Cognitive Media www.cognitivemedia.co.uk Copyright 2100 Cognitive Media. All rights reserved.
[Video has ended]
Төсөөлхөд та 2 тархиа хоёуланг нь ашиглана.
чухал зүйлүүд байдаг.
RSA Animate
Иан Макгилкрист- Хуваагдсан Тархи ба Барууны Ертөнцийн Үүсэл
Тархиний бүтэц нь одоогийн эрдэмтдийн төдийлөн яриад байдаггүй сэдвүүдийн нэг.
Харин 60, 70 аад оны үед ихээхэн анхаарал татдаг байлаа.
Хамгийн анхны томоохон тархины мэс заслын дараагаар
энэхүү сэдэв нь анхаарал татаж эхэлсэн ба
сүүлд тэрхүү судалгаа нь бүхэлдээ худал зүйл болох нь батлагдсан.
Тархины нэг тал нь шалтгааныг удирдаж
нөгөө нь сэтгэл хөдөлгөөнийг удирддаг гэдэг нь худал зүйл юм.
Тэд хоёулаа цугтаа бүхнийг удирддаг.
Хүн зөвхөн зүүн тархиараа хэлийг сурдаггүй.
Баруун тархинд ч мөн
Хүний бүх төсөөллүүд зөвхөн баруун тархинд байдаг гэдэг нь худлаа ба
зүүн тархинд ч бас байдаг.
Тэгээд л аргаа барахдаа энэ сэдвийн талаар хүмүүс ярихаа больчихсон хэрэг.
Харин асуудал биднийг тойрч гараагүй.
Яагаад гэвэл энэхүү хүний харилцааны цухал эрхтэн нь (тархи)
маш боловсронгуй хуваагдсан байдаг.
Тархи нь бид бүгдэд байдаг ба
хүний төрөлхтны хувьслын явцад илүү олон хэсэгт хуваагдсаар байна.
Тархины төв хэсгийн радиус нь хувьслын явцад жижгэрсэн байдаг.
Үүний ач холбогдол юу юм бол?
Тархины төв хэсгийн ҮҮРЭГ ньтархины хэсгүүдийг ТУСГААРЛАХ явдал юм.
Тэгхээр тэднийг салангид байлгах нь их чухал байх нь.
Үүнээс гадна тархины хэсгүүд нь харилцан адилгүй өөр өөр хэлбэртай байдаг.
Зүүн тархины арын хэсэг өргөн байдаг бол баруун тархины урд хэсэг өргөн байдаг.
Яаг л хэн нэгэн тархийг 2 талаас нь бариж байгаад цагийн зүүний дагуу эргүүлчихсэн юм шиг.
Энэ яг ямар учиртай юм бол?
Хэрэв тархины багтаамжийг ихэсгэе гэж үзвэл, тэгш хэмтэй байх хэрэгтэй.
Бидний тархийг багтааж буй сав л гэхэд (гавал) тэгш хэмтэй байдаг.
Яагаад заавал нэг хэсгийн ар нь өргөн, нөгөө хэсгийх нь урд тал нь өргөн байх ёстой гэж...
Магадгүй тэд өөр өөр зүйлийг хийдэг юм болвуу?
Тэд юу хийдэг юм бол?
Зөвхөн "БИД" хуваагдсан тархитай биш
шувууд болон амьтад бүгд л хуваагдсан тархитай.
Хамгийн энгийнээр бодож үзье... Хэрэв та
шувууг хайрган дээрээс тариагаар хоолож байна гээд төсөөлөөд үзвэл, шувуу нь тариаг идхийн тулд
тарианы ширхэг дээр маш сайн анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг.
Үүний хажуугаар шувуу нь амьд үлдхийн тулд эргэн тойрныхоо аюул болон бусад зүйлээс бас сэрэмжлэх хэрэгтэй болно.
Тэгхээр...
Шувууд болон амьтад нь зүүн тархиа өөрсөддөө чухал гэсэн зүйл дээрээ анхаарлаа хандуулхад ашигладаг бол,
баруун тархиараа учирц болхуйц зүйлээс сэрэмжилхийн тулд ашигладаг.
Мөн тэд баруун тархиа энэ ертөнцтэй холбоо барьхад хэрэглэдэг байна.
