0:00:17.028,0:00:19.574 Биднийг чухам юу амьдралын турш 0:00:19.574,0:00:21.338 эрүүл бас жаргалтай байлгадаг вэ? 0:00:22.128,0:00:24.684 Хэрвээ та өөрийнхөө ирээдүйд 0:00:25.033,0:00:26.796 яг одоо хөрөнгө оруулалт хийвэл 0:00:26.986,0:00:30.628 цаг заваа юунд зориулах байсан бэ? 0:00:31.647,0:00:34.096 Маш олон хариулт бий. 0:00:34.323,0:00:38.394 Амьдралд хамгийн чухал гэгдэх зүйлсээр[br]биднийг дарж орхидог. 0:00:39.530,0:00:42.691 Хэвлэл мэдээлэл[br]баян чинээлэг, алдартай, 0:00:42.691,0:00:45.862 өөрсдийн эзэнт гүрнээ босгож байгаа[br]хүмүүсээр дүүрэн байдаг. 0:00:47.379,0:00:49.352 Харин бид тэд бүгдэд итгэдэг. 0:00:50.011,0:00:52.736 Саяхны нэг судалгаагаар 0:00:52.760,0:00:57.936 шинэ мянганы залуусаас амьдралынх нь[br]гол зорилгыг асуухад 0:00:58.260,0:01:00.276 80 гаруй хувь нь 0:01:00.300,0:01:04.436 баян болох гэж хариулсан байна. 0:01:05.660,0:01:09.996 Мөн тэдгээр залуусын 50 хувь нь 0:01:10.020,0:01:12.556 тэдний өөр нэг чухал зорилго бол 0:01:12.580,0:01:14.420 алдартай болох гэжээ. 0:01:15.660,0:01:16.876 (Инээд) 0:01:17.300,0:01:23.956 Ажилдаа шамд, илүү хичээ, илүү их[br]амжилтанд хүр гэсэн зүйлсийг 0:01:23.980,0:01:26.036 бид байнга сонсдог. 0:01:26.060,0:01:28.540 Сайхан амьдрахын тулд 0:01:28.540,0:01:31.556 эдгээрийн хойноос л[br]явах хэрэгтэй мэт ойлгодог. 0:01:32.445,0:01:33.601 Гэхдээ энэ үнэн гэж үү? 0:01:34.434,0:01:38.267 Энэ л хүний амьдралыг[br]аз жаргалтай болгодог гэж үү? 0:01:39.980,0:01:42.196 Хүмүүсийн амьдралыг ерөнхийд нь эсвэл 0:01:42.220,0:01:47.436 хүмүүсийн хийж буй сонголтыг, улмаар[br]тэдгээр сонголтууд нь хэрхэн цааш өрнөж 0:01:47.460,0:01:50.340 байгааг тодорхойлно гэдэг бараг л[br]боломжгүй зүйл. 0:01:51.580,0:01:54.636 Хүмүүсийн амьдралын талаар бид ихэнхдээ 0:01:54.660,0:01:58.116 өнгөрсөн үеийн[br]дурсамжаас нь мэдэж авдаг. 0:01:58.640,0:02:03.416 Харин ой санамж хэзээ ч[br]100 хувь бодит байж чаддаггүй. 0:02:03.440,0:02:05.920 Бид маш их зүйлийг мартаж, 0:02:05.920,0:02:10.039 ой санамж маань заримдаа бүр[br]эсрэг тал руугаа бүтээлч болж орхидог. 0:02:10.669,0:02:12.438 Марk Твэн үүнийг ойлгодог байсан. 0:02:13.780,0:02:15.464 Түүний хэлсэнчлэн: 0:02:15.914,0:02:20.124 "Миний амьдрал дахь хамгийн муу зүйлс[br]хэзээ ч болж байгаагүй." 0:02:20.184,0:02:23.243 (Инээд) 0:02:23.776,0:02:26.285 Саяхны судалгаагаар харин хөгширөх тусам 0:02:26.285,0:02:29.501 өнгөрснийг илүү өөдрөгөөр[br]санан дурсдаг гэсэн. 