WEBVTT 00:00:00.681 --> 00:00:03.969 Би өнөөдөр сэтгэл зовоосон асуулт, 00:00:03.969 --> 00:00:07.667 эн тэнцүү төвөгтэй хариултын талаар ярья. 00:00:07.667 --> 00:00:11.269 Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн нууц. 00:00:11.269 --> 00:00:13.603 Хүн бүрийн байнга асуудаг асуултад 00:00:13.603 --> 00:00:17.684 хариулахыг би оролдоод үзье. 00:00:17.684 --> 00:00:19.296 Эмэгтэйчүүд яагаад тэсдэг вэ? 00:00:19.296 --> 00:00:23.292 Өөрийг нь зоддог эрийг яагаад орхидоггүй вэ? 00:00:23.292 --> 00:00:26.269 Би сэтгэл засалч, нийгмийн ажилтан, 00:00:26.269 --> 00:00:28.604 гэр бүлийн хүчирхийллийн мэргэжилтэн биш. 00:00:28.604 --> 00:00:31.803 Би өөрийн гэсэн түүхтэй, жирийн эмэгтэй. NOTE Paragraph 00:00:31.803 --> 00:00:36.316 Би 22 настай, Харвардыг дөнгөж төгсчихсөн. 00:00:36.316 --> 00:00:38.788 Анхны ажлаар Нью-Йорк хот руу нүүж 00:00:38.788 --> 00:00:42.084 "17" сэтгүүлийн сэтгүүлч, редактор боллоо. 00:00:42.084 --> 00:00:44.324 Анхны байр, 00:00:44.324 --> 00:00:47.524 нов ногоохон, анхны зээлийн карт, 00:00:47.524 --> 00:00:50.552 бас маш том нууцтай боллоо. 00:00:50.552 --> 00:00:54.251 Тэр нь задардаг сумаар цэнэглэсэн буу байв. 00:00:54.251 --> 00:00:57.689 Насны хань минь гэж бодсон залуу 00:00:57.689 --> 00:01:00.252 тэр бууг өчнөөн удаа толгойд минь тулгаж, 00:01:00.252 --> 00:01:03.737 чичлэн сүрдүүлдэг байв. 00:01:03.737 --> 00:01:07.297 Ертөнцөд хэнээс ч илүү хайрладаг хүн минь 00:01:07.297 --> 00:01:11.526 толгойд буу тулган, тоолохын аргагүй олон удаа 00:01:11.526 --> 00:01:14.561 намайг ална хэмээн заналхийлдэг байв. 00:01:14.561 --> 00:01:17.304 Би та нарт галзуу дурлалын тухай, 00:01:17.304 --> 00:01:20.488 хайраар халхалсан сэтгэлзүйн хавхны тухай яръя. 00:01:20.488 --> 00:01:23.340 Ийм хавханд хэдэн сая эмэгтэй, эрчүүд ч мөн 00:01:23.340 --> 00:01:25.721 жил бүр орсоор байна. 00:01:25.721 --> 00:01:28.470 Энэ таны ч түүх байж магад. NOTE Paragraph 00:01:28.470 --> 00:01:31.513 Би гэр бүлийн хүчирхийллийн хохирогч шиг харагддаггүй. 00:01:31.513 --> 00:01:33.819 Би Харвардын англи хэлний бакалавр, 00:01:33.819 --> 00:01:36.181 Вартоны магистр зэрэгтэй. 00:01:36.181 --> 00:01:39.473 Fortune 500 компаниуд болох Жонсон Жонсон, 00:01:39.473 --> 00:01:43.745 Лео Бөрнетт, Вашингтон Пост сонинд ажилласан. 00:01:43.745 --> 00:01:47.541 Хоёр дахь нөхөртэйгээ 20 гаруй жил амьдарч, 00:01:47.541 --> 00:01:50.330 гурван хүүхдийн аав, ээж болсон. 00:01:50.330 --> 00:01:54.559 Би хар лабрадор нохой, Хонда унадаг. 