WEBVTT 00:00:06.827 --> 00:00:10.949 1956 онд Москва хотод дипломат уулзалтын үеэр 00:00:10.949 --> 00:00:15.475 Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв Барууны эвслийн элчин сайдад 00:00:15.475 --> 00:00:17.468 "Мы вас похороним!" гэж хэлжээ. 00:00:17.468 --> 00:00:21.041 Түүний хэлмэрч Англиар 00:00:21.041 --> 00:00:23.483 "Та нарыг булшлах болно!" гэж орчуулав. 00:00:23.483 --> 00:00:26.535 Энэ мэдэгдэл нь Хүйтэн дайны бүрхэг байдалд байсан 00:00:26.535 --> 00:00:29.671 ЗХУ болон АНУ-ын харилцааг улам хурцатгаж, 00:00:29.671 --> 00:00:32.471 Барууны орнуудад том цохилт болсон юм. 00:00:32.471 --> 00:00:38.101 Үүнээс болж Зүүн, Барууны харилцаа бүтэн 10 жилээр ухарсан ч гэлцдэг. 00:00:38.101 --> 00:00:43.690 Үнэн хэрэг дээрээ Хрущёвын үгийг хэтэрхий үгчлэн орчуулсан байжээ. 00:00:43.690 --> 00:00:46.862 Агуулгын хувьд үгийнх нь заналхийллийг зөөлрүүлж 00:00:46.862 --> 00:00:49.771 Коммунизм нь Капитализмаас илүү даван гарна гэсэн утгаар 00:00:49.771 --> 00:00:53.371 "Та нарын булшлагдахыг харахын төлөө бид амьдарна" 00:00:53.371 --> 00:00:55.246 хэмээн буулгах ёстой байв. 00:00:55.255 --> 00:00:57.891 Хүргэх гэсэн санаа нь ойлгомжтой байсан хэдий ч, 00:00:57.891 --> 00:01:00.824 Хрущёвын илэрхий үгний нөлөө нь дэлхий дахинд 00:01:00.824 --> 00:01:05.973 цөмийн дайнд хүргэх хэмжээний аюул учруулж болзошгүй байсан юм. 00:01:05.973 --> 00:01:10.046 Тэгэхээр хэл соёлын ялгааны бэрхшээл байсаар байхад 00:01:10.046 --> 00:01:14.076 иймэрхүү асуудал яагаад байнга гардаггүй вэ? 00:01:14.076 --> 00:01:18.387 Хариулт нь хэлний саад бэрхшээлийг даван туулсан 00:01:18.387 --> 00:01:21.326 хэлмэрчдийн ур чадвар, хичээл зүтгэлд оршдог. 00:01:21.326 --> 00:01:25.270 Ихэнх түүхийн цаг үед хэлмэрчлэх үйлчилгээ нь ярилцагч 00:01:25.270 --> 00:01:30.441 болон хэлмэрчид ярилцах завсарлагатай ээлжилж явагддаг байв. 00:01:30.441 --> 00:01:33.069 Хожим нь радио технологи хөгжсөнөөр 00:01:33.069 --> 00:01:38.698 Дэлхийн II дайны дараагаар зэрэгцэн хэлмэрчлэх шинэ тогтолцоо бий болов. 00:01:38.698 --> 00:01:40.608 Үүний зэрэгцээ орчуулгын үед 00:01:40.608 --> 00:01:44.071 илтгэгч микрофоноор ярьж байхад 00:01:44.071 --> 00:01:46.822 хэлмэрч нь түүний үгийг шууд орчуулдаг. 00:01:46.822 --> 00:01:50.106 Сонсогчид хүссэн хэлээ завсарлахгүйгээр 00:01:50.106 --> 00:01:52.295 сонгох боломжтой. 00:01:52.295 --> 00:01:54.727 Өнгөц харахад төгс мэт харагдаж байвч, 00:01:54.727 --> 00:01:56.256 арын албанд 00:01:56.256 --> 00:01:58.480 хэлмэрчид санаа бүрийг зөв дамжуулахын тулд 00:01:58.480 --> 00:02:02.260 зогсолтгүй ажиллаж байдаг. 00:02:02.260 --> 00:02:04.068 Тиймээс энэ нь тийм ч амар ажил биш. 00:02:04.068 --> 00:02:09.578 Хос хэлтэй мэргэжилтэн хурлын хэлмэрч болохын тулд 00:02:09.578 --> 00:02:13.472 үгийн сангаа баяжуулж, шаардлагатай бол чадвараа дээшлүүлэх гэхэд л 00:02:13.472 --> 00:02:16.672 хоёр жилийн бэлтгэл шаардлагатай. 00:02:16.672 --> 00:02:20.930 Сонсонгоо ярих хүнд даалгаварт дасахын тулд 00:02:20.930 --> 00:02:22.603 оюутан илтгэгчийн хэлсэн үг бүрийг 00:02:22.603 --> 00:02:27.149 ярьсан хэлээр нь давтаж хэлдэг. 