1 00:00:00,365 --> 00:00:02,780 [Францис пап лам Ватикан хотод дүрсжүүлэн 2 00:00:02,805 --> 00:00:04,300 TED2017 анхлан толилуулав.] 3 00:00:04,900 --> 00:00:10,980 Оройн эсвэл өглөөний мэнд, наана чинь цаг хэд болж байгааг мэдэхгүй юм. 4 00:00:12,700 --> 00:00:18,540 Энэ үйл ажиллагааны нэг хэсэг болж байгаадаа маш их баяртай байна. 5 00:00:20,696 --> 00:00:24,460 Надад үүний сэдэв маш таалагдаж байна: "Ирээдүйн Та". 6 00:00:25,820 --> 00:00:32,380 Учир нь маргаашаа бодож, өнөөдөр харилцан яриаг эхлүүлэн 7 00:00:33,500 --> 00:00:37,820 ирээдүйг "өөрөөрөө" тольдон төсөөлөхийг уриалж байна. 8 00:00:39,284 --> 00:00:40,530 "Ирээдүйн Та:" 9 00:00:41,820 --> 00:00:48,820 ирээдүй өөрөө та бүхний олон мянган учралаас бүрддэг тул 10 00:00:49,660 --> 00:00:52,220 амьдрал хүмүүний харилцаан дээр тогтдог. 11 00:00:54,460 --> 00:00:56,356 Өнгөрсөн он жилүүдэд би 12 00:00:56,380 --> 00:00:59,876 хүн бүрийн амьдрал, оршихуй 13 00:00:59,900 --> 00:01:06,900 бусдынхтай бат холбоотой байдгийг илүү ихээр ухаарах болсон. 14 00:01:07,719 --> 00:01:14,439 Амьдрал бол урсан өнгөрөх цаг хугацаа биш, харилцан үйлдлийн тухай юм. 15 00:01:16,380 --> 00:01:20,620 Би өвчтэй хүмүүс, 16 00:01:21,620 --> 00:01:26,356 гэгээлэг ирээдүйн төлөө 17 00:01:26,380 --> 00:01:28,380 аймшигтай хүнд хүчрийг туулж буй цагаачид, 18 00:01:29,220 --> 00:01:33,300 маш их зовлонг зүрхэндээ тээж явдаг хоригдлууд, 19 00:01:33,820 --> 00:01:38,060 ажил олж чадахгүй, ялангуяа залуу хүмүүсийн зовлонг сонсоод 20 00:01:38,940 --> 00:01:41,740 "Яагаад би биш, тэд гэж?" 21 00:01:43,460 --> 00:01:46,555 хэмээн өөрийн эрхгүй санааширдаг. 22 00:01:49,055 --> 00:01:52,928 Би өөрөө цагаачдын гэрт төрж өссөн. 23 00:01:54,540 --> 00:01:59,956 Аав, эмээ өвөө маань олон Италичуудын адилаар 24 00:01:59,980 --> 00:02:02,036 Аргентин руу нүүж, 25 00:02:02,060 --> 00:02:06,540 юу ч үгүй үлдсэн хүмүүсийн хувь тавиланг туулж байсан. 26 00:02:08,220 --> 00:02:12,140 Би өнөөгийн "орхигдсон" хүмүүсийн нэг болох бүрэн боломжтой байлаа. 27 00:02:13,900 --> 00:02:18,617 Иймдээ ч би чин сэтгэлээсээ өөрөөсөө ингэж асуудаг: 28 00:02:18,641 --> 00:02:21,919 "Яагаад би биш, тэд гэж?" 29 00:02:24,220 --> 00:02:28,716 Юун түрүүнд энэхүү уулзалтаар 30 00:02:28,740 --> 00:02:32,580 бид бүгд бие биендээ хэрэгтэй, 31 00:02:33,418 --> 00:02:36,058 бидний хэн нь ч бусдаасаа ялгаран 32 00:02:37,100 --> 00:02:40,500 "Би" гэж эрх дархтайгаар тунхаглагдсан тусгаар арал биш, 33 00:02:42,020 --> 00:02:48,340 гагцхүү хамтдаа ирээдүйг цогцлооно гэдгийг өөрсдөдөө сануулахыг хүсч байна. 34 00:02:50,140 --> 00:02:56,156 Бид тэр бүр эргэцүүлээд байдаггүй ч бүх зүйлс хоорондоо холбоотой ба 35 00:02:56,180 --> 00:03:00,620 тэрхүү холбоосыг эргэн хэвийн хэмжээнд нь оруулах хэрэгтэй. 