00:01:54.559 --> 00:01:57.039 (Инээд) NOTE Paragraph 00:01:57.039 --> 00:01:59.758 Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл 00:01:59.758 --> 00:02:03.366 шашин, орлого, боловсролын түвшингээс үл хамааран 00:02:03.366 --> 00:02:06.302 бүх хүнд тохиолдож болно. 00:02:06.302 --> 00:02:08.241 Эргэн тойронд чинь, хаа сайгүй байна. 00:02:08.241 --> 00:02:10.761 Хоёрдугаарт, хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн 00:02:10.761 --> 00:02:12.879 хохирогчид нь эмэгтэйчүүд учраас 00:02:12.879 --> 00:02:15.147 энэ бол эмэгтэйчүүдийн асуудал гэж боддог. 00:02:15.147 --> 00:02:17.366 Үнэндээ тийм биш. 00:02:17.366 --> 00:02:21.478 Хүчирхийлэгчдийн 85-аас илүү хувь нь эрчүүд ба 00:02:21.478 --> 00:02:27.396 хүчирхийлэл урт хугацааны, дотно харилцаанд үүсдэг. 00:02:27.396 --> 00:02:29.565 Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нандин орчинд, 00:02:29.565 --> 00:02:33.430 хамгийн ээлтэй, энэрэнгүй байх тэр орчинд 00:02:33.430 --> 00:02:37.708 хүчирхийлэл бий болдог нь хүмүүсийг төөрөгдүүлдэг. NOTE Paragraph 00:02:37.708 --> 00:02:41.259 Намайг зоддог эрийг тэвчих хүн би биш гэж 00:02:41.259 --> 00:02:43.831 өөртөө ч, та нарт ч хэлмээр байвч 00:02:43.831 --> 00:02:47.238 би залуу хохирогчийн нийтлэг дүр байсан юм. 00:02:47.238 --> 00:02:50.523 Би 22-той байсан. АНУ-д 16-24 насны эмэгтэйчүүд 00:02:50.523 --> 00:02:54.372 гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь 00:02:54.372 --> 00:02:57.133 бусад насныхантай харьцуулбал 00:02:57.133 --> 00:02:59.948 гурав дахин их байдаг. 00:02:59.948 --> 00:03:04.001 16-24 насны 500 гаруй охид бүсгүйчүүд 00:03:04.001 --> 00:03:07.512 жил бүр хамтран амьдрагч, найз залуу, 00:03:07.512 --> 00:03:11.455 нөхрийнхөө гарт амь үрэгддэг. NOTE Paragraph 00:03:11.455 --> 00:03:15.615 Би хүчирхийллийн шинж тэмдэг, дохионы талаар 00:03:15.615 --> 00:03:19.100 ямар ч мэдлэггүй, нийтлэг хохирогч байв. NOTE Paragraph 00:03:19.100 --> 00:03:24.165 Би Конортой 1 сарын бороотой жихүүн үдэш танилцсан. 00:03:24.165 --> 00:03:27.128 Нью Йоркийн метронд дэргэд минь сууж, 00:03:27.128 --> 00:03:29.267 яриа өдөж эхэллээ. 00:03:29.267 --> 00:03:31.135 Надад хоёр зүйл хэлсэн юм. 00:03:31.135 --> 00:03:34.937 Нэгт, надтай адил Ivy League сургууль төгссөн 00:03:34.937 --> 00:03:39.292 мөн Wall Street дэх мундаг банкинд ажилладаг. 00:03:39.292 --> 00:03:42.552 Анхны уулзалтаар тэр ухаалаг, хөгжилтэй, 00:03:42.952 --> 00:03:45.670 жирийн фермийн хүү шиг харагдаж, 00:03:45.670 --> 00:03:47.640 гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. 