Return to Video

Үхлийн талаарх үнэн хариулт

  • 0:01 - 0:05
    Би Нью-Йорк мужийн Саффолк дүүргийн түргэн
    тусламжийн газарт сүүлийн 7 жил ажилласан.
  • 0:05 - 0:07
    Би машины ослоос эхлээд
    Сэнди хар салхи гээд
  • 0:07 - 0:10
    олон осол дээр анхны тусламж
    үзүүлж байсан.
  • 0:10 - 0:11
    Та бусад хүмүүстэй адил бол
  • 0:11 - 0:13
    үхэл нь таны хамгийн том айдас байж магад.
  • 0:13 - 0:15
    Зарим нь үхэх гэж байгаагаа ойлгодог.
  • 0:15 - 0:17
    Зарим нь харин үгүй.
  • 0:17 - 0:18
    Эмнэлэгийн тийм ч сайн судлагдаагүй
  • 0:18 - 0:21
    өөрчилж үл болох хувь тавилан
    гэдэг нэр томъёо бий.
  • 0:21 - 0:22
    Энэ бараг шинж тэмдэг.
  • 0:22 - 0:24
    Би эмч хүний хувьд өвчний шинж тэмдэгт
  • 0:24 - 0:26
    хариу үйлдэл үзүүлэх ёстой.
  • 0:26 - 0:27
    Жишээ нь, зүрхний шигдээстэй хүн
  • 0:27 - 0:30
    над руу хараад "Би удахгүй үхэх үү?"
    гэж асуувал
  • 0:30 - 0:33
    өвчтөний биеийн байдлыг
    дахин нягтлах хэрэгтэй.
  • 0:33 - 0:35
    Энэ ажлаа хийх
    хугацаандаа энэ хорвоог
  • 0:35 - 0:37
    орхиход хэдхэн хором үлдсэн,
  • 0:37 - 0:40
    тэдний төлөө юу ч хийх боломжгүй
  • 0:40 - 0:42
    нилээн хэдэн өвчтөний
    энэ асуултанд хариулж үзсэн.
  • 0:42 - 0:46
    Би "та үхэлтэй нүүр тулгараад байна"
    гэж үнэнийг хэлэх үү,
  • 0:46 - 0:49
    Аль эсвэл тэднийг тайвшруулан
    худлаа хэлэх үү
  • 0:49 - 0:51
    гэсэн төвөгтэй асуудалтай тулгардаг.
  • 0:51 - 0:53
    Анх ажилд ороод удаагүй байхдаа
  • 0:53 - 0:55
    би зүгээр л худал хэлдэг байсан.
  • 0:55 - 0:56
    Би айдаг байсан.
  • 0:56 - 1:00
    Хэрвээ тэдэнд үнэнийг хэлбэл
    тэд амьдралынхаа
  • 1:00 - 1:04
    сүүлийн мөчид их айдас дунд
  • 1:04 - 1:06
    үхнэ гэдгээс айдаг байсан.
  • 1:06 - 1:09
    Тэр бодлыг минь нэг тохиолдол
    тэр чигээр нь өөрчилсөн.
  • 1:09 - 1:13
    Би таван жилийн өмнө
    нэг мотициклийн осол дээр очлоо.
  • 1:13 - 1:16
    Мотоциклтой залуу маш хүнд гэмтсэн байсан.
  • 1:16 - 1:18
    Тэр залууг үзээд түүнд
  • 1:18 - 1:21
    ямар ч тусламж үзүүлж
    чадахгүйгээ мэдсэн.
  • 1:21 - 1:24
    Тэр миний нүд рүү харан
  • 1:24 - 1:27
    "Би ингээд үхэх үү?" гэж асуусан.
  • 1:27 - 1:30
    Тэр үед би арай өөр байдлаар
    хариулахаар шийдсэн.
  • 1:30 - 1:32
    Би үнэнийг хэлэхээр шийдсэн.
  • 1:32 - 1:35
    Та удахгүй үхнэ,
  • 1:35 - 1:39
    би танд юугаар ч тусалж чадахгүй
    юм байна гэсэн.
  • 1:39 - 1:43
    Түүний хариу үйлдэл
    намайг үнэхээр цочирдуулсан.
  • 1:44 - 1:46
    Тэр зүгээр л дээшээ харж хэвтээд
  • 1:46 - 1:48
