Эрхэм зочидоо, НУБ-ын еронхий нарийн бичгийн дарга, НУБ-ын еронхий ассамблейн еронхийлогч, НУБ Эмэгтэйчуудийн гуйцэтгэх захирал болон эрхэм толоологчдоо! Оноодор бид He for She тослийг эхлуулж байна. Уунд та бухний тусламж хэрэгтэй учир онооэор та бугдэд хандаж байна. Бид хуйсийн эрх тэгш байдлыг дуусгавар болгохыг хусч байна. Уунд хун бурийн оролцоо чухал. НУБ-аас урд омно нь ийм торлийн тосол зохион байгуулж байгаагуй юм. Бид оорчлолттйг оороосоо эхлуулэх олон залуусыг уриалан дуудах хусэлтэй байна. Гэхдээ бид зугээр яриад онгрохийг хусэхгуй байна. Аль болох бодит байдал болгохыг хичээх болно. Миний бие 6 сарын омно НУБ Эмэгтэйчуудийн энхийн толоологчоор сонгогдсон билээ. Онгорсон хугацаанд феминизмийн тухай ярих тусам эмэгтэйчуудийн эрхийн толоо тэмцэхийг "Эрчуудийг узэн ядах" гэж ойлгох хандлагатай болсныг анзаарах боллоо. Миний баттай мэдэж байгаа ганц зуйл бол энэ хандлагыг эцэслэн зогсоох хэрэгтэй. Та бухэнд сануулж хэлэхэд, Феминизм гэдэг нь эрэгтэй эмэгтэй хумуус эрх тэгш ижил боломжоор хангагдаж амьдрахыг хэлнэ. Энэ нь улс тор, эдийн засаг, нийгэм дэх хуйсийн эрх тэнцуу байдлын онол юм. Би Их Британы иргэн Тийм учраас би эргтэйчуудтэй адил цалинжах ёстой гэж боддог. Би оороо оорийнхоо биеийн омноос оороо шийдвэр гаргадаг байх ёстой гэж боддог. (Алга ташилт) Минтй бодлоор эмэгтэйчууд оорсдийн эрх ашгийг хондсон асуудлуудад Шийдвэр гаргах хэмжээнд оролцох нь зов. Нийгэмд би эрчуудтэй адил хундлэгдэх ёстой гэдэгт итгэдэг. Харамсалтай нь дэлхий дээр эмэгтэйчууд нь эдгээр эрхийг эдлэдэг ганц ч орон одоогоор байхгуй. Дэлхийн аль ч орон бид хуйсийн тэнцвэрт байдлыг бий болгосон гэж хэлж чадахгуй. Хуний эрх байх ёстой эрх Гэхдээ би азтай цоонхийн нэг Эцэг эх маань дутуу хайрласандаа биш Би охин нь болж торсон болохоор миний амьдрал давуу талтай. Миний сурсан сургууль охин гэж намайг хязгаарлаагуй. Сурган хумуужуулэгчид маань хэзээ нэгэн цагт хуухэд торуулэх учраас намайг дутуу унэлээгуй. Өөрсдөө мэдэхгүй байж болох ч, тэд бол өөрсдийн мэдэлгүй дэлхийг өөрчилж буй феминистүүд. Ийм хүмүүс бидэнд маш олон хэрэгтэй. Феминист гэх үг чухал биш ард нь байгаа санаа, зорилго нь чухал юм. Учир нь бүх эмэгтэйчүүд над шиг эрхээ бүрэн эдлэж чаддаггүй. Яг үнэндээ статистик харахад маш цөөхөн тооны эмэгтэйчүүд л эдлэх ёстой эрхээ эдлэж чаддаг. 1997 онд Хилари Клинтон эмэгтэйчүүдийн эрхийн тухай алдарт илтгэлээ Бээжин хотноо тавьсан. Харамсалтай нь түүний өөрчлөхийг хүссэн ихэнхи асуудлууд өнөөдөр яг хэвээрээ байгаа. Түүний илтгэлээс нэг зүйл анхаарал татсан нь үзэгчдийн 30 аас бага хувь нь л эрэгтэй байсан. Дэлхийн хүн амын зөвхөн тал нь л уригдсан байхад бид яаж дэлхийг өөрчлөхөд нөлөөлж чадахаар зүйл хийх юм бэ? Эрчүүдээ... Энэ завшааныг ашиглаад би та бүхнийг албан ёсоор урьж байна. (алга ташилт) Хүйсийн тэнцвэрт байдал та нарт ч гэсэн хамаатай. Учир нь өнөөдрийг хүртэл би өөрийн аавынхаа гэр бүлд хүлээх үүргийг харсан. Хүүхдийнх нь хувьд би түүнийг гэр бүлдээ илүү ойр дотно байгаасай гэж хүсч байхад нийгэмд байгаа үзлээр тэр гэр бүлийн ажилд төдийлөн оролцоод байх ёстой хүн биш. Эр хүн шиг биш харагдана гэхээс айсандаа авах ёстой тусламжаа авахаас татгалзаж сэтгэл мэдрэлийн өвчинөөр шаналаж суугаа залуусыг харсан. Үнэндээ Их Британид зам тээврийн осол, хорт хавдар, зүрх судасны өвчнөөөс илүү амиа хорлолт 20-49 насны эрчүүдийн үхлийн шалтгаан болж байна.