36 00:03:01,725 --> 00:03:04,702 Сэтгэл дотроо ахан дүүстээ гаргах хамгийн ширүүн шүүмжлэл, 37 00:03:07,820 --> 00:03:11,876 хэзээ ч эдгээгүй сэтгэлийн шарх, хэзээ ч уучлаагүй үлдсэн шаналал, 38 00:03:11,900 --> 00:03:14,916 ганц намайг зовоох уур хилэн бол 39 00:03:14,940 --> 00:03:18,242 миний дотроо тээж явдаг тэмцлүүд. 40 00:03:18,266 --> 00:03:20,956 Зүрхэнд байгаа энэ уурын очийг би гал авч, 41 00:03:20,980 --> 00:03:25,660 эргэн тойрноо үнсэн товрог болгохоос өмнө унтраах ёстой. 42 00:03:27,220 --> 00:03:29,540 Олон хүмүүс одоо үед 43 00:03:30,180 --> 00:03:34,180 аз жаргалтай ирээдүйг бүтээх боломжгүй гэж итгэх болж. 44 00:03:35,740 --> 00:03:38,100 Эдгээр сэтгэлийн зовнилыг үгүйсгэхийн аргагүй ч 45 00:03:39,300 --> 00:03:41,295 энэ нь дийлдэшгүй зүйл биш. 46 00:03:42,620 --> 00:03:48,780 Гаднах ертөнцөд үүд хаалгаа нээвэл эдгээрийг даван туулж болно. 47 00:03:53,300 --> 00:03:56,900 Аливааг бүрдүүлж буй эд зүйлс бүр, 48 00:03:59,100 --> 00:04:02,020 тэдгээрийн харилцан зохилдолгоог ойлгон байж аз жаргалыг олно. 49 00:04:02,700 --> 00:04:07,756 Та бүхний надаас сайн мэдэх шинжлэх ухаанд хүртэл 50 00:04:07,780 --> 00:04:14,780 бодит амьдрал бол элемэнт хэсэг бүр бусадтайгаа 51 00:04:16,820 --> 00:04:21,140 хэрхэн харилцан тогтнож байгаагаар тодорхойлогддог. 52 00:04:22,780 --> 00:04:24,540 Ингээд хоёрдахь санаагаа танилцуулъя. 53 00:04:25,859 --> 00:04:30,780 Шинжлэх ухаан болон технологийн хөгжил дэвшил 54 00:04:31,580 --> 00:04:37,660 илүү эрх тэгш, хүрэлцээтэй нийгмийг бий болгоход нэмэрлэвэл 55 00:04:38,780 --> 00:04:43,940 хичнээн сайхан байх бол оо? 56 00:04:44,940 --> 00:04:51,441 Бид алс холын гариг ертөнцийг судлангаа хажууд байгаа ах дүүсийнхнээ 57 00:04:52,260 --> 00:04:55,476 хэрэгцээ шаардлагыг ойлгож мэдэрч чадвал хичнээн сайхан бэ? 58 00:04:55,500 --> 00:04:59,020 Эв нэгдэл гэх энэ гайхалтай 59 00:04:59,940 --> 00:05:03,916 зарим талаараа хөндий үг зөвхөн нийгмийн ажлаар 60 00:05:03,940 --> 00:05:07,596 тодорхойлогдоод зогсохгүй, 61 00:05:07,620 --> 00:05:12,380 улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болоод 62 00:05:13,220 --> 00:05:19,236 хүн ард, улс гүрний харилцааны 63 00:05:19,260 --> 00:05:23,268 суурь чиг хандлагыг тодорхойлох хүчин болж чадвал хичнээн сайхан гээч. 64 00:05:23,292 --> 00:05:26,968 "Үргүй хаягдлын соёл"-ыг бид зөвхөн 65 00:05:26,992 --> 00:05:30,339 хүмүүсийг жинхэнэ эв нэгдэлд 66 00:05:31,610 --> 00:05:34,820 сургасны дүнд л үгүй хийж чадна. 