Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яагаад тэсдэг вэ?
-
0:01 - 0:04Би өнөөдөр сэтгэл зовоосон асуулт,
-
0:04 - 0:08эн тэнцүү төвөгтэй хариултын талаар ярья.
-
0:08 - 0:11Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн нууц.
-
0:11 - 0:14Хүн бүрийн байнга асуудаг асуултад
-
0:14 - 0:18хариулахыг би оролдоод үзье.
-
0:18 - 0:19Эмэгтэйчүүд яагаад тэсдэг вэ?
-
0:19 - 0:23Өөрийг нь зоддог эрийг
яагаад орхидоггүй вэ? -
0:23 - 0:26Би сэтгэл засалч, нийгмийн ажилтан,
-
0:26 - 0:29гэр бүлийн хүчирхийллийн мэргэжилтэн биш.
-
0:29 - 0:32Би өөрийн гэсэн түүхтэй, жирийн эмэгтэй.
-
0:32 - 0:36Би 22 настай, Харвардыг дөнгөж төгсчихсөн.
-
0:36 - 0:39Анхны ажлаар Нью-Йорк хот руу нүүж
-
0:39 - 0:42"17" сэтгүүлийн сэтгүүлч, редактор боллоо.
-
0:42 - 0:44Анхны байр,
-
0:44 - 0:48нов ногоохон, анхны зээлийн карт,
-
0:48 - 0:51бас маш том нууцтай боллоо.
-
0:51 - 0:54Тэр нь задардаг сумаар
цэнэглэсэн буу байв. -
0:54 - 0:58Насны хань минь гэж бодсон залуу
-
0:58 - 1:00тэр бууг өчнөөн удаа толгойд минь тулгаж,
-
1:00 - 1:04чичлэн сүрдүүлдэг байв.
-
1:04 - 1:07Ертөнцөд хэнээс ч илүү хайрладаг хүн минь
-
1:07 - 1:12толгойд буу тулган,
тоолохын аргагүй олон удаа -
1:12 - 1:15намайг ална хэмээн заналхийлдэг байв.
-
1:15 - 1:17Би та нарт галзуу дурлалын тухай,
-
1:17 - 1:20хайраар халхалсан
сэтгэлзүйн хавхны тухай яръя. -
1:20 - 1:23Ийм хавханд хэдэн сая эмэгтэй,
эрчүүд ч мөн -
1:23 - 1:26жил бүр орсоор байна.
-
1:26 - 1:28Энэ таны ч түүх байж магад.
-
1:28 - 1:32Би гэр бүлийн хүчирхийллийн
хохирогч шиг харагддаггүй. -
1:32 - 1:34Би Харвардын англи хэлний бакалавр,
-
1:34 - 1:36Вартоны магистр зэрэгтэй.
-
1:36 - 1:39Fortune 500 компаниуд болох Жонсон Жонсон,
-
1:39 - 1:44Лео Бөрнетт, Вашингтон Пост
сонинд ажилласан. -
1:44 - 1:48Хоёр дахь нөхөртэйгээ
20 гаруй жил амьдарч, -
1:48 - 1:50гурван хүүхдийн аав, ээж болсон.
-
1:50 - 1:55Би хар лабрадор нохой, Хонда унадаг.
-
1:55 - 1:57(Инээд)
-
1:57 - 2:00Нэгдүгээрт, гэр бүлийн хүчирхийлэл
-
2:00 - 2:03шашин, орлого,
боловсролын түвшингээс үл хамааран -
2:03 - 2:06бүх хүнд тохиолдож болно.
-
2:06 - 2:08Эргэн тойронд чинь, хаа сайгүй байна.
-
2:08 - 2:11Хоёрдугаарт, хүмүүс
гэр бүлийн хүчирхийллийн -
2:11 - 2:13хохирогчид нь эмэгтэйчүүд учраас
-
2:13 - 2:15энэ бол эмэгтэйчүүдийн асуудал гэж боддог.