0:02:30.427,0:02:32.996 Энэ нь надад нэгэн машины наалтыг[br]санагдуулсан: 0:02:32.996,0:02:36.196 "Хүүхэд насаа аз жаргалтай өнгөрүүлэхэд[br]хэзээ ч оройтдоггүй" гэж. 0:02:36.228,0:02:38.767 (Инээд) 0:02:39.600,0:02:43.976 Харин хэрвээ хүмүүсийн амьдралыг[br]цаг хугацаа өнгөрөхийн хирээр 0:02:44.000,0:02:46.856 хэрхэн өрнөхийг харах боломж[br]олдвол ямар вэ? 0:02:46.880,0:02:50.856 Хүмүүсийг юу аз жаргалтай [br]болгодгийг мэдэхийн тулд тэднийг 0:02:50.880,0:02:53.616 өсвөр настайгаас нь эхлээд[br]хөгшрөх хүртэл нь 0:02:53.640,0:02:57.000 судалбал ямар вэ? 0:02:58.217,0:02:59.417 Бид яг үүнийг хийсэн. 0:03:00.440,0:03:02.656 Харвардын Насанд Хүрэгсдийн[br]Хөгжлийн Судалгаа 0:03:02.680,0:03:07.439 насанд хүрэгчдийн амьдралыг судалсан[br]хамгийн урт судалгаа байх. 0:03:08.360,0:03:14.480 Бид 75 жилийн турш 724 эрэгтэйн[br]амьдралыг судалсан. 0:03:16.160,0:03:20.656 Олон жилийн турш тэдний ажил, гэр бүл,[br]эрүүл мэндийн талаар асуулт асууна. 0:03:20.680,0:03:25.056 Мэдээж энэ бүх хугацаанд тэдний түүх[br]хэрхэн өрнөхийг 0:03:25.080,0:03:26.520 мэдээ ч үгүй байсан. 0:03:28.080,0:03:31.696 Энэ төрлийн судалгаа үнэндээ маш[br]ховор л доо. 0:03:31.720,0:03:35.776 Ихэнх нь арван жилийн дотор бүтэлгүйтдэг. 0:03:35.800,0:03:38.976 Учир нь ихэнх оролцогчид[br]судалгаанаас гарах, 0:03:39.000,0:03:41.896 санхүүжилт зогсох, 0:03:41.920,0:03:44.176 судлаачид нь өөр ажилд сатаарах 0:03:44.200,0:03:48.280 эсвэл нас барснаар судалгааг цааш[br]үргэлжлүүлэх хүн байхгүй болчихдог. 0:03:49.080,0:03:51.336 Харин бидний хувьд, 0:03:51.360,0:03:54.150 аз тохиол, мөн үе үеийн судлаачдын[br]шургуу байдлын ачаар 0:03:54.150,0:03:56.640 судалгаа маань эдгээрийг[br]даван туулж чадсан. 0:03:57.320,0:04:01.816 Анхны 724 оролцогчдын[br]60 орчим нь 0:04:01.840,0:04:03.136 амьд сэрүүн төдийгүй, 0:04:03.160,0:04:05.336 судалгаандаа ч оролцсон хэвээр ба 0:04:05.360,0:04:07.400 90 гаруй настай болжээ. 0:04:08.360,0:04:10.256 Харин одоо тэдний 0:04:10.280,0:04:13.640 2000 гаруй үр хүүхдийг[br]судалж эхэлж байна. 0:04:14.480,0:04:16.800 Би энэхүү судалгааны 4 дэх удирдагч. 0:04:18.200,0:04:22.936 1938 оноос хойш бид залуусын[br]2 бүлгийг судалсан. 0:04:22.960,0:04:25.096 Эхний бүлгийн залуус Харвардын 2-р курсын 0:04:25.120,0:04:27.516 оюутан байхдаа элссэн. 