Тэд хосдоо ойртох, тэдэнтэй холбоо тогтоох үедээ
баруун тархиа хэрэглэж байдаг.
Харин хүн төрөлхтны тухайд аваад үзье.
Хүмүүсийн хувьд энэ төрлийн анхаарал төвлөрүүлэлт нь өөр байдаг.
Баруун тархи нь үргэлжилсэн, өргөн цар хүрээтэй, нээлттэй, сонор сэрэмжтэй байдаг бол,
зүүн тархи нь илүү дэлгэрэнгүй нарийн анхаарал чадамжтай байдаг.
Баруун тархигүй хүн гэхэд ерөнхийд нь анхаарал хандуулж чадхаа болидог.
[Энэ нь маш аюултай бөгөөд өвчтөн нь биеийнхээ зүүн хэсгийг тэр чигт мэдрэхгүй байх боломжтой.]
Гэвч бид тэгдэггүй.
Хүн төрөлхтөнд хамгийн чухал өвөрмөц зүйл нь тархины урд хэсэг юм.
Тархины урд хэсгийн үүрэг нь тусгаарлах явдал.
Энэхүү хэсэг нь гэнэтийн зүйл болхоос сэрэмжилж, тархины бусад хэсгүүдээс тусгаарлагддаг.
Тэгхээр ямар нэг гэнэтийн зүйл учраагүй, туршлагагүй байна гэж үзий.
Энэ нь бидэнд 2 зүйлийг хийхэд тусалдаг.
Үүний нэг нь эрдэмтдийн хэлдгээр хүний хамгийн сайн хийж чаддаг зүйл болох
эсрэг хүнийхээ үйлдлийг урдаас тааж мэдэх явдал буюу "Machiavellian шиг байх" юм.
Сонирхолтой нь энэ нь үнэн.
Бид бусдын санаа бодлыг уншиж чаддаг ба хэрэв хүсвэл тэндийг бас дорд үзэж чадна.
Гэвч бид бусдыг дорд үзхийн оронд өөрсдийгөө тэдний оронд тавьж үздэг.
Ертөнцөд байх шаардлагатай орон зай гэж байдаг бөгөөд
хэрэв тэдгээр орон зай байхгүй бол та шууд очоод л бусдыг хазчихна гэсэн үг.
Харин эсэргээрээ та алсаас ажиглаж аливаа хувь хүнийг өөртэйгээ адил хувь хүн гэж үздэг.
Магадгүй тантай адилхан сонирхол, үнэт зүйл, сэтгэлийн хөдөлгөөнтэйг нь анзаарвал,
та түүнтэй холбоо тогтоож бас чадна.
Уншхад хүртэл тодорхой барих ёстой зай гэж байдаг.
Хэрэв та хэтэрхий ойртвол юу ч харахгүй, хэтэрхий холдвол уншиж чадахгүй.
Тиймээс ертөнцийн орон зай гэдэг нь маш чухал зүйл бөгөөд, энэ нь хүн төрөлхтний олзуурхууштай зүйл юм.
Machiavellian ны хувьд ч тэр.
Erasmian ийн хувьд ч тэр.
Machiavellian- ийн хувьд дэлхийг удирдан захирна гэдэг бол зухал зүйл.
Бид аливаа зүйлийг хэрэглэж, дэлхийтэй харьцаж, түүнийг бидэнд ашигтай байдлаар ашиглахыг хүсдэг.
Хоол бол үүний нэг жишээ.
Мөн бид зүүн тархиараа баруун гараа удирдаж аливаа зүйлийг бариж, багаж төхөөрөмж хийдэ.
Бид хэл соёлыг аливаа зүйлийг эрхэндээ оруулхад ашиглаж, тухайн зүйлээ удирдаж эхэлдэг.
Бид ямар нэг зүйлийг чухал гэж үзсэн тохиолдолд зүүн тархиа ашиглаж уг зүйлийн талаар илүү няхуур нямбай ханддаг.
Ингэхийн тулд бид бодит байдлийг аль болох энгийн байлгах шаардлага гардаг.
Жишээ нь та дайнд орхын тулд дайны талбар дээр байгаа бүх ургамлын төрлийн талаар мэдэх нь ашиггүй бөгөөд утгагүй зүйл.
