Return to Video

Аав охин хоёрын шорон дахь бүжиг

  • 0:02 - 0:05
    Би охидтойгоо сууж байлаа.
  • 0:05 - 0:06
    Тэгтэл Жои:
  • 0:06 - 0:10
    "Бурхан минь. Аав намайг
    тайван байлгаад өгөөсэй.
  • 0:10 - 0:14
    Над руу байнга залгах юм" гэлээ.
  • 0:14 - 0:17
    "Залгаж байгаа нь их юм" гэж Жасмин хэлэв.
  • 0:17 - 0:21
    "Би ааваасаа хэдэн жил сураг сонсоогүй."
  • 0:21 - 0:25
    Яг энэ мөчид охид аавтайгаа холбоотой байх
  • 0:25 - 0:28
    ямар нэгэн арга хэрэгтэйг ойлгосон.
  • 0:28 - 0:32
    Camp Diva ашгийн бус байгууллагад маань
  • 0:32 - 0:35
    энэ мэт яриа их болж өнгөрдөг.
  • 0:35 - 0:38
    Бид Африк гаралтай охидын
  • 0:38 - 0:42
    эмэгтэй хүн болох замыг нь бэлдэж өгдөг.
  • 0:42 - 0:45
    Эдгээр охид аавуудыгаа
  • 0:45 - 0:49
    амьдралд нь илүү оролцоотой болгох аргыг
  • 0:49 - 0:52
    өөрсдөө олох хэрэгтэй байсан юм.
  • 0:52 - 0:53
    Тэгээд би тэднээс асуулаа:
  • 0:53 - 0:57
    "Аавтайгаа сайн харилцаатай байхад нь
  • 0:57 - 1:01
    бид охидод яаж туслах вэ?"
  • 1:01 - 1:05
    Нэг охин "Үдэшлэг зохион байгуулья" гэлээ.
  • 1:05 - 1:10
    Бүгд түүнийг дэмжиж байсан.
  • 1:10 - 1:13
    Тэгээд чимэглэл, урилга,
    өмсөх даашинз гээд л
  • 1:13 - 1:16
    төлөвлөж гарлаа.
  • 1:16 - 1:20
    Бас аав нь юу өмсөж болох,
    болохгүйг хүртэл сонгож байв. (Инээд)
  • 1:20 - 1:25
    Намайг нүд ирмэхийн зуур л
    бүх зүйл жин тан болсон.
  • 1:25 - 1:29
    Тэднийг байзнахыг асууж болох байсан ч
  • 1:29 - 1:30
    би тэгээгүй.
  • 1:30 - 1:33
    Учир нь охидтой арав гаруй жил ажиллахдаа
  • 1:33 - 1:35
    миний сурсан зүйл бол
  • 1:35 - 1:39
    тэд юу хийхээ аль хэдийнэ мэдэж байдаг.
  • 1:39 - 1:44
    Тэд угаасаа хэрсүү ухаантай.
  • 1:44 - 1:46
    Тэдэнд дэд бүтэц, чиглүүлэх зөвлөгч,
  • 1:46 - 1:49
    нөөц бололцоо нь байхад л
  • 1:49 - 1:52
    өөрсдөд нь хэрэгтэй зүйлээ бүтээж
  • 1:52 - 1:57
    амиа аргацаахаас гадна улам хөгжиж чаддаг.
  • 1:57 - 2:02
    Ингээд үдэшлэгээ зохион байгуулж
  • 2:02 - 2:06
    охид аавтайгаа олноороо ирсэн.
  • 2:06 - 2:09
    Тэд тун ч их гангалсан,
  • 2:09 - 2:11
    бас бүгд эелдэг сайхан аашилж байлаа.
  • 2:11 - 2:15
    (Инээд)
  • 2:15 - 2:17
    Тэдэнд маш хөгжилтэй байсан.
  • 2:17 - 2:20
    Бие биетэйгээ цагийг
    үнэхээр зугаатай өнгөрөөж байлаа.
  • 2:20 - 2:23
    Арга хэмжээ маш амжилттай болсон.
  • 2:23 - 2:28
    Ингээд охид үүнийг
    жил бүр зохиохоор болсон.
  • 2:28 - 2:31
    Улирал солигдон өнгөрч
  • 2:31 - 2:34
    үдэшлэгтээ бэлдэх цаг ирэхэд
  • 2:34 - 2:37
    Брианна нэртэй охин босч ирээд
  • 2:37 - 2:39
    ингэж хэлсэн:
  • 2:39 - 2:42
    "Миний аав ирж чадахгүй,