-
2:15 - 2:17Үнэндээ тийм биш.
-
2:17 - 2:21Хүчирхийлэгчдийн 85-аас
илүү хувь нь эрчүүд ба -
2:21 - 2:27хүчирхийлэл урт хугацааны,
дотно харилцаанд үүсдэг. -
2:27 - 2:30Өөрөөр хэлбэл, гэр бүлийн нандин орчинд,
-
2:30 - 2:33хамгийн ээлтэй, энэрэнгүй байх тэр орчинд
-
2:33 - 2:38хүчирхийлэл бий болдог нь
хүмүүсийг төөрөгдүүлдэг. -
2:38 - 2:41Намайг зоддог эрийг тэвчих хүн би биш гэж
-
2:41 - 2:44өөртөө ч, та нарт ч хэлмээр байвч
-
2:44 - 2:47би залуу хохирогчийн
нийтлэг дүр байсан юм. -
2:47 - 2:51Би 22-той байсан.
АНУ-д 16-24 насны эмэгтэйчүүд -
2:51 - 2:54гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл нь
-
2:54 - 2:57бусад насныхантай харьцуулбал
-
2:57 - 3:00гурав дахин их байдаг.
-
3:00 - 3:0416-24 насны 500 гаруй охид бүсгүйчүүд
-
3:04 - 3:08жил бүр хамтран амьдрагч, найз залуу,
-
3:08 - 3:11нөхрийнхөө гарт амь үрэгддэг.
-
3:11 - 3:16Би хүчирхийллийн шинж тэмдэг,
дохионы талаар -
3:16 - 3:19ямар ч мэдлэггүй, нийтлэг хохирогч байв.
-
3:19 - 3:24Би Конортой 1 сарын бороотой
жихүүн үдэш танилцсан. -
3:24 - 3:27Нью Йоркийн метронд дэргэд минь сууж,
-
3:27 - 3:29яриа өдөж эхэллээ.
-
3:29 - 3:31Надад хоёр зүйл хэлсэн юм.
-
3:31 - 3:35Нэгт, надтай адил Ivy League
сургууль төгссөн -
3:35 - 3:39мөн Wall Street дэх
мундаг банкинд ажилладаг. -
3:39 - 3:43Анхны уулзалтаар тэр ухаалаг, хөгжилтэй,
-
3:43 - 3:46жирийн фермийн хүү шиг харагдаж,
-
3:46 - 3:48гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм.
-
3:48 - 3:50Тэр алим шиг, том булцгар хацартай,
-
3:50 - 3:52цайвар шаргал үстэй,
-
3:52 - 3:55үнэхээр эелдэг залуу байв.
-
3:55 - 3:59Конорын анхнаасаа зохиосон заль нь
-
3:59 - 4:04намайг илүү хүчтэй хамтрагч
гэж төөрөгдүүлэх байв. -
4:04 - 4:07Эхэн үедээ намайг тахин шүтэх байдлаар
-
4:07 - 4:09үүнийгээ илэрхийлж байв.
-
4:09 - 4:13Болзож эхлэхэд миний талаарх
бүхнийг биширдэг байв. -
4:13 - 4:15Харвард төгссөн,
өсвөр насны охидыг дэмждэг, -
4:15 - 4:17ажилдаа дуртайг минь тэр биширнэ.
-
4:17 - 4:20Миний гэр бүл, бага нас, мөрөөдлийн тухай
-
4:20 - 4:23бүхнийг мэдэхийг хүсч байлаа.
-
4:23 - 4:26Конор эмэгтэй хүн, сэтгүүлчийн минь хувьд,
-
4:26 - 4:30хэн ч итгэж байгаагүйгээр надад итгэсэн.
