0:00:00.681,0:00:03.969 Би өнөөдөр сэтгэл зовоосон асуулт, 0:00:03.969,0:00:07.667 эн тэнцүү төвөгтэй хариултын талаар ярья. 0:00:07.667,0:00:11.269 Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн нууц. 0:00:11.269,0:00:13.603 Хүн бүрийн байнга асуудаг асуултад 0:00:13.603,0:00:17.684 хариулахыг би оролдоод үзье. 0:00:17.684,0:00:19.296 Эмэгтэйчүүд яагаад тэсдэг вэ? 0:00:19.296,0:00:23.292 Өөрийг нь зоддог эрийг [br]яагаад орхидоггүй вэ? 0:00:23.292,0:00:26.269 Би сэтгэл засалч, нийгмийн ажилтан, 0:00:26.269,0:00:28.604 гэр бүлийн хүчирхийллийн мэргэжилтэн биш. 0:00:28.604,0:00:31.803 Би өөрийн гэсэн түүхтэй, жирийн эмэгтэй. 0:00:31.803,0:00:36.316 Би 22 настай, Харвардыг дөнгөж төгсчихсөн. 0:00:36.316,0:00:38.788 Анхны ажлаар Нью-Йорк хот руу нүүж 0:00:38.788,0:00:42.084 "17" сэтгүүлийн сэтгүүлч, редактор боллоо. 0:00:42.084,0:00:44.324 Анхны байр, 0:00:44.324,0:00:47.524 нов ногоохон, анхны зээлийн карт, 0:00:47.524,0:00:50.552 бас маш том нууцтай боллоо. 0:00:50.552,0:00:54.251 Тэр нь задардаг сумаар [br]цэнэглэсэн буу байв. 0:00:54.251,0:00:57.689 Насны хань минь гэж бодсон залуу 0:00:57.689,0:01:00.252 тэр бууг өчнөөн удаа толгойд минь тулгаж, 0:01:00.252,0:01:03.737 чичлэн сүрдүүлдэг байв. 0:01:03.737,0:01:07.297 Ертөнцөд хэнээс ч илүү хайрладаг хүн минь 0:01:07.297,0:01:11.526 толгойд буу тулган, [br]тоолохын аргагүй олон удаа 0:01:11.526,0:01:14.561 намайг ална хэмээн заналхийлдэг байв. 0:01:14.561,0:01:17.304 Би та нарт галзуу дурлалын тухай, 0:01:17.304,0:01:20.488 хайраар халхалсан [br]сэтгэлзүйн хавхны тухай яръя. 0:01:20.488,0:01:23.340 Ийм хавханд хэдэн сая эмэгтэй, [br]эрчүүд ч мөн 0:01:23.340,0:01:25.721 жил бүр орсоор байна. 0:01:25.721,0:01:28.470 Энэ таны ч түүх байж магад. 0:01:28.470,0:01:31.513 Би гэр бүлийн хүчирхийллийн [br]хохирогч шиг харагддаггүй. 0:01:31.513,0:01:33.819 Би Харвардын англи хэлний бакалавр, 0:01:33.819,0:01:36.181 Вартоны магистр зэрэгтэй. 0:01:36.181,0:01:39.473 Fortune 500 компаниуд болох Жонсон Жонсон, 0:01:39.473,0:01:43.745 Лео Бөрнетт, Вашингтон Пост [br]сонинд ажилласан. 0:01:43.745,0:01:47.541 Хоёр дахь нөхөртэйгээ [br]20 гаруй жил амьдарч, 0:01:47.541,0:01:50.330 гурван хүүхдийн аав, ээж болсон. 0:01:50.330,0:01:54.559 Би хар лабрадор нохой, Хонда унадаг. 0:01:54.559,0:01:57.039 (Инээд) 0:01:57.039,0:01:59.758 Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл 0:01:59.758,0:02:03.366 шашин, орлого, [br]боловсролын түвшингээс үл хамааран 0:02:03.366,0:02:06.302 бүх хүнд тохиолдож болно. 0:02:06.302,0:02:08.241 Эргэн тойронд чинь, хаа сайгүй байна. 