  • 2:42 - 2:46
    тэгээд ч энэ бүгд
    намайг гунигтай болгож байна."
  • 2:46 - 2:49
    "Яагаад?" гэж охид асуухад
  • 2:49 - 2:54
    тэр зоригтойгоор
    "Аав шоронд байгаа" гэлээ.
  • 2:54 - 2:58
    Тэгтэл нэг нь "Ганц өдөр
    гараад ирж болдоггүй юм уу?" гэв. (Инээд)
  • 2:58 - 3:01
    "Гав гинжтэйгээ юу?
  • 3:01 - 3:06
    Наадах чинь ирэхгүй байснаас ч
    долоон дор."
  • 3:06 - 3:09
    Яг энэ мөчид охид
  • 3:09 - 3:13
    үйл явдлын гэрч болон
    өөрсдөө баатрууд болох
  • 3:13 - 3:16
    боломжийг би олж харсан.
  • 3:16 - 3:21
    "Энэ талаар бид юу хийж болох вэ?
  • 3:21 - 3:26
    Бүх охид аавтайгаа бүжиглээсэй гэж
    бид хүсч байгаа, тийм үү?" гэж асуулаа.
  • 3:26 - 3:28
    Охид хэсэг хугацаанд бодсоны дараа
  • 3:28 - 3:30
    нэг нь ингэж санал болгосон:
  • 3:30 - 3:34
    "Яагаад бид шоронд үдэшлэгээ
    зохиож болохгүй гэж?"
  • 3:34 - 3:38
    Ихэнх нь үүнд эргэлзэж
  • 3:38 - 3:41
    "Чи чинь солиорчихоо юу?
  • 3:41 - 3:44
    Хэн баахан жоохон охидыг,
  • 3:44 - 3:46
    бас болоогүй гангалчихсан,
    (Инээд)
  • 3:46 - 3:52
    Spongebob хувцастай аавуудтайгаа
    шоронд бүжиглэхийг зөвшөөрөх юм?" гэв.
  • 3:52 - 3:55
    Хувцсыг нь тэд ингэж нэрлэдэг.
  • 3:55 - 3:59
    Би хариуд нь "Охид оо,
  • 3:59 - 4:03
    асуухгүй л бол
    хэзээ ч мэдэхгүй шүү дээ" гэсэн.
  • 4:03 - 4:08
    Ингээд охид Ричмонд хотын шерифт
  • 4:08 - 4:12
    гарын үсгээ цуглуулан захиа бичсэн.
  • 4:12 - 4:17
    Тэр шериф их онцгой
    гэдгийг хэлэх хэрэгтэй.
  • 4:17 - 4:22
    Захиа авангуутаа л надтай холбогдоод
  • 4:22 - 4:28
    гэр бүлийнхнийг нь авчрах
    ямар л боломж байна,
  • 4:28 - 4:31
    тэр бүрт үүд хаалга нь нээлттэй гэсэн.
  • 4:31 - 4:34
    Учир нь аавууд хүүхдүүдтэйгээ
  • 4:34 - 4:37
    хэдий чинээ холбоотой байна,
  • 4:37 - 4:42
    төдий чинээ эргэж шоронд орох
    магадлал нь бага байдаг гэнэ.
  • 4:42 - 4:45
    Ингээд 16 хүмүүжигч,
  • 4:45 - 4:50
    18 охин үдэшлэгт уригдсан.
  • 4:50 - 4:53
    Охид хамгийн л гоё гэсэн хувцсаа өмсөж
  • 4:53 - 4:58
    аавууд нь өнөөх шар, хөх хувцсаа
  • 4:58 - 5:03
    цамц, зангиагаар сольсон.
  • 5:03 - 5:05
    Тэд тэврэлдэж,
  • 5:05 - 5:10
    тахиа, загастай иж бүрдэл хоолоо хуваалцаж
  • 5:10 - 5:14
    хамтдаа инээлдэж байсан.
  • 5:14 - 5:18
    Маш сайхан харагдаж байсан.
  • 5:18 - 5:22
    Тэр бүү хэл аавууд охидтойгоо
  • 5:22 - 5:26
    бие махбодиороо хамт байх боломж олдсон.
  • 5:26 - 5:29
    Ихэнхдээ тэдэнд өмнө нь удаан хугацаанд
  • 5:29 - 5:30
    ийм боломж гарч байгаагүй.
  • 5:30 - 5:34
    Аавууд охидтойгоо тоглож
  • 5:34 - 5:40
    бүжгэнд урин ширээнээс босоход нь
