0:00:06.827,0:00:10.949 1956 онд Москва хотод[br]дипломат уулзалтын үеэр 0:00:10.949,0:00:15.475 Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв[br]Барууны эвслийн элчин сайдад 0:00:15.475,0:00:17.468 "Мы вас похороним!" гэж хэлжээ. 0:00:17.468,0:00:21.041 Түүний хэлмэрч Англиар 0:00:21.041,0:00:23.483 "Та нарыг булшлах болно!" гэж орчуулав. 0:00:23.483,0:00:26.535 Энэ мэдэгдэл нь Хүйтэн дайны [br]бүрхэг байдалд байсан [br] 0:00:26.535,0:00:29.671 ЗХУ болон АНУ-ын харилцааг улам хурцатгаж, 0:00:29.671,0:00:32.471 Барууны орнуудад том цохилт болсон юм. 0:00:32.471,0:00:38.101 Үүнээс болж Зүүн, Барууны харилцаа[br]бүтэн 10 жилээр ухарсан ч гэлцдэг. 0:00:38.101,0:00:43.690 Үнэн хэрэг дээрээ Хрущёвын үгийг хэтэрхий[br]үгчлэн орчуулсан байжээ. 0:00:43.690,0:00:46.862 Агуулгын хувьд үгийнх нь[br]заналхийллийг зөөлрүүлж 0:00:46.862,0:00:49.771 Коммунизм нь Капитализмаас илүү[br]даван гарна гэсэн утгаар 0:00:49.771,0:00:53.371 "Та нарын булшлагдахыг[br]харахын төлөө бид амьдарна" 0:00:53.371,0:00:55.246 хэмээн буулгах ёстой байв. 0:00:55.255,0:00:57.891 Хүргэх гэсэн санаа нь ойлгомжтой [br]байсан хэдий ч, 0:00:57.891,0:01:00.824 Хрущёвын илэрхий үгний нөлөө нь [br]дэлхий дахинд 0:01:00.824,0:01:05.973 цөмийн дайнд хүргэх хэмжээний аюул[br]учруулж болзошгүй байсан юм. 0:01:05.973,0:01:10.046 Тэгэхээр хэл соёлын ялгааны [br]бэрхшээл байсаар байхад 0:01:10.046,0:01:14.076 иймэрхүү асуудал яагаад[br]байнга гардаггүй вэ? 0:01:14.076,0:01:18.387 Хариулт нь хэлний саад бэрхшээлийг [br]даван туулсан 0:01:18.387,0:01:21.326 хэлмэрчдийн ур чадвар,[br]хичээл зүтгэлд оршдог. 0:01:21.326,0:01:25.270 Ихэнх түүхийн цаг үед хэлмэрчлэх[br]үйлчилгээ нь ярилцагч 0:01:25.270,0:01:30.441 болон хэлмэрчид ярилцах завсарлагатай[br]ээлжилж явагддаг байв. 0:01:30.441,0:01:33.069 Хожим нь радио технологи хөгжсөнөөр 0:01:33.069,0:01:38.698 Дэлхийн II дайны дараагаар зэрэгцэн [br]хэлмэрчлэх шинэ тогтолцоо бий болов. 0:01:38.698,0:01:40.608 Үүний зэрэгцээ орчуулгын үед 0:01:40.608,0:01:44.071 илтгэгч микрофоноор ярьж байхад [br] 0:01:44.071,0:01:46.822 хэлмэрч нь түүний үгийг шууд орчуулдаг. 0:01:46.822,0:01:50.106 Сонсогчид хүссэн хэлээ завсарлахгүйгээр 0:01:50.106,0:01:52.295 сонгох боломжтой. 0:01:52.295,0:01:54.727 Өнгөц харахад төгс мэт харагдаж байвч, 0:01:54.727,0:01:56.256 арын албанд 0:01:56.256,0:01:58.480 хэлмэрчид санаа бүрийг зөв [br]дамжуулахын тулд 0:01:58.480,0:02:02.260 зогсолтгүй ажиллаж байдаг. 0:02:02.260,0:02:04.068 Тиймээс энэ нь тийм ч амар ажил биш. 0:02:04.068,0:02:09.578 Хос хэлтэй мэргэжилтэн хурлын [br]хэлмэрч болохын тулд 0:02:09.578,0:02:13.472 үгийн сангаа баяжуулж, шаардлагатай бол [br]чадвараа дээшлүүлэх гэхэд л 0:02:13.472,0:02:16.672 хоёр жилийн бэлтгэл шаардлагатай. 0:02:16.672,0:02:20.930 Сонсонгоо ярих хүнд даалгаварт[br]дасахын тулд[br] 0:02:20.930,0:02:22.603 оюутан илтгэгчийн[br]хэлсэн үг бүрийг 0:02:22.603,0:02:27.149 ярьсан хэлээр нь давтаж хэлдэг. 