0:02:08.241,0:02:10.761 Хоёрдугаарт, хүмүүс [br]гэр бүлийн хүчирхийллийн 0:02:10.761,0:02:12.879 хохирогчид нь эмэгтэйчүүд учраас 0:02:12.879,0:02:15.147 энэ бол эмэгтэйчүүдийн асуудал гэж боддог. 0:02:15.147,0:02:17.366 Үнэндээ тийм биш. 0:02:17.366,0:02:21.478 Хүчирхийлэгчдийн 85-аас [br]илүү хувь нь эрчүүд ба 0:02:21.478,0:02:27.396 хүчирхийлэл урт хугацааны, [br]дотно харилцаанд үүсдэг. 0:02:27.396,0:02:29.565 Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нандин орчинд, 0:02:29.565,0:02:33.430 хамгийн ээлтэй, энэрэнгүй байх тэр орчинд 0:02:33.430,0:02:37.708 хүчирхийлэл бий болдог нь [br]хүмүүсийг төөрөгдүүлдэг. 0:02:37.708,0:02:41.259 Намайг зоддог эрийг тэвчих хүн би биш гэж 0:02:41.259,0:02:43.831 өөртөө ч, та нарт ч хэлмээр байвч 0:02:43.831,0:02:47.238 би залуу хохирогчийн[br]нийтлэг дүр байсан юм. 0:02:47.238,0:02:50.523 Би 22-той байсан.[br]АНУ-д 16-24 насны эмэгтэйчүүд 0:02:50.523,0:02:54.372 гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь 0:02:54.372,0:02:57.133 бусад насныхантай харьцуулбал 0:02:57.133,0:02:59.948 гурав дахин их байдаг. 0:02:59.948,0:03:04.001 16-24 насны 500 гаруй охид бүсгүйчүүд 0:03:04.001,0:03:07.512 жил бүр хамтран амьдрагч, найз залуу, 0:03:07.512,0:03:11.455 нөхрийнхөө гарт амь үрэгддэг. 0:03:11.455,0:03:15.615 Би хүчирхийллийн шинж тэмдэг, [br]дохионы талаар 0:03:15.615,0:03:19.100 ямар ч мэдлэггүй, нийтлэг хохирогч байв. 0:03:19.100,0:03:24.165 Би Конортой 1 сарын бороотой[br]жихүүн үдэш танилцсан. 0:03:24.165,0:03:27.128 Нью Йоркийн метронд дэргэд минь сууж, 0:03:27.128,0:03:29.267 яриа өдөж эхэллээ. 0:03:29.267,0:03:31.135 Надад хоёр зүйл хэлсэн юм. 0:03:31.135,0:03:34.937 Нэгт, надтай адил Ivy League[br]сургууль төгссөн 0:03:34.937,0:03:39.292 мөн Wall Street дэх[br]мундаг банкинд ажилладаг. 0:03:39.292,0:03:42.552 Анхны уулзалтаар тэр ухаалаг, хөгжилтэй, 0:03:42.952,0:03:45.670 жирийн фермийн хүү шиг харагдаж, 0:03:45.670,0:03:47.640 гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. 0:03:47.640,0:03:49.987 Тэр алим шиг, том булцгар хацартай, 0:03:49.987,0:03:51.672 цайвар шаргал үстэй, 0:03:51.672,0:03:54.959 үнэхээр эелдэг залуу байв. 0:03:54.959,0:03:58.743 Конорын анхнаасаа зохиосон заль нь 0:03:58.743,0:04:04.317 намайг илүү хүчтэй хамтрагч [br]гэж төөрөгдүүлэх байв. 0:04:04.317,0:04:06.518 Эхэн үедээ намайг тахин шүтэх байдлаар 0:04:06.518,0:04:09.384 үүнийгээ илэрхийлж байв. 0:04:09.384,0:04:12.670 Болзож эхлэхэд миний талаарх [br]бүхнийг биширдэг байв. 0:04:12.670,0:04:14.774 Харвард төгссөн, [br]өсвөр насны охидыг дэмждэг, 0:04:14.774,0:04:17.384 ажилдаа дуртайг минь тэр биширнэ. 0:04:17.384,0:04:19.915 Миний гэр бүл, бага нас, мөрөөдлийн тухай 0:04:19.915,0:04:22.531 бүхнийг мэдэхийг хүсч байлаа. 