АНУ-д байгаа 10000 дэвсгэрт тутмын нэг нь хуурамч гэсэн тооцоо бий. Их тоо мэт сонсогдохгүй ч энэ нь хэдэн сая доллартай тэнцэнэ. Хуурамч дэвсгэрт нь олон асуудлыг бий болгодог бөгөөд чиний 20$-г завшихаас эхлээд ЭЗ-ийг ч ганхуулах боломжтой. Гэхдээ бүү санаа зов. Та хуурамч тэмдэгтийг илрүүлж чадна. Танд энгийн хэдэн багаж, багахан хими л хэрэг болно. Нэгдүгээрт, хуурамч дэвсгэртийг таних үзэг. Тодруулагч бал шиг харагдах ч потассиум болон энгийн иодтой шингэн агуулсан байдаг. Энэ нь цардуулыг харуулах бөгөөд энгийн хэвлэгчийн цаасыг хатууруулахад ашиглагддаг ба жинхэнэ дэвсгэрт дээр огт байдаггүй. Учир нь жинхэнэ дэвсгэрт нь хөвөн болон даавуугаар хийгддэг бөгөөд нарийн улаан, хөх утсаар сүлжсэн байдаг. Энэ материал нь өндөр хамгаалалт бүхий нэг л компанид хийгддэг бөгөөд Крэйн энд Компани гэдэг нэртэй, тэд Хувьсгалт дайнаас одоог хүртэл мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байна. Хуурамч дэвсгэр дээрх цардуул хоёр молекулаас бүтдэг нь амилопектин болон амилоз юм. Хуурамч эсэхийг нь амилозоос танина. Энэ нь хүчил төрөгчийн атомоор холбогдсон сахарын молекулийн хэлхээ бөгөөд ДНХ шиг мушгиа бүтэцтэй. Иод нь энэхүү цагаригыг шахсанаар шинэ бодис үүсгэн цаасан дээр хар мөр гаргадаг. Харин цардуул байхгүй үед химийн урвал гарахгүй бөгөөд тод шар өнгөтэй харагдана. Хуурамч дэвсгэрт нь цардуултай цаасан дээр хэвлэгдээгүй бол иодын уусмал үүнийг илрүүлж чадахгүй. Иймээс 1996 оноос хойш хэвлэгдсэн Америк тэмдэгтүүд хуурамчаар үйлдэгдэхээс хамгаалах өөр нэг химийн арга нэмсэн нь хэт ягаан туяанд гэрэлтдэг тууз юм. Энэ нь неон гэрэлтэй үдэшлэг болон онгоцны буудлын шалгалтынхтай ижил. Полиэфир тууз нь харагдахгүй бэхтэй бөгөөд энэ нь нэг милиметрийн өргөнтэй, дэвсгэртээсээ хамаараад өөр өөр газар байрлана. Байгалийн гэрэлд харвал АНУ гэсэн үг байгааг харж болно. Гэхдээ ХЯТ гэрэлд энэ туузнууд нь тод гэрэлтэнэ. Эдгээр молекул нь тодорхой энерги шингээснээрээ илүү тодрог ХЯТ гэрэлд маш сайн харагддаг. Эдгээр молекул нь эргээд хэвийн байдалдаа орохдоо, дулааны энерги бага зэрэг алдах ба үлдсэнийг нь гэрэл болгож цацруулдаг. Энерги нь долгионы урттай холбоотой ба энэ урт долгион нь илүү бага энергитэй гэсэн үг. Иймд бага энергийн гэрэл нь харагдах хэмжээсийн илүү урт долгион болж бидэнд өмнө нь харагдахгүй байсан зүйлс харагдаж эхэлдэг. Хэрэв гэрэлтсэн тууз сүүлийн үеийн дэвсгэрт дээр харагдахгүй бол хуурамч мөнгө гэсэн үг. Хуурамч мөнгө хийдэг мэргэжилтэнтэй таараагүй л бол эдгээр энгийн аргууд нь хангалттай. Дэвсгэрт дээрх хөрөг нь илүү бодитой хавтгай биш, дардасны шүд нь жигд, бэхэн хүрээ нь эвдрээгүй, мөн серийн дугаар хоорондын зай яг тэнцүү хэмжээтэйг нь шалгаарай. Дараагийн удаа сэжигтэй дэвсгэрттэй таарвал, сайн нягтлан харж, иодын уусмалаар шалгаж эсвэл үдэшлэг рүү авж очоорой. Хуурамч мөнгө илрүүлэх ч юм билүү.