Та юуны орд вэ? Барууны одон орон судлалд орд нь таны төрсөн өдөр календарын хаана байгаагаар тодорхойлогддог. Харин Хятад зурхай болох Шенгшаод орд нь таны "шушиан" буюу төрсөн жилд харгалзах амьтан болно. Эдгээр амьтад хэрхэн оноогдсон талаар олон домог байдаг ч хамгийн их түгээмэл нь Их уралдааны домог юм. Домогт өгүүлсэнээр Юү Ди буюу Диваажингийн хаан нь цаг хугацааг хэмжих арга олохоор уралдаан зохиожээ. Голыг гаталсан эхний арван хоёр амьтан барианд ирсэн дарааллаараа зурхайд залрах болсон байна. Хулгана ургах нарнаар босон түрүүлж гараад, гол руу явах замдаа морь, бар, үхэртэй таарчээ. Хулгана жижигхэн бөгөөд сайн сэлж чаддаггүй тул том биетэй амьтдаас туслаж хүсэв. Бар болон морь зөвшөөрөөгүй ч сайхан сэтгэлт үхэр хулганыг гол гаргаж өгөх болжээ. Ингээд голын нөгөө эрэгт хүрэхийн өмнөхөн хулгана үхрийн толгойноос үсэрч буугаад нэгт оржээ. Үхэр хоёрт орж, бар удаалсан байна. Голын урсгал сөрөхөд хэтэрхий жижигхэн туулай чулуу, мод дамжин үсэрсээр дөрөвт оржээ. Дараа нь луу шууд нисэн ирж болох байсан ч замдаа таарсан амьтдад тусалсаар удаалсан байна. Түүний араас голыг туулсаар морь иржээ. Гэтэл яг гатлах гэж байхад нь могой хажуугаар нь мөлхөн гарч цочсон морь арагш ухран могойг зургаад оруулав. Эзэн хаан гол руу хартал салан дээр хонь, мич, тахиа гурав хогийн ургамал дунд түлхэн явж байгааг харав. Ингээд голоо гаталж дуусаад найм дугаар байрыг хоньд хамгийн эвтэй найртай байснаар өгч, мич, тахиа удаах байруудыг авлаа. Дараа нь нохой эрэг рүү тэмүүлсээр гарч ирлээ. Нохой сайн сэлдэг хэдий ч усанд наадаж тоглосоор арван нэгдүгээр байранд оржээ. Сүүлийн байранд өлсөж ядраад, идэж, унтаж явсаар ирсэн гахай барианд баацганан орж иржээ. Ингээд жил бүр эдгээр амьтдын нэгээр нэрлэгдэх болж, 60 жил тутамд эргэх мөчлөгтэй болжээ. Яагаад 12 биш 60 гэж? Уламжлалт Хятадын календар нь хоёр давхцдаг системээс бүтдэг. Орд болсон амьтдыг 12 Дэлхийн Салаа буюу "шиэрдижи" гэж нэрлэдэг. Нөгөө систем болох Диваажингийн 10 хэлхээ буюу "шитианган" нь 5 сонгодог махбодь болох төмөр буюу "жин", мод буюу "му", ус буюу "шүй", гал буюу "хуо", шороо буюу "ту"-гаас бүтнэ. Махбодь бүр арга, билэгт оноогдох бөгөөд энэ нь 10 жилийн мөчлөгийг бий болгодог. Дэлхийн Салааны 12 жилийн амьтад нь таван махбодид хуваагдан үүнээс гадна арга, билэг нэмэгдсэнээр 60 өөр хослол бий болгож нэг жаран буюу "ганжи"-ийг бүтээдэг. Тэгэхээр 1980 онд төрсөн нэгэн билэг төмөр бичэн жилд төрж 2007 онд төрсөн хүн аргын гал гахай жилд төрсөн гэсэн үг юм. Нэмж дурдахад, танд мөн төрсөн сараас шалтгаалах доторхи амьтан, төрсөн өдрөөс шалтгаалах жинхэнэ амьтан, төрсөн цагаас шалтгаалах нууц амьтантай байдаг. Хэдий "Их уралдаан"-ы үр дүнд Хятад зурхайн амьтад залагдсан ч энэ систем нь Ази тивд тархахдаа улс бүр өөрийн соёлд нийцүүлэн өөрчилсөн байна. Виетнам зурхайг үзвэл та туулай биш муур жилтэй харин Тайландад байвал, Нага хэмээх домгийн могой лууг орлох жишээтэй. Тэгэхээр таны талаарх зурхайд итгэдэг эсэх нь үүнийг үүсгэсэн соёлын талаар их зүйл харуулж банйа.