1 00:00:06,827 --> 00:00:10,949 1956 онд Москва хотод дипломат уулзалтын үеэр 2 00:00:10,949 --> 00:00:15,475 Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв Барууны эвслийн элчин сайдад 3 00:00:15,475 --> 00:00:17,468 "Мы вас похороним!" гэж хэлжээ. 4 00:00:17,468 --> 00:00:21,041 Түүний хэлмэрч Англиар 5 00:00:21,041 --> 00:00:23,483 "Та нарыг булшлах болно!" гэж орчуулав. 6 00:00:23,483 --> 00:00:26,535 Энэ мэдэгдэл нь Хүйтэн дайны бүрхэг байдалд байсан 7 00:00:26,535 --> 00:00:29,671 ЗХУ болон АНУ-ын харилцааг улам хурцатгаж, 8 00:00:29,671 --> 00:00:32,471 Барууны орнуудад том цохилт болсон юм. 9 00:00:32,471 --> 00:00:38,101 Үүнээс болж Зүүн, Барууны харилцаа бүтэн 10 жилээр ухарсан ч гэлцдэг. 10 00:00:38,101 --> 00:00:43,690 Үнэн хэрэг дээрээ Хрущёвын үгийг хэтэрхий үгчлэн орчуулсан байжээ. 11 00:00:43,690 --> 00:00:46,862 Агуулгын хувьд үгийнх нь заналхийллийг зөөлрүүлж 12 00:00:46,862 --> 00:00:49,771 Коммунизм нь Капитализмаас илүү даван гарна гэсэн утгаар 13 00:00:49,771 --> 00:00:53,371 "Та нарын булшлагдахыг харахын төлөө бид амьдарна" 14 00:00:53,371 --> 00:00:55,246 хэмээн буулгах ёстой байв. 15 00:00:55,255 --> 00:00:57,891 Хүргэх гэсэн санаа нь ойлгомжтой байсан хэдий ч, 16 00:00:57,891 --> 00:01:00,824 Хрущёвын илэрхий үгний нөлөө нь дэлхий дахинд 17 00:01:00,824 --> 00:01:05,973 цөмийн дайнд хүргэх хэмжээний аюул учруулж болзошгүй байсан юм. 18 00:01:05,973 --> 00:01:10,046 Тэгэхээр хэл соёлын ялгааны бэрхшээл байсаар байхад 19 00:01:10,046 --> 00:01:14,076 иймэрхүү асуудал яагаад байнга гардаггүй вэ? 20 00:01:14,076 --> 00:01:18,387 Хариулт нь хэлний саад бэрхшээлийг даван туулсан 21 00:01:18,387 --> 00:01:21,326 хэлмэрчдийн ур чадвар, хичээл зүтгэлд оршдог. 22 00:01:21,326 --> 00:01:25,270 Ихэнх түүхийн цаг үед хэлмэрчлэх үйлчилгээ нь ярилцагч 23 00:01:25,270 --> 00:01:30,441 болон хэлмэрчид ярилцах завсарлагатай ээлжилж явагддаг байв. 24 00:01:30,441 --> 00:01:33,069 Хожим нь радио технологи хөгжсөнөөр 25 00:01:33,069 --> 00:01:38,698 Дэлхийн II дайны дараагаар зэрэгцэн хэлмэрчлэх шинэ тогтолцоо бий болов. 26 00:01:38,698 --> 00:01:40,608 Үүний зэрэгцээ орчуулгын үед 27 00:01:40,608 --> 00:01:44,071 илтгэгч микрофоноор ярьж байхад 28 00:01:44,071 --> 00:01:46,822 хэлмэрч нь түүний үгийг шууд орчуулдаг. 29 00:01:46,822 --> 00:01:50,106 Сонсогчид хүссэн хэлээ завсарлахгүйгээр 30 00:01:50,106 --> 00:01:52,295 сонгох боломжтой. 31 00:01:52,295 --> 00:01:54,727 Өнгөц харахад төгс мэт харагдаж байвч, 32 00:01:54,727 --> 00:01:56,256 арын албанд 33 00:01:56,256 --> 00:01:58,480 хэлмэрчид санаа бүрийг зөв дамжуулахын тулд 34 00:01:58,480 --> 00:02:02,260 зогсолтгүй ажиллаж байдаг. 35 00:02:02,260 --> 00:02:04,068 Тиймээс энэ нь тийм ч амар ажил биш. 36 00:02:04,068 --> 00:02:09,578 Хос хэлтэй мэргэжилтэн хурлын хэлмэрч болохын тулд 37 00:02:09,578 --> 00:02:13,472 үгийн сангаа баяжуулж, шаардлагатай бол чадвараа дээшлүүлэх гэхэд л 38 00:02:13,472 --> 00:02:16,672 хоёр жилийн бэлтгэл шаардлагатай. 39 00:02:16,672 --> 00:02:20,930 Сонсонгоо ярих хүнд даалгаварт дасахын тулд 40 00:02:20,930 --> 00:02:22,603 оюутан илтгэгчийн хэлсэн үг бүрийг 41 00:02:22,603 --> 00:02:27,149 ярьсан хэлээр нь давтаж хэлдэг. 