0:02:27.149,0:02:30.616 Аажмаар хэлсэн зүйлийг 0:02:30.616,0:02:33.646 найруулан өөрийн үгээр илэрхийлдэг. 0:02:33.646,0:02:36.665 Үүний дараа хоёр дахь[br]хэл рүүгээ хөрвүүлнэ. 0:02:36.665,0:02:43.050 Ингэж дадлага хийхэд тархинд мэдээлэл[br]дамжуулах шинэ мэдрэлийн зам үүсэж, 0:02:43.050,0:02:46.325 байнга өгүүлбэрийг өөрөөр хэлэх нь[br]аажмаар зуршил болдог. 0:02:46.325,0:02:49.167 Их хичээл зүтгэл, цагийн эрхэнд [br]хэлмэрч нь 0:02:49.167,0:02:53.981 ярианы хурд, хэцүү нэр томьёо, [br]хэлний олон янзын аялга зэрэг 0:02:53.981,0:02:56.382 асуудлуудыг зохицуулах аргыг 0:02:56.382,0:02:59.286 олж мэргэшиж байдаг. 0:02:59.286,0:03:02.511 Урт нэрийг богиносгож товчлох, 0:03:02.511,0:03:05.074 нарийн мэргэжлийн үгийг ерөнхий болгох, 0:03:05.074,0:03:08.446 үзүүлэн материал ашиглах гэх зэрэг [br]арга ашигладаг. 0:03:08.446,0:03:11.395 Хамгийн оновчтой үгээ бодох зуураа 0:03:11.395,0:03:14.670 зарим нэг үг хэллэгийг эх хэлээр нь[br]үлдээх ч үе бий. 0:03:14.670,0:03:19.388 Хэлмэрчид сандарсан үедээ[br]итгэл дүүрэн харагдахдаа ч гарамгай. 0:03:19.388,0:03:23.754 Хэн юу хэлэх, илтгэгч хэр тодорхой ярихыг 0:03:23.754,0:03:26.666 тэд хянах боломжгүй гэдгийг[br]санах хэрэгтэй. 0:03:26.666,0:03:29.322 Тэдэнд ямар ч даалгавар ирэхэд[br]хэзээд бэлэн байдаг. 0:03:29.322,0:03:32.109 Мөн тэд ихэвчлэн[br]мянга мянган хүний өмнө 0:03:32.109,0:03:34.222 НҮБ-ын Ерөнхий Ассамблей гэх мэт 0:03:34.222,0:03:36.881 сүрдэм орчин нөхцөлд ажилладаг. 0:03:36.881,0:03:38.572 Сэтгэл хөдлөлөө хянахын тулд 0:03:38.572,0:03:40.924 үгсийн тайлбарыг түрүүлэн бэлтгэж, 0:03:40.924,0:03:43.166 яригдах хам сэдвийн тухай судалгаа хийн 0:03:43.166,0:03:45.904 тухайн сэдвээр өмнө нь ярьж байсан [br]илтгэлүүдийг шалган 0:03:45.904,0:03:48.474 даалгавраа тун анхааралтай бэлддэг. 0:03:48.474,0:03:51.417 Эцэст нь хэлмэрчид хосоороо ажилладаг. 0:03:51.417,0:03:55.940 Нэг нь ярьсныг шууд орчуулж байх зуур 0:03:55.940,0:03:58.973 нөгөө хамтрагч нь бичиг баримтыг[br]байршуулах, 0:03:58.973,0:04:00.440 үг харах, 0:04:00.440,0:04:03.163 холбоотой мэдээлэл олж өгөхөд тусалдаг. 0:04:03.163,0:04:07.263 Зэрэгцэн хэлмэрчлэх нь асар их анхаарал [br]шаарддаг тул 0:04:07.263,0:04:10.665 30 минут тутамд хэлмэрчид байраа сольдог. 0:04:10.665,0:04:14.769 Чадварлаг багийн ажиллагаа нь [br]амжилтын үндэс юм. 0:04:14.769,0:04:17.459 Хэл гэдэг нарийн төвөгтэй зүйл. 0:04:17.459,0:04:22.041 Орчуулгын дунд онолын эсвэл нарийн санааг [br]орхигдуулбал 0:04:22.041,0:04:24.571 үр дүн нь маш аюултай байна. 0:04:24.571,0:04:31.105 Маргарет Атвүүдийн "Алдаатай хэлнээс дайн [br]үүсдэг" хэмээх алдарт ишлэл бий. 0:04:31.105,0:04:34.643 Хурлын хэлмэрчид түүнийг [br]сайн ухамсарладаг бөгөөд 0:04:34.643,0:04:39.046 дайн гаргахгүйн тулд арын албанд [br]хичээнгүйлэн ажилладаг юм.