WEBVTT 00:00:08.380 --> 00:00:09.561 Баярлалаа. 00:00:16.270 --> 00:00:21.200 Энэтхэгийн Махаража хэмээх хаан байжээ. Түүний төрсөн өдрөөр 00:00:21.200 --> 00:00:24.200 хаанд тохирсон бэлэг авчрах зарлиг гаргажээ. 00:00:24.400 --> 00:00:28.370 Зарим нь гоёмсог торго, зарим нь чамин сэлэм, 00:00:28.370 --> 00:00:29.490 зарим нь алт авчирчээ. 00:00:29.490 --> 00:00:32.659 Цувааны төгсгөлд үрчгэр нүүртэй хөгшин эр 00:00:32.659 --> 00:00:36.630 холын тосгоноос далайг хэдэн өдрөөр туулж ирсэн байв. 00:00:36.630 --> 00:00:41.150 Түүнийг дөхөн ирэхэд ханхүү "Хаантанд ямар бэлэгтэй ирэв?" гэж асуув. 00:00:41.457 --> 00:00:44.750 Хөгшин эр алгуурхан гараа дэлгэж 00:00:44.750 --> 00:00:49.600 үзэсгэлэнтэй ягаан, шар, улаан, цэнхэрээр гялалзах дун харуулав. 00:00:50.160 --> 00:00:51.380 Ханхүү өгүүлрүүн 00:00:51.460 --> 00:00:54.400 "Энэ хаанд таарсан бэлэг биш байна! Ямар бэлэг гэх юм наадахыг чинь!" 00:00:54.600 --> 00:00:57.400 Хөгшин эр түүн рүү удаанаар харж хэлэв. 00:00:57.590 --> 00:01:00.750 "Урт аялал... бэлэгний нэг хэсэг" 00:01:01.060 --> 00:01:02.560 (Инээд) 00:01:02.900 --> 00:01:05.970 Одоо би та бүхэнд цааш нь түгээх хэрэгтэй гэж итгэдэг 00:01:05.970 --> 00:01:08.270 нэгэн бэлгийг өгөх болно. 00:01:08.290 --> 00:01:10.050 Гэхдээ эхлээд би та бүхэнд 00:01:10.050 --> 00:01:11.960 өөрийн урт аяллыг толилуулъя. 00:01:12.160 --> 00:01:13.880 Та бүхний ихэнхийн адил миний амьдрал 00:01:13.880 --> 00:01:15.320 хүүхэд наснаас эхэлсэн. 00:01:15.320 --> 00:01:17.500 Та нарын хэд нь амьдралаа хүүхэд наснаас эхэлсэн бэ? 00:01:17.500 --> 00:01:18.510 Залуухан төрсөн үү? 00:01:18.740 --> 00:01:20.500 За хагас нь юм байна... ойлголоо. 00:01:20.570 --> 00:01:21.590 (Инээд) 00:01:21.820 --> 00:01:24.910 Бусад нь яасан бэ? Том болчихсон төрсөн үү? 00:01:25.060 --> 00:01:27.640 Ээжтэй чинь уулзах юмсан! 00:01:27.820 --> 00:01:29.460 Биелэшгүй зүйлс! 00:01:30.560 --> 00:01:34.740 Би хүүхэд байхын боломжгүй зүйлд дурласаар ирсэн. 00:01:35.620 --> 00:01:38.880 Өнөөдөр бол олон жилийн турш хүсэн хүлээсээр ирсэн өдөр маань 00:01:38.880 --> 00:01:41.000 учир нь би та бүхний өмнө боломжгүй зүйлийг 00:01:41.020 --> 00:01:43.620 хийхээр оролдох болно. 00:01:43.620 --> 00:01:45.460 Яг энэхүү TEDxMaastricht тайзан дээр. 00:01:45.800 --> 00:01:48.160 Та бүхэнд төгсгөлийг нь эхлээд хэлж өгье. 00:01:48.760 --> 00:01:50.880 Өнөөдөр би та бүхэнд 00:01:51.220 --> 00:01:52.640 боломжгүй зүйл боломжтой 00:01:52.640 --> 00:01:54.940 гэдгийг нотлон харуулах болно. 00:01:55.300 --> 00:01:58.210 Ингээд та бүхэнд цааш түгээх бэлгийг өгч илтгэлээ өндөрлөнө. 00:01:58.210 --> 00:02:01.350 Би та нар ч мөн боломжгүйг хийж чадна гэдгийг харуулах болно. 00:02:02.660 --> 00:02:05.420 Боломжгүйг хийх эрлийн явцад би дэлхий дээрх 00:02:05.420 --> 00:02:08.230 хүн бүрт байдаг хоёр зүйлийг олж мэдсэн. 00:02:08.230 --> 00:02:09.870 Хүн бүрт айдас байдаг, бас 00:02:09.870 --> 00:02:11.640 хүн бүрт мөрөөдөл байдаг. 00:02:12.900 --> 00:02:17.560 Боломжгүйг хийх эрлийнхээ явцад үүнийг хийхэд хүргэсэн 00:02:17.560 --> 00:02:20.100 олон жилийн туршид давтаж буй 00:02:20.110 --> 00:02:23.290 гурван зүйлсийг олж мэдсэн: 00:02:24.200 --> 00:02:26.900 Бөмбөгнөөс зугтах тоглоом буюу "Трефбол", 00:02:27.290 --> 00:02:28.360 Супермен, 00:02:28.460 --> 00:02:29.460 болон Шумуул. 00:02:29.460 --> 00:02:30.810 Эдгээр нь миний түлхүүр үг. 00:02:30.810 --> 00:02:33.500 Одоо та бүхэн яагаад намайг боломжгүйг хийдгийг ойлголоо. 00:02:33.610 --> 00:02:36.220 Ингээд та бүхнийг өөрийн айдсаас мөрөөдөл рүү, 00:02:36.320 --> 00:02:38.680 үгнээс сэлэм рүү, 00:02:38.740 --> 00:02:40.980 Дожболоос Супермен болон Шумуул руу 00:02:41.160 --> 00:02:42.740 хийсэн аялал, 00:02:42.850 --> 00:02:44.020 урт алхалтаа 00:02:44.020 --> 00:02:45.340 танилцуулъя. 00:02:45.800 --> 00:02:47.360 Ингэснээр та бүхэнд би 00:02:47.360 --> 00:02:49.900 хэрхэн боломжгүйг хийж болохыг үзүүлэх гэсэн юм. 00:02:52.480 --> 00:02:54.934 2007 оны 10 сарын 4. 