Return to Video

Kиноноос эр хүн байхыг суралцах нь

  • 0:00 - 0:03
    Аав байхын сайн тал нь
  • 0:03 - 0:06
    үздэг кинонууд маань.
  • 0:06 - 0:08
    Дуртай кинонуудаа хүүхдүүдтэйгээ
    хуваалцах сайхан.
  • 0:08 - 0:11
    Охин маань 4 настай байхад
  • 0:11 - 0:14
    "Оозийн шидтэн" киног хамт үзэв.
  • 0:14 - 0:17
    Тэр кино охинд маань хэдэн сарын турш
    гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
  • 0:17 - 0:20
    Түүний дуртай дүр нь мэдээж Глинда байсан.
  • 0:20 - 0:22
    Түүнд гялтганасан даашинз өмсч
  • 0:22 - 0:24
    шидэт саваа барих сайхан шалтаг болсон.
  • 0:24 - 0:26
    Гэхдээ тэр киног олон дахин үзэж байж
  • 0:26 - 0:28
    хэр онцгой сонин гэдгийг ойлгоно.
  • 0:28 - 0:31
    Өнөөдрийн бидний амьдарч,
    хүүхдүүдээ өсгөж буй орчинд
  • 0:31 - 0:37
    хүүхдийн уран зөгнөлт
    зохиолын нэг туйлшрал бий.
  • 0:37 - 0:39
    Харин "Оозийн шидтэн" ганцаараа өөр.
  • 0:39 - 0:41
    Тэр энэ давалгааг эхлүүлээгүй.
  • 0:41 - 0:44
    Сонирхолтой нь тэр давалгааг хүчээ авснаас
  • 0:44 - 0:47
    40 жилийн дараа өөр нэг кинонд
  • 0:47 - 0:49
    нэг төмөр залуу,
  • 0:49 - 0:50
    үсэрхэг залуутай хамт
  • 0:50 - 0:55
    дайсны цэрэг болон хувцаслаж
    охиныг авардаг.
  • 0:55 - 0:58
    Намайг юуны тухай ярьж байгааг
    ойлгож байна уу? (Инээд)
  • 0:58 - 0:59
    Тиймээ.
  • 0:59 - 1:03
    Харин дараах хоёр киноны хооронд
    маш том ялгаа бий.
  • 1:03 - 1:05
    "Оозийн шидтэн" болон
    бидний одоо үздэг
  • 1:05 - 1:07
    киноны хооронд хэдэн том ялгаа байгаа.
  • 1:07 - 1:10
    Нэгдүгээрт, "Оозийн шидтэн" кинонд
    хүчирхийлэл бараг гардаггүй.
  • 1:10 - 1:15
    Тэр сармагчингууд нь
    алимны мод шигээ л түрэмгий.
  • 1:15 - 1:18
    Гэхдээ хэрвээ "Оoзийн шидтэн" кино
    одоо үед хийгдсэн бол
  • 1:18 - 1:23
    шидтэн нь хэлэхдээ:
    "Дороти, чи бол зөгнөлд хэлсэн
  • 1:23 - 1:24
    Оозийн аврагч мөн.
  • 1:24 - 1:26
    Шидэт шаахайгаараа Хорон Шуламын
  • 1:26 - 1:30
    компьютерээр хийсэн армийг устга"
    гэх байсан байх.
  • 1:30 - 1:32
    Тийм юм болохгүй л дээ.
  • 1:32 - 1:34
    "Оoзийн шидтэн" киноны
    өөр нэг онцгой зүйл нь
  • 1:34 - 1:39
    хамгийн баатарлаг, хамгийн ухаантай,
  • 1:39 - 1:42
    бүр хамгийн хорон санаатай
    дүрүүд нь хүртэл
  • 1:42 - 1:44
    эмэгтэй байдаг.
  • 1:44 - 1:46
    Би нэг юм анзаарч эхэлсэн юм.
  • 1:46 - 1:49
    Хэдэн жилийн дараа намайг охиндоо
  • 1:49 - 1:52
    "Оддын дайн" киног үзүүлэхэд
    олон зүйл өөрчлөгдсөн байлаа.
  • 1:52 - 1:55
    Тэр үед хүүтэй болсон байсан.
  • 1:55 - 1:57
    Тэр дөнгөж гуравтай байсан.