    гараа сунган туслах
  • 5:40 - 5:44
    тийм орон зай бүрдсэн.
  • 5:44 - 5:48
    Бүр хамгаалагч нар хүртэл уйлж байсан.
  • 5:48 - 5:50
    Гэхдээ үдэшлэгийн дараа бид бүгд
  • 5:50 - 5:56
    аав нь шоронд байсаар байх болно
    гэдгийг ойлгоцгоосон.
  • 5:56 - 5:59
    Тиймээс дараа нь өөрсдөд нь үлдэх зүйлийг
  • 5:59 - 6:01
    бий болгох хэрэгтэй гэж шийдсэн.
  • 6:01 - 6:03
    Тэгээд бид дүрс бичлэгийн камер авчраад
  • 6:03 - 6:06
    дуран руу харж байгаад
  • 6:06 - 6:08
    дамжуулж хэлэх үгс, бодлыг нь асуун
  • 6:08 - 6:11
    хоорондоо ярилцлага хийхийг хүссэн.
  • 6:11 - 6:15
    Энэ нь тэд бие биенээ санан
  • 6:15 - 6:17
    хол санагдах үед
  • 6:17 - 6:19
    бичлэгээ үзээд
  • 6:19 - 6:23
    эргэн холбогдох арга болох юм.
  • 6:23 - 6:26
    Нэгэн охин аавынхаа нүд рүү хараад
  • 6:26 - 6:29
    юу гэж асуусныг нь
    би хэзээ ч мартахгүй.
  • 6:29 - 6:36
    "Аав аа, над руу харахад
    та юу гэж боддог вэ?"
  • 6:36 - 6:38
    Учир нь аав гэдэг
  • 6:38 - 6:43
    ирээдүйд ямар хүнтэй хамт байх ёстойг,
  • 6:43 - 6:47
    тэр хүн биднийг яаж харахыг тодорхойлдог
  • 6:47 - 6:51
    бидний толь юм.
  • 6:51 - 6:55
    Би азтай охидын нэг болохоороо
  • 6:55 - 6:57
    үүнийг маш сайн мэднэ.
  • 6:57 - 6:59
    Миний амьдралд
  • 7:03 - 7:09
    аав маань үргэлж хамт байсан.
  • 7:09 - 7:11
    Өнөөдөр хүртэл энд байгаа.
  • 7:11 - 7:20
    (Алга ташилт)
  • 7:20 - 7:23
    Ийм ч учраас эдгээр охидыг,
  • 7:23 - 7:28
    тэр дундаа аав нь өргөстэй утас,
    төмөр хаалгаар тусгаарлагдсан охидыг
  • 7:28 - 7:33
    аавтай нь холбоотой байлгах
  • 7:33 - 7:37
    надад маш чухал санагддаг.
  • 7:37 - 7:40
    Зүрхэнд нь хүндхэн явдаг асуултуудаа
  • 7:40 - 7:44
    асуух боломжийг нь охидод өгч,
  • 7:44 - 7:48
    харин аав нь түүнд хариулах
    эрх чөлөөг олгох
  • 7:48 - 7:53
    асуулгыг бид саяхан бий болгосон.
  • 7:53 - 7:57
    Учир нь аавууд "Би ямар эмэгтэйг
  • 7:57 - 8:01
    амьдралд хөл тавиулахаар
    бэлдэж байна вэ" гэсэн
  • 8:01 - 8:05
    бодолтой үлддэгийг бид мэднэ.
  • 8:05 - 8:10
    Аав нь шоронгийн
    хаалганы цаана байлаа гээд
  • 8:10 - 8:14
    охиныхоо амьдралаас
    гадуур байна гэсэн үг биш.
  • 8:14 - 8:24
    (Алга ташилт)
Title:
Аав охин хоёрын шорон дахь бүжиг
Speaker:
Анжела Пэттон
Description:

Анжела Пэттон Camp Diva-д охидыг аавтайгаа ойр байхад нь тусалж ажилладаг. Гэвч аав нь шоронд байгаа болохоор ойр байх боломжгүй охидыг яах вэ? Энэхүү илтгэлдээ Анжела аав охин хоёрын онцгой нэгэн бүжгийн тухай ярих болно. (TEDxWomen арга хэмжээний илтгэл)

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
08:48

Mongolian subtitles

Revisions