00:02:55.840 --> 00:02:58.120 Хамтран бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл маань 00:02:58.120 --> 00:02:59.470 2007 оны эрүүл мэндийн салбарын 00:02:59.470 --> 00:03:00.930 Иг Нобелийн шагнал авахаар 00:03:01.040 --> 00:03:03.240 Харвардын Их Сургуулийн 00:03:03.240 --> 00:03:06.160 Сандерс Театрын тайзан дээр гарах үедээ 00:03:06.160 --> 00:03:08.660 зүрх минь цохилж, өвдөг чичирч байлаа. 00:03:08.660 --> 00:03:10.270 "Сэлэм залгилт ба түүний нөлөө" 00:03:10.420 --> 00:03:11.740 гэсэн өгүүлэл байсан юм. 00:03:11.870 --> 00:03:13.275 (Инээд) 00:03:13.840 --> 00:03:18.100 Өгүүлэл маань Британий Эрүүл Мэндийн Сэтгүүл 00:03:18.460 --> 00:03:20.419 хэмээх бяцхан сэтгүүлд хэвлэгдсэн юм. 00:03:21.360 --> 00:03:24.740 Энэ миний хувьд биелэшгүй мөрөөдөл маань биелсэн, 00:03:24.900 --> 00:03:28.120 санаанд оромгүй сайхан мэдээ байсан ба 00:03:28.130 --> 00:03:31.459 хэзээ ч мартамгүй нэр төрийн хэрэг. 00:03:31.459 --> 00:03:34.539 Гэхдээ энэ миний амьдралын хамгийн дурсамжтай хэсэг биш. 00:03:35.540 --> 00:03:37.640 1967 оны 10 сарын 4. 00:03:38.020 --> 00:03:40.260 Хэт айдсаас болж шаналсан аймхай, бүрэг, 00:03:41.100 --> 00:03:43.120 туранхай, хулчгар хүү. 00:03:43.460 --> 00:03:45.579 Тайзан дээр гарахаар зэхэх үед 00:03:45.579 --> 00:03:47.234 түүний зүрх нь түгшиж, 00:03:47.500 --> 00:03:49.162 өвдөг нь чичирч байлаа. 00:03:49.780 --> 00:03:52.120 Ярих гээд амаа нээсэн ч 00:03:56.490 --> 00:03:58.130 нэг ч үг гарсангүй. 00:03:58.130 --> 00:04:00.040 Айсандаа чичирч байв. 00:04:00.630 --> 00:04:02.360 Айдсаасаа, мөн сандарснаасаа болж 00:04:02.360 --> 00:04:03.760 хөдөлж ч чадахгүй болжээ. 00:04:03.960 --> 00:04:06.130 Энэхүү аймхай, бүрэг, туранхай, 00:04:06.130 --> 00:04:08.142 хулчгар хүү хэт айдсаас шаналж байв. 00:04:08.649 --> 00:04:10.330 Тэрээр харанхуйгаас, 00:04:10.520 --> 00:04:11.640 өндрөөс, 00:04:11.640 --> 00:04:13.040 мөн аалз, могойноос айдаг. 00:04:13.040 --> 00:04:15.140 Та нар аалз, могойноос айдаг уу? 00:04:15.280 --> 00:04:16.660 Зарим нь айдаг юм байна. 00:04:16.660 --> 00:04:19.079 Мөн тэрээр уснаас бас халимнаас айдаг. 00:04:19.079 --> 00:04:21.939 Эмч, сувилагч, шүдний эмч, зүү, 00:04:21.939 --> 00:04:24.680 өрөмдлөг, хурц зүйлс гээд олон юмнаас айдаг. 00:04:24.680 --> 00:04:27.380 Гэхдээ энэ бүхнээс илүү тэрээр хүмүүсээс 00:04:27.470 --> 00:04:28.470 айдаг байсан. 00:04:29.380 --> 00:04:31.530 Тэр аймхай, ичимхий, туранхай, хулчгар 00:04:31.540 --> 00:04:32.570 хүү бол би л дээ. 00:04:33.320 --> 00:04:35.997 Гологдол, өөртөө итгэлгүй байдал, 00:04:37.300 --> 00:04:39.520 дорд үзэгдэлт, тэр ч бүү хэл 00:04:39.520 --> 00:04:42.840 тэр үед оношилж чадаагүй 00:04:42.840 --> 00:04:44.660 нийгмийн айдсын эмгэгтэй байлаа. 00:04:44.955 --> 00:04:48.610 Энэ айдсуудаас болж хүүхдүүд намайг шоглодог байсан. 00:04:48.610 --> 00:04:52.240 Тэд намайг шоолж, хочилж, бас цаа бугын тоглоомд 00:04:52.300 --> 00:04:54.260 оролцуулдаггүй байсан. 00:04:55.020 --> 00:04:58.056 Гэхдээ тэд намайг нэг л тоглоом оруулдаг байсан нь 00:04:58.100 --> 00:04:59.427 Бөмбөгнөөс зугтаах. 00:04:59.500 --> 00:05:01.443 Би сайн зугтдаггүй байсан юм. 00:05:01.760 --> 00:05:03.500 Дээрэлхүү хүүхдүүд намайг дуудаад 00:05:03.500 --> 00:05:05.970 эргэж харах үед улаан бөмбөг нүүр лүү 00:05:05.970 --> 00:05:08.200 хар хурдаараа ирээд л 00:05:08.210 --> 00:05:09.950 пан, пан, пан! 00:05:10.580 --> 00:05:13.320 Одоо санахад улайж хавдсан нүүртэй, дүнгэнэсэн чихтэй хүн 00:05:13.320 --> 00:05:18.180 сургуулиас гэр лүүгээ алхдаг байж билээ. 00:05:18.180 --> 00:05:21.140 Нүд маань нулимсандаа хорсож, 00:05:21.180 --> 00:05:23.515 чих маань тэдний үгэнд хорсож байсан. 00:05:23.740 --> 00:05:25.000 Ийм хэлц байдаг: 00:05:25.020 --> 00:05:28.790 "Саваа, чулуугаар ясыг минь хугалж болох ч, үгээр өвтгөж чадахгүй" гэж. 00:05:28.880 --> 00:05:30.131 Гэвч энэ худлаа. 00:05:30.310 --> 00:05:31.980 Үг хутга шиг зүсэж, 00:05:31.980 --> 00:05:34.030 илд шиг хатгадаг. 