-
4:30 - 4:34Тэр нууцаа надтай илэн далангүй хуваалцаж,
-
4:34 - 4:37бидний хооронд ид шидийн мэт
орчин үүсгэлээ. -
4:37 - 4:41Дөрвөн настайгаасаа эхлэн хойд аавдаа
-
4:41 - 4:44зодуулж, эцэст нь хүчирхийллийг тэвчилгүй,
-
4:44 - 4:468 дугаар ангиасаа сургуулиа хаяж,
-
4:46 - 4:50хэдий хичээлдээ сайн байсан ч
-
4:50 - 4:5220 гаруй жилийн турш хөлөө олох гэж
-
4:52 - 4:56хэрхэн зүтгэснээ надад ярьсан юм.
-
4:56 - 4:59Ийм ч учраас Ivy League диплом,
-
4:59 - 5:02Wall Street-ийн ажил, гэрэлтсэн ирээдүй нь
-
5:02 - 5:04түүнд маш үнэ цэнэтэй байсан юм.
-
5:04 - 5:08Энэ ухаалаг, хошин, мэдрэмтгий залуу
-
5:08 - 5:12нэг л өдөр намайг нүүрээ будах үгүйг,
-
5:12 - 5:15даашинзны урт, богиныг шүүмжилж,
-
5:15 - 5:18хаана амьдрах, ямар ажил хийх,
хэнтэй найзлах, -
5:18 - 5:21баярыг хэрхэн өнгөрүүлэхийг зааварчилна
-
5:21 - 5:23гэдгийг хэн нэгэн надад хэлсэн бол
-
5:23 - 5:25миний хөх инээд хүрэх байлаа.
-
5:25 - 5:28Учир нь хүчирхийлэл, уур хилэн, хяналтын
-
5:28 - 5:32өчүүхэн хэлтэрхий ч түүнээс илрээгүй юм.
-
5:32 - 5:35Гэр бүлийн хүчирхийллийн эхэн үед
-
5:35 - 5:39хохирогчийг өөртөө татах,
урхидах нь чухал гэдгийг -
5:39 - 5:41би огтхон ч мэдээгүй.
-
5:41 - 5:46Дараагийн шатанд түүнийг ганцаардуулдаг.
-
5:46 - 5:49Гэхдээ Конор нэгэн өдөр гэнэт л
-
5:49 - 5:53"Энэ Ромео, Жульетта хэсэг маань
сайхан байлаа. -
5:53 - 5:56Одоо дараагийн шатандаа оръё, би чамайг
-
5:56 - 5:59шахаж хавчиж, хүчирхийлье" - (Инээд)
-
5:59 - 6:01"Тиймээс одоо эндээс нүүж,
-
6:01 - 6:03чамайг зодоход хөршүүд сонсохгүй,
-
6:03 - 6:06гэр бүл, найзууд чинь
хөхөрсөн ул мөрийг харахгүй -
6:06 - 6:08хол газар нүүе" гэж хэлээгүй.
-
6:08 - 6:12Оронд нь, Конор нэг Баасан гарагийн орой
-
6:12 - 6:15мөрөөдлийн ажлаасаа гарсан тухай,
-
6:15 - 6:17надаас болоод ажлаасаа гарахаар шийдсэн,
-
6:17 - 6:22надаас хичнээн их хайр,
аюулгүй байдлыг мэдэрдэг, -
6:22 - 6:25Wall Street-д өөрийгөө
батлан харуулах шаардлагагүй, -
6:25 - 6:28харин ч хөл хөдөлгөөн ихтэй хотоос,
-
6:28 - 6:30хүчирхийлэлд автсан гэр бүлээсээ холдож,
-
6:30 - 6:33Нью Ингланд мужийн бяцхан хот руу нүүж,
-
6:33 - 6:36амьдралаа цоо шинээр эхлэн, надтай хамт
-
6:36 - 6:40амар амгалан амьдрах хүсэлтэйгээ хэлэв.