00:03:47.640 --> 00:03:49.987 Тэр алим шиг, том булцгар хацартай, 00:03:49.987 --> 00:03:51.672 цайвар шаргал үстэй, 00:03:51.672 --> 00:03:54.959 үнэхээр эелдэг залуу байв. NOTE Paragraph 00:03:54.959 --> 00:03:58.743 Конорын анхнаасаа зохиосон заль нь 00:03:58.743 --> 00:04:04.317 намайг илүү хүчтэй хамтрагч гэж төөрөгдүүлэх байв. 00:04:04.317 --> 00:04:06.518 Эхэн үедээ намайг тахин шүтэх байдлаар 00:04:06.518 --> 00:04:09.384 үүнийгээ илэрхийлж байв. 00:04:09.384 --> 00:04:12.670 Болзож эхлэхэд миний талаарх бүхнийг биширдэг байв. 00:04:12.670 --> 00:04:14.774 Харвард төгссөн, өсвөр насны охидыг дэмждэг, 00:04:14.774 --> 00:04:17.384 ажилдаа дуртайг минь тэр биширнэ. 00:04:17.384 --> 00:04:19.915 Миний гэр бүл, бага нас, мөрөөдлийн тухай 00:04:19.915 --> 00:04:22.531 бүхнийг мэдэхийг хүсч байлаа. 00:04:22.531 --> 00:04:26.165 Конор эмэгтэй хүн, сэтгүүлчийн минь хувьд, 00:04:26.165 --> 00:04:29.844 хэн ч итгэж байгаагүйгээр надад итгэсэн. 00:04:29.844 --> 00:04:34.169 Тэр нууцаа надтай илэн далангүй хуваалцаж, 00:04:34.169 --> 00:04:36.689 бидний хооронд ид шидийн мэт орчин үүсгэлээ. 00:04:36.689 --> 00:04:41.169 Дөрвөн настайгаасаа эхлэн хойд аавдаа 00:04:41.169 --> 00:04:44.080 зодуулж, эцэст нь хүчирхийллийг тэвчилгүй, 00:04:44.080 --> 00:04:45.766 8 дугаар ангиасаа сургуулиа хаяж, 00:04:45.766 --> 00:04:49.706 хэдий хичээлдээ сайн байсан ч 00:04:49.706 --> 00:04:52.325 20 гаруй жилийн турш хөлөө олох гэж 00:04:52.325 --> 00:04:55.581 хэрхэн зүтгэснээ надад ярьсан юм. 00:04:55.581 --> 00:04:58.737 Ийм ч учраас Ivy League диплом, 00:04:58.737 --> 00:05:01.550 Wall Street-ийн ажил, гэрэлтсэн ирээдүй нь 00:05:01.550 --> 00:05:04.121 түүнд маш үнэ цэнэтэй байсан юм. 00:05:04.121 --> 00:05:07.515 Энэ ухаалаг, хошин, мэдрэмтгий залуу 00:05:07.515 --> 00:05:11.629 нэг л өдөр намайг нүүрээ будах үгүйг, 00:05:11.629 --> 00:05:14.812 даашинзны урт, богиныг шүүмжилж, 00:05:14.812 --> 00:05:18.062 хаана амьдрах, ямар ажил хийх, хэнтэй найзлах, 00:05:18.062 --> 00:05:20.962 баярыг хэрхэн өнгөрүүлэхийг зааварчилна 00:05:20.962 --> 00:05:23.356 гэдгийг хэн нэгэн надад хэлсэн бол 00:05:23.356 --> 00:05:25.304 миний хөх инээд хүрэх байлаа. 00:05:25.304 --> 00:05:28.352 Учир нь хүчирхийлэл, уур хилэн, хяналтын 00:05:28.352 --> 00:05:31.836 өчүүхэн хэлтэрхий ч түүнээс илрээгүй юм. 00:05:31.836 --> 00:05:34.961 Гэр бүлийн хүчирхийллийн эхэн үед 00:05:34.961 --> 00:05:38.756 хохирогчийг өөртөө татах, урхидах нь чухал гэдгийг 00:05:38.756 --> 00:05:40.988 би огтхон ч мэдээгүй. NOTE Paragraph 00:05:40.988 --> 00:05:45.748 Дараагийн шатанд түүнийг ганцаардуулдаг. 