Виртуалчлал бол миний ажлын гол цөм хэсэг. Би дэлхийн эрүүл мэндийн хичээл заадаг. Мөн зөвхөн тоо баримттай байх нь хангалттай бус гэдгийг би мэднэ. Би түүнийг тааламжтай бөгөөд ойлгогдхуйц замаар хүмүүст харуулах ёстой. Одоо би урьд өмнө амьдралдаа хэзээ хийж үзээгүй нэгэн зүйлийг туршиж үзэх гэж байна. Мэдээллийг бодит орон зайд амьлуулах, техникийн багаас бага зэргийн тусламжтайгаар. За ингээд, эхлээд эрүүл мэндийн тэнхлэг. Наслалт 25 жилээс 75 жил. Энд доор, хөрөнгө баялагийн тэнхлэг: Нэг хүнд ногдох орлого: 400, 4,000 болон 40,000 доллар Тэгэхээр энд доор ядуу буурай болон өвчлөлтэй, харин энд дээр чинээлэг болон эрүүл. Одоо би 200 жилийн өмнөх дэлхийг харуулах гэж байна, 1810 онд. Энд бүх улсууд: Eвроп бор, Ази улаан, Дундад Ази ногоон, Африк өмнөд хэсэг Сахара цэнхэр, тэгээд Америкууд шараар. Мөн улсын хэмжээний бөмбөлөг хүн амын хэмжээг харуулж байна. 1810 онд, энд доод хэсгээр нилээд бөөгнөрсөн байдалтай байна, тийм биш гэж үү? Бүх улс орнууд өвчтэй болоод ядуу байж, бүх улсуудад наслалт 40-өөс доош тэгээд зөвхөн Их Британи болон Нидерланд үл ялиг чинээлэг, гэхдээ тийм ч их биш. Тэгэхээр одоо, би дэлхийг эхлүүлье. Үйлдвэрлэлийн хувьсгал Европын болон хаа нэг орнуудыг үлдсэн хэсгээс холдоход хүргэсэн, гэхдээ Ази болон Африкийн колончлогдсон орнууд тэр доор гацаж үлдсэн. Тэгээд аажмаар Барууны орнууд улам бүр эрүүлжсээр, эрүүлжсээр. Одоо бид Дэлхийн Нэгдүгээр Дайны нөлөөг үзүүлэхээр удааширж байна, мөн Испанийн ханиад томууны халдварлалт. Ямар гамшиг вэ! Одоо би 1920 оод болон 1930 аад он руу хурдлан орж байна. Тэгээд Их Уналтын үл тооцвол, барууны орнууд илүү их баялаг, эрүүл мэндийг чиглэн цойлж байна. Япон болон зарим орнууд дагахаар оролдовч ихэнх орнууд тэнд доор хэвэндээ үлдэв. Одоо, Дэлхийн Хоёрдугаар дайны эмгэнэлт явдлын дараа, бид дэлхийн 1948 оныг харахыг тулд энд түр зогсоё. 1948 он бол агуу жил байлаа: дайн дуусаж, Швед орон Өвлийн Олимпийн медалийн тавцанг бүрхэж, бас би төрж байсан. Гэхдээ дэлхийн улс орнуудын дундах өөрчлөлтүүд урьд өмнө байгаагүйгээр их байлаа. Америкийн Нэгдсэн Улс хамгийн түрүүнд, Япон хоцролгүй дагасаар, Бразил нилээд хажуу талд нь, Иран улс газрын тосноосоо арай илүү хөрөнгөжсөн хэдий ч богино наслалттай хэвээр байлаа. Мөн Азийн томоохон орнууд: Хятад, Энэтхэг, Пакистан, Бангладеш болон Индонезийн орнууд ядуу болон өвчлэлтэй хэвээр энд доор байна, гэвч юу болох гээд байгааг хардаа! За энд дахиад! Миний амьдралын туршид өмнөх колонууд тусгаар тогнолоо олж, тэгээд дараа нь эцэст нь тэдгээр орнууд улам улам эрүүлжсээр, эрүүлжсээр, бас эрүүлжсээр. Тэгээд 1970 аад онд, Ази болон Латин Америкийн орнууд Барууны орнуудыг гүйцэж түрүүлж эхлэв: тэд хөгжиж буй эдийн засагтай боллоо. Африкийн зарим орнууд дагаж, зарим Африкчууд иргэний дайнуудтай гацаж үлдэн бусад нь ХДХВ-д нэрвэгдэв. Одоо бид энд өнөөгийн дэлхийг хамгийн сүүлийн үеийн тоо баримттай нь харж байна. Ихэнх хүмүүс өнөөдөр дунд түвшинд нь амьдардаг. Гэвч түүний зэрэгцээ нилээд томоохон өөрчлөлтүүд чинээлэг болон чинээлэг бус орнуудын хооронд байсаар, мөн асар их хэмжээний тэгш бус байдлууд орнуудын дотор оршсоор байв. Эдгээр бөмбөлөгүүд улсын дундаж харуулж байна, гэхдээ би үүнийг хэсэгчлэн хувааж үзэж болно. Хятадыг авч үзье, би үүнийг мужуудад хэсэгчлэн задлая. Шанхай тэнд байна. Энэ орон өнөөдрийн Италитай тэнцүү хэмжээний баялаг болон эрүүл мэндтэй. Харин энд ядуу буурай, далайгаас алслагдсан муж болох Guizhou, Энэ яг л Пакистантай адил тэгээд үүнийг би цааш нь хэсэгчлэн үзвэл хөдөөгийн хэсгүүд нь Африкийн Гана улстай ижил. Тэгээд өнөөгийн эдгээр том өөрчлөлтүүдийг үл харгалзвал, бид 200 жилийн гайхалтай дэвшилтийг харчихаад байна. Барууны болон бусад үлдсэн орнуудын түүхийн тэрхүү том зай одоо бараг дуусаж байна. Бид бүхэлдээ нэгэн шинэ дэлхий боллоо, тэгээд би ирээдүйн чиг хандлагыг туслалцаа, худалдаа, байгальд хоргүй технологи болон энх тайван байдлаар төсөөлж байна. Энэ бол хэрэгжиж болохуйц зүйл, хүн бүр үүнийг эрүүл-чинээлэг булан руу авч ирж чадна. За тэгэхээр таны сүүлийн цөөхөн хэдэн минутад үзсэн зүйл бол 200 орнуудын үйл явдал, 200 гаруй жил болон түүнээс цааш харуулсан. 120.000 ширхэг зураг агуулагдсан. Нилээд аятайхан байгаа биз, тиймүү?