00:05:34.210 --> 00:05:36.040 Үг харж ч болохооргүй гүн сорви 00:05:36.040 --> 00:05:37.780 үлдээдэг юм. 00:05:38.150 --> 00:05:41.070 Тийм ээ, би айдаг байсан. Үг миний хамгийн том дайсан байсан. 00:05:41.260 --> 00:05:42.491 Одоо ч гэсэн хэвээр. 00:05:43.355 --> 00:05:45.300 Гэхдээ надад бас мөрөөдөл байсан. 00:05:45.300 --> 00:05:47.980 Гэртээ хариад Супермен комик номуудаа 00:05:47.980 --> 00:05:49.774 амтархан уншиж, түүндээ уусч, 00:05:49.774 --> 00:05:53.440 Супермен шиг баатар болохыг мөрөөддөг байлаа. 00:05:53.480 --> 00:05:56.240 Би шударга үнэний төлөө тэмцэхийг, 00:05:56.240 --> 00:05:58.680 муу талынхан ба криптонайтын эсрэг тулалдахыг, 00:05:58.680 --> 00:06:02.895 Супермен шиг дэлхий тойрон нисч хүмүүсийг аврахыг хүссэн. 00:06:03.400 --> 00:06:05.850 Би бодит зүйлсэд ч мөн дуртай байсан. 00:06:05.860 --> 00:06:09.460 Гиннесийн ном, Риплигийн Итгэх үү Байх уу зэрэг номыг уншдаг байв. 00:06:09.460 --> 00:06:13.080 Эдгээрийн аль нэгийг уншсан хүн байна уу? 00:06:13.100 --> 00:06:14.390 Би эдгээр номонд хайртай. 00:06:14.390 --> 00:06:16.270 Бодит хүмүүс бодит зүйлс хийхийг хараад 00:06:16.270 --> 00:06:17.790 би ч гэсэн хийхийг хүссэн. 00:06:17.790 --> 00:06:19.330 Хэрвээ дээрэлхүү хүүхдүүд намайг 00:06:19.330 --> 00:06:21.030 тоглоомондоо оруулахгүй бол 00:06:21.030 --> 00:06:23.335 би жинхэнэ ид шид, баатарлаг зүйлс хийхийг хүссэн. 00:06:23.335 --> 00:06:26.659 Тэдний хийж чадахгүй онцгой зүйлийг хиймээр байсан юм. 00:06:26.659 --> 00:06:28.609 Зорилго тэмүүллээ олохыг, 00:06:28.609 --> 00:06:30.729 амьдралынхаа утга учрыг мэдэхийг, 00:06:30.729 --> 00:06:33.320 дэлхийг өөрчлөх гайхалтай зүйл хийхийг, 00:06:33.320 --> 00:06:36.960 боломжгүй нь боломжтой гэдгийг батлахыг хүсч байлаа. 00:06:38.340 --> 00:06:40.240 Ингээд 10 жил өнгөрлөө. 00:06:40.240 --> 00:06:42.706 21 нас хүрэхээс долоо хоногийн өмнө. 00:06:42.819 --> 00:06:46.799 Амьдралыг минь орвонгоор нь өөрчлөх хоёр зүйл нэг өдөрт тохиолдсон юм. 00:06:47.040 --> 00:06:49.391 Өмнөд Энэтхэгийн Тамил Наду гэх газар 00:06:49.540 --> 00:06:51.020 шашны номлогч хийж байсан үе. 00:06:51.020 --> 00:06:53.090 Миний ментор найз маань асуулаа. 00:06:53.090 --> 00:06:54.720 "Чамд Трөм бий юу?" 00:06:54.720 --> 00:06:57.440 "Трөм? Трөм гэж юу юм?" гэхэд 00:06:57.440 --> 00:07:00.490 "Трөм гэж амьдралын гол зорилгыг хэлж байгаа юм. 00:07:00.490 --> 00:07:04.630 Мөрөөдөл болон зорилгын нэгдэл гэх юм уу даа. 00:07:04.630 --> 00:07:07.240 Хэрэв юу хүссэнээ хийж, хүссэн газартаа хүрч 00:07:07.240 --> 00:07:08.479 хүссэн хүн байж чадвал 00:07:08.479 --> 00:07:10.356 хаашаа явах вэ? Юу хийх вэ? 00:07:10.356 --> 00:07:11.280 Хэн болох вэ?" гэв. 00:07:11.280 --> 00:07:14.500 Би "Би чадахгүй ээ. Би их олон зүйлсээс айдаг" гэлээ. 00:07:14.500 --> 00:07:17.800 Тэр шөнө би гудсаа байшингийн дээвэр дээр дэлгээд 00:07:17.810 --> 00:07:19.259 оддын доор хэвтэнгээ 00:07:19.259 --> 00:07:21.869 сарьсан багваахайнууд шумуул барихыг харж байлаа. 00:07:21.869 --> 00:07:26.200 Толгойд дотор трөм, мөрөөдөл, зорилго, болон бөмбөг барьсан 00:07:26.200 --> 00:07:28.360 дээрэлхүү хүүхдүүд эргэлдэж байлаа. 00:07:28.760 --> 00:07:30.730 Хэдэн цагийн дараа сэрлээ. 00:07:31.220 --> 00:07:33.940 Зүрх чанга цохилж, өвдөг чичирч байв. 00:07:34.080 --> 00:07:36.020 Гэхдээ айснаас биш байлаа. 00:07:36.420 --> 00:07:38.395 Бүх л бие маань татаж байв. 00:07:38.500 --> 00:07:40.180 Дараагийн 5 өдрийн турш 00:07:40.330 --> 00:07:44.199 ухаан балартаж, үхэл амьдралын зааг дээр очлоо. 00:07:44.199 --> 00:07:48.239 Хумхаагийн халуунаар 40 хэм хүрч, толгой хагарах гэж байлаа. 00:07:48.390 --> 00:07:51.600 Ухаан орох бүртээ трөмийн тухай бодож байв. 00:07:51.600 --> 00:07:53.820 "Энэ амьдралдаа юу хийх вэ?" гэж бодож байв. 00:07:53.950 --> 00:07:56.380 Ингээд 21 хүрэхийн өмнөх орой 00:07:56.380 --> 00:07:58.030 түр зуур сэргэхдээ 00:07:58.030 --> 00:07:59.639 нэг л зүйлийг ойлгосон юм: 00:07:59.639 --> 00:08:02.100 Хэрвээ Анофелес Стефенси гэгдэх 00:08:02.620 --> 00:08:05.020 давсны ширхэгээс ч хөнгөхөн 00:08:05.280 --> 00:08:06.610 5 микрограмм ч хүрэхгүй 00:08:06.610 --> 00:08:08.390 энэ жижигхэн шумуул 00:08:08.390 --> 00:08:09.810 80 кг жинтэй хүний 00:08:09.810 --> 00:08:12.780 амийг авч чадах юм бол энэ л миний 00:08:12.780 --> 00:08:14.860 дайсан гэдгийг ойлгосон юм. 00:08:14.860 --> 00:08:17.150 Тэгээд би, шумуул биш түүний дотор байгаа 00:08:17.150 --> 00:08:19.480 Пласмодиум Фалсипарум гэгдэх 00:08:19.480 --> 00:08:23.160 шимэгч жил бүр сая гаруй хүний аминд хүрдгийг мэдсэн. 