Өвөрмөц эрдэмтэн, адал явдал эрэлхийлэгч профессор Фукано нэгэн шинэ туршилт эхлүүлж байна: өөрийн зохиосон онгоцоороо дэлхийг тойрон зогсолтгүй нисэх. Экваторын дагуу 1 градус уртрагийг нэг минутанд туулах гайхамшигтай хурдаар тогтмол явж чадах энэ онгоц зургаан цагт дэлхийг тойрно. Гэхдээ ганц асуудал байна: Онгоцны 180 килолитр түлшний багтаамж нь аяллын зөвхөн хагаст хүрэх юм. Үнэнийг хэлье. Профессор магадгүй онгоцоо илүү түлш багтаахаар зохиож болох байсан ч тэгвэл ямар ч сонирхолгүй биздээ? Оронд нь тэр илүү оновчтой шийдэл олсон нь аялалд зориулж 3 ижил онгоц хийх юм. Хурднаас гадна профессор тэднийг хэдэн гайхалтай шинж чанараар тоноглосон. Аль ч онгоц маш хурдан эргэж, агаарт байхдаа хажууд буй онгоцонд хүссэн хэмжээний түлшийг хурдаа сааруулалгүйгээр дамжуулж чадна. Профессор эхний онгоцыг жолоодно. Түүний 2 туслах Фугори болон Орокана нөгөө хоёр онгоцыг жолоодно. Гэхдээ Экватор дээр байрлах ганцхан онгоцны буудал энэхүү туршилтыг явуулах зөвшөөрөл өгсөн тул энэ нь гараа болон барианы цэг болж мөн онгоцнууд газардаж, хөөрч, газар дээр түлшээ авах газар болж байна. Онгоцнуудыг хэрхэн зохицуулбал хэний ч түлш нь дуусахгүй, осолдохгүйгээр профессор аяллын турш зогсолтгүй нисэн мөрөөдөлдөө хүрэх вэ? Өөрөө бодож олохыг хүсвэл энд бичлэгээ зогсоо. Хариултыг 3, 2, 1. Профессорын тооцоолсноор яаж ийж байгаад амжилттай болох боломжтой. Гол нь туслагч бүрийн үзүүлэх дэмжлэгийг дээд хэмжээнд хүргэж, ганц ч килолитр түлш үрэхгүй байхад оршино. Тэгш хэмийг бодвол тэд аль ч чиглэлд бага аялж профессор ганцаараа дунд нь урт аялал хийж чадна. Түүний шийдэл нь энэ. Үд дунд 3 онгоц хамтдаа баруун чиг рүү тус тусдаа 180 килолитр шатхуунтай эхлэнэ. 45 минут өнгөрч, нийт замын наймны нэгийг туулсны дараа, онгоц бүр 135 килолитр түлштэй болно. Орокана, профессорт 45, Фугорид 45-ыг өгөн хоёуланг нь дүүргэж өгнө. Өөрийнхөө үлдсэн 45-аар, Орокана онгоцны буудал руу буцан ирж амралтын өрөө рүү амрахаар явна. 45 минутын дараа, замын дөрөвний нэгийг туулж, профессор болон Фугори хоёул 135 килолитртэй үлдэнэ. Фугори 45-ыг профессорт шилжүүлэн өөрт буцаж явахад хэрэгтэй 90-ээ үлдээнэ. Профессор Фукано суниагаад, дуртай цомгоо тоглуулна. Тэр хэсэг хугацаанд ганцаараа байна. Энэ үед Орокана Фугоригийн буцаж ирэхийг хүлээн, онгоцоо түлшээр дүүргэн, явахад бэлэн болсон байна. Фугоригийн онгоц газардангуут тэр ниснэ. Энэ удаад зүүн чигрүү. Энэ үед яг 180 минут өнгөрч профессор замынхаа хагасыг туулж 90 килолитр түлштэй байна. Дараагийн 90 минутанд профессор болон Ороканогийн онгоц нэгнийгээ чиглэн нисч замын дөрөвний гуравт уулзана. Профессорын түлш дуусах алдад тэр Ороканагийн онгоцыг харна. Тэр профессорт үлдсэн 90-ээсээ 45-ыг өгч, тус тусдаа 45-тай үлдэнэ. Гэхдээ энэ нь тэднийг буцахад хэрэгтэй түлшийн хагас нь. Азаар яг энэ үед бүрэн цэнэглэгдсэн Фугори нисч эхэлнэ. 45 минутын дараа, яг нөгөө хоёрын онгоц түлшгүй болох гэж байхад 315 градусын марк дээр тэдэнтэй уулзан тус тусд нь 45 килолитр түлш шилжүүлэн, өөртөө 45-ыг үлдээнэ. Гурван онгоцны түлш дуусах алдад тэд зэрэг газардана. Сурвалжлагчид болон зураглаачид баяр хүргэхэд, нислэгийн үед хоолоо хэрхэн асгахгүй байх аргыг олмогцоо өөрийн онгоцнуудыг арилжааны нислэгт явуулна гэдгээ профессор амлав.