгтэй байсан. Ингээд жижигхэн програм бичиж, бага багаар өргөжүүлсэн. Мэдэхгүй зүйл гарвал интернэт юм уу номноос харчихна, кодоо баяжуулна. Хөгжмийн зэмсэг тоглох, спортоор хичээллэхээс нэг их ялгаагүй шүү дээ. Анхлан суралцахад багагүй айдас төрдөг ч аяндаа дасаад, учрыг нь олно. Крис (NBA сагсчин, код бичдэг байсан): Хэдий код бичнэ гэдэг айдас төрүүлдэг ч бүрэн сурах боломжтой.. Ер нь хэцүүгүй юм гэж юу байх вэ дээ. Макиндэ (Facebook инженэр): Ихэнх код үнэндээ маш энгийн байдаг. Харин асуудлыг задлан шинжилж, хүмүүсийн бодож дадснаас өөрөөр сэтгэж, алгоритм боловсруулах л хамгийн чухал зүйл. Ванэсса (Girl Develop It): Код сурахын тулд гоц ухаантан байх шаардлагагүй. Тууштай, тэвчээртэй л байх хэрэгтэй. Нэмэх үйлдэл, хасах үйлдэл. Ердөө л энэ. Тони (Zappos): Үржвэрийн хуваариа мэддэг байх хэрэгтэй. Та уншиж сурахын тулд гоц авъяастан байх шаардлагагүй шиг код бичихэд ч шаардлагагүй. Чи уралдааны машины жолооч, сагсчин, барилгачин гээд ямар ч хүн болохыг хүсдэг байсан програм хангамж энэ бүх салбаруудыг өөрчилж байна Компьютерүүд бидний эргэн тойронд зөндөө байна. Хөдөө аж ахуй, энтертайнмэнт, үйлдвэрлэл гээд бүхий л салбаруудад бий. Бид бүгд технологиос хамааралтай. Бусадтай холбогдох, банкны үйлчилгээ, мэдээлэл... Гэтэл бидний хэн ч код уншиж, бичиж чадахгүй байна шүү дээ. Сургуульд байхдаа би хичээлийн дараах "Гоц хүүхдүүд" гэдэг клубын гишүүн байлаа. Хүмүүс бид нарыг их шоолно. Тэгээд л би "Энэ чинь гоё шүү дээ. Зарим найзууд маань ажилтай" гээд л бусдын шоолохыг тоодоггүй байлаа. Бидний бодлого бол аль болох олон чадварлаг инженерүүдийг ажилд авах. Харин энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэн хангалттай олон хүн, чадварлаг мэргэжилтнүүд байхгүй байна шүү дээ. Хамгийн сайн хүмүүсийг ажилд татахын тулд бид ажлын байраа аль болох гоё тохижуулдаг. Мундаг тогооч, үнэгүй хоол, Өглөө, өдөр оройгүй... Үнэгүй хувцас хүртэл угаана. Амттан... Видео тоглоом тоглож, скүүтер унах талбай ч бий. Ажил дээр ажилтнууд тоглоод, амарч, юм бодох, хөгжим тоглох, бүтээлч байх бүхий л боломжийг бүрдүүлсэн. Мөнгө их олмоор байна уу, хорвоо дэлхийг өөрчилмөөр байна уу, аль нь ч чиний зорилго байсан програмчилж сурна гэдэг гайхалтай хүчирхэг зэмсэг болно. Хэрвээ надад хэн нэгэн програм хангамж хүмүүст тусалж, технологийг хүнд ямар хэрэгтэйг тайлбарласан бол миний харах өнцөг маш эрт өөрчлөгдөх байсан. Шинэ санаа гаргаад, тэрийгээ гартаа барьж, нэг товч дараад сая сая хүнд хүрэх энэ боломжийг манай үеийнхэн анх удаа эдэлж байна. Бодоод үз дээ. Та оюутны дотуур байрандаа, эсвэл өмнө компани байгуулж байгаагүй хүмүүс хамтраад тэрбум хүний өдөрт тутмын хэрэглээ болсон зүйл бүтээх боломжтой гээд төсөөл дөө. Ирээдүйн программистуу бол шинэ үеийн шидтнүүд л гэсэн үг. Ид шидээс дутахгүй л чадал эзэмшдэг шүү дээ. Энэ бол супер хүч чадалтай хамгийн ойр зүйл. Мундаг программистууд бол өнөөдрийн жинхэнэ одууд.