00:05:45.748 --> 00:05:48.862 Гэхдээ Конор нэгэн өдөр гэнэт л 00:05:48.862 --> 00:05:53.366 "Энэ Ромео, Жульетта хэсэг маань сайхан байлаа. 00:05:53.366 --> 00:05:56.151 Одоо дараагийн шатандаа оръё, би чамайг 00:05:56.151 --> 00:05:59.220 шахаж хавчиж, хүчирхийлье" - (Инээд) 00:05:59.220 --> 00:06:00.575 "Тиймээс одоо эндээс нүүж, 00:06:00.575 --> 00:06:02.816 чамайг зодоход хөршүүд сонсохгүй, 00:06:02.816 --> 00:06:05.859 гэр бүл, найзууд чинь хөхөрсөн ул мөрийг харахгүй 00:06:05.859 --> 00:06:07.995 хол газар нүүе" гэж хэлээгүй. 00:06:07.995 --> 00:06:12.216 Оронд нь, Конор нэг Баасан гарагийн орой 00:06:12.216 --> 00:06:14.947 мөрөөдлийн ажлаасаа гарсан тухай, 00:06:14.947 --> 00:06:17.412 надаас болоод ажлаасаа гарахаар шийдсэн, 00:06:17.412 --> 00:06:21.553 надаас хичнээн их хайр, аюулгүй байдлыг мэдэрдэг, 00:06:21.553 --> 00:06:24.731 Wall Street-д өөрийгөө батлан харуулах шаардлагагүй, 00:06:24.731 --> 00:06:27.854 харин ч хөл хөдөлгөөн ихтэй хотоос, 00:06:27.854 --> 00:06:30.369 хүчирхийлэлд автсан гэр бүлээсээ холдож, 00:06:30.369 --> 00:06:33.347 Нью Ингланд мужийн бяцхан хот руу нүүж, 00:06:33.347 --> 00:06:36.469 амьдралаа цоо шинээр эхлэн, надтай хамт 00:06:36.469 --> 00:06:40.042 амар амгалан амьдрах хүсэлтэйгээ хэлэв. 00:06:40.042 --> 00:06:43.908 Нью Йоркоос нүүж, дуртай ажлаа солих нь 00:06:43.908 --> 00:06:47.515 огт төлөвлөөгүй, хүсээгүй зүйл байсан ч, 00:06:47.515 --> 00:06:50.098 ханийнхаа төлөө золиос гаргах ёстой гээд 00:06:50.098 --> 00:06:53.562 би ажлаасаа гарч, Конор бид хоёр 00:06:53.562 --> 00:06:56.193 Манхаттенаас нүүсэн билээ. 00:06:56.193 --> 00:07:00.559 Би "галзуу" дурлалд автаж, хянамгай бэлдсэн, 00:07:00.559 --> 00:07:04.821 бие, санхүү, сэтгэл зүйн хавханд 00:07:04.821 --> 00:07:09.171 эргэлт буцалтгүй орсноо мэдээгүй юм. NOTE Paragraph 00:07:09.171 --> 00:07:12.191 Гэр бүлийн хүчирхийллийн дараагийн алхам бол, 00:07:12.191 --> 00:07:15.773 хүчирхийллийн аюулыг мэдрүүлж, 00:07:15.773 --> 00:07:17.972 хохирогчийн хариу үйлдлийг турших байдаг. 00:07:17.972 --> 00:07:20.681 Энэ үед л буу амьдралд минь орж ирсэн. 00:07:20.681 --> 00:07:23.599 Чухам аюулгүй гээд байсан 00:07:23.599 --> 00:07:26.337 Нью Ингландад нүүж ирэнгүүтээ 00:07:26.337 --> 00:07:28.753 Конор гурван буу худалдаж авлаа. 00:07:28.753 --> 00:07:32.193 Нэгийг нь машины урд тасалгаанд, 00:07:32.193 --> 00:07:34.849 хоёр дахийг орон дотроо, дэрэн доор, 00:07:34.849 --> 00:07:38.011 гурав дахийг халаасандаа байнга авч явна. 00:07:38.011 --> 00:07:40.329 Бага насандаа үзсэн хүчирхийллийн улмаас 00:07:40.329 --> 00:07:43.125 буутай болохыг хүссэн гэж тэр тайлбарлав. 