00:08:23.509 --> 00:08:25.999 Тэгээд үгүй ээ үүнээс ч жижигхэн 00:08:25.999 --> 00:08:28.550 гэхдээ миний хувьд маш том гэдгийг ойлгосон. 00:08:28.550 --> 00:08:29.640 Амьдралыг минь 00:08:29.640 --> 00:08:31.270 хөшөөж орхисон зүйл, 00:08:31.270 --> 00:08:32.140 шимэгч нь 00:08:32.140 --> 00:08:34.990 миний айдас байж гэдгийг би ойлгосон юм. 00:08:35.200 --> 00:08:38.080 Аюул ба айдас хоёр ялгаатай. 00:08:38.109 --> 00:08:39.699 Аюул бол бодит. 00:08:39.990 --> 00:08:42.010 Айдас бол сонголт. 00:08:42.080 --> 00:08:44.309 Надад сонголт байгааг би ойлгосон. 00:08:44.309 --> 00:08:48.180 Айдастай амьдарч, тэр шөнөдөө бүтэлгүйтлээр нас барах, 00:08:49.070 --> 00:08:52.080 эсвэл айдсаа үлдэн хөөж, мөрөөдлүүдээ биелүүлж, 00:08:52.080 --> 00:08:56.060 амьдарсан шиг амьдрах сонголт байлаа. 00:08:56.680 --> 00:08:59.560 Үхэл амьдралын зааг дээр, үхэлтэй нүүр тулах үед 00:08:59.560 --> 00:09:04.080 амьдрах хүсэл буцалдаг юм билээ. 00:09:04.180 --> 00:09:07.140 Хүн бүр үхдэг ч хүн болгон амьдарч чаддагүйг ойлгосон. 00:09:08.040 --> 00:09:09.890 Үхлээс болж бид амьдардаг. 00:09:09.890 --> 00:09:11.580 Үхэхийг сурч байж л 00:09:11.580 --> 00:09:13.070 амьдрахыг сурдаг. 00:09:13.070 --> 00:09:15.140 Тэгээд тэр шөнө би амьдралынхаа түүхийг 00:09:15.140 --> 00:09:16.420 өөрчлөхөөр шийдсэн. 00:09:16.915 --> 00:09:18.230 Би үхэхийг хүсээгүй. 00:09:18.230 --> 00:09:20.010 Тэгээд бяцхан залбирал хийсэн юм. 00:09:20.010 --> 00:09:22.230 "Бурхан минь, хэрвээ 21 хүрчих юм бол 00:09:22.230 --> 00:09:24.544 хэзээ ч айдсаар амьдралаа удирдуулахгүй. 00:09:24.670 --> 00:09:26.520 Айдсаасаа бүрмөсөн салж, 00:09:26.520 --> 00:09:29.530 мөрөөдлүүдээ биелүүлж, 00:09:29.530 --> 00:09:31.270 хандлагаа өөрчилж, 00:09:31.270 --> 00:09:33.540 ямар нэг онцгой зүйл хийж, 00:09:33.540 --> 00:09:35.550 амьдралынхаа зорилго тэмүүллийг олохыг, 00:09:35.550 --> 00:09:38.632 боломжгүй нь боломжтой юм гэдгийг мэдэхийг хүсч байна." 00:09:38.780 --> 00:09:42.820 Тэр шөнө амьд гарсан эсэхээ хэлэхгүй ээ. Та нар өөрсдөө олж мэдээрэй. 00:09:42.850 --> 00:09:43.978 (Инээд) 00:09:43.978 --> 00:09:47.100 Тэр шөнө анхны 10 трөм жагсаалтаа гаргасан. 00:09:47.100 --> 00:09:50.210 Том тивүүдэд очиж 00:09:50.210 --> 00:09:51.820 дэлхийн 7 гайхамшгийг үзэж, 00:09:51.820 --> 00:09:53.410 гадаад хэлүүд сурч, 00:09:53.410 --> 00:09:54.940 эзгүй арал дээр амьдарч, 00:09:54.940 --> 00:09:56.480 далай дээр завинд амьдрах, 00:09:56.480 --> 00:09:58.650 Амазон дахь Индиан омгийнхонтой амьдрах, 00:09:58.650 --> 00:10:01.210 Шведийн хамгийн өндөр ууланд авирах, 00:10:01.210 --> 00:10:03.180 Эверест уулнаас нар мандахыг харах, 00:10:03.190 --> 00:10:05.390 Нашвиллд хөгжмийн бизнест ажиллах, 00:10:05.400 --> 00:10:07.060 цирктэй хамтарч ажиллах, 00:10:07.080 --> 00:10:09.120 онгоцноос үсрэх зэргийг хүсч байлаа. 00:10:09.120 --> 00:10:12.380 Ингээд 20 жилийн турш эдгээрийн ихэнхийг биелүүлжээ. 00:10:12.410 --> 00:10:14.650 Жагсаалтаасаа нэгийг дарах болгондоо 00:10:14.650 --> 00:10:18.190 эргээд тав юм уу арван шинэ зорилт нэмж, жагсаалтаа томруулна. 00:10:18.800 --> 00:10:23.280 Дараагийн долоон жилд Бахамын жижиг арал дээр 00:10:23.320 --> 00:10:25.360 урцанд амьдарч, 00:10:25.370 --> 00:10:27.274 халим болон далайн муур зэргээр хооллож, 00:10:29.480 --> 00:10:33.820 тэр арал дээр ганцаараа байсан болохоор 00:10:33.820 --> 00:10:36.249 зөвхөн бэлхүүсээ далдалсан хувцас өмсч, 00:10:36.680 --> 00:10:39.160 халимнуудтай сэлж сурсан. 