  • 1:57 - 2:01
    Хэтэрхий бага байсан учир түүнийг
    хамт кино үзье гэж дуудаагүй юм.
  • 2:01 - 2:03
    Гэвч хүү маань хоёр дахь
    хүүхэд байсан болохоор
  • 2:03 - 2:06
    хараа хяналт огцом муудсан байсан.
    (Инээд)
  • 2:06 - 2:10
    Тэгээд тэр ороод ирэв.
  • 2:10 - 2:14
    Яг л нугас дэгдээхэйнүүдээ дагуулдаг шиг
  • 2:14 - 2:19
    кино түүнийг эзэмдчихсэн.
  • 2:19 - 2:23
    Хүү маань кинонд юу болоод байгааг
    сайн ойлгоогүй ч
  • 2:23 - 2:26
    бүр орчихсон байж билээ.
  • 2:26 - 2:29
    Би хүүгээ яг юунд нь
    болоод байгааг гайхсан.
  • 2:29 - 2:31
    Хүү маань киноны эр зориг,
  • 2:31 - 2:33
    тууштай эсвэл шудрага занг
    ойлгоод байна уу?
  • 2:33 - 2:36
    Эсвэл тэр Люкийн засгийн газраа унагах гэж
  • 2:36 - 2:41
    армид нэгдсэнийг нь ойлгоод байна уу?
  • 2:41 - 2:43
    Эсвэл бүр миний хүүд хорвоо ертөнц дээр
  • 2:43 - 2:46
    хоёрхон эмэгтэйгээс бусад нь зөвхөн
    хөвгүүд амьдардаг гэж санагдаад байна уу?
  • 2:46 - 2:50
    Тэр хоёр эмэгтэй нь авга эгч Бэру,
    үзэсгэлэнт гүнж хоёр.
  • 2:50 - 2:53
    Гэвч тэр гүнж киноны турш
    юу ч хийлгүй хүлээсээр байгаад
  • 2:53 - 2:57
    дуусахад нь баатрыг тэмдэгээр
    шагнаж нүдээ нэг ирмээд,
  • 2:57 - 2:59
    төрөлхийн заяасан ид шидээрээ
  • 2:59 - 3:02
    дэлхий ертөнцийг аварсанд нь
    талархаад болдог.
  • 3:02 - 3:05
    Энэ киног 1939 оны "Оoзийн шидтэн"
    кинотой харьцуулъя.
  • 3:05 - 3:08
    Дороти кинон дээр яаж ялдаг билээ?
  • 3:08 - 3:11
    Бүгдтэй нь найзууд болж
  • 3:11 - 3:12
    сайн удирдагч байснаар ялдаг.
  • 3:12 - 3:16
    Тийм ертөнцөд л би
    хүүхдүүдээ өсгөмөөр байна.
  • 3:16 - 3:19
    Тийм биз дээ? Залуучууд байлддагт нь биш.
  • 3:19 - 3:22
    Гэвч бид энд нь амьдраад байх шиг.
  • 3:22 - 3:24
    Яагаад бидний хүүхдүүддээ үзүүлдэг кинонд
  • 3:24 - 3:27
    том "Х" үсэгтэй Хүчирхийлэл маш их,
  • 3:27 - 3:29
    шар тоосгон зам маш бага байна вэ?
  • 3:29 - 3:33
    Хөвгүүдийн түрэмгий занг харуулсан кино
  • 3:33 - 3:37
    охидод хэрхэн нөлөөлдөг тухай
    олон судалгаа байдаг.
  • 3:37 - 3:40
    Та нар уншиж үзэх хэрэгтэй.
    Үнэхээр сайн бичсэн байдаг.
  • 3:40 - 3:44
    Хөвгүүд энэ тал дээр ямар хандлагатай
    байдгийг хараахан уншаагүй байгаа.
  • 3:44 - 3:47
    Би өөрийн туршлагаас үзэхэд
  • 3:47 - 3:53
    Лиа гүнж насан хүрэгчдэд боловсрол олгох
  • 3:53 - 3:57
    зохих агуулга оруулаагүй.
  • 3:57 - 4:01
    Энэ нь эрэгтэй эмэгтэй хүйс хоёулаа.
    (Инээд)
  • 4:01 - 4:05
    Кинон дээр анхны үнсэлт гарахад
  • 4:05 - 4:08
    одоо л бүх зүйл эхлэх нь дээ гэж бодсон.