00:07:43.125 --> 00:07:45.609 Аюулгүй байдлыг мэдрэхэд буу хэрэгтэй гэв. 00:07:45.609 --> 00:07:49.371 Хэдийгээр тэр надад гар хүрээгүй ч, 00:07:49.371 --> 00:07:53.615 мөч бүрт амь насанд минь заналхийлж буйг 00:07:53.615 --> 00:07:57.021 тэр буунууд сануулж байлаа. NOTE Paragraph 00:07:57.021 --> 00:08:00.594 Конор анх удаа миний биед халдсан нь 00:08:00.594 --> 00:08:03.419 хуримаас таван хоногийн өмнө байв. 00:08:03.419 --> 00:08:07.611 Өглөөний 7 цагт би унтлагын хувцастайгаа, 00:08:07.611 --> 00:08:11.851 компьютер дээрээ ажиллаж суув. 00:08:11.851 --> 00:08:13.665 Би цагтай уралдаж, бачимдуу байлаа. 00:08:13.665 --> 00:08:16.752 Конор байдлыг ашиглаж, хоёр гараараа 00:08:16.752 --> 00:08:19.903 хоолойг минь чанга боож хашгирах бүү хэл, 00:08:19.903 --> 00:08:23.723 амьсгалахад хэцүү болгоод зогсохгүй 00:08:23.723 --> 00:08:26.077 хоолойг боосон барьцаараа толгойгоор минь 00:08:26.077 --> 00:08:29.973 хана балбасан юм. 00:08:29.973 --> 00:08:35.291 Үүнээс таван өдрийн дараа, хүзүүн дээрх 00:08:35.291 --> 00:08:37.586 гарын ормоор хөхөрсөн нь арилав уу үгүй юу 00:08:37.586 --> 00:08:40.083 ээжийнхээ хуримын даашинзыг өмсөөд түүнтэй гэрлэлээ. NOTE Paragraph 00:08:40.083 --> 00:08:42.364 Ийм зүйл тохиолдсон ч, 00:08:42.364 --> 00:08:45.883 бид бие биедээ дэндүү хайртай учраас 00:08:45.883 --> 00:08:49.964 аз жаргалтай амьдарна гэж итгэсээр байлаа. 00:08:49.964 --> 00:08:53.336 Тэр үнэхээр харамсч, олонтаа уучлалт гуйсан. 00:08:53.336 --> 00:08:56.509 Хуримлана, надтай гэр бүл босгоно гэдэг 00:08:56.509 --> 00:08:58.706 түүнд их цочрол өгч, сандаргасан гэв. 00:08:58.706 --> 00:09:00.427 Энэ бол ганц удаагийн тохиолдол, 00:09:00.427 --> 00:09:04.023 дахиж надад хэзээ ч гар хүрэхгүй гэлээ. NOTE Paragraph 00:09:04.023 --> 00:09:06.603 Бал сарын үеэр дахиад 2 тохиолдол гарлаа. 00:09:06.603 --> 00:09:09.690 Эхний удаад, далайн нууцхан эрэг хайн 00:09:09.690 --> 00:09:12.392 машин жолоодож явахдаа би төөрч, 00:09:12.392 --> 00:09:15.362 Конор толгой руу хүчтэй цохисноос 00:09:15.362 --> 00:09:17.506 жолоочийн талын цонхыг би 00:09:17.506 --> 00:09:19.913 хэдэнтээ мөргөж билээ. 00:09:19.913 --> 00:09:23.279 Ингээд бал сарын аяллаас буцахад 00:09:23.279 --> 00:09:25.562 замын түгжрэлд бачуурсан тэр 00:09:25.562 --> 00:09:28.994 нүүр рүү минь хүйтэн бургер шидсэн. 