00:10:39.160 --> 00:10:40.980 Тэндээсээ Мексик явж, 00:10:40.980 --> 00:10:45.000 дараа нь Эквадорын Амазон мөрөний сав руу явж 00:10:45.241 --> 00:10:48.100 Пүжо Понго Эквадор гэх газар омгийнхонтой амьдарч, 00:10:48.100 --> 00:10:52.180 трөмүүдийн ачаар бага багаар өөртөө итгэх болсон. 00:10:52.180 --> 00:10:55.100 Нашвиллийн хөгжмийн бизнест хөл тавьж, дараа нь 00:10:55.110 --> 00:10:57.870 Шведийн Стокхольм руу нүүж, мөн хөгжмийн бизнест ажиллаж, 00:10:57.870 --> 00:11:01.920 Арктикийн тойргийн Кебнекайсэ ууланд авирсан. 00:11:03.300 --> 00:11:04.750 Мөн би алиалах, 00:11:04.750 --> 00:11:05.860 жонглёрдох, 00:11:05.860 --> 00:11:07.480 тулгууртай явах, нэг дугуйт унах, 00:11:07.480 --> 00:11:10.440 гал болон шил идэхийг сурсан. 00:11:10.450 --> 00:11:13.620 1997 онд арав хүрэхгүй сэлэм залгигчид үлдсэн гэдгийг сонсоод 00:11:13.620 --> 00:11:15.410 "Үүнийг л хийнэ" гэсэн юм. 00:11:15.420 --> 00:11:18.290 Тэгээд нэг сэлэм залгигчтай уулзаад, зөвлөгөө авлаа. 00:11:18.290 --> 00:11:20.190 Тэр надад "2 зөвөлгөө байна. 00:11:20.190 --> 00:11:21.926 Нэгт, энэ бол маш аюултай. 00:11:21.926 --> 00:11:23.948 Зарим хүн үхэж ч байсан. 00:11:23.948 --> 00:11:24.953 Хоёрт, 00:11:24.953 --> 00:11:26.206 Битгий туршиж үз!" гэсэн. 00:11:26.206 --> 00:11:27.520 (Инээд) 00:11:27.540 --> 00:11:29.540 Тэгэхээр нь трөмийн жагсаалтдаа нэмчихэв. 00:11:30.440 --> 00:11:33.320 Ингээд 4 жилийн турш, өдөрт 10-аас 12 удаа 00:11:33.660 --> 00:11:35.160 сургуулилт хийв. 00:11:35.209 --> 00:11:36.709 Тооцож үзье л дээ... 00:11:36.709 --> 00:11:40.020 4 х 365 [х12] 00:11:40.020 --> 00:11:42.660 Ойролцоогоор 13,000 удаагийн бүтэлгүй 00:11:42.660 --> 00:11:45.420 оролдлогын дараа 2001 онд анх удаа сэлэм залгисан. 00:11:46.002 --> 00:11:47.630 Тэгэх явцдаа дэлхий дээрх 00:11:47.630 --> 00:11:50.940 шилдэг сэлэм залгигч болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан юм. 00:11:50.970 --> 00:11:53.820 Тэгээд би бүх л ном, сэтгүүл, сонин, 00:11:53.820 --> 00:11:57.670 хайж, физилоги, анатоми судалж, эмч сувилагчидтай уулзаж, 00:11:57.676 --> 00:11:59.719 бүх сэлэм залгигчдыг нэгтгэж 00:11:59.719 --> 00:12:01.760 Сэлэм Залгигчдын Олон Улсын Холбоо байгуулж, 00:12:01.760 --> 00:12:04.250 сэлэм залгилт ба түүний нөлөө сэдвээр 00:12:04.250 --> 00:12:06.450 хоёр жилийн судалгаатай өгүүлэл хэвлүүлсэн нь 00:12:06.450 --> 00:12:08.580 Британий Эрүүл Мэндийн Сэтгүүлд 00:12:08.580 --> 00:12:10.980 хэвлэгдсэн билээ. 00:12:10.980 --> 00:12:11.840 (Инээд) 00:12:11.840 --> 00:12:12.940 Баярлалаа. 00:12:12.960 --> 00:12:17.748 (Алга ташилт) 00:12:18.200 --> 00:12:21.570 Сэлэм залгилтын талаар гайхалтай зүйлсийг олж мэдсэн. 00:12:21.571 --> 00:12:25.260 Та бүхний төсөөлж ч байгаагүй зүйлс. 00:12:25.260 --> 00:12:28.550 Та нар дараа хутга юм уу сэлмээр 00:12:28.550 --> 00:12:31.759 стейк зүсэх үедээ энэ талаар бодох байх. 00:12:33.397 --> 00:12:36.589 Сэлэм залгилт ойролцоогоор 00:12:36.589 --> 00:12:39.889 4000 жилийн тэртээ МЭӨ 2000 үед 00:12:39.889 --> 00:12:42.290 Энэтхэгт үүссэн байна. 00:12:42.290 --> 00:12:45.580 Сүүлийн 150 жилд сэлэм залгигчдыг шинжлэх ухаан болон 00:12:45.590 --> 00:12:47.400 эмнэлгийн салбарт ашигласаар ирсэн нь 00:12:47.480 --> 00:12:51.160 1868 онд Герман эмч Адолф Кусмаул 00:12:51.160 --> 00:12:53.820 ходоодны дуранг нээхэд, мөн 00:12:53.880 --> 00:12:56.639 1906 онд залгилтын эмгэг, хоол боловсруулалт, бронхоскопи 00:12:56.639 --> 00:13:00.240 зэргийг судлах зорилгоор электрокардиограмыг 00:13:00.240 --> 00:13:01.860 бүтээхэд тус болжээ. 00:13:01.860 --> 00:13:03.840 Гэвч үүний хажуугаар сүүлийн 150 гаруй 00:13:03.840 --> 00:13:07.860 жилд олон тооны гэмтэл, нас баралт тохиолдсон. 00:13:07.880 --> 00:13:14.560 Адолф Кусмаул эмчийн ходоодны дуран энд байна. 00:13:14.740 --> 00:13:18.679 Гэвч сүүлийн 150 гаруй жилд нийт 29 хүн амиа алдсан байна. 00:13:18.679 --> 00:13:22.462 Лондонд нэг эр зүрхээ хатгаж нас барсан. 00:13:23.142 --> 00:13:25.340 Мөн жил бүр 3-8 хүн сэлэм залгилтаас 00:13:25.340 --> 00:13:27.780 болж хүнд бэртэж байна. 