WEBVTT 00:00:00.594 --> 00:00:04.677 Би Нью-Йорк мужийн Саффолк дүүргийн түргэн тусламжийн газарт сүүлийн 7 жил ажилласан. 00:00:04.699 --> 00:00:07.337 Би машины ослоос эхлээд Сэнди хар салхи гээд NOTE Paragraph 00:00:07.337 --> 00:00:09.531 олон осол дээр анхны тусламж үзүүлж байсан. 00:00:09.531 --> 00:00:11.142 Та бусад хүмүүстэй адил бол 00:00:11.142 --> 00:00:13.209 үхэл нь таны хамгийн том айдас байж магад. 00:00:13.209 --> 00:00:15.013 Зарим нь үхэх гэж байгаагаа ойлгодог. 00:00:15.013 --> 00:00:16.519 Зарим нь харин үгүй. 00:00:16.519 --> 00:00:18.206 Эмнэлэгийн тийм ч сайн судлагдаагүй 00:00:18.206 --> 00:00:20.629 өөрчилж үл болох хувь тавилан гэдэг нэр томъёо бий. 00:00:20.629 --> 00:00:22.131 Энэ бараг шинж тэмдэг. 00:00:22.131 --> 00:00:24.192 Би эмч хүний хувьд өвчний шинж тэмдэгт 00:00:24.192 --> 00:00:25.900 хариу үйлдэл үзүүлэх ёстой. 00:00:25.910 --> 00:00:27.450 Жишээ нь, зүрхний шигдээстэй хүн 00:00:27.460 --> 00:00:29.716 над руу хараад "Би удахгүй үхэх үү?" гэж асуувал NOTE Paragraph 00:00:29.716 --> 00:00:33.203 өвчтөний биеийн байдлыг дахин нягтлах хэрэгтэй. 00:00:33.203 --> 00:00:35.025 Энэ ажлаа хийх хугацаандаа энэ хорвоог 00:00:35.025 --> 00:00:37.150 орхиход хэдхэн хором үлдсэн, 00:00:37.150 --> 00:00:39.666 тэдний төлөө юу ч хийх боломжгүй 00:00:39.666 --> 00:00:42.138 нилээн хэдэн өвчтөний энэ асуултанд хариулж үзсэн. 00:00:42.138 --> 00:00:45.815 Би "та үхэлтэй нүүр тулгараад байна" гэж үнэнийг хэлэх үү, 00:00:45.815 --> 00:00:48.518 Аль эсвэл тэднийг тайвшруулан худлаа хэлэх үү 00:00:48.518 --> 00:00:51.236 гэсэн төвөгтэй асуудалтай тулгардаг. 00:00:51.236 --> 00:00:52.895 Анх ажилд ороод удаагүй байхдаа 00:00:52.895 --> 00:00:54.915 би зүгээр л худал хэлдэг байсан. 00:00:54.915 --> 00:00:56.462 Би айдаг байсан. NOTE Paragraph 00:00:56.462 --> 00:00:59.680 Хэрвээ тэдэнд үнэнийг хэлбэл тэд амьдралынхаа 00:00:59.740 --> 00:01:03.699 сүүлийн мөчид их айдас дунд 00:01:03.699 --> 00:01:05.541 үхнэ гэдгээс айдаг байсан. 00:01:05.591 --> 00:01:08.902 Тэр бодлыг минь нэг тохиолдол тэр чигээр нь өөрчилсөн. 00:01:08.902 --> 00:01:12.559 Би таван жилийн өмнө нэг мотициклийн осол дээр очлоо. 00:01:12.559 --> 00:01:15.744 Мотоциклтой залуу маш хүнд гэмтсэн байсан. 00:01:15.744 --> 00:01:18.306 Тэр залууг үзээд түүнд 00:01:18.306 --> 00:01:21.312 ямар ч тусламж үзүүлж чадахгүйгээ мэдсэн. 00:01:21.312 --> 00:01:24.046 Тэр миний нүд рүү харан 00:01:24.046 --> 00:01:26.780 "Би ингээд үхэх үү?" гэж асуусан. 00:01:26.780 --> 00:01:30.234 Тэр үед би арай өөр байдлаар хариулахаар шийдсэн. 00:01:30.234 --> 00:01:32.156 Би үнэнийг хэлэхээр шийдсэн. 00:01:32.196 --> 00:01:35.180 Та удахгүй үхнэ, 00:01:35.180 --> 00:01:38.966 би танд юугаар ч тусалж чадахгүй юм байна гэсэн. 00:01:38.966 --> 00:01:43.471 Түүний хариу үйлдэл намайг үнэхээр цочирдуулсан. 