67 00:05:37,420 --> 00:05:40,076 Үргүй хаягдал гэдэг хоол хүнснээс илүүтэй 68 00:05:40,100 --> 00:05:45,180 технологи-эдийн засгийн системийн үр дүнд 69 00:05:45,940 --> 00:05:49,420 бараа материалаар орлуулагдан, 70 00:05:50,340 --> 00:05:56,066 хаягдан орхигддог хүмүүс юм. 71 00:05:57,340 --> 00:06:04,340 Олон хүн эв нэгдэл гэдэг үгийг толь бичгээс арилгахыг хүсдэг. 72 00:06:05,380 --> 00:06:09,700 Гэхдээ эв нэгдэл програмчилж, удирдаж болдог 73 00:06:10,380 --> 00:06:12,900 автомат үйлдлийн систем биш билээ. 74 00:06:13,660 --> 00:06:17,660 Энэ бол хүн бүрийн зүрхнээс гардаг чөлөөтэй хариу үйлдлийн дүн. 75 00:06:18,700 --> 00:06:21,340 Тийм ээ, чөлөөтэй хариу үйлдэл! 76 00:06:22,220 --> 00:06:23,436 Маш олон сөргөлдөөний дунд хүн 77 00:06:23,460 --> 00:06:28,196 амьдрал өөрөө бэлэг бөгөөд хайр гэдэг 78 00:06:28,220 --> 00:06:31,940 амьдралын эх үүсвэр, утга учир гэдгийг ойлгож чадвал 79 00:06:32,700 --> 00:06:37,883 хэрхэн тэр хүн бусдын төлөө 80 00:06:39,060 --> 00:06:40,836 сайн сайхан үйл хийхээс татгалзаж чадна гэж? 81 00:06:40,860 --> 00:06:46,020 Сайн үйл хийхийн тулд бидэнд 82 00:06:48,300 --> 00:06:55,180 дурсамж, зориг самбаа, бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй. 83 00:06:57,180 --> 00:07:03,137 TED олон олон бүтээлч, туурвилчдыг цугларуулдгийг би мэднэ. 84 00:07:04,192 --> 00:07:05,990 Хайр үнэхээр бүтээлч, бодит, 85 00:07:07,750 --> 00:07:12,841 үнэн мөн хандлагыг шаарддаг. 86 00:07:12,865 --> 00:07:18,265 Эерэг сэтгэлгээ, тогтсон томъёо гаргалгаа 87 00:07:19,036 --> 00:07:22,276 бидний ухамсрыг тайвшруулдаг ч хангалттай хүчин зүйлс биш. 88 00:07:22,900 --> 00:07:26,940 Өөр нэг хүн бол статистикийн тоо биш гэдгийг санан 89 00:07:27,997 --> 00:07:29,620 бүгдээрээ биендээ тусалцгаая. 90 00:07:30,346 --> 00:07:34,569 Өөр тэр хүн ч гэсэн өөрийн нүүр царатай. 91 00:07:34,593 --> 00:07:37,756 "Та" гэдэг үргэлж тойлж халамжлах 92 00:07:41,454 --> 00:07:46,836 бодит хүнийг заадаг. 93 00:07:46,860 --> 00:07:53,690 Есүс бидэнд бусдыг гэх сэтгэлгүй нэгэн, 94 00:07:55,380 --> 00:08:00,320 ба бие биенээ гэдэг 95 00:08:02,100 --> 00:08:05,580 хоёр төрлийн хүмүүсийн 96 00:08:06,180 --> 00:08:09,660 ялгааг ойлгуулах түүхийг ярьж өгсөн билээ. 97 00:08:11,020 --> 00:08:15,037 Сайн Самаричуудын түүх гэх энэ түүхийг та мэдэх нь мадаггүй. 98 00:08:15,061 --> 00:08:20,900 Есүсээс "Хэн миний хөрш юм бэ?" өөрөөр хэлвэл 99 00:08:22,340 --> 00:08:28,420 "Би хэнийг харж хамгаалах ёстой вэ?" гэж асуухад 100 00:08:29,180 --> 00:08:32,620 Есүс зодуулж, дэрэмдүүлж, шороотой зам дээр хаягдсан 101 00:08:33,580 --> 00:08:39,698 нэгэн эрийн түүхийг ярьдаг. 102 00:08:40,773 --> 00:08:46,156 Тухайн үед хүндтэйд тооцогддог байсан лам, 103 00:08:46,180 --> 00:08:50,620 ламын туслах хоёр тэр эрийг хараад 104 00:08:51,572 --> 00:08:54,673 огт туслалгүй өнгөрч гарч гэнэ. 105 00:08:55,775 --> 00:09:02,747 Удалгүй ихэд жигшигддэг Самари хүн тэр замаар алхаж гэнэ. 106 00:09:04,220 --> 00:09:08,190 Зам дээр гэмтэж, хаягдсан эрийг Самари хүн хараад 107 00:09:09,052 --> 00:09:10,956 байхгүй юм шиг зөрөөд өнгөрсөнгүй. 