00:13:27.780 --> 00:13:29.880 Над руу ярьдаг болохоор би мэдэж байгаа юм. 00:13:29.880 --> 00:13:31.150 Сүүлийн хэдэн 7 хоногт над руу Швед болон 00:13:31.150 --> 00:13:34.320 Орландогоос 2 сэлэм залгигчид залгаж 00:13:34.320 --> 00:13:37.019 бэртлийн улмаас эмнэлэгт байгаагаа хэлсэн. 00:13:37.019 --> 00:13:38.769 Тийм ээ, энэ үнэхээр аюултай. 00:13:38.769 --> 00:13:41.629 Өөр нэг зүйл нь ихэнх хүмүүсийн хувьд 00:13:41.629 --> 00:13:44.320 сэлэм залгиж сурахад ойроолцоогоор 2 - 10 жил 00:13:44.320 --> 00:13:45.610 шаардагддаг. 00:13:45.610 --> 00:13:48.020 Гэхдээ миний олж мэдсэн хамгийн гайхалтай зүйл нь 00:13:48.020 --> 00:13:51.360 сэлэм залгигчид хэрхэн боломжгүйг хийж сурдаг талаар юм. 00:13:51.460 --> 00:13:53.460 Та бүхэнд бяцхан нууц хэлье: 00:13:53.520 --> 00:13:57.580 Биелэшгүй 99.9% дээр битгий төвлөр. 00:13:57.580 --> 00:14:02.030 Харин биелэх 0.1% дээр, мөн яаж вэ гэдэг дээр төвлөр. 00:14:02.817 --> 00:14:06.140 Ингээд та бүхнийг сэлэм залгигчдын ертөнцөөр аялуулъя. 00:14:06.140 --> 00:14:09.479 Сэлэм залгиж сурна гэдэг нь оюун санааны бясалгал, 00:14:09.479 --> 00:14:12.270 маш нарийн төвлөрөл болон өндөр нарийвчлалын 00:14:12.270 --> 00:14:15.670 тусламжтайгаар тархи болон булчингуудаа дадлагажуулах замаар 00:14:15.710 --> 00:14:20.370 дотоод эд эрхтнүүдээ рефлексээс нь тусгаарлах 00:14:20.450 --> 00:14:23.720 хэдэн 10 мянган давтлага сургуулилтыг шаарддаг. 00:14:24.020 --> 00:14:28.090 Одоо та бүхэнд сэлэм залгигчийн биеийг танилцуулъя. 00:14:28.310 --> 00:14:30.130 Сэлэм залгихын тулд 00:14:30.130 --> 00:14:32.250 хэлэн дээгүүрээ хурц ир гулгуулж, 00:14:32.250 --> 00:14:34.780 хоолойныхоо огих рефлексийг дарангуйлж, 00:14:34.780 --> 00:14:37.740 төвөнхийн 90 градусын өнцгөөр оруулж, 00:14:38.240 --> 00:14:41.040 улаан хоолой дундуур явуулж, 00:14:41.060 --> 00:14:42.600 булчингийн агшилтыг дарж, 00:14:42.600 --> 00:14:44.450 уушигнуудынхаа дундуур, цээжний хөндий рүү 00:14:44.450 --> 00:14:45.960 сэлмээ оруулна. 00:14:46.080 --> 00:14:48.349 Үүний дараа 00:14:48.399 --> 00:14:50.389 зүрхээ хажуу тийш түлхэх хэрэгтэй болно. 00:14:50.389 --> 00:14:51.720 Хэрэв сайн харвал 00:14:51.720 --> 00:14:53.860 миний зүрхний цохилтыг сэлэмнээс харж болно. 00:14:53.860 --> 00:14:55.859 Учир нь энэ үед сэлэм зүрх хоёр ердөө 00:14:55.859 --> 00:14:58.809 3 мм орчим эдээр тусгаарлагдсан байгаа. 00:14:58.809 --> 00:15:00.580 Худлаа биш шүү. 00:15:00.580 --> 00:15:02.710 Улмаар цээжний яс болон 00:15:02.710 --> 00:15:05.540 ходоодныхоо огих рефлексийг дарангуйлан 00:15:05.540 --> 00:15:09.020 ходоод дундуураа гулсуулж, хос гэдэс рүүгээ оруулна. 00:15:09.020 --> 00:15:09.750 Ядах юмгүй. 00:15:09.750 --> 00:15:10.930 (Инээд) 00:15:10.930 --> 00:15:12.880 Хэрвээ үүнээс цааш явуулбал, 00:15:12.880 --> 00:15:17.720 Фаллопиевын гуурс руу орно. Фаллопиевын гуурс! 00:15:17.720 --> 00:15:20.980 Залуус нь дараа нь эхнэрээсээ асуугаарай. 00:15:22.160 --> 00:15:23.900 "Зүрхээ түлхэн байж 00:15:23.900 --> 00:15:26.740 амиараа ингэж дэнчин тавихад их зориг хэрэгтэй байх даа" 00:15:26.740 --> 00:15:28.800 гэж хүмүүс асуудаг л даа. 00:15:28.800 --> 00:15:30.500 Үгүй ээ. Аймхай, ичимхий, туранхай, 00:15:30.500 --> 00:15:33.020 хазгар хүүгийн хувьд айдас, гологдлоор дэнчин тавьж 00:15:33.080 --> 00:15:35.620 зүрхээ илчилж, 00:15:35.620 --> 00:15:37.040 эгэл байж, 00:15:37.040 --> 00:15:38.240 энд ингээд танихгүй хүмүүсийн 00:15:38.240 --> 00:15:41.060 урд зогсоод зориг гарган өөрийнхөө 00:15:41.060 --> 00:15:43.670 айдас, мөрөөдлийн талаар 00:15:43.680 --> 00:15:47.580 ярих л маш их зориг шаарддаг юм байна. 00:15:48.280 --> 00:15:49.450 Тэгэхээр... Баярлалаа. 00:15:49.450 --> 00:15:53.720 (Алга ташилт) 00:15:53.850 --> 00:15:56.250 ... хамгийн гайхалтай нь өдийг хүртэл гайхамшигтай 00:15:56.250 --> 00:15:58.650 зүйл хийхийг хүсдэг байсан нь 00:15:58.650 --> 00:15:59.780 өнөөдөр биеллээ оллоо. 