Үүрийн 4 цаг болж байна.
8 цагийн дараа чухал шалгалт бас
төгөлдөр хуурын тоглолттой.
Хэдэн хоногийн турш давтаж бэлдсэн хэрнээ
алинд нь ч бэлэн биш байдаг.
Тэгвэл одоо юу хийх вэ?
Дахиад 1 аяга кофе уугаад
хэдэн цаг толгойгоо гашилган сууж болно.
Итгэнэ үү байна уу өөрөө мэд,
номоо хаагаад, хөгжмөө цааш тавиад
унтсан нь дээр байж магадгүй.
Бид амьдралынхаа 1/3-г унтаж өнгөрүүлдэг.
Гэвч гайхалтай нь бид үүнд
маш бага анхаарал хандуулдаг .
Энэ үл тоомсорлол нь томоохон
буруу ойлголтын үр дүн юм.
Нойрсох үе бол алдсан цаг биш.
Эсвэл бүх чухал ажил дууссаны дараа
амрах арга биш.
Харин энэ бол нэн чухал үйл явц.
Чухал тогтолцоог зохицуулж, тэнцвэржүүлж,
амьсгалд нөлөөлж,
цусны эргэлтээс эхлэн өсөлт, дархлааны
хариуг зохицуулж байдаг үе юм.
Гайхалтай. Гэхдээ шалгалтынхаа дараа
үүнд санаа тавьж болно. Тийм үү?
Яг ч тийм биш.
Нойр нь тархинд ч гэсэн чухал.
Нойрсож эхлэхэд цусны эргэлтын 1/5 нь
тархи руу дамжуулагддаг.
Унтаж байхад тархинд болж буй зүйл нь
бидний ой тогтоолтонд маш чухал
боловсруулалтын эрчимтэй үе юм.
Өнгөц харахад, бидний юмсыг санах чадвар
тийм ч биширмээр санагддаггүй.
19-р зууны сэтгэл судлаач
Херман Эббингаус
бид шинэ мэдээллийн 40%-г
эхний 20 минутанд мартдаг буюу
марталтын муруй гэх
үзэгдлийг танилцуулсан.
Гэхдээ энэхүү үзэгдлээс сэргийлэхэд
ой тогтоолтын нэгдэл буюу
мэдээлэл богино хугацааны ой тогтоолтоос
урт хугацааных руу шилжих явц тус болдог.
Энэ нэгдэл нь тархины томоохон хэсэг болох
гипокампусын тусламжтайгаар явагддаг.
Урт хугацааны нэгдэлд
үүний гүйцэтгэх үүргийг
1950-аад онд Бренда Милнер
Х.М гэх өвчтөн дээр хийсэн
судалгаандаа үзүүлсэн.
Х.М-н гипокампусыг авсаны дараа
түүний богино хугацааны ой нь гэмтсэн ч
давталтаар дамжуулан биеийн хүчний
ажлыг сурч чадаж байсан.
Гипокампусыг нь авсанаас болж
түүний урт хугацааны ой
үүсгэх чадвар нь мөн гэмтсэн.
Энэ туршилт юуг харуулж байна вэ гэвэл
шалгалтанд хэрэгтэй зарчим,
тоо баримтыг цээжлэх зэрэг
урт хугацааны ой тогтоолтонд
гипокампус нь онцгой үүрэг гүйцэтгэдэг.
Харин тоглолтонд эзэмших хэрэгтэй
хурууны хөдөлгөөнийг цээжлэх
буюу үйлдлийн ой тогтоолтонд
тийм ч их нөлөөгүй.
Милнерийн ололт болон
Эрик Канделийн 90-ээд онд хийсэн ажлууд
энэхүү нэгдэл хэрхэн явагддаг талаарх
өнөөгийн ойлголтыг бидэнд өгсөн.
Мэдрэхүйн мэдээлэл нь эхлээд хөрвүүлэгдэн,
богино хугацааны ой тогтоолтын
мэдрэлийн эсэд түр хадгалагддаг.
Тэндээсээ гипокампусд очно.
Тэр нь тархины гадрын эсийг
бэхжүүлж, сайжруулдаг хэсэг юм.
Мэдрэлийн уян хатан байдлын ачаар
шинэ синапс холбоос үүсч,
мэдрэлийн эсүүдийг холбож,
мэдээлэл урт хугацааны ойд
хадгалагддаг хэсэг болох
мэдрэлийн системийг бэхжүүлж байдаг.
Тэгвэл яагаад бид зарим зүйлсийг санаад
бусдыг нь санадаггүй вэ?
Ой тогтоолтын үр ашигтай байдлыг
сайжруулах хэдэн арга бий.
Жишээ нь гипокампус нь
сэтгэл хөдлөлтэй холбогддог учраас
сэтгэл хөөрсөн, бүр стрессдсэн үед
юмыг илүү сайн тогтоодог.
Гэхдээ ой тогтоолтонд нөлөөлдөг
хамгийн чухал зүйл бол...
Зөв таалаа!
Шөнийн нойр юм.
Нойр нь 4 үе шатаас бүрдэнэ.
Хамгийн гүн нойрны үе нь удаан долгионы үе
болон нүдний хурдан хөдөлгөөний үе юм.
Эдгээр үе шатанд хүмүүсийг хянаж байсан
EEG машины харуулснаар
цахилгаан идэвхи нь тархины судас,
гипокампус, таламус,
тархины гадаргуун хооронд дамжуулагдан
ой тогтоолт бүрэлдэхэд
дамжуулах станц маягаар ажилладаг.
Мөн нойрны үе шат болгон ондоо төрлийн
ой тогтоолт бүрэлдэхэд тусалдаг.
Нойрны удаан долгионы үед
тайлбарын ой тогтоолт нь
гипокампусын урд хэсэгт түр хадгалагддаг.
Тархины гадаргуу болон гипокампусын
хооронд тасралтгүй дамжуулагдан,
давтан идэвхжсэнээр тархины гадаргуун
урт хугацааны ойд аажмаар хуваарьлагддаг.
Харин сэрүүн тархины үйл явцтай төстэй
байдаг нүдний хурдан хөдөлгөөний үе нь
үйлдлийн ой тогтоолтын нэгдэлд нөлөөлдөг.
Иймээс судалгаанд тулгуурлан үзвэл
томьёогоо цээжлээд 3 цагийн дараа,
мөн нотоо давтаад 1 цагийн дараа
унтах нь хамгийн зөв юм.
Тэгэхээр нойргүй байх нь
зөвхөн эрүүл мэндийг тань
гэмтээгээд зогсохгүй
өмнөх шөнө нь сурсан, цээжилсэн бүхнээ
хадгалахад гай болдогыг ойлгосон байх.
Энэ бүгд "шөнөөс өглөө нь дээр"
гэх үгийн зөвийг харуулж байна.
Таныг нойрсож байхад бий болдог
тэр бүх дотоод шинэчлэл,
шинэ холбоосуудыг бодоод үзвэл
сайн нойр нь таныг өглөө болгон
шинэ, сайжирсан тархитай босгож,
замд таарах саадыг даван туулахад
бэлэн болгодог гэж хэлж болох юм.