-
6:40 - 6:44Нью Йоркоос нүүж, дуртай ажлаа солих нь
-
6:44 - 6:48огт төлөвлөөгүй, хүсээгүй зүйл байсан ч,
-
6:48 - 6:50ханийнхаа төлөө золиос гаргах ёстой гээд
-
6:50 - 6:54би ажлаасаа гарч, Конор бид хоёр
-
6:54 - 6:56Манхаттенаас нүүсэн билээ.
-
6:56 - 7:01Би "галзуу" дурлалд автаж,
хянамгай бэлдсэн, -
7:01 - 7:05бие, санхүү, сэтгэл зүйн хавханд
-
7:05 - 7:09эргэлт буцалтгүй орсноо мэдээгүй юм.
-
7:09 - 7:12Гэр бүлийн хүчирхийллийн
дараагийн алхам бол, -
7:12 - 7:16хүчирхийллийн аюулыг мэдрүүлж,
-
7:16 - 7:18хохирогчийн хариу үйлдлийг турших байдаг.
-
7:18 - 7:21Энэ үед л буу амьдралд минь орж ирсэн.
-
7:21 - 7:24Чухам аюулгүй гээд байсан
-
7:24 - 7:26Нью Ингландад нүүж ирэнгүүтээ
-
7:26 - 7:29Конор гурван буу худалдаж авлаа.
-
7:29 - 7:32Нэгийг нь машины урд тасалгаанд,
-
7:32 - 7:35хоёр дахийг орон дотроо, дэрэн доор,
-
7:35 - 7:38гурав дахийг халаасандаа байнга авч явна.
-
7:38 - 7:40Бага насандаа үзсэн хүчирхийллийн улмаас
-
7:40 - 7:43буутай болохыг хүссэн гэж тэр тайлбарлав.
-
7:43 - 7:46Аюулгүй байдлыг мэдрэхэд буу хэрэгтэй гэв.
-
7:46 - 7:49Хэдийгээр тэр надад гар хүрээгүй ч,
-
7:49 - 7:54мөч бүрт амь насанд минь
заналхийлж буйг -
7:54 - 7:57тэр буунууд сануулж байлаа.
-
7:57 - 8:01Конор анх удаа миний биед халдсан нь
-
8:01 - 8:03хуримаас таван хоногийн өмнө байв.
-
8:03 - 8:08Өглөөний 7 цагт би унтлагын хувцастайгаа,
-
8:08 - 8:12компьютер дээрээ ажиллаж суув.
-
8:12 - 8:14Би цагтай уралдаж, бачимдуу байлаа.
-
8:14 - 8:17Конор байдлыг ашиглаж, хоёр гараараа
-
8:17 - 8:20хоолойг минь чанга боож хашгирах бүү хэл,
-
8:20 - 8:24амьсгалахад хэцүү болгоод зогсохгүй
-
8:24 - 8:26хоолойг боосон барьцаараа толгойгоор минь
-
8:26 - 8:30хана балбасан юм.
-
8:30 - 8:35Үүнээс таван өдрийн дараа, хүзүүн дээрх
-
8:35 - 8:38гарын ормоор хөхөрсөн нь
арилав уу үгүй юу -
8:38 - 8:40ээжийнхээ хуримын даашинзыг
өмсөөд түүнтэй гэрлэлээ. -
8:40 - 8:42Ийм зүйл тохиолдсон ч,
-
8:42 - 8:46бид бие биедээ дэндүү хайртай учраас
-
8:46 - 8:50аз жаргалтай амьдарна гэж итгэсээр байлаа.
-
8:50 - 8:53Тэр үнэхээр харамсч,
олонтаа уучлалт гуйсан. -
8:53 - 8:57Хуримлана, надтай гэр бүл босгоно гэдэг
-
8:57 - 8:59түүнд их цочрол өгч, сандаргасан гэв.
-
8:59 - 9:00Энэ бол ганц удаагийн тохиолдол,
-
9:00 - 9:04дахиж надад хэзээ ч гар хүрэхгүй гэлээ.