00:15:59.780 --> 00:16:02.880 Гэхдээ 21 сэлэм нэг дор залгисан, 00:16:02.880 --> 00:16:05.170 Риплигийн Итгэх үү Байх ууд зориулж халим болон 00:16:07.640 --> 00:16:10.500 далайн мууртай савтай усан санд 6 метр гүнд сэлсэн, 00:16:10.500 --> 00:16:12.307 Стэн Ли-гийн Супер хүмүүс нэвтрүүлэгт орохдоо 00:16:13.840 --> 00:16:17.600 800 гаран градусын халуун сэлэм залгисан зэрэг нь 00:16:17.610 --> 00:16:19.470 тийм ч гайхалтай зүйл биш юм байна. 00:16:19.520 --> 00:16:21.574 Гэхдээ халуун байсан шүү! 00:16:22.460 --> 00:16:24.920 Мөн Рипли болон Гиннест зориулж 00:16:24.930 --> 00:16:26.290 сэлмээр машин чирсэн, 00:16:26.290 --> 00:16:28.760 Авъяаслаг Америкчуудын сүүлийн шатанд шалгарсан, 00:16:28.820 --> 00:16:31.540 2007 оны "Иг Нобелын шагнал" хүртсэн нь ч гайхалтай биш. 00:16:31.550 --> 00:16:33.900 Эдгээр нь үнэндээ тийм ч гайхалтай зүйлс биш юм. 00:16:33.900 --> 00:16:36.350 Хүмүүс бол тэгж боддог л доо, гэхдээ тийм биш. 00:16:36.350 --> 00:16:37.800 Харин бурхан өндрөөс, 00:16:37.800 --> 00:16:40.660 ус болон халимнаас, эмч сувилагчдаас, хурц зүйлсээс, 00:16:40.660 --> 00:16:42.200 олны өмнө ярихаас айдаг байсан аймхай, 00:16:42.200 --> 00:16:43.890 ичимхий, хулчгар хүүг 00:16:43.890 --> 00:16:46.370 одоо ингээд 10000 м өндөрт дэлхийг тойрон нисч, 00:16:46.370 --> 00:16:47.640 халимтай усан сан дотор 00:16:47.640 --> 00:16:49.800 хурц зүйл залгиж, эмч сувилагчидтай 00:16:49.800 --> 00:16:51.320 ярилцаж, дэлхий тойрон явж 00:16:51.320 --> 00:16:53.900 олны өмнө яриулж чаддаг 00:16:53.900 --> 00:16:57.430 болгосон нь л гайхалтай зүйл билээ. 00:16:57.430 --> 00:16:59.580 Энэ л үнэхээр гайхалтай зүйл. 00:16:59.580 --> 00:17:01.450 Би үргэлж боломжгүйг хийхийг -- 00:17:01.450 --> 00:17:02.380 Баярлалаа. 00:17:02.380 --> 00:17:03.760 (Алга ташилт) 00:17:03.760 --> 00:17:05.220 Баярлалаа. 00:17:05.660 --> 00:17:09.040 (Алга ташилт) 00:17:09.700 --> 00:17:12.569 Үргэлж биелэшгүйг мөрөөдөж байсан маань биеллээ олсон. 00:17:12.569 --> 00:17:15.858 Ямар нэг гайхалтай зүйл хиймээр байсан минь ч 00:17:15.858 --> 00:17:16.899 биеллээ олсон. 00:17:16.899 --> 00:17:19.819 Үргэлж л дэлхий тойрон явж супер хүний зүйлс хиймээр 00:17:19.819 --> 00:17:21.379 байсан минь ч мөн биеллээ олсон. 00:17:21.379 --> 00:17:22.720 Тэгээд юу гээч? 00:17:22.720 --> 00:17:25.569 Тэр бяцхан хүүгийн том хүсэл мөрөөдлийн 00:17:25.569 --> 00:17:27.291 нэг хэсэг биелээгүй байсаар л байна. 00:17:30.320 --> 00:17:36.197 (Инээд) (Алга ташив) 00:17:37.000 --> 00:17:40.240 Би цаг үргэлж зорилгоо тэмүүллээ олохыг хүсч байсан, 00:17:40.270 --> 00:17:41.530 одоо олсон. 00:17:41.540 --> 00:17:42.920 Гэхдээ юу гээч? 00:17:42.920 --> 00:17:46.230 Сэлэм болон миний хүч чадал чухал биш. 00:17:46.230 --> 00:17:48.510 Харин миний сул талууд, миний үгс чухал. 00:17:48.510 --> 00:17:51.090 Дэлхийг өөрчлөх гэж айдсаа даван байж, 00:17:51.090 --> 00:17:52.390 сэлэм тутамд, үгс бүрт, 00:17:52.390 --> 00:17:54.910 мэс тутамд, амьдрал тутамдаа хүмүүсийг супер хүн 00:17:55.070 --> 00:17:57.450 болгох гэж, биелэшгүйг хийлгэх гэж 00:17:57.540 --> 00:17:59.700 урам зориг өгөх нь л 00:17:59.700 --> 00:18:01.860 миний зорилго тэмүүлэл юм. 00:18:02.060 --> 00:18:04.680 Миний зорилго бол бусдад зорилгоо олоход нь туслах. 00:18:04.680 --> 00:18:05.680 Харин таных? 00:18:05.680 --> 00:18:06.960 Таны зорилго юу вэ? 00:18:06.960 --> 00:18:08.960 Та яагаад энд ирсэн юм бэ? 00:18:09.260 --> 00:18:11.590 Бид бүгд супер баатар байх гэж ирсэн гэж би итгэдэг. 00:18:12.160 --> 00:18:14.260 Таны супер хүч юу вэ? 00:18:14.560 --> 00:18:17.990 Дэлхийн 7 тэрбум гаруй хүний дотор 00:18:17.990 --> 00:18:20.250 ердөө хэдэн арван сэлэм залгигчид 00:18:20.250 --> 00:18:21.661 байгаа л даа, гэхдээ 00:18:21.661 --> 00:18:22.940 та бол цорын ганц. 00:18:22.940 --> 00:18:24.070 Та бол өвөрмөц. 00:18:24.070 --> 00:18:25.540 Таны түүх юу вэ? 00:18:25.540 --> 00:18:27.760 Юу таныг өөр болгодог вэ? 00:18:27.760 --> 00:18:29.180 Хэдий таны дуу хоолой сул 00:18:29.180 --> 00:18:31.721 чичирч байсан ч өөрийнхөө түүхийг хуваалц. 