  • 4:08 - 4:11
    Гэтэл кино дуусчихдаг шүү дээ.
  • 4:11 - 4:13
    Би адал явдлаа дуусгачихлаа,
    гүнж минийх болсон.
  • 4:13 - 4:16
    Та нар юугаа хүлээгээд байгаа юм бэ?
  • 4:16 - 4:18
    Би яах ёстой юм бэ?
  • 4:18 - 4:21
    Кинонууд хорон санаатныг дарж
  • 4:21 - 4:23
    шагналаа авахад
    маш их анхаарал хандуулдаг.
  • 4:23 - 4:26
    Бусад харилцаа, найз нөхөрлөлд
    тийм ч их хугацаа зардаггүй.
  • 4:26 - 4:29
    Яг л "Хэрвээ чи эрэгтэй бол
  • 4:29 - 4:31
    нэг тэнэг амьтан,
  • 4:31 - 4:35
    эмэгтэй бол дайчныхаа хуягтай яв"
    гэж байгаа мэт.
  • 4:35 - 4:37
    Зарим нэг ялгардаг нь бас бий.
  • 4:37 - 4:42
    "Дисней"-н үлгэрийн гүнж нарыг
    би хэний ч өмнө өмөөрнө.
  • 4:42 - 4:46
    Гэхдээ тэд зөвхөн хөвгүүд гол баатар нь
  • 4:46 - 4:48
    байдаггүй гэдгийг харуулдаг.
  • 4:48 - 4:50
    Тэд охидод эцгийн эрхт ёсноос
  • 4:50 - 4:54
    өөрийгөө хэрхэн хамгаалахыг
    гайхалтай сайн заадаг.
  • 4:54 - 4:56
    Гэхдээ тэд хөвгүүдэд хамгаалах арга
  • 4:56 - 4:59
    адилхан зааж байна гэсэн үг биш.
  • 4:59 - 5:01
    Тэдэнд үлгэрлэх дүр байхгүй.
  • 5:01 - 5:04
    Мөн хүүхдүүдэд зориулж зохиолоо бичдэг
  • 5:04 - 5:06
    биширмээр эмэгтэйчүүд бий.
  • 5:06 - 5:11
    Хэдийгээр Хэрмион, Катнисс зэрэг
    сэтгэл татам, гүн утга бүхий дүрүүдтэй ч
  • 5:11 - 5:13
    эдгээр нь бас л дайны сэдэвтэй.
  • 5:13 - 5:17
    Мэдээж хамгийн алдартай кино студийн
  • 5:17 - 5:21
    ар араас нь цувруулан гаргаж буй
    шилдэг кинонууд нь
  • 5:21 - 5:24
    нэг л ижилхэн сэдэвтэй ба
  • 5:24 - 5:28
    нэг хөвгүүн, эсвэл залуугийн,
  • 5:28 - 5:31
    эсвэл хоёр найз, үгүй бол аав хүү хоёр,
  • 5:31 - 5:35
    эсвэл хоёр залуу хамт охиноо
    өсгөж байгааг харуулдаг.
  • 5:35 - 5:38
    Энэ жил, та бүхний бодож байгаа шиг,
  • 5:38 - 5:41
    "Хатан зоригт" хүүхэлдэйг
    гарах хүртэл.
  • 5:41 - 5:45
    Би хүн болгоныг энэ киног үзэхийг
    уриалж байна. Их эрэлттэй байгаа.
  • 5:45 - 5:48
    Анх "Хатан Зоригт" киног гарахад
    шүүмжлэгчид юу гэснийг санаж байна уу?
  • 5:48 - 5:53
    "Өө, Пиксар студи гүнжтэй хүүхэлдэй
    хийсэнд нь итгэж чадахгүй нь" гэсэн.
  • 5:53 - 5:55
    Үнэхээр гоё кино шүү.
    Битгий үүнд нь итгээрэй.
  • 5:55 - 5:59
    Өнөө үед бараг бүх кино Бэхделийн
    шалгуурыг давж чадахгүй.
  • 5:59 - 6:00
    Энэ тухай сонсож байсан уу?
  • 6:00 - 6:03
    Хараахан их нэрд гарч
    газар аваагүй байгаа юм.
  • 6:03 - 6:05
    Гэхдээ өнөөдөр бид
    хөдөлгөөн эхэлж мэдэх юм.