Таны мэдэх ёстой зүйл нь тодорхой байршил эсвэл танд зайлшгүй хэрэгтэй мэдээллүүд юм.
Тэгхээр танд газрын зураг болон жижиг далбаанууд хэрэгтэй бөгөөд энэ нь хэдийгээр бодит зүйл биш ч гэлээ ашиглахад хялбар байдаг.
Баруун тархи нь бидэнд сэрэмжийг өгдөг ба
бидний хүлээж байсан нөхцөл байдлаас өөр зүйл тохиолдход бидэнд тусалдаг.
Баруун тархи нь далд утгыг ойлхож, биеийн хөдөлгөөн болон нүүрэн дээрх сэтгэлийн хөдөлгөөнийг уншиж чадна.
Энэ нь биднийг ертөнц, эргэн тойронтойгоо нэг нэгдмэл харилцааг үүсгэхэд тусалдаг.
Баруун тархи нь аливааг ерөнхийд нь мөн нэг бүрчлэн ойлгодог.
Тэрээр механик гэхээсээ илүүтэйгээр амьдралд өөрийн гэсэн байр суурийг эзэлдэг.
Солгой хүн баруун тархиа ашиглаж зүүн гараараа багаж хэрэгсэлийг ашигладаг.
Гэвч бид зүүн тархи л багаж хэрэрэгсэлийг ашиглаж сурах чадамжтай байдаг гэж үздэг.
Энэ нь маш сонирхолтой асуудал бөгөөд
хүний биеийн бүтцийн тухай үзэлд шинэ санааг оруулж ирж байна.
Зүүн тархи биеийн бүх хэсгийг цугларуулж удирдах хэрэг гарна.
Ерөнхийд нь нэгтгэж үзвэл бид урьд хэлж ярьж байснаа няцаах хэрэгтэй болж байна.
Шалтгаан болон төсөөлөл... үүний талаар нэг бод үзвэл,
танд хоёр тархи тань хоёулаа хэрэгтэй.
Шалтгааныг олход та 2 тархиа хоёуланг нь ашиглана.
Тэгхээр нэгтгээд үзвэл зүүн тархиний ертөнц нь дохио зангаа болон төсөөлөл дээр үндэслэдэг.
Тэдгээр нь танил, байнгын, тусгаарлагдсан, хөдөлгөөнгүй, тодорхой, ойлгомжтой, ерөнхий төлөв байдалтай, амьгүй зүйлс орно.
Харин баруун тархи нь зүүнтэй харьцуулхад биеэ даасан, өөрчлөгдөмтгий, хөгжингүй, уялдаа холбоотой, зайлшгүй, биетэй, амьд ертөнцийн амьд биес дээр тулгуурласан байдаг.
Гэтэл ертөнцийн юмс хэзээ ч байгдын барьцтай, эсвэл төгс байдаггүй. Энэ дэлхийн бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой.
Мэдлэг нь зүүн тархинд боловсордог боловч бас зөвхөн түүгээр хязгаарлагддагүй.
Энэ нь төгс мэт боловсч, тэрхүү төгс байдал нь хоосорлыг авчирсан .
Тэгхээр энэ 2 ертөнцийн хооронд асуудал байна.
Тэд бидэнд 2 ертөнцийг санал болгож, харин бид тэдгээд ертөнцийг өөр өөр замаар холбодог.
Бид ертөнцийг удирдахын тулд тодорхой зүйлүүдэд тулгуурлах шаардлагатай.
Гэхдээ сайн олгоод үзэх юм бол бид баруун тархин дахь мэдлэгийг ашиглах хэрэгтэй болно.
Түүхээс үзхэд барууны соёл нь
Кристээс Өмнөх 6-r зууны Августиан Эрингийн үеэс эхэлдэг бөгөөд
15, 16- р зууны үед Европт 2 талыг маш сайн балансжуулж өгсөн байна.
Гэвч аяандаа зүүн тархиний үзэл нь давамгайлах болжээ.
Бид өнөөдөр гаж ертөнцөд амьдарч байна.
Бид аз жаргалыг хүсдэг боловч, гомдол цөхрөлд хүрдэг.
Тэр нь биднийг аз жаргалгүй болгож, тэгээд сэтгэл мэдрэлийн өвчтэй болгодог.