0:04:27.802,0:04:31.428 Тэд Том Браkoвын хэлдгээр[br]"алтан үеийнхэн" байлаа. 0:04:31.740,0:04:34.556 Дэлхийн 2-р дайны үеэр бүгд[br]сургуулиа төгсч, 0:04:34.580,0:04:37.020 улмаар ихэнх нь дайнд явсан. 0:04:37.980,0:04:40.116 Харин 2 дахь бүлгийн залуус бол 0:04:40.140,0:04:44.316 Бостоны хамгийн ядуу хороололд [br]амьдардаг хөвгүүд байсан юм. 0:04:44.340,0:04:46.356 Эдгээр хөвгүүдийг сонгосон шалтгаан нь 0:04:46.380,0:04:49.716 тэд 1930-аад оны Бостоны [br]хамгийн асуудалтай, эмзэг бүлгийн 0:04:49.740,0:04:51.596 гэр бүлүүдээс гаралтай байсанд 0:04:51.620,0:04:54.356 оршиж байгаа юм. 0:04:54.380,0:04:58.980 Тэдний ихэнх нь халуун, хүйтэн усгүй[br]нийтийн байранд амьдарч байсан. 0:05:01.220,0:05:03.116 Тэднийг судалгаанд элсэж ороход 0:05:03.140,0:05:06.076 бүгдээс нь ярилцлага авсан. 0:05:06.100,0:05:08.316 Мөн эмнэлгийн үзлэгт ч хамруулсан. 0:05:08.340,0:05:11.876 Бүр гэрт нь очиж, аав ээжтэй нь хүртэл[br]ярилцлага хийсэн. 0:05:11.900,0:05:14.276 Ингээд эдгээр хөвгүүд насанд хүрцгээж 0:05:14.300,0:05:16.716 амьдралын янз бүрийн замаар явцгаасан. 0:05:16.740,0:05:22.836 Тэд үйлдвэрийн ажилчин, хуульч, тоосго [br]өрөгч, эмч болж, 0:05:22.860,0:05:25.220 нэг нь АНУ-ын ерөнхийлөгч болсон. 0:05:26.860,0:05:31.100 Зарим нь архинд донтож,[br]цөөн хэд нь шизофрени өвчтэй болсон. 0:05:32.020,0:05:34.316 Зарим нь нийгмийн доод давхаргаас 0:05:34.340,0:05:37.556 хамгийн дээд давхарга хүртэл нь авирч, 0:05:37.580,0:05:40.860 харин зарим нь яг эсрэг чиглэлээр явсан. 0:05:42.220,0:05:45.156 Энэхүү судалгааг анх санаачлагчид 0:05:45.180,0:05:47.196 75 жилийн дараа намайг энд зогсоод 0:05:47.220,0:05:51.756 одоог хүртэл энэ судалгаа үргэлжилсээр[br]байгаа тухай ярина 0:05:51.780,0:05:54.860 гэж зүүдлээ ч үгүй байх. 0:05:55.980,0:05:59.596 Хоёр жил тутам дайчин, бас тэвчээртэй[br]судлаачид маань 0:05:59.620,0:06:02.110 оролцогчид руугаа залгаж, 0:06:02.110,0:06:05.820 тэдний амьдралын талаар дахиад хэдэн[br]асуулт асууж болох эсэхийг лавладаг. 0:06:06.740,0:06:10.316 Бостоны олон залуус биднээс[br]"Та нар яагаад одоо хүртэл намайг 0:06:10.340,0:06:14.220 судалсаар байгаа юм бэ? Миний амьдрал тийм[br]сонирхолтой биш шүү дээ?" гэж асуудаг. 0:06:15.300,0:06:17.676 Харин Харвардын оюутнууд[br]хэзээ ч тэгж асуудаггүй. 