0:04:22.531,0:04:26.165 Конор эмэгтэй хүн, сэтгүүлчийн минь хувьд, 0:04:26.165,0:04:29.844 хэн ч итгэж байгаагүйгээр надад итгэсэн. 0:04:29.844,0:04:34.169 Тэр нууцаа надтай илэн далангүй хуваалцаж, 0:04:34.169,0:04:36.689 бидний хооронд ид шидийн мэт [br]орчин үүсгэлээ. 0:04:36.689,0:04:41.169 Дөрвөн настайгаасаа эхлэн хойд аавдаа 0:04:41.169,0:04:44.080 зодуулж, эцэст нь хүчирхийллийг тэвчилгүй, 0:04:44.080,0:04:45.766 8 дугаар ангиасаа сургуулиа хаяж, 0:04:45.766,0:04:49.706 хэдий хичээлдээ сайн байсан ч 0:04:49.706,0:04:52.325 20 гаруй жилийн турш хөлөө олох гэж 0:04:52.325,0:04:55.581 хэрхэн зүтгэснээ надад ярьсан юм. 0:04:55.581,0:04:58.737 Ийм ч учраас Ivy League диплом, 0:04:58.737,0:05:01.550 Wall Street-ийн ажил, гэрэлтсэн ирээдүй нь 0:05:01.550,0:05:04.121 түүнд маш үнэ цэнэтэй байсан юм. 0:05:04.121,0:05:07.515 Энэ ухаалаг, хошин, мэдрэмтгий залуу 0:05:07.515,0:05:11.629 нэг л өдөр намайг нүүрээ будах үгүйг, 0:05:11.629,0:05:14.812 даашинзны урт, богиныг шүүмжилж, 0:05:14.812,0:05:18.062 хаана амьдрах, ямар ажил хийх, [br]хэнтэй найзлах, 0:05:18.062,0:05:20.962 баярыг хэрхэн өнгөрүүлэхийг зааварчилна 0:05:20.962,0:05:23.356 гэдгийг хэн нэгэн надад хэлсэн бол 0:05:23.356,0:05:25.304 миний хөх инээд хүрэх байлаа. 0:05:25.304,0:05:28.352 Учир нь хүчирхийлэл, уур хилэн, хяналтын 0:05:28.352,0:05:31.836 өчүүхэн хэлтэрхий ч түүнээс илрээгүй юм. 0:05:31.836,0:05:34.961 Гэр бүлийн хүчирхийллийн эхэн үед 0:05:34.961,0:05:38.756 хохирогчийг өөртөө татах, [br]урхидах нь чухал гэдгийг 0:05:38.756,0:05:40.988 би огтхон ч мэдээгүй. 0:05:40.988,0:05:45.748 Дараагийн шатанд түүнийг ганцаардуулдаг. 0:05:45.748,0:05:48.862 Гэхдээ Конор нэгэн өдөр гэнэт л 0:05:48.862,0:05:53.366 "Энэ Ромео, Жульетта хэсэг маань [br]сайхан байлаа. 0:05:53.366,0:05:56.151 Одоо дараагийн шатандаа оръё, би чамайг 0:05:56.151,0:05:59.220 шахаж хавчиж, хүчирхийлье" - (Инээд) 0:05:59.220,0:06:00.575 "Тиймээс одоо эндээс нүүж, 0:06:00.575,0:06:02.816 чамайг зодоход хөршүүд сонсохгүй, 0:06:02.816,0:06:05.859 гэр бүл, найзууд чинь [br]хөхөрсөн ул мөрийг харахгүй 0:06:05.859,0:06:07.995 хол газар нүүе" гэж хэлээгүй. 0:06:07.995,0:06:12.216 Оронд нь, Конор нэг Баасан гарагийн орой 0:06:12.216,0:06:14.947 мөрөөдлийн ажлаасаа гарсан тухай, 0:06:14.947,0:06:17.412 надаас болоод ажлаасаа гарахаар шийдсэн, 0:06:17.412,0:06:21.553 надаас хичнээн их хайр, [br]аюулгүй байдлыг мэдэрдэг, 0:06:21.553,0:06:24.731 Wall Street-д өөрийгөө [br]батлан харуулах шаардлагагүй, 0:06:24.731,0:06:27.854 харин ч хөл хөдөлгөөн ихтэй хотоос, 0:06:27.854,0:06:30.369 хүчирхийлэлд автсан гэр бүлээсээ холдож, 0:06:30.369,0:06:33.347 Нью Ингланд мужийн бяцхан хот руу нүүж, 0:06:33.347,0:06:36.469 амьдралаа цоо шинээр эхлэн, надтай хамт 0:06:36.469,0:06:40.042 амар амгалан амьдрах хүсэлтэйгээ хэлэв. 