Бид эрх чөлөөг хүсдэг боловч хянах камераар дүүрэн ертөнцөд амьдарч байна.
Бидний өдөр тутмын амьдрал өнгөн дээрээ учир нь үл ойгогдох хууль дүрэм утгагүй эрх чөлөөгөөр
дүүрэн ертөнцөд үргэлжилж байна.
Бид мэддэг боловч түүнийгээ ойлгох гэж ухаарах гэж хэрэглэдэггүй...
Саад тотгор болон хэрэгжүүлэлт, хориг цааз болон эрх чөлөө,
мэдлэг ба туршлагын хооронд
хачирхалтай гэмээр харилцаа байх болжээ.
Машин нь бидний бүх асуултант хариулт өгөх ёстой, гэвч тэгдэггүй.
Та бодоод үз, бүхий л бодит зүйл зөн совинд тулгуурласан байдаг.
Та ертөнцийг зөвхөн бодит өнцгөөс харж болохгүй.
Хийсвэр талаас нь ч бас харах хэрэгтэй гэдэг нь нэгэнт батлагдсан.
Төгсгөлөөс нь очоод харвал, Гогалын нээсэн рационал тёором нь Паскалын Гогал аас өмнө 100 аад жилийн өмнө нээсэн тёором бөгөөд
энэхүү төгсгөл нь ертөнцийн бодит зүйлст бас хязгаар гэж байдаг гэдгийг харуулж байна.
Орчин үед бид бүгдийг яаг л зүүн тархины ертөнц шиг хийх болсон.
Баталгааг үнэнээс илүүгээр эрхэмлэж,
онолыг илүүд үзэж,
хүнд суртал дэлгэрч, бидний төсөөлж байсан тэр зураглал эвдэрч эхлэв.
Өвөрмөц зүйлүүд олон болж,
"Яаж" гэхийн оронд "Юу" болон хувирч,
эрх мэдэлд шунагсад солиорч,
засгийн газар бүгдилг урирдах шаардлагатай болов.
Яагаад ингэж өөрчлөгдөв?
Минии бодлоор энд ямар нэг шалтгаан байна.
1-рт зүүн тархины талаарх яриа нь хэтэрхий их итгэл үнэмшлээр дүүрэн.
Учир нь итгэхээргүй зүйлүүдээ моделоосоо бүгдийг арчаад хаячихсан.
Тиймээс энэ модел нь өөрөө өөрийгөө бүтээсэн учраас, бүхлээрээ өрөөсгөл ойлголт юм.
Би заримдаа зүүн тархийг тархины элэглэл гэж нэрлэх нь ч бий.
Учир нь та дүрсийг нь хаачихвал зөвхөн дуу нь л үлдэнэ гэсэн үг.
Баруун тархинд дуу хоолой гэж байдаггүй.
Тэрээр дээр гарсан шиг нотолгоо дүгнэлт гаргаж чадахгүй.
Миний бодлоор заримдаа бид дан толиор хүрээлэгдсэн өрөөнд байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
Илүү олноор хүрээлэгдэх тусмаа эмх замбараагүй алдаатай дүрсүүд болж бид гарах арга замаа олж чаддаггүй.
Бид зүгээр л өөрөө өөрийгөө харж, мэддэг зүйлээ л мэдэж авдаг.
Би зүүн тархиний чадамжийг
үгүйсгээгүй гэдгээ цохон тэмдэглэмээр байна.
Хэн ч шалтгааныг үл тоомсорлосон, хэл соёлыг зөв ашиглаж
чаддаггүй ертөнцөд дурлахгүй.
Би хэнээс ч илүү хэл соёл, шалтгааны эх үүсвэрыг сонирхдог.
Би зүгээр л баруун тархийг илүүд үзэж,
түүний чадамжийг илүү өргөн хүрээнд харуулхыг хүсдэг.
Эйнштэнч мөн адил тархийг судамж ийм дүгнэлтэнд хүрсэн байдаг.
Тэрээр " Төсөөлөл бол үнэт бэлэг, Онол бол итгэлт боол" гэсэн байдаг.
Бидний нийгэм итгэлт боолийг эрхэмлэж, үнэт бэлэгээ гээсэн юм.
[chime]