0:06:17.700,0:06:22.900 (Инээд) 0:06:27.620,0:06:30.476 Тэдний амьдралыг дэлгэрэнгүй судлахын тулд 0:06:30.500,0:06:33.436 зөвхөн асуулга илгээгээд зогсохгүй, 0:06:33.460,0:06:35.916 зочны өрөөнд нь сууж ярилцлага хийж 0:06:36.640,0:06:39.576 эмч нараас нь өвчний түүхийг авч, 0:06:39.600,0:06:42.096 мөн цусны шинжилгээ, тархины зураг авч 0:06:42.120,0:06:43.816 хүүхдүүдтэй нь ярилцдаг. 0:06:43.840,0:06:49.096 Бүр эхнэртэйгээ хамгийн их санаа зовоодог[br]зүйлсээ хуваалцахад нь бичлэг хийдэг. 0:06:49.120,0:06:52.656 Арваад жилийн өмнө эхнэрүүдээс нь 0:06:52.680,0:06:55.056 судалгаанд маань[br]оролцож чадах эсэхийг асуухад 0:06:55.080,0:06:57.776 "Юу гээч, орох цаг нь болсон байх"[br]гэж билээ. 0:06:57.800,0:06:58.856 (Инээд) 0:07:00.580,0:07:02.276 Ингээд бид юу олж мэдэв? 0:07:02.300,0:07:07.516 Бидний цуглуулсан[br]хэдэн арван мянган хуудас 0:07:07.540,0:07:10.480 хүмүүсийн амьдралын талаарх мэдээллээс 0:07:10.480,0:07:11.820 ямар сургамж олж авсан бэ? 0:07:12.820,0:07:18.420 Тэгэхээр эд хөрөнгө, алдар нэр[br]эсвэл илүү шаргуу ажиллах тухай огт биш. 0:07:19.620,0:07:25.916 Энэхүү 75 жилийн судалгаанаас харахад[br]нэг л тодорхой зүйл байна. 0:07:25.940,0:07:31.140 Сайн харилцаа биднийг аз жаргалтай,[br]эрүүл байлгадаг. Ердөө л энэ. 0:07:32.100,0:07:35.916 Бид харилцааны талаар гурван чухал[br]зүйл мэдэж авсан. 0:07:35.940,0:07:40.036 Нэгт, нийгмийн харилцаа нь[br]бидэнд маш тустай, 0:07:40.060,0:07:42.555 харин ганцаардал биднийг үгүй хийдэг. 0:07:43.180,0:07:46.836 Гэр бүл, найзууд, нийгэмтэйгээ 0:07:46.860,0:07:49.956 илүү ойр байдаг хүмүүс 0:07:49.980,0:07:54.676 илүү жаргалтай, эрүүл байж,[br]урт насалдаг нь 0:07:54.700,0:07:58.076 судалгаагаар тогтоогдсон. 0:07:58.100,0:08:01.516 Ганцаардал нь хор хөнөөлтэй[br]болох нь ч мөн харагдсан. 0:08:01.540,0:08:06.676 Бусадтай хүссэн хэмжээндээ холбогдож[br]чаддаггүй, тусгаарлагдмал хүмүүс 0:08:06.700,0:08:09.916 аз жаргалыг харьцангуй бага мэдэрч, 0:08:09.940,0:08:12.876 эрүүл мэнд нь дунд наснаас эхлэн[br]эрт муудаж, 0:08:12.900,0:08:15.116 мөн тархины үйл ажиллагаа нь 0:08:15.140,0:08:18.700 хурдан муудаж, богино насалдаг. 0:08:19.740,0:08:22.956 Харамсалтай нь ямар ч цаг үед 0:08:22.980,0:08:27.580 5 америк хүн тутмын 1-ээс илүү нь[br]өөрсдийгөө ганцаардмал гэж үздэг. 0:08:28.740,0:08:31.396 Олны дунд, гэрлэлтэд ганцаардах 0:08:31.420,0:08:34.076 тохиолдол байдгийг бид мэднэ. 