1 00:00:00,898 --> 00:00:03,233 Би сүүлийн 2 жилийг хүмүүс хэрхэн мөрөөдлөө 2 00:00:03,233 --> 00:00:05,303 биелүүлдгийг ойлгоход зарцуулсан. 3 00:00:05,303 --> 00:00:07,349 Бид өөрсдийн мөрөөдлийг бодохдоо, 4 00:00:07,349 --> 00:00:09,991 энэ дэлхий дээр өөрсдийн ул мөрийг үлдээхийг хүсэхдээ, 5 00:00:09,991 --> 00:00:13,717 бидний хүсэл мөрөөдөл ба хэзээ ч бүтдэггүй төслүүдийн 6 00:00:13,717 --> 00:00:17,051 дунд ямар их давхцал байдаг нь гайхмаар. 7 00:00:17,051 --> 00:00:18,565 (Инээд) 8 00:00:18,565 --> 00:00:20,510 Тэгэхээр би өнөөдөр 9 00:00:20,510 --> 00:00:24,913 хэрхэн мөрөөдлөө биелүүлэхгүй байх таван аргыг хуваалцах гэж байна. 10 00:00:24,913 --> 00:00:29,356 Нэг: Нэгэн шөнийн амжилтанд итгэ. 11 00:00:29,356 --> 00:00:31,005 Та нар түүхийг нь мэднэ биздээ? 12 00:00:31,005 --> 00:00:35,680 Гар утасны апп бүтээсэн нэг залуу маш хурдан, их мөнгөөр зарчихсан. 13 00:00:36,580 --> 00:00:40,467 Энэ түүх нь жинхэнэ санагдах байх гэхдээ дутуу гэдэгт нь мөрийцье. 14 00:00:40,467 --> 00:00:42,767 Хэрвээ илүү судлаад үзвэл, 15 00:00:42,767 --> 00:00:45,104 тэр залуу өмнө нь 30 апп хийсэн ба 16 00:00:45,104 --> 00:00:47,852 энэ чиглэлээрээ магистрийн болон доктор хамгаалсан байна. 17 00:00:47,852 --> 00:00:51,439 Энэ сэдвээр 20 жилийн турш ажилласан байна. 18 00:00:51,439 --> 00:00:53,216 Энэ нь их сонирхолтой л доо. 19 00:00:53,216 --> 00:00:58,990 Бразилд намайг хүмүүст нэг шөнийн дотор амжилтанд хүрсэн гэж боддог. 20 00:00:58,990 --> 00:01:01,165 Би энгийн нэгэн гэр бүлээс гаралтай, 21 00:01:01,165 --> 00:01:04,702 МIT-ийн бүртгэл дуусахаас 2 долоо хоногийн өмнө 22 00:01:04,702 --> 00:01:06,912 би бүртгэлээ эхлүүлсэн. 23 00:01:06,912 --> 00:01:09,926 Ингээд л би тэнцсэн. 24 00:01:09,926 --> 00:01:12,766 Хүмүүс үүнийг нэгхэн шөнийн амжилт гэж бодож магад, 25 00:01:12,766 --> 00:01:17,047 гэхдээ би өмнөх 17 жилд нь хичээсэн учраас л энэ нь бүтсэн. 26 00:01:17,047 --> 00:01:19,150 Би амьдрал болон боловсролын чухалчилсан. 27 00:01:19,150 --> 00:01:22,758 Чиний нэг шөнийн амжилт бол 28 00:01:22,758 --> 00:01:26,529 үүнээс өмнө амьдралаа хийсэн бүхний чинь үр дүн юм. 29 00:01:26,529 --> 00:01:29,729 Хоёрт: Өөр хэн нэгэнд хариулт нь бий гэдэгт итгэ. 30 00:01:29,729 --> 00:01:32,281 Хүмүүс үргэлж л чамд туслахыг хичээдэг, тийм үү? 31 00:01:32,281 --> 00:01:35,999 Бүх л хүмүүс: гэр бүл, найзууд, бизнесийн хамтрагч гээд л, 32 00:01:35,999 --> 00:01:39,492 чиний аль замаар явах тухай бүгд өөрийн гэсэн бодолтой: 33 00:01:39,492 --> 00:01:41,854 "Чи яг энэ хоолойгоор л яв." 34 00:01:41,854 --> 00:01:46,471 Гэтэл дотор нь ороход өөрөө сонгох ёстой замууд гарч ирнэ. 35 00:01:46,471 --> 00:01:49,611 Чи тэр шийдвэрүүдийг өөрөө гаргах ёстой. 36 00:01:49,611 --> 00:01:53,241 Хэн ч чиний амьдралын тухай төгс хариулт өгч чадахгүй. 37 00:01:53,241 --> 00:01:55,758 Чи тэр шийдвэрийг сонгох хэрэгтэй, тийм үү? 38 00:01:55,758 --> 00:01:58,604 Тэр хоолойнууд эцэс төгсгөлгүй ба чи тэднийг мөргөх болно, 39 00:01:58,604 --> 00:02:01,980 гэхдээ энэ нь зайлшгүй нэг хэсэг. 