00:09:28.994 --> 00:09:31.602 Конортой гэрлэсэн 2 жил хагасын туршид 00:09:31.602 --> 00:09:35.019 би 7 хоногт 1-2 удаа зодуулдаг байв. NOTE Paragraph 00:09:35.019 --> 00:09:38.144 Надад л ийм зүйл таарсан, 00:09:38.144 --> 00:09:40.787 ганцаараа ийм байна гэж бодсон нь эндүүрэл байв. 00:09:40.787 --> 00:09:43.618 Америк эмэгтэйчүүдийн 1/3 нь амьдралынхаа аль нэг үед 00:09:43.618 --> 00:09:47.130 гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг аж. 00:09:47.130 --> 00:09:50.771 АНУ-д жил бүр 15 сая хүүхэд хүчирхийлэлд өртдөг 00:09:50.771 --> 00:09:54.181 хэмээн тайлагнажээ. 15 сая шүү дээ. 00:09:54.181 --> 00:09:58.554 Тэгэхээр үнэндээ би ганцаар биш байж. NOTE Paragraph 00:09:58.554 --> 00:10:00.970 Эргээд асуултаа санацгаая. 00:10:00.970 --> 00:10:03.465 Би яагаад тэссээр байв? 00:10:03.465 --> 00:10:06.203 Хариулт нь маш энгийн. 00:10:06.203 --> 00:10:08.891 Би хүчирхийлэлд өртөж буйгаа мэдээгүй. 00:10:08.891 --> 00:10:12.739 Тэр толгойд минь буу тулгаж, 00:10:12.739 --> 00:10:14.962 шатны уруу намайг түлхэж, 00:10:14.962 --> 00:10:16.563 нохойгоо егүүтгэхээр сүрдүүлж, 00:10:16.563 --> 00:10:20.266 хурдны зам дээр машины түлхүүрийг сугалахад ч, 00:10:20.266 --> 00:10:22.783 ажлын ярилцлагад явахаар бэлдэж байхад 00:10:22.783 --> 00:10:25.519 буталсан кофений үр толгой дээр асгахад ч 00:10:25.519 --> 00:10:29.469 хүчирхийллийн хохирогч болсон гэж огт бодоогүй. 00:10:29.469 --> 00:10:33.046 Харин ч би маш хүчирхэг эмэгтэй, 00:10:33.046 --> 00:10:35.298 ийм зовлон, шаналалтай эрийг хайрлан, 00:10:35.298 --> 00:10:37.355 Конорыг зөв замд нь залах 00:10:37.355 --> 00:10:40.795 цорын ганц хүн гэж бүрэн итгэсэн байв. NOTE Paragraph 00:10:40.795 --> 00:10:44.506 Бүх хүний асуудаг дараагийн асуулт бол 00:10:44.506 --> 00:10:46.923 зүгээр л орхиод явчихгүй яав аа? 00:10:46.923 --> 00:10:50.874 Би яагаад яваагүй вэ? Боломж үргэлж байсан. 00:10:50.874 --> 00:10:55.586 Хамгийн гунигтай, хэцүү асуулт. 00:10:55.586 --> 00:10:58.677 Хохирогчийн сайн мэддэг ч бусдад хэлдэггүй зүйл бол 00:10:58.677 --> 00:11:03.070 хүчирхийлэгчийг орхиж явах маш аюултай. 00:11:03.070 --> 00:11:06.389 Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн алхам бол, 00:11:06.389 --> 00:11:09.284 хохирогчийг хөнөөх байдаг. 00:11:09.284 --> 00:11:11.825 Гэр бүлийн хүчирхийллийн аллагын 70% нь 00:11:11.825 --> 00:11:15.163 хохирогч харилцаагаа зогсоож, 00:11:15.163 --> 00:11:17.786 хүчирхийлэгчийг орхиж явсны дараа гардаг. 00:11:17.786 --> 00:11:21.037 Хүчирхийлэгчид алдах зүйл үлдээгүй учраас. 