0:06:40.042,0:06:43.908 Нью Йоркоос нүүж, дуртай ажлаа солих нь 0:06:43.908,0:06:47.515 огт төлөвлөөгүй, хүсээгүй зүйл байсан ч, 0:06:47.515,0:06:50.098 ханийнхаа төлөө золиос гаргах ёстой гээд 0:06:50.098,0:06:53.562 би ажлаасаа гарч, Конор бид хоёр 0:06:53.562,0:06:56.193 Манхаттенаас нүүсэн билээ. 0:06:56.193,0:07:00.559 Би "галзуу" дурлалд автаж, [br]хянамгай бэлдсэн, 0:07:00.559,0:07:04.821 бие, санхүү, сэтгэл зүйн хавханд 0:07:04.821,0:07:09.171 эргэлт буцалтгүй орсноо мэдээгүй юм. 0:07:09.171,0:07:12.191 Гэр бүлийн хүчирхийллийн [br]дараагийн алхам бол, 0:07:12.191,0:07:15.773 хүчирхийллийн аюулыг мэдрүүлж, 0:07:15.773,0:07:17.972 хохирогчийн хариу үйлдлийг турших байдаг. 0:07:17.972,0:07:20.681 Энэ үед л буу амьдралд минь орж ирсэн. 0:07:20.681,0:07:23.599 Чухам аюулгүй гээд байсан 0:07:23.599,0:07:26.337 Нью Ингландад нүүж ирэнгүүтээ 0:07:26.337,0:07:28.753 Конор гурван буу худалдаж авлаа. 0:07:28.753,0:07:32.193 Нэгийг нь машины урд тасалгаанд, 0:07:32.193,0:07:34.849 хоёр дахийг орон дотроо, дэрэн доор, 0:07:34.849,0:07:38.011 гурав дахийг халаасандаа байнга авч явна. 0:07:38.011,0:07:40.329 Бага насандаа үзсэн хүчирхийллийн улмаас 0:07:40.329,0:07:43.125 буутай болохыг хүссэн гэж тэр тайлбарлав. 0:07:43.125,0:07:45.609 Аюулгүй байдлыг мэдрэхэд буу хэрэгтэй гэв. 0:07:45.609,0:07:49.371 Хэдийгээр тэр надад гар хүрээгүй ч, 0:07:49.371,0:07:53.615 мөч бүрт амь насанд минь [br]заналхийлж буйг 0:07:53.615,0:07:57.021 тэр буунууд сануулж байлаа. 0:07:57.021,0:08:00.594 Конор анх удаа миний биед халдсан нь 0:08:00.594,0:08:03.419 хуримаас таван хоногийн өмнө байв. 0:08:03.419,0:08:07.611 Өглөөний 7 цагт би унтлагын хувцастайгаа, 0:08:07.611,0:08:11.851 компьютер дээрээ ажиллаж суув. 0:08:11.851,0:08:13.665 Би цагтай уралдаж, бачимдуу байлаа. 0:08:13.665,0:08:16.752 Конор байдлыг ашиглаж, хоёр гараараа 0:08:16.752,0:08:19.903 хоолойг минь чанга боож хашгирах бүү хэл, 0:08:19.903,0:08:23.723 амьсгалахад хэцүү болгоод зогсохгүй 0:08:23.723,0:08:26.077 хоолойг боосон барьцаараа толгойгоор минь 0:08:26.077,0:08:29.973 хана балбасан юм. 0:08:29.973,0:08:35.291 Үүнээс таван өдрийн дараа, хүзүүн дээрх 0:08:35.291,0:08:37.586 гарын ормоор хөхөрсөн нь [br]арилав уу үгүй юу 0:08:37.586,0:08:40.083 ээжийнхээ хуримын даашинзыг [br]өмсөөд түүнтэй гэрлэлээ. 0:08:40.083,0:08:42.364 Ийм зүйл тохиолдсон ч, 0:08:42.364,0:08:45.883 бид бие биедээ дэндүү хайртай учраас 0:08:45.883,0:08:49.964 аз жаргалтай амьдарна гэж итгэсээр байлаа. 