  • 6:05 - 6:08
    Алисон Бэхдел бол зурагт номын зохиолч.
  • 6:08 - 6:13
    80-аад оны дундуур тэр найзтайгаа хийсэн
    яриагаа бичиж авсан юм.
  • 6:13 - 6:16
    Тэд хамт үзсэн кинонуудаа
    шалгаж үзэхээр шийдсэн.
  • 6:16 - 6:19
    Маш энгийн:
    гуравхан асуулт асуух хэрэгтэй.
  • 6:19 - 6:22
    Кинонд нэгээс илүү тооны дүр нь
  • 6:22 - 6:26
    эмэгтэй бөгөөд тэд үг хэлдэг үү?
  • 6:26 - 6:28
    Эхлээд тэр шалгуурт нь хүрэх гээд үз.
  • 6:28 - 6:34
    Дараа нь дээрх эмэгтэйчүүд киноны
    аль нэг хэсэгт хоорондоо ярьдаг уу?
  • 6:34 - 6:37
    Тэгээд тэдний ярианы сэдэв нь
  • 6:37 - 6:41
    тэр хоёрт хоёуланд нь
    залуугаас өөр зүйл үү? (Инээд)
  • 6:41 - 6:45
    Зөв үү? (Алга ташилт)
  • 6:45 - 6:47
    Маш их баярлалаа.
  • 6:47 - 6:54
    Зарим кинон дээр хоёр эмэгтэй
    хоорондоо юм ярьдаг л даа.
  • 6:54 - 6:59
    Тийм кино байдаг, би үзэж байсан.
  • 6:59 - 7:02
    Гэхдээ бидний хамгийн дуртай кинонуудад
  • 7:02 - 7:04
    тийм хэсэг маш ховорхон гардаг.
  • 7:04 - 7:06
    Энэ долоо хоногт би
  • 7:06 - 7:09
    өндөр чанартай бүтээгдсэн
    "Арго" гэдэг кино үзсэн юм.
  • 7:09 - 7:13
    Тийм биз дээ? Оскарын шагнал,
    кинотеатруудад амжилттай байгаа,
  • 7:13 - 7:17
    Холливудын жишгээр чанартай гэгддэг кино.
  • 7:17 - 7:20
    Гэвч Бэхделийн шалгуурт унана.
  • 7:20 - 7:23
    Би заавал унаасай гэж бодохгүй байна,
    учир нь маш олон кинонд,
  • 7:23 - 7:25
    та бүгдийг үзсэн эсэхийг мэдэхгүй ч,
    маш олон кинонд
  • 7:25 - 7:29
    тэр элчин сайдын яаманд
    эрэгтэй эмэгтэй хүмүүс
  • 7:29 - 7:31
    барьцаалагчдаас нуугдаж гардаг.
  • 7:31 - 7:34
    Тэдэн дотор хэд хэдэн удаа
    эрэгтэй дүрүүд нь
  • 7:34 - 7:38
    утга учир бүхий, маш бухимдалтай
    ярилцдаг хэсэг гардаг.
  • 7:38 - 7:43
    Тэгтэл эмэгтэй дүрийн үг хэлэх
    тохиромжтой мөч ирж хаалгаар шагайн:
  • 7:43 - 7:47
    "Хонгор минь, орондоо орох
    болж байна уу?" гэдэг.
  • 7:47 - 7:49
    Бидний мэдэх Холливууд бол энэ.
  • 7:49 - 7:51
    Тоо баримтаар харъя л даа.
  • 7:51 - 7:55
    2011 оны шилдэг 100 киноны
  • 7:55 - 7:59
    хэд нь эмэгтэй гол дүрийн
    баатартай гэж та бодож байна?
  • 7:59 - 8:02
    11, энэ муугүй шүү.
  • 8:02 - 8:06
    Конгресст сонгогдсон эмэгтэй гишүүдээс
  • 8:06 - 8:09
    арай цөөн, тэгэхээр энэ сайн хэрэг.
  • 8:09 - 8:12
    Гэхдээ энд тэрнээс их нэг тоо байна.
  • 8:12 - 8:15
    Энэ өрөөнд байгаа хүмүүсийг цочрооно.
  • 8:15 - 8:18
    Өнгөрсөн жил, Нью Йорк Таймс сэтгүүлд
  • 8:18 - 8:20
    засгийн газраас гаргасан
    нэг судалгаа хэвлэгджээ.