00:18:31.900 --> 00:18:33.340 Таны зорилго юу вэ? 00:18:33.340 --> 00:18:35.850 Хэрвэ та юуг ч хийх, хэн ч байх, хаашаа ч явах 00:18:35.850 --> 00:18:37.430 чадалтай байсан бол 00:18:37.430 --> 00:18:38.480 та юу хийх вэ? 00:18:38.480 --> 00:18:40.340 Амьдралдаа юу хийж бүтээмээр байна? 00:18:40.340 --> 00:18:41.760 Таны том мөрөөдлүүд юу вэ? 00:18:41.760 --> 00:18:44.450 Хүүхэд насны том мөрөөдлүүд чинь юу вэ? 00:18:44.450 --> 00:18:46.240 Энэ биш байх, тийм үү? 00:18:46.483 --> 00:18:47.880 Сонин эсвэл хачин гэж 00:18:47.880 --> 00:18:50.450 хэлж болохуйц таны галзуу мөрөөдлүүд юу байв? 00:18:50.450 --> 00:18:54.040 Энийг харсны дараа тийм ч хачин санагдахгүй байгаа биз дээ? 00:18:55.370 --> 00:18:57.050 Таны сэлэм юу вэ? 00:18:57.050 --> 00:18:58.650 Хүн бүр айдас болон мөрөөдөл 00:18:58.650 --> 00:19:00.600 гэсэн хоёр иртэй сэлэмтэй. 00:19:00.600 --> 00:19:03.520 Юу ч байсан хамаагүй, сэлмээ залги. 00:19:03.890 --> 00:19:05.870 Ноёд хатагтай нар аа, мөрөөдлөө дага. 00:19:05.870 --> 00:19:08.900 Мөрөөдлөө дагахад хэзээ ч оройтдоггүй. 00:19:09.720 --> 00:19:12.920 Намайг биелэшгүйг хийж чадахгүй гэж бодож байсан 00:19:12.920 --> 00:19:14.916 өнөөх бөмбөгтэй хүүхдүүдэд хандаж 00:19:15.060 --> 00:19:17.645 нэг зүйлийг л хэлмээр байна: 00:19:17.645 --> 00:19:18.841 Баярлалаа. 00:19:18.940 --> 00:19:22.220 Муу талынхан байгаагүй бол хэзээ ч супер баатар төрөхгүй байсан. 00:19:23.020 --> 00:19:27.237 Биелэшгүй бол биелэшгүй биш гэдгийг батлах гэж би энд ирсэн. 00:19:28.300 --> 00:19:32.310 Энэ маш аюултай, намайг алж ч мэднэ. 00:19:32.340 --> 00:19:33.720 Та бүхэнд таалагдана гэж найдъя. 00:19:33.720 --> 00:19:35.260 (Инээд) 00:19:36.350 --> 00:19:38.700 Та нарын тус хэрэгтэй. 00:19:46.731 --> 00:19:48.405 Үзэгчид: Хоёр, гурав... 00:19:48.405 --> 00:19:52.100 Дан Мэеэр: Үгүй ээ та нар тоолоход туслаарай, бүгдээрээ. 00:19:52.100 --> 00:19:53.210 (Инээд) 00:19:53.210 --> 00:19:55.840 За надтай хамт тоолоорой, бэлэн үү? 00:19:55.870 --> 00:19:56.964 Нэг. 00:19:56.964 --> 00:19:58.150 Хоёр. 00:19:58.170 --> 00:19:58.980 Гурав. 00:19:58.980 --> 00:20:00.920 Үгүй ээ, хоёр ш дээ, гэхдээ одоо ойлгосон байх. 00:20:06.760 --> 00:20:07.780 Үзэгчид: Нэг. 00:20:07.840 --> 00:20:08.750 Хоёр. 00:20:08.800 --> 00:20:10.010 Гурав. 00:20:11.260 --> 00:20:13.280 (Гайхна) 00:20:14.360 --> 00:20:15.940 (Алга ташилт) 00:20:16.251 --> 00:20:17.450 ДМ: Тийм ээ! 00:20:17.450 --> 00:20:23.100 (Алга ташилт) (Уухай) 00:20:23.100 --> 00:20:24.820 Маш их баярлалаа. 00:20:25.450 --> 00:20:28.800 Баярлалаа, баярлалаа, баярлалаа. Зүрхнийхээ угаас баярлалаа. 00:20:28.800 --> 00:20:31.290 Биш ээ, гэдэснийхээ угаас баярлалаа. 00:20:31.880 --> 00:20:35.020 Биелэшгүйг хийхээр ирсэн гэж хэлээд биелэшгүйг хийлээ. 00:20:35.030 --> 00:20:37.730 Гэхдээ энэ бол биелэшгүй биш. Өдөр бүр л хийдэг зүйл. 00:20:37.800 --> 00:20:42.800 Аймхай, бүрэг, туранхай, хулчгар хүү энэ TEDx тайзан дээр 00:20:42.840 --> 00:20:44.600 үг үгээр, сэлэм сэлмээр, 00:20:44.600 --> 00:20:47.100 амьдрал амьдралаар дэлхийг өөрчилж 00:20:47.100 --> 00:20:49.080 байгаа нь л биелэшгүй зүйл байсан юм. 00:20:49.080 --> 00:20:52.060 Хэрвээ би танд ямар нэг шинэ санаа өгсөн бол, 00:20:52.060 --> 00:20:54.460 таныг боломжгүй нь боломжтой гэдэгт итгүүлсэн бол, 00:20:54.460 --> 00:20:57.960 та ч мөн биелэшгүйг хийж чадна гэж итгүүлсэн бол 00:20:58.120 --> 00:21:01.020 би хийх зүйлээ хийж. Харин таных дөнгөж эхэлж байна. 00:21:01.020 --> 00:21:04.100 Үргэлж мөрөөд. Үргэлж мөрөөд. 00:21:04.820 --> 00:21:06.350 Надад итгэсэнд, мөн миний 00:21:06.350 --> 00:21:08.250 мөрөөдлийн нэг хэсэг болсонд баярлалаа. 00:21:08.250 --> 00:21:09.550 Ингээд миний та бүхэнд 00:21:09.550 --> 00:21:11.486 өгөх бэлэг: Биелэшгүй бол... 00:21:11.486 --> 00:21:12.920 Үзэгчид: Биелэшгүй биш. 00:21:12.920 --> 00:21:14.920 Урт аялал, бэлэгний хэсэг. 00:21:15.100 --> 00:21:19.560 (Алга ташив) 00:21:19.560 --> 00:21:21.020 Баярлалаа. 00:21:21.060 --> 00:21:25.360 (Алга ташив) 00:21:25.580 --> 00:21:27.560 (Уухайлав) 00:21:27.780 --> 00:21:30.240 Хөтлөгч: Баярлалаа, Дэн Маеэр, гайхалтай юм аа.