0:08:49.964,0:08:53.336 Тэр үнэхээр харамсч, [br]олонтаа уучлалт гуйсан. 0:08:53.336,0:08:56.509 Хуримлана, надтай гэр бүл босгоно гэдэг 0:08:56.509,0:08:58.706 түүнд их цочрол өгч, сандаргасан гэв. 0:08:58.706,0:09:00.427 Энэ бол ганц удаагийн тохиолдол, 0:09:00.427,0:09:04.023 дахиж надад хэзээ ч гар хүрэхгүй гэлээ. 0:09:04.023,0:09:06.603 Бал сарын үеэр дахиад 2 тохиолдол гарлаа. 0:09:06.603,0:09:09.690 Эхний удаад, далайн нууцхан эрэг хайн 0:09:09.690,0:09:12.392 машин жолоодож явахдаа би төөрч, 0:09:12.392,0:09:15.362 Конор толгой руу хүчтэй цохисноос 0:09:15.362,0:09:17.506 жолоочийн талын цонхыг би 0:09:17.506,0:09:19.913 хэдэнтээ мөргөж билээ. 0:09:19.913,0:09:23.279 Ингээд бал сарын аяллаас буцахад 0:09:23.279,0:09:25.562 замын түгжрэлд бачуурсан тэр 0:09:25.562,0:09:28.994 нүүр рүү минь хүйтэн бургер шидсэн. 0:09:28.994,0:09:31.602 Конортой гэрлэсэн 2 жил хагасын туршид 0:09:31.602,0:09:35.019 би 7 хоногт 1-2 удаа зодуулдаг байв. 0:09:35.019,0:09:38.144 Надад л ийм зүйл таарсан, 0:09:38.144,0:09:40.787 ганцаараа ийм байна гэж [br]бодсон нь эндүүрэл байв. 0:09:40.787,0:09:43.618 Америк эмэгтэйчүүдийн 1/3 нь [br]амьдралынхаа аль нэг үед 0:09:43.618,0:09:47.130 гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг аж. 0:09:47.130,0:09:50.771 АНУ-д жил бүр 15 сая хүүхэд [br]хүчирхийлэлд өртдөг 0:09:50.771,0:09:54.181 хэмээн тайлагнажээ. 15 сая шүү дээ. 0:09:54.181,0:09:58.554 Тэгэхээр үнэндээ би ганцаар биш байж. 0:09:58.554,0:10:00.970 Эргээд асуултаа санацгаая. 0:10:00.970,0:10:03.465 Би яагаад тэссээр байв? 0:10:03.465,0:10:06.203 Хариулт нь маш энгийн. 0:10:06.203,0:10:08.891 Би хүчирхийлэлд өртөж буйгаа мэдээгүй. 0:10:08.891,0:10:12.739 Тэр толгойд минь буу тулгаж, 0:10:12.739,0:10:14.962 шатны уруу намайг түлхэж, 0:10:14.962,0:10:16.563 нохойгоо егүүтгэхээр сүрдүүлж, 0:10:16.563,0:10:20.266 хурдны зам дээр машины [br]түлхүүрийг сугалахад ч, 0:10:20.266,0:10:22.783 ажлын ярилцлагад явахаар бэлдэж байхад 0:10:22.783,0:10:25.519 буталсан кофений үр толгой дээр асгахад ч 0:10:25.519,0:10:29.469 хүчирхийллийн хохирогч болсон [br]гэж огт бодоогүй. 0:10:29.469,0:10:33.046 Харин ч би маш хүчирхэг эмэгтэй, 0:10:33.046,0:10:35.298 ийм зовлон, шаналалтай эрийг хайрлан, 0:10:35.298,0:10:37.355 Конорыг зөв замд нь залах 0:10:37.355,0:10:40.795 цорын ганц хүн гэж бүрэн итгэсэн байв. 0:10:40.795,0:10:44.506 Бүх хүний асуудаг дараагийн асуулт бол 0:10:44.506,0:10:46.923 зүгээр л орхиод явчихгүй яав аа? 0:10:46.923,0:10:50.874 Би яагаад яваагүй вэ? [br]Боломж үргэлж байсан. 0:10:50.874,0:10:55.586 Хамгийн гунигтай, хэцүү асуулт. 