    үхлийг хүлээн зөвшөөрсөн.
  • 1:48 - 1:50
    Миний бодож байсан шиг
  • 1:50 - 1:51
    айдаст автаагүй.
  • 1:51 - 1:55
    Тэр зүгээр л дээшээ харж хэвтэхэд
  • 1:55 - 1:58
    би түүний нүднээс дотоод
    амар амгаланг олж харсан.
  • 1:58 - 2:02
    Энэ явдлаас хойш өвчтөнд худлаа хэлэх нь
  • 2:02 - 2:04
    миний хийх зүйл биш гэдгийг ойлгосон.
  • 2:05 - 2:08
    Үүнээс хойш юу ч хийж чадахгүй,
  • 2:08 - 2:11
    амьдралынхаа сүүлийн мөчид байгаа үед нь
  • 2:11 - 2:13
    үнэнийг хэлсэн бараг бүх тохиолдолд
  • 2:13 - 2:16
    тэд дотоод амар амгаланг олж,
  • 2:16 - 2:18
    үнэнийг хүлээн зөвшөөрч байсан.
  • 2:18 - 2:21
    Үнэн хэрэгтээ хүмүүс үхлийг
  • 2:21 - 2:25
    гурван янзаар хүлээж авч байсныг
    би ажигласан.
  • 2:25 - 2:29
    Эхнийх нь намайг дандаа гайхшруулдаг.
  • 2:29 - 2:34
    Шашин шүтлэг, соёлыг үл харгалзан
  • 2:34 - 2:37
    тэдэнд уучлал, өршөөл
    хэрэгтэй байгаа нь харагддаг.
  • 2:37 - 2:39
    Тэд үүнийгээ нүгэл эсвэл
  • 2:39 - 2:40
    харуусал ч гэж нэрлэсэн бай,
  • 2:40 - 2:43
    тэдний өөрийгөө буруутгах
    мэдрэмж адилхан байсан.
  • 2:43 - 2:44
    Нэг удаа хүнд хэлбэрийн
  • 2:44 - 2:45
    зүрхний шигдээс өвчтэй
  • 2:45 - 2:47
    настай эрэгтэйд тусламж үзүүлсэн.
  • 2:47 - 2:49
    Би түүнд тусламж үзүүлэхээр
    зүрхний аппаратаа
  • 2:49 - 2:52
    бэлдэж байхдаа түүнд
  • 2:52 - 2:55
    удахгүй хорвоог орхих болно
    гэдгийг хэлсэн.
  • 2:55 - 2:59
    Тэр аль хэдийн дууны өнгө,
    биеийн хэлэмжээр бүгдийг ойлгосон байсан.
  • 2:59 - 3:01
    Түүнийг зүрхний үйл ажиллагаа сэргээх
  • 3:01 - 3:04
    цахилгаан аппаратаар цохиулахаар
    бэлтгэж байтал
  • 3:04 - 3:06
    тэр миний нүд рүү харан:
  • 3:06 - 3:08
    "Би амиа бодож явахын оронд
  • 3:08 - 3:09
    хүүхдүүд болон ач зээ нартаа л
  • 3:09 - 3:11
    илүү цаг зарцуулах байсан юм" гэсэн.
  • 3:11 - 3:14
    Гэнэтийн үхэлтэй тулгарсан түүний хүсэл нь
  • 3:14 - 3:16
    өршөөл байлаа.
  • 3:16 - 3:19
    Миний ажигласнаар хоёр дах хэлбэр нь
  • 3:19 - 3:21
    дурсагдах хэрэгцээ.
  • 3:21 - 3:24
    Тэд надад эсвэл хэн нэг хайртай хүндээ
  • 3:24 - 3:27
    дурсагдах эсэхээ л мэдэхийг хүсдэг.
  • 3:27 - 3:30
    Надад, манай хамт олон,
    эргэн тойронд байгаа хэн нэгэн эсвэл
  • 3:30 - 3:32
    хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэл,
  • 3:32 - 3:35
    бодол санаанд мөнх үлдэхийг хүсдэг.
  • 3:35 - 3:38
    Маш олон өвчтөн миний нүд рүү хараад
  • 3:38 - 3:42
    "Та намайг дурсах уу?" гэж асуудаг байсан.
  • 3:42 - 3:45
    Миний ажигласан хамгийн сүүлийн хэлбэр