00:01:43.527 --> 00:01:45.660 Тэр зүгээр л дээшээ харж хэвтээд 00:01:45.660 --> 00:01:47.840 үхлийг хүлээн зөвшөөрсөн. 00:01:47.862 --> 00:01:49.730 Миний бодож байсан шиг 00:01:49.730 --> 00:01:51.468 айдаст автаагүй. 00:01:51.478 --> 00:01:54.512 Тэр зүгээр л дээшээ харж хэвтэхэд 00:01:54.512 --> 00:01:57.945 би түүний нүднээс дотоод амар амгаланг олж харсан. 00:01:57.945 --> 00:02:01.521 Энэ явдлаас хойш өвчтөнд худлаа хэлэх нь 00:02:01.521 --> 00:02:04.490 миний хийх зүйл биш гэдгийг ойлгосон. 00:02:04.590 --> 00:02:07.924 Үүнээс хойш юу ч хийж чадахгүй, 00:02:07.964 --> 00:02:10.590 амьдралынхаа сүүлийн мөчид байгаа үед нь 00:02:10.590 --> 00:02:13.342 үнэнийг хэлсэн бараг бүх тохиолдолд 00:02:13.343 --> 00:02:16.485 тэд дотоод амар амгаланг олж, 00:02:16.485 --> 00:02:18.217 үнэнийг хүлээн зөвшөөрч байсан. NOTE Paragraph 00:02:18.217 --> 00:02:20.553 Үнэн хэрэгтээ хүмүүс үхлийг 00:02:20.553 --> 00:02:24.950 гурван янзаар хүлээж авч байсныг би ажигласан. 00:02:24.950 --> 00:02:28.685 Эхнийх нь намайг дандаа гайхшруулдаг. 00:02:28.685 --> 00:02:33.531 Шашин шүтлэг, соёлыг үл харгалзан 00:02:33.531 --> 00:02:36.550 тэдэнд уучлал, өршөөл хэрэгтэй байгаа нь харагддаг. 00:02:36.550 --> 00:02:38.543 Тэд үүнийгээ нүгэл эсвэл 00:02:38.543 --> 00:02:40.303 харуусал ч гэж нэрлэсэн бай, 00:02:40.303 --> 00:02:42.609 тэдний өөрийгөө буруутгах мэдрэмж адилхан байсан. 00:02:42.609 --> 00:02:44.007 Нэг удаа хүнд хэлбэрийн 00:02:44.007 --> 00:02:45.294 зүрхний шигдээс өвчтэй 00:02:45.294 --> 00:02:46.911 настай эрэгтэйд тусламж үзүүлсэн. 00:02:46.911 --> 00:02:49.129 Би түүнд тусламж үзүүлэхээр зүрхний аппаратаа 00:02:49.129 --> 00:02:51.965 бэлдэж байхдаа түүнд 00:02:51.965 --> 00:02:55.399 удахгүй хорвоог орхих болно гэдгийг хэлсэн. 00:02:55.399 --> 00:02:58.735 Тэр аль хэдийн дууны өнгө, биеийн хэлэмжээр бүгдийг ойлгосон байсан. 00:02:58.735 --> 00:03:01.457 Түүнийг зүрхний үйл ажиллагаа сэргээх 00:03:01.457 --> 00:03:04.247 цахилгаан аппаратаар цохиулахаар бэлтгэж байтал 00:03:04.247 --> 00:03:06.031 тэр миний нүд рүү харан: 00:03:06.031 --> 00:03:07.815 "Би амиа бодож явахын оронд 00:03:07.815 --> 00:03:09.420 хүүхдүүд болон ач зээ нартаа л 00:03:09.420 --> 00:03:11.304 илүү цаг зарцуулах байсан юм" гэсэн. NOTE Paragraph 00:03:11.304 --> 00:03:13.852 Гэнэтийн үхэлтэй тулгарсан түүний хүсэл нь 00:03:13.852 --> 00:03:16.350 өршөөл байлаа. 00:03:16.420 --> 00:03:18.817 Миний ажигласнаар хоёр дах хэлбэр нь 00:03:18.827 --> 00:03:20.811 дурсагдах хэрэгцээ. 00:03:20.811 --> 00:03:24.010 Тэд надад эсвэл хэн нэг хайртай хүндээ 00:03:24.010 --> 00:03:27.344 дурсагдах эсэхээ л мэдэхийг хүсдэг. 00:03:27.344 --> 00:03:30.168 Надад, манай хамт олон, эргэн тойронд байгаа хэн нэгэн эсвэл 00:03:30.168 --> 00:03:32.461 хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэл, 00:03:32.461 --> 00:03:34.992 бодол санаанд мөнх үлдэхийг хүсдэг. 