WEBVTT 00:00:01.787 --> 00:00:04.780 Би охидтойгоо сууж байлаа. 00:00:04.780 --> 00:00:06.293 Тэгтэл Жои: 00:00:06.293 --> 00:00:10.271 "Бурхан минь. Аав намайг тайван байлгаад өгөөсэй. 00:00:10.271 --> 00:00:14.127 Над руу байнга залгах юм" гэлээ. NOTE Paragraph 00:00:14.127 --> 00:00:17.393 "Залгаж байгаа нь их юм" гэж Жасмин хэлэв. 00:00:17.393 --> 00:00:21.053 "Би ааваасаа хэдэн жил сураг сонсоогүй." NOTE Paragraph 00:00:21.053 --> 00:00:25.285 Яг энэ мөчид охид аавтайгаа холбоотой байх 00:00:25.285 --> 00:00:27.862 ямар нэгэн арга хэрэгтэйг ойлгосон. 00:00:27.862 --> 00:00:31.625 Camp Diva ашгийн бус байгууллагад маань 00:00:31.625 --> 00:00:35.162 энэ мэт яриа их болж өнгөрдөг. 00:00:35.162 --> 00:00:38.354 Бид Африк гаралтай охидын 00:00:38.354 --> 00:00:41.936 эмэгтэй хүн болох замыг нь бэлдэж өгдөг. 00:00:41.936 --> 00:00:45.477 Эдгээр охид аавуудыгаа 00:00:45.477 --> 00:00:49.318 амьдралд нь илүү оролцоотой болгох аргыг 00:00:49.318 --> 00:00:52.015 өөрсдөө олох хэрэгтэй байсан юм. NOTE Paragraph 00:00:52.015 --> 00:00:53.468 Тэгээд би тэднээс асуулаа: 00:00:53.468 --> 00:00:57.314 "Аавтайгаа сайн харилцаатай байхад нь 00:00:57.314 --> 00:01:00.894 бид охидод яаж туслах вэ?" NOTE Paragraph 00:01:00.894 --> 00:01:05.397 Нэг охин "Үдэшлэг зохион байгуулья" гэлээ. 00:01:05.397 --> 00:01:09.730 Бүгд түүнийг дэмжиж байсан. 00:01:09.730 --> 00:01:13.206 Тэгээд чимэглэл, урилга, өмсөх даашинз гээд л 00:01:13.206 --> 00:01:16.050 төлөвлөж гарлаа. 00:01:16.050 --> 00:01:20.196 Бас аав нь юу өмсөж болох, болохгүйг хүртэл сонгож байв. (Инээд) 00:01:20.196 --> 00:01:24.767 Намайг нүд ирмэхийн зуур л бүх зүйл жин тан болсон. 00:01:24.767 --> 00:01:28.837 Тэднийг байзнахыг асууж болох байсан ч 00:01:28.837 --> 00:01:30.177 би тэгээгүй. 00:01:30.177 --> 00:01:33.068 Учир нь охидтой арав гаруй жил ажиллахдаа 00:01:33.068 --> 00:01:35.336 миний сурсан зүйл бол 00:01:35.336 --> 00:01:38.856 тэд юу хийхээ аль хэдийнэ мэдэж байдаг. 00:01:38.856 --> 00:01:43.533 Тэд угаасаа хэрсүү ухаантай. 00:01:43.533 --> 00:01:46.181 Тэдэнд дэд бүтэц, чиглүүлэх зөвлөгч, 00:01:46.181 --> 00:01:48.597 нөөц бололцоо нь байхад л 00:01:48.597 --> 00:01:52.015 өөрсдөд нь хэрэгтэй зүйлээ бүтээж 00:01:52.015 --> 00:01:57.449 амиа аргацаахаас гадна улам хөгжиж чаддаг. NOTE Paragraph 00:01:57.449 --> 00:02:01.673 Ингээд үдэшлэгээ зохион байгуулж 00:02:01.673 --> 00:02:06.213 охид аавтайгаа олноороо ирсэн. 00:02:06.213 --> 00:02:09.188 Тэд тун ч их гангалсан, 00:02:09.188 --> 00:02:11.431 бас бүгд эелдэг сайхан аашилж байлаа. 00:02:11.431 --> 00:02:15.117 (Инээд) 00:02:15.117 --> 00:02:16.967 Тэдэнд маш хөгжилтэй байсан. 00:02:16.967 --> 00:02:20.188 Бие биетэйгээ цагийг үнэхээр зугаатай өнгөрөөж байлаа. 00:02:20.188 --> 00:02:23.029 Арга хэмжээ маш амжилттай болсон. 