0:08:34.100,0:08:36.236 Тэгэхээр 2 дахь чухал зүйл сургамж бол 0:08:36.260,0:08:39.356 таны хэдэн найзтай байх 0:08:39.380,0:08:42.876 эсвэл та хэн нэгэнтэй чуxал харилцаанд[br]байх эсэх нь чухал биш, 0:08:42.900,0:08:47.540 харин таны дотно харилцааны[br]чанар нь л чухал. 0:08:48.260,0:08:53.036 Зөрчилдөөн дунд амьдрах нь эрүүл мэндэд[br]маш муу нөлөөтэй. 0:08:53.060,0:08:57.036 Жишээ нь, хайр сэтгэлгүй,[br]байнгын зөрчилдөөнтэй гэрлэлт нь 0:08:58.160,0:09:03.936 эрүүл мэндэд салалтаас ч илүү муугаар[br]нөлөөлөх магадлалтай нь ажиглагдсан. 0:09:03.960,0:09:08.736 Харин халуун дулаан, сайн харилцаатай[br]амьдрах нь биднийг хамгаалдаг. 0:09:08.760,0:09:11.856 Оролцогчдоо 80 нас өнгөртөл нь[br]судалсныхаа дараа бид 0:09:11.880,0:09:14.896 тэдний дунд насыг эргэн харж,[br]хэн нь ахмад насандаа 0:09:15.720,0:09:17.296 эрүүл, жаргалтай, 0:09:17.320,0:09:21.296 харин хэн эсрэгээрээ байхыг[br]таамаглаж болох эсэхийг 0:09:21.320,0:09:22.520 мэдэхийг хүссэн юм. 0:09:23.280,0:09:27.496 Тэгээд тэдний 50 настай үеийн[br]бүх мэдээллийг нь цуглуулж үзэхэд 0:09:27.520,0:09:28.880 дунд настай үеийнх нь 0:09:29.680,0:09:32.216 холестерины хэмжээ цаашид 0:09:32.240,0:09:35.136 тэдний хэрхэн хөгшрөхөд нөлөөлөөгүй. 0:09:35.160,0:09:38.615 Харин нийгмийн харилцаандаа[br]хэр сэтгэл хангалуун байсан нь нөлөөлсөн. 0:09:38.639,0:09:43.536 50 насандаа хамгийн сэтгэл хангалуун[br]харилцаатай байсан хүмүүс 0:09:43.560,0:09:45.960 80 насандаа хамгийн эрүүл байсан. 0:09:47.279,0:09:50.456 Сайн, дотны харилцаа нь 0:09:50.480,0:09:53.240 биднийг хөгшрөлтийн зарим аюулаас[br]хамгаалдаг байна. 0:09:54.080,0:09:58.056 Манай хамгийн жаргалтай хосууд маань 0:09:58.080,0:10:00.135 80 насандаа хэдийгээр 0:10:00.159,0:10:03.096 бие эрхтний хувьд зовиуртай байсан ч,[br]сэтгэл санааны хувьд 0:10:03.120,0:10:05.080 адилхан жаргалтай байдаг гэсэн юм. 0:10:06.000,0:10:09.256 Харин тааруухан харилцаанд[br]байсан хүмүүс хэлэхдээ, 0:10:09.280,0:10:12.216 тэдний биеийн зовиурыг сэтгэл санааны[br]зовиур нь 0:10:12.240,0:10:15.280 улам дордуулдаг гэжээ. 0:10:17.460,0:10:21.836 Дотно харилцаа болон эрүүл мэндийн[br]талаар бидний олж мэдсэн 3 дахь сургамж нь 0:10:21.860,0:10:25.116 сайн харилцаа зөвхөн бидний биеийг[br]хамгаалаад зогсохгүй, 0:10:25.140,0:10:26.620 тархийг ч мөн хамгаалдаг. 0:10:27.540,0:10:32.196 80 насандаа өөр хэн нэгэнтэй 0:10:32.220,0:10:36.116 дотно, сайн харилцаанд байх нь[br]хамгаалалт болдог. 