  • 8:20 - 8:21
    Юу гэсэн бэ гэхээр
  • 8:21 - 8:26
    Америкийн таван эмэгтэй тутмын нэг нь
  • 8:26 - 8:32
    амьдралдаа нь бэлгийн хүчирхийлэлд
    өртөж байсан гэжээ.
  • 8:32 - 8:36
    Би олон нийтийн үзвэрүүдийн буруу
    гэж бодохгүй байна.
  • 8:36 - 8:40
    Бас хүүхдийн кинонууд буруутай ч
    гэж бодохгүй байна.
  • 8:40 - 8:43
    Тэр бүү хэл дуу хөгжим,
    насан хүрэгсдийн кино ч
  • 8:43 - 8:45
    шууд хамааралтай гэж бодохгүй байна.
  • 8:45 - 8:48
    Гэхдээ л нэг юм буруу байна.
  • 8:48 - 8:51
    Тэр тоо баримтыг сонсохоороо
  • 8:51 - 8:54
    миний боддог зүйлсийн нэг бол
  • 8:54 - 8:58
    ямар олон бэлгийн хүчирхийлэгчид
    байна вэ гэсэн бодол.
  • 8:58 - 9:01
    Тэд хэн бэ? Юу сураад байна вэ?
  • 9:01 - 9:03
    Юуг нь сурx чадахгүй алдаад байна вэ?
  • 9:03 - 9:05
    Тэд эрэгтэй баатаруудын гол үүрэг нь
  • 9:05 - 9:11
    хорон санаатныг хүч хэрэглэж
    ялалт байгуулан шагналаа авдаг.
  • 9:11 - 9:13
    Тэр шагнал нь найз нөхөдгүй,
  • 9:13 - 9:17
    юм ч ярьдаггүй эмэгтэй гэж
    ойлгоод байна уу?
  • 9:17 - 9:22
    Бид тийм юм сураад байна уу?
  • 9:22 - 9:25
    Юу гээч,
  • 9:25 - 9:27
    та бүгдийн нэгэн адил
  • 9:27 - 9:30
    эмэгтэй хүүхэд өсгөж байгаа
  • 9:30 - 9:33
    эцэг эхийн хувьд,
  • 9:33 - 9:37
    дэлхий болон энэ тоо баримт
    үнэхээр аймаар санагдаж байна.
  • 9:37 - 9:38
    Бид охидоо бэлдэх хэрэгтэй.
  • 9:38 - 9:42
    "Охидын хүч" гэх мэт аргууд байдаг л даа.
  • 9:42 - 9:45
    Тэдгээрийг тус болох байх
    гэж найдаж байна.
  • 9:45 - 9:48
    Тэгсэн ч заримдаа би тэр нь хамгаалж
    чадах болов уу гэж эргэлздэг.
  • 9:48 - 9:51
    Учир нь шууд болон шууд бус аргаар
  • 9:51 - 9:56
    бид хүүгээ "хөвгүүдийн хүч"-инд
    сургаж байна.
  • 9:56 - 9:59
    Миний бодлоор, Нэтфликс
    сүлжээгээр дамжуулан
  • 9:59 - 10:03
    маш чухал зүйл хийж болно.
  • 10:03 - 10:06
    Би энд байгаа аавуудад
    зориулан хэлж байна.
  • 10:06 - 10:09
    Өөрсдийн хөвгүүддээ
  • 10:09 - 10:10
    жинхэнэ эр хүний шинжийг харуулцгаая.
  • 10:10 - 10:15
    Жинхэнэ эр хүний шинж нь аль хэдийн
    орвонгоороо эргээд эхэлчихсэн байна.
  • 10:15 - 10:18
    Та нар эдийн засгийн шинэ хандлага нь
    айл гэрийн тэжээгч болон
  • 10:18 - 10:20
    халамжлагчийн үүргийг хэрхэн
    өөрчилж байгааг уншсан байх.
  • 10:20 - 10:22
    Энд тэндгүй л ярьж байна.
  • 10:22 - 10:26
    Тиймээс хөвгүүд маань энэ байдалтай
    ямар нэг байдлаар дасан зохицож
  • 10:26 - 10:28
    харилцан ойлголцох арга
    олох хэрэгтэй болж байна.