00:11:21.037 --> 00:11:24.128 Бусад тохиолдолд хүчирхийлэгч дахин гэрлэсэн ч 00:11:24.128 --> 00:11:27.080 хохирогчийг урт хугацаанд даган мөшгөх, 00:11:27.080 --> 00:11:29.235 санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, 00:11:29.235 --> 00:11:32.204 гэр бүлийн шүүхийн тогтолцоог буруугаар ашиглаж, 00:11:32.204 --> 00:11:35.387 ээжийг нь зоддог эртэй хөндлөнгийн ажиглагчгүйгээр, 00:11:35.387 --> 00:11:39.373 заавал, тогтмол уулзах шийдвэр гаргуулан 00:11:39.373 --> 00:11:42.802 хүүхдүүдийг, хохирогчийг айлгаж, 00:11:42.802 --> 00:11:45.013 зовоосоор байдаг. 00:11:45.013 --> 00:11:49.188 Гэтэл бид хохирогч яагаад тэсдэг вэ гэж асуусаар л. NOTE Paragraph 00:11:49.188 --> 00:11:51.202 Сүүлийн удаагийн аймшигтай зодуурын дараа 00:11:51.202 --> 00:11:53.844 миний үгүйсгэл нуран унаж, 00:11:53.844 --> 00:11:57.003 түүнийг орхих тэнхээтэй болсон юм. 00:11:57.003 --> 00:12:00.173 Дуугаа хураасаар байвал хайртай эр минь 00:12:00.173 --> 00:12:03.083 намайг алахад ч бэлэн гэдгийг ойлгосон. 00:12:03.083 --> 00:12:05.598 Тэгээд л би нам гүм байдлыг эвдсэн юм. 00:12:05.598 --> 00:12:09.288 Би бүх хүнд, цагдаа, хөршүүддээ, 00:12:09.288 --> 00:12:13.023 найзууд, гэр бүлийнхэн, 00:12:13.023 --> 00:12:16.053 танихгүй хүмүүст ч хэлсэн. 00:12:16.053 --> 00:12:22.057 Та нар бүгд тусалсан учир би энд байна. NOTE Paragraph 00:12:22.907 --> 00:12:25.445 Бид хохирогчдыг хайрцаглах хандлагатай, 00:12:25.445 --> 00:12:28.947 "өөрийгөө зовоогч," "гэмтсэн бараа" гэх 00:12:28.947 --> 00:12:31.803 тааламжгүй нэр, цол өгдөг. 00:12:31.803 --> 00:12:34.806 "Яагаад тэсээд байв?" гэх асуулт ч заримдаа 00:12:34.806 --> 00:12:40.442 "Тэсээд байсан нь түүний буруу" гэсэнтэй адил. 00:12:40.442 --> 00:12:43.766 Хохирогчид өөрийг нь егүүтгэх эрчүүдийг л 00:12:43.766 --> 00:12:46.398 албаар сонгож, дурласан мэт хандана. NOTE Paragraph 00:12:46.398 --> 00:12:48.902 "Галзуу дурлал" номыг гаргасны дараа 00:12:48.902 --> 00:12:52.425 хэдэн зуун эрчүүд, эмэгтэйчүүд надад хандаж, 00:12:52.425 --> 00:12:54.870 хүчирхийлэгчээс харилцаагаа таслан, 00:12:54.870 --> 00:12:59.250 ямар үнэлж баршгүй сургамж авснаа, 00:12:59.250 --> 00:13:03.463 одоо баяр баясгалан, хайр дүүрэн амьдарч, 00:13:03.463 --> 00:13:05.797 аз жаргалтай ээж, эхнэр болсноо ярьсан. 00:13:05.797 --> 00:13:10.478 Тэд надтай адил хүчирхийлэлгүй амьдарч байна. 00:13:10.478 --> 00:13:14.509 Хүчирхийллийн нийтлэг хохирогч байсан шигээ 00:13:14.509 --> 00:13:17.953 давж чадсан нийтлэг дүр би мөн байлаа. 00:13:17.953 --> 00:13:21.978 Би сайхан сэтгэлтэй, эелдэг эртэй гэрлэж, 00:13:21.978 --> 00:13:24.314 бид гурван хүүхэдтэй болсон. 00:13:24.314 --> 00:13:27.715 Би хар лабрадор нохой, Хонда мини машинтай. 