0:10:36.140,0:10:38.116 Тэд дотно харилцаанд байхдаа 0:10:38.140,0:10:42.276 хэрэгтэй үед нь өөр хэн нэгэн[br]итгэл даахыг мэдрэх нь 0:10:42.300,0:10:45.996 ой санамжийг хурц байлгадаг. 0:10:46.020,0:10:47.516 Харин итгэлцэлгүй харилцаанд 0:10:47.540,0:10:50.676 байдаг хүмүүсийн хувьд 0:10:50.700,0:10:54.580 ой санамж нь эрт мууддаг. 0:10:55.620,0:10:59.076 Гэхдээ сайн харилцаа гэдэг нь[br]саад бэрхшээлтэй учрахгүй гэсэн үг биш. 0:10:59.100,0:11:02.676 Манай зарим 80 настангууд 0:11:02.700,0:11:04.436 хоорондоо маргах үе бишгүй гарна. 0:11:04.460,0:11:07.636 Гэхдээ хэцүү үед үнэхээр нэгэндээ 0:11:07.660,0:11:09.476 итгэж болохыг мэддэг л бол 0:11:09.500,0:11:13.100 тэдгээр маргаан ой тогтоолтод[br]огтхон ч нөлөөлөхгүй. 0:11:14.700,0:11:17.436 Тэгэхээр сайн, дотно харилцаа 0:11:17.460,0:11:23.156 бидний сайн сайхан, эрүүл мэндэд тустай[br]гэдэг ойлголт бол 0:11:23.180,0:11:26.116 эртний мэргэн ухаан. 0:11:26.170,0:11:29.241 Энэ бол эмээгийн чинь өгдөг зөвлөгөө,[br]номлогчийн чинь захиас. 0:11:30.075,0:11:31.912 Энэ юу нь тийм хэцүү байна? 0:11:32.758,0:11:35.384 Жишээлбэл хөрөнгө мөнгөний хувьд 0:11:35.409,0:11:38.334 наад захын хэрэгцээ хангагдмагч 0:11:38.397,0:11:39.996 мөнгө нэг их нөлөө үзүүлдэггүй. 0:11:40.059,0:11:43.815 Жилд 75 мянган доллараас 0:11:43.854,0:11:45.466 75 саяын орлогтой болмогц 0:11:45.847,0:11:49.631 таны эрүүл мэнд, аз жаргалд[br]өөрчлөлт маш бага, 0:11:49.631,0:11:50.998 бараг байх болов уу даа. 0:11:51.982,0:11:53.479 Нэр хүндийг авч үзвэл 0:11:54.204,0:11:56.418 байнгын олон нийтийн өмнө байх, 0:11:56.601,0:11:58.166 хувийн орон зай алдагдахад 0:11:58.403,0:12:01.403 ихэнх алдартай хүмүүс[br]эрүүл мэндээрээ муудаж эхэлдэг. 0:12:02.117,0:12:04.770 Энэ нь мэдээж тэднийг[br]аз жаргалтай байлгадаггүй. 0:12:06.077,0:12:08.594 Харин илүү их ажиллахын хувьд 0:12:09.426,0:12:12.434 хэн ч үхэхийнхээ өмнө 0:12:12.481,0:12:15.204 илүү их ажилладаг байж гэж хүсдэггүй[br]нэг үнэн үг бий. 0:12:15.228,0:12:16.370 (Инээд) 0:12:16.840,0:12:20.680 Гэтэл яагаад үүнийг үл ойшооход[br]ийм амархан юм бэ? 0:12:21.360,0:12:22.816 Учир нь бид бол хүн төрөлхтөн. 0:12:22.840,0:12:25.656 Бид амар шийдэл, 0:12:25.680,0:12:27.376 биднийг сайн сайхан чигээр байлгах 0:12:27.400,0:12:30.160 тийм л зүйлд дуртай. 0:12:31.120,0:12:34.456 Урт хугацааны харилцаа бол[br]ээдрээтэй, 0:12:34.480,0:12:38.296 гэр бүл, найз нөхдөө анхаарах нь[br]их ажил шаарддаг, 0:12:38.320,0:12:40.976 тэгээд ч дур татам, гоёмсог зүйл биш. 0:12:41.000,0:12:44.336 Мөн биднийг үхэн үхтэл энэ харилцаа[br]дуусах учиргүй. 