108 00:09:10,980 --> 00:09:14,300 Харин тэр эрийг энэрэн хайралж, 109 00:09:15,900 --> 00:09:19,700 дорвитой нэгэн алхмыг хийхэд хүрсэн юм. 110 00:09:20,740 --> 00:09:25,676 Тэрээр хөөрхий эрийн шархыг тос, дарсаар арчиж, 111 00:09:25,700 --> 00:09:31,700 буурчийн газар хүргээд 112 00:09:32,940 --> 00:09:38,636 өөрийн бүх мөнгөөрөө түүнд хэрэгтэй тусламжийг гаргасан юм. 113 00:09:38,660 --> 00:09:41,235 Сайн Самариийн тухай түүх бол өнөөдрийн хүн төрөлхтний түүх. 114 00:09:41,882 --> 00:09:48,720 Бүх зүйлс хүний оронд мөнгө, эд зүйлсэд зориулагдснаар 115 00:09:49,072 --> 00:09:51,040 хүний амьдрал шаналал зовлонгоор дүүрсэн. 116 00:09:53,620 --> 00:09:58,248 Мөн өөрсдийгөө "сайн сайхны төлөө" зүгтгэдэг гэж өргөмжлөн 117 00:09:58,272 --> 00:10:03,500 бусдад туслахаас татгалздаг хүмүүс 118 00:10:04,460 --> 00:10:08,421 мянга мянган хүн, бүхэл улс үндэстэнг замын хажууд 119 00:10:08,445 --> 00:10:13,302 хаяад хажуугаар нь өнгөрч байна. 120 00:10:15,140 --> 00:10:19,450 Харин өөрсдийн мөнгөөр ч хамаагүй бусдыгаа тэтгэн 121 00:10:21,100 --> 00:10:25,600 шинэ хорвоог цогцлоож буй хүмүүс ч энэ дэлхийд байна. 122 00:10:26,957 --> 00:10:28,408 Тереза эх: 123 00:10:28,432 --> 00:10:32,766 "Хүн өөрийн хүчээр л хайрлахаас өөр гарцгүй." гэж байсан. 124 00:10:32,790 --> 00:10:36,809 Бидэнд хийх зүйлс маш их байна. Бид хамтдаа энэ бүхнийг бүтээх ёстой. 125 00:10:36,833 --> 00:10:39,269 Харин өдөр бүр энэ их муу муухайгаар амьсгалж байж яаж энэ бүхнийг бүтээнэ гэж? 126 00:10:39,293 --> 00:10:40,717 Бурхны авралаар 127 00:10:40,741 --> 00:10:42,436 ямар ч систем бидний сайн сайханг бүтээх, 128 00:10:42,460 --> 00:10:47,198 хайрлан энэрэх, муу муухайтай тэмцэх хүсэл гээд чин зүрхнээс ундрах 129 00:10:47,833 --> 00:10:52,264 тэмүүлийг үгүй хийж чадахгүй. 130 00:10:52,661 --> 00:10:57,490 Та надад 131 00:10:58,980 --> 00:11:03,236 "Таны хэлж байгаа сайхан үгс ч, 132 00:11:03,260 --> 00:11:07,796 би Сайн Самари, Тереза эхийн аль нь ч биш." гэж хэлж магадгүй. 133 00:11:07,820 --> 00:11:11,978 Харин ч эсрэгээрээ бид бүгд, хүн бүр үнэ цэнэтэй. 134 00:11:12,900 --> 00:11:15,190 Бурхны нүдэнд бид бүгд дахин давтагдашгүй. 135 00:11:16,557 --> 00:11:21,113 Одоо үеийн зөрчил тэмцэл дунд 136 00:11:21,877 --> 00:11:24,017 хүн бүр тод лаа болон гэрэлтэж, 137 00:11:25,220 --> 00:11:29,980 харанхуйг гэрэлтүүлдэг гэдгийг 138 00:11:31,100 --> 00:11:36,700 сануулах боломжтой. 139 00:11:37,940 --> 00:11:40,916 Христийн шашинтнууд 140 00:11:40,940 --> 00:11:45,996 ирээдүйг "Найдвар" хэмээн нэрэлдэг. 