  • 3:45 - 3:48
    миний сэтгэл зүрхийг дандаа уяраадаг юм.
  • 3:48 - 3:52
    Тэд амьдралаа утга учиртай өнгөрөөсөн
    эсэхээ мэдэхийг хүсдэг.
  • 3:52 - 3:55
    Тэд амьдралаа утга учиргүй
    зүйлд зориулаагүй
  • 3:55 - 3:57
    гэдгээ л мэдэхийг хүсдэг.
  • 3:57 - 4:01
    Энэ явдал намайг дөнгөж ажлын гараагаа
    эхэлж байхад тохиолдсон.
  • 4:01 - 4:03
    Би дуудлага авсан.
  • 4:03 - 4:05
    Машин дотроо хавчуулагдсан 50 гаруй насны
  • 4:05 - 4:06
    нэг эмэгтэй байсан.
  • 4:06 - 4:09
    Түүний машиныг хажуу талаас
    их хурдтай явж байсан
  • 4:09 - 4:11
    машин мөргөөд ноцтой байдалд орсон байлаа.
  • 4:11 - 4:15
    Гал командын ажилчид тэр эмэгтэйг
    машинаас гаргахаар ажиллаж байх үед
  • 4:15 - 4:18
    би анхны тусламж үзүүлэхээр
    машин руу дээшээ авирч орсон.
  • 4:18 - 4:20
    Тэгэхэд тэр надад:
  • 4:20 - 4:24
    "Би амьдралдаа илүү ихийг хүсэж байсан юм"
    гэж хэлж билээ.
  • 4:24 - 4:28
    Тэр хорвоо дээр ямар ч ул мөр үлдээж
    чадаагүй мэт санагдаж байна гэсэн.
  • 4:28 - 4:30
    Бид цаашаа үргэлжлүүлэн ярилцахад
  • 4:30 - 4:32
    тэр хоёр өргөмөл хүүхдийн
    ээж байсан бөгөөд
  • 4:32 - 4:35
    тэд эмч болохоор анагаахын
    сургуульд сурч байгаа тухай ярилаа.
  • 4:35 - 4:40
    Тэр хоёр хүүхдээ өргөж аваагүй байсан бол
  • 4:40 - 4:44
    тэдэнд хүний амь авардаг эмч болох
    боломж байсан болов уу?
  • 4:44 - 4:46
    Түүнийг машинаас нь
    гаргах ажиллагаа бараг л
  • 4:46 - 4:48
    45 минут үргэлжилсэн.
  • 4:48 - 4:52
    Гэхдээ түүнийг машинаас гаргахаас өмнө
    тэр өөд болсон.
  • 4:52 - 4:54
    Үхэл бол кинон дээр гардаг шиг
  • 4:54 - 4:57
    сүүлийнхээ мөчид алан хядлага,
    аймшигтай явдал дунд
  • 4:57 - 4:59
    байдаг байх гэж бодсон.
  • 4:59 - 5:00
    Миний ухаарсан зүйл бол
  • 5:00 - 5:04
    бодит нөхцөл байдлыг үл харгалзан
    амар амгаланг олдог.
  • 5:04 - 5:07
    Таны хийсэн хамгийн өчүүхэн юм шиг зүйлс,
    өчүүхэн юм шиг дурсамжууд
  • 5:07 - 5:11
    энэ хорвоо дээр авчирсан бяцхан зүйлс
  • 5:11 - 5:15
    эцсийн мөчид тань амар амгаланг авчирна.
  • 5:15 - 5:16
    Баярлалаа.
  • 5:16 - 5:20
    (Алга ташилт)
Title:
Үхлийн талаарх үнэн хариулт
Speaker:
Мэтью О'Рэйлли
Description:

Мэтью О'Рэйлли бол Нью-Йоркийн Лонг Айлэнд хотын эмнэлгийн түргэн тусламжийн техникийн туршлагатай ажилтан. Биеийн байдал нь маш хүнд өвчтөн "Би ингээд хорвоог орхих уу?" гэж асуухад тэрээр ямар хариулт өгдөг талаараа хүүрнэх болно.

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:33

Mongolian subtitles

Revisions