40 00:02:01,980 --> 00:02:06,161 Гуравдугаарт энгийн гэхдээ маш чухал: 41 00:02:06,161 --> 00:02:08,940 Хөгжих нь гарцаагүй үед зүгээр л орхи. 42 00:02:08,940 --> 00:02:10,896 Амьдрал чинь гайхалтай үргэлжилж, 43 00:02:10,896 --> 00:02:13,192 чи сайн баг бүрдүүлж, 44 00:02:13,192 --> 00:02:16,628 ашиг чинь өсөн нэмэгдэн бүх зүйл сайн байх тэр үед л 45 00:02:16,628 --> 00:02:18,189 сэтгэл ханах хэрэгтэй. 46 00:02:18,189 --> 00:02:19,630 Би анхны номоо гаргахдаа 47 00:02:19,630 --> 00:02:22,826 Бразилын өнцөг булан бүрт хүргэхээр маш их хичээж ажилласан. 48 00:02:22,826 --> 00:02:25,262 Ингэснээр 3 сая гаруй хүн цахимаар татаж аван, 49 00:02:25,262 --> 00:02:28,100 50,000 гаруй хүн худалдан авсан. 50 00:02:28,100 --> 00:02:32,600 Би дараагийн цувралаа бичихэд ямар нэг өөрчлөлт гарах нь баталгаатай. 51 00:02:32,600 --> 00:02:36,176 Энэ нь бага байсан хэдий ч борлуулалт сайн байх байсан. 52 00:02:36,176 --> 00:02:38,313 Гэхдээ сайн гэдэг нь хэзээ ч хангалттай биш. 53 00:02:38,313 --> 00:02:40,684 Оргил өөд тэмүүлж байгаа бол 54 00:02:40,684 --> 00:02:44,809 үргэлж илүү сайн ажиллаж өөр нэгэн оргил руу гарах хэрэгтэй. 55 00:02:44,809 --> 00:02:48,428 Би жоохон ажилласан бол хоёр мянган хүн унших байх. 56 00:02:48,428 --> 00:02:50,593 Энэ нь мэдээж улам сайн хэрэг. 57 00:02:50,593 --> 00:02:52,487 Гэхдээ би илүү хичээж чадвал 58 00:02:52,487 --> 00:02:55,541 энэ тоо хэдэн саяд хүрэх боломжтой. 59 00:02:55,541 --> 00:02:59,215 Иймээс би Бразил даяар номоо хүргэхийг хүссэн. 60 00:02:59,215 --> 00:03:01,231 Би илүү өндөр оргилийг харж байна. 61 00:03:01,231 --> 00:03:03,427 Энэ тайвширч суух цаг биш. 62 00:03:03,427 --> 00:03:06,697 4 дэх зөвөлгөө тун чухал: 63 00:03:06,697 --> 00:03:09,653 Хэн нэгэн үргэлж буруутайд итгэ. 64 00:03:09,653 --> 00:03:11,999 Хүмүүс үргэлж л 65 00:03:11,999 --> 00:03:15,871 "Миний санаа гайхалтай, гэхдээ хөрөнгө оруулагчид үүнийг хараагүй" 66 00:03:15,871 --> 00:03:17,833 "Өө би их сайн бүтээгдэхүүн гаргасан, 67 00:03:17,833 --> 00:03:22,105 гэхдээ зах зээл муу учраас борлуулалт муу байна" эсвэл 68 00:03:22,105 --> 00:03:26,855 "Сайн ажилтан олдохгүй юм, манай багийнхан чадваргүй" гэдэг. 69 00:03:26,855 --> 00:03:28,239 Хэрэв чи мөрөөдөлтэй л бол 70 00:03:28,239 --> 00:03:30,753 үүнийгээ биелүүлэх нь чиний өөрийн хариуцлага. 71 00:03:31,663 --> 00:03:34,399 Тийм ээ, сайн ажилтан олох хэцүү байх. 72 00:03:34,399 --> 00:03:36,569 Тийм ээ, зах зээл муу байж магад. 73 00:03:36,569 --> 00:03:38,590 Гэхдээ хэн ч хөрөнгө оруулахгүй, 74 00:03:38,590 --> 00:03:40,511 хэн ч барааг чинь авахгүй бол 75 00:03:40,511 --> 00:03:43,551 энэ чиний л буруу байж таарна. 76 00:03:43,551 --> 00:03:45,588 (Инээд) 77 00:03:45,588 --> 00:03:47,282 Заавал шүү. 78 00:03:47,282 --> 00:03:50,213 Чи мөрөөдөж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх ёстой. 79 00:03:50,213 --> 00:03:53,405 Гэхдээ хэн ч үүнийг ганцаар хийдэггүй. 