-
9:04 - 9:07Бал сарын үеэр дахиад 2 тохиолдол гарлаа.
-
9:07 - 9:10Эхний удаад, далайн нууцхан эрэг хайн
-
9:10 - 9:12машин жолоодож явахдаа би төөрч,
-
9:12 - 9:15Конор толгой руу хүчтэй цохисноос
-
9:15 - 9:18жолоочийн талын цонхыг би
-
9:18 - 9:20хэдэнтээ мөргөж билээ.
-
9:20 - 9:23Ингээд бал сарын аяллаас буцахад
-
9:23 - 9:26замын түгжрэлд бачуурсан тэр
-
9:26 - 9:29нүүр рүү минь хүйтэн бургер шидсэн.
-
9:29 - 9:32Конортой гэрлэсэн 2 жил хагасын туршид
-
9:32 - 9:35би 7 хоногт 1-2 удаа зодуулдаг байв.
-
9:35 - 9:38Надад л ийм зүйл таарсан,
-
9:38 - 9:41ганцаараа ийм байна гэж
бодсон нь эндүүрэл байв. -
9:41 - 9:44Америк эмэгтэйчүүдийн 1/3 нь
амьдралынхаа аль нэг үед -
9:44 - 9:47гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг аж.
-
9:47 - 9:51АНУ-д жил бүр 15 сая хүүхэд
хүчирхийлэлд өртдөг -
9:51 - 9:54хэмээн тайлагнажээ. 15 сая шүү дээ.
-
9:54 - 9:59Тэгэхээр үнэндээ би ганцаар биш байж.
-
9:59 - 10:01Эргээд асуултаа санацгаая.
-
10:01 - 10:03Би яагаад тэссээр байв?
-
10:03 - 10:06Хариулт нь маш энгийн.
-
10:06 - 10:09Би хүчирхийлэлд өртөж буйгаа мэдээгүй.
-
10:09 - 10:13Тэр толгойд минь буу тулгаж,
-
10:13 - 10:15шатны уруу намайг түлхэж,
-
10:15 - 10:17нохойгоо егүүтгэхээр сүрдүүлж,
-
10:17 - 10:20хурдны зам дээр машины
түлхүүрийг сугалахад ч, -
10:20 - 10:23ажлын ярилцлагад явахаар бэлдэж байхад
-
10:23 - 10:26буталсан кофений үр толгой дээр асгахад ч
-
10:26 - 10:29хүчирхийллийн хохирогч болсон
гэж огт бодоогүй. -
10:29 - 10:33Харин ч би маш хүчирхэг эмэгтэй,
-
10:33 - 10:35ийм зовлон, шаналалтай эрийг хайрлан,
-
10:35 - 10:37Конорыг зөв замд нь залах
-
10:37 - 10:41цорын ганц хүн гэж бүрэн итгэсэн байв.
-
10:41 - 10:45Бүх хүний асуудаг дараагийн асуулт бол
-
10:45 - 10:47зүгээр л орхиод явчихгүй яав аа?
-
10:47 - 10:51Би яагаад яваагүй вэ?
Боломж үргэлж байсан. -
10:51 - 10:56Хамгийн гунигтай, хэцүү асуулт.
-
10:56 - 10:59Хохирогчийн сайн мэддэг ч
бусдад хэлдэггүй зүйл бол -
10:59 - 11:03хүчирхийлэгчийг орхиж явах маш аюултай.
-
11:03 - 11:06Гэр бүлийн хүчирхийллийн эцсийн алхам бол,
-
11:06 - 11:09хохирогчийг хөнөөх байдаг.
-
11:09 - 11:12Гэр бүлийн хүчирхийллийн аллагын 70% нь
-
11:12 - 11:15хохирогч харилцаагаа зогсоож,
-
11:15 - 11:18хүчирхийлэгчийг орхиж явсны
дараа гардаг. -
11:18 - 11:21Хүчирхийлэгчид алдах зүйл үлдээгүй учраас.