00:03:35.012 --> 00:03:38.330 Маш олон өвчтөн миний нүд рүү хараад NOTE Paragraph 00:03:38.330 --> 00:03:42.142 "Та намайг дурсах уу?" гэж асуудаг байсан. 00:03:42.242 --> 00:03:44.820 Миний ажигласан хамгийн сүүлийн хэлбэр 00:03:44.820 --> 00:03:47.890 миний сэтгэл зүрхийг дандаа уяраадаг юм. 00:03:47.910 --> 00:03:51.840 Тэд амьдралаа утга учиртай өнгөрөөсөн эсэхээ мэдэхийг хүсдэг. 00:03:51.860 --> 00:03:54.870 Тэд амьдралаа утга учиргүй зүйлд зориулаагүй NOTE Paragraph 00:03:54.870 --> 00:03:57.489 гэдгээ л мэдэхийг хүсдэг. 00:03:57.489 --> 00:04:01.058 Энэ явдал намайг дөнгөж ажлын гараагаа эхэлж байхад тохиолдсон. 00:04:01.058 --> 00:04:02.900 Би дуудлага авсан. 00:04:02.900 --> 00:04:04.978 Машин дотроо хавчуулагдсан 50 гаруй насны 00:04:04.978 --> 00:04:06.500 нэг эмэгтэй байсан. 00:04:06.500 --> 00:04:09.230 Түүний машиныг хажуу талаас их хурдтай явж байсан 00:04:09.230 --> 00:04:11.427 машин мөргөөд ноцтой байдалд орсон байлаа. 00:04:11.477 --> 00:04:14.970 Гал командын ажилчид тэр эмэгтэйг машинаас гаргахаар ажиллаж байх үед 00:04:14.970 --> 00:04:17.782 би анхны тусламж үзүүлэхээр машин руу дээшээ авирч орсон. 00:04:17.782 --> 00:04:20.157 Тэгэхэд тэр надад: 00:04:20.197 --> 00:04:24.222 "Би амьдралдаа илүү ихийг хүсэж байсан юм" гэж хэлж билээ. 00:04:24.222 --> 00:04:27.592 Тэр хорвоо дээр ямар ч ул мөр үлдээж чадаагүй мэт санагдаж байна гэсэн. 00:04:27.592 --> 00:04:29.724 Бид цаашаа үргэлжлүүлэн ярилцахад 00:04:29.724 --> 00:04:31.873 тэр хоёр өргөмөл хүүхдийн ээж байсан бөгөөд 00:04:31.873 --> 00:04:35.292 тэд эмч болохоор анагаахын сургуульд сурч байгаа тухай ярилаа. 00:04:35.292 --> 00:04:39.989 Тэр хоёр хүүхдээ өргөж аваагүй байсан бол 00:04:39.989 --> 00:04:43.759 тэдэнд хүний амь авардаг эмч болох боломж байсан болов уу? NOTE Paragraph 00:04:43.759 --> 00:04:45.851 Түүнийг машинаас нь гаргах ажиллагаа бараг л 00:04:45.851 --> 00:04:48.185 45 минут үргэлжилсэн. 00:04:48.185 --> 00:04:51.787 Гэхдээ түүнийг машинаас гаргахаас өмнө тэр өөд болсон. 00:04:51.787 --> 00:04:54.465 Үхэл бол кинон дээр гардаг шиг 00:04:54.465 --> 00:04:57.108 сүүлийнхээ мөчид алан хядлага, аймшигтай явдал дунд 00:04:57.108 --> 00:04:58.708 байдаг байх гэж бодсон. 00:04:58.708 --> 00:04:59.950 Миний ухаарсан зүйл бол 00:04:59.950 --> 00:05:04.054 бодит нөхцөл байдлыг үл харгалзан амар амгаланг олдог. 00:05:04.054 --> 00:05:07.453 Таны хийсэн хамгийн өчүүхэн юм шиг зүйлс, өчүүхэн юм шиг дурсамжууд NOTE Paragraph 00:05:07.453 --> 00:05:11.205 энэ хорвоо дээр авчирсан бяцхан зүйлс NOTE Paragraph 00:05:11.205 --> 00:05:14.529 эцсийн мөчид тань амар амгаланг авчирна. 00:05:14.529 --> 00:05:15.909 Баярлалаа. 00:05:15.909 --> 00:05:19.829 (Алга ташилт)