00:02:27.149 --> 00:02:30.616 Аажмаар хэлсэн зүйлийг 00:02:30.616 --> 00:02:33.646 найруулан өөрийн үгээр илэрхийлдэг. 00:02:33.646 --> 00:02:36.665 Үүний дараа хоёр дахь хэл рүүгээ хөрвүүлнэ. 00:02:36.665 --> 00:02:43.050 Ингэж дадлага хийхэд тархинд мэдээлэл дамжуулах шинэ мэдрэлийн зам үүсэж, 00:02:43.050 --> 00:02:46.325 байнга өгүүлбэрийг өөрөөр хэлэх нь аажмаар зуршил болдог. 00:02:46.325 --> 00:02:49.167 Их хичээл зүтгэл, цагийн эрхэнд хэлмэрч нь 00:02:49.167 --> 00:02:53.981 ярианы хурд, хэцүү нэр томьёо, хэлний олон янзын аялга зэрэг 00:02:53.981 --> 00:02:56.382 асуудлуудыг зохицуулах аргыг 00:02:56.382 --> 00:02:59.286 олж мэргэшиж байдаг. 00:02:59.286 --> 00:03:02.511 Урт нэрийг богиносгож товчлох, 00:03:02.511 --> 00:03:05.074 нарийн мэргэжлийн үгийг ерөнхий болгох, 00:03:05.074 --> 00:03:08.446 үзүүлэн материал ашиглах гэх зэрэг арга ашигладаг. 00:03:08.446 --> 00:03:11.395 Хамгийн оновчтой үгээ бодох зуураа 00:03:11.395 --> 00:03:14.670 зарим нэг үг хэллэгийг эх хэлээр нь үлдээх ч үе бий. 00:03:14.670 --> 00:03:19.388 Хэлмэрчид сандарсан үедээ итгэл дүүрэн харагдахдаа ч гарамгай. 00:03:19.388 --> 00:03:23.754 Хэн юу хэлэх, илтгэгч хэр тодорхой ярихыг 00:03:23.754 --> 00:03:26.666 тэд хянах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй. 00:03:26.666 --> 00:03:29.322 Тэдэнд ямар ч даалгавар ирэхэд хэзээд бэлэн байдаг. 00:03:29.322 --> 00:03:32.109 Мөн тэд ихэвчлэн мянга мянган хүний өмнө 00:03:32.109 --> 00:03:34.222 НҮБ-ын Ерөнхий Ассамблей гэх мэт 00:03:34.222 --> 00:03:36.881 сүрдэм орчин нөхцөлд ажилладаг. 00:03:36.881 --> 00:03:38.572 Сэтгэл хөдлөлөө хянахын тулд 00:03:38.572 --> 00:03:40.924 үгсийн тайлбарыг түрүүлэн бэлтгэж, 00:03:40.924 --> 00:03:43.166 яригдах хам сэдвийн тухай судалгаа хийн 00:03:43.166 --> 00:03:45.904 тухайн сэдвээр өмнө нь ярьж байсан илтгэлүүдийг шалган 00:03:45.904 --> 00:03:48.474 даалгавраа тун анхааралтай бэлддэг. 00:03:48.474 --> 00:03:51.417 Эцэст нь хэлмэрчид хосоороо ажилладаг. 00:03:51.417 --> 00:03:55.940 Нэг нь ярьсныг шууд орчуулж байх зуур 00:03:55.940 --> 00:03:58.973 нөгөө хамтрагч нь бичиг баримтыг байршуулах, 00:03:58.973 --> 00:04:00.440 үг харах, 00:04:00.440 --> 00:04:03.163 холбоотой мэдээлэл олж өгөхөд тусалдаг. 00:04:03.163 --> 00:04:07.263 Зэрэгцэн хэлмэрчлэх нь асар их анхаарал шаарддаг тул 00:04:07.263 --> 00:04:10.665 30 минут тутамд хэлмэрчид байраа сольдог. 00:04:10.665 --> 00:04:14.769 Чадварлаг багийн ажиллагаа нь амжилтын үндэс юм. 00:04:14.769 --> 00:04:17.459 Хэл гэдэг нарийн төвөгтэй зүйл. 00:04:17.459 --> 00:04:22.041 Орчуулгын дунд онолын эсвэл нарийн санааг орхигдуулбал 00:04:22.041 --> 00:04:24.571 үр дүн нь маш аюултай байна. 00:04:24.571 --> 00:04:31.105 Маргарет Атвүүдийн "Алдаатай хэлнээс дайн үүсдэг" хэмээх алдарт ишлэл бий. 00:04:31.105 --> 00:04:34.643 Хурлын хэлмэрчид түүнийг сайн ухамсарладаг бөгөөд 00:04:34.643 --> 00:04:39.046 дайн гаргахгүйн тулд арын албанд хичээнгүйлэн ажилладаг юм.