-
11:21 - 11:24Бусад тохиолдолд
хүчирхийлэгч дахин гэрлэсэн ч -
11:24 - 11:27хохирогчийг урт хугацаанд даган мөшгөх,
-
11:27 - 11:29санхүүгийн туслалцаа үзүүлэхээс татгалзах,
-
11:29 - 11:32гэр бүлийн шүүхийн тогтолцоог
буруугаар ашиглаж, -
11:32 - 11:35ээжийг нь зоддог эртэй
хөндлөнгийн ажиглагчгүйгээр, -
11:35 - 11:39заавал, тогтмол уулзах шийдвэр гаргуулан
-
11:39 - 11:43хүүхдүүдийг, хохирогчийг айлгаж,
-
11:43 - 11:45зовоосоор байдаг.
-
11:45 - 11:49Гэтэл бид хохирогч яагаад
тэсдэг вэ гэж асуусаар л. -
11:49 - 11:51Сүүлийн удаагийн аймшигтай зодуурын дараа
-
11:51 - 11:54миний үгүйсгэл нуран унаж,
-
11:54 - 11:57түүнийг орхих тэнхээтэй болсон юм.
-
11:57 - 12:00Дуугаа хураасаар байвал хайртай эр минь
-
12:00 - 12:03намайг алахад ч бэлэн гэдгийг ойлгосон.
-
12:03 - 12:06Тэгээд л би нам гүм байдлыг эвдсэн юм.
-
12:06 - 12:09Би бүх хүнд, цагдаа, хөршүүддээ,
-
12:09 - 12:13найзууд, гэр бүлийнхэн,
-
12:13 - 12:16танихгүй хүмүүст ч хэлсэн.
-
12:16 - 12:22Та нар бүгд тусалсан учир би энд байна.
-
12:23 - 12:25Бид хохирогчдыг хайрцаглах хандлагатай,
-
12:25 - 12:29"өөрийгөө зовоогч," "гэмтсэн бараа" гэх
-
12:29 - 12:32тааламжгүй нэр, цол өгдөг.
-
12:32 - 12:35"Яагаад тэсээд байв?"
гэх асуулт ч заримдаа -
12:35 - 12:40"Тэсээд байсан нь түүний буруу"
гэсэнтэй адил. -
12:40 - 12:44Хохирогчид өөрийг нь егүүтгэх эрчүүдийг л
-
12:44 - 12:46албаар сонгож, дурласан мэт хандана.
-
12:46 - 12:49"Галзуу дурлал" номыг гаргасны дараа
-
12:49 - 12:52хэдэн зуун эрчүүд,
эмэгтэйчүүд надад хандаж, -
12:52 - 12:55хүчирхийлэгчээс харилцаагаа таслан,
-
12:55 - 12:59ямар үнэлж баршгүй сургамж авснаа,
-
12:59 - 13:03одоо баяр баясгалан, хайр дүүрэн амьдарч,
-
13:03 - 13:06аз жаргалтай ээж, эхнэр болсноо ярьсан.
-
13:06 - 13:10Тэд надтай адил
хүчирхийлэлгүй амьдарч байна. -
13:10 - 13:15Хүчирхийллийн нийтлэг хохирогч
байсан шигээ -
13:15 - 13:18давж чадсан нийтлэг дүр би мөн байлаа.
-
13:18 - 13:22Би сайхан сэтгэлтэй, эелдэг эртэй гэрлэж,
-
13:22 - 13:24бид гурван хүүхэдтэй болсон.
-
13:24 - 13:28Би хар лабрадор нохой,
Хонда мини машинтай. -
13:28 - 13:31Харин миний амьдралд
-
13:31 - 13:34юунд дахиад орон зай байхгүй гээч.
-
13:34 - 13:36Надад хайртай гэж амладаг хүний
-
13:36 - 13:40толгойд минь чичлэх, дүүрэн сумтай буу.