00:02:23.029 --> 00:02:28.240 Ингээд охид үүнийг жил бүр зохиохоор болсон. NOTE Paragraph 00:02:28.240 --> 00:02:30.832 Улирал солигдон өнгөрч 00:02:30.832 --> 00:02:33.552 үдэшлэгтээ бэлдэх цаг ирэхэд 00:02:33.552 --> 00:02:36.659 Брианна нэртэй охин босч ирээд 00:02:36.659 --> 00:02:38.849 ингэж хэлсэн: 00:02:38.849 --> 00:02:41.595 "Миний аав ирж чадахгүй, 00:02:41.595 --> 00:02:45.832 тэгээд ч энэ бүгд намайг гунигтай болгож байна." NOTE Paragraph 00:02:45.832 --> 00:02:48.840 "Яагаад?" гэж охид асуухад NOTE Paragraph 00:02:48.840 --> 00:02:53.520 тэр зоригтойгоор "Аав шоронд байгаа" гэлээ. NOTE Paragraph 00:02:53.520 --> 00:02:58.454 Тэгтэл нэг нь "Ганц өдөр гараад ирж болдоггүй юм уу?" гэв. (Инээд) NOTE Paragraph 00:02:58.454 --> 00:03:00.952 "Гав гинжтэйгээ юу? 00:03:00.952 --> 00:03:06.407 Наадах чинь ирэхгүй байснаас ч долоон дор." NOTE Paragraph 00:03:06.407 --> 00:03:08.815 Яг энэ мөчид охид 00:03:08.815 --> 00:03:12.691 үйл явдлын гэрч болон өөрсдөө баатрууд болох 00:03:12.691 --> 00:03:16.085 боломжийг би олж харсан. 00:03:16.085 --> 00:03:20.758 "Энэ талаар бид юу хийж болох вэ? 00:03:20.758 --> 00:03:26.008 Бүх охид аавтайгаа бүжиглээсэй гэж бид хүсч байгаа, тийм үү?" гэж асуулаа. NOTE Paragraph 00:03:26.008 --> 00:03:27.671 Охид хэсэг хугацаанд бодсоны дараа 00:03:27.671 --> 00:03:29.980 нэг нь ингэж санал болгосон: 00:03:29.980 --> 00:03:34.286 "Яагаад бид шоронд үдэшлэгээ зохиож болохгүй гэж?" NOTE Paragraph 00:03:34.286 --> 00:03:38.102 Ихэнх нь үүнд эргэлзэж 00:03:38.102 --> 00:03:40.896 "Чи чинь солиорчихоо юу? 00:03:40.896 --> 00:03:43.904 Хэн баахан жоохон охидыг, 00:03:43.904 --> 00:03:46.368 бас болоогүй гангалчихсан, (Инээд) 00:03:46.368 --> 00:03:51.955 Spongebob хувцастай аавуудтайгаа шоронд бүжиглэхийг зөвшөөрөх юм?" гэв. 00:03:51.955 --> 00:03:55.303 Хувцсыг нь тэд ингэж нэрлэдэг. NOTE Paragraph 00:03:55.303 --> 00:03:59.461 Би хариуд нь "Охид оо, 00:03:59.461 --> 00:04:03.464 асуухгүй л бол хэзээ ч мэдэхгүй шүү дээ" гэсэн. NOTE Paragraph 00:04:03.464 --> 00:04:07.904 Ингээд охид Ричмонд хотын шерифт 00:04:07.904 --> 00:04:11.723 гарын үсгээ цуглуулан захиа бичсэн. 00:04:11.723 --> 00:04:17.129 Тэр шериф их онцгой гэдгийг хэлэх хэрэгтэй. 00:04:17.129 --> 00:04:22.062 Захиа авангуутаа л надтай холбогдоод 00:04:22.062 --> 00:04:28.016 гэр бүлийнхнийг нь авчрах ямар л боломж байна, 00:04:28.016 --> 00:04:31.188 тэр бүрт үүд хаалга нь нээлттэй гэсэн. 00:04:31.188 --> 00:04:33.513 Учир нь аавууд хүүхдүүдтэйгээ 00:04:33.513 --> 00:04:36.840 хэдий чинээ холбоотой байна, 00:04:36.840 --> 00:04:41.803 төдий чинээ эргэж шоронд орох магадлал нь бага байдаг гэнэ. NOTE Paragraph 00:04:41.803 --> 00:04:44.864 Ингээд 16 хүмүүжигч, 00:04:44.864 --> 00:04:49.738 18 охин үдэшлэгт уригдсан. 00:04:49.738 --> 00:04:53.387 Охид хамгийн л гоё гэсэн хувцсаа өмсөж 00:04:53.387 --> 00:04:58.416 аавууд нь өнөөх шар, хөх хувцсаа 00:04:58.416 --> 00:05:02.920 цамц, зангиагаар сольсон. 00:05:02.920 --> 00:05:05.291 Тэд тэврэлдэж, 00:05:05.291 --> 00:05:10.042 тахиа, загастай иж бүрдэл хоолоо хуваалцаж 00:05:10.042 --> 00:05:13.767 хамтдаа инээлдэж байсан. 00:05:13.767 --> 00:05:18.175 Маш сайхан харагдаж байсан. 