0:12:44.360,0:12:49.416 Энэ 75 жилийн судалгаанаас харахад,[br]хамгийн жаргалтай тэтгэврийн насныхан 0:12:50.240,0:12:56.056 хамтран ажиллагчдаа хамтран тоглогчоор[br]солихоор идэвхтэй ажилласан хүмүүс байсан. 0:12:59.980,0:13:02.956 Яг л өнөөх судалгаанд оролцсон[br]шинэ мянганы залуус шиг 0:13:03.280,0:13:06.896 манай судалгааны олон эрчүүд залуу [br]ахуйдаа эд хөрөнгө, алдар нэр, 0:13:06.920,0:13:10.936 ажлын амжилт зэргийг сайхан амьдралын[br]хэмжүүр гэж 0:13:11.460,0:13:15.396 итгэцгээж байсан. 0:13:15.420,0:13:19.596 Гэвч бүхэл бүтэн 75 жилийн энэхүү [br]судалгаагаар 0:13:19.620,0:13:25.276 хамгийн сайхан амьдарсан хүмүүс бол[br]гэр бүл, найз нөхөд, нийгмийн харилцаандаа 0:13:25.300,0:13:28.540 илүү анхаарсан хүмүүс гэдэг нь[br]удаа дараа тогтоогдсон. 0:13:30.380,0:13:32.356 Харин та юу гэж бодож байна? 0:13:32.380,0:13:36.140 25, 40 эсвэл 60 настай байна гэж бодъё. 0:13:37.100,0:13:40.060 Харилцаандаа илүү анхаарна гэж[br]яана гэсэн үг юм бол? 0:13:41.060,0:13:44.180 Боломжууд нь дуусашгүй олон. 0:13:44.900,0:13:50.996 Магадгүй зүгээр л дэлгэц ширтэх цагаа[br]хүмүүстэй өнгөрүүлэхэд зориулах, 0:13:51.020,0:13:55.476 эсвэл хуучирсан харилцаагаа[br]хамтдаа шинэ зүйл хийж сайжруулах, 0:13:55.500,0:13:57.700 хамтдаа алхах, болзоонд явах, 0:13:58.660,0:14:03.516 эсвэл удаан яриагүй хамаатан руугаа[br]залгах ч байж болно. 0:14:03.540,0:14:07.036 Учир нь маш их тохиолддог[br]гэр бүлийн хагарал 0:14:07.060,0:14:09.276 атаа хорсол санасан нэгэнд 0:14:09.300,0:14:11.380 хамгийн муугаар нөлөөлдөг. 0:14:13.300,0:14:17.220 Ингээд би Марк Твейний хэлсэн үгээр[br]яриагаа дуусгая. 0:14:18.880,0:14:21.256 Зуун жилийн тэртээ, 0:14:21.280,0:14:23.896 тэрээр амьдралаа эргэж хараад 0:14:23.920,0:14:25.200 ийнхүү бичжээ. 0:14:26.440,0:14:30.136 "Амьдрал үнэхээр богинохон. Маргалдах, 0:14:30.160,0:14:35.320 уучлал гуйх, зүрхээ шархлуулах,[br]буруугаа хүлээхийг шаардах цаг байхгүй. 0:14:36.320,0:14:39.136 Зөвхөн хүнийг хайрлах 0:14:39.160,0:14:42.880 хором төдий л цаг бий." 0:14:44.360,0:14:48.736 Сайхан амьдрал[br]сайн харилцаан дээр тогтдог. 0:14:48.785,0:14:51.159 Тийм ч учраас энэ нь[br]олон хүнд хэрэгтэй санаа юм. 0:14:51.180,0:14:52.396 Баярлалаа. 0:14:52.417,0:14:58.040 (Алга ташилт)