0:10:55.586,0:10:58.677 Хохирогчийн сайн мэддэг ч [br]бусдад хэлдэггүй зүйл бол 0:10:58.677,0:11:03.070 хүчирхийлэгчийг орхиж явах маш аюултай. 0:11:03.070,0:11:06.389 Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн алхам бол, 0:11:06.389,0:11:09.284 хохирогчийг хөнөөх байдаг. 0:11:09.284,0:11:11.825 Гэр бүлийн хүчирхийллийн аллагын 70% нь 0:11:11.825,0:11:15.163 хохирогч харилцаагаа зогсоож, 0:11:15.163,0:11:17.786 хүчирхийлэгчийг орхиж явсны [br]дараа гардаг. 0:11:17.786,0:11:21.037 Хүчирхийлэгчид алдах зүйл үлдээгүй учраас. 0:11:21.037,0:11:24.128 Бусад тохиолдолд [br]хүчирхийлэгч дахин гэрлэсэн ч 0:11:24.128,0:11:27.080 хохирогчийг урт хугацаанд даган мөшгөх, 0:11:27.080,0:11:29.235 санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах, 0:11:29.235,0:11:32.204 гэр бүлийн шүүхийн тогтолцоог [br]буруугаар ашиглаж, 0:11:32.204,0:11:35.387 ээжийг нь зоддог эртэй [br]хөндлөнгийн ажиглагчгүйгээр, 0:11:35.387,0:11:39.373 заавал, тогтмол уулзах шийдвэр гаргуулан 0:11:39.373,0:11:42.802 хүүхдүүдийг, хохирогчийг айлгаж, 0:11:42.802,0:11:45.013 зовоосоор байдаг. 0:11:45.013,0:11:49.188 Гэтэл бид хохирогч яагаад [br]тэсдэг вэ гэж асуусаар л. 0:11:49.188,0:11:51.202 Сүүлийн удаагийн аймшигтай зодуурын дараа 0:11:51.202,0:11:53.844 миний үгүйсгэл нуран унаж, 0:11:53.844,0:11:57.003 түүнийг орхих тэнхээтэй болсон юм. 0:11:57.003,0:12:00.173 Дуугаа хураасаар байвал хайртай эр минь 0:12:00.173,0:12:03.083 намайг алахад ч бэлэн гэдгийг ойлгосон. 0:12:03.083,0:12:05.598 Тэгээд л би нам гүм байдлыг эвдсэн юм. 0:12:05.598,0:12:09.288 Би бүх хүнд, цагдаа, хөршүүддээ, 0:12:09.288,0:12:13.023 найзууд, гэр бүлийнхэн, 0:12:13.023,0:12:16.053 танихгүй хүмүүст ч хэлсэн. 0:12:16.053,0:12:22.057 Та нар бүгд тусалсан учир би энд байна. 0:12:22.907,0:12:25.445 Бид хохирогчдыг хайрцаглах хандлагатай, 0:12:25.445,0:12:28.947 "өөрийгөө зовоогч," "гэмтсэн бараа" гэх 0:12:28.947,0:12:31.803 тааламжгүй нэр, цол өгдөг. 0:12:31.803,0:12:34.806 "Яагаад тэсээд байв?" [br]гэх асуулт ч заримдаа 0:12:34.806,0:12:40.442 "Тэсээд байсан нь түүний буруу" [br]гэсэнтэй адил. 0:12:40.442,0:12:43.766 Хохирогчид өөрийг нь егүүтгэх эрчүүдийг л 0:12:43.766,0:12:46.398 албаар сонгож, дурласан мэт хандана. 0:12:46.398,0:12:48.902 "Галзуу дурлал" номыг гаргасны дараа 0:12:48.902,0:12:52.425 хэдэн зуун эрчүүд, [br]эмэгтэйчүүд надад хандаж, 0:12:52.425,0:12:54.870 хүчирхийлэгчээс харилцаагаа таслан, 0:12:54.870,0:12:59.250 ямар үнэлж баршгүй сургамж авснаа, 0:12:59.250,0:13:03.463 одоо баяр баясгалан, хайр дүүрэн амьдарч, 0:13:03.463,0:13:05.797 аз жаргалтай ээж, эхнэр болсноо ярьсан. 0:13:05.797,0:13:10.478 Тэд надтай адил [br]хүчирхийлэлгүй амьдарч байна. 