  • 10:28 - 10:32
    Тийм болохоор бид тэдэнд өөрсдөө
  • 10:32 - 10:35
    эр хүн хэрхэн эгч дүүстээ
  • 10:35 - 10:40
    итгэж, хүндэлж,
  • 10:40 - 10:42
    тэдэнтэйгээ нэг баг болж
  • 10:42 - 10:46
    эмэгтэй хүнийг дорд үздэг
    муу залуусын эсрэг
  • 10:46 - 10:50
    зогсохыг үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй.
  • 10:50 - 10:53
    Тиймээс бидний Нэтфликс-т хийх ажил бол
  • 10:53 - 10:57
    Бэхделийн Шалгуурыг давах кинонуудыг хайх,
  • 10:57 - 11:01
    хэрвээ олдвол тэнд гардаг
  • 11:01 - 11:02
    эмэгтэй баатруудыг
  • 11:02 - 11:06
    үнэхээр зоригтой, хүмүүсийг
    нэгтгэж чаддаг гэдгийг,
  • 11:06 - 11:10
    бас тэр баатарлаг эмэгтэйг
    хөвгүүддээ таниулж
  • 11:10 - 11:13
    "Би тэрний багт ормоор байна"
    гэж хэлүүлж сургах хэрэгтэй.
  • 11:13 - 11:18
    Учир нь тэд нэг баг байх болно.
  • 11:18 - 11:21
    Намайг охиноосоо "Оддын дайн"-ы
    дуртай баатар нь хэн болохыг асуухад
  • 11:21 - 11:23
    хэн гэж хэлсэнийг нь мэдэх үү?
  • 11:23 - 11:26
    Оби-Ван.
  • 11:26 - 11:30
    Оби-Ван Киноби, Глинда хоёр.
  • 11:30 - 11:33
    Энэ хоёрын ижил төстэй тал нь юу вэ?
  • 11:33 - 11:35
    Зөвхөн гялтганасан хувцас нь биш байх.
  • 11:35 - 11:39
    Би тэднийг мэргэжилтнүүд гэж боддог.
  • 11:39 - 11:40
    Би энэ хоёр хүнийг дүр нь
  • 11:40 - 11:42
    хэнээс ч илүү ихийг мэддэг бөгөөд
  • 11:42 - 11:45
    түүнийгээ бусадтай дуртайяа хуваалцдаг,
  • 11:45 - 11:48
    тэгснээрээ бусдыг авъяас чадвараа нээхэд
    тусалдаг гэж бодож байна.
  • 11:48 - 11:50
    Ингэж л тэд удирдагчид болж байна.
  • 11:50 - 11:53
    Би охиндоо тийм л адал явдлыг хүсдэг.
  • 11:53 - 11:55
    Хүүдээ ч мөн адил
  • 11:55 - 11:57
    тийм адал явдал олон
    байгаасай гэж хүсч байна.
  • 11:57 - 11:59
    Би хүүд минь аль болох цөөн
  • 11:59 - 12:02
    "ганцаараа яваад тулалд" гэсэн
    даалгавар оногдож,
  • 12:02 - 12:07
    харин багт орох хэрэгтэйг ухааруулсан
    адал явдал олон байгаасай гэж хүсч байна.
  • 12:07 - 12:11
    Магадгүй эмэгтэй хүнээр удирдуулан
  • 12:11 - 12:17
    бусдыг сайн хүн болоход нь,
    бас сайн хүн байхад нь туслах
  • 12:17 - 12:19
    тийм баг байгаасай.
  • 12:19 - 12:21
    Яг л "Оозийн шидтэн" шиг.
  • 12:21 - 12:28
    Баярлалаа.
    (Алга ташилт)
Title:
Kиноноос эр хүн байхыг суралцах нь
Speaker:
Колин Стоукс
Description:

Колин Стоуксын 3 настай хүү нь Оддын Дайныг үзээд тэр дороо л дуртай болжээ. Гэхдээ бяцхан хүү алдартай зөгнөлт зохиолоос юуг нь илүү тусгаж авсан бол? Тэр хэлэхдээ багаар ажиллах нь баатарлаг үйлс бүтээх болон эмэгтэй хүнийг хүндлэх нь хорон санаатныг дийлэхтэй адил жинхэнэ эр хүний чанар мөн бөгөөд ийм зөв үзэл санааг суулгасан илүү олон кино бүтээхийг уриалж байна.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
12:56

Mongolian subtitles

Revisions