-
13:40 - 13:43Яг одоо, та "Ямар хачирхалтай юм бэ?"
-
13:43 - 13:44"Ямар гэнэн юм бэ?" гэж бодож магадгүй.
-
13:44 - 13:48Гэхдээ энэ хугацааны туршид
-
13:48 - 13:54би таны л тухай яриад байсан юм.
-
13:54 - 13:57Намайг яг одоо сонсож буй
-
13:57 - 13:59хэд хэдэн хүн
-
13:59 - 14:02одоо хүчирхийлэл дор амьдарч,
-
14:02 - 14:04хүүхэд насандаа хохирогч байсан,
-
14:04 - 14:08эсвэл өөрөө хүчирхийлэгч байгаа.
-
14:08 - 14:11Таны охин, эгч дүү, эсвэл найз чинь
-
14:11 - 14:15хүчирхийлэлд өртөж байж ч магад.
-
14:15 - 14:18Өөрийн галзуу дурлалын түүхийг би
-
14:18 - 14:21нам гүм байдлыг зогсоож төгсгөсөн.
-
14:21 - 14:23Нам гүмийг одоо ч таслахыг хичээж байна.
-
14:23 - 14:27Үүгээрээ би бусад хохирогчид тусална.
-
14:27 - 14:30Та бүхнийг ч туслахыг хүсч байна.
-
14:30 - 14:33Энд дуулсан зүйлийн тухай ярилцаарай.
-
14:33 - 14:36Хүчирхийлэл нам гүмд л хүчээ авдаг.
-
14:36 - 14:40Гэр бүлийн хүчирхийллийг гэрэлд гаргаж,
-
14:40 - 14:44зогсоох хүч танд бий.
-
14:44 - 14:47Хохирогч бидэнд
бүх хүний тусламж хэрэгтэй. -
14:47 - 14:51Гэр бүлийн хүчирхийллийн нууцыг
-
14:51 - 14:55бүх хүн таньж мэдэх хэрэгтэй.
-
14:55 - 14:58Хүчирхийллийн тухай хүүхэдтэйгээ,
-
14:58 - 15:00хамт олон, найзууд,
гэрийнхэнтэйгээ ярьж, -
15:00 - 15:02нууц байх боломжийг зогсоо.
-
15:02 - 15:05Хохирогчдыг гайхалтай,
хайрламаар, ирээдүйтэй -
15:05 - 15:08хүмүүс гэж бусдад харуул, итгүүл.
-
15:08 - 15:11Хүчирхийллийн эхний дохиог таньж мэд.
-
15:11 - 15:14Ухамсартайгаар таслан зогсоо.
-
15:14 - 15:18Хүчирхийллийг дараагийн шатанд бүү оруул.
-
15:18 - 15:22Бид хамтдаа гэр бүлийн орчин,
-
15:22 - 15:26унтах ор, хоолны өрөөгөө
-
15:26 - 15:29аюулгүй, амар амгалан газар байлгаж чадна.
-
15:29 - 15:31Баярлалаа.
-
15:31 - 15:39(Алга ташилт)
- Title:
- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч яагаад тэсдэг вэ?
- Speaker:
- Лесли Морган Стайнер
- Description:
-
Өөрийг нь байнга дарамталж, амь насанд нь заналхийлдэг эрд Лесли Морган Стайнер "галзуу" дурлажээ. Стэйнер энэ харилцааны бараан түүхийг хуваалцаж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаарх хүмүүсийн ташаа ойлголтыг засч, хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөх байдлыг таслахад бид бүгд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтойг онцоллоо.
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 15:59
Marla Munkh-Achit approved Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Marla Munkh-Achit accepted Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Marla Munkh-Achit edited Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Khaliuna Tse edited Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Khaliuna Tse edited Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Khaliuna Tse edited Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave | ||
Khaliuna Tse edited Mongolian subtitles for Why domestic violence victims don't leave |