42 00:02:27,149 --> 00:02:30,616 Аажмаар хэлсэн зүйлийг 43 00:02:30,616 --> 00:02:33,646 найруулан өөрийн үгээр илэрхийлдэг. 44 00:02:33,646 --> 00:02:36,665 Үүний дараа хоёр дахь хэл рүүгээ хөрвүүлнэ. 45 00:02:36,665 --> 00:02:43,050 Ингэж дадлага хийхэд тархинд мэдээлэл дамжуулах шинэ мэдрэлийн зам үүсэж, 46 00:02:43,050 --> 00:02:46,325 байнга өгүүлбэрийг өөрөөр хэлэх нь аажмаар зуршил болдог. 47 00:02:46,325 --> 00:02:49,167 Их хичээл зүтгэл, цагийн эрхэнд хэлмэрч нь 48 00:02:49,167 --> 00:02:53,981 ярианы хурд, хэцүү нэр томьёо, хэлний олон янзын аялга зэрэг 49 00:02:53,981 --> 00:02:56,382 асуудлуудыг зохицуулах аргыг 50 00:02:56,382 --> 00:02:59,286 олж мэргэшиж байдаг. 51 00:02:59,286 --> 00:03:02,511 Урт нэрийг богиносгож товчлох, 52 00:03:02,511 --> 00:03:05,074 нарийн мэргэжлийн үгийг ерөнхий болгох, 53 00:03:05,074 --> 00:03:08,446 үзүүлэн материал ашиглах гэх зэрэг арга ашигладаг. 54 00:03:08,446 --> 00:03:11,395 Хамгийн оновчтой үгээ бодох зуураа 55 00:03:11,395 --> 00:03:14,670 зарим нэг үг хэллэгийг эх хэлээр нь үлдээх ч үе бий. 56 00:03:14,670 --> 00:03:19,388 Хэлмэрчид сандарсан үедээ итгэл дүүрэн харагдахдаа ч гарамгай. 57 00:03:19,388 --> 00:03:23,754 Хэн юу хэлэх, илтгэгч хэр тодорхой ярихыг 58 00:03:23,754 --> 00:03:26,666 тэд хянах боломжгүй гэдгийг санах хэрэгтэй. 59 00:03:26,666 --> 00:03:29,322 Тэдэнд ямар ч даалгавар ирэхэд хэзээд бэлэн байдаг. 60 00:03:29,322 --> 00:03:32,109 Мөн тэд ихэвчлэн мянга мянган хүний өмнө 61 00:03:32,109 --> 00:03:34,222 НҮБ-ын Ерөнхий Ассамблей гэх мэт 62 00:03:34,222 --> 00:03:36,881 сүрдэм орчин нөхцөлд ажилладаг. 63 00:03:36,881 --> 00:03:38,572 Сэтгэл хөдлөлөө хянахын тулд 64 00:03:38,572 --> 00:03:40,924 үгсийн тайлбарыг түрүүлэн бэлтгэж, 65 00:03:40,924 --> 00:03:43,166 яригдах хам сэдвийн тухай судалгаа хийн 66 00:03:43,166 --> 00:03:45,904 тухайн сэдвээр өмнө нь ярьж байсан илтгэлүүдийг шалган 67 00:03:45,904 --> 00:03:48,474 даалгавраа тун анхааралтай бэлддэг. 68 00:03:48,474 --> 00:03:51,417 Эцэст нь хэлмэрчид хосоороо ажилладаг. 69 00:03:51,417 --> 00:03:55,940 Нэг нь ярьсныг шууд орчуулж байх зуур 70 00:03:55,940 --> 00:03:58,973 нөгөө хамтрагч нь бичиг баримтыг байршуулах, 71 00:03:58,973 --> 00:04:00,440 үг харах, 72 00:04:00,440 --> 00:04:03,163 холбоотой мэдээлэл олж өгөхөд тусалдаг. 73 00:04:03,163 --> 00:04:07,263 Зэрэгцэн хэлмэрчлэх нь асар их анхаарал шаарддаг тул 74 00:04:07,263 --> 00:04:10,665 30 минут тутамд хэлмэрчид байраа сольдог. 75 00:04:10,665 --> 00:04:14,769 Чадварлаг багийн ажиллагаа нь амжилтын үндэс юм. 76 00:04:14,769 --> 00:04:17,459 Хэл гэдэг нарийн төвөгтэй зүйл. 77 00:04:17,459 --> 00:04:22,041 Орчуулгын дунд онолын эсвэл нарийн санааг орхигдуулбал 78 00:04:22,041 --> 00:04:24,571 үр дүн нь маш аюултай байна. 79 00:04:24,571 --> 00:04:31,105 Маргарет Атвүүдийн "Алдаатай хэлнээс дайн үүсдэг" хэмээх алдарт ишлэл бий. 80 00:04:31,105 --> 00:04:34,643 Хурлын хэлмэрчид түүнийг сайн ухамсарладаг бөгөөд 81 00:04:34,643 --> 00:04:39,046 дайн гаргахгүйн тулд арын албанд хичээнгүйлэн ажилладаг юм.