80 00:03:53,405 --> 00:03:57,616 Хэрвээ мөрөөдөл чинь биелээгүй бол энэ хэний ч биш, чиний л буруу. 81 00:03:57,616 --> 00:03:59,591 Өөрийн мөрөөдөлдөө хариуцлагатай бай. 82 00:04:00,891 --> 00:04:05,250 Сүүлчийн нэг зөвөлгөө, энэ бас их чухал: 83 00:04:06,160 --> 00:04:11,155 Хамгийн чухал зүйл бол мөрөөдөл чинь гэдэгт итгэ. 84 00:04:11,155 --> 00:04:14,126 Би нэг сурталчилгаа харсан, хэсэг бүлэг найзууд 85 00:04:14,126 --> 00:04:17,191 ууланд авирч байлаа, маш өндөр уул байсан, 86 00:04:17,191 --> 00:04:18,482 маш хэцүү байлаа. 87 00:04:18,482 --> 00:04:21,596 Тэд хөлөрч, үүнийг хийхэд их хэцүү байгаа нь харагдсан. 88 00:04:21,596 --> 00:04:24,722 Тэд авирсаар оргилд хүрцгээсэн. 89 00:04:24,722 --> 00:04:26,909 Мэдээж тэд тэмдэглэхээр шийдэцгээсэн, тийм үү? 90 00:04:26,909 --> 00:04:28,275 Би тэмдэглэнэ ээ. 91 00:04:28,275 --> 00:04:30,689 "Тиймээ бид оргилд гарчихлаа!" 92 00:04:30,689 --> 00:04:33,688 2 секундын дараа нэг нь нөгөө рүүгээ харан 93 00:04:33,688 --> 00:04:35,705 "За одоо бууцгаая" гэв. 94 00:04:35,705 --> 00:04:36,865 (Инээд) 95 00:04:36,865 --> 00:04:39,325 Амьдрал бол зорилго өөрөө биш юм. 96 00:04:39,325 --> 00:04:42,116 Амьдрал бол түүнд хүрэх зам юм. 97 00:04:42,116 --> 00:04:44,377 Чи зорилгодоо хүрсэндээ баярлах нь зүгээр, 98 00:04:44,377 --> 00:04:47,323 гэхдээ хүмүүс мөрөөдөлтэй байж, 99 00:04:47,323 --> 00:04:49,861 тэднийхээ нэгэнд хүрчих юм бол, чи үргэлжид 100 00:04:49,861 --> 00:04:53,720 аз жаргалтай байх юм шиг санадаг. 101 00:04:53,720 --> 00:04:56,951 Гэтэл мөрөөдлөө биелүүлэх нь агшин зуурын л мэдрэмж. 102 00:04:56,951 --> 00:04:59,395 Харин амьдрал чинь тийм биш. 103 00:04:59,395 --> 00:05:02,717 Мөрөөдлөө жинхэнэ утгаар нь биелүүлэх нь 104 00:05:02,717 --> 00:05:06,119 түүнд хүрэх алхам бүртээ дуртай байх юм. 105 00:05:06,119 --> 00:05:07,513 Тэр л хамгийн зөв зам. 106 00:05:07,513 --> 00:05:09,831 Чиний энэ аялал их энгийн: олон шатаас бүтдэг. 107 00:05:09,831 --> 00:05:12,127 Зарим шат нь амархан. 108 00:05:12,127 --> 00:05:14,108 Заримд нь чи бүдэрнэ. 109 00:05:14,108 --> 00:05:18,999 Болж бүтэж байвал үүнийгээ тэмдэглэ, учир нь зарим хүмүүс их хүлээдэг. 110 00:05:18,999 --> 00:05:22,205 Хэрвээ бүдэрсэн бол, үүнээсээ суралц. 111 00:05:22,205 --> 00:05:27,712 Хэрэв шат бүр өөрөө баярлах эсвэл суралцах зүйл болвол 112 00:05:27,712 --> 00:05:30,261 чи энэ аялалдаа дурлах болно. 113 00:05:30,261 --> 00:05:32,014 Тэгэхээр таван зөвөлгөө: 114 00:05:32,014 --> 00:05:34,132 Нэг шөнийн амжилтанд итгэ, 115 00:05:34,132 --> 00:05:36,750 өөр хэн нэгэнд хариулт нь бий гэж итгэ, 116 00:05:36,750 --> 00:05:39,876 өсөх боломжтой үедээ сэтгэл ханаж зогс, 117 00:05:39,876 --> 00:05:42,204 өөр хэн нэгний буруу гэдэгт итгэ, 118 00:05:42,204 --> 00:05:45,622 зөвхөн зорилго л хамгийн чухал гэдэгт итгэ. 119 00:05:45,622 --> 00:05:48,554 Ингэж чадвал чи мөрөөдлөө үгүй хийж чадна. Надад итгээрэй. 120 00:05:48,554 --> 00:05:49,551 (Инээд) 121 00:05:49,551 --> 00:05:50,854 (Алга ташилт) 122 00:05:50,854 --> 00:05:53,375 Баярлалаа.