00:13:27.715 --> 00:13:31.181 Харин миний амьдралд 00:13:31.181 --> 00:13:34.139 юунд дахиад орон зай байхгүй гээч. 00:13:34.139 --> 00:13:36.264 Надад хайртай гэж амладаг хүний 00:13:36.264 --> 00:13:39.907 толгойд минь чичлэх, дүүрэн сумтай буу. NOTE Paragraph 00:13:39.907 --> 00:13:42.538 Яг одоо, та "Ямар хачирхалтай юм бэ?" 00:13:42.538 --> 00:13:44.445 "Ямар гэнэн юм бэ?" гэж бодож магадгүй. 00:13:44.445 --> 00:13:48.353 Гэхдээ энэ хугацааны туршид 00:13:48.353 --> 00:13:53.576 би таны л тухай яриад байсан юм. 00:13:53.576 --> 00:13:57.093 Намайг яг одоо сонсож буй 00:13:57.093 --> 00:13:58.835 хэд хэдэн хүн 00:13:58.835 --> 00:14:01.847 одоо хүчирхийлэл дор амьдарч, 00:14:01.847 --> 00:14:04.362 хүүхэд насандаа хохирогч байсан, 00:14:04.362 --> 00:14:07.732 эсвэл өөрөө хүчирхийлэгч байгаа. 00:14:07.732 --> 00:14:11.439 Таны охин, эгч дүү, эсвэл найз чинь 00:14:11.439 --> 00:14:14.962 хүчирхийлэлд өртөж байж ч магад. NOTE Paragraph 00:14:14.962 --> 00:14:18.406 Өөрийн галзуу дурлалын түүхийг би 00:14:18.406 --> 00:14:20.607 нам гүм байдлыг зогсоож төгсгөсөн. 00:14:20.607 --> 00:14:23.122 Нам гүмийг одоо ч таслахыг хичээж байна. 00:14:23.122 --> 00:14:26.938 Үүгээрээ би бусад хохирогчид тусална. 00:14:26.938 --> 00:14:30.306 Та бүхнийг ч туслахыг хүсч байна. 00:14:30.306 --> 00:14:33.138 Энд дуулсан зүйлийн тухай ярилцаарай. 00:14:33.138 --> 00:14:36.466 Хүчирхийлэл нам гүмд л хүчээ авдаг. 00:14:36.466 --> 00:14:40.169 Гэр бүлийн хүчирхийллийг гэрэлд гаргаж, 00:14:40.169 --> 00:14:43.678 зогсоох хүч танд бий. 00:14:43.678 --> 00:14:46.752 Хохирогч бидэнд бүх хүний тусламж хэрэгтэй. 00:14:46.752 --> 00:14:50.825 Гэр бүлийн хүчирхийллийн нууцыг 00:14:50.825 --> 00:14:54.603 бүх хүн таньж мэдэх хэрэгтэй. 00:14:54.603 --> 00:14:57.587 Хүчирхийллийн тухай хүүхэдтэйгээ, 00:14:57.587 --> 00:14:59.924 хамт олон, найзууд, гэрийнхэнтэйгээ ярьж, 00:14:59.924 --> 00:15:01.651 нууц байх боломжийг зогсоо. 00:15:01.651 --> 00:15:05.097 Хохирогчдыг гайхалтай, хайрламаар, ирээдүйтэй 00:15:05.097 --> 00:15:07.912 хүмүүс гэж бусдад харуул, итгүүл. 00:15:07.912 --> 00:15:11.393 Хүчирхийллийн эхний дохиог таньж мэд. 00:15:11.393 --> 00:15:14.226 Ухамсартайгаар таслан зогсоо. 00:15:14.226 --> 00:15:18.388 Хүчирхийллийг дараагийн шатанд бүү оруул. 00:15:18.388 --> 00:15:22.383 Бид хамтдаа гэр бүлийн орчин, 00:15:22.383 --> 00:15:26.000 унтах ор, хоолны өрөөгөө 00:15:26.000 --> 00:15:29.257 аюулгүй, амар амгалан газар байлгаж чадна. NOTE Paragraph 00:15:29.257 --> 00:15:31.229 Баярлалаа. NOTE Paragraph 00:15:31.229 --> 00:15:38.937 (Алга ташилт)