141 00:11:46,020 --> 00:11:51,380 Найдвар өвөртлөнө гэдэг гэнэнээр ирээдүйг төсөөлж, 142 00:11:52,500 --> 00:11:55,156 хүн төрөлхтний туулж буй уй гашууг үл тооно гэсэн үг биш. 143 00:11:55,180 --> 00:12:00,436 Итгэл найдвар бол харанхуйд уусч, 144 00:12:00,460 --> 00:12:04,700 өнгөрсөнд түгжигдэж, өнөөдөр өнгөрч оддог бус 145 00:12:05,780 --> 00:12:11,180 маргаашийг харж чадах хүний сэтгэлийн хат юм. 146 00:12:11,980 --> 00:12:14,180 Итгэл найдвар бол ирээдүй рүү онгойх хаалга. 147 00:12:15,220 --> 00:12:16,988 Итгэл найдвар бол цаг хугацааны эрхээр 148 00:12:17,940 --> 00:12:24,801 саглагар мод болон ургах амьдралын үр. 149 00:12:25,531 --> 00:12:29,340 Гурилны зуурмагийг хөөлгөдөг хөрөнгө шиг 150 00:12:30,717 --> 00:12:35,396 амьдралыг бүхий л талаар баяжуулдаг. 151 00:12:35,420 --> 00:12:38,604 Итгэл найдвараас үүдсэн бяцхан гэрэл 152 00:12:39,980 --> 00:12:45,194 харанхуйн бутлах их хүчтэй. 153 00:12:46,282 --> 00:12:48,583 Итгэл найдварыг бий болгоход нэг хүн ч хангалттай ба 154 00:12:49,238 --> 00:12:53,495 тэр хүн нь та ч байж болно. 155 00:12:53,519 --> 00:12:54,663 Ингээд өөр нэг "та", бас нэгэн "та" гарч ирсээр 156 00:12:54,687 --> 00:12:56,307 "бид" болон өргөжнө. 157 00:12:57,580 --> 00:13:01,890 Тэгэхээр итгэл найдваар "бид"-нээс эхэлдэг үү? 158 00:13:05,240 --> 00:13:08,676 Үгүй. 159 00:13:08,700 --> 00:13:13,940 "Та"-наас эхэлдэг: 160 00:13:15,220 --> 00:13:16,700 "Та" "Бид" болоход харин хувьсгал өрнөдөг. 161 00:13:17,980 --> 00:13:21,156 Ийнхүү миний өнөөдрийн хүргэх гуравдахь санаа бол 162 00:13:21,180 --> 00:13:23,356 хувьсгалийн тухай, хувьсгаль дах хүнлэг сэтгэлийн тухай. 163 00:13:23,380 --> 00:13:27,060 Хүнлэг сэтгэл, хүндлэл гэж юу юм бэ? 164 00:13:27,580 --> 00:13:31,980 Энэ бол ойр дотно болсон сэтгэл, жинхэнэ хайр. 165 00:13:32,540 --> 00:13:35,321 Бидний зүрхнээс ундран нүд, чих, гарт маань хүрдэг хайр. 166 00:13:35,345 --> 00:13:41,629 Хайр хүндлэлээр бид биенээ харж, 167 00:13:41,653 --> 00:13:47,396 хүүхэд хөгшчүүл, ирээдүйгээс айсан хүн гээд бусдыг сонсож буй. 168 00:13:47,420 --> 00:13:49,540 Хайр хүндлэлээр бид бохирдож, хордсон 169 00:13:50,740 --> 00:13:55,860 бидний гэр дэлхийн гаргаж буй чимээгүй чимээг сонсоно. 170 00:13:56,460 --> 00:13:58,580 Хайр хүндлэлээр бидэнд гар, зүрхээрээ бусдыг тэтгэж, 171 00:13:59,260 --> 00:14:01,420 тусламж хэрэгтэй нэгэнд тусладаг. 172 00:14:02,900 --> 00:14:07,286 Хайр хүндлэл бол хүүхдийн хэл, биенээ үгүйлдэг хүмүүсийн хэл. 173 00:14:08,111 --> 00:14:10,656 Хүүхэд аав ээжийнхээ тэврэлт, харц, энхрүүллээс 174 00:14:11,616 --> 00:14:16,956 тэднийг хайрлах сэтгэлийг сурдаг. 