Дэлхий ээж : Бидний төгсгөл ойртсон ч хараахан эхлээгүй байна Салхи, ус ба гал алгуурхнаар сэргэж та бид хоорондоо эвлэрэлдэн нэгдэж бидний хоорондын хэмнэл бa oйлголцол сайжирч хүйтэн өнгө аяс халуун дулаан боллоо. Та нар эх дэлхийгээ хайрлаж, миний ургамал ногоог хадгалж, уудам цэнхэр тэнгэр, ой мод, уул хадын гайхамшигт дүр зургийг сэргээвэл дэлхийн дулаарал гэж цаашид үгүй Яг л анх байсан шиг цэвэр ариун ба энгийн амьдрал Намайг санаж байна уу? Миний хүн төрөлхтөнд өгсөн зүйлсийг? Байшин, газар, далай, шувууд, араатан амьтад ба бүхий л хүн төрөлхтөн Тэр тусмаа та болон таныг хүрээлэн буй элементүүд хоорондоо харилцан холбогдох зааг. (Төгөлдөр хуурын ая) (Хийлийн ая) (Хөгжим) (Хөгжмийн хэмнэл хурдсана) (Хийлийн ая) (Хөгжим) (Хийлийн ая) (Хөгжим) (Хөгжим дуусна) (Алга ташилт) Миний гоо үзэсгэлэн өөрчлөгдөж, ус маань бохирдож, газрыг минь хоосортол цөлмөж, дотоод тал нь засагдалгүй болтлоо эвдэрч, сайхан дурсамжууд аажмаар алга болсоор байна. Нэгэн цагт, чи миний шинж чанар, миний байгаль, түүний эрс тэс байдал, миний зөөлөн хэрнээ далайг донсолгох хүчтэй салхи, миний оршихуйд гүн татагдсан байсан. Намайг санаж байна уу? Миний хүн төрөлхтөнд өгсөн зүйлсийг? Байшин, газар, далай, шувууд, араатан амьтад ба бүхий л хүн төрөлхтөн. та болон таныг хүрээлэн буй элементүүд хоорондоо харилцан холбогдох зааг. Нүдэнд харагдалгүй байнгын тойрон аялдаг, амьдралыг тэтгэгч, хөдөлдөг, мэдрэгдэж бас сонсогддог, хүчтэй ба хөдөлгөөнтэй гайхамшигтай. Чи үүгээр амьсгалдаг, дөлгөөн бөгөөд хөдөлгөөнгүй чимээгүй. Дуусашгүй нөөцтэй, өгсөж бас уруудан хөдлөх АГААР Хэмнэлт урсгал, уян налархай, амгалан байдлын давалгаанууд цэвэр ариун байдлын зөөлөн илэрхийллүүд, ширүүсэн орох хур бороо, хүсэл мөрөөдлийн урсгал гол элбэг дэлбэг тархацтай булаг шандууд ертөнцийн хатуу хайлах шингэн, амьдрал бас хүч УС Орчлон ертөнц үүсэхтэй зэрэг бий болсон, хүн төрөлхтөнг дулаацуулж гэрэл өгсөн өнгө өнгийн хязгааргүй олон туяанууд хурц тод, хүчирхэг, гайхамшигтай, Агаарын ариун үр удам, уур хилэнгийн эзэн төгс төгөлдөр ба гоо үзэсгэлэн хоёрын дунд бүжиглэх дулаан. Юунд ч гүйцэгдэмгүй шаламгай, хурдан ба содон, Ур ухааны оч: ГАЛ (Canku One Star - ын бүжиг) (Найрал дуу) (Бөмбөрийн ая) (Бөмбөр ба найрал дуу) (Бөмбөр ба найрал дуу) (Бөмбөр ба найрал дуу) (Хөгжим дууслаа) (Алга ташилт) (Хийлийн ая) (Хөгжим) (Хөгжим дууслаа) (Алга ташилт)