00:05:18.175 --> 00:05:22.416 Тэр бүү хэл аавууд охидтойгоо 00:05:22.416 --> 00:05:26.491 бие махбодиороо хамт байх боломж олдсон. 00:05:26.491 --> 00:05:28.990 Ихэнхдээ тэдэнд өмнө нь удаан хугацаанд 00:05:28.990 --> 00:05:30.452 ийм боломж гарч байгаагүй. 00:05:30.452 --> 00:05:33.733 Аавууд охидтойгоо тоглож 00:05:33.733 --> 00:05:39.806 бүжгэнд урин ширээнээс босоход нь гараа сунган туслах 00:05:39.806 --> 00:05:43.825 тийм орон зай бүрдсэн. 00:05:43.825 --> 00:05:47.502 Бүр хамгаалагч нар хүртэл уйлж байсан. NOTE Paragraph 00:05:47.502 --> 00:05:50.222 Гэхдээ үдэшлэгийн дараа бид бүгд 00:05:50.222 --> 00:05:55.782 аав нь шоронд байсаар байх болно гэдгийг ойлгоцгоосон. 00:05:55.782 --> 00:05:58.875 Тиймээс дараа нь өөрсдөд нь үлдэх зүйлийг 00:05:58.875 --> 00:06:00.633 бий болгох хэрэгтэй гэж шийдсэн. 00:06:00.633 --> 00:06:03.248 Тэгээд бид дүрс бичлэгийн камер авчраад 00:06:03.248 --> 00:06:05.639 дуран руу харж байгаад 00:06:05.639 --> 00:06:08.207 дамжуулж хэлэх үгс, бодлыг нь асуун 00:06:08.207 --> 00:06:11.431 хоорондоо ярилцлага хийхийг хүссэн. 00:06:11.431 --> 00:06:14.614 Энэ нь тэд бие биенээ санан 00:06:14.614 --> 00:06:17.030 хол санагдах үед 00:06:17.030 --> 00:06:19.330 бичлэгээ үзээд 00:06:19.330 --> 00:06:22.694 эргэн холбогдох арга болох юм. NOTE Paragraph 00:06:22.694 --> 00:06:26.426 Нэгэн охин аавынхаа нүд рүү хараад 00:06:26.426 --> 00:06:29.396 юу гэж асуусныг нь би хэзээ ч мартахгүй. 00:06:29.396 --> 00:06:36.106 "Аав аа, над руу харахад та юу гэж боддог вэ?" 00:06:36.106 --> 00:06:38.184 Учир нь аав гэдэг 00:06:38.184 --> 00:06:42.766 ирээдүйд ямар хүнтэй хамт байх ёстойг, 00:06:42.766 --> 00:06:47.386 тэр хүн биднийг яаж харахыг тодорхойлдог 00:06:47.386 --> 00:06:50.977 бидний толь юм. 00:06:50.977 --> 00:06:54.522 Би азтай охидын нэг болохоороо 00:06:54.522 --> 00:06:56.923 үүнийг маш сайн мэднэ. 00:06:56.923 --> 00:06:59.182 Миний амьдралд 00:07:02.798 --> 00:07:08.805 аав маань үргэлж хамт байсан. 00:07:08.805 --> 00:07:10.685 Өнөөдөр хүртэл энд байгаа. NOTE Paragraph 00:07:10.685 --> 00:07:19.712 (Алга ташилт) NOTE Paragraph 00:07:19.712 --> 00:07:23.420 Ийм ч учраас эдгээр охидыг, 00:07:23.420 --> 00:07:28.414 тэр дундаа аав нь өргөстэй утас, төмөр хаалгаар тусгаарлагдсан охидыг 00:07:28.414 --> 00:07:33.124 аавтай нь холбоотой байлгах 00:07:33.124 --> 00:07:37.293 надад маш чухал санагддаг. 00:07:37.293 --> 00:07:40.362 Зүрхэнд нь хүндхэн явдаг асуултуудаа 00:07:40.362 --> 00:07:43.745 асуух боломжийг нь охидод өгч, 00:07:43.745 --> 00:07:48.237 харин аав нь түүнд хариулах эрх чөлөөг олгох 00:07:48.237 --> 00:07:53.004 асуулгыг бид саяхан бий болгосон. 00:07:53.004 --> 00:07:57.029 Учир нь аавууд "Би ямар эмэгтэйг 00:07:57.029 --> 00:08:00.987 амьдралд хөл тавиулахаар бэлдэж байна вэ" гэсэн 00:08:00.987 --> 00:08:04.966 бодолтой үлддэгийг бид мэднэ. 00:08:04.966 --> 00:08:09.603 Аав нь шоронгийн хаалганы цаана байлаа гээд 00:08:09.603 --> 00:08:13.983 охиныхоо амьдралаас гадуур байна гэсэн үг биш. NOTE Paragraph 00:08:13.984 --> 00:08:23.877 (Алга ташилт)