175 00:14:16,980 --> 00:14:22,900 Би аав ээжүүд хүүхэдтэй ярихдаа тэдэн шиг шулагнаж, 176 00:14:24,740 --> 00:14:27,036 адил загнахыг харах маш дуртай. 177 00:14:27,060 --> 00:14:31,860 Энхрийлэл, хүндлэл бол бие биентэйгээ ижил түвшинд очиж харилцах явдал. 178 00:14:33,340 --> 00:14:39,660 Бурхан бидэнтэй ижил болох гэж Есүс болон бууж ирсэн. 179 00:14:41,340 --> 00:14:46,740 Сайн Самари хүн ч адил энэ замналаар амьдарсан. 180 00:14:48,100 --> 00:14:54,620 Энэ бол Есүсийн алхсан мөр. 181 00:14:55,540 --> 00:14:58,140 Тэр өөрөө доош бууж, 182 00:14:59,260 --> 00:15:02,220 жинхэнэ бодит хайрыг мэдэрч 183 00:15:03,100 --> 00:15:04,250 хүний амьдралаар амьдарсан. 184 00:15:04,820 --> 00:15:07,356 Хайр энэрэл бол хамгийн хүчтэй, зоригтой хүмүүсийн 185 00:15:07,380 --> 00:15:10,060 сонгох замнал. 186 00:15:12,300 --> 00:15:15,756 Энэрэл, хүндлэл бол сул дорой чанар бус, сэтгэлийн хат. 187 00:15:15,780 --> 00:15:20,820 Энэ бол эв нэгдэлтэй, хүнлэг байх замналыг эхлэл. 188 00:15:22,980 --> 00:15:26,100 Хүн хэдий чадалтай, хүчтэй байна 189 00:15:27,100 --> 00:15:31,180 хэдий чинээ хүний үйлдэл олон хүний амьдралд нөлөөлнө, 190 00:15:32,900 --> 00:15:35,140 төдий чинээ тэр хүн даруу байх 191 00:15:36,020 --> 00:15:38,676 хариуцлага үүрдэг гэдгийг тодоор хэлмээр байна. 192 00:15:38,700 --> 00:15:42,660 Үгүй бол таны хүч, та хоёр биенээ сүйтгэнэ. 193 00:15:43,460 --> 00:15:46,420 "Хүч чадал бол хоосон гэдсэн дээр архи уухтай адил" 194 00:15:48,380 --> 00:15:54,980 гэдэг үг Аргентинд байдаг. 195 00:15:57,860 --> 00:16:00,083 Эхлээд таны толгой эргэнэ, согтоно, тэнцвэрээ алдаж эхлэнэ, 196 00:16:00,107 --> 00:16:04,894 эцэст нь эргэн тойрны хүмүүстээ балаг тарьна. 197 00:16:07,740 --> 00:16:14,260 Хүч чадлаа хүнлэг энэрэнгүй сэтгэлээр эрчлэхгүй бол ийм л болно. 198 00:16:14,900 --> 00:16:19,180 Харин хүч чадлаа хүндлэл хайртай хамтатгавал 199 00:16:20,380 --> 00:16:24,460 сайн сайхны хүч, элч болдог. 200 00:16:27,580 --> 00:16:31,500 Ирээдүйг улс төрчид, агуу удирдагчид, том компаниуд 201 00:16:32,292 --> 00:16:39,164 дангаараа атгадаггүй. 202 00:16:41,740 --> 00:16:46,740 Тэднээс маш их зүйл хамаардаг нь үнэн. 203 00:16:47,340 --> 00:16:50,820 Гэхдээ ирээдүй өөр нэгнийг өөртэйгээ ижил гэдгийг, 204 00:16:51,460 --> 00:16:54,236 "бид" гэх хамт олны нэг гэдгийг ойлгох хүмүүсийн гарт байдаг. 205 00:16:54,260 --> 00:16:59,076 Хүн хүнээр дутдаг. 206 00:16:59,100 --> 00:17:02,593 Иймд намайг мөн адил энэрэн хайралж, 207 00:17:03,086 --> 00:17:06,271 бид бүгдийн сайн сайхны төлөө 208 00:17:08,019 --> 00:17:10,220 надад заяагдсан үүргээ биелүүлэхэд минь туслана уу гэж гуйж байна. 209 00:17:11,019 --> 00:17:15,556 Бид бүхний төлөө. 210 00:17:16,153 --> 00:17:19,527 Баярлалаа.