0:13:10.478,0:13:14.509 Хүчирхийллийн нийтлэг хохирогч [br]байсан шигээ 0:13:14.509,0:13:17.953 давж чадсан нийтлэг дүр би мөн байлаа. 0:13:17.953,0:13:21.978 Би сайхан сэтгэлтэй, эелдэг эртэй гэрлэж, 0:13:21.978,0:13:24.314 бид гурван хүүхэдтэй болсон. 0:13:24.314,0:13:27.715 Би хар лабрадор нохой, [br]Хонда мини машинтай. 0:13:27.715,0:13:31.181 Харин миний амьдралд 0:13:31.181,0:13:34.139 юунд дахиад орон зай байхгүй гээч. 0:13:34.139,0:13:36.264 Надад хайртай гэж амладаг хүний 0:13:36.264,0:13:39.907 толгойд минь чичлэх, дүүрэн сумтай буу. 0:13:39.907,0:13:42.538 Яг одоо, та "Ямар хачирхалтай юм бэ?" 0:13:42.538,0:13:44.445 "Ямар гэнэн юм бэ?" гэж бодож магадгүй. 0:13:44.445,0:13:48.353 Гэхдээ энэ хугацааны туршид 0:13:48.353,0:13:53.576 би таны л тухай яриад байсан юм. 0:13:53.576,0:13:57.093 Намайг яг одоо сонсож буй 0:13:57.093,0:13:58.835 хэд хэдэн хүн 0:13:58.835,0:14:01.847 одоо хүчирхийлэл дор амьдарч, 0:14:01.847,0:14:04.362 хүүхэд насандаа хохирогч байсан, 0:14:04.362,0:14:07.732 эсвэл өөрөө хүчирхийлэгч байгаа. 0:14:07.732,0:14:11.439 Таны охин, эгч дүү, эсвэл найз чинь 0:14:11.439,0:14:14.962 хүчирхийлэлд өртөж байж ч магад. 0:14:14.962,0:14:18.406 Өөрийн галзуу дурлалын түүхийг би 0:14:18.406,0:14:20.607 нам гүм байдлыг зогсоож төгсгөсөн. 0:14:20.607,0:14:23.122 Нам гүмийг одоо ч таслахыг хичээж байна. 0:14:23.122,0:14:26.938 Үүгээрээ би бусад хохирогчид тусална. 0:14:26.938,0:14:30.306 Та бүхнийг ч туслахыг хүсч байна. 0:14:30.306,0:14:33.138 Энд дуулсан зүйлийн тухай ярилцаарай. 0:14:33.138,0:14:36.466 Хүчирхийлэл нам гүмд л хүчээ авдаг. 0:14:36.466,0:14:40.169 Гэр бүлийн хүчирхийллийг гэрэлд гаргаж, 0:14:40.169,0:14:43.678 зогсоох хүч танд бий. 0:14:43.678,0:14:46.752 Хохирогч бидэнд [br]бүх хүний тусламж хэрэгтэй. 0:14:46.752,0:14:50.825 Гэр бүлийн хүчирхийллийн нууцыг 0:14:50.825,0:14:54.603 бүх хүн таньж мэдэх хэрэгтэй. 0:14:54.603,0:14:57.587 Хүчирхийллийн тухай хүүхэдтэйгээ, 0:14:57.587,0:14:59.924 хамт олон, найзууд, [br]гэрийнхэнтэйгээ ярьж, 0:14:59.924,0:15:01.651 нууц байх боломжийг зогсоо. 0:15:01.651,0:15:05.097 Хохирогчдыг гайхалтай, [br]хайрламаар, ирээдүйтэй 0:15:05.097,0:15:07.912 хүмүүс гэж бусдад харуул, итгүүл. 0:15:07.912,0:15:11.393 Хүчирхийллийн эхний дохиог таньж мэд. 0:15:11.393,0:15:14.226 Ухамсартайгаар таслан зогсоо. 0:15:14.226,0:15:18.388 Хүчирхийллийг дараагийн шатанд бүү оруул. 0:15:18.388,0:15:22.383 Бид хамтдаа гэр бүлийн орчин, 0:15:22.383,0:15:26.000 унтах ор, хоолны өрөөгөө 0:15:26.000,0:15:29.257 аюулгүй, амар амгалан газар байлгаж чадна. 0:15:29.257,0:15:31.229 Баярлалаа. 0:15:31.229,0:15:38.937 (Алга ташилт)